Зүрхний шигдээсийн үед юу болдог вэ? Кришна Судир
-
0:07 - 0:13Жил бүр дэлхийд ойролцоогоор 7 сая
хүн зүрхний шигдээсээр нас барж байна. -
0:13 - 0:15Зүрх судасны өвчин буюу
-
0:15 - 0:18зүрхний шигдээс, цус харвалт
үүсгэгч өвчнүүд нь -
0:18 - 0:20нас баралтын тэргүүлэх шалтгаан
болж байна. -
0:20 - 0:23Тэгэхээр зүрхний шигдээсийн
шалтгаан юу вэ? -
0:23 - 0:25Хүний булчинтай адил зүрхэнд
хүчилтөрөгч хэрэгтэй. -
0:25 - 0:29Зүрхний шигдээсийн үед хангалттай
хүчилтөрөгч авч чаддаггүй. -
0:29 - 0:31Өөх тос болон өнгөр бөөгнөрч,
-
0:31 - 0:33бидний титем судасны ханыг зузааруулдаг.
-
0:33 - 0:37Эдгээр судаснууд нь хүчилтөрөгчөөр баялаг
цусыг зүрхэнд дамжуулах үүрэгтэй. -
0:37 - 0:39Өнгөр нь нас ахих тусам томорч
-
0:39 - 0:41судасны хананд бүхэлжиж,
-
0:41 - 0:42хатуурч,
-
0:42 - 0:43эсвэл үрэвсдэг.
-
0:43 - 0:46Тэгснээр эдгээр өнгөр судсыг бөглөдөг.
-
0:46 - 0:49Эдгээр өнгөрт завсар зай үүсгэхэд
-
0:49 - 0:52түүнд орсон цус тэндээ нөжирч улмаар
-
0:52 - 0:56артерийн судсыг нийтэд нь бөглөдөг байна.
-
0:56 - 0:59Зүрхний булчинд цус хангалттай
хүрэхгүй болсноор -
0:59 - 1:03хэдэн минутын дотор хүчилтөрөгчөөр
дутагдсан эсүүд үхэж эхэлдэг. -
1:03 - 1:06Энэ бол зүрх хаагдах буюу
-
1:06 - 1:07зүрхний шигдээс юм.
-
1:07 - 1:11Даруй эмчилгээ хийлгэхгүй бол
аюултай үр дүнтэй. -
1:11 - 1:15Гэмтсэн булчин цаашид цус шахах
чадвараа алдаж -
1:15 - 1:17зүрхний хэмнэл алдагдаж эхэлдэг.
-
1:17 - 1:21Хамгийн том аюул нь нь зүрхний шигдээс
гэнэтийн үхэлд хүргэх юм. -
1:21 - 1:24Зүрхний шигдээстэй болсон хүнийг
яаж мэдэх вэ? -
1:24 - 1:28Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол
хүчилтөрөгчөөр дутагдсан -
1:28 - 1:30зүрхний булчингаас үүдэлтэйгээр
цээжээр өвдөх. -
1:30 - 1:33Өвчтөнүүд үүнийг базаж эсвэл
давчтах мэт гэж дүрсэлдэг. -
1:33 - 1:35Улмаар цаашаа зүүн гар,
-
1:35 - 1:35эрүү,
-
1:35 - 1:36нуруу,
-
1:36 - 1:37хэвлий рүү тархдаг.
-
1:37 - 1:42Гэхдээ өвчний явц кинон дээр гардаг шиг
үргэлж гэнэтийн байгаад байдаггүй. -
1:42 - 1:44Зарим хүмүүсийн дотор муухайрна,
-
1:44 - 1:45эсвэл амьсгал давчдана.
-
1:45 - 1:48Шинж тэмдэүүд эмэгтэй мөн настай
хүмүүст түгээмэл илрэхгүй байж болно. -
1:48 - 1:53Тэдэнд сульдах, амархан ядрах
шинж тэмдгээр илэрч болно. -
1:53 - 1:55Харин хачирхалтайгаар олон хүмүүст
-
1:55 - 1:59ялангуяа, өвдөлт мэдэрдэг мэдрэлд
нөлөөлдөг, чихрийн шижинтэй хүмүүст -
1:59 - 2:01зүрхний шигдээс чимээгүй явцтай байдаг.
-
2:01 - 2:05Хэрэв та хэн нэгэн зүрхний шигдээсээр
өвдөж байна гэж бодвол -
2:05 - 2:07нэн даруй тусламж үзүүлэх нь чухал.
-
2:07 - 2:11Хэрэв та түргэн тусламж дуудах боломжтой
газар байвал тусламж дууд. -
2:11 - 2:13Энэ нь хурдан эмнэлэгт очих
найдвартай арга юм. -
2:13 - 2:16Цус шингэрүүлэх үйлчилгээтэй аспирин,
-
2:16 - 2:19эсвэл артерийн судсыг нээж
өгдөг нитроглисерин ууснаар, -
2:19 - 2:22зүрхний шигдээс даамжрахаас сэргийлнэ.
