Намаскар.
Би бол 51 настай кино од.
Ботокс хараахан хэрэглэж эхлээгүй байгаа.
(Инээд)
Тиймээс би цэвэр,
гэхдээ би кинонууддаа яг л
21 настай залуу шиг аашилж чадна шүү.
Тийм ээ, би тэгдэг.
Би мөрөөдөл зарж, Энэтхэгийн сая сая
ард иргэддээ хайр бэлэглэдэг ба
тэд намайг дэлхийн хамгийн
гайхалтай амраг гэж боддог.
(Инээд)
Хэрвээ таныг хэнд ч хэлэхүй гэвэл би
тийм биш гэдгээ хэлье.
Гэхдээ энэ ойлголт хэзээ ч
битгий алга болоосой.
(Инээд)
Та нар дотор миний бүтээлүүдийг
үзээгүй хүн
их олон байгаа гэдгийг би ойлгосон.
Өмнөөс чинь маш их харамсаж байна.
(Инээд)
(Алга ташилт)
Гэсэн ч бусад кино одуудын адил
өөрөө өөртөө хэт итгэлтэй байхад минь
нөлөөлөөгүй л дээ.
(Инээд)
Иймээс ч миний найзууд
Крис, Жулиет хоёр
намайг ирээдүйн "Та" сэдвээр
яриулахаар урьсан.
Тэгэхээр би мэдээж одоо байгаа
өөрийнхөө тухай ярина гэсэн үг.
(Инээд)
Учир нь би хүн төрөлхтнийг
өөртэйгөө адил гэдэгт үнэхээр итгэдэг.
(Инээд)
Үнэхээр тийм шүү.
Хөгширч буй кино од л гэсэн үг,
эргэн тойрныхоо
бүх шинэлэг зүйлсээс зуурч,
эхнээсээ зөв байсан эсэхэд эргэлзэж,
тэгсэн мөртлөө тэр бүхнийг үл тоомсорлон
гялалзсаар байхыг хичээнэ.
Би Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын
дүрвэгсдийн сууринд төрсөн.
Аав минь эрх чөлөөний төлөө
тэмцэгч байсан.
Ээж минь бүх ээж нар шиг
жирийн нэгэн тэмцэгч байлаа.
Тэгээд жинхэнэ хомосапиенсууд шиг
амьд үлдэхийн төлөө тэмцсэн.
20 гаруйхан настай байхдаа
би эцэг эхээ хоёуланг нь алдсан.
Одоо бодоход би их тоомжиргүй байж.
Гэхдээ...
(Инээд)
Аавынхаа өнгөрсөн өдрийг
би сайн санаж байна.
Мөн тэр үед биднийг эмнэлэгт хүргэсэн
хөршийн жолоочийг бас санаж байна.
Тэр "үхсэн хүн цайны мөнгө сайн
өгдөггүй" гэж үглээд
харанхуй руу алхан одсон.
Тэр үед би 14-хөн настай байлаа.
Би аавынхаа цогцсыг машины
арын суудалд тавиад,
ээжийгээ хажуудаа суулгав.
Эмнэлгээс гэр лүүгээ хөдөллөө.
Чимээгүйхэн уйлж байсан ээж минь
над руу хараад:
"Хүү минь, чи хэзээ жолоодож
сураа вэ?" гэв.
Би бодлоо л доо.
Тэгээд ээждээ: "Сая л сурлаа" гэж билээ.
(Инээд)
Тэр шөнөөс эхлээд
яг л өсвөр настай хүн төрөлхтөнтэй адил
амьд үлдэх чухал хэрэслүүдийг
би сурч эхэллээ.
Үнэнийг хэлэхэд, тэр үеийн амьдралын
тогтолцоо маш амархан байсан.
Зөвхөн олдсоноо идэж,
хэлснийг нь л хийдэг байлаа.
Би бодохдоо "Селиак" гэдэг нь
ногооны нэр, харин "веган" гэж
"Оддын дайн" киноны ноён Спокийн алга
болсон найз [Вулкэн] гэж ойлгодог байв.
