0:00:06.461,0:00:10.053 (Алга ташилт) 0:00:10.063,0:00:13.966 Би өнөөдөр та бүхэнд өөрийнхөө яриаг[br]өөрт тохиолдсон 0:00:13.966,0:00:17.356 хөөсний тухай түүхээс ярьж эхэлье[br]гэж бодож байна. 0:00:17.365,0:00:21.557 Хөөс гэхээр гайхаж байж магадгүй.[br]"Юун хөөс? Юу вэ?" гээд. 0:00:21.817,0:00:25.236 Яг би 8 настай байхдаа, [br]одоогоос бараг хорин хэдэн жилийн өмнө 0:00:25.236,0:00:29.381 аав ээжтэйгээ хамт Далай ээж зах руу[br]хүнсээ цуглуулах гээд явж байсан. 0:00:29.381,0:00:31.769 Тэгэхэд өвлийн маш хүйтэн өдөр байсан. 0:00:32.823,0:00:36.768 Тухайн үед моодонд орж байсан [br]ногоон Аксент машинаараа бид нар яваад, 0:00:37.268,0:00:41.073 аав ээж хоёр маань дэлгүүр лүү мэдээж [br]хүнсээ цуглуулах гээд орсон. 0:00:41.159,0:00:45.041 Тэгээд би машин дотроо хөгжмөө сонсоод,[br]өвлийн тэр хүйтнийг үл ажраад, 0:00:45.041,0:00:47.131 сайхан хүлээгээд зогсож байсан. 0:00:47.897,0:00:51.601 Гэтэл яг миний хажууд [br]надтай чацуу гэмээр нэг 8 настай охин 0:00:51.608,0:00:56.477 өвлийн тэр хар хүйтэнд, [br]малгайгүй, бээлийгүй, бээрсэн тэр гараараа 0:00:56.477,0:00:59.858 жоохон дүүгээ тэвэрчихсэн зогсож байсан. 0:01:00.168,0:01:02.053 Тэгээд би эхэндээ ч анзаарсангүй. 0:01:02.053,0:01:06.043 Энд нэг хэцүү охин зогсож байна даа [br]гээд л хөгжмөө сонсоод байж байсан. 0:01:06.043,0:01:08.985 Гэтэл 20 минут өнгөрлөө, [br]30 минут өнгөрлөө. 0:01:09.255,0:01:13.485 Тэр охин бүр үнэхээр[br]тэнд зүгээр ч зогсоогүй. 0:01:13.485,0:01:17.910 Хүмүүсээс гуйлга гуйгаад, мөнгө гуйгаад[br]уйгагүй ингэж байж байсан. 0:01:17.952,0:01:21.355 Ихэнх хүмүүс, өнгөрч байсан хүмүүс,[br]тэр охиныг төвөгшөөсөн маягтай 0:01:21.365,0:01:23.295 "Цаашаа, цаашаа" гээд. 0:01:23.295,0:01:26.325 Яг энэ мөчид надад[br]ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр 0:01:26.325,0:01:28.485 маш хүнд сэтгэгдэл төрсөн. 0:01:28.506,0:01:30.720 Өнөөдөр энэ охин, энэ гадаа зогсоод, 0:01:30.766,0:01:35.038 өөрийнхөө тэр бяцхан нуруунд [br]тэр хүнд ачааг үүрээд, 0:01:35.059,0:01:37.634 зогсож байх,[br]буруу юм юу хийсэн юм бэ? 0:01:37.830,0:01:40.682 Харин би өнөөдөр энд, [br]дулаахан машин дотор 0:01:40.682,0:01:42.419 зүгээр ингээд сайхан хөгжим сонсоод, 0:01:42.419,0:01:45.419 аав ээжийгээ тор дүүрэн юм авчрахыг[br]хүлээгээд зогсож байх 0:01:45.419,0:01:47.494 би ямар гавъяа байгуулсан юм бэ? 0:01:47.628,0:01:49.566 Бид хоёрын ялгаа юу юм бэ? 0:01:49.692,0:01:52.618 Яагаад энэ ялгаа бий болсон юм? гэдэгт 0:01:52.618,0:01:54.991 маш их хүндээр [br]надад тухайн үед тусч байсан. 