1 00:00:06,461 --> 00:00:10,053 (Алга ташилт) 2 00:00:10,063 --> 00:00:13,966 Би өнөөдөр та бүхэнд өөрийнхөө яриаг өөрт тохиолдсон 3 00:00:13,966 --> 00:00:17,356 хөөсний тухай түүхээс ярьж эхэлье гэж бодож байна. 4 00:00:17,365 --> 00:00:21,557 Хөөс гэхээр гайхаж байж магадгүй. "Юун хөөс? Юу вэ?" гээд. 5 00:00:21,817 --> 00:00:25,236 Яг би 8 настай байхдаа, одоогоос бараг хорин хэдэн жилийн өмнө 6 00:00:25,236 --> 00:00:29,381 аав ээжтэйгээ хамт Далай ээж зах руу хүнсээ цуглуулах гээд явж байсан. 7 00:00:29,381 --> 00:00:31,769 Тэгэхэд өвлийн маш хүйтэн өдөр байсан. 8 00:00:32,823 --> 00:00:36,768 Тухайн үед моодонд орж байсан ногоон Аксент машинаараа бид нар яваад, 9 00:00:37,268 --> 00:00:41,073 аав ээж хоёр маань дэлгүүр лүү мэдээж хүнсээ цуглуулах гээд орсон. 10 00:00:41,159 --> 00:00:45,041 Тэгээд би машин дотроо хөгжмөө сонсоод, өвлийн тэр хүйтнийг үл ажраад, 11 00:00:45,041 --> 00:00:47,131 сайхан хүлээгээд зогсож байсан. 12 00:00:47,897 --> 00:00:51,601 Гэтэл яг миний хажууд надтай чацуу гэмээр нэг 8 настай охин 13 00:00:51,608 --> 00:00:56,477 өвлийн тэр хар хүйтэнд, малгайгүй, бээлийгүй, бээрсэн тэр гараараа 14 00:00:56,477 --> 00:00:59,858 жоохон дүүгээ тэвэрчихсэн зогсож байсан. 15 00:01:00,168 --> 00:01:02,053 Тэгээд би эхэндээ ч анзаарсангүй. 16 00:01:02,053 --> 00:01:06,043 Энд нэг хэцүү охин зогсож байна даа гээд л хөгжмөө сонсоод байж байсан. 17 00:01:06,043 --> 00:01:08,985 Гэтэл 20 минут өнгөрлөө, 30 минут өнгөрлөө. 18 00:01:09,255 --> 00:01:13,485 Тэр охин бүр үнэхээр тэнд зүгээр ч зогсоогүй. 19 00:01:13,485 --> 00:01:17,910 Хүмүүсээс гуйлга гуйгаад, мөнгө гуйгаад уйгагүй ингэж байж байсан. 20 00:01:17,952 --> 00:01:21,355 Ихэнх хүмүүс, өнгөрч байсан хүмүүс, тэр охиныг төвөгшөөсөн маягтай 21 00:01:21,365 --> 00:01:23,295 "Цаашаа, цаашаа" гээд. 22 00:01:23,295 --> 00:01:26,325 Яг энэ мөчид надад ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр 23 00:01:26,325 --> 00:01:28,485 маш хүнд сэтгэгдэл төрсөн. 24 00:01:28,506 --> 00:01:30,720 Өнөөдөр энэ охин, энэ гадаа зогсоод, 25 00:01:30,766 --> 00:01:35,038 өөрийнхөө тэр бяцхан нуруунд тэр хүнд ачааг үүрээд, 26 00:01:35,059 --> 00:01:37,634 зогсож байх, буруу юм юу хийсэн юм бэ? 27 00:01:37,830 --> 00:01:40,682 Харин би өнөөдөр энд, дулаахан машин дотор 28 00:01:40,682 --> 00:01:42,419 зүгээр ингээд сайхан хөгжим сонсоод, 29 00:01:42,419 --> 00:01:45,419 аав ээжийгээ тор дүүрэн юм авчрахыг хүлээгээд зогсож байх 30 00:01:45,419 --> 00:01:47,494 би ямар гавъяа байгуулсан юм бэ? 31 00:01:47,628 --> 00:01:49,566 Бид хоёрын ялгаа юу юм бэ? 32 00:01:49,692 --> 00:01:52,618 Яагаад энэ ялгаа бий болсон юм? гэдэгт 33 00:01:52,618 --> 00:01:54,991 маш их хүндээр надад тухайн үед тусч байсан. 