WEBVTT 00:00:00.891 --> 00:00:03.513 Хятад найз чинь танаас 00:00:03.513 --> 00:00:05.778 "Чи ямар жилтэй вэ?" гэж асууж байсан уу? 00:00:05.787 --> 00:00:08.416 Тэднийг зүгээр л яриа өдөж байна гэж бүү бод. 00:00:08.416 --> 00:00:10.377 Хэрэв та "Би бич жилтэй" гэж хариулбал 00:00:10.377 --> 00:00:13.206 тэд таныг 24,36,48 эсвэл 60 настай 00:00:13.206 --> 00:00:15.190 гэдгийг тэр даруй ойлгоно. NOTE Paragraph 00:00:15.190 --> 00:00:16.266 (Инээд) 00:00:16.266 --> 00:00:20.296 Төрсөн жилийг асуух нь хүний насыг асуух эелдэг арга юм. NOTE Paragraph 00:00:20.296 --> 00:00:24.499 Жилээ хэлэхэд таныг бас давхар дүгнэчихнэ. 00:00:24.499 --> 00:00:27.023 Таны аз болон бүтэлгүйтэл, 00:00:27.023 --> 00:00:30.495 зан ааш, ажлын төлөв, 00:00:30.495 --> 00:00:32.963 тухайн жилийн төлөв зэргийг таамаглана. 00:00:33.322 --> 00:00:36.218 Хэрвээ та эхнэр эсвэл нөхрийнхөө жилийг хэлбэл 00:00:36.222 --> 00:00:40.061 та хоёрын хувийн амьдралыг дотроо дүрсэлнэ. 00:00:40.725 --> 00:00:43.398 Та дорнын зурхайд итгэдэггүй байж болно. 00:00:43.398 --> 00:00:47.333 Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь итгэдэг энэхүү зүйлд 00:00:47.333 --> 00:00:49.766 бодлоготой хандах хэрэгтэй. NOTE Paragraph 00:00:50.406 --> 00:00:53.404 Дорнын зурхай гэж яг юу вэ? 00:00:53.991 --> 00:00:56.767 Ихэнх барууныхан өрнийн зурхайн 00:00:56.767 --> 00:00:59.434 12 сард хуваагддаг тооллыг төсөөлдөг. 00:00:59.973 --> 00:01:01.918 Дорнын зурхай түүнээс өөр. 00:01:01.918 --> 00:01:04.790 12 жил ээлжлэн солигдох энэ зурхай нь 00:01:04.790 --> 00:01:07.726 хулгана жилээр эхлэн, гахай жилээр дуусдаг ба 00:01:07.750 --> 00:01:11.092 тэнгэр дэх ододтой огтхон ч хамааралгүй. 00:01:11.663 --> 00:01:16.512 Жишээлбэл, та 1975 онд төрсөн бол та туулай жилтэй гэсэн үг. 00:01:17.273 --> 00:01:19.174 Энд таны жил байна уу? 00:01:20.139 --> 00:01:25.318 Бидний өвөг дээдэс маш төвөгтэй тогтолцоог арга билэг, үндсэн 5 элемент 00:01:25.318 --> 00:01:30.196 болон 12 жилийн амьтад дээр үндэслэн бүтээсэн билээ. 00:01:30.426 --> 00:01:32.786 Мянга мянган жилийн турш энэхүү соёл 00:01:32.786 --> 00:01:37.371 нэр өгөх, гэрлэх, амаржих болон хоорондын харилцаа гэх мэт 00:01:37.371 --> 00:01:42.011 томоохон шийдвэрүүдэд нөлөөлсөөр ирсэн. 00:01:42.411 --> 00:01:45.459 Зарим гайхширмаар далд утга ч бий. NOTE Paragraph 00:01:46.248 --> 00:01:50.768 Хятадууд зарим амьтад бусдаасаа илүү тохирдог хэмээн үздэг. 00:01:51.147 --> 00:01:54.765 Эцэг эх нь зохицсон жилээс бүрдсэн гэр бүлийн 00:01:54.765 --> 00:01:59.085 хүчин чармайлт нь баялгийг авчирдаг гэдэгт итгэдэг учир 00:01:59.085 --> 00:02:03.071 тэд тодорхой жилийг сонгож хүүхэд төрүүлдэг. 