0:00:07.465,0:00:08.580 Дэлхийн даяар 0:00:08.580,0:00:10.826 дайн, хүчирхийлэл,[br]мөрдлөг хавчлагаас болж 0:00:10.826,0:00:16.561 өөрийн гэр орноо орхиж явахаас[br]өөр аргагүй болсон 60 сая шахам хүн байна. 0:00:16.561,0:00:20.818 Тэдний дийлэнх нь дотооддоо шилжин[br]суурьшсан хүмүүс буюу 0:00:20.818,0:00:25.884 эх орондоо байгаа боловч төрсөн гэрээсээ[br]дайжсан хүмүүс байдаг. 0:00:25.884,0:00:31.028 Үлдсэн нь хил давж өөр улсын нутагт[br]орогнох байр эрж хайн явдаг. 0:00:31.028,0:00:33.818 Тэднийг ерөнхийдөө дүрвэгсэд гэж нэрлэдэг. 0:00:33.818,0:00:36.813 Гэвч энэ нэршил нь яг ямар утгатай вэ? 0:00:36.813,0:00:39.973 Дэлхий дээр мянга мянган жилийн турш[br]дүрвэгсэд байсаар ирсэн ч 0:00:39.973,0:00:44.720 Дэлхий II Дайны үед үй олноор нь хавчиж,[br]нүүлгэн шилжүүлсэн явдлаас хойш 0:00:44.720,0:00:46.808 дүрвэгсдийн асуудалтай холбоотой 0:00:46.808,0:00:52.433 орчин үеийн тодорхойлолтыг НҮБ-ийн [br]1951 оны конвенцоор тогтоосон юм. 0:00:52.433,0:00:57.036 Энэ тодорхойлолтод дүрвэгч гэдэг нь[br]төрсөн нутгаасаа гадна байх, 0:00:57.036,0:00:59.852 дарлал, хавчлагаас айх[br]үндэслэл бүхий айдсаас болоод 0:00:59.852,0:01:03.751 төрсөн нутагтаа очих боломжгүй[br]хүмүүсийг хэлнэ гэжээ. 0:01:03.751,0:01:08.753 Тэрхүү хавчлага нь тэдний овог угсаа,[br]шашин шүтлэг, үндэстэн ястан, 0:01:08.753,0:01:12.882 тодорхой нэг нийгмийн бүлгийн хэсэг эсвэл[br]улс төрийн үзэл бодлоос шалтгаалах бөгөөд 0:01:12.882,0:01:16.964 ихэвчлэн дайн эсвэл[br]хүчирхийлэлтэй холбоотой байдаг. 0:01:16.964,0:01:20.847 Өнөөдөр дэлхий дээрх дүрвэгсдийн[br]бараг тал хэсэг нь хүүхдүүд бөгөөд 0:01:20.847,0:01:23.441 насанд хүрэгчдийн[br]хараа хяналтгүй зарим хэсэг нь 0:01:23.441,0:01:27.092 хүүхдийн хөдөлмөрийн эсвэл[br]бэлгийн мөлжлөгт өртөх 0:01:27.092,0:01:29.845 эрсдэлтэй нөхцөл үүсч байгаа юм. 0:01:29.845,0:01:31.966 Дүрвэгч бүрийн түүх өөр өөр бөгөөд 0:01:31.966,0:01:36.811 олонх нь үр дүн тодорхойгүй[br]аюултай аялалд зайлшгүй гардаг. 0:01:36.811,0:01:39.280 Гэхдээ тэдний аяллын тухай [br]ярилцахаасаа өмнө 0:01:39.280,0:01:40.907 нэг зүйлийг тодорхой болгоё. 0:01:40.907,0:01:44.222 "Цагаач" болон "дүрвэгч" гэсэн 2 нэршлийг 0:01:44.222,0:01:46.570 янз бүрийн байдлаар эндүүрч,[br]хольж сольдог. 0:01:46.570,0:01:50.062 "Цагаач" нь ихэвчлэн мөрдлөг хавчлагатай[br]холбоогүй шалтгаанаар буюу 0:01:50.062,0:01:52.849 жишээ нь эдийн засгийн[br]илүү дээр нөхцөл байдлыг хайх, 0:01:52.849,0:01:55.498 эсвэл ган гачигтай нутгийг орхин[br]илүү сайн орчин хайж 0:01:55.498,0:02:00.127 эх орноо орхисон хүмүүсийг хэлдэг. 