(Инээд)
Анх үерхсэн охинтойгоо гэрлэж,
машиныхаа карбюраторыг засч чадвал
техникийн мэргэжилтэн гэгддэг байв.
Миний хувьд, англиар "гэй" гэж
"аз жаргал" гэсэн үгийн ухаалаг хувилбар,
бас та нарын сайн мэддэгчлэн "Лесбиан"
гэж Португаль улсын нийслэл байсан юм.
(Инээд)
Би хаана байсан юм бол доо.
Бид өвөг дээдсийн маань
хүнд хөдөлмөр, золиосын дүнд
биднийг хамгаалахын тулд
бий болсон тогтолцоонд найдаж,
засгийн газрыг үнэхээр
бидний амьдралыг сайжруулахын төлөө
ажилладаг гэж боддог байв.
Шинжлэх ухаан маш энгийн,
логик холбоотой байсан.
Алим тэгэхэд эхлээд Ева,
дараа нь Ньютоны эзэмшлийн
энгийн нэг жимс байлаа.
Стив Жобсоос өмнө шүү дээ.
Харин "Эврика" бол
гудамжаар нүцгэн гүйхийг хүссэн үедээ
орилдог үг байв.
Ажиллахын тулд хаана ч
очиж болдог ба
хүмүүс ихэнхдээ таатайгаар
хүлээн авдаг байсан.
Нүүдэл гэж тэр үед хүнийх биш,
цагаан тогорууныхыг л хэлдэг байсан.
Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж,
бодсоноо шууд хэлдэг байжээ.
Дараа нь би 20 гаран настайдаа
хөгжин тэлж буй их хот
Мумбай руу нүүснээр
миний амьдрал
яг л дөнгөж аж үйлдвэржиж буй,
хүсэл тэмүүлэлтэй хүн төрөлхтөнтэй адил
өөрчлөгдөж эхлэв.
Их хотын амьдралын
амь зуух тэмцэл дунд
бүх зүйл өөрөөр харагдах болов.
Дэлхийн өнцөг булан бүрээс гаралтай,
янз бүрийн царай зүс, үндэстэн,
хүйс, хөрөнгөтнүүд гээд
олон хүнтэй би уулзаж байсан.
Тодорхойлолтууд нь хувирамтгай болж эхлэв.
Хийж буй ажил нь хүнийг тодорхойлох
маш хүчтэй хэрэгсэл болж ирсэн.
Бүхий л системүүд миний хувьд
найдваргүй мэт санагдаж,
хүн төрөлхтний янз бүрийн шинж чанар,
тэдний өсөлт, дэвшлийг гүйцэхээргүй
хэт хэвшмэл болсон мэт.
Шинэлэг санаанууд илүү чөлөөтэй,
хурдан тархаж байв.
Би хүн төрөлхтний инноваци,
хамтын ажиллагаа болон
өөрийнхөө бүтээлч байдлын
гайхамшгийг мэдэрсэн.
Би хамтын зүтгэлийн тусламжтайгаар
супер од болон ниссэн юм.
Надад үнэхээр зорьсондоо
хүрсэн мэт санагдаж эхэлсэн ба
40 нас хүрэхдээ би үнэхээр
дүүлэн нисч байлаа.
Намайг хаа сайгүй харж болно.
Тэгэхэд би 50 кино,
200 дуу гаргаж,
Малайзи улсаас одонгоор шагнагдсан.
Францын засгийн газраас төрийн
хамгийн өндөр алдрыг ч хүртэв.
Харамсалтай нь, нэрийг нь одоо хүртэл
хэлж чадахгүй байгаа.
(Инээд)
Франц улсаас уучлал гуйхын зэрэгцээ
талархал илэрхийлье.
Гэхдээ юу юунаас илүүтэй
би Анжелина Жолитой уулзаж чадсан.
(Инээд)
2,5 секундын турш.