00:02:03.667 --> 00:02:08.179 Бид романтик харилцаанд орохдоо ч зурхайг ашигладаг. 00:02:08.570 --> 00:02:10.220 Би гахай жилтэй. 00:02:10.220 --> 00:02:15.385 Би бар, хонь, туулай жилтнүүдтэй төгс харилцаа үүсгэх учиртай. 00:02:15.385 --> 00:02:19.525 Хятадууд мөн зарим амьтдыг төрөлхийн дайснууд хэмээн үздэг. 00:02:19.536 --> 00:02:23.157 Би гахай жилтэй учир могой жилтнээс болгоомжтой байх хэрэгтэй. 00:02:23.157 --> 00:02:25.270 Могой жилтэй хүн гараа өргөнө үү? 00:02:25.726 --> 00:02:27.253 Дараа тухтай ярилцъя. NOTE Paragraph 00:02:27.253 --> 00:02:28.678 (Инээд) NOTE Paragraph 00:02:28.702 --> 00:02:32.009 Бид зарим амьтдыг бусдаас илүү азтайд тооцдог. 00:02:32.009 --> 00:02:33.678 Жишээлбэл луу жилтнүүд. 00:02:33.678 --> 00:02:35.696 Барууны ёс заншлаас ялгаатай нь 00:02:35.696 --> 00:02:40.154 Хятад луу нь хүч чадал, эрх мэдэл болон эд хөрөнгийн бэлгэдэл. 00:02:40.158 --> 00:02:43.301 Хүн бүр луу жилтэй хүүхэдтэй болохыг мөрөөддөг. 00:02:43.309 --> 00:02:46.279 Жак Магийн эцэг эх нь их бахархсан байх. 00:02:46.279 --> 00:02:48.221 Тэгээд ч тэд ганцаараа биш. 00:02:48.226 --> 00:02:52.809 2012 оны луу жилд Хятад, Хонг Конг болон Тайванд 00:02:52.809 --> 00:02:55.016 төрөлт 5 хувиар нэмэгдсэн. 00:02:55.446 --> 00:02:59.231 Энэ нь ахиад нэг сая хүүхэд хорвоод мэндэлсэн гэсэн үг. 00:03:00.197 --> 00:03:03.890 Хөвгүүдийг охидоос илүүд үздэг уламжлалт хандлагаас болж 00:03:03.890 --> 00:03:07.762 тэр жилийн хүйсийн харьцаа 120:100 байсан. 00:03:08.431 --> 00:03:10.295 Эдгээр луу хөвгүүд том болоод 00:03:10.295 --> 00:03:14.915 хайр дурлал болон ажлын талбарт илүү их өрсөлдөөнтэй тулгарна. NOTE Paragraph 00:03:15.669 --> 00:03:19.377 BBC болон Хятадын засгийн газрын мэдээлснээр 00:03:19.377 --> 00:03:24.811 2015 оны 1-р сард хийсвэр хагалгааны төрөлт ихэссэн. 00:03:24.835 --> 00:03:26.004 Яагаад гэж үү? 00:03:26.726 --> 00:03:30.137 Тэр сар нь морь жилийн сүүлчийн сар байжээ. 00:03:30.161 --> 00:03:32.337 Моринд дуртайдаа биш, 00:03:32.337 --> 00:03:36.296 харин хонь жилтэй азгүй хүүхэдтэй болохыг хүсээгүй юм. NOTE Paragraph 00:03:36.296 --> 00:03:37.352 (Инээд) NOTE Paragraph 00:03:37.352 --> 00:03:40.105 Хэрэв та хонь жилтэй бол битгий гутраарай. 00:03:40.105 --> 00:03:41.879 Тэд бүгд хонь жилтнүүд. 00:03:41.879 --> 00:03:44.129 Надад лав тэд азгүй санагдахгүй байна. NOTE Paragraph 00:03:44.129 --> 00:03:45.268 (Инээд) NOTE Paragraph 00:03:45.268 --> 00:03:47.508 Хувирамтгай зангаас нь болоод 00:03:47.508 --> 00:03:50.226 бас нэгэн хүсээд баймгүй жил нь бар юм. 00:03:50.227 --> 00:03:53.224 Бар жилүүдэд Хятадын ихэнх мужуудаар 00:03:53.224 --> 00:03:55.411 төрөлт эрчимтэй багасдаг. 