WEBVTT 00:00:07.465 --> 00:00:08.580 Дэлхийн даяар 00:00:08.580 --> 00:00:10.826 дайн, хүчирхийлэл, мөрдлөг хавчлагаас болж 00:00:10.826 --> 00:00:16.561 өөрийн гэр орноо орхиж явахаас өөр аргагүй болсон 60 сая шахам хүн байна. 00:00:16.561 --> 00:00:20.818 Тэдний дийлэнх нь дотооддоо шилжин суурьшсан хүмүүс буюу 00:00:20.818 --> 00:00:25.884 эх орондоо байгаа боловч төрсөн гэрээсээ дайжсан хүмүүс байдаг. 00:00:25.884 --> 00:00:31.028 Үлдсэн нь хил давж өөр улсын нутагт орогнох байр эрж хайн явдаг. 00:00:31.028 --> 00:00:33.818 Тэднийг ерөнхийдөө дүрвэгсэд гэж нэрлэдэг. 00:00:33.818 --> 00:00:36.813 Гэвч энэ нэршил нь яг ямар утгатай вэ? 00:00:36.813 --> 00:00:39.973 Дэлхий дээр мянга мянган жилийн турш дүрвэгсэд байсаар ирсэн ч 00:00:39.973 --> 00:00:44.720 Дэлхий II Дайны үед үй олноор нь хавчиж, нүүлгэн шилжүүлсэн явдлаас хойш 00:00:44.720 --> 00:00:46.808 дүрвэгсдийн асуудалтай холбоотой 00:00:46.808 --> 00:00:52.433 орчин үеийн тодорхойлолтыг НҮБ-ийн 1951 оны конвенцоор тогтоосон юм. 00:00:52.433 --> 00:00:57.036 Энэ тодорхойлолтод дүрвэгч гэдэг нь төрсөн нутгаасаа гадна байх, 00:00:57.036 --> 00:00:59.852 дарлал, хавчлагаас айх үндэслэл бүхий айдсаас болоод 00:00:59.852 --> 00:01:03.751 төрсөн нутагтаа очих боломжгүй хүмүүсийг хэлнэ гэжээ. 00:01:03.751 --> 00:01:08.753 Тэрхүү хавчлага нь тэдний овог угсаа, шашин шүтлэг, үндэстэн ястан, 00:01:08.753 --> 00:01:12.882 тодорхой нэг нийгмийн бүлгийн хэсэг эсвэл улс төрийн үзэл бодлоос шалтгаалах бөгөөд 00:01:12.882 --> 00:01:16.964 ихэвчлэн дайн эсвэл хүчирхийлэлтэй холбоотой байдаг. 00:01:16.964 --> 00:01:20.847 Өнөөдөр дэлхий дээрх дүрвэгсдийн бараг тал хэсэг нь хүүхдүүд бөгөөд 00:01:20.847 --> 00:01:23.441 насанд хүрэгчдийн хараа хяналтгүй зарим хэсэг нь 00:01:23.441 --> 00:01:27.092 хүүхдийн хөдөлмөрийн эсвэл бэлгийн мөлжлөгт өртөх 00:01:27.092 --> 00:01:29.845 эрсдэлтэй нөхцөл үүсч байгаа юм. 00:01:29.845 --> 00:01:31.966 Дүрвэгч бүрийн түүх өөр өөр бөгөөд 00:01:31.966 --> 00:01:36.811 олонх нь үр дүн тодорхойгүй аюултай аялалд зайлшгүй гардаг. 00:01:36.811 --> 00:01:39.280 Гэхдээ тэдний аяллын тухай ярилцахаасаа өмнө 00:01:39.280 --> 00:01:40.907 нэг зүйлийг тодорхой болгоё. 00:01:40.907 --> 00:01:44.222 "Цагаач" болон "дүрвэгч" гэсэн 2 нэршлийг 00:01:44.222 --> 00:01:46.570 янз бүрийн байдлаар эндүүрч, хольж сольдог. 00:01:46.570 --> 00:01:50.062 "Цагаач" нь ихэвчлэн мөрдлөг хавчлагатай холбоогүй шалтгаанаар буюу 00:01:50.062 --> 00:01:52.849 жишээ нь эдийн засгийн илүү дээр нөхцөл байдлыг хайх, 00:01:52.849 --> 00:01:55.498 эсвэл ган гачигтай нутгийг орхин илүү сайн орчин хайж 00:01:55.498 --> 00:02:00.127 эх орноо орхисон хүмүүсийг хэлдэг. 