Хүн төрөлхтөн, нэр төр, хайрын тухай эргэцүүлэл
-
0:04 - 0:05Намаскар.
-
0:06 - 0:08Би бол 51 настай кино од.
-
0:10 - 0:12Ботокс хараахан хэрэглэж эхлээгүй байгаа.
-
0:12 - 0:13(Инээд)
-
0:13 - 0:14Тиймээс би цэвэр,
-
0:14 - 0:18гэхдээ би кинонууддаа яг л
21 настай залуу шиг аашилж чадна шүү. -
0:18 - 0:20Тийм ээ, би тэгдэг.
-
0:20 - 0:24Би мөрөөдөл зарж, Энэтхэгийн сая сая
ард иргэддээ хайр бэлэглэдэг ба -
0:24 - 0:27тэд намайг дэлхийн хамгийн
гайхалтай амраг гэж боддог. -
0:27 - 0:29(Инээд)
-
0:30 - 0:33Хэрвээ таныг хэнд ч хэлэхүй гэвэл би
тийм биш гэдгээ хэлье. -
0:33 - 0:35Гэхдээ энэ ойлголт хэзээ ч
битгий алга болоосой. -
0:35 - 0:36(Инээд)
-
0:36 - 0:38Та нар дотор миний бүтээлүүдийг
үзээгүй хүн -
0:38 - 0:40их олон байгаа гэдгийг би ойлгосон.
-
0:40 - 0:42Өмнөөс чинь маш их харамсаж байна.
-
0:42 - 0:44(Инээд)
-
0:44 - 0:46(Алга ташилт)
-
0:48 - 0:52Гэсэн ч бусад кино одуудын адил
өөрөө өөртөө хэт итгэлтэй байхад минь -
0:52 - 0:53нөлөөлөөгүй л дээ.
-
0:53 - 0:55(Инээд)
-
0:55 - 0:57Иймээс ч миний найзууд
Крис, Жулиет хоёр -
0:57 - 1:00намайг ирээдүйн "Та" сэдвээр
яриулахаар урьсан. -
1:00 - 1:03Тэгэхээр би мэдээж одоо байгаа
өөрийнхөө тухай ярина гэсэн үг. -
1:03 - 1:05(Инээд)
-
1:07 - 1:10Учир нь би хүн төрөлхтнийг
өөртэйгөө адил гэдэгт үнэхээр итгэдэг. -
1:10 - 1:11(Инээд)
-
1:11 - 1:13Үнэхээр тийм шүү.
-
1:13 - 1:14Хөгширч буй кино од л гэсэн үг,
-
1:15 - 1:18эргэн тойрныхоо
бүх шинэлэг зүйлсээс зуурч, -
1:18 - 1:21эхнээсээ зөв байсан эсэхэд эргэлзэж,
-
1:21 - 1:23тэгсэн мөртлөө тэр бүхнийг үл тоомсорлон
-
1:23 - 1:25гялалзсаар байхыг хичээнэ.
-
1:26 - 1:29Би Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын
дүрвэгсдийн сууринд төрсөн. -
1:30 - 1:32Аав минь эрх чөлөөний төлөө
тэмцэгч байсан. -
1:32 - 1:35Ээж минь бүх ээж нар шиг
жирийн нэгэн тэмцэгч байлаа. -
1:38 - 1:41Тэгээд жинхэнэ хомосапиенсууд шиг
-
1:41 - 1:42амьд үлдэхийн төлөө тэмцсэн.
-
1:43 - 1:4520 гаруйхан настай байхдаа
-
1:45 - 1:47би эцэг эхээ хоёуланг нь алдсан.
-
1:47 - 1:50Одоо бодоход би их тоомжиргүй байж.
-
1:50 - 1:51Гэхдээ...
-
1:52 - 1:55(Инээд)
-
1:57 - 1:59Аавынхаа өнгөрсөн өдрийг
би сайн санаж байна. -
1:59 - 2:04Мөн тэр үед биднийг эмнэлэгт хүргэсэн
хөршийн жолоочийг бас санаж байна. -
2:04 - 2:07Тэр "үхсэн хүн цайны мөнгө сайн
өгдөггүй" гэж үглээд -
2:07 - 2:08харанхуй руу алхан одсон.
-
2:09 - 2:11Тэр үед би 14-хөн настай байлаа.
