1 00:00:00,771 --> 00:00:04,135 Америкчуудын дунд хурдацтайгаар өсөж буй өвчин юу вэ? 2 00:00:04,135 --> 00:00:06,973 Хорт хавдар? Цус харвалт? Чихрийн шижин? 3 00:00:07,603 --> 00:00:09,449 Хариулт бол эдгээрийн аль нь ч биш. 4 00:00:09,449 --> 00:00:11,250 Энэ бол Альцхаймерийн өвчин. 5 00:00:11,250 --> 00:00:13,276 67 секунд тутамд 6 00:00:13,276 --> 00:00:16,221 Америкт нэг хүн Альцхаймерийн өвчнөөр оношлогдож байна. 7 00:00:16,761 --> 00:00:20,149 2050 он гэхэд Альцхаймерийн өвчтөний тоо 3 дахин өсөх хандлагатай байна. 8 00:00:20,149 --> 00:00:23,446 Тэднийг асрах нь бусад хөгшин хүмүүсийн адилаар 9 00:00:23,446 --> 00:00:26,005 нийгмийн төвөгтэй асуудал болно. 10 00:00:26,585 --> 00:00:28,465 Миний гэр бүл Альцхаймертэй өвчтөнийг 11 00:00:28,465 --> 00:00:30,967 асрах бэрхшээлийг өөрсдийн биеэр туулсан. 12 00:00:30,967 --> 00:00:33,107 Гурван үеэрээ цуг амьдрахдаа 13 00:00:33,107 --> 00:00:35,262 би үргэлж л өвөөтэйгөө ойрхон байсан. 14 00:00:35,262 --> 00:00:36,689 Намайг дөрвөн настай байхад 15 00:00:36,689 --> 00:00:39,192 өвөө бид хоёр паркаар зугаалах үед 16 00:00:39,192 --> 00:00:40,497 өвөө гэнэт алга болсон юм. 17 00:00:40,497 --> 00:00:43,710 Энэ бол миний амьдралын хамгийн аймшигтай мөчүүдийн нэг байсан. 18 00:00:43,710 --> 00:00:46,117 Энэ нь миний өвөөг Альцхаймер өвчтэйг 19 00:00:46,117 --> 00:00:48,412 бидэнд сануулсан анхны тохиолдол болсон юм. 20 00:00:48,682 --> 00:00:52,025 Өнгөрсөн 12 жилийн хугацаанд түүний байдал муудсаар л байсан. 21 00:00:52,025 --> 00:00:55,823 Мөн түүний ганцаараа тэнүүчлэх нь биднийг маш ихээр бухимдуулж байсан. 22 00:00:55,823 --> 00:00:57,602 Түүнийг голлон асардаг нагац маань 23 00:00:57,602 --> 00:01:00,209 шөнөөр түүнийг асрах гэж үнэхээр хичээж байсан. 24 00:01:00,209 --> 00:01:03,197 Ихэнхдээ орноосоо босон явахыг анзааралгүй өнгөрдөг байсан. 25 00:01:03,197 --> 00:01:05,428 Би өвөөгийнхөө аюулгүй байдлыг бодохын сацуу 26 00:01:05,428 --> 00:01:07,599 нагацынхаа сайн сайханд санаа зовниж байлаа. 27 00:01:07,599 --> 00:01:11,130 Би эрчимтэйгээр манай гэр бүлийн асуудлын шийдлийг олохоор хайж байсан. 28 00:01:11,130 --> 00:01:12,490 Гэвч нэгийг ч олж чадаагүй. 29 00:01:12,960 --> 00:01:15,693 Тэгээд 2 жилийн өмнө нэгэн орой 30 00:01:15,693 --> 00:01:19,158 би өвөөгөө харж байхдаа түүнийг орноосоо бууж байхыг харсан. 31 00:01:19,158 --> 00:01:21,150 Түүнийг хөлөө шалан дээр тавих мөчид 32 00:01:21,150 --> 00:01:24,572 Би яагаад түүний хөлд даралт мэдрэгч тавьж болохгүй гэж үү хэмээн бодсон? 33 00:01:24,572 --> 00:01:27,109 Нэгэнт тэр орноосоо буугаад шалан дээр хөлөө гишгэхэд 34 00:01:27,109 --> 00:01:30,516 даралтын мэдрэгч биеийн жингээс болж ихсэх даралтыг мэдэрч 35 00:01:30,516 --> 00:01:33,971 утасгүй сүлжээгээр асрагчийн утсанд дуут дохио илгээнэ. 36 00:01:33,971 --> 00:01:36,312 Энэ аргаар нагац маань өвөөг тэнүүчлэхэд 37 00:01:36,312 --> 00:01:39,002 санаа зоволгүй шөнөдөө тайван унтаж болохоор болсон. 38 00:01:39,002 --> 00:01:42,934 Одоо би энэ оймсны яаж ажилладгийг үзүүлмээр байна. 39 00:01:45,134 --> 00:01:47,952 Миний оймсны загвар өмсөгчийг тайзан дээр урьж байна. 