Barefoot хөдөлгөөнөөс суралцах нь
-
0:00 - 0:04Би та бүхнийг өөр ертөнц рүү
аваачмаар байна. -
0:04 - 0:06Мөн би 45 жил үргэлжилсэн
-
0:06 - 0:09ядуус буюу өдөрт $1-с бага
-
0:09 - 0:12орлоготой иргэдтэй
-
0:12 - 0:16өнгөрүүлсэн түүхээ өгүүлмээр байна.
-
0:18 - 0:21Би Энэтхэгийн дээд зиндааны,
-
0:21 - 0:25ямбатай, үнэтэй сургуульд сурч,
-
0:25 - 0:29тэр маань намайг үгүй хийх дөхсөн юм.
-
0:31 - 0:34Би дипломат, багш, эмч болоход
-
0:34 - 0:36бэлэн болсон байлаа.
-
0:36 - 0:40Бүгд бэлэн.
-
0:40 - 0:42Одоо тэгэж харагддагүй ч
би 3 жилийн турш -
0:42 - 0:45сквош теннисийн Энэтхэгийн
үндэсний аварга байлаа. -
0:45 - 0:47(Инээд)
-
0:47 - 0:50Бүхий л зүйлс өмнө минь бэлэн байлаа.
-
0:50 - 0:52Бүх зүйл хөл доор минь.
-
0:52 - 0:55Алдах аргагүй мэт байлаа.
-
0:55 - 0:57Гэнэт сониуч зандаа хөтлөгдөн
-
0:57 - 0:59тосгонд очиж, амьдарч, ажиллаж,
-
0:59 - 1:01ямар байдгийг нь мэдмээр санагдлаа.
-
1:01 - 1:03Ингээд 1965 онд,
-
1:03 - 1:07би Энэтхэгийн хамгийн аймшигт,
өлсгөлөнгөөр дүүрэн Бихар муж руу явж, -
1:07 - 1:10өлсгөлөн, үхэл, хоол ундны
дутагдлаас болж -
1:10 - 1:13хүмүүс үхэж байхыг анх удаагаа харлаа.
-
1:13 - 1:16Энэ миний амьдралыг өөрчилсөн юм.
-
1:16 - 1:18Гэртээ эргэж ирээд
-
1:18 - 1:20би ээждээ ингэж хэллээ:
-
1:20 - 1:23"Би тосгонд амьдарч ажилламаар байна."
-
1:23 - 1:26Ээж маань ухаан алдсан.
-
1:26 - 1:28(Инээд)
-
1:28 - 1:30"Юу гэнэ ээ?
-
1:30 - 1:32Бүх зүйлс гар доор чинь,
-
1:32 - 1:33шилдэг ажил чамайг хүлээж байна.
-
1:33 - 1:36Тэгэхэд чи тосгонд амьдарч, ажилламаар
байгаа юм уу? -
1:36 - 1:37Чи зүгээр үү?"
-
1:37 - 1:40Би "Үгүй ээ, би хамгийн сайн
боловсролыг эзэмшсэн. -
1:40 - 1:42Бодож үзээд би
-
1:42 - 1:44өөрийн чадлаар эргээд тустай зүйлс
-
1:44 - 1:46хийхийг хүссэн юм.
-
1:46 - 1:49"Чи тосгонд юу хийнэ гэж?
-
1:49 - 1:50Ажил байхгүй, мөнгө олохгүй,
-
1:50 - 1:52баталгаагүй, ирээдүйгүй шүү дээ."
-
1:52 - 1:54"Би тэнд 5 жил амьдарч
-
1:54 - 1:57худаг ухмаар байна" гэв.
-
1:57 - 1:59"5 жил худаг ухах аа?
-
1:59 - 2:02Чи Энэтхэгийн хамгийн үнэтэй
сургуулиудад явчихаад -
2:02 - 2:04одоо 5 жил худаг ухмаар байгаа юм уу?"
-
2:04 - 2:07Ээж надтай маш удаан яриагүй,
-
2:07 - 2:13учир нь тэр намайг гэр бүлийнхээ
урмыг хугаллаа гэж бодсон. -
2:13 - 2:15Гэвч би
-
2:15 - 2:18үгээгүй ядуусын чаддаг, мэддэг
-
2:18 - 2:20итгэмээргүй чадваруудтай танилцсан.
-
2:20 - 2:23Хэзээ ч олон нийтэд хүрдэггүй зүйлс.
-
2:23 - 2:25Олон нийт мэддэггүй, хүндэлдэггүй болон
-
2:25 - 2:27том хүрээнд хэрэглэгддэггүй чадварууд.
