0:00:01.135,0:00:03.111 Хүн бүр суралцагч, 0:00:03.111,0:00:05.213 бас багш. 0:00:05.213,0:00:06.209 Энэ бол би, 0:00:06.209,0:00:08.070 хамгийн анхны багш минь байсан 0:00:08.070,0:00:10.125 ээжээсээ үлгэр дууриал авч байгаа нь. 0:00:10.125,0:00:11.258 Харин би энд 0:00:11.258,0:00:13.791 Хиймэл Оюун Ухааны Удиртгал[br]гэдэг хичээлийг 0:00:13.791,0:00:15.291 Стэнфордын Их Сургуулийн 0:00:15.291,0:00:16.603 200 оюутанд зааж байгаа нь. 0:00:16.603,0:00:18.039 Би болон манай оюутнууд 0:00:18.039,0:00:19.665 хичээлдээ их дуртай байсан. 0:00:19.665,0:00:21.061 Гэвч би нэг зүйл ойлгосон нь 0:00:21.061,0:00:22.062 хичээлийн сэдэв нь 0:00:22.062,0:00:23.351 ахисан түвшний, 0:00:23.351,0:00:24.509 орчин үеийнх боловч, 0:00:24.509,0:00:26.798 заах аргазүйн технологи нь[br]хоцрогдсон байсан юм. 0:00:26.798,0:00:28.244 Яг үнэндээ би 0:00:28.244,0:00:31.064 14 дүгээр зууны үеийнхтэй адил 0:00:31.064,0:00:33.814 арга ашиглаж байсан юм. 0:00:34.534,0:00:36.854 Номыг нь анзаараарай, 0:00:37.334,0:00:39.438 индэр дээр нь мэдлэгтэй хүн байна, 0:00:40.138,0:00:41.547 энд хойно нь 0:00:41.547,0:00:43.618 унтаж байгаа залуу.[br](Инээд) 0:00:43.618,0:00:45.885 Яг л өнөөдөр шиг. 0:00:46.715,0:00:48.816 Тэгээд миний хамт ажилладаг багш болох 0:00:48.816,0:00:49.926 Сэбастиан Тран бид хоёр 0:00:49.926,0:00:51.700 илүү дээр арга байх ёстой гэж бодсон. 0:00:51.700,0:00:53.354 Бид хоёр өөрсдийгөө сорьж 0:00:53.354,0:00:55.395 чанараараа Стэнфордод заадаг хичээлтэй 0:00:55.395,0:00:57.286 адилхан эсвэл илүү сайн 0:00:57.286,0:00:58.982 цахим хичээл бий болгохоор шийдсэн. 0:00:58.982,0:01:00.902 Гэхдээ түүнийгээ бүх хүнд 0:01:00.902,0:01:02.452 үнэгүй хүргэхээр болсон. 0:01:02.452,0:01:05.020 Бид энэ хичээлийнхээ тухай[br]7 сарын 29-нд зарлахад 0:01:05.020,0:01:06.979 хоёрхон долоо хоногийн дотор 0:01:06.979,0:01:09.636 50 мянган хүн бүртгүүлсэн. 0:01:09.636,0:01:12.051 Тэгээд энэ нь сүүлдээ 209 орны 0:01:12.051,0:01:14.805 160 мянган оюутантай болтлоо өргөжсөн. 0:01:14.805,0:01:16.613 Бид нар ийм их хүмүүст 0:01:16.613,0:01:18.264 заах болсондоо маш их баяртай, 0:01:18.264,0:01:20.093 мөн бага зэрэг айж байсан, 0:01:20.093,0:01:22.814 учир нь бид хичээлээ бэлдэж[br]дуусаагүй байсан юм. (Инээд) 0:01:22.814,0:01:24.296 Ингээд бид ажилдаа орсон. 0:01:24.296,0:01:26.362 Бид урд нь хүмүүсийн хийсэн зүйлсээс 0:01:26.362,0:01:28.895 юуг нь дуурайж, юуг нь өөрчилж[br]болохыг судалсан. 0:01:28.895,0:01:30.916 Бэнжамин Блүм ганцаарчилсан сургалт 0:01:30.916,0:01:32.885 хамгийн үр дүнтэй гэдгийг харуулсан. 