Сайн байцгаана уу?
Намайг Фрэнк гэдэг.
Би бол нууц цуглуулагч.
Бүх зүйл нэг галзуу гэмээр
санаанаас эхэлсэн юм.
2004 оны 11 сард,
би 3000 гаруй ил захидал хэвлээд
өөртөө хаягласан.
Яг энэ шиг.
Тэд нэг талдаа хоосон,
нөгөө талд нь
би энгийн заавар бичсэн.
Би хүмүүсийг хэзээ ч хүнд хэлэхгүй
гэж боддог нууцаа
нэрээ тавихгүйгээр хуваалцахыг хүссэн.
Тэдгээр ил захидлыг тохиолдлын аргаар
Вашингтон хотын гудамжинд тараав.
Үүнээс юу хүлээхээ ч мэдээгүй.
Удалгүй энэ санаа маш хурдан
тархаж эхэллээ.
Хүмүүс өөрсдөө ил захидал худалдаж авч
эсвэл хийж эхэлсэн юм.
Гэрийнхээ шуудангийн хаягаар
нууц хүлээж авах боллоо.
Зөвхөн Вашингтоны марктай биш,
мөн Техас, Калифорни мужууд,
Ванкувер хот, бүр Шинэ Зеланд,
Иракаас хүртэл ирсэн байсан.
Удалгүй миний галзуу санаа тийм ч
галзуу санагдахаа больсон.
"PostSecret.com" бол
хамгийн их хүн ордог
сурталчилгаа тавьдаггүй блог.
Энэ бол миний одоогийн
ил захидлын цуглуулга.
Та нар миний эхнэрийг
боодол ил захидлыг
хагас сая нууц дээр
өрж тавихыг хичээж байгааг харж байна.
Би яахыг хүссэн бэ гэхээр
та нартай цуглуулганыхаа
хамгийн нандин нууцуудаа
хуваалцах гэсэн юм.
Эхнийх нь энэ байна.
"Эдгээр маркийг би хүүхэд байхдаа олоод
явуулах хүнээ олох гэж
бүх насаараа хүлээж байсан юм.
Хэзээ ч тйим хүн олоогүй.."
Нууц олон хэлбэртэй байж болдог.
Гайхмаар,
хөгжилтэй эсвэл сэтгэл хөдөлгөм.
Тэд биднийг өөрсдийн
сэтгэлийн гүн дэх мөн чанар,
эсвэл хэзээ ч уулзахгүй
хүмүүстэй холбож өгдөг.
[Надтай муухай харьцсан хүмүүст
би кофейнгүй кофе өгдөг.]
(Инээд)
Магадгүй та нарын нэг нь
үүнийг явуулсан байх.
Хэлж мэдэхгүй юм.
Ил захидал хийгээд над руу явуулахдаа
хүмүүс ямар их бүтээлч
сэтгэлгээ гаргадгийг
эндээс харж болно.
Үүнийг Старбаксын аяганы тал дээр
марк наагаад, нөгөө талд нь миний
хаягийг бичээд явуулсан нь илт байна.
"Миний хайрт төрсөн ээж минь,
би гайхалтай эцэг эхтэй болсон.
Бас хайраа олсон. Би аз жаргалтай байна."
Нууцууд бидэнд хүмүүсийн амьдралын
тоолж барамгүй ээдрээ,
эмзэг байдал, эр зоригийг сануулж байдаг.
Одоог ч чимээгүйхэн
бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралд
нөлөөлсөөр байдаг.
"Намайг 9 сарын 11-ний явдлаас өмнө
мэддэг байсан хүмүүс
бүгд намайг үхсэн гэж бодож байгаа."
"Би хэт ёсорхог шашин шүтсэн хүмүүстэй
ажилладаг байхдаа
заримдаа дотуур өмдөө өмсдөггүй байсан.
Тэгээд дотроо инээд хүрээд явдаг байсан."
(Инээд)
Дараагийнхийг хуваалцахаас өмнө
багахан тайлбар хийх хэрэгтэй байх.
Би сургуулиуд дээр очиж лекц унших,
нууцуудаасаа хуваалцах их дуртай.
Заримдаа үлдэж
номон дээр гарын үсэг зурж,
оюутнуудтай зураг авахуулдаг.
Дараагийн ил захидал
тэр зурагнуудын нэгээр хийгдсэн.
Бас яг өнөөдөр шиг
тэр PostSecret үйл ажиллагаан дээр
утасгүй микрофон ашиглаж байсан.
