Би та бүхнийг өөр ертөнц рүү
аваачмаар байна.
Мөн би 45 жил үргэлжилсэн
ядуус буюу өдөрт $1-с бага
орлоготой иргэдтэй
өнгөрүүлсэн түүхээ өгүүлмээр байна.
Би Энэтхэгийн дээд зиндааны,
ямбатай, үнэтэй сургуульд сурч,
тэр маань намайг үгүй хийх дөхсөн юм.
Би дипломат, багш, эмч болоход
бэлэн болсон байлаа.
Бүгд бэлэн.
Одоо тэгэж харагддагүй ч
би 3 жилийн турш
сквош теннисийн Энэтхэгийн
үндэсний аварга байлаа.
(Инээд)
Бүхий л зүйлс өмнө минь бэлэн байлаа.
Бүх зүйл хөл доор минь.
Алдах аргагүй мэт байлаа.
Гэнэт сониуч зандаа хөтлөгдөн
тосгонд очиж, амьдарч, ажиллаж,
ямар байдгийг нь мэдмээр санагдлаа.
Ингээд 1965 онд,
би Энэтхэгийн хамгийн аймшигт,
өлсгөлөнгөөр дүүрэн Бихар муж руу явж,
өлсгөлөн, үхэл, хоол ундны
дутагдлаас болж
хүмүүс үхэж байхыг анх удаагаа харлаа.
Энэ миний амьдралыг өөрчилсөн юм.
Гэртээ эргэж ирээд
би ээждээ ингэж хэллээ:
"Би тосгонд амьдарч ажилламаар байна."
Ээж маань ухаан алдсан.
(Инээд)
"Юу гэнэ ээ?
Бүх зүйлс гар доор чинь,
шилдэг ажил чамайг хүлээж байна.
Тэгэхэд чи тосгонд амьдарч, ажилламаар
байгаа юм уу?
Чи зүгээр үү?"
Би "Үгүй ээ, би хамгийн сайн
боловсролыг эзэмшсэн.
Бодож үзээд би
өөрийн чадлаар эргээд тустай зүйлс
хийхийг хүссэн юм.
"Чи тосгонд юу хийнэ гэж?
Ажил байхгүй, мөнгө олохгүй,
баталгаагүй, ирээдүйгүй шүү дээ."
"Би тэнд 5 жил амьдарч
худаг ухмаар байна" гэв.
"5 жил худаг ухах аа?
Чи Энэтхэгийн хамгийн үнэтэй
сургуулиудад явчихаад
одоо 5 жил худаг ухмаар байгаа юм уу?"
Ээж надтай маш удаан яриагүй,
учир нь тэр намайг гэр бүлийнхээ
урмыг хугаллаа гэж бодсон.
Гэвч би
үгээгүй ядуусын чаддаг, мэддэг
итгэмээргүй чадваруудтай танилцсан.
Хэзээ ч олон нийтэд хүрдэггүй зүйлс.
Олон нийт мэддэггүй, хүндэлдэггүй болон
том хүрээнд хэрэглэгддэггүй чадварууд.
Ингээд би Barefoot College-г нээе
гэж бодсон юм.
Зөвхөн ядууст зориулсан коллеж.
Ядуусын хувьд чухал мэдлэгийг
сургууль тусган заах болно.
Би анх удаа тосгонд ирлээ.
Хөгшчүүл намайг тойрон
"Чи цагдаагаас зугтаж байгаа
юм уу?" гэлээ.
Би: "Үгүй."
(Инээд)
"Шалгалтандаа унаа юу?"
Би дахин: "Үгүй."
"Төрд ажилд орж чадсангүй юу" гэхэд нь би
"Үгүй" гэв.
"Энд юу хийж байгаа юм?
Яагаад энд ирсэн юм?
Энэтхэгийн боловсролын систем
та нарт Парис, Шинэ Дели,
Цүрихийг харуулдаг биз дээ,
энэ тосгонд юу хийж байгаа юм?
Ямар нэг болохгүй юмыг биднээс нууж
байгаа юм уу?"
Би "Үгүй ээ, би зөвхөн ядууст зориулсан
коллеж нээмээр байна.
