1 00:00:01,135 --> 00:00:03,111 Хүн бүр суралцагч, 2 00:00:03,111 --> 00:00:05,213 бас багш. 3 00:00:05,213 --> 00:00:06,209 Энэ бол би, 4 00:00:06,209 --> 00:00:08,070 хамгийн анхны багш минь байсан 5 00:00:08,070 --> 00:00:10,125 ээжээсээ үлгэр дууриал авч байгаа нь. 6 00:00:10,125 --> 00:00:11,258 Харин би энд 7 00:00:11,258 --> 00:00:13,791 Хиймэл Оюун Ухааны Удиртгал гэдэг хичээлийг 8 00:00:13,791 --> 00:00:15,291 Стэнфордын Их Сургуулийн 9 00:00:15,291 --> 00:00:16,603 200 оюутанд зааж байгаа нь. 10 00:00:16,603 --> 00:00:18,039 Би болон манай оюутнууд 11 00:00:18,039 --> 00:00:19,665 хичээлдээ их дуртай байсан. 12 00:00:19,665 --> 00:00:21,061 Гэвч би нэг зүйл ойлгосон нь 13 00:00:21,061 --> 00:00:22,062 хичээлийн сэдэв нь 14 00:00:22,062 --> 00:00:23,351 ахисан түвшний, 15 00:00:23,351 --> 00:00:24,509 орчин үеийнх боловч, 16 00:00:24,509 --> 00:00:26,798 заах аргазүйн технологи нь хоцрогдсон байсан юм. 17 00:00:26,798 --> 00:00:28,244 Яг үнэндээ би 18 00:00:28,244 --> 00:00:31,064 14 дүгээр зууны үеийнхтэй адил 19 00:00:31,064 --> 00:00:33,814 арга ашиглаж байсан юм. 20 00:00:34,534 --> 00:00:36,854 Номыг нь анзаараарай, 21 00:00:37,334 --> 00:00:39,438 индэр дээр нь мэдлэгтэй хүн байна, 22 00:00:40,138 --> 00:00:41,547 энд хойно нь 23 00:00:41,547 --> 00:00:43,618 унтаж байгаа залуу. (Инээд) 24 00:00:43,618 --> 00:00:45,885 Яг л өнөөдөр шиг. 25 00:00:46,715 --> 00:00:48,816 Тэгээд миний хамт ажилладаг багш болох 26 00:00:48,816 --> 00:00:49,926 Сэбастиан Тран бид хоёр 27 00:00:49,926 --> 00:00:51,700 илүү дээр арга байх ёстой гэж бодсон. 28 00:00:51,700 --> 00:00:53,354 Бид хоёр өөрсдийгөө сорьж 29 00:00:53,354 --> 00:00:55,395 чанараараа Стэнфордод заадаг хичээлтэй 30 00:00:55,395 --> 00:00:57,286 адилхан эсвэл илүү сайн 31 00:00:57,286 --> 00:00:58,982 цахим хичээл бий болгохоор шийдсэн. 32 00:00:58,982 --> 00:01:00,902 Гэхдээ түүнийгээ бүх хүнд 33 00:01:00,902 --> 00:01:02,452 үнэгүй хүргэхээр болсон. 34 00:01:02,452 --> 00:01:05,020 Бид энэ хичээлийнхээ тухай 7 сарын 29-нд зарлахад 35 00:01:05,020 --> 00:01:06,979 хоёрхон долоо хоногийн дотор 36 00:01:06,979 --> 00:01:09,636 50 мянган хүн бүртгүүлсэн. 37 00:01:09,636 --> 00:01:12,051 Тэгээд энэ нь сүүлдээ 209 орны 38 00:01:12,051 --> 00:01:14,805 160 мянган оюутантай болтлоо өргөжсөн. 39 00:01:14,805 --> 00:01:16,613 Бид нар ийм их хүмүүст 40 00:01:16,613 --> 00:01:18,264 заах болсондоо маш их баяртай, 41 00:01:18,264 --> 00:01:20,093 мөн бага зэрэг айж байсан, 42 00:01:20,093 --> 00:01:22,814 учир нь бид хичээлээ бэлдэж дуусаагүй байсан юм. (Инээд) 43 00:01:22,814 --> 00:01:24,296 Ингээд бид ажилдаа орсон. 44 00:01:24,296 --> 00:01:26,362 Бид урд нь хүмүүсийн хийсэн зүйлсээс 45 00:01:26,362 --> 00:01:28,895 юуг нь дуурайж, юуг нь өөрчилж болохыг судалсан. 46 00:01:28,895 --> 00:01:30,916 Бэнжамин Блүм ганцаарчилсан сургалт 47 00:01:30,916 --> 00:01:32,885 хамгийн үр дүнтэй гэдгийг харуулсан. 