Хагас сая нууц
-
0:00 - 0:03Сайн байцгаана уу?
Намайг Фрэнк гэдэг. -
0:03 - 0:05Би бол нууц цуглуулагч.
-
0:05 - 0:08Бүх зүйл нэг галзуу гэмээр
санаанаас эхэлсэн юм. -
0:08 - 0:102004 оны 11 сард,
-
0:10 - 0:13би 3000 гаруй ил захидал хэвлээд
өөртөө хаягласан. -
0:13 - 0:14Яг энэ шиг.
-
0:14 - 0:16Тэд нэг талдаа хоосон,
-
0:16 - 0:18нөгөө талд нь
-
0:18 - 0:20би энгийн заавар бичсэн.
-
0:20 - 0:23Би хүмүүсийг хэзээ ч хүнд хэлэхгүй
гэж боддог нууцаа -
0:23 - 0:26нэрээ тавихгүйгээр хуваалцахыг хүссэн.
-
0:26 - 0:28Тэдгээр ил захидлыг тохиолдлын аргаар
-
0:28 - 0:31Вашингтон хотын гудамжинд тараав.
-
0:31 - 0:33Үүнээс юу хүлээхээ ч мэдээгүй.
-
0:33 - 0:36Удалгүй энэ санаа маш хурдан
тархаж эхэллээ. -
0:36 - 0:39Хүмүүс өөрсдөө ил захидал худалдаж авч
-
0:39 - 0:40эсвэл хийж эхэлсэн юм.
-
0:40 - 0:44Гэрийнхээ шуудангийн хаягаар
нууц хүлээж авах боллоо. -
0:44 - 0:46Зөвхөн Вашингтоны марктай биш,
-
0:46 - 0:48мөн Техас, Калифорни мужууд,
-
0:48 - 0:51Ванкувер хот, бүр Шинэ Зеланд,
Иракаас хүртэл ирсэн байсан. -
0:51 - 0:55Удалгүй миний галзуу санаа тийм ч
галзуу санагдахаа больсон. -
0:55 - 0:57"PostSecret.com" бол
-
0:57 - 1:01хамгийн их хүн ордог
сурталчилгаа тавьдаггүй блог. -
1:01 - 1:05Энэ бол миний одоогийн
ил захидлын цуглуулга. -
1:07 - 1:09Та нар миний эхнэрийг
-
1:09 - 1:10боодол ил захидлыг
-
1:10 - 1:14хагас сая нууц дээр
өрж тавихыг хичээж байгааг харж байна. -
1:14 - 1:16Би яахыг хүссэн бэ гэхээр
-
1:16 - 1:19та нартай цуглуулганыхаа
хамгийн нандин нууцуудаа -
1:19 - 1:22хуваалцах гэсэн юм.
-
1:22 - 1:24Эхнийх нь энэ байна.
-
1:26 - 1:29"Эдгээр маркийг би хүүхэд байхдаа олоод
-
1:29 - 1:31явуулах хүнээ олох гэж
-
1:31 - 1:33бүх насаараа хүлээж байсан юм.
-
1:33 - 1:36Хэзээ ч тйим хүн олоогүй.."
-
1:36 - 1:38Нууц олон хэлбэртэй байж болдог.
-
1:38 - 1:40Гайхмаар,
-
1:40 - 1:42хөгжилтэй эсвэл сэтгэл хөдөлгөм.
-
1:42 - 1:45Тэд биднийг өөрсдийн
сэтгэлийн гүн дэх мөн чанар, -
1:45 - 1:49эсвэл хэзээ ч уулзахгүй
хүмүүстэй холбож өгдөг. -
1:49 - 1:53[Надтай муухай харьцсан хүмүүст
би кофейнгүй кофе өгдөг.] -
1:53 - 1:56(Инээд)
-
2:00 - 2:02Магадгүй та нарын нэг нь
үүнийг явуулсан байх. -
2:02 - 2:03Хэлж мэдэхгүй юм.