40 00:01:48,831 --> 00:01:50,560 Гайхалтай. 41 00:01:52,170 --> 00:01:55,950 Өвчтөн шалан дээр гишгэх үед 42 00:01:55,950 --> 00:01:57,510 (Хонх дуугарав) 43 00:01:57,510 --> 00:02:00,182 асрагчийн утас руу дохиог илгээнэ. 44 00:02:04,571 --> 00:02:06,057 Баярлалаа. (Алга ташилт) 45 00:02:06,057 --> 00:02:09,225 Оймсны загвар өмсөгчдөө баярлалаа. 46 00:02:12,045 --> 00:02:14,649 Энэ бол миний анхны загварын зураг байна. 47 00:02:15,819 --> 00:02:18,441 Миний мэдрэгч дээр суурилсан технологи хийх хүсэл маань 48 00:02:18,441 --> 00:02:21,969 магадгүй мэдрэгч болон технологид насан туршдаа дурласнаас болсон байх. 49 00:02:21,979 --> 00:02:23,465 Намайг зургаан настай байхад 50 00:02:23,465 --> 00:02:25,795 гэрийн ахмад найз маань шалан дээр унаад 51 00:02:25,795 --> 00:02:27,505 хүнд гэмтэл авсан. 52 00:02:27,505 --> 00:02:29,606 Би өөрийн өвөө, эмээд санаа зовох болсон. 53 00:02:29,606 --> 00:02:32,368 Тэгээд ухаалаг угаалгын өрөөний систем бүтээхээр шийдсэн. 54 00:02:32,368 --> 00:02:35,566 Хөдөлгөөн мэдрэгчийг угаалгын өрөөний шалны завсар суулгаж, 55 00:02:35,566 --> 00:02:39,404 хөгшин өвчтөний угаалгын өрөөний шалан дээрх уналт бүрийг илрүүлнэ. 56 00:02:39,404 --> 00:02:41,416 Тэр үед би ердөө зургаан настай байсан ба 57 00:02:41,416 --> 00:02:43,739 би цэцэрлэгт л байсан. 58 00:02:43,739 --> 00:02:48,073 Надад санаагаа бодит байдал руу хувиргах шаардлагатай нөөц болон багаж байгаагүй. 59 00:02:48,073 --> 00:02:50,706 Гэвч энэ бүхнийг үл хайхран судалгааны ажил маань намайг 60 00:02:50,706 --> 00:02:54,957 мэдрэгч ашиглан настай хүмүүст туслах хүслийг төрүүлсэн. 61 00:02:54,957 --> 00:02:59,573 Би мэдрэгч нь хөгшчүүлийн амьдралын түвшинг сайжруулна гэдэгт итгэсэн. 62 00:03:00,944 --> 00:03:04,425 Би санаагаа гаргах үедээ гурван том сорилттой тулгарч байгаагаа ухаарсан. 63 00:03:04,425 --> 00:03:06,194 Нэгт, мэдрэгч бүтээх. 64 00:03:06,194 --> 00:03:07,773 Хоёрт, хэлхээ зохиох. 65 00:03:07,773 --> 00:03:09,519 Гуравт, ухаалаг утасны апп зохиох. 66 00:03:09,519 --> 00:03:12,347 Ингээд би төсөл маань анх төсөөлснөөс илүү 67 00:03:12,347 --> 00:03:14,982 ойлгоход төвөгтэй болохыг ухаарсан. 68 00:03:14,982 --> 00:03:18,476 Эхлээд, би өвчтөн хөлдөө эвтэйхэн өмсчих нимгэн, мөн уян хатан 69 00:03:18,476 --> 00:03:21,237 өмсөж болдог мэдрэгч зохиох хэрэгтэй болсон. 70 00:03:21,237 --> 00:03:24,656 Их судалгаа болон резин зэрэг олон материал туршиж үзсэний эцэст 71 00:03:24,656 --> 00:03:28,241 хөлд өмсөхөд ая тухтай байх нь дэндүү зузаан болох гээд байгааг ойлгосон. 72 00:03:28,241 --> 00:03:29,398 Би даралтад мэдрэмтгий 73 00:03:29,398 --> 00:03:32,740 цахилгаан дамжуулдаг бэхэн хэсэгтэй, хальсан мэдрэгч хэвлэхээр шийдсэн. 74 00:03:32,740 --> 00:03:36,236 Даралт үйлчилбэл, хэсгүүдийн хоорондын холбоо ихэснэ. 75 00:03:36,236 --> 00:03:39,200 Тэгснээр цахилгаан эсэргүүцлийг хэмжсэнээр даралтыг хэмжих 76 00:03:39,200 --> 00:03:40,967 цахилгаан хэлхээ зохиож чадсан. 77 00:03:41,207 --> 00:03:44,026 Дараа нь, өмсөж болох утасгүй хэлхээ зохиох хэрэгтэй болсон. 