34 00:01:55,440 --> 00:01:58,451 Тэгээд одоо ингээд эргээд бодоход, магадгүй энэ мөчөөс хойш, 35 00:01:58,451 --> 00:02:01,201 миний амьдралын бүх ажил маань, мэргэжил маань, 36 00:02:01,201 --> 00:02:05,605 энэ нийгмийн судалгаагаа, тэр дундаа энэ ялгаа юун дээр оршиж байгаа юм бэ? гэдгийг 37 00:02:05,605 --> 00:02:08,527 ойлгоход зориулагдсан гэж би боддог. 38 00:02:09,864 --> 00:02:12,621 Тэгээд ч хөөсний тухай түүх маань өндөрлөсөнгүй. 39 00:02:12,816 --> 00:02:16,560 Өнгөрсөн жил би банкинд ороод, гүйлгээ хийх гээд явж байсан л даа. 40 00:02:16,858 --> 00:02:19,789 Тэгсэн чинь яг ханан дээр нь энэ постер тавигдсан байсан. 41 00:02:19,789 --> 00:02:22,029 [Зураг] 42 00:02:22,029 --> 00:02:24,158 Энэ постерийг хараад би бас л бодсон. 43 00:02:24,158 --> 00:02:26,875 Энэ хөөс үнэхээр дуусаагүй юм байна. 44 00:02:26,910 --> 00:02:29,351 Энэ зурган дээр юу гэсэн байгаа вэ гэхээр: 45 00:02:29,376 --> 00:02:31,782 "Иргэн та өөрийн эд зүйлсээ 46 00:02:31,782 --> 00:02:35,611 хулгайн хэргээс урьдчилан сэргийл" гэж бичсэн байгаа. 47 00:02:36,350 --> 00:02:39,207 Энд хулгайч гэж хэнийг харуулж байна вэ гэхээр 48 00:02:39,222 --> 00:02:42,548 энэ сэтгүүл зараад, бохь зараад явж байгаа хүүхдийг 49 00:02:42,548 --> 00:02:45,185 бид нар өнөөдөр хэрэгтэн болгож хараад, 50 00:02:45,185 --> 00:02:47,915 өнөөдөр амьдралын боломжтой, ажил төрөл эрхэлж байгаа, 51 00:02:47,915 --> 00:02:50,815 кафед ороод, цай уугаад сууж байгаа бид нарт 52 00:02:50,815 --> 00:02:55,097 өөрөө өөрсдийгөө хамгаалах ийм сэрэмжлүүлэг улс орон даяар явсан. 53 00:02:55,097 --> 00:02:57,295 Энэ постер бол зөвхөн энэ банкинд байгаагүй. 54 00:02:57,295 --> 00:03:00,869 Дараа нь кафе, ресторан, том дэлгүүр, хаа сайгүй байсан. 55 00:03:00,880 --> 00:03:04,890 Яг энэ постерийн хажуугаар та бүхний хэд нь яг өнгөрсөн. 56 00:03:04,895 --> 00:03:07,631 Бид нарын хэд нь энийг анзаарахгүй өнгөрсөн бол? 57 00:03:09,804 --> 00:03:12,330 Тэгэхээр эндээс төрж байгаа асуулт нь юу вэ гэхээр 58 00:03:12,926 --> 00:03:18,737 энэ зурган дээр байгаа хүүхэд шиг орой үдшийн цагаар хүнд хөдөрмөр хийгээд, 59 00:03:18,739 --> 00:03:22,756 хулгайчаараа дуудуулаад, ингээд явах яагаад бид нар ийм нийгэмд байгаа юм бэ? 60 00:03:23,158 --> 00:03:26,966 Хоёрдугаарт нь, бид нар яагаад энэ хүүхдүүдээсээ болгоомжлох 61 00:03:26,966 --> 00:03:29,225 ийм нийгэмд оршиж байгаа юм бэ? гэж асууна. 62 00:03:29,915 --> 00:03:31,153 Ингээд туршаад үзлээ л дээ. 63 00:03:31,153 --> 00:03:33,345 Ихэнх хүмүүс юу гэж үүнд хариулдаг вэ гэхээр: 64 00:03:33,345 --> 00:03:36,935 "Өө энэ хүүхдийн аав, ээж нь буруутай. 65 00:03:37,011 --> 00:03:39,169 Энэ хүүхдийн аав, ээж нь сайн яваагүй учраас 66 00:03:39,169 --> 00:03:42,674 энэ хүүхэд өнөөдөр ингэж явж байна аа" гэж хэлж байгаа. 67 00:03:44,032 --> 00:03:47,648 Энэ хүүхдийн аавыг, магадгүй, хэдүүлээ Төрөө гээд аваад үзье л дээ. 68 00:03:48,431 --> 00:03:50,761 Төрөөг өнөөдөр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр: 69 00:03:50,784 --> 00:03:51,781 "Төрөө бол залхуу." 