48 00:01:32,885 --> 00:01:34,853 Бид үүнийг дуурайхыг оролдсон. 49 00:01:34,853 --> 00:01:36,293 Яг ээж бид хоёр шиг. 50 00:01:36,293 --> 00:01:37,798 Гэхдээ хэдэн мянган хүнтэй 51 00:01:37,798 --> 00:01:39,716 ганцаарчилна гэдгээ мэдэж байсан. 52 00:01:39,716 --> 00:01:42,057 Дээр байрлуулсан бичлэгийн камер 53 00:01:42,057 --> 00:01:44,499 намайг ярингаа цаасан дээр зурж байгааг 54 00:01:44,499 --> 00:01:45,658 бичиж байна. 55 00:01:45,658 --> 00:01:47,837 Нэг оюутан: "Энэ хичээл яг л 56 00:01:47,837 --> 00:01:48,989 бааранд нэг маш ухаантай 57 00:01:48,989 --> 00:01:50,468 найзтайгаа хамт суугаад 58 00:01:50,468 --> 00:01:51,912 ойлгоогүй юмаа тайлбарлуулан 59 00:01:51,912 --> 00:01:53,973 ойлгож авах гэж байгаа мэт санагдсан" гэсэн. 60 00:01:53,973 --> 00:01:56,219 Энэ бидний гол зорилго байсан юм. 61 00:01:56,219 --> 00:01:58,877 Тэгээд Каан Академийн тусламжтай 62 00:01:58,877 --> 00:02:00,701 10 минутын богино бичлэг үзэх нь 63 00:02:00,701 --> 00:02:02,477 бүтэн нэг цагийн урт лекцийг 64 00:02:02,477 --> 00:02:04,548 жижиг хэмжээний дэлгэцээр үзэхээс 65 00:02:04,548 --> 00:02:06,965 дээр юм байна гэдгийг бид ойлгосон. 66 00:02:06,965 --> 00:02:08,787 Бид илүү богино хугацаатай, 67 00:02:08,787 --> 00:02:10,945 харилцан үйлчилдэг хэлбэрээр хийхээр шийдсэн. 68 00:02:10,945 --> 00:02:13,052 Манай ердийн бичлэг хоёр минутын хугацаатай. 69 00:02:13,052 --> 00:02:14,474 Зарим нь үүнээс ч богино, 70 00:02:14,474 --> 00:02:16,603 гэхдээ хэзээ ч зургаан минутаас хэтэрдэггүй. 71 00:02:16,603 --> 00:02:18,680 тэгээд түр зогсож асуулт асууна. 72 00:02:18,680 --> 00:02:20,738 Ганцаарчилсан давтлага шиг. 73 00:02:20,738 --> 00:02:22,590 Би энд компьютер яаж 74 00:02:22,590 --> 00:02:24,058 англи хэлний дүрмийг ашиглан 75 00:02:24,058 --> 00:02:26,505 өгүүлбэрийг задлан шинжилдэг тухай тайлбарлаж байна. 76 00:02:26,505 --> 00:02:27,909 Энд түр зогсож 77 00:02:27,909 --> 00:02:29,856 оюутан маань цааш үргэлжлүүлэхээсээ өмнө 78 00:02:29,856 --> 00:02:31,906 юу болж байгааг тунгаан бодож, ойлгож аваад 79 00:02:31,906 --> 00:02:33,923 зөв хариултыг нь сонгон хариултаа оруулна. 80 00:02:33,923 --> 00:02:35,881 Оюутнууд идэвхтэй оролцож байхдаа 81 00:02:35,881 --> 00:02:37,619 хамгийн сайн суралцдаг. 82 00:02:37,619 --> 00:02:39,915 Бид нар оюутнуудаа татан оролцуулж, 83 00:02:39,915 --> 00:02:41,783 ойлгоогүй зүйлийг нь нухацтай бодуулж, 84 00:02:41,783 --> 00:02:44,548 мөн гол санааг өөрсдөөр нь олуулахыг хүссэн. 85 00:02:44,548 --> 00:02:46,260 Бид нар ихэнхдээ "Энэ томъёо байна, 86 00:02:46,260 --> 00:02:47,661 "Х" хоёртой тэнцүү бол 87 00:02:47,661 --> 00:02:49,046 "У" хэд байх вэ?" гэсэн 88 00:02:49,046 --> 00:02:50,258 асуултнаас зайлсхийдэг. 89 00:02:50,258 --> 00:02:52,535 Бид тогтсон хариултгүй асуултад дуртай. 