< Return to Video

Дорнын зурхайн тайлбар

  • 0:01 - 0:04
    Хятад найз чинь танаас
  • 0:04 - 0:06
    "Чи ямар жилтэй вэ?" гэж асууж байсан уу?
  • 0:06 - 0:08
    Тэднийг зүгээр л яриа
    өдөж байна гэж бүү бод.
  • 0:08 - 0:10
    Хэрэв та "Би бич жилтэй" гэж хариулбал
  • 0:10 - 0:13
    тэд таныг 24,36,48 эсвэл 60 настай
  • 0:13 - 0:15
    гэдгийг тэр даруй ойлгоно.
  • 0:15 - 0:16
    (Инээд)
  • 0:16 - 0:20
    Төрсөн жилийг асуух нь
    хүний насыг асуух эелдэг арга юм.
  • 0:20 - 0:24
    Жилээ хэлэхэд таныг бас
    давхар дүгнэчихнэ.
  • 0:24 - 0:27
    Таны аз болон бүтэлгүйтэл,
  • 0:27 - 0:30
    зан ааш, ажлын төлөв,
  • 0:30 - 0:33
    тухайн жилийн төлөв зэргийг таамаглана.
  • 0:33 - 0:36
    Хэрвээ та эхнэр эсвэл нөхрийнхөө
    жилийг хэлбэл
  • 0:36 - 0:40
    та хоёрын хувийн амьдралыг
    дотроо дүрсэлнэ.
  • 0:41 - 0:43
    Та дорнын зурхайд итгэдэггүй байж болно.
  • 0:43 - 0:47
    Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь
    итгэдэг энэхүү зүйлд
  • 0:47 - 0:50
    бодлоготой хандах хэрэгтэй.
  • 0:50 - 0:53
    Дорнын зурхай гэж яг юу вэ?
  • 0:54 - 0:57
    Ихэнх барууныхан өрнийн зурхайн
  • 0:57 - 0:59
    12 сард хуваагддаг тооллыг төсөөлдөг.
  • 1:00 - 1:02
    Дорнын зурхай түүнээс өөр.
  • 1:02 - 1:05
    12 жил ээлжлэн солигдох энэ зурхай нь
  • 1:05 - 1:08
    хулгана жилээр эхлэн,
    гахай жилээр дуусдаг ба
  • 1:08 - 1:11
    тэнгэр дэх ододтой огтхон ч хамааралгүй.
  • 1:12 - 1:17
    Жишээлбэл, та 1975 онд төрсөн бол та
    туулай жилтэй гэсэн үг.
  • 1:17 - 1:19
    Энд таны жил байна уу?
  • 1:20 - 1:25
    Бидний өвөг дээдэс маш төвөгтэй тогтолцоог
    арга билэг, үндсэн 5 элемент
  • 1:25 - 1:30
    болон 12 жилийн амьтад дээр
    үндэслэн бүтээсэн билээ.
  • 1:30 - 1:33
    Мянга мянган жилийн турш
    энэхүү соёл
  • 1:33 - 1:37
    нэр өгөх, гэрлэх, амаржих болон
    хоорондын харилцаа гэх мэт
  • 1:37 - 1:42
    томоохон шийдвэрүүдэд
    нөлөөлсөөр ирсэн.
  • 1:42 - 1:45
    Зарим гайхширмаар далд утга ч бий.
  • 1:46 - 1:51
    Хятадууд зарим амьтад бусдаасаа илүү
    тохирдог хэмээн үздэг.
  • 1:51 - 1:55
    Эцэг эх нь зохицсон жилээс
    бүрдсэн гэр бүлийн
  • 1:55 - 1:59
    хүчин чармайлт нь баялгийг
    авчирдаг гэдэгт итгэдэг учир
  • 1:59 - 2:03
    тэд тодорхой жилийг
    сонгож хүүхэд төрүүлдэг.
  • 2:04 - 2:08
    Бид романтик харилцаанд орохдоо ч
    зурхайг ашигладаг.
  • 2:09 - 2:10