Ядуусын хувьд чухал мэдлэг,
чадварыг эзэмшүүлэх сургууль."
Ингээд хөгшчүүл надад маш үнэтэй,
өгөөжтэй зөвөлгөөнүүд өгөв.
Тэд надаас "Гуйя,
сургуульдаа эрдмийн зэрэг, үнэмлэхтэй
хүмүүс
битгий оруулаарай" гэж гуйв.
Энэ бол Энэтхэг дэх
Доктор, магистрийн дипломтой хүмүүс
шууд тэнцдэггүй цорын ганц коллеж.
Манай сургуульд элсэхийн тулд
та сургуульд сураагүй,
хөөгдсөн, эсвэл сургуулиа хаясан
байх хэрэгтэй.
Та хар ажил хийх болно.
Хөдөлмөрийг хүндэлж сурах хэрэгтэй.
Та нийгэмд хэрэгтэй ур чадвартай ба
нийгэмд
үйлчилж чадна гэдгээ харуулах хэрэгтэй.
Ингээд бид Barefoot College-г нээж,
мэргэшүүлэх гэдгийг шинээр тодорхойлсон.
Мэргэжилтэн гэж хэн бэ?
Мэргэжилтэн гэдэг бол
өрсөлдөх чадвар, өөртөө итгэх итгэл ба
үнэт зүйлсийг нэгтгэсэн хүн.
Ус илрүүлэгч бол мэргэжилтэн.
Уламжлалт гэрийн эзэгтэй
мөн мэргэжилтэн.
Уламжлалт бариач нар ч мөн адил.
Эдгээр мэргэжилтнүүд дэлхий даяар байдаг.
Тэд хүрэх боломжгүй тосгон бүрт
бий.
Би олны анхаарлыг эдгээр хүмүүст
татаж, тэдний мэдлэг,
чадварыг бүх нийтэд хамааралтай
гэдгийг харуулахыг
хүссэн юм.
Ийм мэдлэг, чадварыг ашиглаж,
хэрэглэж,
гадны ертөнцөд харуулах ёстой гэдгийг --
мөн өнөө үед ч чухал ач холбогдолтой
гэдгийг
харуулахыг хүссэн юм.
Коллеж Махатма Гандигийн
амьдрал ба ажлын хэв маягийг мөрддөг.
Та шалан дээр идэж, унтаж, ажиллана.
Гэрээ, бичгэн гэрээ гэж байхгүй.
Надтай 20 жил хамт байж, маргааш явж ч
болно.
Мөн хэн ч сард $100-с илүү цалин авахгүй.
Мөнгө олох гэсэн бол Barefoot College
таны байх газар биш.
Та ажил ба сорилтын төлөө ирвэл
Barefoot College таныг хүлээн авна.
Таны хэвийн бус санаануудаа туршиж үзэх
газар.
Ямар ч санаа гаргасан, ирээд, туршаад үз.
Бүтэлгүйтэх хамаагүй.
Хөхөрсөн, хавдсан ч дахиад эхэл.
Энэ бол багш нь сурагч, сурагч нь багш
цорын ганц коллеж.
Энэ бол мэргэжлийн үнэмлэх олгодоггүй
цорын ганц коллеж.
Та үйлчилдэг нийгэмлээгээрээ
өөрийгөө үнэлүүлнэ.
Өөрийгөө инженер гэдгээ батлахын тулд
ханан дээр өлгөдөг цаастай байх
шаардлагагүй.
Намайг ингэж хэлэхэд тэд,
"Юу боломжтойг бидэнд харуул л даа.
Та нар юу хийдэг юм бэ дээ?
Баталж харуулж чадахгүй бол хий
хоосноос өөрцгүй шүү дээ" гэв.
Ингээд бид анхны Barefoot College-г
1986 онд байгуулсан.
Уншиж, бичиж чаддаггүй
Barefoot-н 12 архитектор сургуулийн
барилгыг
1 м2 нь $1.50 үнэтэй газарт байгуулсан.
Тэнд 150 хүн амьдарч, ажиллаж байлаа.
