WEBVTT 00:00:01.135 --> 00:00:03.111 Хүн бүр суралцагч, 00:00:03.111 --> 00:00:05.213 бас багш. 00:00:05.213 --> 00:00:06.209 Энэ бол би, 00:00:06.209 --> 00:00:08.070 хамгийн анхны багш минь байсан 00:00:08.070 --> 00:00:10.125 ээжээсээ үлгэр дууриал авч байгаа нь. 00:00:10.125 --> 00:00:11.258 Харин би энд 00:00:11.258 --> 00:00:13.791 Хиймэл Оюун Ухааны Удиртгал гэдэг хичээлийг 00:00:13.791 --> 00:00:15.291 Стэнфордын Их Сургуулийн 00:00:15.291 --> 00:00:16.603 200 оюутанд зааж байгаа нь. NOTE Paragraph 00:00:16.603 --> 00:00:18.039 Би болон манай оюутнууд 00:00:18.039 --> 00:00:19.665 хичээлдээ их дуртай байсан. 00:00:19.665 --> 00:00:21.061 Гэвч би нэг зүйл ойлгосон нь 00:00:21.061 --> 00:00:22.062 хичээлийн сэдэв нь 00:00:22.062 --> 00:00:23.351 ахисан түвшний, 00:00:23.351 --> 00:00:24.509 орчин үеийнх боловч, 00:00:24.509 --> 00:00:26.798 заах аргазүйн технологи нь хоцрогдсон байсан юм. 00:00:26.798 --> 00:00:28.244 Яг үнэндээ би 00:00:28.244 --> 00:00:31.064 14 дүгээр зууны үеийнхтэй адил 00:00:31.064 --> 00:00:33.814 арга ашиглаж байсан юм. 00:00:34.534 --> 00:00:36.854 Номыг нь анзаараарай, 00:00:37.334 --> 00:00:39.438 индэр дээр нь мэдлэгтэй хүн байна, 00:00:40.138 --> 00:00:41.547 энд хойно нь 00:00:41.547 --> 00:00:43.618 унтаж байгаа залуу. (Инээд) 00:00:43.618 --> 00:00:45.885 Яг л өнөөдөр шиг. NOTE Paragraph 00:00:46.715 --> 00:00:48.816 Тэгээд миний хамт ажилладаг багш болох 00:00:48.816 --> 00:00:49.926 Сэбастиан Тран бид хоёр 00:00:49.926 --> 00:00:51.700 илүү дээр арга байх ёстой гэж бодсон. 00:00:51.700 --> 00:00:53.354 Бид хоёр өөрсдийгөө сорьж 00:00:53.354 --> 00:00:55.395 чанараараа Стэнфордод заадаг хичээлтэй 00:00:55.395 --> 00:00:57.286 адилхан эсвэл илүү сайн 00:00:57.286 --> 00:00:58.982 цахим хичээл бий болгохоор шийдсэн. 00:00:58.982 --> 00:01:00.902 Гэхдээ түүнийгээ бүх хүнд 00:01:00.902 --> 00:01:02.452 үнэгүй хүргэхээр болсон. NOTE Paragraph 00:01:02.452 --> 00:01:05.020 Бид энэ хичээлийнхээ тухай 7 сарын 29-нд зарлахад 00:01:05.020 --> 00:01:06.979 хоёрхон долоо хоногийн дотор 00:01:06.979 --> 00:01:09.636 50 мянган хүн бүртгүүлсэн. 00:01:09.636 --> 00:01:12.051 Тэгээд энэ нь сүүлдээ 209 орны 00:01:12.051 --> 00:01:14.805 160 мянган оюутантай болтлоо өргөжсөн. 00:01:14.805 --> 00:01:16.613 Бид нар ийм их хүмүүст 00:01:16.613 --> 00:01:18.264 заах болсондоо маш их баяртай, 00:01:18.264 --> 00:01:20.093 мөн бага зэрэг айж байсан, 00:01:20.093 --> 00:01:22.814 учир нь бид хичээлээ бэлдэж дуусаагүй байсан юм. (Инээд) NOTE Paragraph 00:01:22.814 --> 00:01:24.296 Ингээд бид ажилдаа орсон. 00:01:24.296 --> 00:01:26.362 Бид урд нь хүмүүсийн хийсэн зүйлсээс 00:01:26.362 --> 00:01:28.895 юуг нь дуурайж, юуг нь өөрчилж болохыг судалсан. 00:01:28.895 --> 00:01:30.916 Бэнжамин Блүм ганцаарчилсан сургалт 00:01:30.916 --> 00:01:32.885 хамгийн үр дүнтэй гэдгийг харуулсан. 