    Би гахай жилтэй.
  • 2:10 - 2:15
    Би бар, хонь, туулай жилтнүүдтэй
    төгс харилцаа үүсгэх учиртай.
  • 2:15 - 2:20
    Хятадууд мөн зарим амьтдыг
    төрөлхийн дайснууд хэмээн үздэг.
  • 2:20 - 2:23
    Би гахай жилтэй учир могой жилтнээс
    болгоомжтой байх хэрэгтэй.
  • 2:23 - 2:25
    Могой жилтэй хүн гараа өргөнө үү?
  • 2:26 - 2:27
    Дараа тухтай ярилцъя.
  • 2:27 - 2:29
    (Инээд)
  • 2:29 - 2:32
    Бид зарим амьтдыг бусдаас
    илүү азтайд тооцдог.
  • 2:32 - 2:34
    Жишээлбэл луу жилтнүүд.
  • 2:34 - 2:36
    Барууны ёс заншлаас ялгаатай нь
  • 2:36 - 2:40
    Хятад луу нь хүч чадал, эрх мэдэл болон
    эд хөрөнгийн бэлгэдэл.
  • 2:40 - 2:43
    Хүн бүр луу жилтэй хүүхэдтэй
    болохыг мөрөөддөг.
  • 2:43 - 2:46
    Жак Магийн эцэг эх нь
    их бахархсан байх.
  • 2:46 - 2:48
    Тэгээд ч тэд ганцаараа биш.
  • 2:48 - 2:53
    2012 оны луу жилд
    Хятад, Хонг Конг болон Тайванд
  • 2:53 - 2:55
    төрөлт 5 хувиар нэмэгдсэн.
  • 2:55 - 2:59
    Энэ нь ахиад нэг сая хүүхэд
    хорвоод мэндэлсэн гэсэн үг.
  • 3:00 - 3:04
    Хөвгүүдийг охидоос илүүд үздэг
    уламжлалт хандлагаас болж
  • 3:04 - 3:08
    тэр жилийн хүйсийн харьцаа
    120:100 байсан.
  • 3:08 - 3:10
    Эдгээр луу хөвгүүд том болоод
  • 3:10 - 3:15
    хайр дурлал болон ажлын талбарт
    илүү их өрсөлдөөнтэй тулгарна.
  • 3:16 - 3:19
    BBC болон Хятадын засгийн газрын
    мэдээлснээр
  • 3:19 - 3:25
    2015 оны 1-р сард
    хийсвэр хагалгааны төрөлт ихэссэн.
  • 3:25 - 3:26
    Яагаад гэж үү?
  • 3:27 - 3:30
    Тэр сар нь морь жилийн
    сүүлчийн сар байжээ.
  • 3:30 - 3:32
    Моринд дуртайдаа биш,
  • 3:32 - 3:36
    харин хонь жилтэй азгүй хүүхэдтэй
    болохыг хүсээгүй юм.
  • 3:36 - 3:37
    (Инээд)
  • 3:37 - 3:40
    Хэрэв та хонь жилтэй
    бол битгий гутраарай.
  • 3:40 - 3:42
    Тэд бүгд хонь жилтнүүд.
  • 3:42 - 3:44
    Надад лав тэд
    азгүй санагдахгүй байна.
  • 3:44 - 3:45
    (Инээд)
  • 3:45 - 3:48
    Хувирамтгай зангаас нь болоод
  • 3:48 - 3:50
    бас нэгэн хүсээд баймгүй
    жил нь бар юм.
  • 3:50 - 3:53
    Бар жилүүдэд
    Хятадын ихэнх мужуудаар
  • 3:53 - 3:55
    төрөлт эрчимтэй багасдаг.
  • 3:56 - 4:01
    Өөр өнцгөөс харж үзвэл
    бар ба хонь жилтнүүд
  • 4:01 - 4:04
    хамаагүй бага өрсөлдөөнтэй тулгарна.
  • 4:04 - 4:06
    Магадгүй тэд азтайнууд нь байх.
  • 4:08 - 4:11
    Форбсын топ 300 баячуудын жагсаалтад
  • 4:11 - 4:15
