Өвөөгөө аюулгүй байлгахаар зохиосон энгийн бүтээл
-
0:01 - 0:04Америкчуудын дунд
хурдацтайгаар өсөж буй өвчин юу вэ? -
0:04 - 0:07Хорт хавдар? Цус харвалт?
Чихрийн шижин? -
0:08 - 0:09Хариулт бол
эдгээрийн аль нь ч биш. -
0:09 - 0:11Энэ бол Альцхаймерийн өвчин.
-
0:11 - 0:1367 секунд тутамд
-
0:13 - 0:16Америкт нэг хүн Альцхаймерийн
өвчнөөр оношлогдож байна. -
0:17 - 0:202050 он гэхэд Альцхаймерийн өвчтөний тоо
3 дахин өсөх хандлагатай байна. -
0:20 - 0:23Тэднийг асрах нь
бусад хөгшин хүмүүсийн адилаар -
0:23 - 0:26нийгмийн төвөгтэй асуудал болно.
-
0:27 - 0:28Миний гэр бүл
Альцхаймертэй өвчтөнийг -
0:28 - 0:31асрах бэрхшээлийг
өөрсдийн биеэр туулсан. -
0:31 - 0:33Гурван үеэрээ цуг амьдрахдаа
-
0:33 - 0:35би үргэлж л өвөөтэйгөө
ойрхон байсан. -
0:35 - 0:37Намайг дөрвөн настай байхад
-
0:37 - 0:39өвөө бид хоёр
паркаар зугаалах үед -
0:39 - 0:40өвөө гэнэт алга болсон юм.
-
0:40 - 0:44Энэ бол миний амьдралын
хамгийн аймшигтай мөчүүдийн нэг байсан. -
0:44 - 0:46Энэ нь миний өвөөг
Альцхаймер өвчтэйг -
0:46 - 0:48бидэнд сануулсан анхны тохиолдол
болсон юм. -
0:49 - 0:52Өнгөрсөн 12 жилийн хугацаанд
түүний байдал муудсаар л байсан. -
0:52 - 0:56Мөн түүний ганцаараа тэнүүчлэх нь
биднийг маш ихээр бухимдуулж байсан. -
0:56 - 0:58Түүнийг голлон асардаг нагац маань
-
0:58 - 1:00шөнөөр түүнийг асрах гэж
үнэхээр хичээж байсан. -
1:00 - 1:03Ихэнхдээ орноосоо босон явахыг
анзааралгүй өнгөрдөг байсан. -
1:03 - 1:05Би өвөөгийнхөө аюулгүй байдлыг
бодохын сацуу -
1:05 - 1:08нагацынхаа сайн сайханд
санаа зовниж байлаа. -
1:08 - 1:11Би эрчимтэйгээр манай гэр бүлийн
асуудлын шийдлийг олохоор хайж байсан. -
1:11 - 1:12Гэвч нэгийг ч олж чадаагүй.
-
1:13 - 1:16Тэгээд 2 жилийн өмнө нэгэн орой
-
1:16 - 1:19би өвөөгөө харж байхдаа
түүнийг орноосоо бууж байхыг харсан. -
1:19 - 1:21Түүнийг хөлөө шалан дээр тавих мөчид
-
1:21 - 1:25Би яагаад түүний хөлд даралт мэдрэгч
тавьж болохгүй гэж үү хэмээн бодсон? -
1:25 - 1:27Нэгэнт тэр орноосоо буугаад
шалан дээр хөлөө гишгэхэд -
1:27 - 1:31даралтын мэдрэгч биеийн жингээс болж
ихсэх даралтыг мэдэрч -
1:31 - 1:34утасгүй сүлжээгээр асрагчийн утсанд
дуут дохио илгээнэ. -
1:34 - 1:36Энэ аргаар нагац маань
өвөөг тэнүүчлэхэд -
1:36 - 1:39санаа зоволгүй шөнөдөө тайван
унтаж болохоор болсон. -
1:39 - 1:43Одоо би энэ оймсны яаж ажилладгийг
үзүүлмээр байна. -
1:45 - 1:48Миний оймсны загвар өмсөгчийг
тайзан дээр урьж байна. -
1:49 - 1:51Гайхалтай.
-
1:52 - 1:56Өвчтөн шалан дээр гишгэх үед
-
1:56 - 1:58(Хонх дуугарав)
-
1:58 - 2:00асрагчийн утас руу
дохиог илгээнэ. -
2:05 - 2:06Баярлалаа.