-
2:27 - 2:30Ингээд би Barefoot College-г нээе
гэж бодсон юм. -
2:30 - 2:32Зөвхөн ядууст зориулсан коллеж.
-
2:32 - 2:34Ядуусын хувьд чухал мэдлэгийг
-
2:34 - 2:36сургууль тусган заах болно.
-
2:37 - 2:39Би анх удаа тосгонд ирлээ.
-
2:39 - 2:42Хөгшчүүл намайг тойрон
-
2:42 - 2:45"Чи цагдаагаас зугтаж байгаа
юм уу?" гэлээ. -
2:45 - 2:47Би: "Үгүй."
-
2:47 - 2:49(Инээд)
-
2:49 - 2:51"Шалгалтандаа унаа юу?"
-
2:51 - 2:53Би дахин: "Үгүй."
-
2:53 - 2:56"Төрд ажилд орж чадсангүй юу" гэхэд нь би
"Үгүй" гэв. -
2:56 - 2:58"Энд юу хийж байгаа юм?
-
2:58 - 3:00Яагаад энд ирсэн юм?
-
3:00 - 3:02Энэтхэгийн боловсролын систем
-
3:02 - 3:06та нарт Парис, Шинэ Дели,
Цүрихийг харуулдаг биз дээ, -
3:06 - 3:07энэ тосгонд юу хийж байгаа юм?
-
3:07 - 3:10Ямар нэг болохгүй юмыг биднээс нууж
байгаа юм уу?" -
3:10 - 3:13Би "Үгүй ээ, би зөвхөн ядууст зориулсан
-
3:13 - 3:15коллеж нээмээр байна.
-
3:15 - 3:18Ядуусын хувьд чухал мэдлэг,
чадварыг эзэмшүүлэх сургууль." -
3:18 - 3:22Ингээд хөгшчүүл надад маш үнэтэй,
өгөөжтэй зөвөлгөөнүүд өгөв. -
3:22 - 3:24Тэд надаас "Гуйя,
-
3:24 - 3:27сургуульдаа эрдмийн зэрэг, үнэмлэхтэй
хүмүүс -
3:27 - 3:30битгий оруулаарай" гэж гуйв.
-
3:30 - 3:32Энэ бол Энэтхэг дэх
-
3:32 - 3:35Доктор, магистрийн дипломтой хүмүүс
-
3:35 - 3:38шууд тэнцдэггүй цорын ганц коллеж.
-
3:38 - 3:41Манай сургуульд элсэхийн тулд
та сургуульд сураагүй, -
3:41 - 3:45хөөгдсөн, эсвэл сургуулиа хаясан
байх хэрэгтэй. -
3:45 - 3:47Та хар ажил хийх болно.
-
3:47 - 3:49Хөдөлмөрийг хүндэлж сурах хэрэгтэй.
-
3:49 - 3:52Та нийгэмд хэрэгтэй ур чадвартай ба
нийгэмд -
3:52 - 3:55үйлчилж чадна гэдгээ харуулах хэрэгтэй.
-
3:55 - 3:58Ингээд бид Barefoot College-г нээж,
-
3:58 - 4:01мэргэшүүлэх гэдгийг шинээр тодорхойлсон.
-
4:01 - 4:03Мэргэжилтэн гэж хэн бэ?
-
4:03 - 4:04Мэргэжилтэн гэдэг бол
-
4:04 - 4:07өрсөлдөх чадвар, өөртөө итгэх итгэл ба
-
4:07 - 4:09үнэт зүйлсийг нэгтгэсэн хүн.
-
4:09 - 4:12Ус илрүүлэгч бол мэргэжилтэн.
-
4:12 - 4:14Уламжлалт гэрийн эзэгтэй
-
4:14 - 4:16мөн мэргэжилтэн.
-
4:16 - 4:19Уламжлалт бариач нар ч мөн адил.
-
4:19 - 4:22Эдгээр мэргэжилтнүүд дэлхий даяар байдаг.
-
4:22 - 4:25Тэд хүрэх боломжгүй тосгон бүрт
бий. -
4:25 - 4:28Би олны анхаарлыг эдгээр хүмүүст
татаж, тэдний мэдлэг, -
4:28 - 4:31чадварыг бүх нийтэд хамааралтай
гэдгийг харуулахыг -
4:31 - 4:33хүссэн юм.
-
4:33 - 4:35Ийм мэдлэг, чадварыг ашиглаж,
хэрэглэж, -
4:35 - 4:37гадны ертөнцөд харуулах ёстой гэдгийг --
-
4:37 - 4:41мөн өнөө үед ч чухал ач холбогдолтой
гэдгийг -
4:41 - 4:43харуулахыг хүссэн юм.