-
2:11 - 2:14Би аавынхаа цогцсыг машины
арын суудалд тавиад, -
2:14 - 2:16ээжийгээ хажуудаа суулгав.
-
2:16 - 2:18Эмнэлгээс гэр лүүгээ хөдөллөө.
-
2:18 - 2:22Чимээгүйхэн уйлж байсан ээж минь
над руу хараад: -
2:22 - 2:24"Хүү минь, чи хэзээ жолоодож
сураа вэ?" гэв. -
2:26 - 2:28Би бодлоо л доо.
-
2:28 - 2:31Тэгээд ээждээ: "Сая л сурлаа" гэж билээ.
-
2:31 - 2:33(Инээд)
-
2:33 - 2:34Тэр шөнөөс эхлээд
-
2:34 - 2:37яг л өсвөр настай хүн төрөлхтөнтэй адил
-
2:37 - 2:41амьд үлдэх чухал хэрэслүүдийг
би сурч эхэллээ. -
2:41 - 2:45Үнэнийг хэлэхэд, тэр үеийн амьдралын
тогтолцоо маш амархан байсан. -
2:45 - 2:48Зөвхөн олдсоноо идэж,
-
2:48 - 2:50хэлснийг нь л хийдэг байлаа.
-
2:50 - 2:55Би бодохдоо "Селиак" гэдэг нь
ногооны нэр, харин "веган" гэж -
2:55 - 2:58"Оддын дайн" киноны ноён Спокийн алга
болсон найз [Вулкэн] гэж ойлгодог байв. -
2:58 - 2:59(Инээд)
-
2:59 - 3:02Анх үерхсэн охинтойгоо гэрлэж,
-
3:02 - 3:06машиныхаа карбюраторыг засч чадвал
техникийн мэргэжилтэн гэгддэг байв. -
3:07 - 3:11Миний хувьд, англиар "гэй" гэж
"аз жаргал" гэсэн үгийн ухаалаг хувилбар, -
3:11 - 3:16бас та нарын сайн мэддэгчлэн "Лесбиан"
гэж Португаль улсын нийслэл байсан юм. -
3:16 - 3:16(Инээд)
-
3:16 - 3:18Би хаана байсан юм бол доо.
-
3:21 - 3:24Бид өвөг дээдсийн маань
хүнд хөдөлмөр, золиосын дүнд -
3:24 - 3:26биднийг хамгаалахын тулд
бий болсон тогтолцоонд найдаж, -
3:26 - 3:30засгийн газрыг үнэхээр
бидний амьдралыг сайжруулахын төлөө -
3:30 - 3:32ажилладаг гэж боддог байв.
-
3:32 - 3:34Шинжлэх ухаан маш энгийн,
логик холбоотой байсан. -
3:34 - 3:38Алим тэгэхэд эхлээд Ева,
дараа нь Ньютоны эзэмшлийн -
3:38 - 3:40энгийн нэг жимс байлаа.
-
3:40 - 3:42Стив Жобсоос өмнө шүү дээ.
-
3:42 - 3:43Харин "Эврика" бол
-
3:43 - 3:46гудамжаар нүцгэн гүйхийг хүссэн үедээ
орилдог үг байв. -
3:46 - 3:49Ажиллахын тулд хаана ч
очиж болдог ба -
3:49 - 3:52хүмүүс ихэнхдээ таатайгаар
хүлээн авдаг байсан. -
3:53 - 3:55Нүүдэл гэж тэр үед хүнийх биш,
-
3:55 - 3:57цагаан тогорууныхыг л хэлдэг байсан.
-
3:58 - 4:01Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж,
-
4:01 - 4:03бодсоноо шууд хэлдэг байжээ.
-
4:03 - 4:05Дараа нь би 20 гаран настайдаа
-
4:05 - 4:08хөгжин тэлж буй их хот
Мумбай руу нүүснээр -
4:08 - 4:10миний амьдрал
-
4:10 - 4:13яг л дөнгөж аж үйлдвэржиж буй,
хүсэл тэмүүлэлтэй хүн төрөлхтөнтэй адил -
4:13 - 4:14өөрчлөгдөж эхлэв.
-
4:15 - 4:18Их хотын амьдралын
амь зуух тэмцэл дунд -
4:18 - 4:20бүх зүйл өөрөөр харагдах болов.
