Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar
-
0:06 - 0:10(Алга ташилт)
-
0:10 - 0:14Би өнөөдөр та бүхэнд өөрийнхөө яриаг
өөрт тохиолдсон -
0:14 - 0:17хөөсний тухай түүхээс ярьж эхэлье
гэж бодож байна. -
0:17 - 0:22Хөөс гэхээр гайхаж байж магадгүй.
"Юун хөөс? Юу вэ?" гээд. -
0:22 - 0:25Яг би 8 настай байхдаа,
одоогоос бараг хорин хэдэн жилийн өмнө -
0:25 - 0:29аав ээжтэйгээ хамт Далай ээж зах руу
хүнсээ цуглуулах гээд явж байсан. -
0:29 - 0:32Тэгэхэд өвлийн маш хүйтэн өдөр байсан.
-
0:33 - 0:37Тухайн үед моодонд орж байсан
ногоон Аксент машинаараа бид нар яваад, -
0:37 - 0:41аав ээж хоёр маань дэлгүүр лүү мэдээж
хүнсээ цуглуулах гээд орсон. -
0:41 - 0:45Тэгээд би машин дотроо хөгжмөө сонсоод,
өвлийн тэр хүйтнийг үл ажраад, -
0:45 - 0:47сайхан хүлээгээд зогсож байсан.
-
0:48 - 0:52Гэтэл яг миний хажууд
надтай чацуу гэмээр нэг 8 настай охин -
0:52 - 0:56өвлийн тэр хар хүйтэнд,
малгайгүй, бээлийгүй, бээрсэн тэр гараараа -
0:56 - 1:00жоохон дүүгээ тэвэрчихсэн зогсож байсан.
-
1:00 - 1:02Тэгээд би эхэндээ ч анзаарсангүй.
-
1:02 - 1:06Энд нэг хэцүү охин зогсож байна даа
гээд л хөгжмөө сонсоод байж байсан. -
1:06 - 1:09Гэтэл 20 минут өнгөрлөө,
30 минут өнгөрлөө. -
1:09 - 1:13Тэр охин бүр үнэхээр
тэнд зүгээр ч зогсоогүй. -
1:13 - 1:18Хүмүүсээс гуйлга гуйгаад, мөнгө гуйгаад
уйгагүй ингэж байж байсан. -
1:18 - 1:21Ихэнх хүмүүс, өнгөрч байсан хүмүүс,
тэр охиныг төвөгшөөсөн маягтай -
1:21 - 1:23"Цаашаа, цаашаа" гээд.
-
1:23 - 1:26Яг энэ мөчид надад
ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр -
1:26 - 1:28маш хүнд сэтгэгдэл төрсөн.
-
1:29 - 1:31Өнөөдөр энэ охин, энэ гадаа зогсоод,
-
1:31 - 1:35өөрийнхөө тэр бяцхан нуруунд
тэр хүнд ачааг үүрээд, -
1:35 - 1:38зогсож байх,
буруу юм юу хийсэн юм бэ? -
1:38 - 1:41Харин би өнөөдөр энд,
дулаахан машин дотор -
1:41 - 1:42зүгээр ингээд сайхан хөгжим сонсоод,
-
1:42 - 1:45аав ээжийгээ тор дүүрэн юм авчрахыг
хүлээгээд зогсож байх -
1:45 - 1:47би ямар гавъяа байгуулсан юм бэ?
-
1:48 - 1:50Бид хоёрын ялгаа юу юм бэ?
-
1:50 - 1:53Яагаад энэ ялгаа бий болсон юм? гэдэгт
-
1:53 - 1:55маш их хүндээр
надад тухайн үед тусч байсан. -
1:55 - 1:58Тэгээд одоо ингээд эргээд бодоход,
магадгүй энэ мөчөөс хойш, -
1:58 - 2:01миний амьдралын бүх
ажил маань, мэргэжил маань, -
2:01 - 2:06энэ нийгмийн судалгаагаа, тэр дундаа энэ
ялгаа юун дээр оршиж байгаа юм бэ? гэдгийг -
2:06 - 2:09ойлгоход зориулагдсан
гэж би боддог. -
2:10 - 2:13Тэгээд ч хөөсний тухай түүх маань
өндөрлөсөнгүй. -
2:13 - 2:17Өнгөрсөн жил би банкинд ороод,
гүйлгээ хийх гээд явж байсан л даа. -
2:17 - 2:20Тэгсэн чинь яг ханан дээр нь
энэ постер тавигдсан байсан. -
2:20 - 2:22[Зураг]
-
2:22 - 2:24Энэ постерийг хараад би бас л бодсон.