-
2:22 - 2:25Түргэн тусламжийн өрөөнд
эмч зүрхний шигдээсийг оношилж чадна. -
2:25 - 2:28Тэд ихэвчлэн зүрхний бичлэг хийн
-
2:28 - 2:30зүрхний цахилгаан идэвхийг хэмжиж,
-
2:30 - 2:33цусны шинжилгээгээр зүрхний булчингийн
гэмтлийг тодорхойлно. -
2:33 - 2:37Үүний дараа өвчтөнг зүрхний өрөөнд
аваачин, -
2:37 - 2:40бөглөрлийн байрлалыг тодорхойлох
шинжилгээ хийнэ. -
2:40 - 2:43Зүрхний эмч бөглөрөлийг нээхийн тулд
-
2:43 - 2:47шаар үлээдэг, анжиопласти гэх
арга ашиглана. -
2:47 - 2:51Мөн метал, хуванцар суулгац оруулан
-
2:51 - 2:53судсыг онгойлгож өгдөг.
-
2:53 - 2:58Хүнд хэлбэрийн хаагдалтыг эмчлэхэд
зүрхний судасны хагалгаа хийж болно. -
2:58 - 3:02Биеийн өөр хэсгийн вен юмуу артерийн
судас авч ашиглан, -
3:02 - 3:06зүрхний мэс засалчид бөглөрсөн судаснаас
өөр замаар цус явуулах үйл ажилбар хийдэг. -
3:06 - 3:09Энэ ажилбарууд нь зүрхний булчинд
цусан хангамжийг түгээж, -
3:09 - 3:11зүрхний үйл ажиллагааг сэргээдэг.
-
3:11 - 3:13Эмчилгээний арга сайжирч байгаа ч,
-
3:13 - 3:15урьдчилан сэргийлэх нь чухал.
-
3:15 - 3:19Удмын болон амьдралын хэв маяг
энэ өвчний шалтгаан болж байна. -
3:19 - 3:22Сайн мэдээ гэвэл та амьдралын
хэв маягаа өөрчилж болно. -
3:22 - 3:25Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт,
жин хасах -
3:25 - 3:27энэ бүрд зүрхний шигдээсийн эрсдэлийг
-
3:27 - 3:29туссан болон тусаагүй хүмүүст багасгана.
-
3:29 - 3:32Эмч нар долоо хоногт хэдэн удаа
дасгал хөдөлгөөн хийж, -
3:32 - 3:35аеробек болон хүчний дасгал
хийхийг зөвлөдөг. -
3:35 - 3:39Эрүүл хооллолт нь зүрхний
өвчинд хүргэх магадлалтай -
3:39 - 3:41элсэн чихэр болон өөх тос
багатай байдаг. -
3:41 - 3:43Тэгэхээр та юу идэх
хэрэгтэй вэ? -
3:43 - 3:44Маш их хүнсний ногоо,
-
3:44 - 3:47улаан махнаас илүү загас
тахианы мах, -
3:47 - 3:50бүхэл үрийн тариа, алманд болон хушга
мэт самарнууд -
3:50 - 3:52хэрэглэх нь бүгд үр дүнтэй.
-
3:52 - 3:57Хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн
таны жинг эрүүл хэмжээнд байлгаж, -
3:57 - 4:00зүрхний шигдээс тусах эрсдэлийг багасгана.
-
4:00 - 4:03Мэдээж эмэн эмчилгээгээр
урьдчилан сэргийлж болно. -
4:03 - 4:06Эмч бага тунгаар аспирин уухыг
-
4:06 - 4:10зүрхний шигдээс өмнө туссан эсвэл
-
4:10 - 4:13өндөр эрсдэлтэй хүмүүст санал болгодог.
-
4:13 - 4:15Мөн эрсдэлтэй хүчин зүйлсээс
хамгаалах эм, -
4:15 - 4:19жишээлбэл цусны даралт, хлостерин, чихрийн
шижин бууруулах эм хэрэглэх нь -
4:19 - 4:21эрсдэлийг
бууруулах сайн талтай. -
4:21 - 4:25Зүрхний шигдээс нь түгээмэл өвчин боловч
танд тусахгүй байх арга байна. -
4:25 - 4:26Эрүүл хооллолт,
-
4:26 - 4:28тамхи татахаас зайлсхийх,
-
4:28 - 4:29дасгал хөдөлгөөн,
-
4:29 - 4:32сайн унтаж амарч, инээд
хөөрөөр дүүрэн байснаар -
4:32 - 4:36таны биеийн хамгийн чухал булчинг
-
4:36 - 4:37цохилсон хэвээр байлгаж чадна.
- Title:
- Зүрхний шигдээсийн үед юу болдог вэ? Кришна Судир
- Speaker:
- Krishna Sudhir
- Description:
-
Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/what-happens-during-a-heart-attack-krishna-sudhir
Жил бүр зүрхний шигдээсээр 7 сая хүн нас барж байна. Зүрх судасны өвчлөл зүрхний шигдээс болон хаагдалт үүсгэж олон хүн нас барж байна. Тэгэхээр зүрхний шигдээс юунаас үүсдэг вэ? Кришна Судир энэ үхлийн өвчний шалтгаан болоод эмчилгээний талаар судалжээ.
Кришна Судирын хичээл, анимэшнийг Чаквик Уайтхийд - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:54
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for What happens during a heart attack? | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for What happens during a heart attack? | |
![]() |
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for What happens during a heart attack? | |
![]() |
Anar Bayarsaikhan edited Mongolian subtitles for What happens during a heart attack? |