-
2:03 - 2:05Ил захидал хийгээд над руу явуулахдаа
-
2:05 - 2:08хүмүүс ямар их бүтээлч
сэтгэлгээ гаргадгийг -
2:08 - 2:10эндээс харж болно.
-
2:10 - 2:12Үүнийг Старбаксын аяганы тал дээр
-
2:12 - 2:16марк наагаад, нөгөө талд нь миний
хаягийг бичээд явуулсан нь илт байна. -
2:18 - 2:22"Миний хайрт төрсөн ээж минь,
би гайхалтай эцэг эхтэй болсон. -
2:22 - 2:25Бас хайраа олсон. Би аз жаргалтай байна."
-
2:26 - 2:30Нууцууд бидэнд хүмүүсийн амьдралын
тоолж барамгүй ээдрээ, -
2:30 - 2:32эмзэг байдал, эр зоригийг сануулж байдаг.
-
2:32 - 2:34Одоог ч чимээгүйхэн
-
2:34 - 2:37бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралд
-
2:37 - 2:39нөлөөлсөөр байдаг.
-
2:41 - 2:44"Намайг 9 сарын 11-ний явдлаас өмнө
мэддэг байсан хүмүүс -
2:44 - 2:46бүгд намайг үхсэн гэж бодож байгаа."
-
2:53 - 2:57"Би хэт ёсорхог шашин шүтсэн хүмүүстэй
ажилладаг байхдаа -
2:57 - 2:59заримдаа дотуур өмдөө өмсдөггүй байсан.
-
2:59 - 3:02Тэгээд дотроо инээд хүрээд явдаг байсан."
-
3:02 - 3:06(Инээд)
-
3:10 - 3:13Дараагийнхийг хуваалцахаас өмнө
багахан тайлбар хийх хэрэгтэй байх. -
3:13 - 3:15Би сургуулиуд дээр очиж лекц унших,
-
3:15 - 3:17нууцуудаасаа хуваалцах их дуртай.
-
3:17 - 3:20Заримдаа үлдэж
-
3:20 - 3:23номон дээр гарын үсэг зурж,
оюутнуудтай зураг авахуулдаг. -
3:23 - 3:25Дараагийн ил захидал
-
3:25 - 3:27тэр зурагнуудын нэгээр хийгдсэн.
-
3:27 - 3:29Бас яг өнөөдөр шиг
-
3:29 - 3:31тэр PostSecret үйл ажиллагаан дээр
-
3:31 - 3:34утасгүй микрофон ашиглаж байсан.
-
3:36 - 3:39"Таны микрофон бэлтгэлийн үеэр
унтраагүй байсан. -
3:39 - 3:41Бид бүгд таны шээхийг сонссон."
-
3:41 - 3:44(Инээд)
-
3:50 - 3:53Үүнийг болох үед надад
маш ичгэвтэр байсан. -
3:53 - 3:56Гэхдээ дараа нь үүнээс дор байж
болох байсныг ойлгосон. -
3:56 - 3:58(Инээд)
-
3:58 - 4:00Миний юу хэлэх гэснийг
ойлгож байгаа биз дээ. -
4:03 - 4:05"Энэ дугтуйн дотор
-
4:05 - 4:07миний урж хаясан
-
4:07 - 4:09амиа хорлох захидал байгаа.
-
4:09 - 4:12Одоо би энэ дэлхий дээрх хамгийн аз
жаргалтай хүн болсон мэт санагдаж байна." -
4:16 - 4:20"Энэ эрчүүдийн нэг нь миний хүүгийн эцэг.
-
4:20 - 4:23Тэр үүнийг нууц хэвээр хадгалахын тулд
надад маш их мөнгө төлдөг." -
4:23 - 4:26(Инээд)
-
4:33 - 4:36"Тэр нэг бямба гариг чи намайг
хаана байгааг гайхаж байсан, -
4:36 - 4:38би чамд бөгж авч байсан.
-
4:38 - 4:40Тэр яг одоо миний халаасанд байна."
-
4:40 - 4:43Би энэ захидлыг өөрийн
PostSecret блог дээр -
4:43 - 4:452 жилийн өмнө Валентины баяраар тавьсан.