"Таны микрофон бэлтгэлийн үеэр
унтраагүй байсан.
Бид бүгд таны шээхийг сонссон."
(Инээд)
Үүнийг болох үед надад
маш ичгэвтэр байсан.
Гэхдээ дараа нь үүнээс дор байж
болох байсныг ойлгосон.
(Инээд)
Миний юу хэлэх гэснийг
ойлгож байгаа биз дээ.
"Энэ дугтуйн дотор
миний урж хаясан
амиа хорлох захидал байгаа.
Одоо би энэ дэлхий дээрх хамгийн аз
жаргалтай хүн болсон мэт санагдаж байна."
"Энэ эрчүүдийн нэг нь миний хүүгийн эцэг.
Тэр үүнийг нууц хэвээр хадгалахын тулд
надад маш их мөнгө төлдөг."
(Инээд)
"Тэр нэг бямба гариг чи намайг
хаана байгааг гайхаж байсан,
би чамд бөгж авч байсан.
Тэр яг одоо миний халаасанд байна."
Би энэ захидлыг өөрийн
PostSecret блог дээр
2 жилийн өмнө Валентины баяраар тавьсан.
Тэр хамгийн доор нь,
урт нийтлэлийн сүүлд байсан.
Тэгээд хэдэн цагийн турш дээшээ гараагүй.
Энэ захидлыг явуулсан залуугаас
сонирхолтой мэйл ирэх хүртэл шүү дээ.
Тэр бичихдээ "Фрэнк, би чамтай
надад сая юу тохиолдсоныг хуваалцъя."
"Миний өвдөг одоо болтол чичирч байна.
3 жилийн турш би найз охинтойгоо
ням гаригийн өглөө бүр
Postsecret блог руу орж
нууцуудыг чангаар уншдаг
уламжлалтай болсон.
Би түүнд заримыг нь,
тэр надад заримыг нь уншиж өгдөг.
Энэ нь бид хоёрыг жилээс жилд
илүү дотно болгосоор ирсэн.
Тэгээд миний гэнэтийн бэлэг болгож
түүнийг гуйх гэж байгааг
нийтэлснийг мэдээд
би үнэхээр их баярласан.
Би тайван харагдаж юу ч
мэдэгдэхгүй байхыг хичээсэн.
Ням гариг бүр шиг.
Бид нууцыг хамтдаа чангаар уншиж эхэллээ.
Энэ удаад тэр нэг бүрчлэн унших гэж
хэтэрхий удаж байх шиг санагдсан.
Эцэст нь тэр уншлаа.
Тэр хамгийн сүүлийн нууц болох
гэрлэх саналыг харав.
Тэр нэг хараад, дахиж нэг уншлаа."
Тэр эргэж хараад
"Энэ манай муур уу?" гэж асуусан.
(Инээд)
Бүсгүй эргэж харах үед
залуу өвдөглөж суугаад бөгжөө
барьсан байв.
Тэр асуултаа тавихад бүсгүй зөвшөөрч
бүх зүйл аз жаргалтай төгссөн.
Би түүн рүү хариу бичээд
"Надтай ямар ч хамаагүй зураг хуваалцаач.
Нийт PostSecret-ийн уншигчидтай
хуваалцаж,
бүх хүмүүстэй чиний гайхамшигт
түүхийг хуваалцмаар байна" гэсэн юм.
Тэр надад энэ зургийг явуулсан.
(Инээд)
"Би чиний зургийн аппаратыг
Лоллапалуза наадмын үеэр зун олсон.
Зургуудыг чинь угаалгасан.
Чамд өгөхдөө их баяртай байх болно."
Энэ зураг хаясан эзэндээ
буцаж очоогүй боловч
энэ нууц олон хүний амьдралд нөлөөлсөн.
Жишээ нь, Канадын нэгэн оюутан
Мэтти байна.
Мэтти тэр нууцаас санаа авч
өөрий цахим хуудсыг нээсэн.
"БиЧинийКамерийгОлсон" гэдэг цахим хуудас.
Мэтти хүмүүст
өөрсдийн олсон зургийн аппарат,
алдагдсан мемори картуудыг
"төөрсөн" зурагтай нь түүнд
илгээхийг санал болгодог.
Мэтти эдгээр
аппаратнуудын зургийг
долоо хоног бүр өөрийнхөө
цахим хуудсан дээр нийтэлдэг.