Тэд 2002 онд Агра Хан Архитекторын
шагналыг хүртсэн.
Хүмүүс мэргэжлийн архитектор үүний
ард байж магад гэж сэжиглэсэн.
Би "Тийм, тэд схемийг гаргасан,
гэхдээ
Barefoot-н барилгачид
коллежийг гараараа барьсан" гэв.
Тэд бидэнд итгээгүй улмаас бид $50'000-н
шагналыг
буцаасан цорын ганц хүмүүс.
Тэд Тилон дахь Barefoot-н барилгачдын
нэр хүндэд
халдаж магад гэж бид болгоомжилсон юм.
Би ойн мэргэжилтэн буюу
эрх мэдэл, цаасан үнэмлэхтэй мэргэжилтнээс
"Энэ газар та юу барьж чадах вэ" гэж
асуусан.
Тэр хөрсийг нэг харчихаад, "Мартаж үз.
Боломжгүй.
Оролдоод ч хэрэггүй.
Усгүй, чулуулаг хөрс байна" гэсэн.
Би бага зэрэг хүнд байдалд
орлоо.
Би "За, би тосгоны өвгөн дээр очиж,
"Би энэ хэсэг газар юу тарих хэрэгтэй вэ"
гэж асууна" гэлээ.
Хөгшин над руу чимээгүй хараад,
"Энийг бариад, энийг тавиад,
болно доо" гэв.
Өнөөдөр иймэрхүү болсон байгаа.
Барилгын дээвэр дээр очтол
эмэгтэйчүүд бүгд "Эндээс яв.
Эрчүүдтэй бид технологоо хуваалцахгүй
тул та нар явах болж дээ.
Энэ бол дээврээс ус нэвтрүүлэхгүй
байх арга" гэв.
(Инээд)
Бага зэрэг хатуу бор сахар, жижиг
сажиг зүйлс болон
миний мэдэхгүй зүйлсийг хольж хийдэг
арга.
Гэхдээ хэзээ ч ус алддаггүй.
1986 оноос хойш ус алдаагүй.
Эмэгтэйчүүд энэ аргаа эрэгтэйчүүдтэй
хуваалцдаггүй.
(Инээд)
Энэ бол бүрэн нарны
эрчим хүчээр ажилладаг
цорын ганц коллеж.
Бүх эрчим хүчийг нарнаас гарган авдаг.
Дээвэр дээр 45 клВаттын хавтан бий.
Дараагийн 25 жил бүх зүйлс нараар
ажиллана.
Нар л гийж байвал,
бид эрчим хүчний асуудалд орохгүй.
Хамгийн сайхан нь
үүнийг суурилуулсан хүн бол
Хинду лам ба
тэр 8 жил л бага сургуульд сурч,
хэзээ ч ахлах сургууль, коллежид сурч
байгаагүй юм.
Тэр нарны эрчим хүчийг дэлхий дээрх
миний мэдэх ямар ч хүнээс илүү мэддэг
гэж би баттай хэлнэ.
Barefoot College-д
хоолыг нарны эрчим хүчээр
болгодог.
Харин тэр нараар ажилладаг зуухыг
эмэгтэй хүмүүс бүтээсэн ба
тэд бол үсэг бичиг тайлагдаагүй ч
дэлхий дээрх хамгийн боловсон
нарны зуухыг бүтээдэг хүмүүс.
Энэ бол хүнхэр, Шеффлер нарны
зуух.
Маш нарийн, чанартай хийгддэг тул
бараг л хагас Герман гэж болно.
(Инээд)
Та хаанаас ч ийм нарийн Энэтхэг
эмэгтэйчүүдийг олохгүй.
Эцсийн сөөм хүртэл нягтласаар
нарны зуухаа хийнэ.
Бид нарны эрчим хүчээр болгосон
60 хоолыг өдөрт 2 удаа иддэг.
Бидэнд шүдний эмч бий:
эмээ, бичиг үсэг мэдэхгүй ч
шүдний эмч.
Тэрээр нийт
7'000 хүүхдийн шүдийг анхаардаг.