-
4:20 - 4:25Дэлхийн өнцөг булан бүрээс гаралтай,
янз бүрийн царай зүс, үндэстэн, -
4:25 - 4:27хүйс, хөрөнгөтнүүд гээд
олон хүнтэй би уулзаж байсан. -
4:27 - 4:30Тодорхойлолтууд нь хувирамтгай болж эхлэв.
-
4:30 - 4:33Хийж буй ажил нь хүнийг тодорхойлох
-
4:33 - 4:36маш хүчтэй хэрэгсэл болж ирсэн.
-
4:36 - 4:39Бүхий л системүүд миний хувьд
найдваргүй мэт санагдаж, -
4:39 - 4:42хүн төрөлхтний янз бүрийн шинж чанар,
-
4:42 - 4:44тэдний өсөлт, дэвшлийг гүйцэхээргүй
-
4:44 - 4:46хэт хэвшмэл болсон мэт.
-
4:48 - 4:50Шинэлэг санаанууд илүү чөлөөтэй,
хурдан тархаж байв. -
4:51 - 4:55Би хүн төрөлхтний инноваци,
хамтын ажиллагаа болон -
4:55 - 4:58өөрийнхөө бүтээлч байдлын
гайхамшгийг мэдэрсэн. -
4:58 - 5:02Би хамтын зүтгэлийн тусламжтайгаар
-
5:02 - 5:05супер од болон ниссэн юм.
-
5:05 - 5:08Надад үнэхээр зорьсондоо
хүрсэн мэт санагдаж эхэлсэн ба -
5:08 - 5:1140 нас хүрэхдээ би үнэхээр
дүүлэн нисч байлаа. -
5:11 - 5:12Намайг хаа сайгүй харж болно.
-
5:12 - 5:15Тэгэхэд би 50 кино,
-
5:15 - 5:16200 дуу гаргаж,
-
5:17 - 5:19Малайзи улсаас одонгоор шагнагдсан.
-
5:19 - 5:22Францын засгийн газраас төрийн
хамгийн өндөр алдрыг ч хүртэв. -
5:22 - 5:26Харамсалтай нь, нэрийг нь одоо хүртэл
хэлж чадахгүй байгаа. -
5:26 - 5:27(Инээд)
-
5:27 - 5:30Франц улсаас уучлал гуйхын зэрэгцээ
талархал илэрхийлье. -
5:30 - 5:34Гэхдээ юу юунаас илүүтэй
би Анжелина Жолитой уулзаж чадсан. -
5:34 - 5:36(Инээд)
-
5:36 - 5:382,5 секундын турш.
-
5:38 - 5:39(Инээд)
-
5:39 - 5:42Тэр бас энэ учралын тухай хаа нэгтээ
эргэн дурсдаг гэдэгт итгэлтэй байна. -
5:42 - 5:43Үгүй ч байж магад.
-
5:43 - 5:47Би мөн Ханна Монтанатай дугуй ширээн дээр
зэрэгцэн сууж үзсэн. -
5:47 - 5:49Ихэнхдээ нуруугаа харуулсан байсан л даа.
-
5:50 - 5:52Өмнө хэлсэнчлэн, би Майлигаас Жоли руу
нисэж, -
5:53 - 5:56хүн төрөлхтөн ч надтай хамт дүүлж байв.
-
5:56 - 5:59Үнэндээ бид хоёулаа
хяналтнаас тасарч байсан юм. -
5:59 - 6:01Дараа нь юу тохиолдсоныг
та нар мэдэж байгаа. -
6:02 - 6:03Интернэт гарч ирэв.
-
6:04 - 6:06Би 40 гаруй настайдаа
-
6:06 - 6:08яг л торон доторх бялзуухай шиг
жиргэж эхэлж билээ. -
6:09 - 6:12Би үүнийг тийм л их
ид шидтэй гэж бодсон учраас -
6:12 - 6:14миний ертөнц рүү шагайсан хүмүүс
-
6:14 - 6:16намайг биширнэ гэж бодсон хэрэг.