    нөгөө дурлаад байдаггүй
    хонь ба бар жилтнүүдийн тоо
  • 4:15 - 4:20
    тэргүүлж байхыг хараад
    би их гайхширсан.
  • 4:20 - 4:22
    Бүр луу жилтнээс олон байлаа.
  • 4:22 - 4:24
    Өрсөлдөөн бага байх нь
  • 4:24 - 4:28
    илүү дээр байж магадгүй гэдгийг
    бодож үзэх хэрэгтэй.
  • 4:28 - 4:30
    Сүүлчийн нэгэн сонин зүйл:
  • 4:30 - 4:33
    олон Хятад хүмүүс жилийн
    индекс дээр тулгуурлан
  • 4:33 - 4:36
    хөрөнгө оруулалтын
    шийдвэрээ гаргадаг.
  • 4:37 - 4:40
    Хэдийгээр зурхайн уламжлал, итгэл нь
  • 4:40 - 4:42
    мянга мянган жилийн
    турш байсан боловч
  • 4:43 - 4:46
    сүүлийн хэдэн 10 жилээс эхлэн
    хүмүүс үүнд тулгуурлан
  • 4:46 - 4:50
    амьдралынхаа чухал шийдвэрийг
    гаргах болсон.
  • 4:50 - 4:54
    Бидний өвөг дээдэс ядуурал,
    ган гачиг, өлсгөлөн, бослого,
  • 4:54 - 4:58
    өвчин болон иргэний дайн зэргийг
    даван туулаад маш завгүй байсан.
  • 4:58 - 5:03
    Эцэст нь Хятадууд үргэлж хүсэж
    байсан амьдралаа босгох
  • 5:03 - 5:07
    цаг хугацаа, эд хөрөнгө,
    технологитой болсон.
  • 5:08 - 5:11
    1.3 тэрбум хүмүүсийн хийх шийдвэр нь
  • 5:11 - 5:14
    эдийн засгийн хэлбэлзэл үүсгэн,
  • 5:14 - 5:18
    эрүүл мэнд, боловсрол,
    үл хөдлөх хөрөнгө болон
  • 5:18 - 5:21
    өргөн хэрэглээний бараа
    зэргийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм.
  • 5:21 - 5:26
    Хятад улс олон улсын эдийн засаг,
    геополитикт чухал байр суурь
  • 5:26 - 5:29
    эзэлдэг учир тэдний зурхай
    болон бусад уламжлалд
  • 5:29 - 5:34
    үндэслэн гаргасан шийдвэрүүд нь
    дэлхий нийтэд нөлөөлдөг билээ.
  • 5:35 - 5:37
    Бич жилтэй хүн байна уу?
  • 5:38 - 5:41
    2016 он бол бичин жил юм.
  • 5:41 - 5:47
    Бичнүүд ухаалаг, сониуч,
    бүтээлч бас томоогүй байдаг.
  • 5:47 - 5:48
    Баярлалаа.
  • 5:48 - 5:51
    (Алга ташилт)
Title:
Дорнын зурхайн тайлбар
Speaker:
ШаоЛан Шүэ
Description:

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь дорнын зурхайд итгэдэг. Итгэдэггүй байсан ч үүний талаар мэдээлэлтэй байх нь ашигтай хэмээн технологич, энтрепренёр ШаоЛан Шүэ хэлж байна. Энэхүү хөгжилтэй, сургамжтай ярианд ШаоЛан Шүэ эртний өв уламжлалыг тайлбарлан энэ нь хэрхэн хувь хүний зан ааш, ажлын амжилт, гэрлэлт болон тухайн жилийн төлөв байдалд нөлөөлдөг талаар ярих болно. Таны жил юуг илтгэдэг вэ?

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:04

Mongolian subtitles

Revisions