90 00:02:52,535 --> 00:02:54,153 Нэг оюутан бичихдээ: 91 00:02:54,153 --> 00:02:57,005 "Би Бэйзийн сүлжээ болон Тоглоомын онолыг 92 00:02:57,005 --> 00:02:58,683 хаа явсан газраа хардаг болсон." 93 00:02:58,683 --> 00:03:00,321 Би иймэрхүү хариултанд дуртай. 94 00:03:00,321 --> 00:03:02,137 Бид үүнийг л үзэхийн төлөө явж байсан. 95 00:03:02,137 --> 00:03:04,281 Бид оюутнуудыг томъёо цээжлээсэй гэж хүсээгүй. 96 00:03:04,281 --> 00:03:05,291 Харин ертөнцийг харах 97 00:03:05,291 --> 00:03:06,701 өнцгийг нь өөрчлөхийг хүссэн. 98 00:03:06,701 --> 00:03:08,077 Бид амжилтанд хүрсэн. 99 00:03:08,077 --> 00:03:10,557 Илүү оновтой хэлбэл, оюутнууд амжилтанд хүрсэн. 100 00:03:10,557 --> 00:03:13,026 Гэхдээ бид сургалтын хэвшсэн хэлбэрийг 101 00:03:13,026 --> 00:03:15,079 өөрчлөх гэж байгаад 102 00:03:15,079 --> 00:03:17,275 бусад цахим хичээлээс огт өөр, 103 00:03:17,275 --> 00:03:18,859 коллежийн хичээлтэй илүү төстэй 104 00:03:18,859 --> 00:03:21,186 цахим хичээл бий болгосон нь 105 00:03:21,186 --> 00:03:23,027 бага зэрэг гайхмаар. 106 00:03:23,027 --> 00:03:26,242 Ихэнх цахим хичээлүүдийн видео бичлэгүүдийг хэзээ ч үзэж болно. 107 00:03:26,242 --> 00:03:28,059 Та нар хүссэн үедээ үзэж болдог. 108 00:03:28,059 --> 00:03:30,346 Гэвч хэрвээ та нар хүссэн үедээ үзэж болох юм бол 109 00:03:30,346 --> 00:03:31,851 маргааш үзсэн ч болно гэсэн үг. 110 00:03:31,851 --> 00:03:33,699 Тэгээд маргааш үзэж болох юм чинь 111 00:03:33,699 --> 00:03:35,421 хэзээ ч үзэхгүй 112 00:03:35,421 --> 00:03:37,179 байж болзошгүй. (Инээд) 113 00:03:37,179 --> 00:03:38,861 Тийм болохоор бид 114 00:03:38,861 --> 00:03:41,458 дуусах хугацаа зааж шинэчлэл хийсэн. (Инээд) 115 00:03:41,458 --> 00:03:43,130 Та нар видеог долоо хоногийн турш 116 00:03:43,130 --> 00:03:44,682 хүссэн үедээ үзэж болох боловч 117 00:03:44,682 --> 00:03:45,797 долоо хоногийн төгсгөлд 118 00:03:45,797 --> 00:03:47,554 гэрийн даалгавраа хийсэн байх ёстой. 119 00:03:47,554 --> 00:03:50,077 Энэ нь оюутнуудыг үргэлжлүүлэхэд түлхэц болж, 120 00:03:50,077 --> 00:03:52,123 мөн хүн бүр нэг зүйлийг 121 00:03:52,123 --> 00:03:53,841 нэг зэрэг хийж байсан гэсэн үг. 122 00:03:53,841 --> 00:03:55,338 Хэлэлцүүлгийн хэсэгт ороход 123 00:03:55,338 --> 00:03:58,042 хамт суралцагчаасаа хариултыг нь дор нь авах боломжтой. 124 00:03:58,042 --> 00:04:00,501 Одоо та нарт манай оюутнуудын хэлэлцүүлгээс үзүүлье. 125 00:04:00,501 --> 00:04:03,537 Ихэнх нь өөрсдөө зохион байгуулсан. 126 00:04:03,537 --> 00:04:06,161 Дэфни Коллер, Андрю Н хоёроос бид 127 00:04:06,161 --> 00:04:08,967 хичээлийн танхимыг "хувиргах" гэсэн ойлголтыг сурсан. 128 00:04:08,967 --> 00:04:10,442 Оюутнууд видеог бие дааж үзээд 129 00:04:10,442 --> 00:04:11,850 дараа нь тэд нар үзсэн зүйлээ 130 00:04:11,850 --> 00:04:13,560 хамтран ярилцахаар уулздаг. 131 00:04:13,560 --> 00:04:16,717 Эрик Мэзураас оюутнууд нэг нэгэндээ зааж өгөх тухай би сурсан. 132 00:04:16,717 --> 00:04:19,341 Нэг үеийнхэн нэг нэгэндээ хамгийн сайн багшилдаг. 