-
6:16 - 6:18Гэвч намайг болон хүн төрөлхтнийг
өөр зүйл хүлээж байв. -
6:19 - 6:23Дэлхий дахины харилцаа холбоо сайжирснаар
-
6:23 - 6:26шинэ санаа болон хүсэл мөрөөдөл
төрөн гарна гэж бодсон. -
6:27 - 6:34Эрх чөлөө болон шинэчлэлийн
эх үүсвэр болсон тэр л газраас -
6:35 - 6:37жижигхэн тосгонд байгаа мэт үзэл бодол,
-
6:37 - 6:39шүүмжлэл, тодорхойлолтууд
-
6:39 - 6:41зэрэгцэн гараасай гэж бид хүсээгүй.
-
6:43 - 6:45Хэлсэн болгон минь өөр санаа
илэрхийлэх болов. -
6:45 - 6:47Сайн, муу, таагүй гээд хийсэн болгон минь
-
6:48 - 6:51дэлхий дахины хувьд шүүж,
хэлэлцэх сэдэв боллоо. -
6:51 - 6:54Үнэн хэрэгтээ, миний хэлээгүй,
хийгээгүй бүхэн ч -
6:54 - 6:56ижил тавилантай учирдаг байв.
-
6:57 - 6:58Дөрвөн жилийн өмнө
-
6:59 - 7:01миний хайр татам эхнэр Гаури бид хоёр
-
7:01 - 7:033 дахь хүүхдээ төрүүлэхээр шийдсэн юм.
-
7:04 - 7:06Интернэтэд тэр хүүхдийг маань
-
7:07 - 7:09бидний 15 настай
-
7:09 - 7:10том хүүгийн маань
-
7:11 - 7:12хүүхэд гэсэн байв.
-
7:13 - 7:16Румын улсад нэг охины машиныг унаж байхдаа
-
7:16 - 7:18хүүхэдтэй болгосон юм байх.
-
7:19 - 7:21Тэгээд үүнийг дагалдах хуурамч
бичлэг ч бас байв. -
7:22 - 7:24Гэр бүлд маань
үнэхээр таагүй санагдсан. -
7:24 - 7:25Одоо 19 настай хүү минь
-
7:25 - 7:27одоог хүртэл түүнтэй зүгээр мэндлэхэд
-
7:27 - 7:28эргэж хараад:
-
7:28 - 7:31"Хөгшөөн, надад Европын жолооны
үнэмлэх ч байгаагүй шүү дээ" гэдэг. -
7:31 - 7:33(Инээд)
-
7:33 - 7:35Тийм шүү.
-
7:35 - 7:37Орчин үед
-
7:37 - 7:40бодит байдал аажмаар виртуал болж,
виртуал нь эсрэгээрээ бодит болсоор байна. -
7:40 - 7:42Би хүссэнээрээ байж,
-
7:42 - 7:45бодсоноо хэлж болохгүйгээ ойлгосон.
-
7:45 - 7:47Энэ үеийн хүн төрөлхтөн
-
7:48 - 7:50яг над шиг болсон байлаа.
-
7:50 - 7:53Бид бүгд дунд насны
хямралыг туулахаас гадна -
7:54 - 7:58хүн төрөлхтний амьдрал минийх шиг
хэт ил болсон байв. -
7:58 - 8:01Би үсний тосноос эхлээд
-
8:01 - 8:03түлшний генератор хүртэл
бүхнийг зарж эхэлсэн юм. -
8:03 - 8:05Хүн төрөлхтөн түүхий нефтиэс эхлээд
-
8:05 - 8:07цөмийн реактор хүртэл авч байв.
-
8:08 - 8:11Өөрийгөө шинээр таниулахын тулд
супер баатрын бариу өмсгөл -
8:12 - 8:14өмсөхийг ч оролдож үзсэн.
-
8:14 - 8:17Шийдвэр минь маш буруу
байсныг хэлэх хэрэгтэй. -
8:17 - 8:20Энэ дашрамд бүх цаг үеийн
-
8:20 - 8:23Бэтмэн, Хүн аалз, Супермэнүүдийн өмнөөс
-
8:23 - 8:26тэднийг маш их үнэлэх
ёстой юм байна гэдгийг хэлье. -
8:26 - 8:29Учир нь тэдгээр баатруудын хувцас салтааг
маш их өвтгөдөг. -
8:29 - 8:30(Инээд)
-
8:30 - 8:32Би үнэнээ л хэлж байна.
Энд заавал хэрэгтэй. -
8:34 - 8:35Нээрээ шүү.