00:03:56.122 --> 00:04:00.872 Өөр өнцгөөс харж үзвэл бар ба хонь жилтнүүд 00:04:00.872 --> 00:04:03.884 хамаагүй бага өрсөлдөөнтэй тулгарна. 00:04:03.884 --> 00:04:05.936 Магадгүй тэд азтайнууд нь байх. 00:04:08.055 --> 00:04:11.319 Форбсын топ 300 баячуудын жагсаалтад 00:04:11.319 --> 00:04:15.432 нөгөө дурлаад байдаггүй хонь ба бар жилтнүүдийн тоо 00:04:15.432 --> 00:04:19.594 тэргүүлж байхыг хараад би их гайхширсан. 00:04:19.594 --> 00:04:22.321 Бүр луу жилтнээс олон байлаа. 00:04:22.321 --> 00:04:24.395 Өрсөлдөөн бага байх нь 00:04:24.395 --> 00:04:27.648 илүү дээр байж магадгүй гэдгийг бодож үзэх хэрэгтэй. NOTE Paragraph 00:04:28.384 --> 00:04:30.405 Сүүлчийн нэгэн сонин зүйл: 00:04:30.409 --> 00:04:33.436 олон Хятад хүмүүс жилийн индекс дээр тулгуурлан 00:04:33.436 --> 00:04:35.853 хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг. 00:04:36.611 --> 00:04:40.020 Хэдийгээр зурхайн уламжлал, итгэл нь 00:04:40.020 --> 00:04:42.278 мянга мянган жилийн турш байсан боловч 00:04:43.051 --> 00:04:46.445 сүүлийн хэдэн 10 жилээс эхлэн хүмүүс үүнд тулгуурлан 00:04:46.445 --> 00:04:49.550 амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах болсон. 00:04:49.934 --> 00:04:53.804 Бидний өвөг дээдэс ядуурал, ган гачиг, өлсгөлөн, бослого, 00:04:53.804 --> 00:04:58.004 өвчин болон иргэний дайн зэргийг даван туулаад маш завгүй байсан. 00:04:58.008 --> 00:05:03.104 Эцэст нь Хятадууд үргэлж хүсэж байсан амьдралаа босгох 00:05:03.104 --> 00:05:06.763 цаг хугацаа, эд хөрөнгө, технологитой болсон. 00:05:07.604 --> 00:05:11.291 1.3 тэрбум хүмүүсийн хийх шийдвэр нь 00:05:11.291 --> 00:05:13.960 эдийн засгийн хэлбэлзэл үүсгэн, 00:05:13.960 --> 00:05:18.092 эрүүл мэнд, боловсрол, үл хөдлөх хөрөнгө болон 00:05:18.092 --> 00:05:21.092 өргөн хэрэглээний бараа зэргийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. 00:05:21.092 --> 00:05:25.670 Хятад улс олон улсын эдийн засаг, геополитикт чухал байр суурь 00:05:25.670 --> 00:05:29.433 эзэлдэг учир тэдний зурхай болон бусад уламжлалд 00:05:29.433 --> 00:05:33.693 үндэслэн гаргасан шийдвэрүүд нь дэлхий нийтэд нөлөөлдөг билээ. NOTE Paragraph 00:05:35.023 --> 00:05:37.003 Бич жилтэй хүн байна уу? 00:05:38.030 --> 00:05:40.610 2016 он бол бичин жил юм. 00:05:41.130 --> 00:05:46.963 Бичнүүд ухаалаг, сониуч, бүтээлч бас томоогүй байдаг. NOTE Paragraph 00:05:46.963 --> 00:05:48.151 Баярлалаа. NOTE Paragraph 00:05:48.151 --> 00:05:51.271 (Алга ташилт)