WEBVTT 00:00:09.061 --> 00:00:12.162 Бидний мэдэж байгаагаар анхны стандартчилсан тест нь 00:00:12.162 --> 00:00:15.412 2000 гаруй жилийн өмнө Хятад улсад 00:00:15.412 --> 00:00:18.223 Хан эзэнт гүрний үед хэрэгжиж байжээ. 00:00:18.223 --> 00:00:23.483 Хятадууд үүнийг төрийн албан тушаалтныг сонгон шалгаруулахад ашигладаг байв. 00:00:23.483 --> 00:00:25.572 Шалгалтын агуулга нь гүн ухаан, 00:00:25.572 --> 00:00:26.637 газар тариалан, 00:00:26.637 --> 00:00:28.963 бүр цэргийн бодлого хүртэл багтдаг байв. 00:00:28.963 --> 00:00:33.790 Стандартчилсан тест нь дэлхий даяар хоёр мянган жилийн турш хэрэглэгдсээр 00:00:33.790 --> 00:00:35.882 өнөөдөр бид тестийг 00:00:35.882 --> 00:00:39.838 Францын гал сөнөөгчдийн шатаар авирах чадварыг үнэлэхээс авахуулаад 00:00:39.838 --> 00:00:43.323 Канадын дипломатчдын хэлний шалгалт гээд 00:00:43.323 --> 00:00:45.914 сургуулийн сурагчдад хүртэл гээд бүх зүйлд хэрэглэдэг. 00:00:45.914 --> 00:00:48.024 Зарим стандартчилсан тест нь зөвхөн 00:00:48.024 --> 00:00:51.784 шалгуулагчийн үр дүнг хооронд нь оноогоор харьцуулан хэмждэг. 00:00:51.784 --> 00:00:57.455 Зарим нь урьдаас тогтоосон шалгуурыг шалгуулагч хэрхэн хангаж буйг хэмждэг. 00:00:57.455 --> 00:00:59.713 Тэгэхээр нэг гал сөнөөгчийн 00:00:59.713 --> 00:01:02.594 шатаар авирч гарах хугацааг 00:01:02.594 --> 00:01:05.604 бусад гал сөнөөгчдийн хугацаатай харьцуулах замаар хэмжиж болно. 00:01:05.604 --> 00:01:09.443 Үүнийг олон хүний нэрлэдгээр хонх хэлбэрийн мурийгаар илэрхийлж болно. 00:01:09.443 --> 00:01:13.414 Эсвэл үүнийг тогтсон шалгууртай харьцуулан үнэлж болно. 00:01:13.414 --> 00:01:17.004 Тухайлбал, тодорхой хугацаанд, тодорхой тооны шатаар, тогтоосон зайд 00:01:17.004 --> 00:01:19.924 тодорхой хэмжээний ачааг зөөх шалгуур байж болно. 00:01:19.924 --> 00:01:24.702 Үүнтэй адил дипломатчийг шалгалт өгч буй бусад дипломатчидтай, 00:01:24.702 --> 00:01:27.145 эсвэл хэлний чадварын түвшинг тогтоохоор 00:01:27.145 --> 00:01:31.054 тогтоосон багц шалгууртай харьцуулан хэмжинэ. 00:01:31.054 --> 00:01:35.785 Энэ бүх үр дүнг хувиар илэрхийлэн гаргаж болдог. 00:01:35.785 --> 00:01:41.774 Дипломатч 70 хувьд байвал шалгуулагчдын 70% нь түүнээс доош оноо авсан гэсэн үг. 00:01:41.774 --> 00:01:47.335 Хэрвээ тэр 30 хувьд байвал шалгуулагчдын 70% нь түүнээс дээш оноо авсан байх нь. 00:01:47.335 --> 00:01:50.746 Стандартчилсан тест нь заримдаа маргаан дагуулдаг боловч 00:01:50.746 --> 00:01:52.525 энэ нь зүгээр л нэг хэрэгсэл билээ. 00:01:52.525 --> 00:01:56.696 Стандартчилсан тестийг шугам гэж төсөөлөөд үзье. 00:01:56.696 --> 00:01:59.395 Шугамын хэрэглээ нь хоёр зүйлээс хамаарна. 00:01:59.395 --> 00:02:02.157 Нэгт, ашиглах зориулалт юм. 00:02:02.157 --> 00:02:04.986 Шугамаар гаднах температурыг, эсвэл 00:02:04.986 --> 00:02:07.446 хэн нэгний хэр чанга дуулж байгааг хэмжиж чадахгүй. 00:02:07.446 --> 00:02:10.865 Хоёрт, шугамын хэрэглээ үүний бүтэц дизайнаас хамаарна. 00:02:10.865 --> 00:02:14.146 Жүрж жимсний тойргийг хэмжих хэрэгтэй боллоо гэж бодъё. 00:02:14.146 --> 00:02:17.487 Шугам зөвхөн уртыг хэмжих бөгөөд энэ бидэнд хэрэгтэй хэмжигдэхүүн мөн, 00:02:17.487 --> 00:02:22.238 гэвч энэ бидний хүсээд байгаа даалгаврыг гүйцэтгэхүйц уян хатан бүтэцгүй билээ. 00:02:22.238 --> 00:02:25.366 Тэгэхээр хэрвээ стандартчилсан тестийг буруу зорилгоор ашиглавал, 00:02:25.366 --> 00:02:27.237 эсвэл буруу зохиовол 00:02:27.237 --> 00:02:31.627 үр дүндээ буруу зүйлийг л хэмжих болно. 