-
2:24 - 2:27Энэ хөөс үнэхээр дуусаагүй юм байна.
-
2:27 - 2:29Энэ зурган дээр юу гэсэн байгаа вэ гэхээр:
-
2:29 - 2:32"Иргэн та өөрийн эд зүйлсээ
-
2:32 - 2:36хулгайн хэргээс урьдчилан сэргийл" гэж
бичсэн байгаа. -
2:36 - 2:39Энд хулгайч гэж
хэнийг харуулж байна вэ гэхээр -
2:39 - 2:43энэ сэтгүүл зараад, бохь зараад
явж байгаа хүүхдийг -
2:43 - 2:45бид нар өнөөдөр хэрэгтэн болгож хараад,
-
2:45 - 2:48өнөөдөр амьдралын боломжтой,
ажил төрөл эрхэлж байгаа, -
2:48 - 2:51кафед ороод, цай уугаад
сууж байгаа бид нарт -
2:51 - 2:55өөрөө өөрсдийгөө хамгаалах
ийм сэрэмжлүүлэг улс орон даяар явсан. -
2:55 - 2:57Энэ постер бол
зөвхөн энэ банкинд байгаагүй. -
2:57 - 3:01Дараа нь кафе, ресторан, том дэлгүүр,
хаа сайгүй байсан. -
3:01 - 3:05Яг энэ постерийн хажуугаар
та бүхний хэд нь яг өнгөрсөн. -
3:05 - 3:08Бид нарын хэд нь энийг анзаарахгүй
өнгөрсөн бол? -
3:10 - 3:12Тэгэхээр эндээс төрж байгаа
асуулт нь юу вэ гэхээр -
3:13 - 3:19энэ зурган дээр байгаа хүүхэд шиг
орой үдшийн цагаар хүнд хөдөрмөр хийгээд, -
3:19 - 3:23хулгайчаараа дуудуулаад, ингээд явах
яагаад бид нар ийм нийгэмд байгаа юм бэ? -
3:23 - 3:27Хоёрдугаарт нь, бид нар яагаад
энэ хүүхдүүдээсээ болгоомжлох -
3:27 - 3:29ийм нийгэмд оршиж байгаа юм бэ?
гэж асууна. -
3:30 - 3:31Ингээд туршаад үзлээ л дээ.
-
3:31 - 3:33Ихэнх хүмүүс
юу гэж үүнд хариулдаг вэ гэхээр: -
3:33 - 3:37"Өө энэ хүүхдийн аав, ээж нь буруутай.
-
3:37 - 3:39Энэ хүүхдийн аав, ээж нь
сайн яваагүй учраас -
3:39 - 3:43энэ хүүхэд өнөөдөр ингэж явж байна аа"
гэж хэлж байгаа. -
3:44 - 3:48Энэ хүүхдийн аавыг, магадгүй, хэдүүлээ
Төрөө гээд аваад үзье л дээ. -
3:48 - 3:51Төрөөг өнөөдөр бид нар
юу гэж хэлдэг вэ гэхээр: -
3:51 - 3:52"Төрөө бол залхуу."
-
3:52 - 3:53"Төрөө бол бэлэнчилдэг."
-
3:53 - 3:54"Архи уудаг."
-
3:54 - 3:56"Ажил хийдэггүй."
-
3:56 - 3:58"Магадгүй хөдөөнөөс хотруу орж ирэхдээ
-
3:58 - 4:01ямар ч судалгаа тооцоогүй,
шууд орж ирсэн" гэх мэт. -
4:02 - 4:04Янз бүрээр хэлдэг байж болно.
