WEBVTT 00:00:07.054 --> 00:00:09.158 Ибупрофен зэрэг өвчин намдаагч эм уусны дараа 00:00:09.158 --> 00:00:11.964 таны биед ямар өөрчлөлт ордог бол гэж гайхаж байсан уу? 00:00:11.964 --> 00:00:14.532 Таны залгиж буй эм нь толгойн өвчин, 00:00:14.532 --> 00:00:15.704 нурууны өвчин, 00:00:15.704 --> 00:00:17.684 булгарсан шагай зэргийг эмчлэхэд тусалдаг. 00:00:17.684 --> 00:00:21.283 Гэхдээ тэрхүү эм хүрэх ёстой газраа яаж олж очдог юм бол? 00:00:21.283 --> 00:00:25.545 Гадны биетийг хөөн, саармагжуулах зорилготой эд эрхтэн болон молекулаас 00:00:25.545 --> 00:00:28.045 урьтаж үүргээ гүйцэтгэхийн тулд 00:00:28.045 --> 00:00:32.305 тухайн эм цусны эргэлтийн урсгалд орж, хурдтай тархдаг. 00:00:33.736 --> 00:00:36.955 Энэхүү процесс хоол боловсруулах системээс эхэлдэг. 00:00:36.955 --> 00:00:40.845 Жишээлбэл та шагайгаа гэмтээснээс болоод ибупрофен уулаа гэж бодъё. 00:00:40.845 --> 00:00:45.535 Минутын дотор гэдэсний хүчиллэг шингэн тухайн эмийг задалж эхлэх болно. 00:00:45.736 --> 00:00:48.552 Задарсан эм маань эхлээд нарийн гэдсээр 00:00:48.552 --> 00:00:53.276 дараа нь гэдэсний ханаар дамжин судасны тогтолцоонд орно. 00:00:53.276 --> 00:00:56.005 Эдгээр судсууд нь Венийн судасруу урсаж, 00:00:56.005 --> 00:00:59.845 Венийн судас нь цус болон түүний доторх бүхий л зүйлсийг элэг рүү зөөнө. 00:00:59.845 --> 00:01:02.526 Дараагийн алхам нь элгийг даван гарах юм. 00:01:02.526 --> 00:01:06.605 Цус болон эмийн молекулууд элэгний судсаар дамжих үед 00:01:06.605 --> 00:01:11.085 ферментүүд ибупрофений молекулуудыг саармагжуулахын тулд 00:01:11.085 --> 00:01:13.305 урвалд орохыг оролдоно. 00:01:13.305 --> 00:01:15.245 Урвалд орсон эмийн молекулууд 00:01:15.245 --> 00:01:19.539 метаболит буюу завсрын бүтээгдэхүүн болж өвчин намдаах нөлөөгөө алдана. 00:01:20.337 --> 00:01:24.396 Энэ шатанд урвалд ороогүй үлдсэн эмийн молекулууд 00:01:24.396 --> 00:01:26.477 элгээр бүрэн бүтэн гарч 00:01:26.477 --> 00:01:28.216 цааш Венийн судсаар дамжин 00:01:28.216 --> 00:01:30.206 цусны эргэлтийн тогтолцооруу шилжинэ. 00:01:30.206 --> 00:01:32.176 Эм ууснаас хагас цагийн дараа 00:01:32.176 --> 00:01:36.987 хэсэг эмийн молекулууд аль хэдийн цусны эргэлтийн урсгалд орсон байдаг. 00:01:36.987 --> 00:01:40.768 Энэхүү цусны урсгал нь зүрх, тархи, бөөр зэрэг 00:01:40.768 --> 00:01:44.674 бүхий л эрхтнээр дамжин буцаад элэгрүү очдог. 00:01:44.674 --> 00:01:46.768 Ибупрофений молекулууд 00:01:46.768 --> 00:01:50.084 биеийн хамгийн өвчтэй хэсгээр дамжин өнгөрөхдөө 00:01:50.084 --> 00:01:54.611 тухайн урвалын бай молекулуудад холбогддог. 00:01:54.611 --> 00:01:56.981 Ибупрофен зэрэг өвчин намдаагч эмүүд нь 00:01:56.981 --> 00:02:00.859 өвдөлтийн сигнал дамжуулагч бодисын үйлдвэрлэлийг зогсоодог. 00:02:00.859 --> 00:02:03.368 Эмийн молекулууд цугларч эхэлмэгц 00:02:03.368 --> 00:02:05.848 өвчин намдаах үйлчилгээ ихсэж, 00:02:05.848 --> 00:02:09.084 1- 2 цагийн дотор дээд хэмжээндээ хүрнэ. 