-
4:45 - 4:48Тэр хамгийн доор нь,
урт нийтлэлийн сүүлд байсан. -
4:48 - 4:51Тэгээд хэдэн цагийн турш дээшээ гараагүй.
-
4:51 - 4:53Энэ захидлыг явуулсан залуугаас
-
4:53 - 4:55сонирхолтой мэйл ирэх хүртэл шүү дээ.
-
4:55 - 4:56Тэр бичихдээ "Фрэнк, би чамтай
-
4:56 - 4:59надад сая юу тохиолдсоныг хуваалцъя."
-
4:59 - 5:03"Миний өвдөг одоо болтол чичирч байна.
-
5:03 - 5:053 жилийн турш би найз охинтойгоо
-
5:05 - 5:07ням гаригийн өглөө бүр
-
5:07 - 5:09Postsecret блог руу орж
-
5:09 - 5:12нууцуудыг чангаар уншдаг
уламжлалтай болсон. -
5:12 - 5:15Би түүнд заримыг нь,
тэр надад заримыг нь уншиж өгдөг. -
5:15 - 5:17Энэ нь бид хоёрыг жилээс жилд
-
5:17 - 5:19илүү дотно болгосоор ирсэн.
-
5:19 - 5:21Тэгээд миний гэнэтийн бэлэг болгож
-
5:21 - 5:23түүнийг гуйх гэж байгааг
-
5:23 - 5:24нийтэлснийг мэдээд
-
5:24 - 5:26би үнэхээр их баярласан.
-
5:26 - 5:29Би тайван харагдаж юу ч
мэдэгдэхгүй байхыг хичээсэн. -
5:29 - 5:30Ням гариг бүр шиг.
-
5:30 - 5:34Бид нууцыг хамтдаа чангаар уншиж эхэллээ.
-
5:35 - 5:38Энэ удаад тэр нэг бүрчлэн унших гэж
-
5:38 - 5:40хэтэрхий удаж байх шиг санагдсан.
-
5:40 - 5:42Эцэст нь тэр уншлаа.
-
5:42 - 5:45Тэр хамгийн сүүлийн нууц болох
гэрлэх саналыг харав. -
5:45 - 5:49Тэр нэг хараад, дахиж нэг уншлаа."
-
5:49 - 5:51Тэр эргэж хараад
-
5:51 - 5:54"Энэ манай муур уу?" гэж асуусан.
-
5:54 - 5:58(Инээд)
-
6:02 - 6:04Бүсгүй эргэж харах үед
-
6:04 - 6:06залуу өвдөглөж суугаад бөгжөө
барьсан байв. -
6:06 - 6:09Тэр асуултаа тавихад бүсгүй зөвшөөрч
бүх зүйл аз жаргалтай төгссөн. -
6:09 - 6:11Би түүн рүү хариу бичээд
-
6:11 - 6:13"Надтай ямар ч хамаагүй зураг хуваалцаач.
-
6:13 - 6:15Нийт PostSecret-ийн уншигчидтай
хуваалцаж, -
6:15 - 6:18бүх хүмүүстэй чиний гайхамшигт
түүхийг хуваалцмаар байна" гэсэн юм. -
6:18 - 6:20Тэр надад энэ зургийг явуулсан.
-
6:20 - 6:24(Инээд)
-
6:26 - 6:29"Би чиний зургийн аппаратыг
Лоллапалуза наадмын үеэр зун олсон. -
6:29 - 6:31Зургуудыг чинь угаалгасан.
-
6:32 - 6:36Чамд өгөхдөө их баяртай байх болно."
-
6:36 - 6:38Энэ зураг хаясан эзэндээ
-
6:38 - 6:40буцаж очоогүй боловч
-
6:40 - 6:43энэ нууц олон хүний амьдралд нөлөөлсөн.
-
6:43 - 6:46Жишээ нь, Канадын нэгэн оюутан
-
6:46 - 6:48Мэтти байна.
