< Return to Video

Гаж эсвэл зүгээр л өөр?

  • 0:00 - 0:04
    Та өөрийгөө Америкийн нэг гудамжинд
    зогсож байна гэж төсөөл.
  • 0:04 - 0:07
    Япон эр тань дээр ирээд асууна:
  • 0:07 - 0:09
    "Уучлаарай, энэ газрын нэр юу вэ?"
  • 0:09 - 0:12
    Хариуд нь та "Энэ Оак гудамж,
  • 0:12 - 0:13
    тэр бол Элм гудамж,
  • 0:13 - 0:15
    энэ 26, тэр 27 дох нь" гэнэ.
  • 0:15 - 0:17
    Нөгөө эр: "Гэхдээ яг энэ хэсгийн нэр нь?"
  • 0:17 - 0:20
    Та "Блокт нэр байдаггүй юм,
  • 0:20 - 0:22
    гудамжууд нэртэй, блокууд зүгээр л
  • 0:22 - 0:24
    гудмын хооронд байдаг нэргүй хэсэг."
  • 0:24 - 0:28
    Тэр эр жоохон гонсойсон байдалтай
    яваад өглөө.
  • 0:28 - 0:31
    Харин одоо Японы нэг гудамжинд
    зогсож байна гэж төсөөл.
  • 0:31 - 0:33
    Та хажуудах хүнээсээ асууна:
  • 0:33 - 0:35
    "Уучлаарай, энэ гудамжны нэр юу вэ?"
  • 0:35 - 0:39
    Тэр хүн: "Тэр блок 17, энэ блок 16."
  • 0:39 - 0:42
    Хариуд нь та "Гэхдээ энэ гудамжны нэр нь?"
  • 0:42 - 0:44
    Нөгөө хүн: "Гудамжны нэр гэж байхгүй.
  • 0:44 - 0:46
    Блокууд л нэртэй.
  • 0:46 - 0:50
    Google газрын зургийг хар л даа.
    Энд блок 14, 15, 16, 17, 18, 19 байна.
  • 0:50 - 0:52
    Эдгээр бүх блокууд нэртэй,
  • 0:52 - 0:56
    харин гудамж бол блокуудын
    хооронд байдаг нэргүй хэсэг."
  • 0:56 - 0:59
    Та: "Тэгвэл гэрийнхээ хаягыг
    яаж мэдэх болж байна?"
  • 0:59 - 1:02
    Өнөөх эр: "Амархан, энэ бол 8-р дүүрэг.
  • 1:02 - 1:05
    Тэр блок 17-ийн 1-р байр."
  • 1:05 - 1:07
    Та: "Би явж байхдаа анзаарсан л даа,
  • 1:07 - 1:09
    байрнуудын дугаар нь эмх цэгцгүй юм."
  • 1:09 - 1:12
    Нөгөө хүн: "Мэдээж эмх цэгцтэй.
    Тэд хэзээ баригдсанаас хамаарна.
  • 1:12 - 1:15
    Блокт хамгийн эхэнд баригдсан
    байшин бол 1-р байр.
  • 1:15 - 1:17
    Дараа баригдсан нь 2-р байр.
  • 1:17 - 1:20
    Дараах нь 3-р байр.
    Ойлгомжтой байгаа биз дээ."
  • 1:20 - 1:24
    Миний дуртай зүйл бол заримдаа бид
    дэлхийн нөгөө өнцөг рүү очиж байж
  • 1:24 - 1:27
    огт мэддэггүй зүйлсээ олж мэдэн,
  • 1:27 - 1:30
    мөн эдгээрийн эсрэг нь ч
    зөв байж болохыг ойлгодог.
  • 1:30 - 1:32
    Жишээлбэл, Хятадын зарим эмч нар
  • 1:32 - 1:35
    тэдний ажил бол таныг
    эрүүл байлгах явдал гэж үздэг.
  • 1:35 - 1:37
    Иймд та эрүүл байгаа сар бүр
    тэдэнд мөнгө өгөх ёстой.
  • 1:37 - 1:40
    Харин та өвдвөл төлөхгүй,
    учир нь тэд ажлаа хийж чадаагүй.
  • 1:40 - 1:42
    Тэд таныг өвдөхөд биш
    эрүүл байхад л баяждаг.
  • 1:42 - 1:44
    (Алга ташилт)
  • 1:44 - 1:47
    Ихэнх хөгжимд бид "нэг"-ийг эхлэл буюу
  • 1:47 - 1:51
    1, 2, 3, 4 гэх хөгжмийн үеийн
    эхлэл гэж боддог.
  • 1:51 - 1:52
    Харин баруун Африкт,
  • 1:52 - 1:54
    "нэг"-г үеийн төсгсөл гэж үздэг.
  • 1:54 - 1:56
    Яг өгүүлбэрийн төгсгөл цэг шиг.
  • 1:56 - 1:59
    Үүнийг зөвхөн хөгжим биш,
    дууны эхлэлд хэрхэн тоолдгоос харж болно.
  • 1:59 - 2:01
    2, 3, 4, 1
  • 2:01 - 2:04
    Мөн энэ газрын зураг ч гэсэн зөв.
  • 2:04 - 2:06
    (Инээд)
  • 2:06 - 2:09
    Нэг хэлц байдаг: Энэтхэгийн талаар
    таны хэлж чадах зүйлсийн
  • 2:09 - 2:11
    эсрэг нь ч гэсэн үнэн.
  • 2:11 - 2:13
    Иймд бүгдээрээ TED эсвэл өөр хаа нэгтээ
  • 2:13 - 2:16
    таны сонссон гайхалтай санааны
  • 2:16 - 2:18
    эсрэг нь ч гэсэн зөв байж болно
    гэдгийг санаарай.
  • 2:18 - 2:20
    Маш их баярлалаа. (Японоор)
Title:
Гаж эсвэл зүгээр л өөр?
Speaker:
Дерек Сиверс
Description:

"Бүх зүйлд нөгөө тал бий" гэдэг үгсийн үнэн эсэхийг Дерек 2 минутанд таны огт төсөөлөөгүй аргаар батлан харуулна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
02:21
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Weird, or just different?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Weird, or just different?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Weird, or just different?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Weird, or just different?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Weird, or just different?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Weird, or just different?
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Weird, or just different?
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for Weird, or just different?
Show all

Mongolian subtitles

Revisions