1 00:00:06,995 --> 00:00:09,598 Эдгээрийн аль нь хамгийн бага нүүрс ус агуулдаг вэ? 2 00:00:09,598 --> 00:00:10,977 Энэ талх уу? 3 00:00:10,977 --> 00:00:12,327 Энэ аяга будаа юу? 4 00:00:12,327 --> 00:00:14,044 Эсвэл энэ лаазтай ундаа юу? 5 00:00:14,044 --> 00:00:15,380 Энэ нь төөрөгдүүлэх асуулт. 6 00:00:15,380 --> 00:00:19,689 Эдгээр нь өөх, эрдэс, тэжээллэг чанарын хувьд ялгаатай ч 7 00:00:19,689 --> 00:00:23,051 нүүрс усны хувьд бараг л ялгаагүй. 8 00:00:23,051 --> 00:00:26,323 Тэгвэл энэ нь бидний хооллолтод хэрхэн нөлөөлөх вэ? 9 00:00:26,323 --> 00:00:30,375 Нүүрс ус нь чихрийн нэг төрөл ба 10 00:00:30,375 --> 00:00:34,480 сахар гаргахын тулд таны биеийн задалдаг молекулын нэр юм. 11 00:00:34,480 --> 00:00:38,687 Нүүрс ус нь бүтцээсээ хамаарч энгийн эсвэл нийлмэл байж болно. 12 00:00:38,687 --> 00:00:42,611 Энэ бол энгийн сахар буюу моносахарид. 13 00:00:42,611 --> 00:00:46,889 Глюкоз, фруктоз, галактоз нь энгийн сахар. 14 00:00:46,889 --> 00:00:50,505 Хоёрыг нь холбовол дисахарид болох 15 00:00:50,505 --> 00:00:55,254 лактоз, малтоз, сахарозыг гаргана. 16 00:00:55,254 --> 00:00:57,517 Нийлмэл нүүрс ус нь 17 00:00:57,517 --> 00:01:00,990 гурав эсвэл түүнээс олон сахар хоорондоо нийлснийг хэлнэ. 18 00:01:00,990 --> 00:01:04,330 Гурваас арав хүртэл холбоотой сахарыг 19 00:01:04,330 --> 00:01:06,257 олигосахарид гэнэ. 20 00:01:06,257 --> 00:01:09,367 Арваас олон бол полисахарид. 21 00:01:09,367 --> 00:01:10,975 Хоол боловсруулах үед 22 00:01:10,975 --> 00:01:14,052 таны бие эдгээр нийлмэл нүүрс усыг задалж 23 00:01:14,052 --> 00:01:16,906 моносахарид блокуудад хуваан 24 00:01:16,906 --> 00:01:19,469 үүнийг нь эс энерги болгон ашигладаг. 25 00:01:19,469 --> 00:01:22,331 Иймд нүүрс усаар арвин хоол идэхэд 26 00:01:22,331 --> 00:01:27,238 цусан дах сахар цайны халбага орчим хэмжээгээр нэмэгдэнэ. 27 00:01:27,238 --> 00:01:31,965 Гэвч хоол боловсруулах систем бүх нүүрс усанд адил хариу үзүүлдэггүй. 28 00:01:31,965 --> 00:01:33,673 Цардуул, эслэгийг бодоод үзье. 29 00:01:33,673 --> 00:01:35,230 Хоёулаа полисахарид ба 30 00:01:35,230 --> 00:01:36,892 ургамлын гаралтай. 31 00:01:36,892 --> 00:01:42,120 Хоёул зуугаас мянга хүртэл моносахаридаас бүтдэг ч 32 00:01:42,120 --> 00:01:44,272 тэдний ондоо холбоос нь 33 00:01:44,272 --> 00:01:47,205 бидний биед өөрөөр нөлөөлдөг. 34 00:01:47,205 --> 00:01:51,884 Ургамал нь энергиэ үндэс болон үрэндээ цардуул хэлбэрээр хадгалж 35 00:01:51,884 --> 00:01:55,708 глюкозын молекулууд альфа холбоосоор нийлснийг 36 00:01:55,708 --> 00:02:00,488 хоол боловсруулахад оролцдог фермент хялбархан задалж чадна. 37 00:02:00,488 --> 00:02:05,658 Харин эслэгийн моносахаридууд бета холбоостой учир 38 00:02:05,658 --> 00:02:07,876 таны бие задалж чадахгүй. 39 00:02:07,876 --> 00:02:12,560 Эслэг нь мөн зарим цардуулыг саатуулж, задруулдаггүй ба 40 00:02:12,560 --> 00:02:15,931 үүнийг тэсвэртэй цардуул гэнэ. 41 00:02:15,931 --> 00:02:19,852 Иймд жигнэмэг, цагаан талх зэрэг цардуул ихтэй бүтээгдэхүүн 42 00:02:19,852 --> 00:02:21,328 амархан боловсорч 43 00:02:21,328 --> 00:02:24,774 глюкозыг их хэмжээгээр цусанд ялгаруулдаг нь 44 00:02:24,774 --> 00:02:28,972 их глюкозтой ундаа уухтай яг адил юм. 45 00:02:28,972 --> 00:02:31,958 Эдгээр хүнс нь өндөр гликемик индекстэй ба 46 00:02:31,958 --> 00:02:36,398 энэ нь цусан дах сахарын хэмжээг хэр их нэмэгдүүлж байгааг харуулдаг. 