-
4:43 - 4:45Коллеж Махатма Гандигийн
-
4:45 - 4:49амьдрал ба ажлын хэв маягийг мөрддөг.
-
4:49 - 4:53Та шалан дээр идэж, унтаж, ажиллана.
-
4:53 - 4:55Гэрээ, бичгэн гэрээ гэж байхгүй.
-
4:55 - 4:58Надтай 20 жил хамт байж, маргааш явж ч
болно. -
4:58 - 5:01Мөн хэн ч сард $100-с илүү цалин авахгүй.
-
5:01 - 5:04Мөнгө олох гэсэн бол Barefoot College
таны байх газар биш. -
5:04 - 5:06Та ажил ба сорилтын төлөө ирвэл
-
5:06 - 5:08Barefoot College таныг хүлээн авна.
-
5:08 - 5:11Таны хэвийн бус санаануудаа туршиж үзэх
газар. -
5:11 - 5:13Ямар ч санаа гаргасан, ирээд, туршаад үз.
-
5:13 - 5:15Бүтэлгүйтэх хамаагүй.
-
5:15 - 5:18Хөхөрсөн, хавдсан ч дахиад эхэл.
-
5:18 - 5:21Энэ бол багш нь сурагч, сурагч нь багш
-
5:21 - 5:24цорын ганц коллеж.
-
5:24 - 5:27Энэ бол мэргэжлийн үнэмлэх олгодоггүй
цорын ганц коллеж. -
5:27 - 5:30Та үйлчилдэг нийгэмлээгээрээ
өөрийгөө үнэлүүлнэ. -
5:30 - 5:32Өөрийгөө инженер гэдгээ батлахын тулд
-
5:32 - 5:35ханан дээр өлгөдөг цаастай байх
шаардлагагүй. -
5:37 - 5:39Намайг ингэж хэлэхэд тэд,
-
5:39 - 5:42"Юу боломжтойг бидэнд харуул л даа.
Та нар юу хийдэг юм бэ дээ? -
5:42 - 5:46Баталж харуулж чадахгүй бол хий
хоосноос өөрцгүй шүү дээ" гэв. -
5:46 - 5:49Ингээд бид анхны Barefoot College-г
-
5:49 - 5:521986 онд байгуулсан.
-
5:52 - 5:54Уншиж, бичиж чаддаггүй
-
5:54 - 5:57Barefoot-н 12 архитектор сургуулийн
барилгыг -
5:57 - 6:001 м2 нь $1.50 үнэтэй газарт байгуулсан.
-
6:00 - 6:03Тэнд 150 хүн амьдарч, ажиллаж байлаа.
-
6:03 - 6:06Тэд 2002 онд Агра Хан Архитекторын
шагналыг хүртсэн. -
6:06 - 6:10Хүмүүс мэргэжлийн архитектор үүний
ард байж магад гэж сэжиглэсэн. -
6:10 - 6:12Би "Тийм, тэд схемийг гаргасан,
гэхдээ -
6:12 - 6:16Barefoot-н барилгачид
коллежийг гараараа барьсан" гэв. -
6:16 - 6:19Тэд бидэнд итгээгүй улмаас бид $50'000-н
шагналыг -
6:19 - 6:22буцаасан цорын ганц хүмүүс.
-
6:22 - 6:25Тэд Тилон дахь Barefoot-н барилгачдын
нэр хүндэд -
6:25 - 6:28халдаж магад гэж бид болгоомжилсон юм.
-
6:28 - 6:30Би ойн мэргэжилтэн буюу
-
6:30 - 6:33эрх мэдэл, цаасан үнэмлэхтэй мэргэжилтнээс
-
6:33 - 6:36"Энэ газар та юу барьж чадах вэ" гэж
асуусан. -
6:36 - 6:38Тэр хөрсийг нэг харчихаад, "Мартаж үз.
Боломжгүй. -
6:38 - 6:40Оролдоод ч хэрэггүй.
-
6:40 - 6:42Усгүй, чулуулаг хөрс байна" гэсэн.
-
6:42 - 6:44Би бага зэрэг хүнд байдалд
орлоо. -
6:44 - 6:46Би "За, би тосгоны өвгөн дээр очиж,
-
6:46 - 6:49"Би энэ хэсэг газар юу тарих хэрэгтэй вэ"
гэж асууна" гэлээ. -
6:49 - 6:51Хөгшин над руу чимээгүй хараад,
-
6:51 - 6:54"Энийг бариад, энийг тавиад,
болно доо" гэв. -
6:54 - 6:56Өнөөдөр иймэрхүү болсон байгаа.