-
6:48 - 6:50Мэтти тэр нууцаас санаа авч
-
6:50 - 6:51өөрий цахим хуудсыг нээсэн.
-
6:52 - 6:55"БиЧинийКамерийгОлсон" гэдэг цахим хуудас.
-
6:55 - 6:56Мэтти хүмүүст
-
6:56 - 7:00өөрсдийн олсон зургийн аппарат,
-
7:00 - 7:01алдагдсан мемори картуудыг
-
7:01 - 7:04"төөрсөн" зурагтай нь түүнд
илгээхийг санал болгодог. -
7:04 - 7:05Мэтти эдгээр
аппаратнуудын зургийг -
7:05 - 7:09долоо хоног бүр өөрийнхөө
цахим хуудсан дээр нийтэлдэг. -
7:09 - 7:10Хүмүүс тийшээ орж
-
7:10 - 7:13хаясан зургаа олж харах
-
7:13 - 7:16эсвэл өөр хэн нэгэнд хайж байгаа зургаа
-
7:16 - 7:20олоход нь тусалдаг.
-
7:20 - 7:23Энэ надад хамгийн их таалагдсан.
-
7:23 - 7:25(Инээд)
-
7:25 - 7:29Мэтти энэ мэргэн аргыг хэрэглэхдээ
-
7:29 - 7:33үл таних хүмүүсийн сайхан
сэтгэл дээр тулгуурласан. -
7:33 - 7:35Энэ санаа сонсогдож байгаа шигээ энгийн.
-
7:35 - 7:39Гэхдээ хүмүүсийн амьдралд
маш ихээр нөлөөлөх боломжтой. -
7:39 - 7:40Мэтти надтай
-
7:40 - 7:42энэ зурган дээрх ээжээс ирсэн
-
7:42 - 7:46талархлын захидлыг хуваалцсан юм.
-
7:46 - 7:50"Энэ би нөхөр, хүү хоёртойгоо байна.
-
7:50 - 7:53Бусад зургууд нь хүнд өвчтэй
эмээгийн минь зургууд. -
7:53 - 7:56Энэ хуудсаа нээсэнд чинь баярлалаа.
-
7:56 - 7:58Эдгээр зураг таны төсөөлж
байгаагаас ч илүү чухал. -
7:58 - 8:01Миний хүүгийн төрсөн зураг энд байгаа.
-
8:01 - 8:03Тэр маргааш 4 нас хүрнэ."
-
8:05 - 8:07Энд байгаа бүх зураг,
-
8:07 - 8:09бас бусад мянга мянган зурагнууд
-
8:09 - 8:11гээсэн эзэндээ буцаж хүрсэн.
-
8:11 - 8:13Заримд үед далай тэнгис гатална,
-
8:13 - 8:15заримдаа хэлний бэрхшээлийг туулна.
-
8:17 - 8:21Энэ өнөөдөр миний хуваалцах сүүлийн нууц.
-
8:21 - 8:23"Миний хайртай хүмүүс
-
8:23 - 8:25надад дуут шуудан үлдээхэд нь
-
8:25 - 8:29би үргэлж хадгалж авдаг,
учир нь тэд маргааш нас барах ч юм билүү. -
8:29 - 8:30Тэр үед би
-
8:30 - 8:33тэдний дуу хоолойг
дахин сонсож чадахаа болино." -
8:34 - 8:36Энэ нууцыг нийтлэхэд
-
8:36 - 8:38хэдэн арван хүн
-
8:38 - 8:41өөрсдийн утсан дээрх
дуут шууданг явуулсан. -
8:41 - 8:43Зарим нь олон жил хадгалсан байсан.
-
8:43 - 8:46Нас барсан гэр бүлийн гишүүд,
-
8:46 - 8:49найз нөхдөөс нь ирсэн дуут шуудан байсан.
-
8:49 - 8:52Тэд хэлэхдээ, тэр бичлэгүүдийг хадгалж
-
8:52 - 8:54бусадтай хуваалцсанаараа
-
8:54 - 8:59хайртай хүмүүсийхээ дурсамжийг
амьд байлгахад тусалдаг гэсэн юм. -
8:59 - 9:00Нэг охин
-
9:00 - 9:02хамгийн сүүлд
-
9:02 - 9:05эмээгийнхээ үлдээсэн үгийг явуулсан.