-
8:35 - 8:39Санамсаргүйгээр би цоо шинэ
бүжгийн хөдөлгөөн ч гаргасан. -
8:39 - 8:41Түүнийгээ галзуу болсныг өөрөө ч мэдээгүй.
-
8:41 - 8:42Хэрэв дургүйцэхгүй бол,
-
8:42 - 8:45бас та нар намайг ерөнхийдөө таньдаг
болохоор, би ичиж зоволгүй үзүүлье. -
8:45 - 8:47Лунги бүжиг гэр нэрлэсэн.
-
8:47 - 8:50Та бүхнийг зөвшөөрвөл одоо харуулъя.
Би их авьяаслаг шүү. -
8:50 - 8:51(Алга ташилт)
-
8:51 - 8:53Нэг иймэрхүү.
-
8:54 - 8:56Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги бүжиг. -
8:56 - 8:59Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги бүжиг. -
8:59 - 9:01Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги. -
9:01 - 9:03Ингээд л боллоо.
Галзуу болсон. -
9:03 - 9:04(Алга ташилт)
-
9:04 - 9:06Үнэхээрийн тэгсэн шүү.
-
9:08 - 9:12Та бүхний анзаарсанчлан, надаас өөр хэн ч
юу хийж байгааг минь ойлгоогүй ч, -
9:12 - 9:13би огт тоогоогүй.
-
9:13 - 9:16Учир нь дэлхий даяараа,
хүн төрөлхтөн тэр чигээрээ -
9:16 - 9:18яг л над шиг гайхширч,
төөрөлдсөн байсан юм. -
9:19 - 9:20Би тэр үед бууж өгөөгүй.
-
9:20 - 9:22Би бүр бусад хүмүүсийн адилаар
олон нийтийн сүлжээн дэх -
9:22 - 9:24нэр хүндээ өөрчлөхийг оролдсон.
-
9:24 - 9:27Хэрвээ би философийн жиргээ бичвэл
хүмүүс намайг -
9:27 - 9:28тийм гэж бодно гэж бодлоо л доо.
-
9:28 - 9:31Гэвч зарим сэтгэгдлүүд толгой эргэм
-
9:31 - 9:34ойлгомжгүй товчлолууд байсан.
-
9:34 - 9:36ROFL, LOL.
[Савж унатлаа инээх], [Инээд алдах] -
9:36 - 9:40Бодолд автуулах ёстой байсан жиргээнд минь
хэн нэгэн "Adidas" гэж бичсэн байв. -
9:40 - 9:43Яагаад пүүзний нэрийг
бичсэн юм бол гэж гайхсан л даа. -
9:43 - 9:45Яагаад пүүзний нэрийг явуулна гэж?
-
9:45 - 9:48Тэгээд 16 настай охиноосоо
асуухад тэр намайг соён гэгээрүүллээ. -
9:48 - 9:52"Adidas"-ын шинэ утга "Өдөржин би сексийн
тухай боддог" [All day I dream about sex] -
9:52 - 9:54болсон байж.
(Инээд) -
9:55 - 9:56Нээрээ шүү.
-
9:56 - 9:57Мэдэх эсэхийг чинь мэдэхгүй.
-
9:57 - 10:02Би дотроо зарим товчлолууд
хэзээ ч өөрчлөгдөхгүйд талархангаа -
10:02 - 10:06ноён "Adidas" руу тодоор
"WTF" гэж хариу бичив. -
10:07 - 10:08"WTF".
-
10:10 - 10:12Харин одоо
-
10:12 - 10:14өмнө хэлсэнчлэн,
би одоо 51 настай, -
10:14 - 10:18гэсэн ч толгой эргүүлэм энэ товчлолуудыг
үл ажран зогсож байна. -
10:18 - 10:19Миний хэлэх гэсэн зүйл гэвэл
-
10:19 - 10:22хүн төрөлхтний хувьд оршин тогтнох
шийдвэрлэх үе гэж байдаг бол -
10:22 - 10:24одоо цаг нь ирээд байна.
-
10:24 - 10:26Учир нь одоогийн чи бол зоригтой.
-
10:27 - 10:29Одоогийн чамд
итгэл найдвар байна. -
10:29 - 10:32Одоогийн чи бол бүтээлч, бас авхаалжтай.
