Таны бие эмийг хэрхэн боловсруулдаг вэ?-Сэлин Валери
-
0:07 - 0:09Ибупрофен зэрэг өвчин намдаагч эм
уусны дараа -
0:09 - 0:12таны биед ямар өөрчлөлт
ордог бол гэж гайхаж байсан уу? -
0:12 - 0:15Таны залгиж буй эм нь
толгойн өвчин, -
0:15 - 0:16нурууны өвчин,
-
0:16 - 0:18булгарсан шагай зэргийг
эмчлэхэд тусалдаг. -
0:18 - 0:21Гэхдээ тэрхүү эм хүрэх ёстой
газраа яаж олж очдог юм бол? -
0:21 - 0:26Гадны биетийг хөөн, саармагжуулах
зорилготой эд эрхтэн болон молекулаас -
0:26 - 0:28урьтаж үүргээ гүйцэтгэхийн тулд
-
0:28 - 0:32тухайн эм цусны эргэлтийн
урсгалд орж, хурдтай тархдаг. -
0:34 - 0:37Энэхүү процесс хоол боловсруулах
системээс эхэлдэг. -
0:37 - 0:41Жишээлбэл та шагайгаа гэмтээснээс
болоод ибупрофен уулаа гэж бодъё. -
0:41 - 0:46Минутын дотор гэдэсний хүчиллэг шингэн
тухайн эмийг задалж эхлэх болно. -
0:46 - 0:49Задарсан эм маань эхлээд нарийн гэдсээр
-
0:49 - 0:53дараа нь гэдэсний ханаар дамжин
судасны тогтолцоонд орно. -
0:53 - 0:56Эдгээр судсууд нь Венийн судасруу урсаж,
-
0:56 - 1:00Венийн судас нь цус болон түүний доторх
бүхий л зүйлсийг элэг рүү зөөнө. -
1:00 - 1:03Дараагийн алхам нь элгийг даван гарах юм.
-
1:03 - 1:07Цус болон эмийн молекулууд элэгний
судсаар дамжих үед -
1:07 - 1:11ферментүүд ибупрофений молекулуудыг
саармагжуулахын тулд -
1:11 - 1:13урвалд орохыг оролдоно.
-
1:13 - 1:15Урвалд орсон эмийн молекулууд
-
1:15 - 1:20метаболит буюу завсрын бүтээгдэхүүн болж
өвчин намдаах нөлөөгөө алдана. -
1:20 - 1:24Энэ шатанд урвалд ороогүй үлдсэн
эмийн молекулууд -
1:24 - 1:26элгээр бүрэн бүтэн гарч
-
1:26 - 1:28цааш Венийн судсаар дамжин
-
1:28 - 1:30цусны эргэлтийн
тогтолцооруу шилжинэ. -
1:30 - 1:32Эм ууснаас хагас цагийн дараа
-
1:32 - 1:37хэсэг эмийн молекулууд аль хэдийн
цусны эргэлтийн урсгалд орсон байдаг. -
1:37 - 1:41Энэхүү цусны урсгал нь зүрх,
тархи, бөөр зэрэг -
1:41 - 1:45бүхий л эрхтнээр дамжин
буцаад элэгрүү очдог. -
1:45 - 1:47Ибупрофений молекулууд
-
1:47 - 1:50биеийн хамгийн өвчтэй хэсгээр
дамжин өнгөрөхдөө -
1:50 - 1:55тухайн урвалын бай молекулуудад холбогддог.