-
4:04 - 4:08Ингэж хэлснээрээ бид нар
энэ хүнийг юу гэж дүгнэж байна вэ гэхээр: -
4:08 - 4:13"Энэ хүн бол зөвхөн өөрөө өөрийнхөө
хөөсөн дотор байгаа, -
4:13 - 4:16бусад нийгмийн хүчин зүйлээс
ямар ч хамааралгүй, -
4:16 - 4:20хувь хүн нь өөрөө буруу учраас энэ хүн
өнөөдөр муу байна" гэж -
4:20 - 4:22бид нар хэлж байгаа.
-
4:22 - 4:25Гэтэл өнөөдөр Төрөө шиг
мянга мянган, сая сая хүн, -
4:25 - 4:28тэр байтугай тэрбум хүн
дэлхий дээр байгаа. -
4:28 - 4:31Тэгээд эндээс
бид нар юу гэж харж байна вэ гэхээр -
4:31 - 4:37Төрөө ганцаараа сайн эсвэл муу учраас
энэ хүүхдүүд өнөөдөр байгаа юм уу? -
4:37 - 4:40Бид нарт ийм их ядуурал байгаа юм уу?
гэвэл үгүй. -
4:40 - 4:44Эсрэгээрээ Төрөө үнэхээр амжилттай
хүн байлаа гэж бүгдээрээ бодъё л доо. -
4:44 - 4:46Үнэхээр сайн сайхан явж байгаа.
-
4:46 - 4:49Манай нийгэмд дийлэнх хүмүүс нь энэ доор
байгаа хүмүүс шиг -
4:49 - 4:51амжилттай явж байгаа хүмүүс.
-
4:51 - 4:54Тэгвэл бид нар энэ зөвхөн
"Төрөө сайндаа" гэж хэлэхгүй шүү дээ. -
4:54 - 4:57"Энэ манай нийгэм ямар нэгэн байдлаар
амжилттай хүмүүсийг төрүүлдэг -
4:57 - 5:00ийм хүчин зүйл бүхий нийгэм байна аа"
гэж бид нар хэлнэ. -
5:00 - 5:04Тэгэхээр эндээс дүгнэлт нь юу вэ гэхээр
бид нар энд хүнийг хөөсөн дотор нь хараад, -
5:05 - 5:07өөрсдөө хөөсөндөө дотроо суугаад,
-
5:07 - 5:10энэ бол зөвхөн хувь хүний
гэж дүгнэж болохгүй. -
5:10 - 5:13Нэгэнт ийм үзэгдэл
нийгэм даяараа байгаа учраас -
5:13 - 5:16ямар нэгэн цаана нь буруу юм байна
гэж харна. -
5:16 - 5:19Тэгвэл энэ ядуурлын байдал,
одоо энэ Төрөө шиг нөхцөл байдал -
5:19 - 5:21Монголд ямар байгаа юм бэ?
-
5:21 - 5:23Цар хүрээ нь
бид нарын төсөөлж байсан шиг байна уу? -
5:23 - 5:26Өөр байна уу? гэдгийг хэдүүлээ харъя.
-
5:26 - 5:29Өнөөдөр Монголд нийт хүн амын
634 мянга нь ядуу байна. -
5:31 - 5:33Ядуу гэж юу гэсэн үг вэ гэхээр
-
5:33 - 5:35хүн амьдрахын тулд наад захын
-
5:35 - 5:40хэрэглээнийхээ хүнсний болон бусад
хэрэглээг худалдаж авж чадахгүй байгаа, -
5:40 - 5:452014 оны байдлаар 140 мянган
төгрөгнөөс доош хэрэглээтэй хүмүүсийг -
5:45 - 5:47бид нар ядуу гэж нэрлэж байгаа.
-
5:48 - 5:50Өнөөдөр Монголын
нийт хүн амын 20% нь ядуу. -
5:52 - 5:53Гэтэл 20%-иар дуусахгүй.