00:01:32.885 --> 00:01:34.853 Бид үүнийг дуурайхыг оролдсон. 00:01:34.853 --> 00:01:36.293 Яг ээж бид хоёр шиг. 00:01:36.293 --> 00:01:37.798 Гэхдээ хэдэн мянган хүнтэй 00:01:37.798 --> 00:01:39.716 ганцаарчилна гэдгээ мэдэж байсан. 00:01:39.716 --> 00:01:42.057 Дээр байрлуулсан бичлэгийн камер 00:01:42.057 --> 00:01:44.499 намайг ярингаа цаасан дээр зурж байгааг 00:01:44.499 --> 00:01:45.658 бичиж байна. NOTE Paragraph 00:01:45.658 --> 00:01:47.837 Нэг оюутан: "Энэ хичээл яг л 00:01:47.837 --> 00:01:48.989 бааранд нэг маш ухаантай 00:01:48.989 --> 00:01:50.468 найзтайгаа хамт суугаад 00:01:50.468 --> 00:01:51.912 ойлгоогүй юмаа тайлбарлуулан 00:01:51.912 --> 00:01:53.973 ойлгож авах гэж байгаа мэт санагдсан" гэсэн. 00:01:53.973 --> 00:01:56.219 Энэ бидний гол зорилго байсан юм. NOTE Paragraph 00:01:56.219 --> 00:01:58.877 Тэгээд Каан Академийн тусламжтай 00:01:58.877 --> 00:02:00.701 10 минутын богино бичлэг үзэх нь 00:02:00.701 --> 00:02:02.477 бүтэн нэг цагийн урт лекцийг 00:02:02.477 --> 00:02:04.548 жижиг хэмжээний дэлгэцээр үзэхээс 00:02:04.548 --> 00:02:06.965 дээр юм байна гэдгийг бид ойлгосон. 00:02:06.965 --> 00:02:08.787 Бид илүү богино хугацаатай, 00:02:08.787 --> 00:02:10.945 харилцан үйлчилдэг хэлбэрээр хийхээр шийдсэн. 00:02:10.945 --> 00:02:13.052 Манай ердийн бичлэг хоёр минутын хугацаатай. 00:02:13.052 --> 00:02:14.474 Зарим нь үүнээс ч богино, 00:02:14.474 --> 00:02:16.603 гэхдээ хэзээ ч зургаан минутаас хэтэрдэггүй. 00:02:16.603 --> 00:02:18.680 тэгээд түр зогсож асуулт асууна. 00:02:18.680 --> 00:02:20.738 Ганцаарчилсан давтлага шиг. 00:02:20.738 --> 00:02:22.590 Би энд компьютер яаж 00:02:22.590 --> 00:02:24.058 англи хэлний дүрмийг ашиглан 00:02:24.058 --> 00:02:26.505 өгүүлбэрийг задлан шинжилдэг тухай тайлбарлаж байна. 00:02:26.505 --> 00:02:27.909 Энд түр зогсож 00:02:27.909 --> 00:02:29.856 оюутан маань цааш үргэлжлүүлэхээсээ өмнө 00:02:29.856 --> 00:02:31.906 юу болж байгааг тунгаан бодож, ойлгож аваад 00:02:31.906 --> 00:02:33.923 зөв хариултыг нь сонгон хариултаа оруулна. NOTE Paragraph 00:02:33.923 --> 00:02:35.881 Оюутнууд идэвхтэй оролцож байхдаа 00:02:35.881 --> 00:02:37.619 хамгийн сайн суралцдаг. 00:02:37.619 --> 00:02:39.915 Бид нар оюутнуудаа татан оролцуулж, 00:02:39.915 --> 00:02:41.783 ойлгоогүй зүйлийг нь нухацтай бодуулж, 00:02:41.783 --> 00:02:44.548 мөн гол санааг өөрсдөөр нь олуулахыг хүссэн. 00:02:44.548 --> 00:02:46.260 Бид нар ихэнхдээ "Энэ томъёо байна, 00:02:46.260 --> 00:02:47.661 "Х" хоёртой тэнцүү бол 00:02:47.661 --> 00:02:49.046 "У" хэд байх вэ?" гэсэн 00:02:49.046 --> 00:02:50.258 асуултнаас зайлсхийдэг. 