0:01:55.440,0:01:58.451 Тэгээд одоо ингээд эргээд бодоход, [br]магадгүй энэ мөчөөс хойш, 0:01:58.451,0:02:01.201 миний амьдралын бүх [br]ажил маань, мэргэжил маань, 0:02:01.201,0:02:05.605 энэ нийгмийн судалгаагаа, тэр дундаа энэ[br]ялгаа юун дээр оршиж байгаа юм бэ? гэдгийг 0:02:05.605,0:02:08.527 ойлгоход зориулагдсан [br]гэж би боддог. 0:02:09.864,0:02:12.621 Тэгээд ч хөөсний тухай түүх маань [br]өндөрлөсөнгүй. 0:02:12.816,0:02:16.560 Өнгөрсөн жил би банкинд ороод,[br]гүйлгээ хийх гээд явж байсан л даа. 0:02:16.858,0:02:19.789 Тэгсэн чинь яг ханан дээр нь[br]энэ постер тавигдсан байсан. 0:02:19.789,0:02:22.029 [Зураг] 0:02:22.029,0:02:24.158 Энэ постерийг хараад би бас л бодсон. 0:02:24.158,0:02:26.875 Энэ хөөс үнэхээр дуусаагүй юм байна. 0:02:26.910,0:02:29.351 Энэ зурган дээр юу гэсэн байгаа вэ гэхээр: 0:02:29.376,0:02:31.782 "Иргэн та өөрийн эд зүйлсээ 0:02:31.782,0:02:35.611 хулгайн хэргээс урьдчилан сэргийл" гэж[br]бичсэн байгаа. 0:02:36.350,0:02:39.207 Энд хулгайч гэж [br]хэнийг харуулж байна вэ гэхээр 0:02:39.222,0:02:42.548 энэ сэтгүүл зараад, бохь зараад [br]явж байгаа хүүхдийг 0:02:42.548,0:02:45.185 бид нар өнөөдөр хэрэгтэн болгож хараад, 0:02:45.185,0:02:47.915 өнөөдөр амьдралын боломжтой, [br]ажил төрөл эрхэлж байгаа, 0:02:47.915,0:02:50.815 кафед ороод, цай уугаад[br]сууж байгаа бид нарт 0:02:50.815,0:02:55.097 өөрөө өөрсдийгөө хамгаалах [br]ийм сэрэмжлүүлэг улс орон даяар явсан. 0:02:55.097,0:02:57.295 Энэ постер бол [br]зөвхөн энэ банкинд байгаагүй. 0:02:57.295,0:03:00.869 Дараа нь кафе, ресторан, том дэлгүүр,[br]хаа сайгүй байсан. 0:03:00.880,0:03:04.890 Яг энэ постерийн хажуугаар [br]та бүхний хэд нь яг өнгөрсөн. 0:03:04.895,0:03:07.631 Бид нарын хэд нь энийг анзаарахгүй[br]өнгөрсөн бол? 0:03:09.804,0:03:12.330 Тэгэхээр эндээс төрж байгаа [br]асуулт нь юу вэ гэхээр 0:03:12.926,0:03:18.737 энэ зурган дээр байгаа хүүхэд шиг[br]орой үдшийн цагаар хүнд хөдөрмөр хийгээд, 0:03:18.739,0:03:22.756 хулгайчаараа дуудуулаад, ингээд явах[br]яагаад бид нар ийм нийгэмд байгаа юм бэ? 0:03:23.158,0:03:26.966 Хоёрдугаарт нь, бид нар яагаад [br]энэ хүүхдүүдээсээ болгоомжлох 0:03:26.966,0:03:29.225 ийм нийгэмд оршиж байгаа юм бэ? [br]гэж асууна. 0:03:29.915,0:03:31.153 Ингээд туршаад үзлээ л дээ. 0:03:31.153,0:03:33.345 Ихэнх хүмүүс [br]юу гэж үүнд хариулдаг вэ гэхээр: 0:03:33.345,0:03:36.935 "Өө энэ хүүхдийн аав, ээж нь буруутай. 0:03:37.011,0:03:39.169 Энэ хүүхдийн аав, ээж нь [br]сайн яваагүй учраас 0:03:39.169,0:03:42.674 энэ хүүхэд өнөөдөр ингэж явж байна аа" [br]гэж хэлж байгаа. 0:03:44.032,0:03:47.648 Энэ хүүхдийн аавыг, магадгүй, хэдүүлээ[br]Төрөө гээд аваад үзье л дээ. 0:03:48.431,0:03:50.761 Төрөөг өнөөдөр бид нар[br]юу гэж хэлдэг вэ гэхээр: 0:03:50.784,0:03:51.781 "Төрөө бол залхуу." 