Хүмүүс тийшээ орж
хаясан зургаа олж харах
эсвэл өөр хэн нэгэнд хайж байгаа зургаа
олоход нь тусалдаг.
Энэ надад хамгийн их таалагдсан.
(Инээд)
Мэтти энэ мэргэн аргыг хэрэглэхдээ
үл таних хүмүүсийн сайхан
сэтгэл дээр тулгуурласан.
Энэ санаа сонсогдож байгаа шигээ энгийн.
Гэхдээ хүмүүсийн амьдралд
маш ихээр нөлөөлөх боломжтой.
Мэтти надтай
энэ зурган дээрх ээжээс ирсэн
талархлын захидлыг хуваалцсан юм.
"Энэ би нөхөр, хүү хоёртойгоо байна.
Бусад зургууд нь хүнд өвчтэй
эмээгийн минь зургууд.
Энэ хуудсаа нээсэнд чинь баярлалаа.
Эдгээр зураг таны төсөөлж
байгаагаас ч илүү чухал.
Миний хүүгийн төрсөн зураг энд байгаа.
Тэр маргааш 4 нас хүрнэ."
Энд байгаа бүх зураг,
бас бусад мянга мянган зурагнууд
гээсэн эзэндээ буцаж хүрсэн.
Заримд үед далай тэнгис гатална,
заримдаа хэлний бэрхшээлийг туулна.
Энэ өнөөдөр миний хуваалцах сүүлийн нууц.
"Миний хайртай хүмүүс
надад дуут шуудан үлдээхэд нь
би үргэлж хадгалж авдаг,
учир нь тэд маргааш нас барах ч юм билүү.
Тэр үед би
тэдний дуу хоолойг
дахин сонсож чадахаа болино."
Энэ нууцыг нийтлэхэд
хэдэн арван хүн
өөрсдийн утсан дээрх
дуут шууданг явуулсан.
Зарим нь олон жил хадгалсан байсан.
Нас барсан гэр бүлийн гишүүд,
найз нөхдөөс нь ирсэн дуут шуудан байсан.
Тэд хэлэхдээ, тэр бичлэгүүдийг хадгалж
бусадтай хуваалцсанаараа
хайртай хүмүүсийхээ дурсамжийг
амьд байлгахад тусалдаг гэсэн юм.
Нэг охин
хамгийн сүүлд
эмээгийнхээ үлдээсэн үгийг явуулсан.
Нууцууд олон хэлбэртэй байдаг.
Тэд гайхмаар, хөгжилтэй
эсвэл сэтгэл уярам байж болдог.
Тэд биднийг өөрсдийн
сэтгэлийн гүн дэх мөн чанар,
эсвэл хэзээ ч дахиж уулзахгүй
хүмүүстэй холбож өгдөг.
Дуут шуудан 1.
(Дуу) Өнөөдөр нэг хүний төрсөн өдөр ♫
♫ Нэг хүний төрсөн өдөр ♫
♫ Нэг хүний бялуун дээрх ♫
♫ лаанууд нь асав ♫
♫ Бид бүгд нэг хүний ♫
♫ баярт уригдав ♫
♫ Чи минь өнөөдөр 21 хүрч байна. ♫
(Дуу дуусав)
Сайхан баярлаарай,
охиндоо хайртай шүү.
Түр баяртай.
Баярлалаа.
(Алга ташилт)
Баярлалаа.
(Алга ташилт)
Фрэнк, энэ гайхалтай байлаа.
Үнэхээр сэтгэл хөдөлгөм.
Та өөрөө өөртөө ил захидал
явуулж үзсэн үү?
Та PostSecret рүү нууцаа явуулж байсан уу?
Би ном болгондоо өөрийн
нэг нууцаа оруулдаг.
Зарим талаараа, миний энэ төслийг
эхлүүлсэн шалтгаан нь
анх мэдээгүй байсан ч гэсэн,
би өөрөө өөрийнхөө нууцтай
тэмцэж байсан юм.
Олон нийтийн,
үл таних хүмүүсийн надад хандсан
сайхан сэтгэлийн тусламжтай,
өнгөрсөн үеэс үлдэж намайг
зовоож байсан зүйлсийг таньж мэдсэн.
Хэн нэгэн номноос чинь
таны нууц байна гэдгийг мэдэж байсан уу?
Таньдаг хэн нэгэн тань мэдсэн үү?
Би энэ тухай заримдаа хуваалцдаг.
(Инээд)
(Алга ташилт)