-
5:55 - 5:58Яасан бэ гэхээр хэрвээ бид нар
тэр хэрэглээний төвшинг 146 мянгыг -
5:58 - 6:0250-хан мянган төгрөгөөр, жишээлбэл,
дээшлүүлээд 196 мянган төгрөг болгоод -
6:02 - 6:07үзэх юм бол хүн амын 40% нь
ядуу гэдэг ангилалд орох магадлалтай. -
6:08 - 6:13Өөрөөр хэлбэл, түрүүчийн 20%-аас дээш
20% нь дөнгөж дэнчигнээд -
6:13 - 6:18арай гэж оршин тогтнож байгаа
эрсдэлтэй тогтворгүй бүлэг гэж авж үздэг. -
6:18 - 6:22Тэгэхээр бид нарын нийт хүн амын
40% нь ийм эрсдэлтэй, -
6:22 - 6:24ядууралд өртөх магадлалтай хүмүүс байна.
-
6:25 - 6:26Ингээд ч дууссангүй.
-
6:26 - 6:29Нийт бид нарын хүн амын
бүхэл бүтэн 80% нь -
6:30 - 6:33сарын хэрэглээ 400 мянган төгрөгнөөс доош.
-
6:33 - 6:35Зөвхөн 20% нь 400 мянгаас дээш.
-
6:36 - 6:40400 мянгаас дээш орлоготой 20% хүмүүс
амьдралын баталгаатай, -
6:40 - 6:44янз бүрийн үнийн өсөлт гарах ч юм уу,
болоход төдийлөн хамааралгүй. -
6:45 - 6:50Үлдсэн 80% нь ямар нэгэн байдлаар доошоо
унахад маш бэлэн эрсдэлтэй байна. -
6:53 - 6:55Дахиад нэг өөр тоо авч үзье.
-
6:55 - 6:59Бид нар өнөөдөр:
"Хүмүүс өөрсдөө чадлаараа байх ёстой. -
6:59 - 7:02Манай нийгэм бол тэгш, сайхан
эрх чөлөөтэй нийгэм" гэж ярьдаг. -
7:02 - 7:06Хэрвээ бид нар нийгмийг
бүрэн тэгш, төгс гэж үзвэл -
7:06 - 7:09хуваарилалт ийм байх ёстой.
Орлого баялгийн хуваарилалт. -
7:09 - 7:12Монголд ямар байгаа гэж
бодож байна өнөөдөр? -
7:14 - 7:21Нийт хүн амын хамгийн дээд бүлэг буюу
хамгийн дээд хоёр бүлэг нь нийлээд -
7:22 - 7:27Монголын бүх баялаг, орлого, хэрэглээний
70%-ийг дангаараа эзэлдэг. -
7:27 - 7:33Нөгөө үлдсэн 60 хувь буюу гурван бүлэг нь
нийлээд, нийлээд 30-хан хувийг эзэлдэг. -
7:33 - 7:37Тэр дундаа хамгийн доод бүлгийн хүмүүс нь
7%-ийг эзэлдэг. -
7:39 - 7:41Эндээс бид нар
орлогын, баялгийн тэгш бус байдал -
7:41 - 7:43ямар газар авсан байгааг харж болно.
-
7:45 - 7:48Тэгэхээр бид нарын түрүүчийн хэлсэн
Төрөө ганцаараа асуудалтай, -
7:48 - 7:50Төрөө ийм гэж хэлж байгаа нь
-
7:50 - 7:54бид нар өөрсдөө маш их хөөсөн дотроос
дүгнэж байна гэдгийг харуулж байна. -
7:55 - 7:57Тэгвэл яагаад ийм байдал бий болсон юм бэ?
-
7:58 - 8:02Яагаад ийм олон хүн ядууралд өртсөн,
бид нар ийм эрсдэлтэй байна? -
8:02 - 8:05Яагаад ийм их тэгш бус байдал нийгэмд
бий болсон бэ? гэдэг -
8:05 - 8:07асуултыг бид нар хөөсөн дотроос
харж байна уу, -
8:07 - 8:10гаднаас харж байна уу
гэдгээ харьцуулж үзье. -
8:11 - 8:15Хамгийн нийтлэг тохиолддог 3 хариултыг
би та бүхэнд хэлье гэж бодож байна. -
8:15 - 8:19Эхний хариулт нь:
"Угаасаа л хүн бол тэгш бус байдаг." -
8:20 - 8:23"Энэ бол хүний зан чанар" гэж хэлдэг.
