Зуун мянган оюутантай хичээл
-
0:01 - 0:03Хүн бүр суралцагч,
-
0:03 - 0:05бас багш.
-
0:05 - 0:06Энэ бол би,
-
0:06 - 0:08хамгийн анхны багш минь байсан
-
0:08 - 0:10ээжээсээ үлгэр дууриал авч байгаа нь.
-
0:10 - 0:11Харин би энд
-
0:11 - 0:14Хиймэл Оюун Ухааны Удиртгал
гэдэг хичээлийг -
0:14 - 0:15Стэнфордын Их Сургуулийн
-
0:15 - 0:17200 оюутанд зааж байгаа нь.
-
0:17 - 0:18Би болон манай оюутнууд
-
0:18 - 0:20хичээлдээ их дуртай байсан.
-
0:20 - 0:21Гэвч би нэг зүйл ойлгосон нь
-
0:21 - 0:22хичээлийн сэдэв нь
-
0:22 - 0:23ахисан түвшний,
-
0:23 - 0:25орчин үеийнх боловч,
-
0:25 - 0:27заах аргазүйн технологи нь
хоцрогдсон байсан юм. -
0:27 - 0:28Яг үнэндээ би
-
0:28 - 0:3114 дүгээр зууны үеийнхтэй адил
-
0:31 - 0:34арга ашиглаж байсан юм.
-
0:35 - 0:37Номыг нь анзаараарай,
-
0:37 - 0:39индэр дээр нь мэдлэгтэй хүн байна,
-
0:40 - 0:42энд хойно нь
-
0:42 - 0:44унтаж байгаа залуу.
(Инээд) -
0:44 - 0:46Яг л өнөөдөр шиг.
-
0:47 - 0:49Тэгээд миний хамт ажилладаг багш болох
-
0:49 - 0:50Сэбастиан Тран бид хоёр
-
0:50 - 0:52илүү дээр арга байх ёстой гэж бодсон.
-
0:52 - 0:53Бид хоёр өөрсдийгөө сорьж
-
0:53 - 0:55чанараараа Стэнфордод заадаг хичээлтэй
-
0:55 - 0:57адилхан эсвэл илүү сайн
-
0:57 - 0:59цахим хичээл бий болгохоор шийдсэн.
-
0:59 - 1:01Гэхдээ түүнийгээ бүх хүнд
-
1:01 - 1:02үнэгүй хүргэхээр болсон.
-
1:02 - 1:05Бид энэ хичээлийнхээ тухай
7 сарын 29-нд зарлахад -
1:05 - 1:07хоёрхон долоо хоногийн дотор
-
1:07 - 1:1050 мянган хүн бүртгүүлсэн.
-
1:10 - 1:12Тэгээд энэ нь сүүлдээ 209 орны
-
1:12 - 1:15160 мянган оюутантай болтлоо өргөжсөн.
-
1:15 - 1:17Бид нар ийм их хүмүүст
-
1:17 - 1:18заах болсондоо маш их баяртай,
-
1:18 - 1:20мөн бага зэрэг айж байсан,
-
1:20 - 1:23учир нь бид хичээлээ бэлдэж
дуусаагүй байсан юм. (Инээд) -
1:23 - 1:24Ингээд бид ажилдаа орсон.
-
1:24 - 1:26Бид урд нь хүмүүсийн хийсэн зүйлсээс
-
1:26 - 1:29юуг нь дуурайж, юуг нь өөрчилж
болохыг судалсан. -
1:29 - 1:31Бэнжамин Блүм ганцаарчилсан сургалт
-
1:31 - 1:33хамгийн үр дүнтэй гэдгийг харуулсан.
-
1:33 - 1:35Бид үүнийг дуурайхыг оролдсон.
-
1:35 - 1:36Яг ээж бид хоёр шиг.
-
1:36 - 1:38Гэхдээ хэдэн мянган хүнтэй
-
1:38 - 1:40ганцаарчилна гэдгээ мэдэж байсан.
-
1:40 - 1:42Дээр байрлуулсан бичлэгийн камер
-
1:42 - 1:44намайг ярингаа цаасан дээр зурж байгааг
-
1:44 - 1:46бичиж байна.
-
1:46 - 1:48Нэг оюутан: "Энэ хичээл яг л
-
1:48 - 1:49бааранд нэг маш ухаантай
-
1:49 - 1:50найзтайгаа хамт суугаад
-
1:50 - 1:52ойлгоогүй юмаа тайлбарлуулан
-
1:52 - 1:54ойлгож авах гэж байгаа мэт
санагдсан" гэсэн. -
1:54 - 1:56Энэ бидний гол зорилго байсан юм.
-
1:56 - 1:59Тэгээд Каан Академийн тусламжтай
-
1:59 - 2:0110 минутын богино бичлэг үзэх нь
-
2:01 - 2:02бүтэн нэг цагийн урт лекцийг
-
2:02 - 2:05жижиг хэмжээний дэлгэцээр үзэхээс
-
2:05 - 2:07дээр юм байна гэдгийг бид ойлгосон.
