1 00:00:07,465 --> 00:00:08,580 Дэлхийн даяар 2 00:00:08,580 --> 00:00:10,826 дайн, хүчирхийлэл, мөрдлөг хавчлагаас болж 3 00:00:10,826 --> 00:00:16,561 өөрийн гэр орноо орхиж явахаас өөр аргагүй болсон 60 сая шахам хүн байна. 4 00:00:16,561 --> 00:00:20,818 Тэдний дийлэнх нь дотооддоо шилжин суурьшсан хүмүүс буюу 5 00:00:20,818 --> 00:00:25,884 эх орондоо байгаа боловч төрсөн гэрээсээ дайжсан хүмүүс байдаг. 6 00:00:25,884 --> 00:00:31,028 Үлдсэн нь хил давж өөр улсын нутагт орогнох байр эрж хайн явдаг. 7 00:00:31,028 --> 00:00:33,818 Тэднийг ерөнхийдөө дүрвэгсэд гэж нэрлэдэг. 8 00:00:33,818 --> 00:00:36,813 Гэвч энэ нэршил нь яг ямар утгатай вэ? 9 00:00:36,813 --> 00:00:39,973 Дэлхий дээр мянга мянган жилийн турш дүрвэгсэд байсаар ирсэн ч 10 00:00:39,973 --> 00:00:44,720 Дэлхий II Дайны үед үй олноор нь хавчиж, нүүлгэн шилжүүлсэн явдлаас хойш 11 00:00:44,720 --> 00:00:46,808 дүрвэгсдийн асуудалтай холбоотой 12 00:00:46,808 --> 00:00:52,433 орчин үеийн тодорхойлолтыг НҮБ-ийн 1951 оны конвенцоор тогтоосон юм. 13 00:00:52,433 --> 00:00:57,036 Энэ тодорхойлолтод дүрвэгч гэдэг нь төрсөн нутгаасаа гадна байх, 14 00:00:57,036 --> 00:00:59,852 дарлал, хавчлагаас айх үндэслэл бүхий айдсаас болоод 15 00:00:59,852 --> 00:01:03,751 төрсөн нутагтаа очих боломжгүй хүмүүсийг хэлнэ гэжээ. 16 00:01:03,751 --> 00:01:08,753 Тэрхүү хавчлага нь тэдний овог угсаа, шашин шүтлэг, үндэстэн ястан, 17 00:01:08,753 --> 00:01:12,882 тодорхой нэг нийгмийн бүлгийн хэсэг эсвэл улс төрийн үзэл бодлоос шалтгаалах бөгөөд 18 00:01:12,882 --> 00:01:16,964 ихэвчлэн дайн эсвэл хүчирхийлэлтэй холбоотой байдаг. 19 00:01:16,964 --> 00:01:20,847 Өнөөдөр дэлхий дээрх дүрвэгсдийн бараг тал хэсэг нь хүүхдүүд бөгөөд 20 00:01:20,847 --> 00:01:23,441 насанд хүрэгчдийн хараа хяналтгүй зарим хэсэг нь 21 00:01:23,441 --> 00:01:27,092 хүүхдийн хөдөлмөрийн эсвэл бэлгийн мөлжлөгт өртөх 22 00:01:27,092 --> 00:01:29,845 эрсдэлтэй нөхцөл үүсч байгаа юм. 23 00:01:29,845 --> 00:01:31,966 Дүрвэгч бүрийн түүх өөр өөр бөгөөд 24 00:01:31,966 --> 00:01:36,811 олонх нь үр дүн тодорхойгүй аюултай аялалд зайлшгүй гардаг. 25 00:01:36,811 --> 00:01:39,280 Гэхдээ тэдний аяллын тухай ярилцахаасаа өмнө 26 00:01:39,280 --> 00:01:40,907 нэг зүйлийг тодорхой болгоё. 27 00:01:40,907 --> 00:01:44,222 "Цагаач" болон "дүрвэгч" гэсэн 2 нэршлийг 28 00:01:44,222 --> 00:01:46,570 янз бүрийн байдлаар эндүүрч, хольж сольдог. 29 00:01:46,570 --> 00:01:50,062 "Цагаач" нь ихэвчлэн мөрдлөг хавчлагатай холбоогүй шалтгаанаар буюу 30 00:01:50,062 --> 00:01:52,849 жишээ нь эдийн засгийн илүү дээр нөхцөл байдлыг хайх, 31 00:01:52,849 --> 00:01:55,498 эсвэл ган гачигтай нутгийг орхин илүү сайн орчин хайж 32 00:01:55,498 --> 00:02:00,127 эх орноо орхисон хүмүүсийг хэлдэг. 