WEBVTT 00:00:00.771 --> 00:00:04.135 Америкчуудын дунд хурдацтайгаар өсөж буй өвчин юу вэ? 00:00:04.135 --> 00:00:06.973 Хорт хавдар? Цус харвалт? Чихрийн шижин? 00:00:07.603 --> 00:00:09.449 Хариулт бол эдгээрийн аль нь ч биш. 00:00:09.449 --> 00:00:11.250 Энэ бол Альцхаймерийн өвчин. 00:00:11.250 --> 00:00:13.276 67 секунд тутамд 00:00:13.276 --> 00:00:16.221 Америкт нэг хүн Альцхаймерийн өвчнөөр оношлогдож байна. 00:00:16.761 --> 00:00:20.149 2050 он гэхэд Альцхаймерийн өвчтөний тоо 3 дахин өсөх хандлагатай байна. 00:00:20.149 --> 00:00:23.446 Тэднийг асрах нь бусад хөгшин хүмүүсийн адилаар 00:00:23.446 --> 00:00:26.005 нийгмийн төвөгтэй асуудал болно. NOTE Paragraph 00:00:26.585 --> 00:00:28.465 Миний гэр бүл Альцхаймертэй өвчтөнийг 00:00:28.465 --> 00:00:30.967 асрах бэрхшээлийг өөрсдийн биеэр туулсан. 00:00:30.967 --> 00:00:33.107 Гурван үеэрээ цуг амьдрахдаа 00:00:33.107 --> 00:00:35.262 би үргэлж л өвөөтэйгөө ойрхон байсан. 00:00:35.262 --> 00:00:36.689 Намайг дөрвөн настай байхад 00:00:36.689 --> 00:00:39.192 өвөө бид хоёр паркаар зугаалах үед 00:00:39.192 --> 00:00:40.497 өвөө гэнэт алга болсон юм. 00:00:40.497 --> 00:00:43.710 Энэ бол миний амьдралын хамгийн аймшигтай мөчүүдийн нэг байсан. 00:00:43.710 --> 00:00:46.117 Энэ нь миний өвөөг Альцхаймер өвчтэйг 00:00:46.117 --> 00:00:48.412 бидэнд сануулсан анхны тохиолдол болсон юм. 00:00:48.682 --> 00:00:52.025 Өнгөрсөн 12 жилийн хугацаанд түүний байдал муудсаар л байсан. 00:00:52.025 --> 00:00:55.823 Мөн түүний ганцаараа тэнүүчлэх нь биднийг маш ихээр бухимдуулж байсан. 00:00:55.823 --> 00:00:57.602 Түүнийг голлон асардаг нагац маань 00:00:57.602 --> 00:01:00.209 шөнөөр түүнийг асрах гэж үнэхээр хичээж байсан. 00:01:00.209 --> 00:01:03.197 Ихэнхдээ орноосоо босон явахыг анзааралгүй өнгөрдөг байсан. 00:01:03.197 --> 00:01:05.428 Би өвөөгийнхөө аюулгүй байдлыг бодохын сацуу 00:01:05.428 --> 00:01:07.599 нагацынхаа сайн сайханд санаа зовниж байлаа. 00:01:07.599 --> 00:01:11.130 Би эрчимтэйгээр манай гэр бүлийн асуудлын шийдлийг олохоор хайж байсан. 00:01:11.130 --> 00:01:12.490 Гэвч нэгийг ч олж чадаагүй. NOTE Paragraph 00:01:12.960 --> 00:01:15.693 Тэгээд 2 жилийн өмнө нэгэн орой 00:01:15.693 --> 00:01:19.158 би өвөөгөө харж байхдаа түүнийг орноосоо бууж байхыг харсан. 00:01:19.158 --> 00:01:21.150 Түүнийг хөлөө шалан дээр тавих мөчид 00:01:21.150 --> 00:01:24.572 Би яагаад түүний хөлд даралт мэдрэгч тавьж болохгүй гэж үү хэмээн бодсон? 00:01:24.572 --> 00:01:27.109 Нэгэнт тэр орноосоо буугаад шалан дээр хөлөө гишгэхэд 00:01:27.109 --> 00:01:30.516 даралтын мэдрэгч биеийн жингээс болж ихсэх даралтыг мэдэрч 00:01:30.516 --> 00:01:33.971 утасгүй сүлжээгээр асрагчийн утсанд дуут дохио илгээнэ. 00:01:33.971 --> 00:01:36.312 Энэ аргаар нагац маань өвөөг тэнүүчлэхэд 00:01:36.312 --> 00:01:39.002 санаа зоволгүй шөнөдөө тайван унтаж болохоор болсон. NOTE Paragraph 00:01:39.002 --> 00:01:42.934 Одоо би энэ оймсны яаж ажилладгийг үзүүлмээр байна. 00:01:45.134 --> 00:01:47.952 Миний оймсны загвар өмсөгчийг тайзан дээр урьж байна. 