(Алга ташилт) -
2:06 - 2:09Оймсны загвар өмсөгчдөө баярлалаа.
-
2:12 - 2:15Энэ бол миний анхны
загварын зураг байна. -
2:16 - 2:18Миний мэдрэгч дээр суурилсан технологи
хийх хүсэл маань -
2:18 - 2:22магадгүй мэдрэгч болон технологид
насан туршдаа дурласнаас болсон байх. -
2:22 - 2:23Намайг зургаан настай байхад
-
2:23 - 2:26гэрийн ахмад найз маань шалан
дээр унаад -
2:26 - 2:28хүнд гэмтэл авсан.
-
2:28 - 2:30Би өөрийн өвөө, эмээд
санаа зовох болсон. -
2:30 - 2:32Тэгээд ухаалаг угаалгын өрөөний
систем бүтээхээр шийдсэн. -
2:32 - 2:36Хөдөлгөөн мэдрэгчийг угаалгын
өрөөний шалны завсар суулгаж, -
2:36 - 2:39хөгшин өвчтөний угаалгын өрөөний
шалан дээрх уналт бүрийг илрүүлнэ. -
2:39 - 2:41Тэр үед би ердөө зургаан настай байсан ба
-
2:41 - 2:44би цэцэрлэгт л байсан.
-
2:44 - 2:48Надад санаагаа бодит байдал руу хувиргах
шаардлагатай нөөц болон багаж байгаагүй. -
2:48 - 2:51Гэвч энэ бүхнийг үл хайхран
судалгааны ажил маань намайг -
2:51 - 2:55мэдрэгч ашиглан настай хүмүүст
туслах хүслийг төрүүлсэн. -
2:55 - 3:00Би мэдрэгч нь хөгшчүүлийн амьдралын
түвшинг сайжруулна гэдэгт итгэсэн. -
3:01 - 3:04Би санаагаа гаргах үедээ гурван том
сорилттой тулгарч байгаагаа ухаарсан. -
3:04 - 3:06Нэгт, мэдрэгч бүтээх.
-
3:06 - 3:08Хоёрт, хэлхээ зохиох.
-
3:08 - 3:10Гуравт, ухаалаг утасны апп зохиох.
-
3:10 - 3:12Ингээд би төсөл маань
анх төсөөлснөөс илүү -
3:12 - 3:15ойлгоход төвөгтэй болохыг ухаарсан.
-
3:15 - 3:18Эхлээд, би өвчтөн хөлдөө эвтэйхэн өмсчих
нимгэн, мөн уян хатан -
3:18 - 3:21өмсөж болдог мэдрэгч
зохиох хэрэгтэй болсон. -
3:21 - 3:25Их судалгаа болон резин зэрэг
олон материал туршиж үзсэний эцэст -
3:25 - 3:28хөлд өмсөхөд ая тухтай байх нь
дэндүү зузаан болох гээд байгааг ойлгосон. -
3:28 - 3:29Би даралтад мэдрэмтгий
-
3:29 - 3:33цахилгаан дамжуулдаг бэхэн хэсэгтэй,
хальсан мэдрэгч хэвлэхээр шийдсэн. -
3:33 - 3:36Даралт үйлчилбэл, хэсгүүдийн хоорондын
холбоо ихэснэ. -
3:36 - 3:39Тэгснээр цахилгаан эсэргүүцлийг
хэмжсэнээр даралтыг хэмжих -
3:39 - 3:41цахилгаан хэлхээ зохиож чадсан.
-
3:41 - 3:44Дараа нь, өмсөж болох
утасгүй хэлхээ зохиох хэрэгтэй болсон. -
3:44 - 3:47Гэвч утасгүй дохио дамжуулалт
маш их цахилгаан шаардах ба -
3:47 - 3:49хүнд, овор ихтэй батарей
шаардлагатай байсан. -
3:49 - 3:53Аз болоход би Bluetooth гэх энерги
бага ашигладаг технологийг олж мэдсэн. -
3:53 - 3:56Энэ нь маш бага цахилгаан шаардах ба
зоосны хэмжээтэй батарейгаар ажилладаг. -
3:56 - 4:00Энэ нь системийг шөнө дунд
ажиллагаагүй болохоос сэргийлдэг. -
4:00 - 4:03Эцэст нь би асрагчийн ухаалаг утсыг
алсын зайн хянагч самбар шиг болгох -
4:03 - 4:06утасны апп зохиох хэрэгтэй болсон.
