< Return to Video

Яагаад дэлгэц биднийг аз жаргалгүй болгодог вэ?

  • 0:01 - 0:04
    Хэдэн жилийн өмнө би нэгэн
    сонирхолтой цуурхал сонссон юм.
  • 0:04 - 0:07
    Амьтны хоол үйлдвэрлэдэг
    нэгэн компанийн захирал
  • 0:07 - 0:09
    жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр
  • 0:09 - 0:11
    лаазалсан нохойны хоол
    авч ирдэг байж.
  • 0:11 - 0:13
    Тэгээд өнөөхөө иддэг байж.
  • 0:13 - 0:16
    Хоол нь хүнд сөрөг нөлөөгүй юм чинь
    тэжээвэр амьтад ч мөн муу нөлөөгүй
  • 0:16 - 0:18
    гэдгийг харуулах гэсэн арга байжээ.
  • 0:18 - 0:20
    Энэ стратеги нь бизнесийн ертөнцөд
    танигдсан бөгөөд
  • 0:20 - 0:23
    үүнийг "Нохойн хоол идэх"
    стратеги гэж нэрлэдэг.
  • 0:23 - 0:25
    Хүн болгон нохойн хоол
    иднэ гэсэн үг биш л дээ.
  • 0:25 - 0:28
    Гэхдээ бизнес эрхлэгчид бүтээгдэхүүндээ
  • 0:28 - 0:29
    итгэл төгс байна гэдгээ харуулахын тулд
  • 0:29 - 0:31
    энэ аргыг хэрэглэдэг байна.
  • 0:31 - 0:33
    Одоо энэ түгээмэл хэрэглэгдэх болсон.
  • 0:33 - 0:36
    Гэхдээ энэ дүрмээс гажууд
    онцгой тохиолдол гардаг нь
  • 0:36 - 0:37
    миний сонирхлыг татсан.
  • 0:37 - 0:40
    Өөрөөр хэлбэл бизнесменүүд
    өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг
  • 0:40 - 0:41
    огт хэрэглэдэггүй тохиолдол юм.
  • 0:41 - 0:45
    Ийм тохиолдол нэг салбарт байнга шахуу,
  • 0:45 - 0:46
    түгээмэл гардаг аж.
  • 0:46 - 0:48
    Энэ бол дэлгэцэт технологийн салбар юм.
  • 0:48 - 0:53
    2010 онд Стив Жобс iPad-ыг
    анх танилцуулж байх үед
  • 0:53 - 0:56
    iPad-ыг маш онцгой бүтээгдэхүүн
    хэмээн тайлбарлаж байв.
  • 0:56 - 0:59
    "Интернет ашиглах хамгийн шилдэг арга.
  • 0:59 - 1:02
    Зөөврийн компьютер,
    гар утаснаас хувь илүү.
  • 1:02 - 1:03
    Гайхалтай мэдрэмж."
  • 1:03 - 1:06
    Хэдэн сарын дараа New York Times
    сонины нэгэн сурвалжлагч
  • 1:06 - 1:07
    түүнтэй холбоо барьж,
  • 1:07 - 1:09
    утсаар удаан ярилцжээ.
  • 1:09 - 1:10
    Ярилцлагын эцэст
  • 1:10 - 1:13
    сурвалжлагч мэдээж гэмээр
    нэгэн асуулт тавьжээ.
  • 1:13 - 1:16
    Тэрээр "Хүүхдүүд тань iPad-д
    дуртай биз?" гэжээ.
  • 1:17 - 1:18
    Хариулт нь ойлгомжтой гэж
  • 1:18 - 1:21
    бодсон сэтгүүлчийг Жобсын
    хариулт гайхшруулсан гэдэг.
  • 1:21 - 1:22
    "Тэд огт хэрэглэдэггүй"
  • 1:22 - 1:25
    гэдгийг сонсоод тэрээр үнэхээр гайхжээ.
  • 1:25 - 1:28
    "Гэртээ тэдний технологийн
    хэрэглээг аль болох хязгаарладаг."
  • 1:28 - 1:32
    Технологийн ертөнцөд
    энэ бол ердийн үзэгдэл болсон.
