Return to Video

Стандартчилсан тестээс татгалзах хэрэгтэй юу? - Арло Кемпф

  • 0:09 - 0:12
    Бидний мэдэж байгаагаар анхны
    стандартчилсан тест нь
  • 0:12 - 0:15
    2000 гаруй жилийн өмнө Хятад улсад
  • 0:15 - 0:18
    Хан эзэнт гүрний үед хэрэгжиж байжээ.
  • 0:18 - 0:23
    Хятадууд үүнийг төрийн албан тушаалтныг
    сонгон шалгаруулахад ашигладаг байв.
  • 0:23 - 0:26
    Шалгалтын агуулга нь гүн ухаан,
  • 0:26 - 0:27
    газар тариалан,
  • 0:27 - 0:29
    бүр цэргийн бодлого хүртэл багтдаг байв.
  • 0:29 - 0:34
    Стандартчилсан тест нь дэлхий даяар хоёр
    мянган жилийн турш хэрэглэгдсээр
  • 0:34 - 0:36
    өнөөдөр бид тестийг
  • 0:36 - 0:40
    Францын гал сөнөөгчдийн шатаар авирах
    чадварыг үнэлэхээс авахуулаад
  • 0:40 - 0:43
    Канадын дипломатчдын хэлний шалгалт гээд
  • 0:43 - 0:46
    сургуулийн сурагчдад хүртэл гээд
    бүх зүйлд хэрэглэдэг.
  • 0:46 - 0:48
    Зарим стандартчилсан тест нь зөвхөн
  • 0:48 - 0:52
    шалгуулагчийн үр дүнг хооронд нь
    оноогоор харьцуулан хэмждэг.
  • 0:52 - 0:57
    Зарим нь урьдаас тогтоосон шалгуурыг
    шалгуулагч хэрхэн хангаж буйг хэмждэг.
  • 0:57 - 1:00
    Тэгэхээр нэг гал сөнөөгчийн
  • 1:00 - 1:03
    шатаар авирч гарах хугацааг
  • 1:03 - 1:06
    бусад гал сөнөөгчдийн хугацаатай
    харьцуулах замаар хэмжиж болно.
  • 1:06 - 1:09
    Үүнийг олон хүний нэрлэдгээр
    хонх хэлбэрийн мурийгаар илэрхийлж болно.
  • 1:09 - 1:13
    Эсвэл үүнийг тогтсон шалгууртай
    харьцуулан үнэлж болно.
  • 1:13 - 1:17
    Тухайлбал, тодорхой хугацаанд,
    тодорхой тооны шатаар, тогтоосон зайд
  • 1:17 - 1:20
    тодорхой хэмжээний ачааг
    зөөх шалгуур байж болно.
  • 1:20 - 1:25
    Үүнтэй адил дипломатчийг шалгалт өгч буй
    бусад дипломатчидтай,
  • 1:25 - 1:27
    эсвэл хэлний чадварын түвшинг тогтоохоор
  • 1:27 - 1:31
    тогтоосон багц шалгууртай
    харьцуулан хэмжинэ.
  • 1:31 - 1:36
    Энэ бүх үр дүнг хувиар
    илэрхийлэн гаргаж болдог.
  • 1:36 - 1:42
    Дипломатч 70 хувьд байвал шалгуулагчдын
    70% нь түүнээс доош оноо авсан гэсэн үг.
  • 1:42 - 1:47
    Хэрвээ тэр 30 хувьд байвал шалгуулагчдын
    70% нь түүнээс дээш оноо авсан байх нь.
  • 1:47 - 1:51
    Стандартчилсан тест нь
    заримдаа маргаан дагуулдаг боловч
  • 1:51 - 1:53
    энэ нь зүгээр л нэг хэрэгсэл билээ.
  • 1:53 - 1:57
    Стандартчилсан тестийг шугам гэж
    төсөөлөөд үзье.
  • 1:57 - 1:59
    Шугамын хэрэглээ нь
    хоёр зүйлээс хамаарна.
  • 1:59 - 2:02
    Нэгт, ашиглах зориулалт юм.
  • 2:02 - 2:05
    Шугамаар гаднах
    температурыг, эсвэл
  • 2:05 - 2:07
    хэн нэгний хэр чанга дуулж байгааг
    хэмжиж чадахгүй.
  • 2:07 - 2:11
    Хоёрт, шугамын хэрэглээ үүний бүтэц
    дизайнаас хамаарна.
  • 2:11 - 2:14
    Жүрж жимсний тойргийг хэмжих
    хэрэгтэй боллоо гэж бодъё.
  • 2:14 - 2:17
    Шугам зөвхөн уртыг хэмжих бөгөөд
    энэ бидэнд хэрэгтэй хэмжигдэхүүн мөн,
  • 2:17 - 2:22
    гэвч энэ бидний хүсээд байгаа даалгаврыг
    гүйцэтгэхүйц уян хатан бүтэцгүй билээ.
  • 2:22 - 2:25
    Тэгэхээр хэрвээ стандартчилсан тестийг
    буруу зорилгоор ашиглавал,
  • 2:25 - 2:27
    эсвэл буруу зохиовол
  • 2:27 - 2:32
    үр дүндээ буруу зүйлийг л хэмжих болно.
  • 2:32 - 2:33
    Сургуулийн хувьд
