Нүүрс ус бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? - Ричард Вүүд
-
0:07 - 0:10Эдгээрийн аль нь хамгийн бага
нүүрс ус агуулдаг вэ? -
0:10 - 0:11Энэ талх уу?
-
0:11 - 0:12Энэ аяга будаа юу?
-
0:12 - 0:14Эсвэл энэ лаазтай ундаа юу?
-
0:14 - 0:15Энэ нь төөрөгдүүлэх асуулт.
-
0:15 - 0:20Эдгээр нь өөх, эрдэс,
тэжээллэг чанарын хувьд ялгаатай ч -
0:20 - 0:23нүүрс усны хувьд
бараг л ялгаагүй. -
0:23 - 0:26Тэгвэл энэ нь бидний хооллолтод
хэрхэн нөлөөлөх вэ? -
0:26 - 0:30Нүүрс ус нь чихрийн
нэг төрөл ба -
0:30 - 0:34сахар гаргахын тулд таны биеийн
задалдаг молекулын нэр юм. -
0:34 - 0:39Нүүрс ус нь бүтцээсээ хамаарч
энгийн эсвэл нийлмэл байж болно. -
0:39 - 0:43Энэ бол энгийн сахар буюу
моносахарид. -
0:43 - 0:47Глюкоз, фруктоз,
галактоз нь энгийн сахар. -
0:47 - 0:51Хоёрыг нь холбовол
дисахарид болох -
0:51 - 0:55лактоз, малтоз, сахарозыг
гаргана. -
0:55 - 0:58Нийлмэл нүүрс ус нь
-
0:58 - 1:01гурав эсвэл түүнээс олон сахар
хоорондоо нийлснийг хэлнэ. -
1:01 - 1:04Гурваас арав хүртэл холбоотой сахарыг
-
1:04 - 1:06олигосахарид гэнэ.
-
1:06 - 1:09Арваас олон бол полисахарид.
-
1:09 - 1:11Хоол боловсруулах үед
-
1:11 - 1:14таны бие эдгээр нийлмэл нүүрс усыг задалж
-
1:14 - 1:17моносахарид блокуудад хуваан
-
1:17 - 1:19үүнийг нь эс
энерги болгон ашигладаг. -
1:19 - 1:22Иймд нүүрс усаар арвин хоол идэхэд
-
1:22 - 1:27цусан дах сахар цайны халбага
орчим хэмжээгээр нэмэгдэнэ. -
1:27 - 1:32Гэвч хоол боловсруулах систем
бүх нүүрс усанд адил хариу үзүүлдэггүй. -
1:32 - 1:34Цардуул, эслэгийг бодоод үзье.
-
1:34 - 1:35Хоёулаа полисахарид ба
-
1:35 - 1:37ургамлын гаралтай.
-
1:37 - 1:42Хоёул зуугаас мянга хүртэл
моносахаридаас бүтдэг ч -
1:42 - 1:44тэдний ондоо холбоос нь
-
1:44 - 1:47бидний биед өөрөөр нөлөөлдөг.
-
1:47 - 1:52Ургамал нь энергиэ үндэс болон
үрэндээ цардуул хэлбэрээр хадгалж -
1:52 - 1:56глюкозын молекулууд
альфа холбоосоор нийлснийг -
1:56 - 2:00хоол боловсруулахад оролцдог фермент
хялбархан задалж чадна. -
2:00 - 2:06Харин эслэгийн моносахаридууд
бета холбоостой учир -
2:06 - 2:08таны бие задалж чадахгүй.
-
2:08 - 2:13Эслэг нь мөн зарим цардуулыг
саатуулж, задруулдаггүй ба -
2:13 - 2:16үүнийг тэсвэртэй цардуул гэнэ.
-
2:16 - 2:20Иймд жигнэмэг, цагаан талх зэрэг
цардуул ихтэй бүтээгдэхүүн -
2:20 - 2:21амархан боловсорч
-
2:21 - 2:25глюкозыг их хэмжээгээр цусанд
ялгаруулдаг нь -
2:25 - 2:29их глюкозтой ундаа уухтай
яг адил юм. -
2:29 - 2:32Эдгээр хүнс нь өндөр гликемик индекстэй ба
-
2:32 - 2:36энэ нь цусан дах сахарын хэмжээг
хэр их нэмэгдүүлж байгааг харуулдаг. -
2:36 - 2:40Газтай ундаа, цагаан талх нь
ойролцоо үзүүлэлттэй байгаа нь -
2:40 - 2:43цусан дах сахарыг ижил хэмжээгээр
нэмэгдүүлдэг гэсэн үг. -
2:43 - 2:47Эслэг ихтэй ногоо, жимс, бүхэл үр
зэргийг идэх үед -
2:47 - 2:53тэдгээр задардаггүй бета холбоос нь
цусанд нийлэх глюкозыг удаашруулдаг. -
2:53 - 2:55Эдгээр хүнс нь бага
гликемик индекстэй ба -
2:55 - 3:01өндөг, бяслаг, мах зэрэг нь
хамгийн бага индекстэй байдаг. -
3:01 - 3:04Сахар нь хоол боловсруулах системээс
цусны эргэлтэнд нийлэхэд -
3:04 - 3:07бие нь эдгээрийг
эдүүд рүү зөөвөрлөж -
3:07 - 3:11улмаар боловсруулж, энерги
болгон ашиглах боломжтой болдог. -
3:11 - 3:15Нойр булчирхайн ялгаруулдаг
инсулин гэх гормон нь -
3:15 - 3:18биеийн сахарыг зохицуулдаг
гол багаж юм. -
3:18 - 3:21Хоол идсэний дараа цусан дах
сахар нэмэгдэхэд -
3:21 - 3:23инсулин ялгагдаж цусанд нэмэгддэг.