-
6:57 - 6:59Барилгын дээвэр дээр очтол
-
6:59 - 7:01эмэгтэйчүүд бүгд "Эндээс яв.
-
7:01 - 7:04Эрчүүдтэй бид технологоо хуваалцахгүй
тул та нар явах болж дээ. -
7:04 - 7:06Энэ бол дээврээс ус нэвтрүүлэхгүй
байх арга" гэв. -
7:06 - 7:08(Инээд)
-
7:08 - 7:11Бага зэрэг хатуу бор сахар, жижиг
сажиг зүйлс болон -
7:11 - 7:13миний мэдэхгүй зүйлсийг хольж хийдэг
арга. -
7:13 - 7:15Гэхдээ хэзээ ч ус алддаггүй.
-
7:15 - 7:181986 оноос хойш ус алдаагүй.
-
7:18 - 7:21Эмэгтэйчүүд энэ аргаа эрэгтэйчүүдтэй
хуваалцдаггүй. -
7:21 - 7:24(Инээд)
-
7:24 - 7:27Энэ бол бүрэн нарны
-
7:27 - 7:30эрчим хүчээр ажилладаг
цорын ганц коллеж. -
7:30 - 7:32Бүх эрчим хүчийг нарнаас гарган авдаг.
-
7:32 - 7:34Дээвэр дээр 45 клВаттын хавтан бий.
-
7:34 - 7:37Дараагийн 25 жил бүх зүйлс нараар
ажиллана. -
7:37 - 7:38Нар л гийж байвал,
-
7:38 - 7:40бид эрчим хүчний асуудалд орохгүй.
-
7:40 - 7:42Хамгийн сайхан нь
-
7:42 - 7:45үүнийг суурилуулсан хүн бол
-
7:45 - 7:47Хинду лам ба
-
7:47 - 7:50тэр 8 жил л бага сургуульд сурч,
-
7:50 - 7:54хэзээ ч ахлах сургууль, коллежид сурч
байгаагүй юм. -
7:54 - 7:56Тэр нарны эрчим хүчийг дэлхий дээрх
-
7:56 - 8:00миний мэдэх ямар ч хүнээс илүү мэддэг
гэж би баттай хэлнэ. -
8:02 - 8:05Barefoot College-д
-
8:05 - 8:07хоолыг нарны эрчим хүчээр
болгодог. -
8:07 - 8:10Харин тэр нараар ажилладаг зуухыг
-
8:10 - 8:13эмэгтэй хүмүүс бүтээсэн ба
-
8:13 - 8:15тэд бол үсэг бичиг тайлагдаагүй ч
-
8:15 - 8:17дэлхий дээрх хамгийн боловсон
-
8:17 - 8:20нарны зуухыг бүтээдэг хүмүүс.
-
8:20 - 8:23Энэ бол хүнхэр, Шеффлер нарны
зуух. -
8:25 - 8:28Маш нарийн, чанартай хийгддэг тул
-
8:28 - 8:31бараг л хагас Герман гэж болно.
-
8:31 - 8:33(Инээд)
-
8:33 - 8:37Та хаанаас ч ийм нарийн Энэтхэг
эмэгтэйчүүдийг олохгүй. -
8:37 - 8:39Эцсийн сөөм хүртэл нягтласаар
-
8:39 - 8:41нарны зуухаа хийнэ.
-
8:41 - 8:43Бид нарны эрчим хүчээр болгосон
-
8:43 - 8:4560 хоолыг өдөрт 2 удаа иддэг.
-
8:45 - 8:47Бидэнд шүдний эмч бий:
-
8:47 - 8:50эмээ, бичиг үсэг мэдэхгүй ч
шүдний эмч. -
8:50 - 8:52Тэрээр нийт
-
8:52 - 8:557'000 хүүхдийн шүдийг анхаардаг.
-
8:56 - 8:58Barefoot технологи:
-
8:58 - 9:02энэ бол 1986 он. Ямар ч инженэр,
архитекторын толгойд ороогүй ч -
9:02 - 9:04бид дээврээсээ борооны ус хуримтлуулдаг.
-
9:04 - 9:06Маш бага усыг ашиглалгүй орхидог.
-
9:06 - 9:08Бүх дээвэр газар доорхи 400'000 литрийн
-
9:08 - 9:10савтай холбоотой тул
-
9:10 - 9:12хэзээ ч ус үрдэггүй.