-
8:23 - 8:27Гэтэл үүний эсрэгээр Дэлхий дахинд болон
Монгод хийсэн бүх судалгаагаар -
8:28 - 8:32хүмүүс бараг дийлэнх нь төрөлхийн
гэж хэлж болохоор тэгш байдлыг эрхэмлэдэг. -
8:32 - 8:35Хэн дээр ч очсон:
"Би энэнээс илүү сайхан байна, -
8:35 - 8:37энэнээс дутуу байна" гэж хэлдэггүй.
-
8:37 - 8:41Гэхдээ яг ямар тохиолдолд бид нар
энэ тэгш бус байдал гэдэг юмыг зөвшөөрөөд -
8:41 - 8:46ирдэг вэ гэхээр шударга ёс гэдэг
ойлголтыг авч үзэхээрээ ингэж ойлгодог. -
8:48 - 8:49Шударга ёс.
-
8:50 - 8:53Өөрөөр хэлбэл, өнөөдөр
Төрөө надаас илүү бага ажилласан юм чинь -
8:53 - 8:57бага цалин авах ёстой, би илүү их
ажилласан юм чинь өндөр цалин авах ёстой. -
8:57 - 9:00Төрөө надаас бага ажиллаад,
би илүү их ажиллачихаад -
9:00 - 9:02адилхан цалинтай байж
болохгүй шүү дээ. -
9:02 - 9:03Тэгэхээр энэ шударга биш.
-
9:05 - 9:08Гэхдээ харамсалтай нь бидний ойлгож
байгаа энэ шударга ёсны тухай ойлголт -
9:08 - 9:10өөрөө үргэлж шударга байдаггүй.
-
9:10 - 9:13Зүгээр л нэг энгийн жишээ авъя.
Энэтхэгт Кастын системтэй. -
9:13 - 9:16Хүн амын дийлэнх нь зүгээр л
бурхны толгойноос төрсөн гэж -
9:16 - 9:19үзэж байгаа учраас
маш баян байхыг зөвшөөрдөг. -
9:19 - 9:23Дийлэнх нь зүгээр хөлнөөс төрсөн
учраас ядуу байхыг зөвшөөрдөг. -
9:24 - 9:27"Энэ өөрөө шударга уу?"
гэвэл үгүй. -
9:28 - 9:30За, хоёр дахь нийтлэг тайлбар.
-
9:30 - 9:33"Ийм их ядуурал байгаа нь
манай улс угаасаа л ядуу улс ш дээ". -
9:33 - 9:36"Бид нар дөнгөж арай гэж
оршин тогтнож байгаа шүү дээ". -
9:36 - 9:38Энэ бол маш буруу.
-
9:38 - 9:42Яагаад гэхээр өнөөдөр бид нар
дунд орлоготой орон гэж тооцогддог. -
9:42 - 9:44Дээрээс нь бид нарын эдийн засаг
-
9:44 - 9:47өнгөрсөн 10 хэдэн жилийн хугацаанд
үргэлж өссөөр ирсэн. -
9:48 - 9:51Үүнийг дагаад нийгмийн
халамжийн зардал ч өссөн. -
9:52 - 9:55Гэхдээ яг бид нарын
түрүүчийн хэлсэн тэр Төрөө болон -
9:55 - 9:59түрүүчийн хэлсэн 40%-ийн ядуучуудад
энэ өсөлт хэзээ ч хүртэхгүй байгаа. -
10:00 - 10:03Тэгэхээр энэний цаана бас нэг шалтгаан
байна гэдгийг харуулж болно. -
10:05 - 10:06Дараачийн нэг жишээг авч үзье.
