Англи хэлийг бүү шаард!
-
0:01 - 0:03Би та нарын юу бодож байгааг мэдэж байна.
-
0:03 - 0:04Та намайг төөрч яваад
-
0:04 - 0:07энд гараад ирчихсэн, тэгээд одоо
хэн нэгэн тайзан дээр гарч ирээд -
0:07 - 0:10намайг суудалд минь буцаана гэж
бодож байгаа байх. -
0:10 - 0:15(Алга ташилт)
-
0:15 - 0:18Дубайд бол энэ элбэг тохиолдоно.
-
0:18 - 0:20"Амралтаараа явж байна уу та?"
-
0:20 - 0:22(Инээд)
-
0:22 - 0:25"Хүүхдүүд дээрээ ирээ юу?"
-
0:25 - 0:27"Хэр удаан энд ирээв?" гээд л.
-
0:27 - 0:30Үнэндээ, арай удах л санаатай байнадаа.
-
0:30 - 0:33Би Персийн булан-д багшлаад, амьдраад
-
0:33 - 0:3530-аад жил болж байна.
-
0:35 - 0:39(Алга ташилт)
-
0:39 - 0:43Энэ туршид би олон зүйл
өөрчлөгдөхийг үзлээ. -
0:43 - 0:45Статистик үзүүлэлтийг харвал
-
0:45 - 0:47үнэхээр алмайрмаар.
-
0:47 - 0:49Тэгээд өнөөдөр би тантай
-
0:49 - 0:51хэл ярианы усдаж үгүй болж байгаа
-
0:51 - 0:54болон Англи хэлний глобалчлалын талаар ярья.
-
0:54 - 0:56Би та нарт Абу Дабигийн насанд хүрэгсдийн
-
0:56 - 0:59Англи хэлний багш хийдэг байсан найзынхаа талаар ярьмаар байна.
-
0:59 - 1:01Тэрээр нэгэн сайхан өдөр
-
1:01 - 1:03сурагчиддаа байгалийн холбогдолтой нэр томъё заахаар
-
1:03 - 1:05цэцэрлэгт хүрээлэнд дагуулан авч явав.
-
1:05 - 1:07Гэтэл сүүлдээ багш маань өөрөө тэнд байсан
-
1:07 - 1:09ургамлуудын Араб нэр томъёо,
-
1:09 - 1:11болон тэдгээрийн хэрэглээ,
-
1:11 - 1:14анагаах ухаан, гоо сайхан,
-
1:14 - 1:17хоол, өвсөн эмчилгээ болох ашиглалтуудыг сурч авчээ.
-
1:17 - 1:19Тэр сурагчид яаж тэр их мэдлэгийг олж авсан юм бэ?
-
1:19 - 1:21Мэдээж, эмээ өвөө
-
1:21 - 1:24эмэг эцэг өвгөдөөсөө л тэр.
-
1:24 - 1:27Үе үеээс дамжих мэдээлэл харилцаа холбоо
-
1:27 - 1:29хэр чухал болохыг танд хэлэх
-
1:29 - 1:31шаардлагагүй бизээ.
-
1:31 - 1:33Гэвч гунигтай нь өнөөдөр
-
1:33 - 1:35хэл өмнө нь байгаагүйгээр
-
1:35 - 1:37хурдан мөхөж байна.
-
1:37 - 1:4014 хоногт нэг хэл мөхөж байна.
-
1:41 - 1:43Хажуугаар нь Англи хэл
-
1:43 - 1:45маргаангүйгээр дэлхийн хэл болжээ.
-
1:45 - 1:47Энэ хоёрын хооронд уялдаа холбоо байна уу?
-
1:47 - 1:49Би ч мэдэхгүйлдээ
-
1:49 - 1:52Гэхдээ би олон зүйл өөрчлөгдсөн гэдгийг мэдэж байна.
-
1:52 - 1:55Анх Персийн буланд ирэхдээ би Кувэйтэд ирсэн юм
-
1:55 - 1:58бас л хэцүү байсан үед.
-
1:58 - 2:00Үнэндээ тийм ч урт хугацааны өмнө бишээ
-
2:00 - 2:03Намайг ирэхээс өмнө бүүр ч хэцүү байсан.