-
9:12 - 9:15Ган болж 4 жил үргэлжилсэн ч манай
сургууль устай байна. -
9:15 - 9:17Учир нь бид борооны усаа
хуримтлуулдаг. -
9:17 - 9:20Хүүхдүүдийн 60% сургуульд явдаггүй,
-
9:20 - 9:23учир нь тэд малаа маллах хэрэгтэй:
-
9:23 - 9:24хонь, ямаа маллах,
-
9:24 - 9:26гэр орны ажил гээд л.
-
9:26 - 9:29Иймд бид хүүхдийн шөнийн сургууль
-
9:29 - 9:31ажиллуулахаар шийдсэн юм.
-
9:31 - 9:33Тилоны шөнийн сургуулийн ачаар
-
9:33 - 9:3675'000 гарам хүүхдүүд сурч, боловсорсон.
-
9:36 - 9:38Энэ бол хүүхдэд зориулсан зүйл;
-
9:38 - 9:40багшийн төлөө биш.
-
9:40 - 9:42Харин энэ сургуульд бид юу заадаг бол?
-
9:42 - 9:44Ардчилал, иргэн байх,
-
9:44 - 9:47яаж газраа хэмжих вэ,
-
9:47 - 9:49баривчлагдвал юу хийх вэ,
-
9:49 - 9:53мал нь өвдвөл яах хэрэгтэй зэргийг
-
9:53 - 9:55бид шөнийн сургуульд заадаг.
-
9:55 - 9:58Гэхдээ бүх сургууль
нарны эрчим хүчээр ажилладаг. -
9:58 - 10:005 жил тутам
-
10:00 - 10:02бид сонгууль явуулдаг.
-
10:02 - 10:046-с 14 насны хүүхдүүд
-
10:04 - 10:09ардчилсан үйл хэрэгт оролцож,
-
10:09 - 10:13ерөнхий сайдаа сонгодог.
-
10:13 - 10:16Манай ерөнхий сайд 12 настай ба
-
10:17 - 10:19өглөөдөө 20 ямаа маллаж,
-
10:19 - 10:22оройдоо ерөнхий сайд болдог.
-
10:22 - 10:24Тэр танхимтай, боловсрол,
-
10:24 - 10:27эрчим хүч, эрүүл мэндийн сайдуудтай.
-
10:27 - 10:29Тэд 150 сургууль, 7'000 хүүхдүүдийг
-
10:29 - 10:32ажиглаж, чиглүүлж байдаг.
-
10:34 - 10:36Ерөнхий сайд охин 5 жилийн өмнө
-
10:36 - 10:38Дэлхийн Хүүхдийн Шагналыг авч,
Швед явсан. -
10:38 - 10:40Анх удаа тосгоноосоо гарч үзсэн.
-
10:40 - 10:43Хэзээ ч Шведэд очиж байгаагүй ч
-
10:43 - 10:45болж буй үйл явдалд огт гайхшрахгүй байв.
-
10:45 - 10:47Тэнд байсан Шведийн Хатан хаан
над руу эргэж, -
10:47 - 10:50"Та энэ хүүхдээс яаж ийм өөртөө итгэлтэй
байдгийг асууж болох уу? -
10:50 - 10:52Тэр 12-хон настай хэдий ч
-
10:52 - 10:55юунаас ч айж, сүрдэхгүй
юм" гэв. -
10:55 - 10:58Хатны зүүн талд зогсож буй
сайд охин -
10:58 - 11:01над руу эргээд, хатны нүд рүү
эгц харж, -
11:01 - 11:04"Хатанд намайг ерөнхий сайд
гэдгийг хэлнэ үү" гэв. -
11:04 - 11:06(Инээд)
-
11:06 - 11:14(Алга ташилт)
-
11:14 - 11:18Боловсролын түвшин эрс муу
газруудад -
11:18 - 11:21бид хүүхэлдэй ашигладаг.
-
11:21 - 11:24Хүүхэлдэйгээр бид харилцдаг.
-
11:30 - 11:33Энэ бол 300 настай
-
11:33 - 11:37Жоким Чача.
-
11:37 - 11:40Тэр бол миний психоаналист, багш,
-
11:40 - 11:42эмч, хуульч,
-
11:42 - 11:44миний ивээн тэтгэгч.
-
11:44 - 11:46Тэр хандив цуглуулж,
-
11:46 - 11:49маргааныг шийдвэрлэдэг.