00:02:00.127 --> 00:02:03.309 Дэлхий нийтэд маш олон хүмүүс байгалийн гамшиг, 00:02:03.309 --> 00:02:05.060 хоол хүнсний дутагдал, 00:02:05.060 --> 00:02:06.624 бусад хүнд нөхцлөөс болоод 00:02:06.624 --> 00:02:08.406 нүүн шилждэг ч, 00:02:08.406 --> 00:02:10.714 олон улсын хуулийн дагуу тэдний зөв, буруу гэлгүй 00:02:10.714 --> 00:02:16.876 хүчирхийлэл дарамтаас зугтаагсдыг л дүрвэгсэд гэж үздэг юм. 00:02:16.876 --> 00:02:21.218 Тэгвэл хэн нэгэн эх орноосоо зугтах үед юу тохиолддог вэ? 00:02:21.218 --> 00:02:24.470 Ихэнх дүрвэгсэд урт хугацааны турш амь өрссөн аян замыг 00:02:24.470 --> 00:02:28.215 орон байр, ундны ус, хоол хүнсний хязгаарлагдмал нөхцөлд туулдаг. 00:02:28.215 --> 00:02:30.934 Ингэж явах нь гэнэтийн бөгөөд төлөвлөөгүй байдаг учраас 00:02:30.934 --> 00:02:33.102 өөрийн эд зүйлсээ орхих магадлалтай ба 00:02:33.102 --> 00:02:37.076 дайн, мөргөлдөөнөөс зугтаж яваа хүмүүс ихэнхдээ виз гэх мэт 00:02:37.076 --> 00:02:42.631 өөр улсад нэвтрэхэд шаардлагатай хууль ёсны бичиг баримтгүйгээр онгоцонд суудаг. 00:02:42.631 --> 00:02:45.450 Түүнчлэн, санхүүгийн болон улс төрийн хүчин зүйлс 00:02:45.450 --> 00:02:48.190 энгийн чиглэлээр аялахад нь саад болдог. 00:02:48.190 --> 00:02:51.813 Иймээс тэд зөвхөн газраар эсвэл далайгаар явж, 00:02:51.813 --> 00:02:53.740 хил давахын тулд өөрсдийн амийг 00:02:53.740 --> 00:02:57.164 хууль бус хил нэвтрүүлэгчдэд даатгах шаардлага ч тулгардаг. 00:02:57.164 --> 00:03:00.203 Зарим хүмүүс гэр бүлийнхэндээ аюулгүй байдлыг эрэлхийлдэг бол, 00:03:00.203 --> 00:03:04.323 үлдсэн нь ганцаараа явах замыг эрэлхийлж эргээд уулзана гэсэн горьдлоготойгоор 00:03:04.323 --> 00:03:06.847 хайртай хүмүүсээ орхин явдаг. 00:03:06.847 --> 00:03:10.190 Ийм хагацал сэтгэлийн зовиуртай бөгөөд тэвчишгүй удаан үргэлжилж болно. 00:03:10.190 --> 00:03:13.880 Дэлхий дээрх дүрвэгсдийн тал нь хот сууринд байхад заримдаа 00:03:13.880 --> 00:03:18.465 мөргөлдөөнөөс зугтаж буй хүний эхний зогсоол нь Дүрвэгсдийн НҮБ-ийн Алба эсвэл 00:03:18.465 --> 00:03:23.354 тухайн орны засгийн газрын ажиллуулдаг дүрвэгсдийн орогнох байр байдаг. 00:03:23.354 --> 00:03:26.847 Дүрвэгсдийн орогнох байр оршин суугчдыг гэртээ аюулгүйгээр буцах хүртэл, 00:03:26.847 --> 00:03:30.659 хүлээн авагч орны иргэн болтол эсвэл өөр оронд шилжин суурьштал 00:03:30.659 --> 00:03:32.626 богино хугацааны орон байраар хангах 00:03:32.626 --> 00:03:35.138 түр зуурын зориулалт бүхий бүтэцтэй байдаг. 00:03:35.138 --> 00:03:39.762 Гэвч шилжин суурьшилт болон урт хугацаанд иргэнших сонголтууд хязгаарлагдмал. 