-
2:03 - 2:05За тэр яахав, би
-
2:05 - 2:07Их Британы Консулын газраас
-
2:07 - 2:0925 багштай хамт уригдан ирэв.
-
2:09 - 2:11Бид улсын сургуульд багшлах анхны
-
2:11 - 2:14Муслим шашингүй багш нар байлаа.
-
2:14 - 2:16Бидний тэнд Англи хэл заах болсон учир нь
-
2:16 - 2:20засгийн газраас улсаа шинэчлэн хөгжүүлэх,
-
2:20 - 2:23иргэдээ боловсролоор хангах зорилгын дагуу байсан юм.
-
2:23 - 2:25Мэдээж, Их Британи тэр сайхан тосны баялгаас
-
2:25 - 2:28ашиг хүртсэн нь ойлгомжтой.
-
2:28 - 2:30За тэгэхээр.
-
2:30 - 2:33Миний харсан хамгийн томоохон өөрчлөлт гэвэл--
-
2:33 - 2:35Англи хэл заах нь харилцан ашигтай
-
2:35 - 2:37үйл хэрэг байсан бол өнөөдөр
-
2:37 - 2:41агуу том олон улсын бизнес болон
-
2:41 - 2:44хувирсан байна.
-
2:44 - 2:48Сургалтын хөтөлбөр дэх гадаад хэл гэдэг утгаар байхаа больж.
-
2:48 - 2:50Ганц эх Англи улсын
-
2:50 - 2:52хүрээнд ч байхаа больж.
-
2:52 - 2:54Дэлхий дээр Англиар яридаг бүх
-
2:54 - 2:57улсуудын даган дууриах үзэгдэл болсон байна.
-
2:57 - 2:59Тэхээр яагаад болохгүй гэж?
-
2:59 - 3:02Эцсийн эцэст, хамгийн шилдэг боловсролыг --
-
3:02 - 3:05хамгийн сүүлийн Дэлхийн Их Сургуулиудын зэрэглэлийн дагуу--
-
3:05 - 3:07Их Британи, АНУ-гийн Их Сургуулиудаас
-
3:07 - 3:11олгож байна.
-
3:11 - 3:15Тиймээс угаасаа бүгд л Англи боловсрол олохыг хүсч байна.
-
3:15 - 3:17Гэвч та ууган хэлтэй л биш бол,
-
3:17 - 3:19шалгалтанд тэнцэх хэрэгтэй болно.
-
3:19 - 3:21Ингэхэд сурагчийг хэлнийх нь
-
3:21 - 3:23чадвараас нь зөвхөн шалтгаалж
-
3:23 - 3:25тэдэнд хориг тавих нь зөв үү?
-
3:25 - 3:27Магадгүй тэр дунд сод ухаантай
-
3:27 - 3:29компьютерийн мэргэжилтэн байх ч юм билүү.
-
3:29 - 3:32Тэр хүнд хуульчтай адил төвшний хэл хэрэгтэй юу?
-
3:32 - 3:35Би тэгж бодохгүй л байна.
-
3:36 - 3:39Англи хэлний багш бид нар үргэлж тэднийг няцаах болдог.
-
3:39 - 3:41Бид тэдний өмнө зогсох тэмдэг тавьж
-
3:41 - 3:43явж байгаа замд нь зогсоож орхидог.
-
3:43 - 3:45Англи хэл эзэмшихээс нааш тэд
-
3:45 - 3:48мөрөөдлөө биелүүлж болохгүй.
-
3:49 - 3:52Ингээд хараад үзье, жишээлбэл,
-
3:52 - 3:56хэрвээ би ганц Дач хэл мэддэг, гэвч хорт хавдарыг
-
3:56 - 3:58анагааах чадалтай хүнтэй уулзсан бол
-
3:58 - 4:01түүнийг би Британий сургуульд орохыг нь хориглох уу?
-
4:01 - 4:03Тэгж бодохгүй л байна шүү.
-
4:03 - 4:06Гэвч бид яг л ийм зүйл хийгээд байна.
-
4:06 - 4:09Англи хэлний багш бид нар хаалганы хамгаалагчид шиг л.
-
4:09 - 4:12Эхлээд бидэнд өөрсдийн
-
4:12 - 4:15Англи хэл хангалттай сайн гэдгийг харуулах ёстой.