0:03:51.781,0:03:53.214 "Төрөө бол бэлэнчилдэг." 0:03:53.217,0:03:54.446 "Архи уудаг." 0:03:54.451,0:03:55.673 "Ажил хийдэггүй." 0:03:55.673,0:03:57.631 "Магадгүй хөдөөнөөс хотруу орж ирэхдээ 0:03:57.631,0:04:01.491 ямар ч судалгаа тооцоогүй, [br]шууд орж ирсэн" гэх мэт. 0:04:01.574,0:04:03.714 Янз бүрээр хэлдэг байж болно. 0:04:04.155,0:04:08.224 Ингэж хэлснээрээ бид нар [br]энэ хүнийг юу гэж дүгнэж байна вэ гэхээр: 0:04:08.313,0:04:12.636 "Энэ хүн бол зөвхөн өөрөө өөрийнхөө [br]хөөсөн дотор байгаа, 0:04:13.323,0:04:16.093 бусад нийгмийн хүчин зүйлээс [br]ямар ч хамааралгүй, 0:04:16.093,0:04:19.649 хувь хүн нь өөрөө буруу учраас энэ хүн [br]өнөөдөр муу байна" гэж 0:04:19.649,0:04:21.520 бид нар хэлж байгаа. 0:04:21.950,0:04:25.454 Гэтэл өнөөдөр Төрөө шиг [br]мянга мянган, сая сая хүн, 0:04:25.454,0:04:28.112 тэр байтугай тэрбум хүн [br]дэлхий дээр байгаа. 0:04:28.165,0:04:30.635 Тэгээд эндээс [br]бид нар юу гэж харж байна вэ гэхээр 0:04:30.636,0:04:36.526 Төрөө ганцаараа сайн эсвэл муу учраас[br]энэ хүүхдүүд өнөөдөр байгаа юм уу? 0:04:36.526,0:04:39.790 Бид нарт ийм их ядуурал байгаа юм уу?[br]гэвэл үгүй. 0:04:39.790,0:04:43.866 Эсрэгээрээ Төрөө үнэхээр амжилттай [br]хүн байлаа гэж бүгдээрээ бодъё л доо. 0:04:43.880,0:04:45.840 Үнэхээр сайн сайхан явж байгаа. 0:04:45.879,0:04:48.770 Манай нийгэмд дийлэнх хүмүүс нь энэ доор [br]байгаа хүмүүс шиг 0:04:48.770,0:04:50.583 амжилттай явж байгаа хүмүүс. 0:04:50.583,0:04:53.632 Тэгвэл бид нар энэ зөвхөн [br]"Төрөө сайндаа" гэж хэлэхгүй шүү дээ. 0:04:53.632,0:04:56.906 "Энэ манай нийгэм ямар нэгэн байдлаар[br]амжилттай хүмүүсийг төрүүлдэг 0:04:56.906,0:04:59.622 ийм хүчин зүйл бүхий нийгэм байна аа" [br]гэж бид нар хэлнэ. 0:05:00.476,0:05:04.464 Тэгэхээр эндээс дүгнэлт нь юу вэ гэхээр[br]бид нар энд хүнийг хөөсөн дотор нь хараад, 0:05:04.652,0:05:06.942 өөрсдөө хөөсөндөө дотроо суугаад, 0:05:06.942,0:05:10.047 энэ бол зөвхөн хувь хүний [br]гэж дүгнэж болохгүй. 0:05:10.053,0:05:12.537 Нэгэнт ийм үзэгдэл [br]нийгэм даяараа байгаа учраас 0:05:12.537,0:05:16.214 ямар нэгэн цаана нь буруу юм байна [br]гэж харна. 0:05:16.214,0:05:19.148 Тэгвэл энэ ядуурлын байдал, [br]одоо энэ Төрөө шиг нөхцөл байдал 0:05:19.148,0:05:20.633 Монголд ямар байгаа юм бэ? 0:05:20.635,0:05:23.111 Цар хүрээ нь [br]бид нарын төсөөлж байсан шиг байна уу? 0:05:23.111,0:05:25.814 Өөр байна уу? гэдгийг хэдүүлээ харъя. 0:05:26.249,0:05:29.486 Өнөөдөр Монголд нийт хүн амын [br]634 мянга нь ядуу байна. 