0:00:00.928,0:00:03.915 Хэдэн жилийн өмнө би нэгэн [br]сонирхолтой цуурхал сонссон юм. 0:00:04.389,0:00:06.777 Амьтны хоол үйлдвэрлэдэг [br]нэгэн компанийн захирал 0:00:06.801,0:00:08.940 жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр 0:00:08.940,0:00:10.771 лаазалсан нохойны хоол [br]авч ирдэг байж. 0:00:10.771,0:00:12.666 Тэгээд өнөөхөө иддэг байж. 0:00:12.690,0:00:16.243 Хоол нь хүнд сөрөг нөлөөгүй юм чинь [br]тэжээвэр амьтад ч мөн муу нөлөөгүй 0:00:16.267,0:00:17.944 гэдгийг харуулах гэсэн арга байжээ. 0:00:17.968,0:00:20.404 Энэ стратеги нь бизнесийн ертөнцөд [br]танигдсан бөгөөд 0:00:20.428,0:00:22.747 үүнийг "Нохойн хоол идэх" [br]стратеги гэж нэрлэдэг. 0:00:22.771,0:00:25.255 Хүн болгон нохойн хоол [br]иднэ гэсэн үг биш л дээ. 0:00:25.279,0:00:27.500 Гэхдээ бизнес эрхлэгчид бүтээгдэхүүндээ 0:00:27.524,0:00:29.061 итгэл төгс байна гэдгээ харуулахын тулд 0:00:29.085,0:00:30.790 энэ аргыг хэрэглэдэг байна. 0:00:30.814,0:00:32.739 Одоо энэ түгээмэл хэрэглэгдэх болсон. 0:00:32.763,0:00:35.858 Гэхдээ энэ дүрмээс гажууд [br]онцгой тохиолдол гардаг нь 0:00:35.882,0:00:37.033 миний сонирхлыг татсан. 0:00:37.057,0:00:39.764 Өөрөөр хэлбэл бизнесменүүд [br]өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг 0:00:39.788,0:00:41.382 огт хэрэглэдэггүй тохиолдол юм. 0:00:41.406,0:00:44.527 Ийм тохиолдол нэг салбарт байнга шахуу, 0:00:44.551,0:00:45.711 түгээмэл гардаг аж. 0:00:45.735,0:00:48.169 Энэ бол дэлгэцэт технологийн салбар юм. 0:00:48.193,0:00:52.587 2010 онд Стив Жобс iPad-ыг [br]анх танилцуулж байх үед 0:00:52.611,0:00:56.353 iPad-ыг маш онцгой бүтээгдэхүүн [br]хэмээн тайлбарлаж байв. 0:00:56.377,0:00:58.917 "Интернет ашиглах хамгийн шилдэг арга. 0:00:58.941,0:01:01.674 Зөөврийн компьютер, [br]гар утаснаас хувь илүү. 0:01:01.698,0:01:03.225 Гайхалтай мэдрэмж." 0:01:03.249,0:01:06.034 Хэдэн сарын дараа New York Times [br]сонины нэгэн сурвалжлагч 0:01:06.058,0:01:07.214 түүнтэй холбоо барьж, 0:01:07.238,0:01:08.737 утсаар удаан ярилцжээ. 0:01:08.761,0:01:09.931 Ярилцлагын эцэст 0:01:09.955,0:01:13.345 сурвалжлагч мэдээж гэмээр [br]нэгэн асуулт тавьжээ. 0:01:13.369,0:01:15.944 Тэрээр "Хүүхдүүд тань iPad-д [br]дуртай биз?" гэжээ. 0:01:16.803,0:01:18.432 Хариулт нь ойлгомжтой гэж 0:01:18.456,0:01:21.075 бодсон сэтгүүлчийг Жобсын[br]хариулт гайхшруулсан гэдэг. 0:01:21.099,0:01:22.290 "Тэд огт хэрэглэдэггүй" 0:01:22.314,0:01:24.889 гэдгийг сонсоод тэрээр үнэхээр гайхжээ. 0:01:24.913,0:01:27.835 "Гэртээ тэдний технологийн [br]хэрэглээг аль болох хязгаарладаг." 