-
9:07 - 9:09Нууцууд олон хэлбэртэй байдаг.
-
9:09 - 9:11Тэд гайхмаар, хөгжилтэй
-
9:11 - 9:14эсвэл сэтгэл уярам байж болдог.
-
9:14 - 9:17Тэд биднийг өөрсдийн
сэтгэлийн гүн дэх мөн чанар, -
9:17 - 9:21эсвэл хэзээ ч дахиж уулзахгүй
хүмүүстэй холбож өгдөг. -
9:21 - 9:25Дуут шуудан 1.
-
9:25 - 9:30(Дуу) Өнөөдөр нэг хүний төрсөн өдөр ♫
-
9:30 - 9:34♫ Нэг хүний төрсөн өдөр ♫
-
9:34 - 9:37♫ Нэг хүний бялуун дээрх ♫
-
9:37 - 9:40♫ лаанууд нь асав ♫
-
9:40 - 9:43♫ Бид бүгд нэг хүний ♫
-
9:43 - 9:46♫ баярт уригдав ♫
-
9:46 - 9:48♫ Чи минь өнөөдөр 21 хүрч байна. ♫
-
9:48 - 9:49(Дуу дуусав)
-
9:49 - 9:52Сайхан баярлаарай,
охиндоо хайртай шүү. -
9:52 - 9:54Түр баяртай.
-
9:54 - 9:56Баярлалаа.
-
9:56 - 10:01(Алга ташилт)
-
10:01 - 10:03Баярлалаа.
-
10:03 - 10:09(Алга ташилт)
-
10:15 - 10:17Фрэнк, энэ гайхалтай байлаа.
-
10:17 - 10:18Үнэхээр сэтгэл хөдөлгөм.
-
10:18 - 10:20Та өөрөө өөртөө ил захидал
явуулж үзсэн үү? -
10:20 - 10:23Та PostSecret рүү нууцаа явуулж байсан уу?
-
10:23 - 10:25Би ном болгондоо өөрийн
нэг нууцаа оруулдаг. -
10:25 - 10:28Зарим талаараа, миний энэ төслийг
эхлүүлсэн шалтгаан нь -
10:28 - 10:30анх мэдээгүй байсан ч гэсэн,
-
10:30 - 10:34би өөрөө өөрийнхөө нууцтай
тэмцэж байсан юм. -
10:34 - 10:36Олон нийтийн,
-
10:36 - 10:39үл таних хүмүүсийн надад хандсан
сайхан сэтгэлийн тусламжтай, -
10:39 - 10:44өнгөрсөн үеэс үлдэж намайг
зовоож байсан зүйлсийг таньж мэдсэн. -
10:44 - 10:46Хэн нэгэн номноос чинь
-
10:46 - 10:48таны нууц байна гэдгийг мэдэж байсан уу?
-
10:48 - 10:50Таньдаг хэн нэгэн тань мэдсэн үү?
-
10:50 - 10:52Би энэ тухай заримдаа хуваалцдаг.
-
10:52 - 10:54(Инээд)
-
10:54 - 11:00(Алга ташилт)
- Title:
- Хагас сая нууц
- Speaker:
- Франк Варрэн
- Description:
-
"Хүний нууц гайхмаар, инээдтэй, сэтгэл уяраамаар гээд олон янз байдаг." Post.Secret.com-н үүсгэн байгуулагч Франк Варрэн танихгүй хүмүүсээс хүлээн авсан хагас сая нууцаас бидэнтэй хуваалцлаа.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:03
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Half a million secrets | |
![]() |
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for Half a million secrets | |
![]() |
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for Half a million secrets | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Half a million secrets | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Half a million secrets | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Half a million secrets | |
![]() |
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for Half a million secrets | |
![]() |
Amaranta Heredia Jaén rejected Mongolian subtitles for Half a million secrets |