0:05:30.914,0:05:32.625 Ядуу гэж юу гэсэн үг вэ гэхээр 0:05:32.625,0:05:35.272 хүн амьдрахын тулд наад захын 0:05:35.272,0:05:39.840 хэрэглээнийхээ хүнсний болон бусад [br]хэрэглээг худалдаж авж чадахгүй байгаа, 0:05:40.220,0:05:45.057 2014 оны байдлаар 140 мянган [br]төгрөгнөөс доош хэрэглээтэй хүмүүсийг 0:05:45.275,0:05:47.027 бид нар ядуу гэж нэрлэж байгаа. 0:05:47.585,0:05:49.665 Өнөөдөр Монголын [br]нийт хүн амын 20% нь ядуу. 0:05:51.658,0:05:53.409 Гэтэл 20%-иар дуусахгүй. 0:05:54.710,0:05:58.338 Яасан бэ гэхээр хэрвээ бид нар [br]тэр хэрэглээний төвшинг 146 мянгыг 0:05:58.338,0:06:01.748 50-хан мянган төгрөгөөр, жишээлбэл,[br]дээшлүүлээд 196 мянган төгрөг болгоод 0:06:01.748,0:06:07.348 үзэх юм бол хүн амын 40% нь[br]ядуу гэдэг ангилалд орох магадлалтай. 0:06:08.154,0:06:13.314 Өөрөөр хэлбэл, түрүүчийн 20%-аас дээш[br]20% нь дөнгөж дэнчигнээд 0:06:13.329,0:06:17.993 арай гэж оршин тогтнож байгаа[br]эрсдэлтэй тогтворгүй бүлэг гэж авж үздэг. 0:06:18.231,0:06:21.764 Тэгэхээр бид нарын нийт хүн амын [br]40% нь ийм эрсдэлтэй, 0:06:21.805,0:06:23.893 ядууралд өртөх магадлалтай хүмүүс байна. 0:06:24.891,0:06:26.200 Ингээд ч дууссангүй. 0:06:26.319,0:06:29.291 Нийт бид нарын хүн амын [br]бүхэл бүтэн 80% нь 0:06:29.626,0:06:32.602 сарын хэрэглээ 400 мянган төгрөгнөөс доош. 0:06:32.602,0:06:34.865 Зөвхөн 20% нь 400 мянгаас дээш. 0:06:36.201,0:06:39.792 400 мянгаас дээш орлоготой 20% хүмүүс[br]амьдралын баталгаатай, 0:06:39.984,0:06:44.009 янз бүрийн үнийн өсөлт гарах ч юм уу, [br]болоход төдийлөн хамааралгүй. 0:06:44.701,0:06:49.741 Үлдсэн 80% нь ямар нэгэн байдлаар доошоо[br]унахад маш бэлэн эрсдэлтэй байна. 0:06:53.398,0:06:54.820 Дахиад нэг өөр тоо авч үзье. 0:06:54.820,0:06:58.570 Бид нар өнөөдөр:[br]"Хүмүүс өөрсдөө чадлаараа байх ёстой. 0:06:58.635,0:07:01.985 Манай нийгэм бол тэгш, сайхан [br]эрх чөлөөтэй нийгэм" гэж ярьдаг. 0:07:02.341,0:07:06.129 Хэрвээ бид нар нийгмийг [br]бүрэн тэгш, төгс гэж үзвэл 0:07:06.382,0:07:09.392 хуваарилалт ийм байх ёстой.[br]Орлого баялгийн хуваарилалт. 0:07:09.392,0:07:12.076 Монголд ямар байгаа гэж[br]бодож байна өнөөдөр? 0:07:13.983,0:07:21.062 Нийт хүн амын хамгийн дээд бүлэг буюу[br]хамгийн дээд хоёр бүлэг нь нийлээд 0:07:21.561,0:07:26.823 Монголын бүх баялаг, орлого, хэрэглээний[br]70%-ийг дангаараа эзэлдэг. 0:07:27.306,0:07:32.543 Нөгөө үлдсэн 60 хувь буюу гурван бүлэг нь [br]нийлээд, нийлээд 30-хан хувийг эзэлдэг. 0:07:32.994,0:07:37.108 Тэр дундаа хамгийн доод бүлгийн хүмүүс нь [br]7%-ийг эзэлдэг. 0:07:38.645,0:07:40.981 Эндээс бид нар [br]орлогын, баялгийн тэгш бус байдал 0:07:41.019,0:07:43.189 ямар газар авсан байгааг харж болно. 