00:02:09.084 --> 00:02:11.948 Үүний дараа бие ибупрофеныг гадагшлуулж эхлэх ба 00:02:11.948 --> 00:02:16.299 дунджаар хоёр цаг тутамд цусан дахь эмийн хэмжээ хагасаар багасна. 00:02:16.299 --> 00:02:19.238 Эмийн молекулууд өвчний голомтоос салахад 00:02:19.238 --> 00:02:22.828 цусны урсгал тэднийг дахин элэг рүү аваачдаг. 00:02:22.828 --> 00:02:26.412 Элгэн дотор дахин нэг хэсэг эмийн молекулууд 00:02:26.412 --> 00:02:29.169 метаболит болон хувирч 00:02:29.169 --> 00:02:32.728 яваандаа бөөрөнд шүүгдэн шээсээр гадагшилна. 00:02:32.728 --> 00:02:35.350 Элэгнээс бие, биеэс бөөр лүү гэх хөдөлгөөн нь 00:02:35.350 --> 00:02:39.340 минут тутамд нэг бүтэн цусны эргэлтийн хурдтай өрнөнө. 00:02:39.340 --> 00:02:42.398 Эргэлт тутамд хэсэг эм шүүгдэн гарна. 00:02:42.398 --> 00:02:45.800 Энэхүү процесс нь амаар уух ямар ч эмийн хувьд адилхан боловч 00:02:45.800 --> 00:02:47.349 процесс-ийн хурд болон 00:02:47.349 --> 00:02:50.086 цусны эргэлтэд орох эмийн хэмжээ нь 00:02:50.086 --> 00:02:51.538 тухайн эм, 00:02:51.538 --> 00:02:52.456 хүн, 00:02:52.456 --> 00:02:54.709 биед хэрхэн орсноос хамааран ондоо байдаг. 00:02:54.709 --> 00:02:57.320 Эмийн заавар дээр тунгийн хэмжээ байдаг ч 00:02:57.320 --> 00:03:00.109 тэр нь хүн амын дундаж дээр суурилсан учир 00:03:00.109 --> 00:03:02.933 хүн бүрийг төлөөлж чадахгүй. 00:03:02.933 --> 00:03:05.421 Эмийн тохирсон тун гэдэг маш чухал. 00:03:05.421 --> 00:03:08.289 Хэрэв хэт бага тунгаар уувал, эм нөлөө үзүүлэхгүй. 00:03:08.289 --> 00:03:12.330 Харин хэт өндөр тунгаар уувал эм болон метаболитууд хордуулах аюултай. 00:03:12.330 --> 00:03:14.151 Ямар ч эм үүнд хамаарна. 00:03:14.151 --> 00:03:17.900 Эмийн тунг тааруулахад хамгийн хэцүү бүлэг бол хүүхдүүд юм. 00:03:17.900 --> 00:03:22.930 Учир нь тэдний эм боловсруулах систем ба бие нь хурдан өөрчлөгддөг. 00:03:22.930 --> 00:03:26.629 Жишээ нь эм саармагжуулдаг элэгний ферментийн хэмжээ 00:03:26.629 --> 00:03:29.781 нялх болон бага насанд ихээр хэлбэлздэг байна. 00:03:29.781 --> 00:03:32.590 Энэ бол олон хүчин зүйлсийн зөвхөн нэг нь юм. 00:03:32.590 --> 00:03:33.461 Ген, 00:03:33.461 --> 00:03:34.051 нас, 00:03:34.051 --> 00:03:34.941 хоолны дэглэм, 00:03:34.941 --> 00:03:35.685 өвчин, 00:03:35.685 --> 00:03:40.700 жирэмслэлт хүртэл биеийн эмийн боловсруулалтад нөлөөлдөг. 00:03:40.700 --> 00:03:45.551 Ирээдүйд ДНХ-ийн тогтмол шинжилгээгээр таны элэгний байдал болон 00:03:45.551 --> 00:03:49.510 бусад хүчин зүйлсэд таарсан нарийн тунг тохируулдаг болж магадгүй. 00:03:49.510 --> 00:03:51.752 Гэхдээ тэр хүртэл хамгийн найдвартай арга бол 00:03:51.752 --> 00:03:52.999 эмийн зааврийг унших, 00:03:52.999 --> 00:03:55.371 эсвэл эмч болон эмийн санчтай зөвлөлдөх, 00:03:55.371 --> 00:03:58.501 мөн эмийг зөв цагт зааварлагдсан хэмжээгээр уух явдал юм.