0:02:00.127,0:02:03.309 Дэлхий нийтэд маш олон хүмүүс[br]байгалийн гамшиг, 0:02:03.309,0:02:05.060 хоол хүнсний дутагдал, 0:02:05.060,0:02:06.624 бусад хүнд нөхцлөөс болоод 0:02:06.624,0:02:08.406 нүүн шилждэг ч, 0:02:08.406,0:02:10.714 олон улсын хуулийн дагуу[br]тэдний зөв, буруу гэлгүй 0:02:10.714,0:02:16.876 хүчирхийлэл дарамтаас зугтаагсдыг л[br]дүрвэгсэд гэж үздэг юм. 0:02:16.876,0:02:21.218 Тэгвэл хэн нэгэн эх орноосоо зугтах үед[br]юу тохиолддог вэ? 0:02:21.218,0:02:24.470 Ихэнх дүрвэгсэд урт хугацааны турш[br]амь өрссөн аян замыг 0:02:24.470,0:02:28.215 орон байр, ундны ус, хоол хүнсний[br]хязгаарлагдмал нөхцөлд туулдаг. 0:02:28.215,0:02:30.934 Ингэж явах нь гэнэтийн бөгөөд[br]төлөвлөөгүй байдаг учраас 0:02:30.934,0:02:33.102 өөрийн эд зүйлсээ орхих магадлалтай ба 0:02:33.102,0:02:37.076 дайн, мөргөлдөөнөөс зугтаж яваа хүмүүс[br]ихэнхдээ виз гэх мэт 0:02:37.076,0:02:42.631 өөр улсад нэвтрэхэд шаардлагатай хууль[br]ёсны бичиг баримтгүйгээр онгоцонд суудаг. 0:02:42.631,0:02:45.450 Түүнчлэн, санхүүгийн болон[br]улс төрийн хүчин зүйлс 0:02:45.450,0:02:48.190 энгийн чиглэлээр аялахад нь[br]саад болдог. 0:02:48.190,0:02:51.813 Иймээс тэд зөвхөн газраар эсвэл[br]далайгаар явж, 0:02:51.813,0:02:53.740 хил давахын тулд өөрсдийн амийг 0:02:53.740,0:02:57.164 хууль бус хил нэвтрүүлэгчдэд[br]даатгах шаардлага ч тулгардаг. 0:02:57.164,0:03:00.203 Зарим хүмүүс гэр бүлийнхэндээ[br]аюулгүй байдлыг эрэлхийлдэг бол, 0:03:00.203,0:03:04.323 үлдсэн нь ганцаараа явах замыг эрэлхийлж[br]эргээд уулзана гэсэн горьдлоготойгоор 0:03:04.323,0:03:06.847 хайртай хүмүүсээ орхин явдаг. 0:03:06.847,0:03:10.190 Ийм хагацал сэтгэлийн зовиуртай бөгөөд[br]тэвчишгүй удаан үргэлжилж болно. 0:03:10.190,0:03:13.880 Дэлхий дээрх дүрвэгсдийн тал нь[br]хот сууринд байхад заримдаа 0:03:13.880,0:03:18.465 мөргөлдөөнөөс зугтаж буй хүний эхний[br]зогсоол нь Дүрвэгсдийн НҮБ-ийн Алба эсвэл 0:03:18.465,0:03:23.354 тухайн орны засгийн газрын ажиллуулдаг[br]дүрвэгсдийн орогнох байр байдаг. 0:03:23.354,0:03:26.847 Дүрвэгсдийн орогнох байр оршин суугчдыг [br]гэртээ аюулгүйгээр буцах хүртэл, 0:03:26.847,0:03:30.659 хүлээн авагч орны иргэн болтол эсвэл[br]өөр оронд шилжин суурьштал 0:03:30.659,0:03:32.626 богино хугацааны орон байраар хангах 0:03:32.626,0:03:35.138 түр зуурын зориулалт бүхий[br]бүтэцтэй байдаг. 0:03:35.138,0:03:39.762 Гэвч шилжин суурьшилт болон урт хугацаанд[br]иргэнших сонголтууд хязгаарлагдмал. 0:03:39.762,0:03:44.284 Тиймээс маш олон дүрвэгч орогнох газарт[br]хэдэн жил, заримдаа бүр хэдэн арван жил 0:03:44.284,0:03:47.440 амьдарч үлдэхээс өөр сонголтгүй болдог. 