0:07:44.586,0:07:47.742 Тэгэхээр бид нарын түрүүчийн хэлсэн[br]Төрөө ганцаараа асуудалтай, 0:07:47.742,0:07:50.022 Төрөө ийм гэж хэлж байгаа нь 0:07:50.027,0:07:53.548 бид нар өөрсдөө маш их хөөсөн дотроос [br]дүгнэж байна гэдгийг харуулж байна. 0:07:55.185,0:07:57.458 Тэгвэл яагаад ийм байдал бий болсон юм бэ? 0:07:57.582,0:08:01.613 Яагаад ийм олон хүн ядууралд өртсөн,[br]бид нар ийм эрсдэлтэй байна? 0:08:01.657,0:08:04.556 Яагаад ийм их тэгш бус байдал нийгэмд [br]бий болсон бэ? гэдэг 0:08:04.556,0:08:07.256 асуултыг бид нар хөөсөн дотроос[br]харж байна уу, 0:08:07.256,0:08:10.477 гаднаас харж байна уу[br]гэдгээ харьцуулж үзье. 0:08:10.919,0:08:15.275 Хамгийн нийтлэг тохиолддог 3 хариултыг[br]би та бүхэнд хэлье гэж бодож байна. 0:08:15.354,0:08:18.907 Эхний хариулт нь:[br]"Угаасаа л хүн бол тэгш бус байдаг." 0:08:19.511,0:08:22.764 "Энэ бол хүний зан чанар" гэж хэлдэг. 0:08:23.005,0:08:27.029 Гэтэл үүний эсрэгээр Дэлхий дахинд болон [br]Монгод хийсэн бүх судалгаагаар 0:08:27.835,0:08:31.683 хүмүүс бараг дийлэнх нь төрөлхийн [br]гэж хэлж болохоор тэгш байдлыг эрхэмлэдэг. 0:08:32.341,0:08:35.082 Хэн дээр ч очсон:[br]"Би энэнээс илүү сайхан байна, 0:08:35.082,0:08:37.132 энэнээс дутуу байна" гэж хэлдэггүй. 0:08:37.462,0:08:41.089 Гэхдээ яг ямар тохиолдолд бид нар[br]энэ тэгш бус байдал гэдэг юмыг зөвшөөрөөд 0:08:41.089,0:08:45.949 ирдэг вэ гэхээр шударга ёс гэдэг [br]ойлголтыг авч үзэхээрээ ингэж ойлгодог. 0:08:47.983,0:08:49.268 Шударга ёс. 0:08:49.805,0:08:53.214 Өөрөөр хэлбэл, өнөөдөр [br]Төрөө надаас илүү бага ажилласан юм чинь 0:08:53.290,0:08:57.180 бага цалин авах ёстой, би илүү их [br]ажилласан юм чинь өндөр цалин авах ёстой. 0:08:57.191,0:08:59.573 Төрөө надаас бага ажиллаад,[br]би илүү их ажиллачихаад 0:08:59.573,0:09:01.804 адилхан цалинтай байж [br]болохгүй шүү дээ. 0:09:01.966,0:09:03.450 Тэгэхээр энэ шударга биш. 0:09:04.688,0:09:08.276 Гэхдээ харамсалтай нь бидний ойлгож [br]байгаа энэ шударга ёсны тухай ойлголт 0:09:08.276,0:09:10.203 өөрөө үргэлж шударга байдаггүй. 0:09:10.203,0:09:12.798 Зүгээр л нэг энгийн жишээ авъя.[br]Энэтхэгт Кастын системтэй. 0:09:13.371,0:09:16.030 Хүн амын дийлэнх нь зүгээр л [br]бурхны толгойноос төрсөн гэж 0:09:16.030,0:09:18.821 үзэж байгаа учраас [br]маш баян байхыг зөвшөөрдөг. 0:09:19.276,0:09:22.954 Дийлэнх нь зүгээр хөлнөөс төрсөн [br]учраас ядуу байхыг зөвшөөрдөг. 0:09:24.107,0:09:26.687 "Энэ өөрөө шударга уу?"[br]гэвэл үгүй. 0:09:28.086,0:09:29.861 За, хоёр дахь нийтлэг тайлбар. 0:09:29.861,0:09:32.811 "Ийм их ядуурал байгаа нь [br]манай улс угаасаа л ядуу улс ш дээ". 0:09:32.811,0:09:35.583 "Бид нар дөнгөж арай гэж [br]оршин тогтнож байгаа шүү дээ". 0:09:36.433,0:09:37.699 Энэ бол маш буруу. 