-
2:07 - 2:09Бид илүү богино хугацаатай,
-
2:09 - 2:11харилцан үйлчилдэг хэлбэрээр
хийхээр шийдсэн. -
2:11 - 2:13Манай ердийн бичлэг
хоёр минутын хугацаатай. -
2:13 - 2:14Зарим нь үүнээс ч богино,
-
2:14 - 2:17гэхдээ хэзээ ч зургаан
минутаас хэтэрдэггүй. -
2:17 - 2:19тэгээд түр зогсож асуулт асууна.
-
2:19 - 2:21Ганцаарчилсан давтлага шиг.
-
2:21 - 2:23Би энд компьютер яаж
-
2:23 - 2:24англи хэлний дүрмийг ашиглан
-
2:24 - 2:27өгүүлбэрийг задлан шинжилдэг тухай
тайлбарлаж байна. -
2:27 - 2:28Энд түр зогсож
-
2:28 - 2:30оюутан маань цааш үргэлжлүүлэхээсээ өмнө
-
2:30 - 2:32юу болж байгааг тунгаан бодож,
ойлгож аваад -
2:32 - 2:34зөв хариултыг нь сонгон хариултаа оруулна.
-
2:34 - 2:36Оюутнууд идэвхтэй оролцож байхдаа
-
2:36 - 2:38хамгийн сайн суралцдаг.
-
2:38 - 2:40Бид нар оюутнуудаа татан оролцуулж,
-
2:40 - 2:42ойлгоогүй зүйлийг нь нухацтай бодуулж,
-
2:42 - 2:45мөн гол санааг өөрсдөөр нь
олуулахыг хүссэн. -
2:45 - 2:46Бид нар ихэнхдээ "Энэ томъёо байна,
-
2:46 - 2:48"Х" хоёртой тэнцүү бол
-
2:48 - 2:49"У" хэд байх вэ?" гэсэн
-
2:49 - 2:50асуултнаас зайлсхийдэг.
-
2:50 - 2:53Бид тогтсон хариултгүй асуултад дуртай.
-
2:53 - 2:54Нэг оюутан бичихдээ:
-
2:54 - 2:57"Би Бэйзийн сүлжээ болон
Тоглоомын онолыг -
2:57 - 2:59хаа явсан газраа хардаг болсон."
-
2:59 - 3:00Би иймэрхүү хариултанд дуртай.
-
3:00 - 3:02Бид үүнийг л үзэхийн төлөө явж байсан.
-
3:02 - 3:04Бид оюутнуудыг томъёо
цээжлээсэй гэж хүсээгүй. -
3:04 - 3:05Харин ертөнцийг харах
-
3:05 - 3:07өнцгийг нь өөрчлөхийг хүссэн.
-
3:07 - 3:08Бид амжилтанд хүрсэн.
-
3:08 - 3:11Илүү оновтой хэлбэл,
оюутнууд амжилтанд хүрсэн. -
3:11 - 3:13Гэхдээ бид сургалтын хэвшсэн хэлбэрийг
-
3:13 - 3:15өөрчлөх гэж байгаад
-
3:15 - 3:17бусад цахим хичээлээс огт өөр,
-
3:17 - 3:19коллежийн хичээлтэй илүү төстэй
-
3:19 - 3:21цахим хичээл бий болгосон нь
-
3:21 - 3:23бага зэрэг гайхмаар.
-
3:23 - 3:26Ихэнх цахим хичээлүүдийн
видео бичлэгүүдийг хэзээ ч үзэж болно. -
3:26 - 3:28Та нар хүссэн үедээ үзэж болдог.
-
3:28 - 3:30Гэвч хэрвээ та нар хүссэн үедээ
үзэж болох юм бол -
3:30 - 3:32маргааш үзсэн ч болно гэсэн үг.
-
3:32 - 3:34Тэгээд маргааш үзэж болох юм чинь
-
3:34 - 3:35хэзээ ч үзэхгүй
-
3:35 - 3:37байж болзошгүй. (Инээд)
-
3:37 - 3:39Тийм болохоор бид
-
3:39 - 3:41дуусах хугацаа зааж шинэчлэл хийсэн.
(Инээд) -
3:41 - 3:43Та нар видеог долоо хоногийн турш
-
3:43 - 3:45хүссэн үедээ үзэж болох боловч
-
3:45 - 3:46долоо хоногийн төгсгөлд
-
3:46 - 3:48гэрийн даалгавраа хийсэн байх ёстой.
-
3:48 - 3:50Энэ нь оюутнуудыг үргэлжлүүлэхэд
түлхэц болж, -
3:50 - 3:52мөн хүн бүр нэг зүйлийг
-
3:52 - 3:54нэг зэрэг хийж байсан гэсэн үг.
-
3:54 - 3:55Хэлэлцүүлгийн хэсэгт ороход
-
3:55 - 3:58хамт суралцагчаасаа хариултыг нь
дор нь авах боломжтой. -
3:58 - 4:01Одоо та нарт манай оюутнуудын
хэлэлцүүлгээс үзүүлье. -
4:01 - 4:04Ихэнх нь өөрсдөө зохион байгуулсан.