0:03:47.440,0:03:51.106 Эх орноосоо шахагдан гарсан хүн [br]шинэ оронд ирээд орогнол хүсэх нь 0:03:51.106,0:03:53.135 хамгийн эхний хууль ёсны алхам юм. 0:03:53.135,0:03:56.067 Энэ үед тэд орогнол хүсэгч болох бөгөөд 0:03:56.067,0:04:01.472 хүсэлтийг зөвшөөртөл албан ёсоор[br]дүрвэгч гэж тооцогддоггүй. 0:04:01.472,0:04:04.943 Ихэнх улс орнууд дүрвэгч гэдэг[br]нэг тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөг ч 0:04:04.943,0:04:09.683 хүлээн авагч улс болгон орогнол хүссэн[br]өргөдөл бүрийг авч үзэн, 0:04:09.683,0:04:13.816 хүсэлт илгээгчийг дүрвэгчийн байр сууриар[br]хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх үүрэгтэй. 0:04:13.816,0:04:17.355 Улс орон бүрийн дагаж мөрдөх журам[br]өөр байж болно. 0:04:17.355,0:04:19.820 Хүлээн авагч орон дүрвэгч гэж 0:04:19.820,0:04:22.618 хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээ өмнө[br]доод амьжиргаа болон 0:04:22.618,0:04:27.874 ялгаварлан гадуурхахгүй байх баталгаа өгөх[br]зэрэг хэд хэдэн үүрэг хүлээнэ. 0:04:27.874,0:04:31.891 Дүрвэгсдийн өмнө хүлээх хамгийн энгийн[br]үүрэг нь буцаахгүй байх буюу 0:04:31.891,0:04:35.139 тухайн улс бие хүнийг амьдрал болон[br]эрх чөлөөнд нь заналхийлсэн оронд 0:04:35.139,0:04:38.723 илгээхээс сэргийлсэн бодлого байдаг. 0:04:38.723,0:04:41.881 Хэдий тийм ч бодит байдал дээр дүрвэгсэд[br]зөрчилдөөнтэй, 0:04:41.881,0:04:45.378 ялгаварласан хандлагын хохирогч[br]тогтмол болсоор байна. 0:04:45.378,0:04:49.376 Тэд үндсэрхэг үзэл болон ялгаварлан [br]гадуурхлын дунд амьдралаа ахин бүтээх 0:04:49.376,0:04:50.974 үүрэг хүлээх нь ихэссээр байна. 0:04:50.974,0:04:54.192 Мөн дийлэнх хэсэг нь ажиллах хүчинд[br]багтах эрхгүй бөгөөд 0:04:54.192,0:04:57.135 хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай. 0:04:57.135,0:05:01.135 Түүнчлэн хэт олон дүрвэгч хүүхдүүд[br]боловсролын хөтөлбөрийн 0:05:01.135,0:05:04.845 санхүүжилт хүрэхгүйн улмаас[br]сургуулиас завсардаж байна. 0:05:04.845,0:05:07.434 Хэрэв та өөрийн гэр бүлийн түүхийг[br]сөхөж үзвэл 0:05:07.434,0:05:11.061 аль нэг үед таны өвөг дээдэс дайнаас[br]эсвэл хавчлага мөргөлдөөнөөс болж 0:05:11.061,0:05:13.878 гэр орноосоо хүчээр дайжин явсан 0:05:13.878,0:05:19.246 түүхийн ул мөр олох магадлалтай л юм. 0:05:19.246,0:05:22.569 Хэзээ нэгэн цагт эх орноосоо шахагдан гарч[br] 0:05:22.569,0:05:25.594 шинэ гэр хайж яваа [br]дүрвэгсдийн тухай сонсохдоо 0:05:25.594,0:05:28.307 тэднийхээ түүхийг санаж[br]туслахад бэлэн байх нь зүйтэй.