00:01:48.831 --> 00:01:50.560 Гайхалтай. 00:01:52.170 --> 00:01:55.950 Өвчтөн шалан дээр гишгэх үед 00:01:55.950 --> 00:01:57.510 (Хонх дуугарав) 00:01:57.510 --> 00:02:00.182 асрагчийн утас руу дохиог илгээнэ. NOTE Paragraph 00:02:04.571 --> 00:02:06.057 Баярлалаа. (Алга ташилт) NOTE Paragraph 00:02:06.057 --> 00:02:09.225 Оймсны загвар өмсөгчдөө баярлалаа. NOTE Paragraph 00:02:12.045 --> 00:02:14.649 Энэ бол миний анхны загварын зураг байна. NOTE Paragraph 00:02:15.819 --> 00:02:18.441 Миний мэдрэгч дээр суурилсан технологи хийх хүсэл маань 00:02:18.441 --> 00:02:21.969 магадгүй мэдрэгч болон технологид насан туршдаа дурласнаас болсон байх. 00:02:21.979 --> 00:02:23.465 Намайг зургаан настай байхад 00:02:23.465 --> 00:02:25.795 гэрийн ахмад найз маань шалан дээр унаад 00:02:25.795 --> 00:02:27.505 хүнд гэмтэл авсан. 00:02:27.505 --> 00:02:29.606 Би өөрийн өвөө, эмээд санаа зовох болсон. 00:02:29.606 --> 00:02:32.368 Тэгээд ухаалаг угаалгын өрөөний систем бүтээхээр шийдсэн. 00:02:32.368 --> 00:02:35.566 Хөдөлгөөн мэдрэгчийг угаалгын өрөөний шалны завсар суулгаж, 00:02:35.566 --> 00:02:39.404 хөгшин өвчтөний угаалгын өрөөний шалан дээрх уналт бүрийг илрүүлнэ. 00:02:39.404 --> 00:02:41.416 Тэр үед би ердөө зургаан настай байсан ба 00:02:41.416 --> 00:02:43.739 би цэцэрлэгт л байсан. 00:02:43.739 --> 00:02:48.073 Надад санаагаа бодит байдал руу хувиргах шаардлагатай нөөц болон багаж байгаагүй. 00:02:48.073 --> 00:02:50.706 Гэвч энэ бүхнийг үл хайхран судалгааны ажил маань намайг 00:02:50.706 --> 00:02:54.957 мэдрэгч ашиглан настай хүмүүст туслах хүслийг төрүүлсэн. 00:02:54.957 --> 00:02:59.573 Би мэдрэгч нь хөгшчүүлийн амьдралын түвшинг сайжруулна гэдэгт итгэсэн. NOTE Paragraph 00:03:00.944 --> 00:03:04.425 Би санаагаа гаргах үедээ гурван том сорилттой тулгарч байгаагаа ухаарсан. 00:03:04.425 --> 00:03:06.194 Нэгт, мэдрэгч бүтээх. 00:03:06.194 --> 00:03:07.773 Хоёрт, хэлхээ зохиох. 00:03:07.773 --> 00:03:09.519 Гуравт, ухаалаг утасны апп зохиох. 00:03:09.519 --> 00:03:12.347 Ингээд би төсөл маань анх төсөөлснөөс илүү 00:03:12.347 --> 00:03:14.982 ойлгоход төвөгтэй болохыг ухаарсан. NOTE Paragraph 00:03:14.982 --> 00:03:18.476 Эхлээд, би өвчтөн хөлдөө эвтэйхэн өмсчих нимгэн, мөн уян хатан 00:03:18.476 --> 00:03:21.237 өмсөж болдог мэдрэгч зохиох хэрэгтэй болсон. 00:03:21.237 --> 00:03:24.656 Их судалгаа болон резин зэрэг олон материал туршиж үзсэний эцэст 00:03:24.656 --> 00:03:28.241 хөлд өмсөхөд ая тухтай байх нь дэндүү зузаан болох гээд байгааг ойлгосон. 00:03:28.241 --> 00:03:29.398 Би даралтад мэдрэмтгий 00:03:29.398 --> 00:03:32.740 цахилгаан дамжуулдаг бэхэн хэсэгтэй, хальсан мэдрэгч хэвлэхээр шийдсэн. 00:03:32.740 --> 00:03:36.236 Даралт үйлчилбэл, хэсгүүдийн хоорондын холбоо ихэснэ. 00:03:36.236 --> 00:03:39.200 Тэгснээр цахилгаан эсэргүүцлийг хэмжсэнээр даралтыг хэмжих 00:03:39.200 --> 00:03:40.967 цахилгаан хэлхээ зохиож чадсан. NOTE Paragraph 00:03:41.207 --> 00:03:44.026 Дараа нь, өмсөж болох утасгүй хэлхээ зохиох хэрэгтэй болсон. 