-
10:32 - 10:35Мэдээж одоогийн чи бол
тодорхойлоход төвөгтэй. -
10:36 - 10:38Энэ биширмээр, төгс бус
-
10:39 - 10:40оршин тогтнол дунд
-
10:40 - 10:43энд ирэхээс өмнө бага зэрэг
өөрийгөө зоригтой байгааг мэдэрч, -
10:43 - 10:46өөр лүүгээ нэг чухал харахаар шийдлээ.
-
10:48 - 10:50Тэгээд Мадам Тюссогийн музейд байдаг
-
10:50 - 10:54өөрийнхөө лааны тосон баримал шиг
харагдаж байгаагаа ойлгосон. -
10:54 - 10:56(Инээд)
-
10:56 - 10:59Ухаарлын энэ мөчид би
-
10:59 - 11:03хүн төрөлхтөн болон миний хувьд хамгийн
чухал, тулгамдаад буй асуултыг асуулаа. -
11:04 - 11:06Би нүүр царайгаа засах хэрэгтэй юу?
-
11:07 - 11:11Би жүжигчин шүү дээ.
-
11:11 - 11:14Хүн төрөлхтний бүтээлч байдлын
орчин үеийн илэрхийлэл. -
11:14 - 11:16Миний эх нутаг бол
-
11:16 - 11:21тайлбарлашгүй мөртлөө маш энгийн
шүтлэгтэй газар. -
11:22 - 11:24Агуу өгөөмөр сэтгэлтэй
-
11:24 - 11:27Энэтхэг улс маань санамсаргүйгээр
-
11:27 - 11:31ядуу эрх чөлөөний төлөө тэмцэгч хүний
лалын шашинт хүүг, -
11:31 - 11:35мөрөөдөл худалддаг бизнест
өөрийн мэдэлгүй орчихсон намайг -
11:36 - 11:40хайр дурлалын хаанаар өргөмжилж
-
11:41 - 11:43"Болливудын Бадшах [хаан]",
-
11:44 - 11:47улсын хамгийн агуу амраг гэж үзсэн.
-
11:48 - 11:49Ийм царайтай байж шүү дээ.
-
11:49 - 11:51Харин тийм ээ.
(Инээд) -
11:51 - 11:53Миний царай удаа дараа
-
11:53 - 11:54царай муутай, уламжлалт бус,
-
11:54 - 11:57бас хачирхалтайгаар хангалттай
шоколадлаг биш гэж дүгнэгдэж байсан. -
11:57 - 11:59(Инээд)
-
12:02 - 12:04Энэ эртний нутгийн хүмүүс
-
12:04 - 12:06намайг дуусашгүй хайраараа өлгийдсөн.
-
12:06 - 12:08Харин миний тэднээс сурсан зүйл бол
-
12:09 - 12:12эрх мэдэл, ядуурлын аль нь ч
-
12:12 - 12:16хүний амьдралыг илүү гайхалтай эсвэл
зовлон зүдгүүртэй болгодоггүй. -
12:16 - 12:18Би нутгийнхаа ард түмнээс
-
12:18 - 12:26амьдралын, хүн төрөлхтний, соёлын,
шашин шүтлэгийн, улс орны нэр хүнд -
12:26 - 12:27яг үнэндээ
-
12:27 - 12:30талархал болон өрөвч сэтгэлд
оршдгийг ойлгосон. -
12:31 - 12:36Чиний сэтгэлийг хөдөлгөж,
бүтээх, бий болгох урам өгдөг, -
12:36 - 12:37алдахаас чинь сэргийлдэг,
-
12:37 - 12:40амьд үлдэхэд чинь тусалдаг тэр зүйл бол
-
12:40 - 12:44магадгүй хүн төрөлхтний хувьд хамгийн
эртний, хамгийн энгийн сэтгэл хөдлөл байх. -
12:44 - 12:47Энэ бол хайр.
-
12:47 - 12:50Нутгийн маань нэгэн нууцлаг алдартай
яруу найрагч ингэж бичсэн байдаг. -
12:50 - 12:57(Хинди хэл дээрх шүлэг)
-
13:01 - 13:03(Шүлгийн төгсгөл)
-
13:03 - 13:05Үүнийг утгачлан орчуулбал...
-
13:05 - 13:08Хэрвээ та хинди хэл мэддэг бол
алга ташаарай. -
13:08 - 13:09(Алга ташилт)
-
13:09 - 13:10Санахад их хэцүү.