00:03:39.762 --> 00:03:44.284 Тиймээс маш олон дүрвэгч орогнох газарт хэдэн жил, заримдаа бүр хэдэн арван жил 00:03:44.284 --> 00:03:47.440 амьдарч үлдэхээс өөр сонголтгүй болдог. 00:03:47.440 --> 00:03:51.106 Эх орноосоо шахагдан гарсан хүн шинэ оронд ирээд орогнол хүсэх нь 00:03:51.106 --> 00:03:53.135 хамгийн эхний хууль ёсны алхам юм. 00:03:53.135 --> 00:03:56.067 Энэ үед тэд орогнол хүсэгч болох бөгөөд 00:03:56.067 --> 00:04:01.472 хүсэлтийг зөвшөөртөл албан ёсоор дүрвэгч гэж тооцогддоггүй. 00:04:01.472 --> 00:04:04.943 Ихэнх улс орнууд дүрвэгч гэдэг нэг тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөг ч 00:04:04.943 --> 00:04:09.683 хүлээн авагч улс болгон орогнол хүссэн өргөдөл бүрийг авч үзэн, 00:04:09.683 --> 00:04:13.816 хүсэлт илгээгчийг дүрвэгчийн байр сууриар хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх үүрэгтэй. 00:04:13.816 --> 00:04:17.355 Улс орон бүрийн дагаж мөрдөх журам өөр байж болно. 00:04:17.355 --> 00:04:19.820 Хүлээн авагч орон дүрвэгч гэж 00:04:19.820 --> 00:04:22.618 хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээ өмнө доод амьжиргаа болон 00:04:22.618 --> 00:04:27.874 ялгаварлан гадуурхахгүй байх баталгаа өгөх зэрэг хэд хэдэн үүрэг хүлээнэ. 00:04:27.874 --> 00:04:31.891 Дүрвэгсдийн өмнө хүлээх хамгийн энгийн үүрэг нь буцаахгүй байх буюу 00:04:31.891 --> 00:04:35.139 тухайн улс бие хүнийг амьдрал болон эрх чөлөөнд нь заналхийлсэн оронд 00:04:35.139 --> 00:04:38.723 илгээхээс сэргийлсэн бодлого байдаг. 00:04:38.723 --> 00:04:41.881 Хэдий тийм ч бодит байдал дээр дүрвэгсэд зөрчилдөөнтэй, 00:04:41.881 --> 00:04:45.378 ялгаварласан хандлагын хохирогч тогтмол болсоор байна. 00:04:45.378 --> 00:04:49.376 Тэд үндсэрхэг үзэл болон ялгаварлан гадуурхлын дунд амьдралаа ахин бүтээх 00:04:49.376 --> 00:04:50.974 үүрэг хүлээх нь ихэссээр байна. 00:04:50.974 --> 00:04:54.192 Мөн дийлэнх хэсэг нь ажиллах хүчинд багтах эрхгүй бөгөөд 00:04:54.192 --> 00:04:57.135 хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай. 00:04:57.135 --> 00:05:01.135 Түүнчлэн хэт олон дүрвэгч хүүхдүүд боловсролын хөтөлбөрийн 00:05:01.135 --> 00:05:04.845 санхүүжилт хүрэхгүйн улмаас сургуулиас завсардаж байна. 00:05:04.845 --> 00:05:07.434 Хэрэв та өөрийн гэр бүлийн түүхийг сөхөж үзвэл 00:05:07.434 --> 00:05:11.061 аль нэг үед таны өвөг дээдэс дайнаас эсвэл хавчлага мөргөлдөөнөөс болж 00:05:11.061 --> 00:05:13.878 гэр орноосоо хүчээр дайжин явсан 00:05:13.878 --> 00:05:19.246 түүхийн ул мөр олох магадлалтай л юм. 00:05:19.246 --> 00:05:22.569 Хэзээ нэгэн цагт эх орноосоо шахагдан гарч 00:05:22.569 --> 00:05:25.594 шинэ гэр хайж яваа дүрвэгсдийн тухай сонсохдоо 00:05:25.594 --> 00:05:28.307 тэднийхээ түүхийг санаж туслахад бэлэн байх нь зүйтэй.