Barefoot технологи:
энэ бол 1986 он. Ямар ч инженэр,
архитекторын толгойд ороогүй ч
бид дээврээсээ борооны ус хуримтлуулдаг.
Маш бага усыг ашиглалгүй орхидог.
Бүх дээвэр газар доорхи 400'000 литрийн
савтай холбоотой тул
хэзээ ч ус үрдэггүй.
Ган болж 4 жил үргэлжилсэн ч манай
сургууль устай байна.
Учир нь бид борооны усаа
хуримтлуулдаг.
Хүүхдүүдийн 60% сургуульд явдаггүй,
учир нь тэд малаа маллах хэрэгтэй:
хонь, ямаа маллах,
гэр орны ажил гээд л.
Иймд бид хүүхдийн шөнийн сургууль
ажиллуулахаар шийдсэн юм.
Тилоны шөнийн сургуулийн ачаар
75'000 гарам хүүхдүүд сурч, боловсорсон.
Энэ бол хүүхдэд зориулсан зүйл;
багшийн төлөө биш.
Харин энэ сургуульд бид юу заадаг бол?
Ардчилал, иргэн байх,
яаж газраа хэмжих вэ,
баривчлагдвал юу хийх вэ,
мал нь өвдвөл яах хэрэгтэй зэргийг
бид шөнийн сургуульд заадаг.
Гэхдээ бүх сургууль
нарны эрчим хүчээр ажилладаг.
5 жил тутам
бид сонгууль явуулдаг.
6-с 14 насны хүүхдүүд
ардчилсан үйл хэрэгт оролцож,
ерөнхий сайдаа сонгодог.
Манай ерөнхий сайд 12 настай ба
өглөөдөө 20 ямаа маллаж,
оройдоо ерөнхий сайд болдог.
Тэр танхимтай, боловсрол,
эрчим хүч, эрүүл мэндийн сайдуудтай.
Тэд 150 сургууль, 7'000 хүүхдүүдийг
ажиглаж, чиглүүлж байдаг.
Ерөнхий сайд охин 5 жилийн өмнө
Дэлхийн Хүүхдийн Шагналыг авч,
Швед явсан.
Анх удаа тосгоноосоо гарч үзсэн.
Хэзээ ч Шведэд очиж байгаагүй ч
болж буй үйл явдалд огт гайхшрахгүй байв.
Тэнд байсан Шведийн Хатан хаан
над руу эргэж,
"Та энэ хүүхдээс яаж ийм өөртөө итгэлтэй
байдгийг асууж болох уу?
Тэр 12-хон настай хэдий ч
юунаас ч айж, сүрдэхгүй
юм" гэв.
Хатны зүүн талд зогсож буй
сайд охин
над руу эргээд, хатны нүд рүү
эгц харж,
"Хатанд намайг ерөнхий сайд
гэдгийг хэлнэ үү" гэв.
(Инээд)
(Алга ташилт)
Боловсролын түвшин эрс муу
газруудад
бид хүүхэлдэй ашигладаг.
Хүүхэлдэйгээр бид харилцдаг.
Энэ бол 300 настай
Жоким Чача.
Тэр бол миний психоаналист, багш,
эмч, хуульч,
миний ивээн тэтгэгч.
Тэр хандив цуглуулж,
маргааныг шийдвэрлэдэг.
Тэр тосгон дахь асуудлуудыг маань
шийдвэрлэж өгдөг.
Тосгоны хүмүүсийн харилцаа муудаж,
эсвэл сургуулийн ирц багасвал,
багш, эцэг эхийн хооронд
үл ойлголцол үүсвэл,
хүүхэлдэй багш, эцэг эхийг бүх тосгоны
өмнө дуудаж гарган,
"Гар барилц. Хүүхдүүдийн
ирц муудаж болохгүй" гэнэ.
Энэ хүүхэлдэйнүүдийг бид
Дэлхий Банкны тайланг дахин
боловсруулж хийдэг.
(Инээд)
(Алга ташилт)
Энэхүү төвлөрсөн бус, ойлгомжтой
систем бүхий
нарны эрчим хүчний системийг
бид одоо Энэтхэг даяар, Ладакаас
Бутан хүртэл нэвтрүүлсэн.