0:01:27.859,0:01:31.722 Технологийн ертөнцөд [br]энэ бол ердийн үзэгдэл болсон. 0:01:31.746,0:01:34.181 Жишээ нь, Цахиурт хөндийн ойролцоо байдаг 0:01:34.205,0:01:36.478 Waldorf хэмээх сургуульд 0:01:36.502,0:01:39.666 8-р ангид орох хүртэл дэлгэц [br]ашигласан хичээл ордоггүй байна. 0:01:39.690,0:01:41.732 Хамгийн сонирхолтой нь сургуулийн 0:01:41.756,0:01:43.805 сурагчдын 75 хувийнх нь эцэг, эх нь 0:01:43.829,0:01:46.896 Цахиурын хөндийд удирдах [br]албан тушаал хашдаг гэнэ. 0:01:47.342,0:01:50.857 Үүнийг сонсоход надад үнэхээр сонирхолтой,[br]бас гайхалтай байсан бөгөөд 0:01:50.881,0:01:53.913 ер нь дэлгэц надад болоод [br]миний гэр бүлд, дотны хүмүүс ба 0:01:53.937,0:01:55.894 бусдад хэрхэн нөлөөлж буйг 0:01:55.918,0:01:57.180 бодоход хүргэсэн. 0:01:57.204,0:01:59.126 Сүүлийн 5 жилийн турш 0:01:59.150,0:02:01.183 бизнес, сэтгэл зүйн профессорын хувьд 0:02:01.207,0:02:03.911 дэлгэц бидний амьдралд [br]хэрхэн нөлөөлж буйг судаллаа. 0:02:04.889,0:02:08.971 Юуны өмнө дэлгэц бидний амьдралаас хэр их [br]хугацааг үрж байдгаас эхэлье гэж бодлоо. 0:02:08.995,0:02:11.501 Дараа нь тэрхүү цагаа бид [br]юунд үрээд байдгийг харъя. 0:02:11.525,0:02:14.192 Энд харуулж байгаа зүйл бол[br]түүхийн 3 өөр цаг үеийн 0:02:14.216,0:02:16.554 ажлын 24 цагийн дундаж үзүүлэлтүүд юм. 0:02:16.578,0:02:18.580 2007 он - 10 жилийн өмнөх үе. 0:02:18.604,0:02:20.063 2015 он. 0:02:20.087,0:02:23.105 Харин энэ бол өнгөрсөн 7 хоногт [br]цуглуулсан тоон мэдээ байна. 0:02:23.129,0:02:24.878 Тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй нь 0:02:24.902,0:02:26.053 харагдаж байна. 0:02:27.320,0:02:30.095 Бид ойролцоогоор хоногт 7.5-8 цаг унтдаг. 0:02:30.119,0:02:33.436 Одоо үед зарим хүмүүсийн хувьд [br]энэ үзүүлэлт бага зэрэг буурсан байх. 0:02:33.460,0:02:36.714 Бид өдөрт 8.5-9 цаг ажилладаг. 0:02:36.738,0:02:38.470 Амьдралын шаардлагатай ажлууд болох 0:02:38.494,0:02:41.621 идэх, усанд орох, хүүхдээ харах зэрэгт 0:02:41.645,0:02:42.801 хоногт 3 цаг зарцуулдаг. 0:02:42.825,0:02:44.353 Ингээд үлдэж буй цагаан зай нь 0:02:44.377,0:02:46.044 бидний хувийн цаг хугацаа юм. 0:02:46.068,0:02:48.856 Энэ цаг хугацаа бидний хувьд маш чухал. 0:02:49.294,0:02:52.168 Энэ зайнд бид хувь хүн болж[br]төлөвших зүйлсийг хийж байдаг. 0:02:52.192,0:02:55.293 Энэ л орон зайнд бид дуртай зүйлээ [br]хийж, харилцаагаа бэхжүүлж, 0:02:55.317,0:02:58.199 амьдралдаа юу хийхээ бодож, [br]бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, 0:02:58.223,0:03:00.037 өнгөрсөн амьдралаа тунгааж, 0:03:00.061,0:03:01.921 амьдрал утга учиртай эсэхийг тунгаадаг. 