0:09:37.763,0:09:41.543 Яагаад гэхээр өнөөдөр бид нар [br]дунд орлоготой орон гэж тооцогддог. 0:09:42.042,0:09:44.322 Дээрээс нь бид нарын эдийн засаг 0:09:44.334,0:09:47.464 өнгөрсөн 10 хэдэн жилийн хугацаанд [br]үргэлж өссөөр ирсэн. 0:09:48.174,0:09:51.326 Үүнийг дагаад нийгмийн [br]халамжийн зардал ч өссөн. 0:09:51.680,0:09:54.701 Гэхдээ яг бид нарын [br]түрүүчийн хэлсэн тэр Төрөө болон 0:09:54.718,0:09:59.428 түрүүчийн хэлсэн 40%-ийн ядуучуудад[br]энэ өсөлт хэзээ ч хүртэхгүй байгаа. 0:09:59.830,0:10:03.153 Тэгэхээр энэний цаана бас нэг шалтгаан [br]байна гэдгийг харуулж болно. 0:10:04.502,0:10:06.111 Дараачийн нэг жишээг авч үзье. 0:10:07.513,0:10:10.864 Өнөөдөр тэр ядууралд [br]өртсөн байгаа хүмүүс залхуу юу? 0:10:10.864,0:10:13.945 Тэр хүмүүс үнэхээр хичээхгүй байна уу?[br]гэдэг асуудал гарч ирнэ. 0:10:14.348,0:10:18.025 Энийг харуулахын тулд би амжилттай яваа [br]хэдэн хүүхдүүдийн жишээг авая л даа. 0:10:18.025,0:10:20.583 Саяхан нилээн хэдэн[br]ярилцлага уншаад байж байлаа. 0:10:20.614,0:10:22.341 Фэйсбүүкээр ч бас нилээн явж байсан. 0:10:22.619,0:10:25.679 Харвард төгссөн, MIT төгссөн[br]эсвэл одоо сурч байгаа. 0:10:25.896,0:10:28.909 Ийм мундаг хүүхдүүд байна аа гээд[br]бүгдээрээ хуваалцдаг, тийм ээ? 0:10:28.909,0:10:30.606 Үнэхээр мундаг хүүхдүүд. 0:10:30.706,0:10:33.475 Энэ хүүхдүүдээс [br]нилээн олон ярилцлага авсан байна лээ. 0:10:33.475,0:10:35.039 Би бүгдийг нь уншиж үзсэн. 0:10:35.039,0:10:39.466 "Таны амжилтын жор юу вэ? Та[br]яаж ийм мундаг сургуульд элсэв ээ?" гэхэд 0:10:39.649,0:10:41.560 ихэнх хүүхдүүд маань юу гэж[br]хариулсан бэ гэхээр 0:10:42.661,0:10:44.278 "Өөрийгөө дайчил." 0:10:44.354,0:10:47.284 Эсвэл "Англи хэл маш сайн эзэмш"[br]гэж хэлсэн байсан. 0:10:48.274,0:10:50.964 Энэ үнэхээр бахархууштай,[br]тийм биз дээ? 0:10:53.472,0:10:55.618 (Алга ташилт) 0:10:57.976,0:11:00.838 Гэтэл хэдүүлээ энэ хүүхдүүдийн[br]маш их амжилтын нууцыг 0:11:00.838,0:11:05.108 том өргөн хүрээнээс, [br]нийгмийг бүхлээр нь авч үзье. 0:11:06.257,0:11:08.114 Энд юу харагдаж байна вэ гэхээр 0:11:08.318,0:11:12.238 энэ хүүхдүүдийн энэ амжилтын цаана[br]маш олон хүчин зүйл байгаа. 0:11:12.409,0:11:14.473 Ядаж л энэ хүүхдүүд эрүүл байна. 0:11:14.747,0:11:16.971 Өнөөдөр хувийн сургуульд сурч байна. 0:11:17.083,0:11:22.100 Ямар нэгэн байдлаар гэртээ өвчтэй ээжийгээ[br]юм уу, аавыгаа асрах шаардлагагүй байна. 0:11:22.436,0:11:24.748 Сургалтын төлбөр нь [br]цаанаас нь бэлэн байна. 0:11:25.146,0:11:29.727 Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд зүгээр жоохон[br]хичээгээд, бусдаас илүү хөдөлмөрлөөд, 0:11:29.740,0:11:34.000 энэ намхан шатаар амжилт руу[br]дээшээ өгсөхөд маш ойрхон байна. 