-
11:49 - 11:52Тэр тосгон дахь асуудлуудыг маань
шийдвэрлэж өгдөг. -
11:52 - 11:54Тосгоны хүмүүсийн харилцаа муудаж,
-
11:54 - 11:56эсвэл сургуулийн ирц багасвал,
-
11:56 - 11:58багш, эцэг эхийн хооронд
үл ойлголцол үүсвэл, -
11:58 - 12:01хүүхэлдэй багш, эцэг эхийг бүх тосгоны
өмнө дуудаж гарган, -
12:01 - 12:03"Гар барилц. Хүүхдүүдийн
-
12:03 - 12:05ирц муудаж болохгүй" гэнэ.
-
12:07 - 12:09Энэ хүүхэлдэйнүүдийг бид
-
12:09 - 12:11Дэлхий Банкны тайланг дахин
боловсруулж хийдэг. -
12:11 - 12:13(Инээд)
-
12:13 - 12:20(Алга ташилт)
-
12:20 - 12:24Энэхүү төвлөрсөн бус, ойлгомжтой
систем бүхий -
12:24 - 12:26нарны эрчим хүчний системийг
-
12:26 - 12:28бид одоо Энэтхэг даяар, Ладакаас
-
12:28 - 12:31Бутан хүртэл нэвтрүүлсэн.
-
12:33 - 12:35Нарны эрчим хүчтэй тосгон бүрийг
-
12:35 - 12:39сургалтанд хамрагдсан хүмүүс
эрчим хүчтэй болгосон. -
12:39 - 12:41Бид Ладакд очоод,
-
12:41 - 12:43нэгэн бүсгүйтэй ярилцлаа.
-
12:43 - 12:46-40 градусын хүйтэнд гэр нь цасанд
хучигддаг тул -
12:46 - 12:49гэрээсээ дээврээр гарахаас өөр
аргагүй газар байлаа. -
12:49 - 12:51Энэ тосгоны бүсгүйгээс бид,
-
12:51 - 12:53"Нарны эрчим хүч таны хувьд
-
12:53 - 12:55хэрхэн тус болсон бэ?" гэхэд,
-
12:55 - 12:57Бүсгүй хэсэг бодсны дараагаар,
-
12:57 - 13:01"Би өвөл нөхрийнхөө царайг анх удаа
харсан юм байна" гэв. -
13:01 - 13:04(Инээд)
-
13:04 - 13:06Афганистанд очлоо.
-
13:06 - 13:14Бидний Энэтхэгт ажиллаад
сурсан зүйл бол -
13:14 - 13:16эрэгтэйчүүдийг сургах боломжгүй.
-
13:16 - 13:19(Инээд)
-
13:19 - 13:21Эрчүүд тавьтаргүй,
-
13:21 - 13:23хэт их амбицтай,
-
13:23 - 13:26нэг газраа тогтдоггүй ба
-
13:26 - 13:28бүгд үнэмлэх, гэрчилгээ
нэхдэг. -
13:28 - 13:30(Инээд)
-
13:30 - 13:33Дэлхий даяар эрэгтэйчүүд батламж,
дипломны араас -
13:33 - 13:35хөөцөлдөж байгааг харж болно.
-
13:35 - 13:38Яагаад гээч? Тэд тосгоноо орхиж, хот явж,
-
13:38 - 13:41ажил хайхыг хүсдэг.
-
13:41 - 13:44Ингээд бид гайхалтай шийдэл оллоо:
-
13:44 - 13:46эмээ нарыг сургая.
-
13:48 - 13:50Өнөө үед харилцаа холбоо тогтоох
-
13:50 - 13:52дэлхий дээрх хамгийн шилдэг
арга юу вэ? -
13:52 - 13:54Телевиз? Үгүй.
-
13:54 - 13:57Телеграф шуудан? Үгүй.
-
13:57 - 13:59Телефон утас? Үгүй.
-
13:59 - 14:00Эмэгтэй хүнд хэлэх.
-
14:00 - 14:03(Инээд)
-
14:03 - 14:07(Алга ташилт)
-
14:07 - 14:09Ингээд бид анх Афганистанд ирээд,
-
14:09 - 14:113 хүүхэн сонгоод, "Бид тэднийг
-
14:11 - 14:13Энэтхэг рүү авч явмаар байна" гэхэд
хүмүүс: -
14:13 - 14:15"Бүтэхгүй. Тэд өрөөнөөсөө гардаггүй
байхад -
14:15 - 14:17яаж Энэтхэг рүү явах билээ" гэв.
-
14:17 - 14:19"Би буулт хийе. Нөхрүүдийг нь авч
явъя" гэлээ. -
14:19 - 14:21Ингээд бид нөхрүүдийг нь хамт
авч явлаа. -
14:21 - 14:24Мэдээж, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс
илүү ухаантай байсан. -
14:24 - 14:26Хэрхэн эдгээр хүүхнүүдийг
-
14:26 - 14:29зургаан сарын дотор сургах вэ?