0:03:01.945,0:03:03.773 Ажил маань амьдралд чухал үүрэгтэй ч 0:03:03.797,0:03:05.712 хүмүүс амьдралаа эргэн хараад 0:03:05.736,0:03:07.740 амьдралын төгсгөлд хэрхэн амьдарснаа 0:03:07.764,0:03:09.007 эргэн дурсахдаа 0:03:09.031,0:03:10.918 хүмүүс юу ярьдгийг судлаад үзэхэд 0:03:10.942,0:03:14.643 тэд энэ цагаан, хувийн цаг хугацаанд [br]хийсэн зүйлээ дурсдаг. 0:03:14.667,0:03:16.670 Энэ нь бидний хувьд нандин,[br]чухал зүйл юм. 0:03:16.694,0:03:18.545 Харин одоо та бүхэнд 0:03:18.569,0:03:21.821 дэлгэц бидний цаг хугацаанаас [br]хэр их үрдгийг харуулъя. 0:03:21.845,0:03:23.170 2007 онд 0:03:23.194,0:03:24.345 ийм байсан байна. 0:03:24.369,0:03:27.349 Apple анхны iPhone-ийг зарлаж байсан үе. 0:03:27.373,0:03:28.571 Харин 8 жилийн дараа 0:03:29.239,0:03:30.460 ийм болжээ. 0:03:31.318,0:03:33.107 Харин одоо ийм байна. 0:03:33.131,0:03:36.569 Энэ их хэмжээний чөлөөт цагаа [br]бид дэлгэцийн өмнө үрдэг байна. 0:03:36.593,0:03:39.896 Энэ нарийхан, шар өнгийн хэсэгт[br]ид шид тохиодог. 0:03:39.920,0:03:41.502 Энд л хүн чанар амьдардаг. 0:03:41.526,0:03:43.558 Харин одоо энэ маш жижиг хэмжээтэй болсон. 0:03:44.243,0:03:45.868 Үүнийг бид яах ёстой вэ? 0:03:45.892,0:03:47.249 Эхний асуулт: 0:03:47.273,0:03:49.132 Харин энэ улаан талбай юу вэ? 0:03:49.156,0:03:51.261 Мэдээж дэлгэц бол олон талаараа 0:03:51.285,0:03:52.713 гайхамшигтай. 0:03:52.737,0:03:53.994 Би Нью Йоркт амьдардаг. 0:03:54.018,0:03:56.016 Гэр бүлийнхэн маань Австралид амьдардаг. 0:03:56.040,0:03:57.470 Би 1 настай хүүтэй. 0:03:57.494,0:04:01.392 Дэлгэцийн цаанаас хүүгээ [br]хамаатнуудтай нь танилцуулсан. 0:04:01.416,0:04:03.506 15, 20 жилийн өмнө ингэх нь 0:04:03.530,0:04:04.688 боломжгүй зүйл байлаа. 0:04:04.712,0:04:06.869 Энэ мэдээж олон талын ашиг тустай. 0:04:06.893,0:04:08.739 Гэхдээ өөрсдөөсөө асуугаад үз: 0:04:08.763,0:04:10.846 Энэ цагт юу болдог вэ? 0:04:10.870,0:04:13.308 Бидний хэрэглэдэг програмууд[br]хэр ашиг тустай вэ? 0:04:13.332,0:04:14.606 Зарим нь ашиг тустай. 0:04:14.630,0:04:17.072 Хэрвээ утсаа оролдож байгаа хэн нэгнээс 0:04:17.096,0:04:18.684 яг одоо юу мэдэрч байгааг асуувал 0:04:18.708,0:04:21.104 тэд амрах, дасгал хийх, [br]цаг агаарын мэдээ харах, 0:04:21.128,0:04:24.488 унших, боловсрох, эрүүл мэндийн [br]зориулалттай эдгээр програмуудыг 0:04:24.512,0:04:26.055 тун дажгүй гэдгийг хэлнэ. 0:04:26.079,0:04:29.213 Хүмүүс ийм програм бүрт өдөрт дунджаар [br]9 минут зарцуулдаг байна. 0:04:29.237,0:04:31.567 Харин энэ програмууд[br]аз жаргалгүй болгодог. 