78 00:03:44,026 --> 00:03:46,878 Гэвч утасгүй дохио дамжуулалт маш их цахилгаан шаардах ба 79 00:03:46,878 --> 00:03:49,101 хүнд, овор ихтэй батарей шаардлагатай байсан. 80 00:03:49,101 --> 00:03:52,568 Аз болоход би Bluetooth гэх энерги бага ашигладаг технологийг олж мэдсэн. 81 00:03:52,568 --> 00:03:56,251 Энэ нь маш бага цахилгаан шаардах ба зоосны хэмжээтэй батарейгаар ажилладаг. 82 00:03:56,251 --> 00:03:59,880 Энэ нь системийг шөнө дунд ажиллагаагүй болохоос сэргийлдэг. 83 00:03:59,880 --> 00:04:03,343 Эцэст нь би асрагчийн ухаалаг утсыг алсын зайн хянагч самбар шиг болгох 84 00:04:03,343 --> 00:04:05,821 утасны апп зохиох хэрэгтэй болсон. 85 00:04:05,821 --> 00:04:09,497 Үүний тулд Java болон Xcode дээрх өөрийн мэдлэгийг тэлэх хэрэгтэй болсон. 86 00:04:09,497 --> 00:04:12,724 Мөн би бага энергийн Bluetooth төхөөрөмжүүд дээрх кодлолыг 87 00:04:12,724 --> 00:04:16,040 Youtube дээр заавар үзэж, олон ном уншиж сурах шаардлагатай болсон. 88 00:04:17,230 --> 00:04:21,019 Эдгээр элементүүдийг нийлүүлснээр хоёр амжилттай туршилтын загвар бүтээсэн. 89 00:04:21,019 --> 00:04:23,347 Нэг нь мэдрэгч нь оймсны дотор байрласан. 90 00:04:23,347 --> 00:04:25,743 Нөгөөх нь хаана ч аваад явах 91 00:04:25,743 --> 00:04:27,949 өвчтөний хөлд хүрэхэд мэдэрдэг 92 00:04:27,949 --> 00:04:29,782 салгаад дахин угсардаг мэдрэгч юм. 93 00:04:29,782 --> 00:04:32,682 Би энэхүү төхөөрөмжөө туршаад одоогоор жил болж байгаа бөгөөд 94 00:04:32,682 --> 00:04:34,893 Өвөөгийн 900 удаагийн тэнүүчлэх тохиолдлыг 95 00:04:34,893 --> 00:04:38,089 100 хувийн алдаагүй мэдэрсэн амжилттай байна. 96 00:04:38,629 --> 00:04:41,142 Өнгөрсөн зун надад Калифорни мужийн хэдэн орон сууцны 97 00:04:41,142 --> 00:04:43,868 асрах газарт төхөөрөмждөө бета туршилт хийх боломж гарсан. 98 00:04:43,868 --> 00:04:46,130 Би төхөөрөмжөө цаашид зах зээлд гаргах хүртэл 99 00:04:46,130 --> 00:04:48,733 хөгжүүлэх саналуудыг цуглуулсаар байна. 100 00:04:48,733 --> 00:04:50,841 Төхөөрөмжөө олон өвчтөнд турших явцад 101 00:04:50,841 --> 00:04:53,350 унтахдаа оймс өмсөх дургүй хүмүүст зориулан 102 00:04:53,350 --> 00:04:56,235 шийдэл олох хэрэгтэйг ойлгосон. 103 00:04:56,805 --> 00:04:59,780 Тиймээс олон тооны өвчтөнөөс цуглуулсан мэдрэгчийн өгөгдөл нь 104 00:04:59,780 --> 00:05:01,959 өвчтөн асаргааг сайжруулахад ашигтай ба 105 00:05:01,959 --> 00:05:04,777 цаашлаад өвчнийг анагаах ч боломжтой. 106 00:05:04,777 --> 00:05:06,620 Жишээлбэл, би одоогоор 107 00:05:06,620 --> 00:05:09,848 өвчтөний шөнийн тэнүүчлэлийн давтамж болон өвчтөний тухайн өдрийн 108 00:05:09,848 --> 00:05:12,714 дасгал болон хооллолт хоёрын хамаарлыг судалж байна. 109 00:05:13,854 --> 00:05:16,615 Миний мартаж чаддаггүй ганц зүйл бол өвөөгийн маань анхны 110 00:05:16,615 --> 00:05:18,833 шөнийн тэнүүчлэл байсан юм. 111 00:05:18,833 --> 00:05:21,784 Тэр үед би амьдралыг илүү сайхан болгох 112 00:05:21,784 --> 00:05:23,761 технологийн чадлыг үзээд балмагдсан. 113 00:05:24,011 --> 00:05:26,131 Аз жаргалтай, эрүүл амьдарч буй хүмүүс. 114 00:05:26,131 --> 00:05:28,156 Энэ л миний төсөөлдөг ертөнц. 115 00:05:28,156 --> 00:05:30,216 Та бүхэнд маш их баярлалаа. 116 00:05:30,216 --> 00:05:33,526 (Алга ташилт)