00:02:50.258 --> 00:02:52.535 Бид тогтсон хариултгүй асуултад дуртай. NOTE Paragraph 00:02:52.535 --> 00:02:54.153 Нэг оюутан бичихдээ: 00:02:54.153 --> 00:02:57.005 "Би Бэйзийн сүлжээ болон Тоглоомын онолыг 00:02:57.005 --> 00:02:58.683 хаа явсан газраа хардаг болсон." 00:02:58.683 --> 00:03:00.321 Би иймэрхүү хариултанд дуртай. 00:03:00.321 --> 00:03:02.137 Бид үүнийг л үзэхийн төлөө явж байсан. 00:03:02.137 --> 00:03:04.281 Бид оюутнуудыг томъёо цээжлээсэй гэж хүсээгүй. 00:03:04.281 --> 00:03:05.291 Харин ертөнцийг харах 00:03:05.291 --> 00:03:06.701 өнцгийг нь өөрчлөхийг хүссэн. 00:03:06.701 --> 00:03:08.077 Бид амжилтанд хүрсэн. 00:03:08.077 --> 00:03:10.557 Илүү оновтой хэлбэл, оюутнууд амжилтанд хүрсэн. NOTE Paragraph 00:03:10.557 --> 00:03:13.026 Гэхдээ бид сургалтын хэвшсэн хэлбэрийг 00:03:13.026 --> 00:03:15.079 өөрчлөх гэж байгаад 00:03:15.079 --> 00:03:17.275 бусад цахим хичээлээс огт өөр, 00:03:17.275 --> 00:03:18.859 коллежийн хичээлтэй илүү төстэй 00:03:18.859 --> 00:03:21.186 цахим хичээл бий болгосон нь 00:03:21.186 --> 00:03:23.027 бага зэрэг гайхмаар. 00:03:23.027 --> 00:03:26.242 Ихэнх цахим хичээлүүдийн видео бичлэгүүдийг хэзээ ч үзэж болно. 00:03:26.242 --> 00:03:28.059 Та нар хүссэн үедээ үзэж болдог. 00:03:28.059 --> 00:03:30.346 Гэвч хэрвээ та нар хүссэн үедээ үзэж болох юм бол 00:03:30.346 --> 00:03:31.851 маргааш үзсэн ч болно гэсэн үг. 00:03:31.851 --> 00:03:33.699 Тэгээд маргааш үзэж болох юм чинь 00:03:33.699 --> 00:03:35.421 хэзээ ч үзэхгүй 00:03:35.421 --> 00:03:37.179 байж болзошгүй. (Инээд) NOTE Paragraph 00:03:37.179 --> 00:03:38.861 Тийм болохоор бид 00:03:38.861 --> 00:03:41.458 дуусах хугацаа зааж шинэчлэл хийсэн. (Инээд) 00:03:41.458 --> 00:03:43.130 Та нар видеог долоо хоногийн турш 00:03:43.130 --> 00:03:44.682 хүссэн үедээ үзэж болох боловч 00:03:44.682 --> 00:03:45.797 долоо хоногийн төгсгөлд 00:03:45.797 --> 00:03:47.554 гэрийн даалгавраа хийсэн байх ёстой. 00:03:47.554 --> 00:03:50.077 Энэ нь оюутнуудыг үргэлжлүүлэхэд түлхэц болж, 00:03:50.077 --> 00:03:52.123 мөн хүн бүр нэг зүйлийг 00:03:52.123 --> 00:03:53.841 нэг зэрэг хийж байсан гэсэн үг. 00:03:53.841 --> 00:03:55.338 Хэлэлцүүлгийн хэсэгт ороход 00:03:55.338 --> 00:03:58.042 хамт суралцагчаасаа хариултыг нь дор нь авах боломжтой. 00:03:58.042 --> 00:04:00.501 Одоо та нарт манай оюутнуудын хэлэлцүүлгээс үзүүлье. 00:04:00.501 --> 00:04:03.537 Ихэнх нь өөрсдөө зохион байгуулсан. NOTE Paragraph 00:04:03.537 --> 00:04:06.161 Дэфни Коллер, Андрю Н хоёроос бид 00:04:06.161 --> 00:04:08.967 хичээлийн танхимыг "хувиргах" гэсэн ойлголтыг сурсан. 00:04:08.967 --> 00:04:10.442 Оюутнууд видеог бие дааж үзээд 00:04:10.442 --> 00:04:11.850 дараа нь тэд нар үзсэн зүйлээ 00:04:11.850 --> 00:04:13.560 хамтран ярилцахаар уулздаг. 00:04:13.560 --> 00:04:16.717 Эрик Мэзураас оюутнууд нэг нэгэндээ зааж өгөх тухай би сурсан. 