Нарны эрчим хүчтэй тосгон бүрийг
сургалтанд хамрагдсан хүмүүс
эрчим хүчтэй болгосон.
Бид Ладакд очоод,
нэгэн бүсгүйтэй ярилцлаа.
-40 градусын хүйтэнд гэр нь цасанд
хучигддаг тул
гэрээсээ дээврээр гарахаас өөр
аргагүй газар байлаа.
Энэ тосгоны бүсгүйгээс бид,
"Нарны эрчим хүч таны хувьд
хэрхэн тус болсон бэ?" гэхэд,
Бүсгүй хэсэг бодсны дараагаар,
"Би өвөл нөхрийнхөө царайг анх удаа
харсан юм байна" гэв.
(Инээд)
Афганистанд очлоо.
Бидний Энэтхэгт ажиллаад
сурсан зүйл бол
эрэгтэйчүүдийг сургах боломжгүй.
(Инээд)
Эрчүүд тавьтаргүй,
хэт их амбицтай,
нэг газраа тогтдоггүй ба
бүгд үнэмлэх, гэрчилгээ
нэхдэг.
(Инээд)
Дэлхий даяар эрэгтэйчүүд батламж,
дипломны араас
хөөцөлдөж байгааг харж болно.
Яагаад гээч? Тэд тосгоноо орхиж, хот явж,
ажил хайхыг хүсдэг.
Ингээд бид гайхалтай шийдэл оллоо:
эмээ нарыг сургая.
Өнөө үед харилцаа холбоо тогтоох
дэлхий дээрх хамгийн шилдэг
арга юу вэ?
Телевиз? Үгүй.
Телеграф шуудан? Үгүй.
Телефон утас? Үгүй.
Эмэгтэй хүнд хэлэх.
(Инээд)
(Алга ташилт)
Ингээд бид анх Афганистанд ирээд,
3 хүүхэн сонгоод, "Бид тэднийг
Энэтхэг рүү авч явмаар байна" гэхэд
хүмүүс:
"Бүтэхгүй. Тэд өрөөнөөсөө гардаггүй
байхад
яаж Энэтхэг рүү явах билээ" гэв.
"Би буулт хийе. Нөхрүүдийг нь авч
явъя" гэлээ.
Ингээд бид нөхрүүдийг нь хамт
авч явлаа.
Мэдээж, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс
илүү ухаантай байсан.
Хэрхэн эдгээр хүүхнүүдийг
зургаан сарын дотор сургах вэ?
Дохион хэл.
Бичгэн хэл хэрэглэхгүй.
Яриан хэл ч ашиглахгүй.
Дохио, зангаагаар ойлголцно.
Ингээд зургаан сарын дотор тэд
нарны эрчим хүчний инженерүүд
боллоо.
Тэд тосгондоо буцаж, нарны эрчим хүч
тосгондоо нэвтрүүлнэ.
Энэ бүсгүй гэртээ буцаад
хамгийн анхны тосгоныг нарны
эрчим хүчээр хангаж,
сургалт явуулсан.
Ийнхүү 3 бүсгүй Афганистаны тосгоныг
анх удаа нарны эрчим хүчээр
бүрэн хангасан.
Энэ эмэгтэй бол
гайхалтай эмээ.
55 настай ба Афганистанд 200 байшинг
нарны эрчим хүчээр хангасан.
Одоо ч ажиллаж байгаа.
Тэр Афганистаны инженерчлэлийн
хэлтэст очиж,
хэлтсийн даргад AC, DC-н
ялгааг тайлбарлаж өгсөн.
Хэлтсийн дарга мэддэггүй байж.
Тэр 3 бүсгүй 27 бүсгүйг сургаж,
Афганистанд 100 тосгонг нарны эрчим хүчээр
хангасан.
Бид Африкт очин,
үүнтэй адилаар ажиллаа.
8, 9 орноос ирсэн бүсгүйчүүд нэг
ширээнд сууж,
бие биентэйгээ чалчсан ч,
нэг ч үг ойлгохгүй.