(Инээд)
Тэр бас энэ учралын тухай хаа нэгтээ
эргэн дурсдаг гэдэгт итгэлтэй байна.
Үгүй ч байж магад.
Би мөн Ханна Монтанатай дугуй ширээн дээр
зэрэгцэн сууж үзсэн.
Ихэнхдээ нуруугаа харуулсан байсан л даа.
Өмнө хэлсэнчлэн, би Майлигаас Жоли руу
нисэж,
хүн төрөлхтөн ч надтай хамт дүүлж байв.
Үнэндээ бид хоёулаа
хяналтнаас тасарч байсан юм.
Дараа нь юу тохиолдсоныг
та нар мэдэж байгаа.
Интернэт гарч ирэв.
Би 40 гаруй настайдаа
яг л торон доторх бялзуухай шиг
жиргэж эхэлж билээ.
Би үүнийг тийм л их
ид шидтэй гэж бодсон учраас
миний ертөнц рүү шагайсан хүмүүс
намайг биширнэ гэж бодсон хэрэг.
Гэвч намайг болон хүн төрөлхтнийг
өөр зүйл хүлээж байв.
Дэлхий дахины харилцаа холбоо сайжирснаар
шинэ санаа болон хүсэл мөрөөдөл
төрөн гарна гэж бодсон.
Эрх чөлөө болон шинэчлэлийн
эх үүсвэр болсон тэр л газраас
жижигхэн тосгонд байгаа мэт үзэл бодол,
шүүмжлэл, тодорхойлолтууд
зэрэгцэн гараасай гэж бид хүсээгүй.
Хэлсэн болгон минь өөр санаа
илэрхийлэх болов.
Сайн, муу, таагүй гээд хийсэн болгон минь
дэлхий дахины хувьд шүүж,
хэлэлцэх сэдэв боллоо.
Үнэн хэрэгтээ, миний хэлээгүй,
хийгээгүй бүхэн ч
ижил тавилантай учирдаг байв.
Дөрвөн жилийн өмнө
миний хайр татам эхнэр Гаури бид хоёр
3 дахь хүүхдээ төрүүлэхээр шийдсэн юм.
Интернэтэд тэр хүүхдийг маань
бидний 15 настай
том хүүгийн маань
хүүхэд гэсэн байв.
Румын улсад нэг охины машиныг унаж байхдаа
хүүхэдтэй болгосон юм байх.
Тэгээд үүнийг дагалдах хуурамч
бичлэг ч бас байв.
Гэр бүлд маань
үнэхээр таагүй санагдсан.
Одоо 19 настай хүү минь
одоог хүртэл түүнтэй зүгээр мэндлэхэд
эргэж хараад:
"Хөгшөөн, надад Европын жолооны
үнэмлэх ч байгаагүй шүү дээ" гэдэг.
(Инээд)
Тийм шүү.
Орчин үед
бодит байдал аажмаар виртуал болж,
виртуал нь эсрэгээрээ бодит болсоор байна.
Би хүссэнээрээ байж,
бодсоноо хэлж болохгүйгээ ойлгосон.
Энэ үеийн хүн төрөлхтөн
яг над шиг болсон байлаа.
Бид бүгд дунд насны
хямралыг туулахаас гадна
хүн төрөлхтний амьдрал минийх шиг
хэт ил болсон байв.
Би үсний тосноос эхлээд
түлшний генератор хүртэл
бүхнийг зарж эхэлсэн юм.
Хүн төрөлхтөн түүхий нефтиэс эхлээд
цөмийн реактор хүртэл авч байв.
Өөрийгөө шинээр таниулахын тулд
супер баатрын бариу өмсгөл
өмсөхийг ч оролдож үзсэн.
Шийдвэр минь маш буруу
байсныг хэлэх хэрэгтэй.
Энэ дашрамд бүх цаг үеийн
Бэтмэн, Хүн аалз, Супермэнүүдийн өмнөөс
тэднийг маш их үнэлэх
ёстой юм байна гэдгийг хэлье.