70 00:03:51,781 --> 00:03:53,214 "Төрөө бол бэлэнчилдэг." 71 00:03:53,217 --> 00:03:54,446 "Архи уудаг." 72 00:03:54,451 --> 00:03:55,673 "Ажил хийдэггүй." 73 00:03:55,673 --> 00:03:57,631 "Магадгүй хөдөөнөөс хотруу орж ирэхдээ 74 00:03:57,631 --> 00:04:01,491 ямар ч судалгаа тооцоогүй, шууд орж ирсэн" гэх мэт. 75 00:04:01,574 --> 00:04:03,714 Янз бүрээр хэлдэг байж болно. 76 00:04:04,155 --> 00:04:08,224 Ингэж хэлснээрээ бид нар энэ хүнийг юу гэж дүгнэж байна вэ гэхээр: 77 00:04:08,313 --> 00:04:12,636 "Энэ хүн бол зөвхөн өөрөө өөрийнхөө хөөсөн дотор байгаа, 78 00:04:13,323 --> 00:04:16,093 бусад нийгмийн хүчин зүйлээс ямар ч хамааралгүй, 79 00:04:16,093 --> 00:04:19,649 хувь хүн нь өөрөө буруу учраас энэ хүн өнөөдөр муу байна" гэж 80 00:04:19,649 --> 00:04:21,520 бид нар хэлж байгаа. 81 00:04:21,950 --> 00:04:25,454 Гэтэл өнөөдөр Төрөө шиг мянга мянган, сая сая хүн, 82 00:04:25,454 --> 00:04:28,112 тэр байтугай тэрбум хүн дэлхий дээр байгаа. 83 00:04:28,165 --> 00:04:30,635 Тэгээд эндээс бид нар юу гэж харж байна вэ гэхээр 84 00:04:30,636 --> 00:04:36,526 Төрөө ганцаараа сайн эсвэл муу учраас энэ хүүхдүүд өнөөдөр байгаа юм уу? 85 00:04:36,526 --> 00:04:39,790 Бид нарт ийм их ядуурал байгаа юм уу? гэвэл үгүй. 86 00:04:39,790 --> 00:04:43,866 Эсрэгээрээ Төрөө үнэхээр амжилттай хүн байлаа гэж бүгдээрээ бодъё л доо. 87 00:04:43,880 --> 00:04:45,840 Үнэхээр сайн сайхан явж байгаа. 88 00:04:45,879 --> 00:04:48,770 Манай нийгэмд дийлэнх хүмүүс нь энэ доор байгаа хүмүүс шиг 89 00:04:48,770 --> 00:04:50,583 амжилттай явж байгаа хүмүүс. 90 00:04:50,583 --> 00:04:53,632 Тэгвэл бид нар энэ зөвхөн "Төрөө сайндаа" гэж хэлэхгүй шүү дээ. 91 00:04:53,632 --> 00:04:56,906 "Энэ манай нийгэм ямар нэгэн байдлаар амжилттай хүмүүсийг төрүүлдэг 92 00:04:56,906 --> 00:04:59,622 ийм хүчин зүйл бүхий нийгэм байна аа" гэж бид нар хэлнэ. 93 00:05:00,476 --> 00:05:04,464 Тэгэхээр эндээс дүгнэлт нь юу вэ гэхээр бид нар энд хүнийг хөөсөн дотор нь хараад, 94 00:05:04,652 --> 00:05:06,942 өөрсдөө хөөсөндөө дотроо суугаад, 95 00:05:06,942 --> 00:05:10,047 энэ бол зөвхөн хувь хүний гэж дүгнэж болохгүй. 96 00:05:10,053 --> 00:05:12,537 Нэгэнт ийм үзэгдэл нийгэм даяараа байгаа учраас 97 00:05:12,537 --> 00:05:16,214 ямар нэгэн цаана нь буруу юм байна гэж харна. 98 00:05:16,214 --> 00:05:19,148 Тэгвэл энэ ядуурлын байдал, одоо энэ Төрөө шиг нөхцөл байдал 99 00:05:19,148 --> 00:05:20,633 Монголд ямар байгаа юм бэ? 100 00:05:20,635 --> 00:05:23,111 Цар хүрээ нь бид нарын төсөөлж байсан шиг байна уу? 101 00:05:23,111 --> 00:05:25,814 Өөр байна уу? гэдгийг хэдүүлээ харъя. 102 00:05:26,249 --> 00:05:29,486 Өнөөдөр Монголд нийт хүн амын 634 мянга нь ядуу байна. 