-
3:23 - 3:27Энэ нь булчин болон өөхний эсүүдэд
глюкозыг нэвтрүүлж -
3:27 - 3:31сахарыг энерги болгох
урвалыг эхлүүлдэг. -
3:31 - 3:34Нэгж инсулины цусан дах сахарыг
багасгах хэмжээ нь -
3:34 - 3:37инсулины мэдрэг байдлыг
ойлгоход бидэнд тусална. -
3:37 - 3:41Нэгж инсулины цусан дах сахарыг
багасгах хэмжээ их байх тусам -
3:41 - 3:43та инсулинд илүү мэдрэг байна
гэсэн үг. -
3:43 - 3:48Мэдрэгшил нь буурахыг
инсулинд тэсвэртэй байдал гэнэ. -
3:48 - 3:50Нойр булчирхай инсулин ялгаруулсан ч
-
3:50 - 3:55эсүүд ялангуяа булчингын эсүүд
хариу үзүүлэх нь багасна. -
3:55 - 3:57Ингээд цусан дах сахар багасахгүй,
-
3:57 - 4:01харин цусан дах инсулин ихэссээр байна.
-
4:01 - 4:04Урт хугацаанд нүүрс усыг их хэмжээгээр
хэрэглэх нь -
4:04 - 4:06инсулинд тэсвэртэй болгож магадгүй ба
-
4:06 - 4:09эрдэмтэд энэ нь улмаар
-
4:09 - 4:13бодисын солилцооны хам шинжийн
үүсвэр болдог гэж үздэг. -
4:13 - 4:15Энэ хам шинж нь
-
4:15 - 4:17цусан дах сахрын хэмжээ ихсэх,
-
4:17 - 4:19бэлхүүсний тойрог нэмэгдэх,
-
4:19 - 4:21даралт ихсэх шинж тэмдгээр илэрнэ.
-
4:21 - 4:23Мөн бусад өвчнүүд болох
-
4:23 - 4:25зүрх судасны эмгэг,
-
4:25 - 4:27чихрийн шижингийн эрсдэлийг нэмдэг.
-
4:27 - 4:32Үүний тархалт нь дэлхий даяар
нэмэгдсээр байна. -
4:32 - 4:37АНУ-ын хүн амын 32% нь
бодисын солилцооны хам шинжтэй. -
4:38 - 4:40Таны хооллолтод эргээд оръё.
-
4:40 - 4:44Хоол амттай эсэхээс үл хамааран
сахар нь сахар хэвээр байх ба -
4:44 - 4:47хэт их нүүрс ус нь асуудал үүсгэнэ.
-
4:47 - 4:50Иймд та идэх гэж буй
-
4:50 - 4:54паста, суши, пита, буррито
бургерийн хачиртай талхаа азнаарай.
- Title:
- Нүүрс ус бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? - Ричард Вүүд
- Speaker:
- Richard J. Wood
- Description:
-
Хичээлийг бүтнээр нь дараах холбоосоор үзнэ үү: http://ed.ted.com/lessons/how-do-carbohydrates-impact-your-health-richard-j-wood
Өдөр тутамдаа бидний идэж, уудаг бүхэн бидний эрүүл мэндэд нөлөөлдөг. Хэт их нүүрс ус хэрэглэх нь биднийг инсулинд тэсвэртэй болгож улмаар зүрх судасны өвчин болон 2-р төрлийн чихрийн шижингийн үүсвэр болдог. Гэхдээ нүүрс ус гэж яг юу вэ? Бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Ричард Вүүд энэ талаар тайлбарлана.
Хичээлийг Richard J. Wood, анимейшнийг Qa'ed Mai.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:11
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for How do carbohydrates impact your health? - Richard J. Wood | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How do carbohydrates impact your health? - Richard J. Wood | ||
Nomindari Bayaraa accepted Mongolian subtitles for How do carbohydrates impact your health? - Richard J. Wood | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How do carbohydrates impact your health? - Richard J. Wood | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How do carbohydrates impact your health? - Richard J. Wood | ||
Enkhjin Bayarsaikhan accepted Mongolian subtitles for How do carbohydrates impact your health? - Richard J. Wood | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How do carbohydrates impact your health? - Richard J. Wood |