  • 1:32 - 1:34
    Жишээ нь, Цахиурт хөндийн ойролцоо байдаг
  • 1:34 - 1:36
    Waldorf хэмээх сургуульд
  • 1:37 - 1:40
    8-р ангид орох хүртэл дэлгэц
    ашигласан хичээл ордоггүй байна.
  • 1:40 - 1:42
    Хамгийн сонирхолтой нь сургуулийн
  • 1:42 - 1:44
    сурагчдын 75 хувийнх нь эцэг, эх нь
  • 1:44 - 1:47
    Цахиурын хөндийд удирдах
    албан тушаал хашдаг гэнэ.
  • 1:47 - 1:51
    Үүнийг сонсоход надад үнэхээр сонирхолтой,
    бас гайхалтай байсан бөгөөд
  • 1:51 - 1:54
    ер нь дэлгэц надад болоод
    миний гэр бүлд, дотны хүмүүс ба
  • 1:54 - 1:56
    бусдад хэрхэн нөлөөлж буйг
  • 1:56 - 1:57
    бодоход хүргэсэн.
  • 1:57 - 1:59
    Сүүлийн 5 жилийн турш
  • 1:59 - 2:01
    бизнес, сэтгэл зүйн профессорын хувьд
  • 2:01 - 2:04
    дэлгэц бидний амьдралд
    хэрхэн нөлөөлж буйг судаллаа.
  • 2:05 - 2:09
    Юуны өмнө дэлгэц бидний амьдралаас хэр их
    хугацааг үрж байдгаас эхэлье гэж бодлоо.
  • 2:09 - 2:12
    Дараа нь тэрхүү цагаа бид
    юунд үрээд байдгийг харъя.
  • 2:12 - 2:14
    Энд харуулж байгаа зүйл бол
    түүхийн 3 өөр цаг үеийн
  • 2:14 - 2:17
    ажлын 24 цагийн дундаж үзүүлэлтүүд юм.
  • 2:17 - 2:19
    2007 он - 10 жилийн өмнөх үе.
  • 2:19 - 2:20
    2015 он.
  • 2:20 - 2:23
    Харин энэ бол өнгөрсөн 7 хоногт
    цуглуулсан тоон мэдээ байна.
  • 2:23 - 2:25
    Тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй нь
  • 2:25 - 2:26
    харагдаж байна.
  • 2:27 - 2:30
    Бид ойролцоогоор хоногт 7.5-8 цаг унтдаг.
  • 2:30 - 2:33
    Одоо үед зарим хүмүүсийн хувьд
    энэ үзүүлэлт бага зэрэг буурсан байх.
  • 2:33 - 2:37
    Бид өдөрт 8.5-9 цаг ажилладаг.
  • 2:37 - 2:38
    Амьдралын шаардлагатай ажлууд болох
  • 2:38 - 2:42
    идэх, усанд орох, хүүхдээ харах зэрэгт
  • 2:42 - 2:43
    хоногт 3 цаг зарцуулдаг.
  • 2:43 - 2:44
    Ингээд үлдэж буй цагаан зай нь
  • 2:44 - 2:46
    бидний хувийн цаг хугацаа юм.
  • 2:46 - 2:49
    Энэ цаг хугацаа бидний хувьд маш чухал.
  • 2:49 - 2:52
    Энэ зайнд бид хувь хүн болж
    төлөвших зүйлсийг хийж байдаг.
  • 2:52 - 2:55
    Энэ л орон зайнд бид дуртай зүйлээ
    хийж, харилцаагаа бэхжүүлж,
  • 2:55 - 2:58
    амьдралдаа юу хийхээ бодож,
    бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж,
  • 2:58 - 3:00
    өнгөрсөн амьдралаа тунгааж,
  • 3:00 - 3:02
    амьдрал утга учиртай эсэхийг тунгаадаг.