103 00:05:30,914 --> 00:05:32,625 Ядуу гэж юу гэсэн үг вэ гэхээр 104 00:05:32,625 --> 00:05:35,272 хүн амьдрахын тулд наад захын 105 00:05:35,272 --> 00:05:39,840 хэрэглээнийхээ хүнсний болон бусад хэрэглээг худалдаж авж чадахгүй байгаа, 106 00:05:40,220 --> 00:05:45,057 2014 оны байдлаар 140 мянган төгрөгнөөс доош хэрэглээтэй хүмүүсийг 107 00:05:45,275 --> 00:05:47,027 бид нар ядуу гэж нэрлэж байгаа. 108 00:05:47,585 --> 00:05:49,665 Өнөөдөр Монголын нийт хүн амын 20% нь ядуу. 109 00:05:51,658 --> 00:05:53,409 Гэтэл 20%-иар дуусахгүй. 110 00:05:54,710 --> 00:05:58,338 Яасан бэ гэхээр хэрвээ бид нар тэр хэрэглээний төвшинг 146 мянгыг 111 00:05:58,338 --> 00:06:01,748 50-хан мянган төгрөгөөр, жишээлбэл, дээшлүүлээд 196 мянган төгрөг болгоод 112 00:06:01,748 --> 00:06:07,348 үзэх юм бол хүн амын 40% нь ядуу гэдэг ангилалд орох магадлалтай. 113 00:06:08,154 --> 00:06:13,314 Өөрөөр хэлбэл, түрүүчийн 20%-аас дээш 20% нь дөнгөж дэнчигнээд 114 00:06:13,329 --> 00:06:17,993 арай гэж оршин тогтнож байгаа эрсдэлтэй тогтворгүй бүлэг гэж авж үздэг. 115 00:06:18,231 --> 00:06:21,764 Тэгэхээр бид нарын нийт хүн амын 40% нь ийм эрсдэлтэй, 116 00:06:21,805 --> 00:06:23,893 ядууралд өртөх магадлалтай хүмүүс байна. 117 00:06:24,891 --> 00:06:26,200 Ингээд ч дууссангүй. 118 00:06:26,319 --> 00:06:29,291 Нийт бид нарын хүн амын бүхэл бүтэн 80% нь 119 00:06:29,626 --> 00:06:32,602 сарын хэрэглээ 400 мянган төгрөгнөөс доош. 120 00:06:32,602 --> 00:06:34,865 Зөвхөн 20% нь 400 мянгаас дээш. 121 00:06:36,201 --> 00:06:39,792 400 мянгаас дээш орлоготой 20% хүмүүс амьдралын баталгаатай, 122 00:06:39,984 --> 00:06:44,009 янз бүрийн үнийн өсөлт гарах ч юм уу, болоход төдийлөн хамааралгүй. 123 00:06:44,701 --> 00:06:49,741 Үлдсэн 80% нь ямар нэгэн байдлаар доошоо унахад маш бэлэн эрсдэлтэй байна. 124 00:06:53,398 --> 00:06:54,820 Дахиад нэг өөр тоо авч үзье. 125 00:06:54,820 --> 00:06:58,570 Бид нар өнөөдөр: "Хүмүүс өөрсдөө чадлаараа байх ёстой. 126 00:06:58,635 --> 00:07:01,985 Манай нийгэм бол тэгш, сайхан эрх чөлөөтэй нийгэм" гэж ярьдаг. 127 00:07:02,341 --> 00:07:06,129 Хэрвээ бид нар нийгмийг бүрэн тэгш, төгс гэж үзвэл 128 00:07:06,382 --> 00:07:09,392 хуваарилалт ийм байх ёстой. Орлого баялгийн хуваарилалт. 129 00:07:09,392 --> 00:07:12,076 Монголд ямар байгаа гэж бодож байна өнөөдөр? 130 00:07:13,983 --> 00:07:21,062 Нийт хүн амын хамгийн дээд бүлэг буюу хамгийн дээд хоёр бүлэг нь нийлээд 131 00:07:21,561 --> 00:07:26,823 Монголын бүх баялаг, орлого, хэрэглээний 70%-ийг дангаараа эзэлдэг. 132 00:07:27,306 --> 00:07:32,543 Нөгөө үлдсэн 60 хувь буюу гурван бүлэг нь нийлээд, нийлээд 30-хан хувийг эзэлдэг. 133 00:07:32,994 --> 00:07:37,108 Тэр дундаа хамгийн доод бүлгийн хүмүүс нь 7%-ийг эзэлдэг. 134 00:07:38,645 --> 00:07:40,981 Эндээс бид нар орлогын, баялгийн тэгш бус байдал 135 00:07:41,019 --> 00:07:43,189 ямар газар авсан байгааг харж болно. 136 00:07:44,586 --> 00:07:47,742 Тэгэхээр бид нарын түрүүчийн хэлсэн Төрөө ганцаараа асуудалтай, 137 00:07:47,742 --> 00:07:50,022 Төрөө ийм гэж хэлж байгаа нь 138 00:07:50,027 --> 00:07:53,548 бид нар өөрсдөө маш их хөөсөн дотроос дүгнэж байна гэдгийг харуулж байна. 