-
4:06 - 4:09Үүний тулд Java болон Xcode дээрх
өөрийн мэдлэгийг тэлэх хэрэгтэй болсон. -
4:09 - 4:13Мөн би бага энергийн Bluetooth
төхөөрөмжүүд дээрх кодлолыг -
4:13 - 4:16Youtube дээр заавар үзэж,
олон ном уншиж сурах шаардлагатай болсон. -
4:17 - 4:21Эдгээр элементүүдийг нийлүүлснээр
хоёр амжилттай туршилтын загвар бүтээсэн. -
4:21 - 4:23Нэг нь мэдрэгч нь оймсны дотор
байрласан. -
4:23 - 4:26Нөгөөх нь хаана ч аваад явах
-
4:26 - 4:28өвчтөний хөлд хүрэхэд мэдэрдэг
-
4:28 - 4:30салгаад дахин угсардаг мэдрэгч юм.
-
4:30 - 4:33Би энэхүү төхөөрөмжөө туршаад
одоогоор жил болж байгаа бөгөөд -
4:33 - 4:35Өвөөгийн 900 удаагийн тэнүүчлэх тохиолдлыг
-
4:35 - 4:38100 хувийн алдаагүй мэдэрсэн
амжилттай байна. -
4:39 - 4:41Өнгөрсөн зун надад
Калифорни мужийн хэдэн орон сууцны -
4:41 - 4:44асрах газарт төхөөрөмждөө
бета туршилт хийх боломж гарсан. -
4:44 - 4:46Би төхөөрөмжөө цаашид
зах зээлд гаргах хүртэл -
4:46 - 4:49хөгжүүлэх саналуудыг цуглуулсаар байна.
-
4:49 - 4:51Төхөөрөмжөө олон өвчтөнд турших явцад
-
4:51 - 4:53унтахдаа оймс өмсөх дургүй
хүмүүст зориулан -
4:53 - 4:56шийдэл олох хэрэгтэйг ойлгосон.
-
4:57 - 5:00Тиймээс олон тооны өвчтөнөөс цуглуулсан
мэдрэгчийн өгөгдөл нь -
5:00 - 5:02өвчтөн асаргааг сайжруулахад
ашигтай ба -
5:02 - 5:05цаашлаад өвчнийг анагаах ч
боломжтой. -
5:05 - 5:07Жишээлбэл, би одоогоор
-
5:07 - 5:10өвчтөний шөнийн тэнүүчлэлийн давтамж
болон өвчтөний тухайн өдрийн -
5:10 - 5:13дасгал болон хооллолт хоёрын
хамаарлыг судалж байна. -
5:14 - 5:17Миний мартаж чаддаггүй ганц зүйл бол
өвөөгийн маань анхны -
5:17 - 5:19шөнийн тэнүүчлэл байсан юм.
-
5:19 - 5:22Тэр үед би амьдралыг илүү сайхан болгох
-
5:22 - 5:24технологийн чадлыг үзээд балмагдсан.
-
5:24 - 5:26Аз жаргалтай, эрүүл амьдарч буй хүмүүс.
-
5:26 - 5:28Энэ л миний төсөөлдөг ертөнц.
-
5:28 - 5:30Та бүхэнд маш их баярлалаа.
-
5:30 - 5:34(Алга ташилт)
- Title:
- Өвөөгөө аюулгүй байлгахаар зохиосон энгийн бүтээл
- Speaker:
- Кэннет Шинозука
- Description:
-
Сэтгэцийн өвчнөөс болж тэнүүчилдэг хүмүүсийн 60 хувь нь өвчтөн болон асрагчийг хоёуланг нь маш ихээр стрессдүүлдэг. Энэ сонирхолтой ярианд залуу зохион бүтээгч Кэннет Шинозука хэрхэн өвөөгийнхөө шөнийн тэнүүчлэл болон түүнийг асрах нагац хоёртоо туслах шинэ шийдэл олсныг... мөн түүний Альцхаймерийн өвчтэй бусад хүмүүст тусaлж чадна гэдэгтээ яагаад итгэдгийг харцгаая.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:46
Tuya Bat approved Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe | ||
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe | ||
Bilguun Bolormaa edited Mongolian subtitles for My simple invention, designed to keep my grandfather safe |