-
1:55 - 1:57Ибупрофен зэрэг өвчин намдаагч эмүүд нь
-
1:57 - 2:01өвдөлтийн сигнал дамжуулагч бодисын
үйлдвэрлэлийг зогсоодог. -
2:01 - 2:03Эмийн молекулууд цугларч эхэлмэгц
-
2:03 - 2:06өвчин намдаах үйлчилгээ ихсэж,
-
2:06 - 2:091- 2 цагийн дотор
дээд хэмжээндээ хүрнэ. -
2:09 - 2:12Үүний дараа бие
ибупрофеныг гадагшлуулж эхлэх ба -
2:12 - 2:16дунджаар хоёр цаг тутамд цусан дахь
эмийн хэмжээ хагасаар багасна. -
2:16 - 2:19Эмийн молекулууд өвчний голомтоос салахад
-
2:19 - 2:23цусны урсгал тэднийг дахин
элэг рүү аваачдаг. -
2:23 - 2:26Элгэн дотор дахин нэг хэсэг
эмийн молекулууд -
2:26 - 2:29метаболит болон хувирч
-
2:29 - 2:33яваандаа бөөрөнд шүүгдэн
шээсээр гадагшилна. -
2:33 - 2:35Элэгнээс бие, биеэс бөөр лүү
гэх хөдөлгөөн нь -
2:35 - 2:39минут тутамд нэг бүтэн
цусны эргэлтийн хурдтай өрнөнө. -
2:39 - 2:42Эргэлт тутамд хэсэг эм
шүүгдэн гарна. -
2:42 - 2:46Энэхүү процесс нь амаар уух
ямар ч эмийн хувьд адилхан боловч -
2:46 - 2:47процесс-ийн хурд болон
-
2:47 - 2:50цусны эргэлтэд орох
эмийн хэмжээ нь -
2:50 - 2:52тухайн эм,
-
2:52 - 2:52хүн,
-
2:52 - 2:55биед хэрхэн орсноос
хамааран ондоо байдаг. -
2:55 - 2:57Эмийн заавар дээр
тунгийн хэмжээ байдаг ч -
2:57 - 3:00тэр нь хүн амын дундаж
дээр суурилсан учир -
3:00 - 3:03хүн бүрийг төлөөлж чадахгүй.
-
3:03 - 3:05Эмийн тохирсон тун гэдэг маш чухал.
-
3:05 - 3:08Хэрэв хэт бага тунгаар уувал,
эм нөлөө үзүүлэхгүй. -
3:08 - 3:12Харин хэт өндөр тунгаар уувал
эм болон метаболитууд хордуулах аюултай. -
3:12 - 3:14Ямар ч эм үүнд хамаарна.
-
3:14 - 3:18Эмийн тунг тааруулахад
хамгийн хэцүү бүлэг бол хүүхдүүд юм. -
3:18 - 3:23Учир нь тэдний эм боловсруулах систем
ба бие нь хурдан өөрчлөгддөг. -
3:23 - 3:27Жишээ нь эм саармагжуулдаг
элэгний ферментийн хэмжээ -
3:27 - 3:30нялх болон бага насанд ихээр
хэлбэлздэг байна. -
3:30 - 3:33Энэ бол олон хүчин зүйлсийн
зөвхөн нэг нь юм. -
3:33 - 3:33Ген,
-
3:33 - 3:34нас,
-
3:34 - 3:35хоолны дэглэм,
-
3:35 - 3:36өвчин,
-
3:36 - 3:41жирэмслэлт хүртэл
биеийн эмийн боловсруулалтад нөлөөлдөг. -
3:41 - 3:46Ирээдүйд ДНХ-ийн тогтмол шинжилгээгээр
таны элэгний байдал болон -
3:46 - 3:50бусад хүчин зүйлсэд таарсан
нарийн тунг тохируулдаг болж магадгүй. -
3:50 - 3:52Гэхдээ тэр хүртэл
хамгийн найдвартай арга бол -
3:52 - 3:53эмийн зааврийг унших,
-
3:53 - 3:55эсвэл эмч болон
эмийн санчтай зөвлөлдөх, -
3:55 - 3:59мөн эмийг зөв цагт зааварлагдсан
хэмжээгээр уух явдал юм.
- Title:
- Таны бие эмийг хэрхэн боловсруулдаг вэ?-Сэлин Валери
- Speaker:
- Céline Valéry
- Description:
-
Бүтэн хичээлийг: http://ed.ted.com/lessons/how-does-your-body-process-medicine-celine-valery
Та ибупрофен зэрэг өвчин намдаагч эм уусны дараа бидний биед юу болдог бол хэмээн гайхаж байсан уу? Таны залгиж буй эм нь толгойн өвчин, нурууны өвчин, булгарсан шагай зэргийг эмчлэхэд тусалдаг. Гэхдээ тэрхүү эм хүрэх ёстой газраа яаж олж очдог юм бол? Сэлин Валери энэхүү асуултад хариулж, таны бие эмийг хэрхэн боловсруулдаг болохыг тайлбарлах болно.
Хичээлийг бэлтгэсэн Сэлин Валери
Зураг дүрслэлийг Даниэл Грэи - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:13
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How does your body process medicine? | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How does your body process medicine? | ||
Nomindari Bayaraa accepted Mongolian subtitles for How does your body process medicine? | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How does your body process medicine? | ||
Enkhjin Bayarsaikhan accepted Mongolian subtitles for How does your body process medicine? | ||
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for How does your body process medicine? | ||
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for How does your body process medicine? | ||
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for How does your body process medicine? |