1 00:00:00,891 --> 00:00:03,513 Хятад найз чинь танаас 2 00:00:03,513 --> 00:00:05,778 "Чи ямар жилтэй вэ?" гэж асууж байсан уу? 3 00:00:05,787 --> 00:00:08,416 Тэднийг зүгээр л яриа өдөж байна гэж бүү бод. 4 00:00:08,416 --> 00:00:10,377 Хэрэв та "Би бич жилтэй" гэж хариулбал 5 00:00:10,377 --> 00:00:13,206 тэд таныг 24,36,48 эсвэл 60 настай 6 00:00:13,206 --> 00:00:15,190 гэдгийг тэр даруй ойлгоно. 7 00:00:15,190 --> 00:00:16,266 (Инээд) 8 00:00:16,266 --> 00:00:20,296 Төрсөн жилийг асуух нь хүний насыг асуух эелдэг арга юм. 9 00:00:20,296 --> 00:00:24,499 Жилээ хэлэхэд таныг бас давхар дүгнэчихнэ. 10 00:00:24,499 --> 00:00:27,023 Таны аз болон бүтэлгүйтэл, 11 00:00:27,023 --> 00:00:30,495 зан ааш, ажлын төлөв, 12 00:00:30,495 --> 00:00:32,963 тухайн жилийн төлөв зэргийг таамаглана. 13 00:00:33,322 --> 00:00:36,218 Хэрвээ та эхнэр эсвэл нөхрийнхөө жилийг хэлбэл 14 00:00:36,222 --> 00:00:40,061 та хоёрын хувийн амьдралыг дотроо дүрсэлнэ. 15 00:00:40,725 --> 00:00:43,398 Та дорнын зурхайд итгэдэггүй байж болно. 16 00:00:43,398 --> 00:00:47,333 Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь итгэдэг энэхүү зүйлд 17 00:00:47,333 --> 00:00:49,766 бодлоготой хандах хэрэгтэй. 18 00:00:50,406 --> 00:00:53,404 Дорнын зурхай гэж яг юу вэ? 19 00:00:53,991 --> 00:00:56,767 Ихэнх барууныхан өрнийн зурхайн 20 00:00:56,767 --> 00:00:59,434 12 сард хуваагддаг тооллыг төсөөлдөг. 21 00:00:59,973 --> 00:01:01,918 Дорнын зурхай түүнээс өөр. 22 00:01:01,918 --> 00:01:04,790 12 жил ээлжлэн солигдох энэ зурхай нь 23 00:01:04,790 --> 00:01:07,726 хулгана жилээр эхлэн, гахай жилээр дуусдаг ба 24 00:01:07,750 --> 00:01:11,092 тэнгэр дэх ододтой огтхон ч хамааралгүй. 25 00:01:11,663 --> 00:01:16,512 Жишээлбэл, та 1975 онд төрсөн бол та туулай жилтэй гэсэн үг. 26 00:01:17,273 --> 00:01:19,174 Энд таны жил байна уу? 27 00:01:20,139 --> 00:01:25,318 Бидний өвөг дээдэс маш төвөгтэй тогтолцоог арга билэг, үндсэн 5 элемент 28 00:01:25,318 --> 00:01:30,196 болон 12 жилийн амьтад дээр үндэслэн бүтээсэн билээ. 29 00:01:30,426 --> 00:01:32,786 Мянга мянган жилийн турш энэхүү соёл 30 00:01:32,786 --> 00:01:37,371 нэр өгөх, гэрлэх, амаржих болон хоорондын харилцаа гэх мэт 31 00:01:37,371 --> 00:01:42,011 томоохон шийдвэрүүдэд нөлөөлсөөр ирсэн. 32 00:01:42,411 --> 00:01:45,459 Зарим гайхширмаар далд утга ч бий. 33 00:01:46,248 --> 00:01:50,768 Хятадууд зарим амьтад бусдаасаа илүү тохирдог хэмээн үздэг. 34 00:01:51,147 --> 00:01:54,765 Эцэг эх нь зохицсон жилээс бүрдсэн гэр бүлийн 35 00:01:54,765 --> 00:01:59,085 хүчин чармайлт нь баялгийг авчирдаг гэдэгт итгэдэг учир 36 00:01:59,085 --> 00:02:03,071 тэд тодорхой жилийг сонгож хүүхэд төрүүлдэг. 