139 00:07:55,185 --> 00:07:57,458 Тэгвэл яагаад ийм байдал бий болсон юм бэ? 140 00:07:57,582 --> 00:08:01,613 Яагаад ийм олон хүн ядууралд өртсөн, бид нар ийм эрсдэлтэй байна? 141 00:08:01,657 --> 00:08:04,556 Яагаад ийм их тэгш бус байдал нийгэмд бий болсон бэ? гэдэг 142 00:08:04,556 --> 00:08:07,256 асуултыг бид нар хөөсөн дотроос харж байна уу, 143 00:08:07,256 --> 00:08:10,477 гаднаас харж байна уу гэдгээ харьцуулж үзье. 144 00:08:10,919 --> 00:08:15,275 Хамгийн нийтлэг тохиолддог 3 хариултыг би та бүхэнд хэлье гэж бодож байна. 145 00:08:15,354 --> 00:08:18,907 Эхний хариулт нь: "Угаасаа л хүн бол тэгш бус байдаг." 146 00:08:19,511 --> 00:08:22,764 "Энэ бол хүний зан чанар" гэж хэлдэг. 147 00:08:23,005 --> 00:08:27,029 Гэтэл үүний эсрэгээр Дэлхий дахинд болон Монгод хийсэн бүх судалгаагаар 148 00:08:27,835 --> 00:08:31,683 хүмүүс бараг дийлэнх нь төрөлхийн гэж хэлж болохоор тэгш байдлыг эрхэмлэдэг. 149 00:08:32,341 --> 00:08:35,082 Хэн дээр ч очсон: "Би энэнээс илүү сайхан байна, 150 00:08:35,082 --> 00:08:37,132 энэнээс дутуу байна" гэж хэлдэггүй. 151 00:08:37,462 --> 00:08:41,089 Гэхдээ яг ямар тохиолдолд бид нар энэ тэгш бус байдал гэдэг юмыг зөвшөөрөөд 152 00:08:41,089 --> 00:08:45,949 ирдэг вэ гэхээр шударга ёс гэдэг ойлголтыг авч үзэхээрээ ингэж ойлгодог. 153 00:08:47,983 --> 00:08:49,268 Шударга ёс. 154 00:08:49,805 --> 00:08:53,214 Өөрөөр хэлбэл, өнөөдөр Төрөө надаас илүү бага ажилласан юм чинь 155 00:08:53,290 --> 00:08:57,180 бага цалин авах ёстой, би илүү их ажилласан юм чинь өндөр цалин авах ёстой. 156 00:08:57,191 --> 00:08:59,573 Төрөө надаас бага ажиллаад, би илүү их ажиллачихаад 157 00:08:59,573 --> 00:09:01,804 адилхан цалинтай байж болохгүй шүү дээ. 158 00:09:01,966 --> 00:09:03,450 Тэгэхээр энэ шударга биш. 159 00:09:04,688 --> 00:09:08,276 Гэхдээ харамсалтай нь бидний ойлгож байгаа энэ шударга ёсны тухай ойлголт 160 00:09:08,276 --> 00:09:10,203 өөрөө үргэлж шударга байдаггүй. 161 00:09:10,203 --> 00:09:12,798 Зүгээр л нэг энгийн жишээ авъя. Энэтхэгт Кастын системтэй. 162 00:09:13,371 --> 00:09:16,030 Хүн амын дийлэнх нь зүгээр л бурхны толгойноос төрсөн гэж 163 00:09:16,030 --> 00:09:18,821 үзэж байгаа учраас маш баян байхыг зөвшөөрдөг. 164 00:09:19,276 --> 00:09:22,954 Дийлэнх нь зүгээр хөлнөөс төрсөн учраас ядуу байхыг зөвшөөрдөг. 165 00:09:24,107 --> 00:09:26,687 "Энэ өөрөө шударга уу?" гэвэл үгүй. 166 00:09:28,086 --> 00:09:29,861 За, хоёр дахь нийтлэг тайлбар. 167 00:09:29,861 --> 00:09:32,811 "Ийм их ядуурал байгаа нь манай улс угаасаа л ядуу улс ш дээ". 168 00:09:32,811 --> 00:09:35,583 "Бид нар дөнгөж арай гэж оршин тогтнож байгаа шүү дээ". 169 00:09:36,433 --> 00:09:37,699 Энэ бол маш буруу. 