  • 3:02 - 3:04
    Ажил маань амьдралд чухал үүрэгтэй ч
  • 3:04 - 3:06
    хүмүүс амьдралаа эргэн хараад
  • 3:06 - 3:08
    амьдралын төгсгөлд хэрхэн амьдарснаа
  • 3:08 - 3:09
    эргэн дурсахдаа
  • 3:09 - 3:11
    хүмүүс юу ярьдгийг судлаад үзэхэд
  • 3:11 - 3:15
    тэд энэ цагаан, хувийн цаг хугацаанд
    хийсэн зүйлээ дурсдаг.
  • 3:15 - 3:17
    Энэ нь бидний хувьд нандин,
    чухал зүйл юм.
  • 3:17 - 3:19
    Харин одоо та бүхэнд
  • 3:19 - 3:22
    дэлгэц бидний цаг хугацаанаас
    хэр их үрдгийг харуулъя.
  • 3:22 - 3:23
    2007 онд
  • 3:23 - 3:24
    ийм байсан байна.
  • 3:24 - 3:27
    Apple анхны iPhone-ийг зарлаж байсан үе.
  • 3:27 - 3:29
    Харин 8 жилийн дараа
  • 3:29 - 3:30
    ийм болжээ.
  • 3:31 - 3:33
    Харин одоо ийм байна.
  • 3:33 - 3:37
    Энэ их хэмжээний чөлөөт цагаа
    бид дэлгэцийн өмнө үрдэг байна.
  • 3:37 - 3:40
    Энэ нарийхан, шар өнгийн хэсэгт
    ид шид тохиодог.
  • 3:40 - 3:42
    Энд л хүн чанар амьдардаг.
  • 3:42 - 3:44
    Харин одоо энэ маш жижиг хэмжээтэй болсон.
  • 3:44 - 3:46
    Үүнийг бид яах ёстой вэ?
  • 3:46 - 3:47
    Эхний асуулт:
  • 3:47 - 3:49
    Харин энэ улаан талбай юу вэ?
  • 3:49 - 3:51
    Мэдээж дэлгэц бол олон талаараа
  • 3:51 - 3:53
    гайхамшигтай.
  • 3:53 - 3:54
    Би Нью Йоркт амьдардаг.
  • 3:54 - 3:56
    Гэр бүлийнхэн маань Австралид амьдардаг.
  • 3:56 - 3:57
    Би 1 настай хүүтэй.
  • 3:57 - 4:01
    Дэлгэцийн цаанаас хүүгээ
    хамаатнуудтай нь танилцуулсан.
  • 4:01 - 4:04
    15, 20 жилийн өмнө ингэх нь
  • 4:04 - 4:05
    боломжгүй зүйл байлаа.
  • 4:05 - 4:07
    Энэ мэдээж олон талын ашиг тустай.
  • 4:07 - 4:09
    Гэхдээ өөрсдөөсөө асуугаад үз:
  • 4:09 - 4:11
    Энэ цагт юу болдог вэ?
  • 4:11 - 4:13
    Бидний хэрэглэдэг програмууд
    хэр ашиг тустай вэ?
  • 4:13 - 4:15
    Зарим нь ашиг тустай.
  • 4:15 - 4:17
    Хэрвээ утсаа оролдож байгаа хэн нэгнээс
  • 4:17 - 4:19
    яг одоо юу мэдэрч байгааг асуувал
  • 4:19 - 4:21
    тэд амрах, дасгал хийх,
    цаг агаарын мэдээ харах,
  • 4:21 - 4:24
    унших, боловсрох, эрүүл мэндийн
    зориулалттай эдгээр програмуудыг
  • 4:25 - 4:26
    тун дажгүй гэдгийг хэлнэ.
  • 4:26 - 4:29
    Хүмүүс ийм програм бүрт өдөрт дунджаар
    9 минут зарцуулдаг байна.
  • 4:29 - 4:32
    Харин энэ програмууд
    аз жаргалгүй болгодог.
  • 4:32 - 4:36
    Утсаа оролдож буй хүмүүсээс сэтгэл санаа
    ямар байгааг асуухад 2 хүний 1 нь
  • 4:36 - 4:38
    тийм ч тааламжтай бус байгаагаа хэлнэ.