37 00:02:03,667 --> 00:02:08,179 Бид романтик харилцаанд орохдоо ч зурхайг ашигладаг. 38 00:02:08,570 --> 00:02:10,220 Би гахай жилтэй. 39 00:02:10,220 --> 00:02:15,385 Би бар, хонь, туулай жилтнүүдтэй төгс харилцаа үүсгэх учиртай. 40 00:02:15,385 --> 00:02:19,525 Хятадууд мөн зарим амьтдыг төрөлхийн дайснууд хэмээн үздэг. 41 00:02:19,536 --> 00:02:23,157 Би гахай жилтэй учир могой жилтнээс болгоомжтой байх хэрэгтэй. 42 00:02:23,157 --> 00:02:25,270 Могой жилтэй хүн гараа өргөнө үү? 43 00:02:25,726 --> 00:02:27,253 Дараа тухтай ярилцъя. 44 00:02:27,253 --> 00:02:28,678 (Инээд) 45 00:02:28,702 --> 00:02:32,009 Бид зарим амьтдыг бусдаас илүү азтайд тооцдог. 46 00:02:32,009 --> 00:02:33,678 Жишээлбэл луу жилтнүүд. 47 00:02:33,678 --> 00:02:35,696 Барууны ёс заншлаас ялгаатай нь 48 00:02:35,696 --> 00:02:40,154 Хятад луу нь хүч чадал, эрх мэдэл болон эд хөрөнгийн бэлгэдэл. 49 00:02:40,158 --> 00:02:43,301 Хүн бүр луу жилтэй хүүхэдтэй болохыг мөрөөддөг. 50 00:02:43,309 --> 00:02:46,279 Жак Магийн эцэг эх нь их бахархсан байх. 51 00:02:46,279 --> 00:02:48,221 Тэгээд ч тэд ганцаараа биш. 52 00:02:48,226 --> 00:02:52,809 2012 оны луу жилд Хятад, Хонг Конг болон Тайванд 53 00:02:52,809 --> 00:02:55,016 төрөлт 5 хувиар нэмэгдсэн. 54 00:02:55,446 --> 00:02:59,231 Энэ нь ахиад нэг сая хүүхэд хорвоод мэндэлсэн гэсэн үг. 55 00:03:00,197 --> 00:03:03,890 Хөвгүүдийг охидоос илүүд үздэг уламжлалт хандлагаас болж 56 00:03:03,890 --> 00:03:07,762 тэр жилийн хүйсийн харьцаа 120:100 байсан. 57 00:03:08,431 --> 00:03:10,295 Эдгээр луу хөвгүүд том болоод 58 00:03:10,295 --> 00:03:14,915 хайр дурлал болон ажлын талбарт илүү их өрсөлдөөнтэй тулгарна. 59 00:03:15,669 --> 00:03:19,377 BBC болон Хятадын засгийн газрын мэдээлснээр 60 00:03:19,377 --> 00:03:24,811 2015 оны 1-р сард хийсвэр хагалгааны төрөлт ихэссэн. 61 00:03:24,835 --> 00:03:26,004 Яагаад гэж үү? 62 00:03:26,726 --> 00:03:30,137 Тэр сар нь морь жилийн сүүлчийн сар байжээ. 63 00:03:30,161 --> 00:03:32,337 Моринд дуртайдаа биш, 64 00:03:32,337 --> 00:03:36,296 харин хонь жилтэй азгүй хүүхэдтэй болохыг хүсээгүй юм. 65 00:03:36,296 --> 00:03:37,352 (Инээд) 66 00:03:37,352 --> 00:03:40,105 Хэрэв та хонь жилтэй бол битгий гутраарай. 67 00:03:40,105 --> 00:03:41,879 Тэд бүгд хонь жилтнүүд. 68 00:03:41,879 --> 00:03:44,129 Надад лав тэд азгүй санагдахгүй байна. 69 00:03:44,129 --> 00:03:45,268 (Инээд) 70 00:03:45,268 --> 00:03:47,508 Хувирамтгай зангаас нь болоод 71 00:03:47,508 --> 00:03:50,226 бас нэгэн хүсээд баймгүй жил нь бар юм. 72 00:03:50,227 --> 00:03:53,224 Бар жилүүдэд Хятадын ихэнх мужуудаар 73 00:03:53,224 --> 00:03:55,411 төрөлт эрчимтэй багасдаг. 