Учир нь тэдгээр баатруудын хувцас салтааг
маш их өвтгөдөг.
(Инээд)
Би үнэнээ л хэлж байна.
Энд заавал хэрэгтэй.
Нээрээ шүү.
Санамсаргүйгээр би цоо шинэ
бүжгийн хөдөлгөөн ч гаргасан.
Түүнийгээ галзуу болсныг өөрөө ч мэдээгүй.
Хэрэв дургүйцэхгүй бол,
бас та нар намайг ерөнхийдөө таньдаг
болохоор, би ичиж зоволгүй үзүүлье.
Лунги бүжиг гэр нэрлэсэн.
Та бүхнийг зөвшөөрвөл одоо харуулъя.
Би их авьяаслаг шүү.
(Алга ташилт)
Нэг иймэрхүү.
Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги бүжиг.
Лунги бүжиг. Лунги.
Ингээд л боллоо.
Галзуу болсон.
(Алга ташилт)
Үнэхээрийн тэгсэн шүү.
Та бүхний анзаарсанчлан, надаас өөр хэн ч
юу хийж байгааг минь ойлгоогүй ч,
би огт тоогоогүй.
Учир нь дэлхий даяараа,
хүн төрөлхтөн тэр чигээрээ
яг л над шиг гайхширч,
төөрөлдсөн байсан юм.
Би тэр үед бууж өгөөгүй.
Би бүр бусад хүмүүсийн адилаар
олон нийтийн сүлжээн дэх
нэр хүндээ өөрчлөхийг оролдсон.
Хэрвээ би философийн жиргээ бичвэл
хүмүүс намайг
тийм гэж бодно гэж бодлоо л доо.
Гэвч зарим сэтгэгдлүүд толгой эргэм
ойлгомжгүй товчлолууд байсан.
ROFL, LOL.
[Савж унатлаа инээх], [Инээд алдах]
Бодолд автуулах ёстой байсан жиргээнд минь
хэн нэгэн "Adidas" гэж бичсэн байв.
Яагаад пүүзний нэрийг
бичсэн юм бол гэж гайхсан л даа.
Яагаад пүүзний нэрийг явуулна гэж?
Тэгээд 16 настай охиноосоо
асуухад тэр намайг соён гэгээрүүллээ.
"Adidas"-ын шинэ утга "Өдөржин би сексийн
тухай боддог" [All day I dream about sex]
болсон байж.
(Инээд)
Нээрээ шүү.
Мэдэх эсэхийг чинь мэдэхгүй.
Би дотроо зарим товчлолууд
хэзээ ч өөрчлөгдөхгүйд талархангаа
ноён "Adidas" руу тодоор
"WTF" гэж хариу бичив.
"WTF".
Харин одоо
өмнө хэлсэнчлэн,
би одоо 51 настай,
гэсэн ч толгой эргүүлэм энэ товчлолуудыг
үл ажран зогсож байна.
Миний хэлэх гэсэн зүйл гэвэл
хүн төрөлхтний хувьд оршин тогтнох
шийдвэрлэх үе гэж байдаг бол
одоо цаг нь ирээд байна.
Учир нь одоогийн чи бол зоригтой.
Одоогийн чамд
итгэл найдвар байна.
Одоогийн чи бол бүтээлч, бас авхаалжтай.
Мэдээж одоогийн чи бол
тодорхойлоход төвөгтэй.
Энэ биширмээр, төгс бус
оршин тогтнол дунд
энд ирэхээс өмнө бага зэрэг
өөрийгөө зоригтой байгааг мэдэрч,
өөр лүүгээ нэг чухал харахаар шийдлээ.
Тэгээд Мадам Тюссогийн музейд байдаг
өөрийнхөө лааны тосон баримал шиг
харагдаж байгаагаа ойлгосон.
(Инээд)
Ухаарлын энэ мөчид би
хүн төрөлхтөн болон миний хувьд хамгийн
чухал, тулгамдаад буй асуултыг асуулаа.