-
13:11 - 13:14Утгачлан орчуулбал,
-
13:14 - 13:16бүхий л мэдлэг олгох номнуудыг уншиж,
-
13:17 - 13:19авсан мэдлэгээ шинэчлэл,
-
13:19 - 13:23бүтээлч байдал, технологиор
дамжуулан хуваалцаж болох ч, -
13:23 - 13:29хажууд байгаа хүмүүсээ гэсэн хайр,
энэрэлтэй хослуулахгүй л юм бол -
13:29 - 13:32ирээдүйдээ хэзээ ч илүү ухаалаг
байж чадахгүй. -
13:33 - 13:36Хоёр бүтэн болон нэг хагас
үсэгнээс бүрддэг "प्रेम" гэсэн үг бий. -
13:36 - 13:38Энэ үг "хайр" гэсэн утгатай.
-
13:38 - 13:40Үүнийг ойлгож,
-
13:40 - 13:41хэрэгжүүлж чадвал,
-
13:41 - 13:44энэ нь өөрөө хүн төрөлхтнийг
гэрэлтүүлэх болно. -
13:45 - 13:47Ирээдүйн "Та" бол
-
13:48 - 13:50хайрлах чадвартай "Та" байх ёстой гэдэгт
би итгэдэг. -
13:51 - 13:53Үгүй бол хэзээ ч цэцэглэхгүй.
-
13:54 - 13:57Өөрөө өөртөө уусан үгүй болно.
-
13:59 - 14:00Хүч чадлаа ашиглан
-
14:01 - 14:02хэрэм босгож
-
14:02 - 14:05хүмүүсээс тусдаа байж болно.
-
14:05 - 14:09Аль эсвэл саадыг эвдэж
тэднийг урьж оруулсан ч бас болно. -
14:10 - 14:12Итгэл үнэмшлээрээ
-
14:12 - 14:14хүмүүсийг айлган сүрдүүлж,
-
14:14 - 14:16өөрөө захирч болно.
-
14:17 - 14:20Эсвэл хүмүүст урам зориг хайрлан
-
14:20 - 14:23тэднийг гэгээрлийн агуу өндөрлөгт
хүргэж бас болно. -
14:23 - 14:25Эрч хүчээ ашиглан цөмийн бөмбөг хийж
-
14:25 - 14:29харанхуй сүйрлийг авчрахад
ашиглаж болно. -
14:29 - 14:33Эсвэл сая сая хүмүүст аз жаргалын
гэгээ цацруулж болно. -
14:34 - 14:38Хүйтэн сэтгэлтэй нэгэн шиг далай тэнгисийг
бохирдуулж, ой модыг тайрч болно. -
14:38 - 14:40Байгаль орчныг үгүй хийж
-
14:40 - 14:42эсвэл тэднийг хайрлан
-
14:42 - 14:44мод, уснаас үүсэх амьдралыг
дахин сэргээж болно. -
14:45 - 14:47Ангараг гаригт газардан
-
14:47 - 14:49зэвсэгт хамгаалалт барьж болно.
-
14:51 - 14:56Эсвэл амьд биет, төрөл зүйлийг
олж судлан, хамгаалж болно. -
14:56 - 14:59Олсон бүх мөнгөөрөө
-
14:59 - 15:02ямар ч үр ашиггүй дайныг санхүүжүүлж,
-
15:03 - 15:06бяцхан хүүхдүүдийн гарт зэвсэг бариулаад
-
15:06 - 15:08бие биенийг нь алуулж болно.
-
15:08 - 15:11Эсвэл тэдний гэдсийг дүүргэхийн тулд
-
15:11 - 15:14илүү их хоол хүнс өгч болно.
-
15:15 - 15:19Миний эх орон надад
хүн төрөлхтний хайрлах чадвар -
15:19 - 15:21бурханлаг үзэлтэй адил гэдгийг зааж өгсөн.