47 00:02:36,398 --> 00:02:39,705 Газтай ундаа, цагаан талх нь ойролцоо үзүүлэлттэй байгаа нь 48 00:02:39,705 --> 00:02:42,923 цусан дах сахарыг ижил хэмжээгээр нэмэгдүүлдэг гэсэн үг. 49 00:02:42,923 --> 00:02:47,414 Эслэг ихтэй ногоо, жимс, бүхэл үр зэргийг идэх үед 50 00:02:47,414 --> 00:02:52,544 тэдгээр задардаггүй бета холбоос нь цусанд нийлэх глюкозыг удаашруулдаг. 51 00:02:52,544 --> 00:02:54,988 Эдгээр хүнс нь бага гликемик индекстэй ба 52 00:02:54,988 --> 00:03:00,759 өндөг, бяслаг, мах зэрэг нь хамгийн бага индекстэй байдаг. 53 00:03:00,759 --> 00:03:04,164 Сахар нь хоол боловсруулах системээс цусны эргэлтэнд нийлэхэд 54 00:03:04,164 --> 00:03:07,241 бие нь эдгээрийг эдүүд рүү зөөвөрлөж 55 00:03:07,241 --> 00:03:10,942 улмаар боловсруулж, энерги болгон ашиглах боломжтой болдог. 56 00:03:10,942 --> 00:03:14,723 Нойр булчирхайн ялгаруулдаг инсулин гэх гормон нь 57 00:03:14,723 --> 00:03:17,826 биеийн сахарыг зохицуулдаг гол багаж юм. 58 00:03:17,826 --> 00:03:20,719 Хоол идсэний дараа цусан дах сахар нэмэгдэхэд 59 00:03:20,719 --> 00:03:23,173 инсулин ялгагдаж цусанд нэмэгддэг. 60 00:03:23,173 --> 00:03:26,992 Энэ нь булчин болон өөхний эсүүдэд глюкозыг нэвтрүүлж 61 00:03:26,992 --> 00:03:30,777 сахарыг энерги болгох урвалыг эхлүүлдэг. 62 00:03:30,777 --> 00:03:33,672 Нэгж инсулины цусан дах сахарыг багасгах хэмжээ нь 63 00:03:33,672 --> 00:03:37,335 инсулины мэдрэг байдлыг ойлгоход бидэнд тусална. 64 00:03:37,335 --> 00:03:40,992 Нэгж инсулины цусан дах сахарыг багасгах хэмжээ их байх тусам 65 00:03:40,992 --> 00:03:43,115 та инсулинд илүү мэдрэг байна гэсэн үг. 66 00:03:43,115 --> 00:03:47,549 Мэдрэгшил нь буурахыг инсулинд тэсвэртэй байдал гэнэ. 67 00:03:47,549 --> 00:03:49,763 Нойр булчирхай инсулин ялгаруулсан ч 68 00:03:49,763 --> 00:03:54,864 эсүүд ялангуяа булчингын эсүүд хариу үзүүлэх нь багасна. 69 00:03:54,864 --> 00:03:57,139 Ингээд цусан дах сахар багасахгүй, 70 00:03:57,139 --> 00:04:00,546 харин цусан дах инсулин ихэссээр байна. 71 00:04:00,546 --> 00:04:03,951 Урт хугацаанд нүүрс усыг их хэмжээгээр хэрэглэх нь 72 00:04:03,951 --> 00:04:06,255 инсулинд тэсвэртэй болгож магадгүй ба 73 00:04:06,255 --> 00:04:08,534 эрдэмтэд энэ нь улмаар 74 00:04:08,534 --> 00:04:13,465 бодисын солилцооны хам шинжийн үүсвэр болдог гэж үздэг. 75 00:04:13,465 --> 00:04:15,060 Энэ хам шинж нь 76 00:04:15,060 --> 00:04:17,205 цусан дах сахрын хэмжээ ихсэх, 77 00:04:17,205 --> 00:04:19,033 бэлхүүсний тойрог нэмэгдэх, 78 00:04:19,033 --> 00:04:21,156 даралт ихсэх шинж тэмдгээр илэрнэ. 79 00:04:21,156 --> 00:04:23,465 Мөн бусад өвчнүүд болох 80 00:04:23,465 --> 00:04:25,261 зүрх судасны эмгэг, 81 00:04:25,261 --> 00:04:27,384 чихрийн шижингийн эрсдэлийг нэмдэг. 82 00:04:27,384 --> 00:04:31,935 Үүний тархалт нь дэлхий даяар нэмэгдсээр байна. 83 00:04:31,935 --> 00:04:37,261 АНУ-ын хүн амын 32% нь бодисын солилцооны хам шинжтэй. 84 00:04:38,141 --> 00:04:40,088 Таны хооллолтод эргээд оръё. 85 00:04:40,088 --> 00:04:44,319 Хоол амттай эсэхээс үл хамааран сахар нь сахар хэвээр байх ба 86 00:04:44,319 --> 00:04:47,338 хэт их нүүрс ус нь асуудал үүсгэнэ. 87 00:04:47,338 --> 00:04:49,656 Иймд та идэх гэж буй 88 00:04:49,656 --> 00:04:54,437 паста, суши, пита, буррито бургерийн хачиртай талхаа азнаарай.