Би нүүр царайгаа засах хэрэгтэй юу?
Би жүжигчин шүү дээ.
Хүн төрөлхтний бүтээлч байдлын
орчин үеийн илэрхийлэл.
Миний эх нутаг бол
тайлбарлашгүй мөртлөө маш энгийн
шүтлэгтэй газар.
Агуу өгөөмөр сэтгэлтэй
Энэтхэг улс маань санамсаргүйгээр
ядуу эрх чөлөөний төлөө тэмцэгч хүний
лалын шашинт хүүг,
мөрөөдөл худалддаг бизнест
өөрийн мэдэлгүй орчихсон намайг
хайр дурлалын хаанаар өргөмжилж
"Болливудын Бадшах [хаан]",
улсын хамгийн агуу амраг гэж үзсэн.
Ийм царайтай байж шүү дээ.
Харин тийм ээ.
(Инээд)
Миний царай удаа дараа
царай муутай, уламжлалт бус,
бас хачирхалтайгаар хангалттай
шоколадлаг биш гэж дүгнэгдэж байсан.
(Инээд)
Энэ эртний нутгийн хүмүүс
намайг дуусашгүй хайраараа өлгийдсөн.
Харин миний тэднээс сурсан зүйл бол
эрх мэдэл, ядуурлын аль нь ч
хүний амьдралыг илүү гайхалтай эсвэл
зовлон зүдгүүртэй болгодоггүй.
Би нутгийнхаа ард түмнээс
амьдралын, хүн төрөлхтний, соёлын,
шашин шүтлэгийн, улс орны нэр хүнд
яг үнэндээ
талархал болон өрөвч сэтгэлд
оршдгийг ойлгосон.
Чиний сэтгэлийг хөдөлгөж,
бүтээх, бий болгох урам өгдөг,
алдахаас чинь сэргийлдэг,
амьд үлдэхэд чинь тусалдаг тэр зүйл бол
магадгүй хүн төрөлхтний хувьд хамгийн
эртний, хамгийн энгийн сэтгэл хөдлөл байх.
Энэ бол хайр.
Нутгийн маань нэгэн нууцлаг алдартай
яруу найрагч ингэж бичсэн байдаг.
(Хинди хэл дээрх шүлэг)
(Шүлгийн төгсгөл)
Үүнийг утгачлан орчуулбал...
Хэрвээ та хинди хэл мэддэг бол
алга ташаарай.
(Алга ташилт)
Санахад их хэцүү.
Утгачлан орчуулбал,
бүхий л мэдлэг олгох номнуудыг уншиж,
авсан мэдлэгээ шинэчлэл,
бүтээлч байдал, технологиор
дамжуулан хуваалцаж болох ч,
хажууд байгаа хүмүүсээ гэсэн хайр,
энэрэлтэй хослуулахгүй л юм бол
ирээдүйдээ хэзээ ч илүү ухаалаг
байж чадахгүй.
Хоёр бүтэн болон нэг хагас
үсэгнээс бүрддэг "प्रेम" гэсэн үг бий.
Энэ үг "хайр" гэсэн утгатай.
Үүнийг ойлгож,
хэрэгжүүлж чадвал,
энэ нь өөрөө хүн төрөлхтнийг
гэрэлтүүлэх болно.
Ирээдүйн "Та" бол
хайрлах чадвартай "Та" байх ёстой гэдэгт
би итгэдэг.
Үгүй бол хэзээ ч цэцэглэхгүй.
Өөрөө өөртөө уусан үгүй болно.
Хүч чадлаа ашиглан
хэрэм босгож
хүмүүсээс тусдаа байж болно.
Аль эсвэл саадыг эвдэж
тэднийг урьж оруулсан ч бас болно.
Итгэл үнэмшлээрээ
хүмүүсийг айлган сүрдүүлж,
өөрөө захирч болно.