0:01:32.885,0:01:34.853 Бид үүнийг дуурайхыг оролдсон. 0:01:34.853,0:01:36.293 Яг ээж бид хоёр шиг. 0:01:36.293,0:01:37.798 Гэхдээ хэдэн мянган хүнтэй 0:01:37.798,0:01:39.716 ганцаарчилна гэдгээ мэдэж байсан. 0:01:39.716,0:01:42.057 Дээр байрлуулсан бичлэгийн камер 0:01:42.057,0:01:44.499 намайг ярингаа цаасан дээр зурж байгааг 0:01:44.499,0:01:45.658 бичиж байна. 0:01:45.658,0:01:47.837 Нэг оюутан: "Энэ хичээл яг л 0:01:47.837,0:01:48.989 бааранд нэг маш ухаантай 0:01:48.989,0:01:50.468 найзтайгаа хамт суугаад 0:01:50.468,0:01:51.912 ойлгоогүй юмаа тайлбарлуулан 0:01:51.912,0:01:53.973 ойлгож авах гэж байгаа мэт[br]санагдсан" гэсэн. 0:01:53.973,0:01:56.219 Энэ бидний гол зорилго байсан юм. 0:01:56.219,0:01:58.877 Тэгээд Каан Академийн тусламжтай 0:01:58.877,0:02:00.701 10 минутын богино бичлэг үзэх нь 0:02:00.701,0:02:02.477 бүтэн нэг цагийн урт лекцийг 0:02:02.477,0:02:04.548 жижиг хэмжээний дэлгэцээр үзэхээс 0:02:04.548,0:02:06.965 дээр юм байна гэдгийг бид ойлгосон. 0:02:06.965,0:02:08.787 Бид илүү богино хугацаатай, 0:02:08.787,0:02:10.945 харилцан үйлчилдэг хэлбэрээр[br]хийхээр шийдсэн. 0:02:10.945,0:02:13.052 Манай ердийн бичлэг[br]хоёр минутын хугацаатай. 0:02:13.052,0:02:14.474 Зарим нь үүнээс ч богино, 0:02:14.474,0:02:16.603 гэхдээ хэзээ ч зургаан[br]минутаас хэтэрдэггүй. 0:02:16.603,0:02:18.680 тэгээд түр зогсож асуулт асууна. 0:02:18.680,0:02:20.738 Ганцаарчилсан давтлага шиг. 0:02:20.738,0:02:22.590 Би энд компьютер яаж 0:02:22.590,0:02:24.058 англи хэлний дүрмийг ашиглан 0:02:24.058,0:02:26.505 өгүүлбэрийг задлан шинжилдэг тухай[br]тайлбарлаж байна. 0:02:26.505,0:02:27.909 Энд түр зогсож 0:02:27.909,0:02:29.856 оюутан маань цааш үргэлжлүүлэхээсээ өмнө 0:02:29.856,0:02:31.906 юу болж байгааг тунгаан бодож,[br]ойлгож аваад 0:02:31.906,0:02:33.923 зөв хариултыг нь сонгон хариултаа оруулна. 0:02:33.923,0:02:35.881 Оюутнууд идэвхтэй оролцож байхдаа 0:02:35.881,0:02:37.619 хамгийн сайн суралцдаг. 0:02:37.619,0:02:39.915 Бид нар оюутнуудаа татан оролцуулж, 0:02:39.915,0:02:41.783 ойлгоогүй зүйлийг нь нухацтай бодуулж, 0:02:41.783,0:02:44.548 мөн гол санааг өөрсдөөр нь[br]олуулахыг хүссэн. 0:02:44.548,0:02:46.260 Бид нар ихэнхдээ "Энэ томъёо байна, 0:02:46.260,0:02:47.661 "Х" хоёртой тэнцүү бол 0:02:47.661,0:02:49.046 "У" хэд байх вэ?" гэсэн 0:02:49.046,0:02:50.258 асуултнаас зайлсхийдэг. 0:02:50.258,0:02:52.535 Бид тогтсон хариултгүй асуултад дуртай. 