Учир нь тэд бүгд өөр хэлтэй.
Гэхдээ тэдний дохион хэл үнэхээр мундаг.
Тэд ярихын зэрэгцээ,
нарны эрчим хүчний инженерүүд болж байгаа.
Сиерра Лионд мөн ажилласан.
Шөнө дунд машинтай явж байсан сайд
нэгэн тосгоноор дайрах болов.
Эргэж ирэн, тосгоныхноос, "За энд
юу болсон билээ?" гэхэд
тосгоны иргэд "Энэ хоёр эмээ.."
"Эмээ нар аа?" Сайд болж буй зүйлд
итгэсэнгүй.
"Тэд хаачсан юм?" "Энэтхэг явчихаад
эргээд ирсэн."
Сайд даруй ерөнхийлөгч дээр очин
асуув:
"Сиерра Леонд нарны эрчим хүчтэй
тосгон байдгийг мэдэх үү?"
"Үгүй," гэв. Танхимын тал гишүүд
эмээ нартай уулзав.
"За юу болсон гэнэ ээ?"
Ерөнхийлөгч намайг дуудаж, "Надад 150 эмээ
сургаж өгч чадах уу?" гэлээ.
Би, "Ерөнхийлөгч өө, би чадахгүй ээ,
гэхдээ тэд чадна. Эмээ нар чадна."
гэлээ.
Ийнхүү тэр надад Сиерра Лионд анхны
Barefoot сургалтын төвийг байгуулж өгч,
150 эмээг сургалтанд хамруулсан.
Бид Гамбиад очин,
эмээ нараа сонгож авлаа.
Энэ тосгонд очмогцоо
хэнийг авч явахаа би
мэдэж байлаа.
Тосгоныхон хуралдаад, "Энэ 2 бүсгүйг
сонгоорой" гэв.
Би, "Үгүй, би энэ бүсгүйг
авч явмаар байна" гэв.
Тэд надаас, "Яагаад?
Тэр хэл мэдэхгүй,
та түүнийг мэдэхгүй" гэв.
Би "Түүний дохионы хэл нь
сайн юм" гэв.
"Хэцүү нөхөртэй, боломжгүй байх даа."
Нөхрийг дуудлаа. Ганхсан,
улс төрч явдалтай, гартаа утастай нөхөр
ирэн: "Боломжгүй" гэв.
"Яагаад?" "Түүний хичнээн үзэсгэлэнтэйг
харахгүй байна уу?"
"Энэтхэг нөхөртэй болоод, зугтчихвал
яах юм?"
Энэ түүний хамгийн том айдас байлаа.
Би түүнд "Тэр аз жаргалтай байна,
бас чам руу залгах болно" гэв.
Тэр эмээ нартай
адилаар явж,
бар шиг эргэж ирсэн юм.
Онгоцноос буумагцаа
ахмад дайчин адилаар хэвлэлийнхэнд
мэдээ өгөв.
Бүсгүй үндэсний хэвлэл мэдээллийнхэнтэй
харилцаж,
од болж байлаа.
Намайг 6 сарын дараа очин, "Нөхөр чинь
хаана байна?" гэтэл
"Өө, энэ хавьд л. Хамаагүй, хамаагүй."
гэв.
Амжилтын түүх ээ гэж.
(Инээд)
(Алга ташилт)
Шийдлийг гаднаас хайх хэрэггүй гэж
би бодож байна.
Шийдлийг дотроосоо хай.
Хүмүүсийг сонс. Тэд хариултыг урд чинь
гаргаад өгнө.
Ийм хүмүүс дэлхий даяар бий.
Санаа бүү зов.
Дэлхий Банкийг бүү сонс,
газар дээр ажиллаж буй хүмүүсийг сонс.
Тэд дэлхий дахинд хэрэгтэй бүх
шийдлийг өгч чадна.
Би Махатма Гандигийн үгээр
яриагаа дуусгая.
"Эхлээд тэд чамайг үл тооно,
дараа нь чамайг шоолно,
тэгээд чамайг эсэргүүцнэ,
эцэст нь чи ялна.
Баярлалаа.
(Алга ташилт)