-
4:16 - 4:18Нийгмийн жижиг хэсэгт дэндүү их
-
4:18 - 4:21эрх мэдэл өгөхөөр
-
4:21 - 4:23аюултай ч байж мэднэ шүү.
-
4:23 - 4:26Магадгүй энэ нь дэндүү нийтлэг саад тотгор болох байх.
-
4:26 - 4:28За.
-
4:28 - 4:31Та "Гэхдээ эрдэм шинжилгээ
-
4:31 - 4:33"судалгааны ажлууд яах вэ"?
-
4:33 - 4:35Бүгд Англи хэл дээр хийгддэг шүүдээ" гэх байх л даа.
-
4:35 - 4:37Тэхээр номнууд нь Англи хэл дээр,
-
4:37 - 4:39тэмдэглэлүүдээ Англиар хийнэ,
-
4:39 - 4:42гэвч энэ бол бүгд сэтгэлээ дагаад л болдог зүйл.
-
4:42 - 4:44Англи хэлний шаардлагыг хангадаг юм.
-
4:44 - 4:46Гэх мэтчилэн л үргэлжилнэ.
-
4:46 - 4:49Би танаас асууя, орчуулга хийдэг байсан хаачсан юм бэ?
-
4:49 - 4:53Исламын Алтан Үеийг бодоод үзэхэд,
-
4:53 - 4:56тэр үед орчуулга олноор хийгддэг байжээ.
-
4:56 - 4:59Тэр үед Латин болон Грек хэлүүдээс
-
4:59 - 5:01Араб, Перс хэл рүү
-
5:01 - 5:03тэгээд дараа нь
-
5:03 - 5:05Европын Германик хэлүүд,
-
5:05 - 5:07Романс хэлүүд рүү орчуулдаг байсан байна.
-
5:07 - 5:11Тэгээд Европын Хар эрин үед гэрэл туссан юм.
-
5:12 - 5:14Ингээд хэлэхээр та намайг битгий буруугаар ойлгоорой.
-
5:14 - 5:16Би Англи хэл заахыг эсэргүүцээгүй ээ,
-
5:16 - 5:18бүх Англи хэлний багш нарт хандахад.
-
5:18 - 5:20Бид үндсэн нэг хэлтэй байгаад би дуртай.
-
5:20 - 5:23Бидэнд одоо үндсэн нэг хэл өмнөхөөс илүүгээр хэрэгтэй.
-
5:23 - 5:25Гэхдээ би Англи хэл аливаад саад тотгор болох
-
5:25 - 5:27ёсгүй гэж үзэж байна.
-
5:27 - 5:30Бид үнэхээр 600хан хэлтэй, үндсэн хэл нь
-
5:30 - 5:33Англи, юмуу Хятад байлгахыг хүсч байна гэж үү?
-
5:33 - 5:36Бидэнд энэнээс олон хэл хэрэгтэй. Хаагуур нь зураас татах вэ?
-
5:36 - 5:38Одоогийн энэ тогтолцоо нь оюун ухааныг
-
5:38 - 5:41Англи хэлний мэдлэгтэй
-
5:41 - 5:44адилтгаж байгаа нь
-
5:44 - 5:46арай л утгагүй юм.
-
5:46 - 5:52(Алга ташилт)
-
5:52 - 5:54Танд би нэг юм сануулмаар байна
-
5:54 - 5:57өнөөдрийн дээд давхаргынханыг энэ зэрэгт
-
5:57 - 5:59хүргэсэн агуу хүмүүс
-
5:59 - 6:01Англи хэлтэй байгаагүй,
-
6:01 - 6:03Англи хэлний шалгалтанд тэнцэх шаардлагагүй байсан.
-
6:03 - 6:06Тод жишээ, Эйнштейн.
-
6:07 - 6:10Тэр, унших чадварын доголдолоосоо болоод
-
6:10 - 6:12сургуульдаа тусгай бүлэгийн хүүхдэд тооцогддог байв.
-
6:12 - 6:14Гэвч азаар дэлхийн төлөө,
-
6:14 - 6:17тэр Англи хэлний шалгалтанд тэнцэх хэрэггүй байсан юм.
-
6:17 - 6:20Учир нь 1964 он хүртэл
-
6:20 - 6:22TOEFL, Америкийн Англи хэлний шалгалтыг
-
6:22 - 6:24өгдөггүй байлаа.