33 00:02:00,127 --> 00:02:03,309 Дэлхий нийтэд маш олон хүмүүс байгалийн гамшиг, 34 00:02:03,309 --> 00:02:05,060 хоол хүнсний дутагдал, 35 00:02:05,060 --> 00:02:06,624 бусад хүнд нөхцлөөс болоод 36 00:02:06,624 --> 00:02:08,406 нүүн шилждэг ч, 37 00:02:08,406 --> 00:02:10,714 олон улсын хуулийн дагуу тэдний зөв, буруу гэлгүй 38 00:02:10,714 --> 00:02:16,876 хүчирхийлэл дарамтаас зугтаагсдыг л дүрвэгсэд гэж үздэг юм. 39 00:02:16,876 --> 00:02:21,218 Тэгвэл хэн нэгэн эх орноосоо зугтах үед юу тохиолддог вэ? 40 00:02:21,218 --> 00:02:24,470 Ихэнх дүрвэгсэд урт хугацааны турш амь өрссөн аян замыг 41 00:02:24,470 --> 00:02:28,215 орон байр, ундны ус, хоол хүнсний хязгаарлагдмал нөхцөлд туулдаг. 42 00:02:28,215 --> 00:02:30,934 Ингэж явах нь гэнэтийн бөгөөд төлөвлөөгүй байдаг учраас 43 00:02:30,934 --> 00:02:33,102 өөрийн эд зүйлсээ орхих магадлалтай ба 44 00:02:33,102 --> 00:02:37,076 дайн, мөргөлдөөнөөс зугтаж яваа хүмүүс ихэнхдээ виз гэх мэт 45 00:02:37,076 --> 00:02:42,631 өөр улсад нэвтрэхэд шаардлагатай хууль ёсны бичиг баримтгүйгээр онгоцонд суудаг. 46 00:02:42,631 --> 00:02:45,450 Түүнчлэн, санхүүгийн болон улс төрийн хүчин зүйлс 47 00:02:45,450 --> 00:02:48,190 энгийн чиглэлээр аялахад нь саад болдог. 48 00:02:48,190 --> 00:02:51,813 Иймээс тэд зөвхөн газраар эсвэл далайгаар явж, 49 00:02:51,813 --> 00:02:53,740 хил давахын тулд өөрсдийн амийг 50 00:02:53,740 --> 00:02:57,164 хууль бус хил нэвтрүүлэгчдэд даатгах шаардлага ч тулгардаг. 51 00:02:57,164 --> 00:03:00,203 Зарим хүмүүс гэр бүлийнхэндээ аюулгүй байдлыг эрэлхийлдэг бол, 52 00:03:00,203 --> 00:03:04,323 үлдсэн нь ганцаараа явах замыг эрэлхийлж эргээд уулзана гэсэн горьдлоготойгоор 53 00:03:04,323 --> 00:03:06,847 хайртай хүмүүсээ орхин явдаг. 54 00:03:06,847 --> 00:03:10,190 Ийм хагацал сэтгэлийн зовиуртай бөгөөд тэвчишгүй удаан үргэлжилж болно. 55 00:03:10,190 --> 00:03:13,880 Дэлхий дээрх дүрвэгсдийн тал нь хот сууринд байхад заримдаа 56 00:03:13,880 --> 00:03:18,465 мөргөлдөөнөөс зугтаж буй хүний эхний зогсоол нь Дүрвэгсдийн НҮБ-ийн Алба эсвэл 57 00:03:18,465 --> 00:03:23,354 тухайн орны засгийн газрын ажиллуулдаг дүрвэгсдийн орогнох байр байдаг. 58 00:03:23,354 --> 00:03:26,847 Дүрвэгсдийн орогнох байр оршин суугчдыг гэртээ аюулгүйгээр буцах хүртэл, 59 00:03:26,847 --> 00:03:30,659 хүлээн авагч орны иргэн болтол эсвэл өөр оронд шилжин суурьштал 60 00:03:30,659 --> 00:03:32,626 богино хугацааны орон байраар хангах 61 00:03:32,626 --> 00:03:35,138 түр зуурын зориулалт бүхий бүтэцтэй байдаг. 62 00:03:35,138 --> 00:03:39,762 Гэвч шилжин суурьшилт болон урт хугацаанд иргэнших сонголтууд хязгаарлагдмал. 