-
10:08 - 10:11Өнөөдөр тэр ядууралд
өртсөн байгаа хүмүүс залхуу юу? -
10:11 - 10:14Тэр хүмүүс үнэхээр хичээхгүй байна уу?
гэдэг асуудал гарч ирнэ. -
10:14 - 10:18Энийг харуулахын тулд би амжилттай яваа
хэдэн хүүхдүүдийн жишээг авая л даа. -
10:18 - 10:21Саяхан нилээн хэдэн
ярилцлага уншаад байж байлаа. -
10:21 - 10:22Фэйсбүүкээр ч бас нилээн явж байсан.
-
10:23 - 10:26Харвард төгссөн, MIT төгссөн
эсвэл одоо сурч байгаа. -
10:26 - 10:29Ийм мундаг хүүхдүүд байна аа гээд
бүгдээрээ хуваалцдаг, тийм ээ? -
10:29 - 10:31Үнэхээр мундаг хүүхдүүд.
-
10:31 - 10:33Энэ хүүхдүүдээс
нилээн олон ярилцлага авсан байна лээ. -
10:33 - 10:35Би бүгдийг нь уншиж үзсэн.
-
10:35 - 10:39"Таны амжилтын жор юу вэ? Та
яаж ийм мундаг сургуульд элсэв ээ?" гэхэд -
10:40 - 10:42ихэнх хүүхдүүд маань юу гэж
хариулсан бэ гэхээр -
10:43 - 10:44"Өөрийгөө дайчил."
-
10:44 - 10:47Эсвэл "Англи хэл маш сайн эзэмш"
гэж хэлсэн байсан. -
10:48 - 10:51Энэ үнэхээр бахархууштай,
тийм биз дээ? -
10:53 - 10:56(Алга ташилт)
-
10:58 - 11:01Гэтэл хэдүүлээ энэ хүүхдүүдийн
маш их амжилтын нууцыг -
11:01 - 11:05том өргөн хүрээнээс,
нийгмийг бүхлээр нь авч үзье. -
11:06 - 11:08Энд юу харагдаж байна вэ гэхээр
-
11:08 - 11:12энэ хүүхдүүдийн энэ амжилтын цаана
маш олон хүчин зүйл байгаа. -
11:12 - 11:14Ядаж л энэ хүүхдүүд эрүүл байна.
-
11:15 - 11:17Өнөөдөр хувийн сургуульд сурч байна.
-
11:17 - 11:22Ямар нэгэн байдлаар гэртээ өвчтэй ээжийгээ
юм уу, аавыгаа асрах шаардлагагүй байна. -
11:22 - 11:25Сургалтын төлбөр нь
цаанаас нь бэлэн байна. -
11:25 - 11:30Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд зүгээр жоохон
хичээгээд, бусдаас илүү хөдөлмөрлөөд, -
11:30 - 11:34энэ намхан шатаар амжилт руу
дээшээ өгсөхөд маш ойрхон байна. -
11:35 - 11:39Эсрэгээрээ тэр шатны доор байгаа
түрүүчийн бид нарын хэлсэн -
11:40 - 11:43нийт хүн амын
бараг 60-70% нь шатны доор байна. -
11:43 - 11:47Энэ хүмүүс зүгээр л илүү хичээгээд дээшээ
яагаад амжилт руу гарж болохгүй гэж? -
11:47 - 11:50Яагаад гэхээр тэд нарын нийгмийн
саад тотгор нь маш өндөр. -
11:51 - 11:52Энэ шатан дээр байгаа шиг.
-
11:53 - 11:56"Энэ саад тотгор нь юу юм бэ?"
гэж хүмүүс асууж магадгүй. -
11:56 - 12:00Өнөөдөр илүү ажиллаад, илүү хөдөлмөрлөөд л
яагаад дээшээ гарч болохгүй гэж? -
12:00 - 12:01Энд маш олон хүчин зүйлс байгаа.
