< Return to Video

Дүрвэгч гэж хэн бэ? - Бенедетта Берти ба Эвилиэн Боргман

  • 0:07 - 0:09
    Дэлхийн даяар
  • 0:09 - 0:11
    дайн, хүчирхийлэл,
    мөрдлөг хавчлагаас болж
  • 0:11 - 0:17
    өөрийн гэр орноо орхиж явахаас
    өөр аргагүй болсон 60 сая шахам хүн байна.
  • 0:17 - 0:21
    Тэдний дийлэнх нь дотооддоо шилжин
    суурьшсан хүмүүс буюу
  • 0:21 - 0:26
    эх орондоо байгаа боловч төрсөн гэрээсээ
    дайжсан хүмүүс байдаг.
  • 0:26 - 0:31
    Үлдсэн нь хил давж өөр улсын нутагт
    орогнох байр эрж хайн явдаг.
  • 0:31 - 0:34
    Тэднийг ерөнхийдөө дүрвэгсэд гэж нэрлэдэг.
  • 0:34 - 0:37
    Гэвч энэ нэршил нь яг ямар утгатай вэ?
  • 0:37 - 0:40
    Дэлхий дээр мянга мянган жилийн турш
    дүрвэгсэд байсаар ирсэн ч
  • 0:40 - 0:45
    Дэлхий II Дайны үед үй олноор нь хавчиж,
    нүүлгэн шилжүүлсэн явдлаас хойш
  • 0:45 - 0:47
    дүрвэгсдийн асуудалтай холбоотой
  • 0:47 - 0:52
    орчин үеийн тодорхойлолтыг НҮБ-ийн
    1951 оны конвенцоор тогтоосон юм.
  • 0:52 - 0:57
    Энэ тодорхойлолтод дүрвэгч гэдэг нь
    төрсөн нутгаасаа гадна байх,
  • 0:57 - 1:00
    дарлал, хавчлагаас айх
    үндэслэл бүхий айдсаас болоод
  • 1:00 - 1:04
    төрсөн нутагтаа очих боломжгүй
    хүмүүсийг хэлнэ гэжээ.
  • 1:04 - 1:09
    Тэрхүү хавчлага нь тэдний овог угсаа,
    шашин шүтлэг, үндэстэн ястан,
  • 1:09 - 1:13
    тодорхой нэг нийгмийн бүлгийн хэсэг эсвэл
    улс төрийн үзэл бодлоос шалтгаалах бөгөөд
  • 1:13 - 1:17
    ихэвчлэн дайн эсвэл
    хүчирхийлэлтэй холбоотой байдаг.
  • 1:17 - 1:21
    Өнөөдөр дэлхий дээрх дүрвэгсдийн
    бараг тал хэсэг нь хүүхдүүд бөгөөд
  • 1:21 - 1:23
    насанд хүрэгчдийн
    хараа хяналтгүй зарим хэсэг нь
  • 1:23 - 1:27
    хүүхдийн хөдөлмөрийн эсвэл
    бэлгийн мөлжлөгт өртөх
  • 1:27 - 1:30
    эрсдэлтэй нөхцөл үүсч байгаа юм.
  • 1:30 - 1:32
    Дүрвэгч бүрийн түүх өөр өөр бөгөөд
  • 1:32 - 1:37
    олонх нь үр дүн тодорхойгүй
    аюултай аялалд зайлшгүй гардаг.
  • 1:37 - 1:39
    Гэхдээ тэдний аяллын тухай
    ярилцахаасаа өмнө
  • 1:39 - 1:41
    нэг зүйлийг тодорхой болгоё.
  • 1:41 - 1:44
    "Цагаач" болон "дүрвэгч" гэсэн 2 нэршлийг
  • 1:44 - 1:47
    янз бүрийн байдлаар эндүүрч,
    хольж сольдог.
  • 1:47 - 1:50
    "Цагаач" нь ихэвчлэн мөрдлөг хавчлагатай
    холбоогүй шалтгаанаар буюу
  • 1:50 - 1:53
    жишээ нь эдийн засгийн
    илүү дээр нөхцөл байдлыг хайх,
  • 1:53 - 1:55
    эсвэл ган гачигтай нутгийг орхин
    илүү сайн орчин хайж
  • 1:55 - 2:00
    эх орноо орхисон хүмүүсийг хэлдэг.
  • 2:00 - 2:03
    Дэлхий нийтэд маш олон хүмүүс
    байгалийн гамшиг,
  • 2:03 - 2:05
    хоол хүнсний дутагдал,
  • 2:05 - 2:07
    бусад хүнд нөхцлөөс болоод
  • 2:07 - 2:08
    нүүн шилждэг ч,
  • 2:08 - 2:11