-
6:24 - 6:26Одоо бол хаа сайгүй л тархаж.
-
6:26 - 6:29Англи хэлний олон олон шалгалтууд байх болж.
-
6:29 - 6:31Сая сая сурагчид тэр шалгалтуудыг
-
6:31 - 6:33жил болгон өгч байна.
-
6:33 - 6:35Та бид хоёр, за яахав тэр шалгалтууд
-
6:35 - 6:37тийм ч үнэтэй биш л юм байна, гайгүй гэж бодож магадгүй
-
6:37 - 6:39гэвч сая сая ядуу хүмүүст бол
-
6:39 - 6:41дийлэхээргүй үнэтэй.
-
6:41 - 6:43Тэгээд л шууд тэр хүмүүсийг няцааж байна гэсэн үг.
-
6:43 - 6:46(Алга ташилт)
-
6:46 - 6:49Гэхээр надад сүүлд харсан нэгэн гарчиг санагдлаа:
-
6:49 - 6:51"Боловсрол; Агуу хуваагдал" гэж
-
6:51 - 6:53Би үүнийг одоо л ойлгож байна,
-
6:53 - 6:56Би яагаад хүмүүс Англи хэлийг чухалчлаад байдгийг мэдлээ.
-
6:56 - 6:59Тэд хүүхдүүддээ амьдралд нь илүү боломж олгохыг хүссэн л тэр.
-
7:00 - 7:03Тэгэхийн тулд, барууны боловсрол эзэмших хэрэгтэй болно.
-
7:03 - 7:05Яагаад гэвэл, мэдээж, хамгийн сайн ажлын байр
-
7:05 - 7:08Барууны Их Дээд сургууль төгсөгчидөд
-
7:08 - 7:10олдож байна, түрүүн дурдсанчлан.
-
7:10 - 7:12Ингээд л эргэлдсэн тойрог болж байна.
-
7:12 - 7:14За тэхээр.
-
7:14 - 7:16Би танд хоёр эрдэмтдийн нэг түүх ярья,
-
7:16 - 7:18Английн хоёр эрдэмтэд юм.
-
7:18 - 7:20Тэд нэгэн туршилт явуулж байлаа
-
7:20 - 7:22Гентэй холбоотой,
-
7:22 - 7:25амьтны урд хөл, хойд хөлтэй холбоотой туршилт байв.
-
7:25 - 7:27Гэвч тэд хүлээсэн үр дүнгээ гаргаж чадахгүй байв.
-
7:27 - 7:29Тэд үнэхээр яахаа мэдэхгүй болсон байтал,
-
7:29 - 7:32Германы эрдэмтэн ирээд
-
7:32 - 7:35тэднийг урд хөл, хойд хөл хоёр гэж
-
7:35 - 7:37тусад нь авч үзээд байсны учир болохыг олжээ.
-
7:37 - 7:41Генетикт урд хөл, хойд хөл хоёр ялгаагүй юмсанж.
-
7:41 - 7:43Бас Герман хэлэнд ч тэр.
-
7:43 - 7:45Тэгээд л бинго
-
7:45 - 7:47асуудал шийдвэрлэгдэв.
-
7:47 - 7:49Хэрэв та юм бодож олж чадахгүй бол
-
7:49 - 7:52тэгээд л гацчихдаг.
-
7:52 - 7:54Харин өөр хэлэнд бодож чадвал,
-
7:54 - 7:56хамтын ажиллагааны улмаас
-
7:56 - 7:59бид илүү ихийг олж, танин мэдэж болох юм.
-
8:01 - 8:03Миний охин,
-
8:03 - 8:06Кувайтаас Англи рүү ирсэн үе.
-
8:06 - 8:09Охин минь шинжлэх ухаан, математикийг Арабаар
-
8:09 - 8:12Арабын дунд сургуульд сурсан юм.
-
8:12 - 8:15Ахлах сургуульдаа тэр Англи хэл рүү орчуулах хэрэгтэй болсон юм.
-
8:15 - 8:17Тэр хичээлүүд дээрээ миний охин
-
8:17 - 8:19хамгийн сайн нь байв.
