< Return to Video

Яагаад чадвар муутай хүмүүс өөрсдийгөө гайхалтай гэж боддог вэ? - Дэвид Даннинг

  • 0:07 - 0:10
    Чи өөрийн бодож байгаа шиг чадвартай юу?
  • 0:10 - 0:14
    Мөнгөө зарцуулахдаа хэр сайн бэ?
  • 0:14 - 0:17
    Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг
    уншихдаа сайн уу?
  • 0:17 - 0:20
    Бусадтай харьцуулахад хэр эрүүл чийрэг вэ?
  • 0:20 - 0:23
    Хэлний дүрэмдээ дундаж хүнээс илүү юу?
  • 0:23 - 0:25
    Өөрийн хэр чадвартай,
  • 0:25 - 0:28
    бусадтай харьцуулахад
    ямархуу гэдгээ мэдэх нь
  • 0:28 - 0:30
    өөртөө итгэх итгэлээ нэмэхээс
    илүү ойлголт юм.
  • 0:30 - 0:35
    Энэ нь хэзээ өөрийн
    шийдвэр, зөн совингоо дагах
  • 0:35 - 0:39
    эсвэл хэзээ бусдаас тусламж гуйх
    хэрэгтэйг мэдэхэд туслдаг.
  • 0:39 - 0:42
    Гэвч сэтгэл зүйн судалгаанаас харахад
  • 0:42 - 0:46
    бид өөрсдийгөө үнэлэхдээ
    тийм ч сайн биш.
  • 0:46 - 0:50
    Бид ихэвчлэн өөрсдийгөө
    байгаасаа өндрөөр үнэлдэг.
  • 0:50 - 0:52
    Судлаачид энэхүү үзэгдлийг
  • 0:52 - 0:56
    Даннинг-Кругер нөлөө гэж нэрлэжээ.
  • 0:56 - 0:58
    Энэ нөлөө нь яагаад 100 гаруй судалгаанд
  • 0:58 - 1:02
    хүмүүс өөрийгөө бусдаас
    илүү гэж үздэгийг тайлбарладаг.
  • 1:02 - 1:05
    Бид өөрсдийгөө бусдаас
  • 1:05 - 1:08
    математикийн хуулийг зөрчихүйц
    хэмжээнд илүү үнэлдэг.
  • 1:08 - 1:13
    2 компанийн инженерүүд
    өөрсдийн гүйцэтгэлээ дүгнэхэд
  • 1:13 - 1:18
    нэг компанийн инжеренүүдийн 32% нь,
    нөгөөгийн 42% нь
  • 1:18 - 1:21
    өөрсдийгөө шилдэг 5%-д
    багтдаг гэсэн байна.
  • 1:21 - 1:25
    Өөр нэгэн судалгаанд,
    америк жолоочдын 88% нь
  • 1:25 - 1:29
    өөрсдийгөө дундаас дээш
    жолооны чадвартай гэсэн байна.
  • 1:29 - 1:32
    Эдгээр нь цөөн тохиолдлууд биш юм.
  • 1:32 - 1:35
    Дунджаар хүмүүс өөрсдийгөө ихэнх хүмүүсээс
  • 1:35 - 1:42
    эрүүл мэнд, манлайлал, ёс суртахуун
    гээд олон зүйл дээр илүү гэж боддог.
  • 1:42 - 1:46
    Сонирхолтой нь, бага чадвартай байх тусам
  • 1:46 - 1:51
    өөрийгөө илүү өндрөөр
    үнэлдэг байна.
  • 1:51 - 1:53
    Логикоор эргэцүүлэх чадвар,
  • 1:53 - 1:54
    хэлний дүрэм,
  • 1:54 - 1:55
    эдийн засгийн мэдлэг,
  • 1:55 - 1:56
    математик,
  • 1:56 - 1:57
    сэтгэл зүйн чадвар,
  • 1:57 - 1:59
    судалгаа хийх,
  • 1:59 - 2:01
    шатар зэрэгт муу хүмүүс
  • 2:01 - 2:08
    өөрсдийн чадварыг
    жинхэнэ мэргэжилтний хэмжээнд үнэлдэг.
  • 2:08 - 2:11
    Тэгвэл энэ андууралд
    хэн хамгийн их өртдөг вэ?
  • 2:11 - 2:16
    Харамсалтай нь бид бүгд.
    Учир нь бид бүгд өөрсдийн
  • 2:16 - 2:19
    халаас дүүрэн сул талаа анзаардаггүй.
  • 2:19 - 2:20
    Гэвч яагаад?
  • 2:20 - 2:25
    Сэтгэл зүйч Даннинг, Кругер нар
    уг нөлөөг 1999 онд тайлбарлахдаа
  • 2:25 - 2:29
    тодорхой нэгэн чадвар
    дутагдаж байгаа хүмүүст энэ нь
  • 2:29 - 2:31
    давхар хараал мэт тусдаг гэжээ.
  • 2:31 - 2:35
    Тэд алдаа гаргаж,
    муу шийдвэр гаргадаг.
  • 2:35 - 2:41
    Дараа нь, энэ мэдлэггүй байдал нь
    алдаагаа олоход нь саад болдог.
  • 2:41 - 2:44
    Өөрөөр хэлбэл, чадвар муутай хүмүүст
  • 2:44 - 2:47
    өөрийн хэр муу байгааг дүгнэх