    олон улсын хуулийн дагуу
    тэдний зөв, буруу гэлгүй
  • 2:11 - 2:17
    хүчирхийлэл дарамтаас зугтаагсдыг л
    дүрвэгсэд гэж үздэг юм.
  • 2:17 - 2:21
    Тэгвэл хэн нэгэн эх орноосоо зугтах үед
    юу тохиолддог вэ?
  • 2:21 - 2:24
    Ихэнх дүрвэгсэд урт хугацааны турш
    амь өрссөн аян замыг
  • 2:24 - 2:28
    орон байр, ундны ус, хоол хүнсний
    хязгаарлагдмал нөхцөлд туулдаг.
  • 2:28 - 2:31
    Ингэж явах нь гэнэтийн бөгөөд
    төлөвлөөгүй байдаг учраас
  • 2:31 - 2:33
    өөрийн эд зүйлсээ орхих магадлалтай ба
  • 2:33 - 2:37
    дайн, мөргөлдөөнөөс зугтаж яваа хүмүүс
    ихэнхдээ виз гэх мэт
  • 2:37 - 2:43
    өөр улсад нэвтрэхэд шаардлагатай хууль
    ёсны бичиг баримтгүйгээр онгоцонд суудаг.
  • 2:43 - 2:45
    Түүнчлэн, санхүүгийн болон
    улс төрийн хүчин зүйлс
  • 2:45 - 2:48
    энгийн чиглэлээр аялахад нь
    саад болдог.
  • 2:48 - 2:52
    Иймээс тэд зөвхөн газраар эсвэл
    далайгаар явж,
  • 2:52 - 2:54
    хил давахын тулд өөрсдийн амийг
  • 2:54 - 2:57
    хууль бус хил нэвтрүүлэгчдэд
    даатгах шаардлага ч тулгардаг.
  • 2:57 - 3:00
    Зарим хүмүүс гэр бүлийнхэндээ
    аюулгүй байдлыг эрэлхийлдэг бол,
  • 3:00 - 3:04
    үлдсэн нь ганцаараа явах замыг эрэлхийлж
    эргээд уулзана гэсэн горьдлоготойгоор
  • 3:04 - 3:07
    хайртай хүмүүсээ орхин явдаг.
  • 3:07 - 3:10
    Ийм хагацал сэтгэлийн зовиуртай бөгөөд
    тэвчишгүй удаан үргэлжилж болно.
  • 3:10 - 3:14
    Дэлхий дээрх дүрвэгсдийн тал нь
    хот сууринд байхад заримдаа
  • 3:14 - 3:18
    мөргөлдөөнөөс зугтаж буй хүний эхний
    зогсоол нь Дүрвэгсдийн НҮБ-ийн Алба эсвэл
  • 3:18 - 3:23
    тухайн орны засгийн газрын ажиллуулдаг
    дүрвэгсдийн орогнох байр байдаг.
  • 3:23 - 3:27
    Дүрвэгсдийн орогнох байр оршин суугчдыг
    гэртээ аюулгүйгээр буцах хүртэл,
  • 3:27 - 3:31
    хүлээн авагч орны иргэн болтол эсвэл
    өөр оронд шилжин суурьштал
  • 3:31 - 3:33
    богино хугацааны орон байраар хангах
  • 3:33 - 3:35
    түр зуурын зориулалт бүхий
    бүтэцтэй байдаг.
  • 3:35 - 3:40
    Гэвч шилжин суурьшилт болон урт хугацаанд
    иргэнших сонголтууд хязгаарлагдмал.
  • 3:40 - 3:44
    Тиймээс маш олон дүрвэгч орогнох газарт
    хэдэн жил, заримдаа бүр хэдэн арван жил
  • 3:44 - 3:47
    амьдарч үлдэхээс өөр сонголтгүй болдог.
  • 3:47 - 3:51
    Эх орноосоо шахагдан гарсан хүн
    шинэ оронд ирээд орогнол хүсэх нь
  • 3:51 - 3:53
    хамгийн эхний хууль ёсны алхам юм.
  • 3:53 - 3:56
    Энэ үед тэд орогнол хүсэгч болох бөгөөд
  • 3:56 - 4:01
    хүсэлтийг зөвшөөртөл албан ёсоор
    дүрвэгч гэж тооцогддоггүй.
  • 4:01 - 4:05
    Ихэнх улс орнууд дүрвэгч гэдэг
    нэг тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөг ч
  • 4:05 - 4:10