  • 2:33 - 2:37
    сандарч, түгшсэн сурагчид
    стандартчилсан шалгалт өгөхдөө
  • 2:37 - 2:38
    хариултыг мэддэггүйдээ биш
  • 2:38 - 2:40
    харин хэт их сандарснаасаа болоод
  • 2:40 - 2:44
    мэддэг зүйл дээрээ алдаа гаргадаг.
  • 2:44 - 2:45
    Унших чадвар муутай сурагчдад
  • 2:45 - 2:48
    математикийн бодлогын өгөгдлийг
    ойлгохгүй байх асуудал гардаг
  • 2:48 - 2:51
    тул тестийн үр дүнд тэдний
    тоо бодох чадвараас илүүтэй
  • 2:51 - 2:54
    унших чадвар нөлөөлнө.
  • 2:54 - 2:56
    Таньж мэдэхгүй соёлын байдлыг дүрсэлсэн
  • 2:56 - 2:59
    жишээ бүхий тестүүд нь
    сурагчдыг төөрөгдүүлснээр
  • 2:59 - 3:01
    тэд муу хийж болзошгүй нь
  • 3:01 - 3:03
    шалгуулагчийн тухайн соёлын талаарх
    мэдлэгийг шалгахаас бус
  • 3:03 - 3:06
    хичээлийн мэдлэгийг шалгаж чадахгүй.
  • 3:06 - 3:11
    Ийм тохиолдолд тестийг өөр өөр
    бүтэцтэй зохиох хэрэгтэй болж магадгүй.
  • 3:11 - 3:13
    Стандартчилсан тест нь бүтээлч сэтгэлгээ,
  • 3:13 - 3:17
    шүүмжлэлт сэтгэлгээ,
    хамтран ажиллах чадвар гээд
  • 3:17 - 3:21
    дотоод ур чадваруудыг
    хэмжиж тэр бүр чаддаггүй.
  • 3:21 - 3:22
    Хэрвээ тестийг тааруу зохиовол,
  • 3:22 - 3:24
    эсвэл буруу зориулалтаар ашиглавал,
  • 3:24 - 3:27
    хэмжих боломжоос нь
    давсан зүйлд ашиглавал,
  • 3:27 - 3:30
    үр дүн нь баталгаатай,
    үнэн зөв гарч чадахгүй байх эрсдэлтэй.
  • 3:30 - 3:33
    Баталгаатай, үнэн зөв байх нь
    стандартчилсан тестийг
  • 3:33 - 3:36
    ойлгох хоёр гол санаа юм.
  • 3:36 - 3:37
    Энэ хоёрын ялгааг ойлгуулахын
    тулд
  • 3:37 - 3:40
    хоёр эвдэрхий халууны шилээр
    жишээ авъя.
  • 3:40 - 3:42
    Баталгаагүй халууны шил нь
    хэмжих бүрт
  • 3:42 - 3:46
    өөр өөр хэмийг заана.
  • 3:46 - 3:51
    Баталгаатай боловч буруу заадаг халууны
    шил 10 хэмээр илүү заадаг.
  • 3:51 - 3:55
    Үнэн зөв байх нь үр дүнг хэр зөв
    тайлж уншихаас мөн хамаардаг.
  • 3:55 - 3:59
    Хэрэв тестийн үр дүн
    өөр зүйлийг илэрхийлж байвал
  • 3:59 - 4:02
    тест үнэн зөв байх зарчимд
    асуудал гарлаа гэсэн үг.
  • 4:02 - 4:06
    Шугамаар зааны ямар жинтэйг хэмжиж,
  • 4:06 - 4:08
    өглөө юу идсэнийг нь мэдэж болдоггүй шиг
  • 4:08 - 4:14
    стандартчилсан тестийг зөвхөн хэн
    нэгний хэр ухаантайг,
  • 4:14 - 4:17
    дипломатчийн хүнд нөхцөл байдлыг
    хэрхэн шийдвэрлэхийг,
  • 4:17 - 4:21
    эсвэл гал сөнөөгчийн хэр эр зоригтойг
    хэмжиж чадна гэж найдах хэрэггүй.
  • 4:21 - 4:25
    Тэгэхээр стандартчилсан тест богино
    хугацаанд олон хүний талаар
  • 4:25 - 4:27
    бага зэрэг мэдэхэд хэрэг болох байх.
  • 4:27 - 4:31
    Гэвч энэ нь нэг хүний талаар
    дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадахгүй.
  • 4:31 - 4:36
    Тест нь шалгуулагчдын хувьд
    таагүй байдлаар, бас сөргөөр нөлөөлж,
  • 4:36 - 4:39
    заримдаа урт удаан хугацааны
    сөрөг үр дагаврыг авчирдаг талаар
  • 4:39 - 4:42
    нийгмийн ухааны олон эрдэмтэд
    санаа зовж байна.
  • 4:42 - 4:44
    Гэсэн хэдий ч тестийг буруутгаж
    болохгүй.
  • 4:44 - 4:48
    Зөв үедээ зөв тестээ хэрэглэж
  • 4:48 - 4:51
    үр дүнг нь зөв тайлбарлах нь
    бидний сонголт юм.
Title:
Стандартчилсан тестээс татгалзах хэрэгтэй юу? - Арло Кемпф
Description:

Үнэгүй аудио номыг татаж аваад TED-Ed-ийн ашгийн бус үйл ажиллагааг дэмжээрэй: http://www.audible.com/teded

Хичээлийг бүтэн үзэх: https://ed.ted.com/lessons/should-we-get-rid-of-standardized-testing-arlo-kempf

Өнөөгийн цаг үед стандартчилсан тест нь боловсролын салбарт хамгийн их яригддаг сэдвийн нэг болоод байгаа ч энэхүү хэмжих аргыг бид хоёр мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн. Мөн стандарт тестийн үр дүн нь зарим зүйлсийг ойлгоход бидэнд тусалж болох ч буруу хэрэглэсэн тохиолдол буруу ойлголтыг өгч болдог. Тэгэхээр тэдгээр тестүүд нь яг юуг хэмждэг бэ? Мөн тэдгээр нь ямар үнэ цэнэтэй бэ? Энэ бүхнийг Арло Кемф судаллаа.

Хичээлийг Арло Кемф, дуут дүрсийг CUB Animation.

Дэмжлэг үзүүлж буй ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлье! Та бүхэн байхгүй бол энэхүү видео бүтэх боломжгүй байлаа.
Силас Шварц, Фабио Петерс, МЖ Тан Минжие, Юансон Ли, Жейсон A Саслов, Майкл Акилина, Жоан Лүис, Аяан Хэбан, Генри Ли, Элиас Вевел, Нина, Бижан Баяат Мохтари, Кайл Нгуен, Тейлор Хантер, Ноа Шори, Лекс Азеведу, Мэрит Гэймэрцфилдэр, Бев Миллар, Жон Кристиан С.Рамос, Риши Пaшaм, Жувал.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:41

Mongolian subtitles

Revisions Compare revisions