-
15:22 - 15:25Соёл иргэншлийн хэдийнэ
-
15:25 - 15:31бохирдуулсан дэлхий дээр
зөвхөн хайр л тодорч гэрэлтдэг. -
15:33 - 15:35Сүүлийн хэд хоногт энд тавигдсан
илтгэлүүд, -
15:35 - 15:39ирж өөрсдийн авьяас, гаргасан амжилтуудыг
сонирхуулсан гайхалтай хүмүүс, -
15:39 - 15:41инноваци, технологи, шинжлэх ухаан,
-
15:41 - 15:44мөн эдгээр TED илтгэлүүдийн ачаар
-
15:44 - 15:46олж авсан мэдлэг,
мөн Та бүгд -
15:46 - 15:50ирээдүйн "Бид"-ний төлөө баярлан тэмдэглэх
хангалттай шалтгаан мөн. -
15:50 - 15:51Гэвч энэ тэмдэглэлт баярт
-
15:52 - 15:56өөрсдийн хайрлаж, энэрэх чадварыг
суулгаж өгөх чухал даалгаврыг -
15:57 - 16:00баттай ойлгуулах хэрэгтэй,
баттай ойлгуулах хэрэгтэй, -
16:01 - 16:03яг адилхан хэмжээгээр.
-
16:04 - 16:06Ирээдүйн "Та"-ныг
-
16:07 - 16:09хязгааргүй гэдэгт би итгэлтэй байна.
-
16:09 - 16:12Үүнийг Энэтхэгт тойрог хэлбэрийн
"чакра" гэдэг. -
16:13 - 16:16Бүрэн хэлбэртээ орохын тулд
эхэлсэн газартаа төгсөнө. -
16:17 - 16:22Цаг хугацаа болон орон зайг
өөр өөрөөр хүлээж авдаг "Та" -
16:26 - 16:29өөрийгөө төсөөлшгүй бөгөөд
-
16:29 - 16:32гайхалтай хэмжээнд чухал гэдгээ,
-
16:32 - 16:34тэгсэн мөртлөө огторгуйн уудамд
-
16:34 - 16:38ямар ч ач холбогдолгүй өчүүхэн гэдгээ
аль алийг нь та мэднэ. -
16:39 - 16:41Чин сэтгэлээсээ хайрладаг,
-
16:41 - 16:43зөвхөн үнэнийг л хардаг,
-
16:43 - 16:45цагаахан зүйлсийг мөрөөддөг
-
16:46 - 16:51хүн төрөлхтний тийм л анхны
цэвэр ариун байдал руу -
16:52 - 16:55эргэн очдог "Та".
-
16:56 - 16:58Ирээдүйн "Та"
-
16:59 - 17:00хөгширч буй кино од шиг л
байх хэрэгтэй. -
17:01 - 17:04Түүний итгэдэг зүйл нь
-
17:04 - 17:09бүрэн, тэр чигээрээ, хэтэрхий ихээр
-
17:09 - 17:12өөрийгөө хайрладаг дэлхий байх
боломжтой. -
17:12 - 17:15Өөрөө өөртөө хамгийн сайн
-
17:15 - 17:17амраг нь байх тэр дэлхийг
-
17:17 - 17:19зөвхөн та л бүтээж чадна.
-
17:20 - 17:21Ноёд, хатагтай нар аа,
-
17:21 - 17:24би үүнийг л ирээдүйн "Та"
байна гэдэгт итгэлтэй байна. -
17:24 - 17:25Маш их баярлалаа.
-
17:25 - 17:26Шукрия.
-
17:26 - 17:28(Алга ташилт)
-
17:28 - 17:30Баярлалаа.
-
17:30 - 17:32(Алга ташилт)
-
17:33 - 17:34Баярлалаа.
-
17:34 - 17:36(Алга ташилт)
- Title:
- Хүн төрөлхтөн, нэр төр, хайрын тухай эргэцүүлэл
- Speaker:
- Шах Рук Хан
- Description:
-
Болливудын хамгийн алдартай од Шах Рук Хан хэлэхдээ: "Би мөрөөдөл зарж, сая сая хүмүүст хайр бэлэглэдэг" гэжээ. Тэрээр энэ сэтгэл татам, хөгжилтэй яриандаа амьдралынхаа нугачааг өгүүлж, алдартай бүжгийнхээ зарим хөдөлгөөнүүдийг үзүүлэн, анхаарлын төвд ихэнх цагийг өнгөрөөхдөө олж авсан амьдралын ухаанаасаа хуваалцаж байна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 17:49
Tuya Bat edited Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love | ||
Tuya Bat approved Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Thoughts on humanity, fame and love |