-
8:19 - 8:21Энэ юу хэлж байна гэхээр
-
8:21 - 8:23гадаадаас сурагчид ирэхэд
-
8:23 - 8:25тэдгээр сурагчид, тэдний мэдэх зүйлст зохих
-
8:25 - 8:27ач холбогдолыг өгөхгүй байна гэдгийг хэлж байна.
-
8:27 - 8:30Тэд өөрсдийхөө хэл дээрээ мэдлэгтэй.
-
8:30 - 8:32Аливаа хэл мөхөхөд,
-
8:32 - 8:35тэр хэлтэй хамт юуг бид алдаж байна вэ гэдгийг мэддэггүй.
-
8:35 - 8:39Энэ бол -- саяхан СNN-ээр гарсан та үзсэнүү үгүй юу--
-
8:39 - 8:41тэд Баатарын Шагналыг
-
8:41 - 8:44Кенийн нэгэн малчин хүүд өгөв.
-
8:44 - 8:47Тэр тосгоны бүх хүүхдүүдийн адил
-
8:47 - 8:49орой суугаад хичээлээ хийж чадахгүй.
-
8:49 - 8:51Учир нь керосин чийдэнгийн гэрэл
-
8:51 - 8:53утаатай бөгөөд, түүний нүдийг гэмтээсэн аж.
-
8:53 - 8:56Гэлээ ч гэсэн, тэнд хангалттай керосин байхгүй юмсанж.
-
8:56 - 8:59Өдөрт нэг доллараар ер нь юу авч болдог билээдээ
-
8:59 - 9:01Иймээс тэр үнэгүй
-
9:01 - 9:04нарны энергийн гэрэл бүтээжээ.
-
9:04 - 9:06Одоо тэр тосгоны хүүхдүүд
-
9:06 - 9:08гэртээ тог чийдэнтэй хүүхдүүдтэй
-
9:08 - 9:12адил дүн авдаг болжээ.
-
9:12 - 9:18(Алга ташилт)
-
9:18 - 9:20Тэр хүү шагналаа авахдаа
-
9:20 - 9:22ийм хэдэн сайхан үгсийг хэлсэн юм
-
9:22 - 9:25"Хүүхдүүд бид нар Африк тивийг өнөөдөрийн энэ байдлаас нь,
-
9:25 - 9:27энэ хар тивийг,
-
9:27 - 9:29гэрэлтэй тив болгож чадна" гэж хэлсэн юм
-
9:29 - 9:31Энгийн л санаа,
-
9:31 - 9:34гэхдээ үнэхээр холын үр дагавартай байж болно.
-
9:35 - 9:37Гэрэлгүй хүмүүс,
-
9:37 - 9:40шууд болон далд утгаар хэлэхэд,
-
9:40 - 9:43бидний шалгалтуудад тэнцэхгүй,
-
9:43 - 9:46бид тэр хүмүүсийн юу мэддэгийг хэзээ ч мэдэж чадахгүй үлдэнэ.
-
9:46 - 9:49Бид бүгдээрээ тэр хүмүүсийг болон өөрсдийгөө
-
9:49 - 9:51энэ харанхуйд байлгахаа больё.
-
9:51 - 9:54Олон талтай үзэлийг бүгд дэмжицгээе.
-
9:54 - 9:57Өөрийхөө хэлийг хамгаал.
-
9:57 - 10:01Хэлээ агуу санаа бодлыг түгээхэд ашигла.
-
10:01 - 10:08(Алга ташилт)
-
10:08 - 10:10Маш их баярлалаа.
-
10:10 - 10:13(Алга ташилт)
- Title:
- Англи хэлийг бүү шаард!
- Speaker:
- Патриша Раян
- Description:
-
TEDхDubai-д Англи хэлний багшаар олон жил ажилласан Патриша Раян бодууштай нэгэн асуултыг асуулаа. Дэлхий нийтээрээ ганц Англи хэлийг чухалчилах нь өөр бусад хэлээр агуу санаа бодол түгэхэд саад болж байна уу? Жишээ нь хэрэв Эйнштейн TOEFL-ийн тестийг өгөх ёстой байсан бол яах вэ? Энэ нь санаа бодол хуваалцах болон орчуулга хийхийг тууштай дэмжсэн яриа юм.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 10:14
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Don't insist on English! | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Don't insist on English! | |
![]() |
Dulguun Bayaraa added a translation |