0:02:52.535,0:02:54.153 Нэг оюутан бичихдээ: 0:02:54.153,0:02:57.005 "Би Бэйзийн сүлжээ болон[br]Тоглоомын онолыг 0:02:57.005,0:02:58.683 хаа явсан газраа хардаг болсон." 0:02:58.683,0:03:00.321 Би иймэрхүү хариултанд дуртай. 0:03:00.321,0:03:02.137 Бид үүнийг л үзэхийн төлөө явж байсан. 0:03:02.137,0:03:04.281 Бид оюутнуудыг томъёо[br]цээжлээсэй гэж хүсээгүй. 0:03:04.281,0:03:05.291 Харин ертөнцийг харах 0:03:05.291,0:03:06.701 өнцгийг нь өөрчлөхийг хүссэн. 0:03:06.701,0:03:08.077 Бид амжилтанд хүрсэн. 0:03:08.077,0:03:10.557 Илүү оновтой хэлбэл,[br]оюутнууд амжилтанд хүрсэн. 0:03:10.557,0:03:13.026 Гэхдээ бид сургалтын хэвшсэн хэлбэрийг 0:03:13.026,0:03:15.079 өөрчлөх гэж байгаад 0:03:15.079,0:03:17.275 бусад цахим хичээлээс огт өөр, 0:03:17.275,0:03:18.859 коллежийн хичээлтэй илүү төстэй 0:03:18.859,0:03:21.186 цахим хичээл бий болгосон нь 0:03:21.186,0:03:23.027 бага зэрэг гайхмаар. 0:03:23.027,0:03:26.242 Ихэнх цахим хичээлүүдийн[br]видео бичлэгүүдийг хэзээ ч үзэж болно. 0:03:26.242,0:03:28.059 Та нар хүссэн үедээ үзэж болдог. 0:03:28.059,0:03:30.346 Гэвч хэрвээ та нар хүссэн үедээ[br]үзэж болох юм бол 0:03:30.346,0:03:31.851 маргааш үзсэн ч болно гэсэн үг. 0:03:31.851,0:03:33.699 Тэгээд маргааш үзэж болох юм чинь 0:03:33.699,0:03:35.421 хэзээ ч үзэхгүй 0:03:35.421,0:03:37.179 байж болзошгүй. (Инээд) 0:03:37.179,0:03:38.861 Тийм болохоор бид 0:03:38.861,0:03:41.458 дуусах хугацаа зааж шинэчлэл хийсэн.[br](Инээд) 0:03:41.458,0:03:43.130 Та нар видеог долоо хоногийн турш 0:03:43.130,0:03:44.682 хүссэн үедээ үзэж болох боловч 0:03:44.682,0:03:45.797 долоо хоногийн төгсгөлд 0:03:45.797,0:03:47.554 гэрийн даалгавраа хийсэн байх ёстой. 0:03:47.554,0:03:50.077 Энэ нь оюутнуудыг үргэлжлүүлэхэд[br]түлхэц болж, 0:03:50.077,0:03:52.123 мөн хүн бүр нэг зүйлийг 0:03:52.123,0:03:53.841 нэг зэрэг хийж байсан гэсэн үг. 0:03:53.841,0:03:55.338 Хэлэлцүүлгийн хэсэгт ороход 0:03:55.338,0:03:58.042 хамт суралцагчаасаа хариултыг нь[br]дор нь авах боломжтой. 0:03:58.042,0:04:00.501 Одоо та нарт манай оюутнуудын[br]хэлэлцүүлгээс үзүүлье. 0:04:00.501,0:04:03.537 Ихэнх нь өөрсдөө зохион байгуулсан. 0:04:03.537,0:04:06.161 Дэфни Коллер, Андрю Н хоёроос бид 0:04:06.161,0:04:08.967 хичээлийн танхимыг "хувиргах" гэсэн[br]ойлголтыг сурсан. 0:04:08.967,0:04:10.442 Оюутнууд видеог бие дааж үзээд 0:04:10.442,0:04:11.850 дараа нь тэд нар үзсэн зүйлээ 0:04:11.850,0:04:13.560 хамтран ярилцахаар уулздаг. 0:04:13.560,0:04:16.717 Эрик Мэзураас оюутнууд нэг нэгэндээ[br]зааж өгөх тухай би сурсан. 0:04:16.717,0:04:19.341 Нэг үеийнхэн нэг нэгэндээ[br]хамгийн сайн багшилдаг. 