0:11:35.412,0:11:39.229 Эсрэгээрээ тэр шатны доор байгаа[br]түрүүчийн бид нарын хэлсэн 0:11:39.506,0:11:42.902 нийт хүн амын [br]бараг 60-70% нь шатны доор байна. 0:11:43.207,0:11:47.168 Энэ хүмүүс зүгээр л илүү хичээгээд дээшээ[br]яагаад амжилт руу гарж болохгүй гэж? 0:11:47.229,0:11:50.412 Яагаад гэхээр тэд нарын нийгмийн [br]саад тотгор нь маш өндөр. 0:11:50.780,0:11:52.236 Энэ шатан дээр байгаа шиг. 0:11:52.564,0:11:55.632 "Энэ саад тотгор нь юу юм бэ?"[br]гэж хүмүүс асууж магадгүй. 0:11:55.861,0:11:59.609 Өнөөдөр илүү ажиллаад, илүү хөдөлмөрлөөд л[br]яагаад дээшээ гарч болохгүй гэж? 0:11:59.609,0:12:01.305 Энд маш олон хүчин зүйлс байгаа. 0:12:01.305,0:12:05.397 Жишээлбэл, чанартай боловсрол, [br]эрүүл мэндийн үйлчилгээ. 0:12:05.859,0:12:09.558 Энэ хүмүүс, жишээлбэл, боловсрол[br]эзэмшээгүйгээсээ болоод ур чадвар байхгүй. 0:12:09.558,0:12:11.648 Ур чадваргүйгээсээ болоод[br]ажил байхгүй. 0:12:11.648,0:12:15.059 Ажилгүйгээсээ болоод цалин байхгүй.[br]Цалингүй юм чинь хуримтлал байхгүй. 0:12:15.059,0:12:18.218 Хуримтлал байхгүй юм чинь[br]хөрөнгө оруулалт хийж чадахгүй өөртөө. 0:12:18.528,0:12:21.395 Өөрөөр хэлбэл, ийм [br]ядуурлын занганд орсон байдаг. 0:12:22.699,0:12:27.396 Гэтэл бид нар өнөөдөр дээр нь[br]хөөсөн дотроосоо амжилтанд ойрхон байгаа, 0:12:27.396,0:12:30.860 ямар нэгэн байдлаар амьдралын [br]боломжтой хүмүүс дээр нь зогсчихоод 0:12:30.866,0:12:33.813 доор байгаа хүмүүсээ [br]хөөсөн дотроосоо шүүмжлээд: 0:12:33.813,0:12:38.493 "Та нар өнөөдөр илүү ажиллах хэрэгтэй"[br]гээд хэлэх ямар ч боломжгүй байна. 0:12:39.428,0:12:43.737 Энэ ядуурал, энэ бүх нийгэмд тулгамдаж[br]байгаа асуудлын гол шалтгаан бол 0:12:43.755,0:12:48.032 энэ том нийгмийн тэгш бус байдал,[br]бүтцийн ялгаа байна гэдгийг 0:12:48.032,0:12:51.142 би энэ зургаар харуулах гэж хичээж байна. 0:12:57.006,0:13:02.446 Ингээд ч дууссангүй, бид нар одоо өнөөдөр[br]хөөсөн дотроос сая асуудлыг харлаа. 0:13:02.478,0:13:05.248 Хөөсөн дотроос хүмүүсийг шүүмжиллээ. 0:13:05.901,0:13:08.621 Эсрэгээрээ өнөөдөр бид нийгмийг[br]яаж харж байна вэ гэхээр 0:13:08.807,0:13:12.132 бид нарын өдөр тутмын харилцаа,[br]нийгмийг төсөөлөх төсөөлөл 0:13:12.132,0:13:15.582 зөвхөн өөрийн явцуу хүрээлэл[br]дотроо бүрддэг. 0:13:16.113,0:13:20.166 Энэ судалгаанаас, жишээ нь, харахад[br]бид нар бүх нийгмийг юу гэж төсөөлдөг вэ? 0:13:20.186,0:13:22.436 Хэнд итгэдэг, хэнтэй хамтарч[br]ажилладаг вэ гэхээр 0:13:22.436,0:13:28.935 дандаа ойр дотны аав, ээж, найз нөхөд,[br]хамт олон, хамаатан садангаараа 0:13:29.015,0:13:33.025 бидний нийгмийн харилцаа хязгаарлагддаг. 