170 00:09:37,763 --> 00:09:41,543 Яагаад гэхээр өнөөдөр бид нар дунд орлоготой орон гэж тооцогддог. 171 00:09:42,042 --> 00:09:44,322 Дээрээс нь бид нарын эдийн засаг 172 00:09:44,334 --> 00:09:47,464 өнгөрсөн 10 хэдэн жилийн хугацаанд үргэлж өссөөр ирсэн. 173 00:09:48,174 --> 00:09:51,326 Үүнийг дагаад нийгмийн халамжийн зардал ч өссөн. 174 00:09:51,680 --> 00:09:54,701 Гэхдээ яг бид нарын түрүүчийн хэлсэн тэр Төрөө болон 175 00:09:54,718 --> 00:09:59,428 түрүүчийн хэлсэн 40%-ийн ядуучуудад энэ өсөлт хэзээ ч хүртэхгүй байгаа. 176 00:09:59,830 --> 00:10:03,153 Тэгэхээр энэний цаана бас нэг шалтгаан байна гэдгийг харуулж болно. 177 00:10:04,502 --> 00:10:06,111 Дараачийн нэг жишээг авч үзье. 178 00:10:07,513 --> 00:10:10,864 Өнөөдөр тэр ядууралд өртсөн байгаа хүмүүс залхуу юу? 179 00:10:10,864 --> 00:10:13,945 Тэр хүмүүс үнэхээр хичээхгүй байна уу? гэдэг асуудал гарч ирнэ. 180 00:10:14,348 --> 00:10:18,025 Энийг харуулахын тулд би амжилттай яваа хэдэн хүүхдүүдийн жишээг авая л даа. 181 00:10:18,025 --> 00:10:20,583 Саяхан нилээн хэдэн ярилцлага уншаад байж байлаа. 182 00:10:20,614 --> 00:10:22,341 Фэйсбүүкээр ч бас нилээн явж байсан. 183 00:10:22,619 --> 00:10:25,679 Харвард төгссөн, MIT төгссөн эсвэл одоо сурч байгаа. 184 00:10:25,896 --> 00:10:28,909 Ийм мундаг хүүхдүүд байна аа гээд бүгдээрээ хуваалцдаг, тийм ээ? 185 00:10:28,909 --> 00:10:30,606 Үнэхээр мундаг хүүхдүүд. 186 00:10:30,706 --> 00:10:33,475 Энэ хүүхдүүдээс нилээн олон ярилцлага авсан байна лээ. 187 00:10:33,475 --> 00:10:35,039 Би бүгдийг нь уншиж үзсэн. 188 00:10:35,039 --> 00:10:39,466 "Таны амжилтын жор юу вэ? Та яаж ийм мундаг сургуульд элсэв ээ?" гэхэд 189 00:10:39,649 --> 00:10:41,560 ихэнх хүүхдүүд маань юу гэж хариулсан бэ гэхээр 190 00:10:42,661 --> 00:10:44,278 "Өөрийгөө дайчил." 191 00:10:44,354 --> 00:10:47,284 Эсвэл "Англи хэл маш сайн эзэмш" гэж хэлсэн байсан. 192 00:10:48,274 --> 00:10:50,964 Энэ үнэхээр бахархууштай, тийм биз дээ? 193 00:10:53,472 --> 00:10:55,618 (Алга ташилт) 194 00:10:57,976 --> 00:11:00,838 Гэтэл хэдүүлээ энэ хүүхдүүдийн маш их амжилтын нууцыг 195 00:11:00,838 --> 00:11:05,108 том өргөн хүрээнээс, нийгмийг бүхлээр нь авч үзье. 196 00:11:06,257 --> 00:11:08,114 Энд юу харагдаж байна вэ гэхээр 197 00:11:08,318 --> 00:11:12,238 энэ хүүхдүүдийн энэ амжилтын цаана маш олон хүчин зүйл байгаа. 198 00:11:12,409 --> 00:11:14,473 Ядаж л энэ хүүхдүүд эрүүл байна. 199 00:11:14,747 --> 00:11:16,971 Өнөөдөр хувийн сургуульд сурч байна. 200 00:11:17,083 --> 00:11:22,100 Ямар нэгэн байдлаар гэртээ өвчтэй ээжийгээ юм уу, аавыгаа асрах шаардлагагүй байна. 201 00:11:22,436 --> 00:11:24,748 Сургалтын төлбөр нь цаанаас нь бэлэн байна. 202 00:11:25,146 --> 00:11:29,727 Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд зүгээр жоохон хичээгээд, бусдаас илүү хөдөлмөрлөөд, 203 00:11:29,740 --> 00:11:34,000 энэ намхан шатаар амжилт руу дээшээ өгсөхөд маш ойрхон байна. 