00:04:16.717 --> 00:04:19.341 Нэг үеийнхэн нэг нэгэндээ хамгийн сайн багшилдаг. 00:04:19.341 --> 00:04:21.863 Учир нь тэд юмыг ойлгохгүй байх 00:04:21.863 --> 00:04:23.621 ямар байдгийг санаж байдаг. 00:04:23.621 --> 00:04:26.302 Сэбастиан бид хоёр заримыг нь мартсан байсан. 00:04:26.302 --> 00:04:28.701 Мэдээж бид хэдэн арван мянган оюутантай 00:04:28.701 --> 00:04:30.333 хэлэлцүүлгийн ангитай 00:04:30.333 --> 00:04:31.879 байх боломжгүй байсан. 00:04:31.879 --> 00:04:35.365 Тиймээс бид ийм цахим хэлэлцүүлгүүдийг дэмжиж байсан. NOTE Paragraph 00:04:35.365 --> 00:04:38.233 Тэгээд эцэст нь, "Америкийн төлөө заацгаая" байгууллагаас 00:04:38.233 --> 00:04:39.614 би хичээлийн утга учир нь 00:04:39.614 --> 00:04:41.390 мэдээлэл хүргэхдээ биш гэж ойлгосон. 00:04:41.390 --> 00:04:44.221 Илүү чухал зүйл бол урам өгч, шийдэмгий байхад нь туслах. 00:04:44.221 --> 00:04:46.061 Оюутнууд маань биднийг тэдний төлөө 00:04:46.061 --> 00:04:47.551 шаргуу ажиллаж байгааг мэдэх, 00:04:47.551 --> 00:04:49.380 мөн бие биенээ дэмжих нь чухал байсан. NOTE Paragraph 00:04:49.380 --> 00:04:52.238 Энэ хичээл 10 долоо хоног үргэлжилсэн. 00:04:52.238 --> 00:04:55.429 Эцэст нь 160 мянган оюутны хагас нь 00:04:55.429 --> 00:04:57.712 долоо хоногт дор хаяж нэг бичлэг үзэж, 00:04:57.712 --> 00:05:00.405 20 мянга гаруй оюутан 50-100 цаг зарцуулж 00:05:00.405 --> 00:05:02.209 бүх гэрийн даалгавраа хийсэн. 00:05:02.209 --> 00:05:04.162 Тэд энэ гэрчилгээг авсан. NOTE Paragraph 00:05:04.162 --> 00:05:05.741 Ингээд бид юу сурсан бэ? 00:05:05.741 --> 00:05:08.157 Бид хэдэн хуучин болон 00:05:08.157 --> 00:05:10.474 шинэ санаануудыг нийлүүлж үзсэн. 00:05:10.474 --> 00:05:12.146 Гэхдээ хийж үзэх өөр санаанууд бий. 00:05:12.146 --> 00:05:14.200 Сэбастиан одоо өөр нэг хичээл зааж байгаа. 00:05:14.200 --> 00:05:15.888 Би намар нэг хичээл заана. 00:05:15.888 --> 00:05:19.238 Стэнфорд, Корсэра, Юдасити, ЭМ-АЙ-ТИ-экс гээд 00:05:19.238 --> 00:05:21.509 өөр сургуулиуд олон хичээл заана. 00:05:21.509 --> 00:05:22.997 Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үе. NOTE Paragraph 00:05:22.997 --> 00:05:25.489 Харин надад хамгийн их сэтгэл хөдөлгөж байгаа нь 00:05:25.489 --> 00:05:27.445 бидний цуглуулж байгаа мэдээлэл. 00:05:27.445 --> 00:05:29.261 Бид нар нэг хичээл дээрх 00:05:29.261 --> 00:05:31.797 оюутан бүрийн хэдэн мянган, 00:05:31.797 --> 00:05:34.005 бүгд нийлээд хэдэн тэрбум мэдээлэл байна. 00:05:34.005 --> 00:05:36.509 Одоо үүндээ шинжилгээ хийж эхэлж болно. 00:05:36.509 --> 00:05:37.853 Тэндээсээ суралцаж, 00:05:37.853 --> 00:05:39.214 туршилт хийж үзнэ. 00:05:39.214 --> 00:05:41.454 Тэр үед л жинхэнэ өөрчлөлт гарна. 00:05:41.454 --> 00:05:44.230 Та нар шинэ үеийн, гайхалтай сайн оюутнуудын 00:05:44.230 --> 00:05:46.493 гаргах үр дүнг харах боломжтой болно. 00:05:46.493 --> 00:05:48.856 (Алга ташилт)