0:13:33.025,0:13:37.245 Өөрөөр хэлбэл, бид нар өөрсдөө[br]хөөсөн дотор байна гэсэн үг. 0:13:38.708,0:13:42.378 Тэгэхээр хэдүүлээ энэ хөөснөөс[br]гарахын тулд яах ёстой вэ? 0:13:42.810,0:13:44.712 Зөвхөн асуудлаа яриад суугаад байх биш, 0:13:44.712,0:13:47.340 эндээс гарахын тулд яах вэ гэхээр[br]хоёр зүйлийг хийх хэрэгтэй. 0:13:47.340,0:13:53.309 Нэгдүгээрт, түрүүчийн хэлсэн тэр нийгмийн[br]томоохон саад тотгор, энэ том өндөр шатыг 0:13:53.309,0:13:57.559 бид нар намсгаж доор байгаа хүмүүс[br]дээшээ гарах боломжтой болгох ёстой. 0:13:57.569,0:14:00.069 Өөрөөр хэлбэл,[br]нийгмийн өөрчлөлтийг хийх ёстой. 0:14:00.219,0:14:03.919 Гэхдээ ингэхэд юу саад болж байна вэ[br]гэхээр амьдралын боломжтой байгаа, 0:14:03.949,0:14:06.699 өнөөдөр Монголын ирээдүй болсон залуучууд[br]бид нар өөрсдөө 0:14:06.909,0:14:10.879 ийм хөөсөн дотор байгаа тохиолдолд[br]хэзээ ч энэ өөрчлөлт бий болохгүй. 0:14:11.848,0:14:17.094 Тийм учраас бид нар энэ хоёр сум заасан[br]байгаа шатаа янзалъя, тэгшилье. 0:14:17.094,0:14:21.557 Хоёрдугаарт, өөрсдөө хөөснөөсөө гаръя[br]гэдэг асуудал гарч байна. 0:14:21.557,0:14:26.317 (Алга ташилт) 0:14:26.456,0:14:28.622 Энэ хөөсний зураг байна, тээ? 0:14:28.788,0:14:31.944 Хувь хүн рүү бурууг эсвэл зөвийг өгсөн,[br]тухайн хувь хүнийг 0:14:31.944,0:14:37.311 нийгмийн бусад бүх асуудлаас тусгаарласан[br]ийм байдлаасаа гараад хэдүүлээ 0:14:37.311,0:14:43.676 тухайн нийгмийг тухайн хүний буруугаар[br]биш, цаад учир шалтгаан нөхцөл нь 0:14:43.676,0:14:46.993 юу байна гэдгийг илүү өргөн хүрээнд,[br]илүү ухаалгаар, мэдээлэлтэй, 0:14:46.993,0:14:52.453 судалгаатайгаар харж чаддаг ийм[br]залуу боловсон хүчин өнөөдөр болох ёстой. 0:14:53.373,0:14:56.375 Тэгвэл яагаад бид нар[br]хөөснөөсөө гарах ёстой гэж? 0:14:56.375,0:15:01.652 Ингэлээ гээд яах вэ гэхээр миний одоо[br]та бүхэнд харуулаад байгаа энэ зураг шиг, 0:15:01.652,0:15:07.071 бид нар нийгмээ бүх хүн тэгш[br]боломжтойгоор, тэгш гараанаас дээр 0:15:07.071,0:15:13.325 тэр шатны оргилд, амжилтанд хүрдэг[br]ийм боломж бүхий, ийм зөв бүтэц бүхий 0:15:13.325,0:15:18.976 нийгмийг үүсгэхэд хамгийн гол суурь нь[br]бид нар өөрсдөө хөөснөөсөө гарах явдал юм. 0:15:18.976,0:15:24.082 Бүгдээрээ энэ хөөснөөс гарахын тулд[br]өнөөдрөөс эхлээд 0:15:24.082,0:15:25.970 миний түрүүчийн уриалаад байсан 0:15:25.970,0:15:32.573 асуудлыг хэн нэгэн Төрөө эсвэл хэн нэгэн[br]хувь хүний аз, азгүйтэл гэхээсээ илүү 0:15:32.573,0:15:35.448 бид нар яаж цогцоор нь[br]нийгмийг харж байна вэ? 0:15:35.448,0:15:37.520 Ийм чадавхи бид нарт байна уу? гэдэг дээр 0:15:37.520,0:15:39.917 ажиллаж эхэлье гэж уриалмаар байна. 0:15:39.917,0:15:40.928 Баярлалаа. 0:15:40.928,0:15:43.918 (Алга ташилт)