133 00:04:19,341 --> 00:04:21,863 Учир нь тэд юмыг ойлгохгүй байх 134 00:04:21,863 --> 00:04:23,621 ямар байдгийг санаж байдаг. 135 00:04:23,621 --> 00:04:26,302 Сэбастиан бид хоёр заримыг нь мартсан байсан. 136 00:04:26,302 --> 00:04:28,701 Мэдээж бид хэдэн арван мянган оюутантай 137 00:04:28,701 --> 00:04:30,333 хэлэлцүүлгийн ангитай 138 00:04:30,333 --> 00:04:31,879 байх боломжгүй байсан. 139 00:04:31,879 --> 00:04:35,365 Тиймээс бид ийм цахим хэлэлцүүлгүүдийг дэмжиж байсан. 140 00:04:35,365 --> 00:04:38,233 Тэгээд эцэст нь, "Америкийн төлөө заацгаая" байгууллагаас 141 00:04:38,233 --> 00:04:39,614 би хичээлийн утга учир нь 142 00:04:39,614 --> 00:04:41,390 мэдээлэл хүргэхдээ биш гэж ойлгосон. 143 00:04:41,390 --> 00:04:44,221 Илүү чухал зүйл бол урам өгч, шийдэмгий байхад нь туслах. 144 00:04:44,221 --> 00:04:46,061 Оюутнууд маань биднийг тэдний төлөө 145 00:04:46,061 --> 00:04:47,551 шаргуу ажиллаж байгааг мэдэх, 146 00:04:47,551 --> 00:04:49,380 мөн бие биенээ дэмжих нь чухал байсан. 147 00:04:49,380 --> 00:04:52,238 Энэ хичээл 10 долоо хоног үргэлжилсэн. 148 00:04:52,238 --> 00:04:55,429 Эцэст нь 160 мянган оюутны хагас нь 149 00:04:55,429 --> 00:04:57,712 долоо хоногт дор хаяж нэг бичлэг үзэж, 150 00:04:57,712 --> 00:05:00,405 20 мянга гаруй оюутан 50-100 цаг зарцуулж 151 00:05:00,405 --> 00:05:02,209 бүх гэрийн даалгавраа хийсэн. 152 00:05:02,209 --> 00:05:04,162 Тэд энэ гэрчилгээг авсан. 153 00:05:04,162 --> 00:05:05,741 Ингээд бид юу сурсан бэ? 154 00:05:05,741 --> 00:05:08,157 Бид хэдэн хуучин болон 155 00:05:08,157 --> 00:05:10,474 шинэ санаануудыг нийлүүлж үзсэн. 156 00:05:10,474 --> 00:05:12,146 Гэхдээ хийж үзэх өөр санаанууд бий. 157 00:05:12,146 --> 00:05:14,200 Сэбастиан одоо өөр нэг хичээл зааж байгаа. 158 00:05:14,200 --> 00:05:15,888 Би намар нэг хичээл заана. 159 00:05:15,888 --> 00:05:19,238 Стэнфорд, Корсэра, Юдасити, ЭМ-АЙ-ТИ-экс гээд 160 00:05:19,238 --> 00:05:21,509 өөр сургуулиуд олон хичээл заана. 161 00:05:21,509 --> 00:05:22,997 Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үе. 162 00:05:22,997 --> 00:05:25,489 Харин надад хамгийн их сэтгэл хөдөлгөж байгаа нь 163 00:05:25,489 --> 00:05:27,445 бидний цуглуулж байгаа мэдээлэл. 164 00:05:27,445 --> 00:05:29,261 Бид нар нэг хичээл дээрх 165 00:05:29,261 --> 00:05:31,797 оюутан бүрийн хэдэн мянган, 166 00:05:31,797 --> 00:05:34,005 бүгд нийлээд хэдэн тэрбум мэдээлэл байна. 167 00:05:34,005 --> 00:05:36,509 Одоо үүндээ шинжилгээ хийж эхэлж болно. 168 00:05:36,509 --> 00:05:37,853 Тэндээсээ суралцаж, 169 00:05:37,853 --> 00:05:39,214 туршилт хийж үзнэ. 170 00:05:39,214 --> 00:05:41,454 Тэр үед л жинхэнэ өөрчлөлт гарна. 171 00:05:41,454 --> 00:05:44,230 Та нар шинэ үеийн, гайхалтай сайн оюутнуудын 172 00:05:44,230 --> 00:05:46,493 гаргах үр дүнг харах боломжтой болно. 173 00:05:46,493 --> 00:05:48,856 (Алга ташилт)