0:04:32.099,0:04:35.703 Утсаа оролдож буй хүмүүсээс сэтгэл санаа[br]ямар байгааг асуухад 2 хүний 1 нь 0:04:35.727,0:04:37.835 тийм ч тааламжтай бус байгаагаа хэлнэ. 0:04:37.859,0:04:39.490 Сонирхолтой нь гэвэл болзоо, 0:04:39.514,0:04:41.224 сошиал сүлжээ, тоглоом, зугаа, 0:04:41.248,0:04:43.974 мэдээний програм тус бүрт 0:04:43.998,0:04:46.604 хүмүүс өдөрт дунджаар [br]27 минут үрж байдаг байна. 0:04:46.628,0:04:50.180 Өөрсдийг маань аз жаргалгүй болгодог[br]програмд бид 3 дахин их цаг үрж байна. 0:04:50.204,0:04:51.872 Тийм ч ухаалаг[br]биш байгаа биз? 0:04:52.886,0:04:55.424 Өөрсдийг маань аз жаргалгүй[br]болгодог програмд бид 0:04:55.448,0:04:56.600 их цаг үрдэг шалтгаан нь 0:04:56.624,0:04:58.156 тэдгээрт зогсох[br]дохио байдаггүй. 0:04:58.180,0:05:00.559 20-р зуунд зогсох дохио [br]хаа сайгүй л байсан. 0:05:00.583,0:05:02.447 Бидний алхам тутам тааралддаг байлаа. 0:05:02.471,0:05:05.887 Зогсох дохио нь [br]тухайн ажлаа завсарлаад 0:05:05.911,0:05:08.608 шинэ, өөр зүйл хийхийг [br]сануулж байдаг. 0:05:08.632,0:05:11.828 Жишээ нь, бид сонин уншиж дуусаад 0:05:11.852,0:05:14.149 эвхээд хойш нь тавина. 0:05:14.173,0:05:17.331 Ном, сэтгүүл ч мөн адил, нэг дугаар,[br]нэг бүлгийг уншиж дуусаад 0:05:17.355,0:05:20.132 цааш үргэлжлүүлэх эсэхээ[br]та заавал бодож үздэг. 0:05:20.504,0:05:23.202 Үзэж буй зурагтын нэвтрүүлэг[br]дуусахад дараагийн дугаар 0:05:23.226,0:05:25.631 хүртэл 7 хоног хүлээхээс[br]өөр аргагүй болно. 0:05:25.655,0:05:27.409 Зогсох дохио хаа сайгүй байлаа. 0:05:27.433,0:05:31.183 Гэвч өнөөгийн мэдээллийн цахим сүлжээнд[br]зогсох дохио гэж байдаггүй. 0:05:31.923,0:05:33.498 Мэдээ тасралтгүй цуварсаар байна. 0:05:33.522,0:05:37.195 Twitter, Facebook, Instagram,[br]цахим шуудан, мессеж, 0:05:37.219,0:05:40.361 мэдээний програмд ёроол гэж үгүй. 0:05:40.385,0:05:43.355 Мэдээ бүрийг шалгана гэвэл 0:05:43.379,0:05:45.720 эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байх болно. 0:05:45.744,0:05:50.154 Бид баруун Европоос суралцах хэрэгтэй. 0:05:50.178,0:05:53.579 Тэд ажлын байран дээр юу хийх [br]ёстой талаар сайхан санаа олсон. 0:05:53.603,0:05:56.011 Голландын нэгэн дизайны [br]компани дээр жишээ авъя. 0:05:56.035,0:05:59.421 Тэд ажлын ширээнүүдээ [br]таазнаас дүүжилж тогтоосон аж. 0:05:59.445,0:06:00.597 Өдөр бүр 6 цаг болоход 0:06:00.621,0:06:03.428 хэн юу хийж байгаа нь хамаагүй[br]ширээнүүд нь тааз руу 0:06:03.452,0:06:04.929 өргөгдөж хураагддаг юм байна. 0:06:04.953,0:06:06.061 (Инээд) 0:06:06.085,0:06:07.335 (Алга ташилт) 0:06:07.359,0:06:11.602 7 хоногийн 4 өдөр нь ажлын байр нь[br]иогийн студи болон хувирч, 0:06:11.626,0:06:13.257 1 өдөр нь бүжгийн клуб болдог. 