-
14:29 - 14:31Дохион хэл.
-
14:31 - 14:34Бичгэн хэл хэрэглэхгүй.
-
14:34 - 14:36Яриан хэл ч ашиглахгүй.
-
14:36 - 14:39Дохио, зангаагаар ойлголцно.
-
14:39 - 14:41Ингээд зургаан сарын дотор тэд
-
14:41 - 14:45нарны эрчим хүчний инженерүүд
боллоо. -
14:45 - 14:48Тэд тосгондоо буцаж, нарны эрчим хүч
тосгондоо нэвтрүүлнэ. -
14:48 - 14:50Энэ бүсгүй гэртээ буцаад
-
14:50 - 14:53хамгийн анхны тосгоныг нарны
эрчим хүчээр хангаж, -
14:53 - 14:55сургалт явуулсан.
-
14:55 - 14:58Ийнхүү 3 бүсгүй Афганистаны тосгоныг
-
14:58 - 15:01анх удаа нарны эрчим хүчээр
бүрэн хангасан. -
15:01 - 15:03Энэ эмэгтэй бол
-
15:03 - 15:05гайхалтай эмээ.
-
15:05 - 15:1055 настай ба Афганистанд 200 байшинг
нарны эрчим хүчээр хангасан. -
15:10 - 15:13Одоо ч ажиллаж байгаа.
-
15:13 - 15:16Тэр Афганистаны инженерчлэлийн
хэлтэст очиж, -
15:16 - 15:18хэлтсийн даргад AC, DC-н
-
15:18 - 15:20ялгааг тайлбарлаж өгсөн.
-
15:20 - 15:22Хэлтсийн дарга мэддэггүй байж.
-
15:22 - 15:25Тэр 3 бүсгүй 27 бүсгүйг сургаж,
-
15:25 - 15:28Афганистанд 100 тосгонг нарны эрчим хүчээр
хангасан. -
15:28 - 15:31Бид Африкт очин,
-
15:31 - 15:33үүнтэй адилаар ажиллаа.
-
15:33 - 15:368, 9 орноос ирсэн бүсгүйчүүд нэг
ширээнд сууж, -
15:36 - 15:39бие биентэйгээ чалчсан ч,
нэг ч үг ойлгохгүй. -
15:39 - 15:41Учир нь тэд бүгд өөр хэлтэй.
-
15:41 - 15:43Гэхдээ тэдний дохион хэл үнэхээр мундаг.
-
15:43 - 15:45Тэд ярихын зэрэгцээ,
-
15:45 - 15:47нарны эрчим хүчний инженерүүд болж байгаа.
-
15:47 - 15:50Сиерра Лионд мөн ажилласан.
-
15:50 - 15:53Шөнө дунд машинтай явж байсан сайд
-
15:53 - 15:55нэгэн тосгоноор дайрах болов.
-
15:55 - 15:58Эргэж ирэн, тосгоныхноос, "За энд
юу болсон билээ?" гэхэд -
15:58 - 16:00тосгоны иргэд "Энэ хоёр эмээ.."
-
16:00 - 16:03"Эмээ нар аа?" Сайд болж буй зүйлд
итгэсэнгүй. -
16:03 - 16:06"Тэд хаачсан юм?" "Энэтхэг явчихаад
эргээд ирсэн." -
16:06 - 16:08Сайд даруй ерөнхийлөгч дээр очин
асуув: -
16:08 - 16:11"Сиерра Леонд нарны эрчим хүчтэй
тосгон байдгийг мэдэх үү?" -
16:11 - 16:14"Үгүй," гэв. Танхимын тал гишүүд
эмээ нартай уулзав. -
16:14 - 16:15"За юу болсон гэнэ ээ?"
-
16:15 - 16:17Ерөнхийлөгч намайг дуудаж, "Надад 150 эмээ
-
16:17 - 16:19сургаж өгч чадах уу?" гэлээ.
-
16:19 - 16:21Би, "Ерөнхийлөгч өө, би чадахгүй ээ,
-
16:21 - 16:23гэхдээ тэд чадна. Эмээ нар чадна."
гэлээ. -
16:23 - 16:25Ийнхүү тэр надад Сиерра Лионд анхны
-
16:25 - 16:28Barefoot сургалтын төвийг байгуулж өгч,
-
16:28 - 16:32150 эмээг сургалтанд хамруулсан.
-
16:32 - 16:34Бид Гамбиад очин,
-
16:34 - 16:35эмээ нараа сонгож авлаа.