204 00:11:35,412 --> 00:11:39,229 Эсрэгээрээ тэр шатны доор байгаа түрүүчийн бид нарын хэлсэн 205 00:11:39,506 --> 00:11:42,902 нийт хүн амын бараг 60-70% нь шатны доор байна. 206 00:11:43,207 --> 00:11:47,168 Энэ хүмүүс зүгээр л илүү хичээгээд дээшээ яагаад амжилт руу гарж болохгүй гэж? 207 00:11:47,229 --> 00:11:50,412 Яагаад гэхээр тэд нарын нийгмийн саад тотгор нь маш өндөр. 208 00:11:50,780 --> 00:11:52,236 Энэ шатан дээр байгаа шиг. 209 00:11:52,564 --> 00:11:55,632 "Энэ саад тотгор нь юу юм бэ?" гэж хүмүүс асууж магадгүй. 210 00:11:55,861 --> 00:11:59,609 Өнөөдөр илүү ажиллаад, илүү хөдөлмөрлөөд л яагаад дээшээ гарч болохгүй гэж? 211 00:11:59,609 --> 00:12:01,305 Энд маш олон хүчин зүйлс байгаа. 212 00:12:01,305 --> 00:12:05,397 Жишээлбэл, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ. 213 00:12:05,859 --> 00:12:09,558 Энэ хүмүүс, жишээлбэл, боловсрол эзэмшээгүйгээсээ болоод ур чадвар байхгүй. 214 00:12:09,558 --> 00:12:11,648 Ур чадваргүйгээсээ болоод ажил байхгүй. 215 00:12:11,648 --> 00:12:15,059 Ажилгүйгээсээ болоод цалин байхгүй. Цалингүй юм чинь хуримтлал байхгүй. 216 00:12:15,059 --> 00:12:18,218 Хуримтлал байхгүй юм чинь хөрөнгө оруулалт хийж чадахгүй өөртөө. 217 00:12:18,528 --> 00:12:21,395 Өөрөөр хэлбэл, ийм ядуурлын занганд орсон байдаг. 218 00:12:22,699 --> 00:12:27,396 Гэтэл бид нар өнөөдөр дээр нь хөөсөн дотроосоо амжилтанд ойрхон байгаа, 219 00:12:27,396 --> 00:12:30,860 ямар нэгэн байдлаар амьдралын боломжтой хүмүүс дээр нь зогсчихоод 220 00:12:30,866 --> 00:12:33,813 доор байгаа хүмүүсээ хөөсөн дотроосоо шүүмжлээд: 221 00:12:33,813 --> 00:12:38,493 "Та нар өнөөдөр илүү ажиллах хэрэгтэй" гээд хэлэх ямар ч боломжгүй байна. 222 00:12:39,428 --> 00:12:43,737 Энэ ядуурал, энэ бүх нийгэмд тулгамдаж байгаа асуудлын гол шалтгаан бол 223 00:12:43,755 --> 00:12:48,032 энэ том нийгмийн тэгш бус байдал, бүтцийн ялгаа байна гэдгийг 224 00:12:48,032 --> 00:12:51,142 би энэ зургаар харуулах гэж хичээж байна. 225 00:12:57,006 --> 00:13:02,446 Ингээд ч дууссангүй, бид нар одоо өнөөдөр хөөсөн дотроос сая асуудлыг харлаа. 226 00:13:02,478 --> 00:13:05,248 Хөөсөн дотроос хүмүүсийг шүүмжиллээ. 227 00:13:05,901 --> 00:13:08,621 Эсрэгээрээ өнөөдөр бид нийгмийг яаж харж байна вэ гэхээр 228 00:13:08,807 --> 00:13:12,132 бид нарын өдөр тутмын харилцаа, нийгмийг төсөөлөх төсөөлөл 229 00:13:12,132 --> 00:13:15,582 зөвхөн өөрийн явцуу хүрээлэл дотроо бүрддэг. 230 00:13:16,113 --> 00:13:20,166 Энэ судалгаанаас, жишээ нь, харахад бид нар бүх нийгмийг юу гэж төсөөлдөг вэ? 231 00:13:20,186 --> 00:13:22,436 Хэнд итгэдэг, хэнтэй хамтарч ажилладаг вэ гэхээр 232 00:13:22,436 --> 00:13:28,935 дандаа ойр дотны аав, ээж, найз нөхөд, хамт олон, хамаатан садангаараа 233 00:13:29,015 --> 00:13:33,025 бидний нийгмийн харилцаа хязгаарлагддаг. 