Эсвэл хүмүүст урам зориг хайрлан
тэднийг гэгээрлийн агуу өндөрлөгт
хүргэж бас болно.
Эрч хүчээ ашиглан цөмийн бөмбөг хийж
харанхуй сүйрлийг авчрахад
ашиглаж болно.
Эсвэл сая сая хүмүүст аз жаргалын
гэгээ цацруулж болно.
Хүйтэн сэтгэлтэй нэгэн шиг далай тэнгисийг
бохирдуулж, ой модыг тайрч болно.
Байгаль орчныг үгүй хийж
эсвэл тэднийг хайрлан
мод, уснаас үүсэх амьдралыг
дахин сэргээж болно.
Ангараг гаригт газардан
зэвсэгт хамгаалалт барьж болно.
Эсвэл амьд биет, төрөл зүйлийг
олж судлан, хамгаалж болно.
Олсон бүх мөнгөөрөө
ямар ч үр ашиггүй дайныг санхүүжүүлж,
бяцхан хүүхдүүдийн гарт зэвсэг бариулаад
бие биенийг нь алуулж болно.
Эсвэл тэдний гэдсийг дүүргэхийн тулд
илүү их хоол хүнс өгч болно.
Миний эх орон надад
хүн төрөлхтний хайрлах чадвар
бурханлаг үзэлтэй адил гэдгийг зааж өгсөн.
Соёл иргэншлийн хэдийнэ
бохирдуулсан дэлхий дээр
зөвхөн хайр л тодорч гэрэлтдэг.
Сүүлийн хэд хоногт энд тавигдсан
илтгэлүүд,
ирж өөрсдийн авьяас, гаргасан амжилтуудыг
сонирхуулсан гайхалтай хүмүүс,
инноваци, технологи, шинжлэх ухаан,
мөн эдгээр TED илтгэлүүдийн ачаар
олж авсан мэдлэг,
мөн Та бүгд
ирээдүйн "Бид"-ний төлөө баярлан тэмдэглэх
хангалттай шалтгаан мөн.
Гэвч энэ тэмдэглэлт баярт
өөрсдийн хайрлаж, энэрэх чадварыг
суулгаж өгөх чухал даалгаврыг
баттай ойлгуулах хэрэгтэй,
баттай ойлгуулах хэрэгтэй,
яг адилхан хэмжээгээр.
Ирээдүйн "Та"-ныг
хязгааргүй гэдэгт би итгэлтэй байна.
Үүнийг Энэтхэгт тойрог хэлбэрийн
"чакра" гэдэг.
Бүрэн хэлбэртээ орохын тулд
эхэлсэн газартаа төгсөнө.
Цаг хугацаа болон орон зайг
өөр өөрөөр хүлээж авдаг "Та"
өөрийгөө төсөөлшгүй бөгөөд
гайхалтай хэмжээнд чухал гэдгээ,
тэгсэн мөртлөө огторгуйн уудамд
ямар ч ач холбогдолгүй өчүүхэн гэдгээ
аль алийг нь та мэднэ.
Чин сэтгэлээсээ хайрладаг,
зөвхөн үнэнийг л хардаг,
цагаахан зүйлсийг мөрөөддөг
хүн төрөлхтний тийм л анхны
цэвэр ариун байдал руу
эргэн очдог "Та".
Ирээдүйн "Та"
хөгширч буй кино од шиг л
байх хэрэгтэй.
Түүний итгэдэг зүйл нь
бүрэн, тэр чигээрээ, хэтэрхий ихээр
өөрийгөө хайрладаг дэлхий байх
боломжтой.
Өөрөө өөртөө хамгийн сайн
амраг нь байх тэр дэлхийг
зөвхөн та л бүтээж чадна.
Ноёд, хатагтай нар аа,
би үүнийг л ирээдүйн "Та"
байна гэдэгт итгэлтэй байна.
Маш их баярлалаа.
Шукрия.
(Алга ташилт)
Баярлалаа.
(Алга ташилт)
Баярлалаа.
(Алга ташилт)