-
12:01 - 12:05Жишээлбэл, чанартай боловсрол,
эрүүл мэндийн үйлчилгээ. -
12:06 - 12:10Энэ хүмүүс, жишээлбэл, боловсрол
эзэмшээгүйгээсээ болоод ур чадвар байхгүй. -
12:10 - 12:12Ур чадваргүйгээсээ болоод
ажил байхгүй. -
12:12 - 12:15Ажилгүйгээсээ болоод цалин байхгүй.
Цалингүй юм чинь хуримтлал байхгүй. -
12:15 - 12:18Хуримтлал байхгүй юм чинь
хөрөнгө оруулалт хийж чадахгүй өөртөө. -
12:19 - 12:21Өөрөөр хэлбэл, ийм
ядуурлын занганд орсон байдаг. -
12:23 - 12:27Гэтэл бид нар өнөөдөр дээр нь
хөөсөн дотроосоо амжилтанд ойрхон байгаа, -
12:27 - 12:31ямар нэгэн байдлаар амьдралын
боломжтой хүмүүс дээр нь зогсчихоод -
12:31 - 12:34доор байгаа хүмүүсээ
хөөсөн дотроосоо шүүмжлээд: -
12:34 - 12:38"Та нар өнөөдөр илүү ажиллах хэрэгтэй"
гээд хэлэх ямар ч боломжгүй байна. -
12:39 - 12:44Энэ ядуурал, энэ бүх нийгэмд тулгамдаж
байгаа асуудлын гол шалтгаан бол -
12:44 - 12:48энэ том нийгмийн тэгш бус байдал,
бүтцийн ялгаа байна гэдгийг -
12:48 - 12:51би энэ зургаар харуулах гэж хичээж байна.
-
12:57 - 13:02Ингээд ч дууссангүй, бид нар одоо өнөөдөр
хөөсөн дотроос сая асуудлыг харлаа. -
13:02 - 13:05Хөөсөн дотроос хүмүүсийг шүүмжиллээ.
-
13:06 - 13:09Эсрэгээрээ өнөөдөр бид нийгмийг
яаж харж байна вэ гэхээр -
13:09 - 13:12бид нарын өдөр тутмын харилцаа,
нийгмийг төсөөлөх төсөөлөл -
13:12 - 13:16зөвхөн өөрийн явцуу хүрээлэл
дотроо бүрддэг. -
13:16 - 13:20Энэ судалгаанаас, жишээ нь, харахад
бид нар бүх нийгмийг юу гэж төсөөлдөг вэ? -
13:20 - 13:22Хэнд итгэдэг, хэнтэй хамтарч
ажилладаг вэ гэхээр -
13:22 - 13:29дандаа ойр дотны аав, ээж, найз нөхөд,
хамт олон, хамаатан садангаараа -
13:29 - 13:33бидний нийгмийн харилцаа хязгаарлагддаг.
-
13:33 - 13:37Өөрөөр хэлбэл, бид нар өөрсдөө
хөөсөн дотор байна гэсэн үг. -
13:39 - 13:42Тэгэхээр хэдүүлээ энэ хөөснөөс
гарахын тулд яах ёстой вэ? -
13:43 - 13:45Зөвхөн асуудлаа яриад суугаад байх биш,
-
13:45 - 13:47эндээс гарахын тулд яах вэ гэхээр
хоёр зүйлийг хийх хэрэгтэй. -
13:47 - 13:53Нэгдүгээрт, түрүүчийн хэлсэн тэр нийгмийн
томоохон саад тотгор, энэ том өндөр шатыг -
13:53 - 13:58бид нар намсгаж доор байгаа хүмүүс
дээшээ гарах боломжтой болгох ёстой. -
13:58 - 14:00Өөрөөр хэлбэл,
нийгмийн өөрчлөлтийг хийх ёстой. -
14:00 - 14:04Гэхдээ ингэхэд юу саад болж байна вэ
гэхээр амьдралын боломжтой байгаа, -
14:04 - 14:07өнөөдөр Монголын ирээдүй болсон залуучууд
бид нар өөрсдөө -
14:07 - 14:11ийм хөөсөн дотор байгаа тохиолдолд
хэзээ ч энэ өөрчлөлт бий болохгүй. -
14:12 - 14:17Тийм учраас бид нар энэ хоёр сум заасан
байгаа шатаа янзалъя, тэгшилье. -
14:17 - 14:22Хоёрдугаарт, өөрсдөө хөөснөөсөө гаръя
гэдэг асуудал гарч байна. -
14:22 - 14:26(Алга ташилт)
-
14:26 - 14:29Энэ хөөсний зураг байна, тээ?