234 00:13:33,025 --> 00:13:37,245 Өөрөөр хэлбэл, бид нар өөрсдөө хөөсөн дотор байна гэсэн үг. 235 00:13:38,708 --> 00:13:42,378 Тэгэхээр хэдүүлээ энэ хөөснөөс гарахын тулд яах ёстой вэ? 236 00:13:42,810 --> 00:13:44,712 Зөвхөн асуудлаа яриад суугаад байх биш, 237 00:13:44,712 --> 00:13:47,340 эндээс гарахын тулд яах вэ гэхээр хоёр зүйлийг хийх хэрэгтэй. 238 00:13:47,340 --> 00:13:53,309 Нэгдүгээрт, түрүүчийн хэлсэн тэр нийгмийн томоохон саад тотгор, энэ том өндөр шатыг 239 00:13:53,309 --> 00:13:57,559 бид нар намсгаж доор байгаа хүмүүс дээшээ гарах боломжтой болгох ёстой. 240 00:13:57,569 --> 00:14:00,069 Өөрөөр хэлбэл, нийгмийн өөрчлөлтийг хийх ёстой. 241 00:14:00,219 --> 00:14:03,919 Гэхдээ ингэхэд юу саад болж байна вэ гэхээр амьдралын боломжтой байгаа, 242 00:14:03,949 --> 00:14:06,699 өнөөдөр Монголын ирээдүй болсон залуучууд бид нар өөрсдөө 243 00:14:06,909 --> 00:14:10,879 ийм хөөсөн дотор байгаа тохиолдолд хэзээ ч энэ өөрчлөлт бий болохгүй. 244 00:14:11,848 --> 00:14:17,094 Тийм учраас бид нар энэ хоёр сум заасан байгаа шатаа янзалъя, тэгшилье. 245 00:14:17,094 --> 00:14:21,557 Хоёрдугаарт, өөрсдөө хөөснөөсөө гаръя гэдэг асуудал гарч байна. 246 00:14:21,557 --> 00:14:26,317 (Алга ташилт) 247 00:14:26,456 --> 00:14:28,622 Энэ хөөсний зураг байна, тээ? 248 00:14:28,788 --> 00:14:31,944 Хувь хүн рүү бурууг эсвэл зөвийг өгсөн, тухайн хувь хүнийг 249 00:14:31,944 --> 00:14:37,311 нийгмийн бусад бүх асуудлаас тусгаарласан ийм байдлаасаа гараад хэдүүлээ 250 00:14:37,311 --> 00:14:43,676 тухайн нийгмийг тухайн хүний буруугаар биш, цаад учир шалтгаан нөхцөл нь 251 00:14:43,676 --> 00:14:46,993 юу байна гэдгийг илүү өргөн хүрээнд, илүү ухаалгаар, мэдээлэлтэй, 252 00:14:46,993 --> 00:14:52,453 судалгаатайгаар харж чаддаг ийм залуу боловсон хүчин өнөөдөр болох ёстой. 253 00:14:53,373 --> 00:14:56,375 Тэгвэл яагаад бид нар хөөснөөсөө гарах ёстой гэж? 254 00:14:56,375 --> 00:15:01,652 Ингэлээ гээд яах вэ гэхээр миний одоо та бүхэнд харуулаад байгаа энэ зураг шиг, 255 00:15:01,652 --> 00:15:07,071 бид нар нийгмээ бүх хүн тэгш боломжтойгоор, тэгш гараанаас дээр 256 00:15:07,071 --> 00:15:13,325 тэр шатны оргилд, амжилтанд хүрдэг ийм боломж бүхий, ийм зөв бүтэц бүхий 257 00:15:13,325 --> 00:15:18,976 нийгмийг үүсгэхэд хамгийн гол суурь нь бид нар өөрсдөө хөөснөөсөө гарах явдал юм. 258 00:15:18,976 --> 00:15:24,082 Бүгдээрээ энэ хөөснөөс гарахын тулд өнөөдрөөс эхлээд 259 00:15:24,082 --> 00:15:25,970 миний түрүүчийн уриалаад байсан 260 00:15:25,970 --> 00:15:32,573 асуудлыг хэн нэгэн Төрөө эсвэл хэн нэгэн хувь хүний аз, азгүйтэл гэхээсээ илүү 261 00:15:32,573 --> 00:15:35,448 бид нар яаж цогцоор нь нийгмийг харж байна вэ? 262 00:15:35,448 --> 00:15:37,520 Ийм чадавхи бид нарт байна уу? гэдэг дээр 263 00:15:37,520 --> 00:15:39,917 ажиллаж эхэлье гэж уриалмаар байна. 264 00:15:39,917 --> 00:15:40,928 Баярлалаа. 265 00:15:40,928 --> 00:15:43,918 (Алга ташилт)