  • 4:38 - 4:39
    Сонирхолтой нь гэвэл болзоо,
  • 4:40 - 4:41
    сошиал сүлжээ, тоглоом, зугаа,
  • 4:41 - 4:44
    мэдээний програм тус бүрт
  • 4:44 - 4:47
    хүмүүс өдөрт дунджаар
    27 минут үрж байдаг байна.
  • 4:47 - 4:50
    Өөрсдийг маань аз жаргалгүй болгодог
    програмд бид 3 дахин их цаг үрж байна.
  • 4:50 - 4:52
    Тийм ч ухаалаг
    биш байгаа биз?
  • 4:53 - 4:55
    Өөрсдийг маань аз жаргалгүй
    болгодог програмд бид
  • 4:55 - 4:57
    их цаг үрдэг шалтгаан нь
  • 4:57 - 4:58
    тэдгээрт зогсох
    дохио байдаггүй.
  • 4:58 - 5:01
    20-р зуунд зогсох дохио
    хаа сайгүй л байсан.
  • 5:01 - 5:02
    Бидний алхам тутам тааралддаг байлаа.
  • 5:02 - 5:06
    Зогсох дохио нь
    тухайн ажлаа завсарлаад
  • 5:06 - 5:09
    шинэ, өөр зүйл хийхийг
    сануулж байдаг.
  • 5:09 - 5:12
    Жишээ нь, бид сонин уншиж дуусаад
  • 5:12 - 5:14
    эвхээд хойш нь тавина.
  • 5:14 - 5:17
    Ном, сэтгүүл ч мөн адил, нэг дугаар,
    нэг бүлгийг уншиж дуусаад
  • 5:17 - 5:20
    цааш үргэлжлүүлэх эсэхээ
    та заавал бодож үздэг.
  • 5:21 - 5:23
    Үзэж буй зурагтын нэвтрүүлэг
    дуусахад дараагийн дугаар
  • 5:23 - 5:26
    хүртэл 7 хоног хүлээхээс
    өөр аргагүй болно.
  • 5:26 - 5:27
    Зогсох дохио хаа сайгүй байлаа.
  • 5:27 - 5:31
    Гэвч өнөөгийн мэдээллийн цахим сүлжээнд
    зогсох дохио гэж байдаггүй.
  • 5:32 - 5:33
    Мэдээ тасралтгүй цуварсаар байна.
  • 5:34 - 5:37
    Twitter, Facebook, Instagram,
    цахим шуудан, мессеж,
  • 5:37 - 5:40
    мэдээний програмд ёроол гэж үгүй.
  • 5:40 - 5:43
    Мэдээ бүрийг шалгана гэвэл
  • 5:43 - 5:46
    эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байх болно.
  • 5:46 - 5:50
    Бид баруун Европоос суралцах хэрэгтэй.
  • 5:50 - 5:54
    Тэд ажлын байран дээр юу хийх
    ёстой талаар сайхан санаа олсон.
  • 5:54 - 5:56
    Голландын нэгэн дизайны
    компани дээр жишээ авъя.
  • 5:56 - 5:59
    Тэд ажлын ширээнүүдээ
    таазнаас дүүжилж тогтоосон аж.
  • 5:59 - 6:01
    Өдөр бүр 6 цаг болоход
  • 6:01 - 6:03
    хэн юу хийж байгаа нь хамаагүй
    ширээнүүд нь тааз руу
  • 6:03 - 6:05
    өргөгдөж хураагддаг юм байна.
  • 6:05 - 6:06
    (Инээд)
  • 6:06 - 6:07
    (Алга ташилт)
  • 6:07 - 6:12
    7 хоногийн 4 өдөр нь ажлын байр нь
    иогийн студи болон хувирч,
  • 6:12 - 6:13
    1 өдөр нь бүжгийн клуб болдог.
  • 6:13 - 6:16
    Юу сонгох нь хувь хүний
    сонголт хэдий ч энэ нь
  • 6:16 - 6:18
    зогсох дохионы гайхалтай жишээ юм.
  • 6:18 - 6:19
    Учир нь ажлын цаг дуусахад
  • 6:19 - 6:21
    бүх зүйл зогсож,
    ажил хийх боломжгүй болно.
