Гаж эсвэл зүгээр л өөр?
-
0:00 - 0:04Та өөрийгөө Америкийн нэг гудамжинд
зогсож байна гэж төсөөл. -
0:04 - 0:07Япон эр тань дээр ирээд асууна:
-
0:07 - 0:09"Уучлаарай, энэ газрын нэр юу вэ?"
-
0:09 - 0:12Хариуд нь та "Энэ Оак гудамж,
-
0:12 - 0:13тэр бол Элм гудамж,
-
0:13 - 0:15энэ 26, тэр 27 дох нь" гэнэ.
-
0:15 - 0:17Нөгөө эр: "Гэхдээ яг энэ хэсгийн нэр нь?"
-
0:17 - 0:20Та "Блокт нэр байдаггүй юм,
-
0:20 - 0:22гудамжууд нэртэй, блокууд зүгээр л
-
0:22 - 0:24гудмын хооронд байдаг нэргүй хэсэг."
-
0:24 - 0:28Тэр эр жоохон гонсойсон байдалтай
яваад өглөө. -
0:28 - 0:31Харин одоо Японы нэг гудамжинд
зогсож байна гэж төсөөл. -
0:31 - 0:33Та хажуудах хүнээсээ асууна:
-
0:33 - 0:35"Уучлаарай, энэ гудамжны нэр юу вэ?"
-
0:35 - 0:39Тэр хүн: "Тэр блок 17, энэ блок 16."
-
0:39 - 0:42Хариуд нь та "Гэхдээ энэ гудамжны нэр нь?"
-
0:42 - 0:44Нөгөө хүн: "Гудамжны нэр гэж байхгүй.
-
0:44 - 0:46Блокууд л нэртэй.
-
0:46 - 0:50Google газрын зургийг хар л даа.
Энд блок 14, 15, 16, 17, 18, 19 байна. -
0:50 - 0:52Эдгээр бүх блокууд нэртэй,
-
0:52 - 0:56харин гудамж бол блокуудын
хооронд байдаг нэргүй хэсэг." -
0:56 - 0:59Та: "Тэгвэл гэрийнхээ хаягыг
яаж мэдэх болж байна?" -
0:59 - 1:02Өнөөх эр: "Амархан, энэ бол 8-р дүүрэг.
-
1:02 - 1:05Тэр блок 17-ийн 1-р байр."
-
1:05 - 1:07Та: "Би явж байхдаа анзаарсан л даа,
-
1:07 - 1:09байрнуудын дугаар нь эмх цэгцгүй юм."
-
1:09 - 1:12Нөгөө хүн: "Мэдээж эмх цэгцтэй.
Тэд хэзээ баригдсанаас хамаарна. -
1:12 - 1:15Блокт хамгийн эхэнд баригдсан
байшин бол 1-р байр. -
1:15 - 1:17Дараа баригдсан нь 2-р байр.
-
1:17 - 1:20Дараах нь 3-р байр.
Ойлгомжтой байгаа биз дээ." -
1:20 - 1:24Миний дуртай зүйл бол заримдаа бид
дэлхийн нөгөө өнцөг рүү очиж байж -
1:24 - 1:27огт мэддэггүй зүйлсээ олж мэдэн,
-
1:27 - 1:30мөн эдгээрийн эсрэг нь ч
зөв байж болохыг ойлгодог. -
1:30 - 1:32Жишээлбэл, Хятадын зарим эмч нар
-
1:32 - 1:35тэдний ажил бол таныг
эрүүл байлгах явдал гэж үздэг. -
1:35 - 1:37Иймд та эрүүл байгаа сар бүр
тэдэнд мөнгө өгөх ёстой. -
1:37 - 1:40Харин та өвдвөл төлөхгүй,
учир нь тэд ажлаа хийж чадаагүй. -
1:40 - 1:42Тэд таныг өвдөхөд биш
эрүүл байхад л баяждаг. -
1:42 - 1:44(Алга ташилт)
-
1:44 - 1:47Ихэнх хөгжимд бид "нэг"-ийг эхлэл буюу
-
1:47 - 1:511, 2, 3, 4 гэх хөгжмийн үеийн
эхлэл гэж боддог. -
1:51 - 1:52Харин баруун Африкт,
-
1:52 - 1:54"нэг"-г үеийн төсгсөл гэж үздэг.
-
1:54 - 1:56Яг өгүүлбэрийн төгсгөл цэг шиг.
-
1:56 - 1:59Үүнийг зөвхөн хөгжим биш,
дууны эхлэлд хэрхэн тоолдгоос харж болно. -
1:59 - 2:012, 3, 4, 1
-
2:01 - 2:04Мөн энэ газрын зураг ч гэсэн зөв.
-
2:04 - 2:06(Инээд)
-
2:06 - 2:09Нэг хэлц байдаг: Энэтхэгийн талаар
таны хэлж чадах зүйлсийн -
2:09 - 2:11эсрэг нь ч гэсэн үнэн.
-
2:11 - 2:13Иймд бүгдээрээ TED эсвэл өөр хаа нэгтээ
-
2:13 - 2:16таны сонссон гайхалтай санааны
-
2:16 - 2:18эсрэг нь ч гэсэн зөв байж болно
гэдгийг санаарай. -
2:18 - 2:20Маш их баярлалаа. (Японоор)
- Title:
- Гаж эсвэл зүгээр л өөр?
- Speaker:
- Дерек Сиверс
- Description:
-
"Бүх зүйлд нөгөө тал бий" гэдэг үгсийн үнэн эсэхийг Дерек 2 минутанд таны огт төсөөлөөгүй аргаар батлан харуулна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 02:21
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Weird, or just different? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Weird, or just different? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Weird, or just different? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Weird, or just different? | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Weird, or just different? | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Weird, or just different? | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Weird, or just different? | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for Weird, or just different? |