-
16:35 - 16:37Энэ тосгонд очмогцоо
-
16:37 - 16:39хэнийг авч явахаа би
мэдэж байлаа. -
16:39 - 16:42Тосгоныхон хуралдаад, "Энэ 2 бүсгүйг
сонгоорой" гэв. -
16:42 - 16:44Би, "Үгүй, би энэ бүсгүйг
авч явмаар байна" гэв. -
16:44 - 16:46Тэд надаас, "Яагаад?
-
16:46 - 16:48Тэр хэл мэдэхгүй,
та түүнийг мэдэхгүй" гэв. -
16:48 - 16:50Би "Түүний дохионы хэл нь
сайн юм" гэв. -
16:50 - 16:52"Хэцүү нөхөртэй, боломжгүй байх даа."
-
16:52 - 16:54Нөхрийг дуудлаа. Ганхсан,
-
16:54 - 16:57улс төрч явдалтай, гартаа утастай нөхөр
ирэн: "Боломжгүй" гэв. -
16:57 - 17:01"Яагаад?" "Түүний хичнээн үзэсгэлэнтэйг
харахгүй байна уу?" -
17:01 - 17:03"Энэтхэг нөхөртэй болоод, зугтчихвал
яах юм?" -
17:03 - 17:05Энэ түүний хамгийн том айдас байлаа.
-
17:05 - 17:08Би түүнд "Тэр аз жаргалтай байна,
бас чам руу залгах болно" гэв. -
17:08 - 17:11Тэр эмээ нартай
адилаар явж, -
17:11 - 17:13бар шиг эргэж ирсэн юм.
-
17:13 - 17:15Онгоцноос буумагцаа
-
17:15 - 17:18ахмад дайчин адилаар хэвлэлийнхэнд
мэдээ өгөв. -
17:18 - 17:21Бүсгүй үндэсний хэвлэл мэдээллийнхэнтэй
харилцаж, -
17:21 - 17:23од болж байлаа.
-
17:23 - 17:27Намайг 6 сарын дараа очин, "Нөхөр чинь
хаана байна?" гэтэл -
17:27 - 17:30"Өө, энэ хавьд л. Хамаагүй, хамаагүй."
гэв. -
17:30 - 17:32Амжилтын түүх ээ гэж.
-
17:32 - 17:34(Инээд)
-
17:34 - 17:37(Алга ташилт)
-
17:40 - 17:47Шийдлийг гаднаас хайх хэрэггүй гэж
би бодож байна. -
17:47 - 17:50Шийдлийг дотроосоо хай.
-
17:50 - 17:53Хүмүүсийг сонс. Тэд хариултыг урд чинь
гаргаад өгнө. -
17:53 - 17:55Ийм хүмүүс дэлхий даяар бий.
-
17:55 - 17:57Санаа бүү зов.
-
17:57 - 17:59Дэлхий Банкийг бүү сонс,
-
17:59 - 18:01газар дээр ажиллаж буй хүмүүсийг сонс.
-
18:01 - 18:03Тэд дэлхий дахинд хэрэгтэй бүх
шийдлийг өгч чадна. -
18:03 - 18:06Би Махатма Гандигийн үгээр
яриагаа дуусгая. -
18:06 - 18:08"Эхлээд тэд чамайг үл тооно,
-
18:08 - 18:10дараа нь чамайг шоолно,
-
18:10 - 18:12тэгээд чамайг эсэргүүцнэ,
-
18:12 - 18:13эцэст нь чи ялна.
-
18:13 - 18:16Баярлалаа.
-
18:16 - 18:46(Алга ташилт)
- Title:
- Barefoot хөдөлгөөнөөс суралцах нь
- Speaker:
- Бэнкер Рой
- Description:
-
Энэтхэгийн Ражастанд нэгэн ер бусын сургууль хөдөө нутгийн иргэдийг нарны эрчим хүчний инженер, дархан, шүдний эмч, хүний эмч болгон мэргэшүүлдэг. Тэдний дунд бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байх нь ч олонтаа. Barefoot Коллежийн үүсгэн байгуулагч Бэнкер Рой сургуулиа танилцуулж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 18:47
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Learning from a barefoot movement | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Learning from a barefoot movement | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Learning from a barefoot movement | |
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Learning from a barefoot movement | |
![]() |
Suvd-Erdene Jargalsaikhan edited Mongolian subtitles for Learning from a barefoot movement | |
![]() |
Suvd-Erdene Jargalsaikhan edited Mongolian subtitles for Learning from a barefoot movement | |
![]() |
Suvd-Erdene Jargalsaikhan accepted Mongolian subtitles for Learning from a barefoot movement | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Learning from a barefoot movement |