  • 6:22 - 6:25
    Германы машин үйлдвэрлэгч Даймлер
    компани өөр нэг гайхалтай бодлоготой.
  • 6:25 - 6:27
    Амралттай ажилтанд нь хандахад
  • 6:27 - 6:29
    "Тус ажилтан амралтаа авсан тул
    удахгүй тантай
  • 6:29 - 6:30
    холбогдох болно" гэж хэлэхийн оронд
  • 6:31 - 6:34
    "Тус ажилтан амралтаа авсан тул
    бид таны захиаг устгах болно.
  • 6:34 - 6:36
    Таны илгээсэн захиа тус ажилтанд
    очихгүй" гэж бичдэг.
  • 6:36 - 6:37
    (Инээд)
  • 6:37 - 6:40
    "7 хоногийн дараа дахин холбоо барих,
    эсвэл өөр ажилтанд
  • 6:40 - 6:42
    илгээнэ үү" гэдэг байна.
  • 6:42 - 6:43
    (Инээд)
  • 6:43 - 6:44
    Тэгэхээр
  • 6:44 - 6:48
    (Алга ташилт)
  • 6:49 - 6:51
    Юу болохыг та төсөөлж байгаа байх.
  • 6:51 - 6:53
    Та жинхэнэ утгаараа амарч чадна.
  • 6:53 - 6:55
    Энэ компанид ажилладаг хүмүүс ажлаасаа
  • 6:55 - 6:57
    үнэхээр завсарлага авч чадна гэсэн үг.
  • 6:57 - 6:59
    Мэдээж эндээс бид өөрсдийн амьдралдаа,
  • 6:59 - 7:02
    гэртээ юу хийх ёстойг мэдэж
    чадахгүй болохоор
  • 7:02 - 7:03
    би та бүхэнд хэдэн зөвлөгөө өгье.
  • 7:03 - 7:08
    "Би оройн 5-6 цагийн хооронд гар утсаа
    ашиглахгүй" гэж хэлэх нь амархан л даа.
  • 7:08 - 7:11
    Гэхдээ өдөр өдрийн 5,6 цагууд өөр өөр
    байдагт асуудал байгаа юм.
  • 7:11 - 7:14
    Энэ аргыг сайжруулах боломж байна.
  • 7:14 - 7:15
    Надад өдөр бүр хийдэг,
  • 7:15 - 7:17
    өдөр тутам тохиолддог үйлдэл гэж байгаа.
  • 7:17 - 7:19
    Жишээ нь оройн хоол байна.
  • 7:19 - 7:20
    Заримдаа ганцаараа,
  • 7:20 - 7:22
    заримдаа хүмүүстэй,
  • 7:22 - 7:23
    заримдаа ресторанд
  • 7:23 - 7:24
    заримдаа гэртээ иднэ.
  • 7:24 - 7:28
    Гэхдээ миний дүрэм бол ширээний ард
    хэзээ ч утсаар оролдохгүй байх.
  • 7:28 - 7:30
    Утсаа аль болох өөрөөсөө
  • 7:30 - 7:31
    хол байлгах болно.
  • 7:31 - 7:33
    Хүмүүс бид хүслээ хазаарлахдаа тун тааруу.
  • 7:33 - 7:36
    Гэхдээ оройн хоол нь миний хувьд
    зогсох дохио болдог тул би
  • 7:36 - 7:38
    утсаа хол тавьснаар
  • 7:38 - 7:39
    хүслээ хязгаарлаж чадаж байгаа юм.
  • 7:39 - 7:41
    Эхэндээ тун хэцүү байсан.
  • 7:41 - 7:43
    Чухал зүйлээс хоцроод ч байгаа юм шиг.
  • 7:43 - 7:44
    (Инээд)
  • 7:44 - 7:45
    Их зовсон.
  • 7:45 - 7:47
    Гэхдээ яваандаа дасаж эхэлнэ.
  • 7:47 - 7:50
    Энэ нь яг л хар тамхины
    донтолтоос гарахтай адил.