    мэргэжлийн чадвар байдаггүй.
  • 2:47 - 2:49
    Жишээлбэл, судлаачдын олж мэдсэнээр
  • 2:49 - 2:52
    их сургуулийн мэтгэлцээний
    тэмцээнд оролцогчдын
  • 2:52 - 2:56
    хамгийн муу 25% нь
    жишиг тоглолтуудын
  • 2:56 - 3:00
    таван тоглолтын
    дөрөвт нь хожигдсон байна.
  • 3:00 - 3:03
    Гэвч тэд өөрсдийгөө 60 хувьд нь
    түрүүлж байна гэж боджээ.
  • 3:03 - 3:06
    Мэтгэлцээний дүрмийг сайн мэдэхгүйгээр
  • 3:06 - 3:10
    сурагчид хэзээ, хэр ойрхон
  • 3:10 - 3:12
    өөрсдийгөө ялагдаж
    байсныг мэдэхгүй байжээ.
  • 3:12 - 3:17
    Даннинг-Кругер нөлөө нь эго идний
    сул талыг хаадаг тухай биш юм.
  • 3:17 - 3:22
    Хүмүүс сул талаа анзаарсан бол
    хүлээн зөвшөөрч чаддаг.
  • 3:22 - 3:26
    Нэг судалгаанд, логикийн сорилд
    муу авсан оюутнууд
  • 3:26 - 3:28
    логикийн богино сургалтанд сууснаар
  • 3:28 - 3:34
    өөрсдийн үзүүлэлтээ муу гэдгийг
    хүлээн зөвшөөрчээ.
  • 3:34 - 3:38
    Тийм учраас бага зэргийн
    туршлага, дадлагатай хүмүүс
  • 3:38 - 3:41
    ихэвчлэн өөрсдийн чадвартаа
    итгэлгүй байдаг байх.
  • 3:41 - 3:45
    Тэд сурах зүйл их бий
    гэдгээ мэдэх хэмжээний мэдлэгтэй байдаг.
  • 3:45 - 3:49
    Харин мэргэжилтнүүд
    өөрсдийн мэдлэгээ үнэлж чаддаг ч
  • 3:49 - 3:51
    өөр нэгэн алдаа гаргадаг.
  • 3:51 - 3:56
    Тэд бусдыг ч мөн
    адил хэмжээний чадвартай гэж боддог.
  • 3:56 - 4:00
    Үр дүнд нь хэдий тэд эв дүйгүй эсвэл
    маш өндөр чадвартай байсан ч
  • 4:00 - 4:04
    өөрийгөө буруугаар үнэлдэг байна.
  • 4:04 - 4:08
    Чадваргүй үедээ
    алдаагаа олж чаддаггүй.
  • 4:08 - 4:09
    Маш чадвартай болсон үедээ
  • 4:09 - 4:14
    тэдний чадвар ховорхон
    байдгыг мэддэггүй.
  • 4:14 - 4:18
    Даннинг-Кругер нөлөө нь тухайн
    хүндээ мэдэгддэггүй юм бол
  • 4:18 - 4:25
    өөрийн чадвараа хэр сайн гэдгийг
    хэрхэн мэдэх вэ?
  • 4:25 - 4:28
    Эхлээд бусдын саналыг асуугаад
  • 4:28 - 4:31
    сонсоход хэцүү байсан ч тунгаан бод.
  • 4:31 - 4:33
    Дараагийн хамгийн чухал зүйл нь:
    суралцсаар л бай.
  • 4:33 - 4:35
    Илүү мэдлэгтэй болох тусам
  • 4:35 - 4:40
    бид сул талаа анзаардаг болно.
  • 4:40 - 4:43
    Магад энэ хуучны зүйр үг
    үүнийг л хэлсэн байх.
  • 4:43 - 4:45
    Тэнэг хүнтэй маргахдаа
  • 4:45 - 4:49
    өнөөх чинь адил зүйл хийгээгүй
    гэдгийг баттай мэд.
Title:
Яагаад чадвар муутай хүмүүс өөрсдийгөө гайхалтай гэж боддог вэ? - Дэвид Даннинг
Speaker:
David Dunning
Description:

Патреон хуудсыг эндээс үзнэ үү. https://www.patreon.com/teded

Хичээлийг бүтнээр нь: https://ed.ted.com/lessons/why-incompetent-people-think-they-re-amazing-david-dunning

Чи мөнгөө хэр сайн захиран зарцуулдаг вэ? Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг уншихдаа хэр сайн бэ? Бусадтай харьцуулахад чи хэр эрүүл чийрэг вэ? Өөрийн чадвараа хэр сайн гэдгийг мэдэх нь олон талаар ашигтай. Гэвч судалгааны үр дүн бид өөрсдийгөө үнэлэхдээ тийм ч сайн биш гэдгийг харуулж байна. Яг үнэндээ бид өөрийгөө байгаа хэмжээнээс өндрөөр үнэлдэг аж. Дэвид Даннинг Даннинг-Кругер нөлөөг тайлбарлалаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:08

Mongolian subtitles

Revisions