    хүлээн авагч улс болгон орогнол хүссэн
    өргөдөл бүрийг авч үзэн,
  • 4:10 - 4:14
    хүсэлт илгээгчийг дүрвэгчийн байр сууриар
    хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх үүрэгтэй.
  • 4:14 - 4:17
    Улс орон бүрийн дагаж мөрдөх журам
    өөр байж болно.
  • 4:17 - 4:20
    Хүлээн авагч орон дүрвэгч гэж
  • 4:20 - 4:23
    хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээ өмнө
    доод амьжиргаа болон
  • 4:23 - 4:28
    ялгаварлан гадуурхахгүй байх баталгаа өгөх
    зэрэг хэд хэдэн үүрэг хүлээнэ.
  • 4:28 - 4:32
    Дүрвэгсдийн өмнө хүлээх хамгийн энгийн
    үүрэг нь буцаахгүй байх буюу
  • 4:32 - 4:35
    тухайн улс бие хүнийг амьдрал болон
    эрх чөлөөнд нь заналхийлсэн оронд
  • 4:35 - 4:39
    илгээхээс сэргийлсэн бодлого байдаг.
  • 4:39 - 4:42
    Хэдий тийм ч бодит байдал дээр дүрвэгсэд
    зөрчилдөөнтэй,
  • 4:42 - 4:45
    ялгаварласан хандлагын хохирогч
    тогтмол болсоор байна.
  • 4:45 - 4:49
    Тэд үндсэрхэг үзэл болон ялгаварлан
    гадуурхлын дунд амьдралаа ахин бүтээх
  • 4:49 - 4:51
    үүрэг хүлээх нь ихэссээр байна.
  • 4:51 - 4:54
    Мөн дийлэнх хэсэг нь ажиллах хүчинд
    багтах эрхгүй бөгөөд
  • 4:54 - 4:57
    хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай.
  • 4:57 - 5:01
    Түүнчлэн хэт олон дүрвэгч хүүхдүүд
    боловсролын хөтөлбөрийн
  • 5:01 - 5:05
    санхүүжилт хүрэхгүйн улмаас
    сургуулиас завсардаж байна.
  • 5:05 - 5:07
    Хэрэв та өөрийн гэр бүлийн түүхийг
    сөхөж үзвэл
  • 5:07 - 5:11
    аль нэг үед таны өвөг дээдэс дайнаас
    эсвэл хавчлага мөргөлдөөнөөс болж
  • 5:11 - 5:14
    гэр орноосоо хүчээр дайжин явсан
  • 5:14 - 5:19
    түүхийн ул мөр олох магадлалтай л юм.
  • 5:19 - 5:23
    Хэзээ нэгэн цагт эх орноосоо шахагдан гарч
  • 5:23 - 5:26
    шинэ гэр хайж яваа
    дүрвэгсдийн тухай сонсохдоо
  • 5:26 - 5:28
    тэднийхээ түүхийг санаж
    туслахад бэлэн байх нь зүйтэй.
Title:
Дүрвэгч гэж хэн бэ? - Бенедетта Берти ба Эвилиэн Боргман
Speaker:
Benedetta Berti and Evelien Borgman
Description:

Бүрэн хичээлийг эндээс: http://ed.ted.com/lessons/what-does-it-mean-to-be-a-refugee-benedetta-berti-and-evelien-borgman

Дэлхий дахинд ойролцоогоор 60 сая хүн дайн, хүчирхийлэл, мөрдлөг, хавчлагаас зугтааж өөрсдийн гэр орноос дайжихад хүрч байна. Тэдний дийлэнх нь дотооддоо шилжин суурьшсан хүмүүс буюу эх орондоо байгаа боловч төрсөн гэрээсээ дайжсан хүмүүс байдаг. Бусад нь хил давж өөр улсын нутагт орогнох байр эрж хайн явдаг. Гэвч энэ нэршил яг ямар утгатай вэ? Бенедетта Берти, Эвилиэн Боргман нар үүнийг тайлбарлаж байна.

Хичээлийг Бенедетта Берти болон Эвилиэн Боргман, хөдөлгөөнт дүрсийг TED-Ed.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:43

Mongolian subtitles

Revisions