63 00:03:39,762 --> 00:03:44,284 Тиймээс маш олон дүрвэгч орогнох газарт хэдэн жил, заримдаа бүр хэдэн арван жил 64 00:03:44,284 --> 00:03:47,440 амьдарч үлдэхээс өөр сонголтгүй болдог. 65 00:03:47,440 --> 00:03:51,106 Эх орноосоо шахагдан гарсан хүн шинэ оронд ирээд орогнол хүсэх нь 66 00:03:51,106 --> 00:03:53,135 хамгийн эхний хууль ёсны алхам юм. 67 00:03:53,135 --> 00:03:56,067 Энэ үед тэд орогнол хүсэгч болох бөгөөд 68 00:03:56,067 --> 00:04:01,472 хүсэлтийг зөвшөөртөл албан ёсоор дүрвэгч гэж тооцогддоггүй. 69 00:04:01,472 --> 00:04:04,943 Ихэнх улс орнууд дүрвэгч гэдэг нэг тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөг ч 70 00:04:04,943 --> 00:04:09,683 хүлээн авагч улс болгон орогнол хүссэн өргөдөл бүрийг авч үзэн, 71 00:04:09,683 --> 00:04:13,816 хүсэлт илгээгчийг дүрвэгчийн байр сууриар хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх үүрэгтэй. 72 00:04:13,816 --> 00:04:17,355 Улс орон бүрийн дагаж мөрдөх журам өөр байж болно. 73 00:04:17,355 --> 00:04:19,820 Хүлээн авагч орон дүрвэгч гэж 74 00:04:19,820 --> 00:04:22,618 хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээ өмнө доод амьжиргаа болон 75 00:04:22,618 --> 00:04:27,874 ялгаварлан гадуурхахгүй байх баталгаа өгөх зэрэг хэд хэдэн үүрэг хүлээнэ. 76 00:04:27,874 --> 00:04:31,891 Дүрвэгсдийн өмнө хүлээх хамгийн энгийн үүрэг нь буцаахгүй байх буюу 77 00:04:31,891 --> 00:04:35,139 тухайн улс бие хүнийг амьдрал болон эрх чөлөөнд нь заналхийлсэн оронд 78 00:04:35,139 --> 00:04:38,723 илгээхээс сэргийлсэн бодлого байдаг. 79 00:04:38,723 --> 00:04:41,881 Хэдий тийм ч бодит байдал дээр дүрвэгсэд зөрчилдөөнтэй, 80 00:04:41,881 --> 00:04:45,378 ялгаварласан хандлагын хохирогч тогтмол болсоор байна. 81 00:04:45,378 --> 00:04:49,376 Тэд үндсэрхэг үзэл болон ялгаварлан гадуурхлын дунд амьдралаа ахин бүтээх 82 00:04:49,376 --> 00:04:50,974 үүрэг хүлээх нь ихэссээр байна. 83 00:04:50,974 --> 00:04:54,192 Мөн дийлэнх хэсэг нь ажиллах хүчинд багтах эрхгүй бөгөөд 84 00:04:54,192 --> 00:04:57,135 хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай. 85 00:04:57,135 --> 00:05:01,135 Түүнчлэн хэт олон дүрвэгч хүүхдүүд боловсролын хөтөлбөрийн 86 00:05:01,135 --> 00:05:04,845 санхүүжилт хүрэхгүйн улмаас сургуулиас завсардаж байна. 87 00:05:04,845 --> 00:05:07,434 Хэрэв та өөрийн гэр бүлийн түүхийг сөхөж үзвэл 88 00:05:07,434 --> 00:05:11,061 аль нэг үед таны өвөг дээдэс дайнаас эсвэл хавчлага мөргөлдөөнөөс болж 89 00:05:11,061 --> 00:05:13,878 гэр орноосоо хүчээр дайжин явсан 90 00:05:13,878 --> 00:05:19,246 түүхийн ул мөр олох магадлалтай л юм. 91 00:05:19,246 --> 00:05:22,569 Хэзээ нэгэн цагт эх орноосоо шахагдан гарч 92 00:05:22,569 --> 00:05:25,594 шинэ гэр хайж яваа дүрвэгсдийн тухай сонсохдоо 93 00:05:25,594 --> 00:05:28,307 тэднийхээ түүхийг санаж туслахад бэлэн байх нь зүйтэй.