74 00:03:56,122 --> 00:04:00,872 Өөр өнцгөөс харж үзвэл бар ба хонь жилтнүүд 75 00:04:00,872 --> 00:04:03,884 хамаагүй бага өрсөлдөөнтэй тулгарна. 76 00:04:03,884 --> 00:04:05,936 Магадгүй тэд азтайнууд нь байх. 77 00:04:08,055 --> 00:04:11,319 Форбсын топ 300 баячуудын жагсаалтад 78 00:04:11,319 --> 00:04:15,432 нөгөө дурлаад байдаггүй хонь ба бар жилтнүүдийн тоо 79 00:04:15,432 --> 00:04:19,594 тэргүүлж байхыг хараад би их гайхширсан. 80 00:04:19,594 --> 00:04:22,321 Бүр луу жилтнээс олон байлаа. 81 00:04:22,321 --> 00:04:24,395 Өрсөлдөөн бага байх нь 82 00:04:24,395 --> 00:04:27,648 илүү дээр байж магадгүй гэдгийг бодож үзэх хэрэгтэй. 83 00:04:28,384 --> 00:04:30,405 Сүүлчийн нэгэн сонин зүйл: 84 00:04:30,409 --> 00:04:33,436 олон Хятад хүмүүс жилийн индекс дээр тулгуурлан 85 00:04:33,436 --> 00:04:35,853 хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг. 86 00:04:36,611 --> 00:04:40,020 Хэдийгээр зурхайн уламжлал, итгэл нь 87 00:04:40,020 --> 00:04:42,278 мянга мянган жилийн турш байсан боловч 88 00:04:43,051 --> 00:04:46,445 сүүлийн хэдэн 10 жилээс эхлэн хүмүүс үүнд тулгуурлан 89 00:04:46,445 --> 00:04:49,550 амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах болсон. 90 00:04:49,934 --> 00:04:53,804 Бидний өвөг дээдэс ядуурал, ган гачиг, өлсгөлөн, бослого, 91 00:04:53,804 --> 00:04:58,004 өвчин болон иргэний дайн зэргийг даван туулаад маш завгүй байсан. 92 00:04:58,008 --> 00:05:03,104 Эцэст нь Хятадууд үргэлж хүсэж байсан амьдралаа босгох 93 00:05:03,104 --> 00:05:06,763 цаг хугацаа, эд хөрөнгө, технологитой болсон. 94 00:05:07,604 --> 00:05:11,291 1.3 тэрбум хүмүүсийн хийх шийдвэр нь 95 00:05:11,291 --> 00:05:13,960 эдийн засгийн хэлбэлзэл үүсгэн, 96 00:05:13,960 --> 00:05:18,092 эрүүл мэнд, боловсрол, үл хөдлөх хөрөнгө болон 97 00:05:18,092 --> 00:05:21,092 өргөн хэрэглээний бараа зэргийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. 98 00:05:21,092 --> 00:05:25,670 Хятад улс олон улсын эдийн засаг, геополитикт чухал байр суурь 99 00:05:25,670 --> 00:05:29,433 эзэлдэг учир тэдний зурхай болон бусад уламжлалд 100 00:05:29,433 --> 00:05:33,693 үндэслэн гаргасан шийдвэрүүд нь дэлхий нийтэд нөлөөлдөг билээ. 101 00:05:35,023 --> 00:05:37,003 Бич жилтэй хүн байна уу? 102 00:05:38,030 --> 00:05:40,610 2016 он бол бичин жил юм. 103 00:05:41,130 --> 00:05:46,963 Бичнүүд ухаалаг, сониуч, бүтээлч бас томоогүй байдаг. 104 00:05:46,963 --> 00:05:48,151 Баярлалаа. 105 00:05:48,151 --> 00:05:51,271 (Алга ташилт)