-
4:04 - 4:06Дэфни Коллер, Андрю Н хоёроос бид
-
4:06 - 4:09хичээлийн танхимыг "хувиргах" гэсэн
ойлголтыг сурсан. -
4:09 - 4:10Оюутнууд видеог бие дааж үзээд
-
4:10 - 4:12дараа нь тэд нар үзсэн зүйлээ
-
4:12 - 4:14хамтран ярилцахаар уулздаг.
-
4:14 - 4:17Эрик Мэзураас оюутнууд нэг нэгэндээ
зааж өгөх тухай би сурсан. -
4:17 - 4:19Нэг үеийнхэн нэг нэгэндээ
хамгийн сайн багшилдаг. -
4:19 - 4:22Учир нь тэд юмыг ойлгохгүй байх
-
4:22 - 4:24ямар байдгийг санаж байдаг.
-
4:24 - 4:26Сэбастиан бид хоёр
заримыг нь мартсан байсан. -
4:26 - 4:29Мэдээж бид хэдэн арван мянган оюутантай
-
4:29 - 4:30хэлэлцүүлгийн ангитай
-
4:30 - 4:32байх боломжгүй байсан.
-
4:32 - 4:35Тиймээс бид ийм цахим
хэлэлцүүлгүүдийг дэмжиж байсан. -
4:35 - 4:38Тэгээд эцэст нь, "Америкийн төлөө
заацгаая" байгууллагаас -
4:38 - 4:40би хичээлийн утга учир нь
-
4:40 - 4:41мэдээлэл хүргэхдээ биш гэж ойлгосон.
-
4:41 - 4:44Илүү чухал зүйл бол урам өгч,
шийдэмгий байхад нь туслах. -
4:44 - 4:46Оюутнууд маань биднийг тэдний төлөө
-
4:46 - 4:48шаргуу ажиллаж байгааг мэдэх,
-
4:48 - 4:49мөн бие биенээ дэмжих нь чухал байсан.
-
4:49 - 4:52Энэ хичээл 10 долоо хоног үргэлжилсэн.
-
4:52 - 4:55Эцэст нь 160 мянган оюутны хагас нь
-
4:55 - 4:58долоо хоногт дор хаяж нэг бичлэг үзэж,
-
4:58 - 5:0020 мянга гаруй оюутан 50-100 цаг зарцуулж
-
5:00 - 5:02бүх гэрийн даалгавраа хийсэн.
-
5:02 - 5:04Тэд энэ гэрчилгээг авсан.
-
5:04 - 5:06Ингээд бид юу сурсан бэ?
-
5:06 - 5:08Бид хэдэн хуучин болон
-
5:08 - 5:10шинэ санаануудыг нийлүүлж үзсэн.
-
5:10 - 5:12Гэхдээ хийж үзэх өөр санаанууд бий.
-
5:12 - 5:14Сэбастиан одоо өөр нэг хичээл зааж байгаа.
-
5:14 - 5:16Би намар нэг хичээл заана.
-
5:16 - 5:19Стэнфорд, Корсэра, Юдасити,
ЭМ-АЙ-ТИ-экс гээд -
5:19 - 5:22өөр сургуулиуд олон хичээл заана.
-
5:22 - 5:23Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үе.
-
5:23 - 5:25Харин надад хамгийн их
сэтгэл хөдөлгөж байгаа нь -
5:25 - 5:27бидний цуглуулж байгаа мэдээлэл.
-
5:27 - 5:29Бид нар нэг хичээл дээрх
-
5:29 - 5:32оюутан бүрийн хэдэн мянган,
-
5:32 - 5:34бүгд нийлээд хэдэн тэрбум мэдээлэл байна.
-
5:34 - 5:37Одоо үүндээ шинжилгээ хийж эхэлж болно.
-
5:37 - 5:38Тэндээсээ суралцаж,
-
5:38 - 5:39туршилт хийж үзнэ.
-
5:39 - 5:41Тэр үед л жинхэнэ өөрчлөлт гарна.
-
5:41 - 5:44Та нар шинэ үеийн,
гайхалтай сайн оюутнуудын -
5:44 - 5:46гаргах үр дүнг харах боломжтой болно.
-
5:46 - 5:49(Алга ташилт)
- Title:
- Зуун мянган оюутантай хичээл
- Speaker:
- Питер Норвиг
- Description:
-
Питэр Норвиг 2011 оны намар Сэбастиан Трантай хамт Стэнфордын Их Сургууль дээр 175 оюутанд, мөн цахим сүлжээгээр 100 мянга гаруй оюутанд хиймэл оюун ухааны тухай хичээл заажээ. Тэр дэлхий даяар хичээл заахдаа өөрийн олж мэдсэн зүйлээсээ хуваалцаж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 06:11
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The 100,000-student classroom | |
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The 100,000-student classroom | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The 100,000-student classroom | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The 100,000-student classroom | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The 100,000-student classroom | |
![]() |
Tuya Bat accepted Mongolian subtitles for The 100,000-student classroom | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The 100,000-student classroom | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The 100,000-student classroom |