0:06:13.281,0:06:15.810 Юу сонгох нь хувь хүний [br]сонголт хэдий ч энэ нь 0:06:15.834,0:06:17.521 зогсох дохионы гайхалтай жишээ юм. 0:06:17.545,0:06:19.432 Учир нь ажлын цаг дуусахад 0:06:19.456,0:06:21.493 бүх зүйл зогсож,[br]ажил хийх боломжгүй болно. 0:06:21.517,0:06:24.961 Германы машин үйлдвэрлэгч Даймлер[br]компани өөр нэг гайхалтай бодлоготой. 0:06:24.985,0:06:26.515 Амралттай ажилтанд нь хандахад 0:06:26.539,0:06:28.743 "Тус ажилтан амралтаа авсан тул [br]удахгүй тантай 0:06:28.767,0:06:30.490 холбогдох болно" гэж хэлэхийн оронд 0:06:30.514,0:06:33.736 "Тус ажилтан амралтаа авсан тул [br]бид таны захиаг устгах болно. 0:06:33.760,0:06:36.406 Таны илгээсэн захиа тус ажилтанд[br]очихгүй" гэж бичдэг. 0:06:36.430,0:06:37.446 (Инээд) 0:06:37.470,0:06:40.111 "7 хоногийн дараа дахин холбоо барих,[br]эсвэл өөр ажилтанд 0:06:40.135,0:06:41.621 илгээнэ үү" гэдэг байна. 0:06:41.645,0:06:42.673 (Инээд) 0:06:42.697,0:06:43.869 Тэгэхээр 0:06:43.893,0:06:47.535 (Алга ташилт) 0:06:48.882,0:06:50.520 Юу болохыг та төсөөлж байгаа байх. 0:06:50.544,0:06:53.002 Та жинхэнэ утгаараа амарч чадна. 0:06:53.026,0:06:54.995 Энэ компанид ажилладаг хүмүүс ажлаасаа 0:06:55.019,0:06:57.381 үнэхээр завсарлага авч чадна гэсэн үг. 0:06:57.405,0:06:59.322 Мэдээж эндээс бид өөрсдийн амьдралдаа, 0:06:59.346,0:07:01.645 гэртээ юу хийх ёстойг мэдэж[br]чадахгүй болохоор 0:07:01.669,0:07:03.351 би та бүхэнд хэдэн зөвлөгөө өгье. 0:07:03.375,0:07:07.868 "Би оройн 5-6 цагийн хооронд гар утсаа[br]ашиглахгүй" гэж хэлэх нь амархан л даа. 0:07:07.892,0:07:11.323 Гэхдээ өдөр өдрийн 5,6 цагууд өөр өөр[br]байдагт асуудал байгаа юм. 0:07:11.347,0:07:13.534 Энэ аргыг сайжруулах боломж байна. 0:07:13.558,0:07:15.027 Надад өдөр бүр хийдэг, 0:07:15.051,0:07:17.405 өдөр тутам тохиолддог үйлдэл гэж байгаа. 0:07:17.429,0:07:18.688 Жишээ нь оройн хоол байна. 0:07:18.712,0:07:20.030 Заримдаа ганцаараа, 0:07:20.054,0:07:21.560 заримдаа хүмүүстэй, 0:07:21.584,0:07:22.863 заримдаа ресторанд 0:07:22.887,0:07:24.075 заримдаа гэртээ иднэ. 0:07:24.099,0:07:27.745 Гэхдээ миний дүрэм бол ширээний ард[br]хэзээ ч утсаар оролдохгүй байх. 0:07:28.123,0:07:29.557 Утсаа аль болох өөрөөсөө 0:07:29.581,0:07:31.042 хол байлгах болно. 0:07:31.066,0:07:33.375 Хүмүүс бид хүслээ хазаарлахдаа тун тааруу. 0:07:33.399,0:07:36.470 Гэхдээ оройн хоол нь миний хувьд[br]зогсох дохио болдог тул би 0:07:36.494,0:07:37.650 утсаа хол тавьснаар 0:07:37.674,0:07:39.342 хүслээ хязгаарлаж чадаж байгаа юм. 0:07:39.366,0:07:40.857 Эхэндээ тун хэцүү байсан. 