  • 7:50 - 7:53
    Аяндаа амьдрал улам өнгө нэмж,
    баялаг болж,
  • 7:53 - 7:54
    илүү сонирхолтой болно.
  • 7:54 - 7:56
    Харилцан яриа ч дээрдэнэ.
  • 7:56 - 7:59
    Хамт байгаа хүмүүстэйгээ
    улам дотносох болно.
  • 7:59 - 8:01
    Энэ бол үнэхээр гайхалтай арга.
  • 8:01 - 8:03
    Бас маш үр өгөөжтэй
    гэдгийг нь би сайн мэднэ.
  • 8:03 - 8:06
    Учир нь энэ аргыг хэрэглэдэг
    хүмүүс хүрээгээ тэлж
  • 8:06 - 8:07
    байгааг би судалж үзсэн.
  • 8:07 - 8:08
    Тэдэнд их таалагдсан тул
  • 8:08 - 8:12
    тэд энэ аргаар өдөр бүрийн өглөөг эхлүүлж,
  • 8:12 - 8:15
    амралтын өдөр утасныхаа
    сүлжээг хаачихдаг.
  • 8:15 - 8:18
    Тэгээд л сүлжээгүй утасныхаа зургийн
    аппаратыг ашигладаг байна.
  • 8:19 - 8:20
    Энэ бол тун хүчтэй арга.
  • 8:20 - 8:23
    Үүнийг хийснээр хүмүүсийн сэтгэл санаа
    хавьгүй дээрддэг гэдгийг бид мэднэ.
  • 8:24 - 8:26
    Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
  • 8:26 - 8:28
    Дэлгэц гайхамшигтай гэдгийг
    би өмнө нь хэлсэн.
  • 8:28 - 8:29
    Тийм гэдэгт би итгэдэг.
  • 8:29 - 8:34
    Гэхдээ бидний хэрэглээний дадал нь
    хурдны замаар хаазыг нь тултал нь гишгэн,
  • 8:34 - 8:37
    зогсох ч завгүй, өндөр хурдтай давхих
  • 8:37 - 8:39
    машинтай адилхан санагддаг.
  • 8:39 - 8:41
    Танд сонголт бий.
  • 8:42 - 8:46
    Та замын хажуугаар өнгөрөх
    үзэсгэлэнт далайн зургийг явдал дундаа
  • 8:46 - 8:49
    машины цонхоор авчихаж болно л доо.
  • 8:49 - 8:52
    Эсвэл хурдаа сааж, тормозоо гишгэн
    машины замын хажуу руу
  • 8:52 - 8:54
    гаргаж зогсоогоод,
  • 8:54 - 8:55
    машинаасаа бууж,
  • 8:55 - 8:57
    оймс, гутлаа тайлаад
  • 8:57 - 8:59
    эргийн элсэн дээр гишгэж,
  • 8:59 - 9:01
    улан доорх элсийг мэдрэн,
  • 9:02 - 9:02
    эрэг дагуу алхаж,
  • 9:02 - 9:05
    далайн түрлэг хөлийг тань
    зөөлөн цохихыг мэдрэх үү.
  • 9:05 - 9:08
    Амьдрал тань улам баялаг,
    илүү утга учиртай болно.
  • 9:08 - 9:10
    Яагаад гэвэл та одоод оршин тогтнож байна.
  • 9:10 - 9:13
    Яагаад гэвэл та утсаа машиндаа үлдээсэн.
  • 9:13 - 9:14
    Баярлалаа.
Title:
Яагаад дэлгэц биднийг аз жаргалгүй болгодог вэ?
Speaker:
Адам Алтер
Description:

Дэлгэцэт технологи бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Сэтгэл судлаач Адам Алтер дэлгэцийн технологийн хэрэглээ бидний амьдралаас хэр их цагийг үрэн таран хийж, үүнийг нь мэдсээр байж бид яагаад зогсож чаддаггүй болохыг судалжээ. Тэрээр бид гар утсаараа оролдон, компьютерийн дэлгэцээ ширтэн суух цаг хором бүр биднийг аз жаргалгүй болгож байдгийг хэлж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:29

Mongolian subtitles

Revisions