-
14:29 - 14:32Хувь хүн рүү бурууг эсвэл зөвийг өгсөн,
тухайн хувь хүнийг -
14:32 - 14:37нийгмийн бусад бүх асуудлаас тусгаарласан
ийм байдлаасаа гараад хэдүүлээ -
14:37 - 14:44тухайн нийгмийг тухайн хүний буруугаар
биш, цаад учир шалтгаан нөхцөл нь -
14:44 - 14:47юу байна гэдгийг илүү өргөн хүрээнд,
илүү ухаалгаар, мэдээлэлтэй, -
14:47 - 14:52судалгаатайгаар харж чаддаг ийм
залуу боловсон хүчин өнөөдөр болох ёстой. -
14:53 - 14:56Тэгвэл яагаад бид нар
хөөснөөсөө гарах ёстой гэж? -
14:56 - 15:02Ингэлээ гээд яах вэ гэхээр миний одоо
та бүхэнд харуулаад байгаа энэ зураг шиг, -
15:02 - 15:07бид нар нийгмээ бүх хүн тэгш
боломжтойгоор, тэгш гараанаас дээр -
15:07 - 15:13тэр шатны оргилд, амжилтанд хүрдэг
ийм боломж бүхий, ийм зөв бүтэц бүхий -
15:13 - 15:19нийгмийг үүсгэхэд хамгийн гол суурь нь
бид нар өөрсдөө хөөснөөсөө гарах явдал юм. -
15:19 - 15:24Бүгдээрээ энэ хөөснөөс гарахын тулд
өнөөдрөөс эхлээд -
15:24 - 15:26миний түрүүчийн уриалаад байсан
-
15:26 - 15:33асуудлыг хэн нэгэн Төрөө эсвэл хэн нэгэн
хувь хүний аз, азгүйтэл гэхээсээ илүү -
15:33 - 15:35бид нар яаж цогцоор нь
нийгмийг харж байна вэ? -
15:35 - 15:38Ийм чадавхи бид нарт байна уу? гэдэг дээр
-
15:38 - 15:40ажиллаж эхэлье гэж уриалмаар байна.
-
15:40 - 15:41Баярлалаа.
-
15:41 - 15:44(Алга ташилт)
- Title:
- Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar
- Description:
-
Амжилттай, сайн явах гагцхүү хувь хүнээс хамаарах уу? Социологич Долгион олон жил нийгмийн бүлэг хоорондын анги заагийг судалж буй бөгөөд нийгмийн анги, бүлэг өөрсдийн сэтгэлгээний "хөөс"-нд автаж, өөр өөр өнцгөөс нийгмийг төсөөлж байдгийг анзаарчээ. Энэ хөөсийг хагалж, нийгмийн өөрчлөлтийг авчрах нь хөгжил дэвшлийн хамгийн эхний алхам билээ.
Executive director of Independent Research Institute of Mongolia, sociologist Dolgion specializes in project management, strategy development, monitoring, evaluation, and capacity building. She is currently studying the increasing social stratification in Mongolia, its effect, and possible methods we can utilize as a community to prevent from its negative outcomes.
This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx
- Video Language:
- Mongolian
- Team:
- closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 15:47
Tuya Bat approved Mongolian subtitles for Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar | ||
Erdenesuvd Bat-Erdene edited Mongolian subtitles for Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar | ||
Erdenesuvd Bat-Erdene edited Mongolian subtitles for Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar | ||
Erdenesuvd Bat-Erdene edited Mongolian subtitles for Хөөсийг хагалах нь: Нийгмийн өөрчлөлтийн эхлэл | Dolgion Aldar | TEDxUlaanbaatar |