00:02:31.627 --> 00:02:32.907 Сургуулийн хувьд 00:02:32.907 --> 00:02:36.678 сандарч, түгшсэн сурагчид стандартчилсан шалгалт өгөхдөө 00:02:36.678 --> 00:02:38.408 хариултыг мэддэггүйдээ биш 00:02:38.408 --> 00:02:40.116 харин хэт их сандарснаасаа болоод 00:02:40.116 --> 00:02:43.735 мэддэг зүйл дээрээ алдаа гаргадаг. 00:02:43.735 --> 00:02:45.168 Унших чадвар муутай сурагчдад 00:02:45.168 --> 00:02:48.078 математикийн бодлогын өгөгдлийг ойлгохгүй байх асуудал гардаг 00:02:48.078 --> 00:02:50.878 тул тестийн үр дүнд тэдний тоо бодох чадвараас илүүтэй 00:02:50.878 --> 00:02:53.518 унших чадвар нөлөөлнө. 00:02:53.518 --> 00:02:55.578 Таньж мэдэхгүй соёлын байдлыг дүрсэлсэн 00:02:55.578 --> 00:02:59.168 жишээ бүхий тестүүд нь сурагчдыг төөрөгдүүлснээр 00:02:59.168 --> 00:03:00.617 тэд муу хийж болзошгүй нь 00:03:00.617 --> 00:03:03.409 шалгуулагчийн тухайн соёлын талаарх мэдлэгийг шалгахаас бус 00:03:03.409 --> 00:03:05.698 хичээлийн мэдлэгийг шалгаж чадахгүй. 00:03:05.698 --> 00:03:11.090 Ийм тохиолдолд тестийг өөр өөр бүтэцтэй зохиох хэрэгтэй болж магадгүй. 00:03:11.090 --> 00:03:13.419 Стандартчилсан тест нь бүтээлч сэтгэлгээ, 00:03:13.419 --> 00:03:16.638 шүүмжлэлт сэтгэлгээ, хамтран ажиллах чадвар гээд 00:03:16.638 --> 00:03:20.658 дотоод ур чадваруудыг хэмжиж тэр бүр чаддаггүй. 00:03:20.658 --> 00:03:22.378 Хэрвээ тестийг тааруу зохиовол, 00:03:22.378 --> 00:03:24.300 эсвэл буруу зориулалтаар ашиглавал, 00:03:24.300 --> 00:03:26.553 хэмжих боломжоос нь давсан зүйлд ашиглавал, 00:03:26.553 --> 00:03:29.849 үр дүн нь баталгаатай, үнэн зөв гарч чадахгүй байх эрсдэлтэй. 00:03:29.849 --> 00:03:32.939 Баталгаатай, үнэн зөв байх нь стандартчилсан тестийг 00:03:32.939 --> 00:03:35.619 ойлгох хоёр гол санаа юм. 00:03:35.619 --> 00:03:37.300 Энэ хоёрын ялгааг ойлгуулахын тулд 00:03:37.300 --> 00:03:40.389 хоёр эвдэрхий халууны шилээр жишээ авъя. 00:03:40.389 --> 00:03:42.289 Баталгаагүй халууны шил нь хэмжих бүрт 00:03:42.289 --> 00:03:45.542 өөр өөр хэмийг заана. 00:03:45.542 --> 00:03:51.191 Баталгаатай боловч буруу заадаг халууны шил 10 хэмээр илүү заадаг. 00:03:51.191 --> 00:03:55.460 Үнэн зөв байх нь үр дүнг хэр зөв тайлж уншихаас мөн хамаардаг. 00:03:55.460 --> 00:03:58.771 Хэрэв тестийн үр дүн өөр зүйлийг илэрхийлж байвал 00:03:58.771 --> 00:04:01.934 тест үнэн зөв байх зарчимд асуудал гарлаа гэсэн үг. 00:04:01.934 --> 00:04:06.092 Шугамаар зааны ямар жинтэйг хэмжиж, 00:04:06.092 --> 00:04:08.302 өглөө юу идсэнийг нь мэдэж болдоггүй шиг 00:04:08.302 --> 00:04:14.181 стандартчилсан тестийг зөвхөн хэн нэгний хэр ухаантайг, 00:04:14.181 --> 00:04:16.733 дипломатчийн хүнд нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэхийг, 00:04:16.733 --> 00:04:20.622 эсвэл гал сөнөөгчийн хэр эр зоригтойг хэмжиж чадна гэж найдах хэрэггүй. 00:04:20.622 --> 00:04:24.842 Тэгэхээр стандартчилсан тест богино хугацаанд олон хүний талаар 00:04:24.842 --> 00:04:26.562 бага зэрэг мэдэхэд хэрэг болох байх. 00:04:26.562 --> 00:04:31.013 Гэвч энэ нь нэг хүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадахгүй. 00:04:31.013 --> 00:04:35.732 Тест нь шалгуулагчдын хувьд таагүй байдлаар, бас сөргөөр нөлөөлж, 00:04:35.732 --> 00:04:38.846 заримдаа урт удаан хугацааны сөрөг үр дагаврыг авчирдаг талаар 00:04:38.846 --> 00:04:42.388 нийгмийн ухааны олон эрдэмтэд санаа зовж байна. 00:04:42.388 --> 00:04:44.389 Гэсэн хэдий ч тестийг буруутгаж болохгүй. 00:04:44.389 --> 00:04:48.179 Зөв үедээ зөв тестээ хэрэглэж 00:04:48.179 --> 00:04:51.063 үр дүнг нь зөв тайлбарлах нь бидний сонголт юм.