0:07:40.857,0:07:42.729 Чухал зүйлээс хоцроод ч байгаа юм шиг. 0:07:42.753,0:07:43.819 (Инээд) 0:07:43.843,0:07:45.009 Их зовсон. 0:07:45.369,0:07:47.299 Гэхдээ яваандаа дасаж эхэлнэ. 0:07:47.323,0:07:50.421 Энэ нь яг л хар тамхины [br]донтолтоос гарахтай адил. 0:07:50.445,0:07:53.230 Аяндаа амьдрал улам өнгө нэмж,[br]баялаг болж, 0:07:53.254,0:07:54.409 илүү сонирхолтой болно. 0:07:54.433,0:07:56.083 Харилцан яриа ч дээрдэнэ. 0:07:56.107,0:07:59.131 Хамт байгаа хүмүүстэйгээ[br]улам дотносох болно. 0:07:59.155,0:08:00.799 Энэ бол үнэхээр гайхалтай арга. 0:08:00.823,0:08:03.312 Бас маш үр өгөөжтэй[br]гэдгийг нь би сайн мэднэ. 0:08:03.336,0:08:05.926 Учир нь энэ аргыг хэрэглэдэг[br]хүмүүс хүрээгээ тэлж 0:08:05.950,0:08:07.120 байгааг би судалж үзсэн. 0:08:07.144,0:08:08.460 Тэдэнд их таалагдсан тул 0:08:08.484,0:08:11.576 тэд энэ аргаар өдөр бүрийн өглөөг эхлүүлж, 0:08:11.600,0:08:14.725 амралтын өдөр утасныхаа[br]сүлжээг хаачихдаг. 0:08:14.749,0:08:18.486 Тэгээд л сүлжээгүй утасныхаа зургийн[br]аппаратыг ашигладаг байна. 0:08:18.510,0:08:19.845 Энэ бол тун хүчтэй арга. 0:08:19.869,0:08:23.498 Үүнийг хийснээр хүмүүсийн сэтгэл санаа[br]хавьгүй дээрддэг гэдгийг бид мэднэ. 0:08:23.933,0:08:25.562 Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? 0:08:25.586,0:08:27.825 Дэлгэц гайхамшигтай гэдгийг[br]би өмнө нь хэлсэн. 0:08:27.849,0:08:29.201 Тийм гэдэгт би итгэдэг. 0:08:29.225,0:08:33.845 Гэхдээ бидний хэрэглээний дадал нь [br]хурдны замаар хаазыг нь тултал нь гишгэн, 0:08:33.869,0:08:37.032 зогсох ч завгүй, өндөр хурдтай давхих 0:08:37.056,0:08:39.104 машинтай адилхан санагддаг. 0:08:39.128,0:08:40.620 Танд сонголт бий. 0:08:41.510,0:08:45.673 Та замын хажуугаар өнгөрөх [br]үзэсгэлэнт далайн зургийг явдал дундаа 0:08:45.697,0:08:48.793 машины цонхоор авчихаж болно л доо. 0:08:48.817,0:08:52.357 Эсвэл хурдаа сааж, тормозоо гишгэн[br]машины замын хажуу руу 0:08:52.381,0:08:53.853 гаргаж зогсоогоод, 0:08:53.877,0:08:55.030 машинаасаа бууж, 0:08:55.054,0:08:56.935 оймс, гутлаа тайлаад 0:08:56.959,0:08:59.224 эргийн элсэн дээр гишгэж, 0:08:59.248,0:09:01.488 улан доорх элсийг мэдрэн, 0:09:01.512,0:09:02.417 эрэг дагуу алхаж, 0:09:02.417,0:09:04.800 далайн түрлэг хөлийг тань[br]зөөлөн цохихыг мэдрэх үү. 0:09:05.207,0:09:08.022 Амьдрал тань улам баялаг,[br]илүү утга учиртай болно. 0:09:08.046,0:09:10.264 Яагаад гэвэл та одоод оршин тогтнож байна. 0:09:10.288,0:09:12.684 Яагаад гэвэл та утсаа машиндаа үлдээсэн. 0:09:12.708,0:09:13.879 Баярлалаа.