00:03:44.026 --> 00:03:46.878 Гэвч утасгүй дохио дамжуулалт маш их цахилгаан шаардах ба 00:03:46.878 --> 00:03:49.101 хүнд, овор ихтэй батарей шаардлагатай байсан. 00:03:49.101 --> 00:03:52.568 Аз болоход би Bluetooth гэх энерги бага ашигладаг технологийг олж мэдсэн. 00:03:52.568 --> 00:03:56.251 Энэ нь маш бага цахилгаан шаардах ба зоосны хэмжээтэй батарейгаар ажилладаг. 00:03:56.251 --> 00:03:59.880 Энэ нь системийг шөнө дунд ажиллагаагүй болохоос сэргийлдэг. NOTE Paragraph 00:03:59.880 --> 00:04:03.343 Эцэст нь би асрагчийн ухаалаг утсыг алсын зайн хянагч самбар шиг болгох 00:04:03.343 --> 00:04:05.821 утасны апп зохиох хэрэгтэй болсон. 00:04:05.821 --> 00:04:09.497 Үүний тулд Java болон Xcode дээрх өөрийн мэдлэгийг тэлэх хэрэгтэй болсон. 00:04:09.497 --> 00:04:12.724 Мөн би бага энергийн Bluetooth төхөөрөмжүүд дээрх кодлолыг 00:04:12.724 --> 00:04:16.040 Youtube дээр заавар үзэж, олон ном уншиж сурах шаардлагатай болсон. NOTE Paragraph 00:04:17.230 --> 00:04:21.019 Эдгээр элементүүдийг нийлүүлснээр хоёр амжилттай туршилтын загвар бүтээсэн. 00:04:21.019 --> 00:04:23.347 Нэг нь мэдрэгч нь оймсны дотор байрласан. 00:04:23.347 --> 00:04:25.743 Нөгөөх нь хаана ч аваад явах 00:04:25.743 --> 00:04:27.949 өвчтөний хөлд хүрэхэд мэдэрдэг 00:04:27.949 --> 00:04:29.782 салгаад дахин угсардаг мэдрэгч юм. 00:04:29.782 --> 00:04:32.682 Би энэхүү төхөөрөмжөө туршаад одоогоор жил болж байгаа бөгөөд 00:04:32.682 --> 00:04:34.893 Өвөөгийн 900 удаагийн тэнүүчлэх тохиолдлыг 00:04:34.893 --> 00:04:38.089 100 хувийн алдаагүй мэдэрсэн амжилттай байна. 00:04:38.629 --> 00:04:41.142 Өнгөрсөн зун надад Калифорни мужийн хэдэн орон сууцны 00:04:41.142 --> 00:04:43.868 асрах газарт төхөөрөмждөө бета туршилт хийх боломж гарсан. 00:04:43.868 --> 00:04:46.130 Би төхөөрөмжөө цаашид зах зээлд гаргах хүртэл 00:04:46.130 --> 00:04:48.733 хөгжүүлэх саналуудыг цуглуулсаар байна. 00:04:48.733 --> 00:04:50.841 Төхөөрөмжөө олон өвчтөнд турших явцад 00:04:50.841 --> 00:04:53.350 унтахдаа оймс өмсөх дургүй хүмүүст зориулан 00:04:53.350 --> 00:04:56.235 шийдэл олох хэрэгтэйг ойлгосон. NOTE Paragraph 00:04:56.805 --> 00:04:59.780 Тиймээс олон тооны өвчтөнөөс цуглуулсан мэдрэгчийн өгөгдөл нь 00:04:59.780 --> 00:05:01.959 өвчтөн асаргааг сайжруулахад ашигтай ба 00:05:01.959 --> 00:05:04.777 цаашлаад өвчнийг анагаах ч боломжтой. 00:05:04.777 --> 00:05:06.620 Жишээлбэл, би одоогоор 00:05:06.620 --> 00:05:09.848 өвчтөний шөнийн тэнүүчлэлийн давтамж болон өвчтөний тухайн өдрийн 00:05:09.848 --> 00:05:12.714 дасгал болон хооллолт хоёрын хамаарлыг судалж байна. NOTE Paragraph 00:05:13.854 --> 00:05:16.615 Миний мартаж чаддаггүй ганц зүйл бол өвөөгийн маань анхны 00:05:16.615 --> 00:05:18.833 шөнийн тэнүүчлэл байсан юм. 00:05:18.833 --> 00:05:21.784 Тэр үед би амьдралыг илүү сайхан болгох 00:05:21.784 --> 00:05:23.761 технологийн чадлыг үзээд балмагдсан. 00:05:24.011 --> 00:05:26.131 Аз жаргалтай, эрүүл амьдарч буй хүмүүс. 00:05:26.131 --> 00:05:28.156 Энэ л миний төсөөлдөг ертөнц. NOTE Paragraph 00:05:28.156 --> 00:05:30.216 Та бүхэнд маш их баярлалаа. NOTE Paragraph 00:05:30.216 --> 00:05:33.526 (Алга ташилт)