0:04:19.341,0:04:21.863 Учир нь тэд юмыг ойлгохгүй байх 0:04:21.863,0:04:23.621 ямар байдгийг санаж байдаг. 0:04:23.621,0:04:26.302 Сэбастиан бид хоёр[br]заримыг нь мартсан байсан. 0:04:26.302,0:04:28.701 Мэдээж бид хэдэн арван мянган оюутантай 0:04:28.701,0:04:30.333 хэлэлцүүлгийн ангитай 0:04:30.333,0:04:31.879 байх боломжгүй байсан. 0:04:31.879,0:04:35.365 Тиймээс бид ийм цахим[br]хэлэлцүүлгүүдийг дэмжиж байсан. 0:04:35.365,0:04:38.233 Тэгээд эцэст нь, "Америкийн төлөө[br]заацгаая" байгууллагаас 0:04:38.233,0:04:39.614 би хичээлийн утга учир нь 0:04:39.614,0:04:41.390 мэдээлэл хүргэхдээ биш гэж ойлгосон. 0:04:41.390,0:04:44.221 Илүү чухал зүйл бол урам өгч,[br]шийдэмгий байхад нь туслах. 0:04:44.221,0:04:46.061 Оюутнууд маань биднийг тэдний төлөө 0:04:46.061,0:04:47.551 шаргуу ажиллаж байгааг мэдэх, 0:04:47.551,0:04:49.380 мөн бие биенээ дэмжих нь чухал байсан. 0:04:49.380,0:04:52.238 Энэ хичээл 10 долоо хоног үргэлжилсэн. 0:04:52.238,0:04:55.429 Эцэст нь 160 мянган оюутны хагас нь 0:04:55.429,0:04:57.712 долоо хоногт дор хаяж нэг бичлэг үзэж, 0:04:57.712,0:05:00.405 20 мянга гаруй оюутан 50-100 цаг зарцуулж 0:05:00.405,0:05:02.209 бүх гэрийн даалгавраа хийсэн. 0:05:02.209,0:05:04.162 Тэд энэ гэрчилгээг авсан. 0:05:04.162,0:05:05.741 Ингээд бид юу сурсан бэ? 0:05:05.741,0:05:08.157 Бид хэдэн хуучин болон 0:05:08.157,0:05:10.474 шинэ санаануудыг нийлүүлж үзсэн. 0:05:10.474,0:05:12.146 Гэхдээ хийж үзэх өөр санаанууд бий. 0:05:12.146,0:05:14.200 Сэбастиан одоо өөр нэг хичээл зааж байгаа. 0:05:14.200,0:05:15.888 Би намар нэг хичээл заана. 0:05:15.888,0:05:19.238 Стэнфорд, Корсэра, Юдасити,[br]ЭМ-АЙ-ТИ-экс гээд 0:05:19.238,0:05:21.509 өөр сургуулиуд олон хичээл заана. 0:05:21.509,0:05:22.997 Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үе. 0:05:22.997,0:05:25.489 Харин надад хамгийн их[br]сэтгэл хөдөлгөж байгаа нь 0:05:25.489,0:05:27.445 бидний цуглуулж байгаа мэдээлэл. 0:05:27.445,0:05:29.261 Бид нар нэг хичээл дээрх 0:05:29.261,0:05:31.797 оюутан бүрийн хэдэн мянган, 0:05:31.797,0:05:34.005 бүгд нийлээд хэдэн тэрбум мэдээлэл байна. 0:05:34.005,0:05:36.509 Одоо үүндээ шинжилгээ хийж эхэлж болно. 0:05:36.509,0:05:37.853 Тэндээсээ суралцаж, 0:05:37.853,0:05:39.214 туршилт хийж үзнэ. 0:05:39.214,0:05:41.454 Тэр үед л жинхэнэ өөрчлөлт гарна. 0:05:41.454,0:05:44.230 Та нар шинэ үеийн,[br]гайхалтай сайн оюутнуудын 0:05:44.230,0:05:46.493 гаргах үр дүнг харах боломжтой болно. 0:05:46.493,0:05:48.856 (Алга ташилт)