< Return to Video

Эд хогшил бага байх тусам энэ бие жаргалтай

  • 0:04 - 0:06
    Энэ хайрцганд юу байгаа вэ гэж үү?
  • 0:06 - 0:09
    Юу ч байлаа гэсэн их л чухал гэж бодсон
    зүйлүүд маань байх.
  • 0:09 - 0:12
    Учир нь би энэ хайрцагтайгаа аялж,
  • 0:12 - 0:15
    нэг байрнаас нөгөө рүү олонтаа нүүсэн.
  • 0:15 - 0:17
    (Инээв)
  • 0:17 - 0:20
    (Алга ташив)
  • 0:20 - 0:23
    Танил сонсогдож байна уу?
  • 0:23 - 0:25
    Америкчууд 50 жилийн өмнөхтэй харьцуулвал
  • 0:25 - 0:27
    гурав дахин их зай эзэгнэж байгаа
  • 0:27 - 0:29
    гэдгийг та мэдэх үү?
  • 0:29 - 0:32
    Гурав дахин.
  • 0:32 - 0:35
    Тэгэхээр тэр их зайнд
  • 0:35 - 0:38
    бүх зүйл багтах зай байгаа гэж та бодож
    байгаа байх.
  • 0:38 - 0:40
    Үгүй шүү.
  • 0:40 - 0:42
    Хотод шинэ бизнес бий болжээ:
  • 0:42 - 0:45
    2.2 сая долларын, 200км2 зай эзлэх
  • 0:45 - 0:47
    хувийн агуулах үйлчилгээ.
  • 0:47 - 0:49
    Бид гурав дахин том зайтай болсон ч,
  • 0:49 - 0:52
    дэлгүүр хэсэхээ ихэсгэсээр
  • 0:52 - 0:55
    бидэнд өшөө их зай хэрэг болох болжээ.
  • 0:55 - 0:57
    Энэ нь юунд хүргэж байна вэ?
  • 0:57 - 0:59
    Зээлийн картны их өртэй болж,
  • 0:59 - 1:02
    байгаль орчныг сүйтгэж,
  • 1:02 - 1:04
    магадгүй бидний аз жаргалын түвшин
  • 1:04 - 1:07
    ирэх 50 жилд нэмэгдэх ч үгүй байж магад.
  • 1:07 - 1:10
    Тэгэхээр би илүү дээр аргыг
    санал болгох гэсэн юм:
  • 1:10 - 1:13
    дутуу нь үнэндээ илүүтэй тэнцэж болно.
  • 1:13 - 1:15
    Бидний ихэнх нь дутуу байхын жаргалыг
  • 1:15 - 1:18
    хэзээ нэгэн цагт мэдэрч байсан гэдэгт
    итгэлтэй байна.
  • 1:18 - 1:21
    Их сургуульд - дотуур байранд,
  • 1:21 - 1:24
    аялахдаа - буудлын өрөөнд,
  • 1:24 - 1:26
    хээр зугаалахдаа юмхнаар юм хийх,
  • 1:26 - 1:28
    завь ч юм уу.
  • 1:28 - 1:31
    Аль ч байсан гэсэн, бусад зүйлээс илүү
  • 1:31 - 1:33
    энэ нь танд бага ч гэсэн эрх чөлөө,
  • 1:33 - 1:36
    цаг хугацаа өгсөн гэдэгт би итгэлтэй
    байна.
  • 1:36 - 1:38
    Тэгэхээр би танд
  • 1:38 - 1:40
    бага эд хогшил, бага орон зай нь
  • 1:40 - 1:42
    хор хөнөөл багатай гэдгийг хэлэх гэсэн юм.
  • 1:42 - 1:44
    Энэ нь мөнгө хэмнэх сайн арга юм шүү.
  • 1:44 - 1:47
    Амьдралыг тань ихээхэн хөнгөвчилнө.
  • 1:47 - 1:50
    Би lifeedited.com гэсэн хаягтай
    "Төвхнөсөн амьдрал" нэртэй
  • 1:50 - 1:52
    нэгэн төслийг энэхүү санаагаа дэлгэрүүлж,
  • 1:52 - 1:55
    зохих шийдвэрийг олохоор эхлүүлсэн билээ.
  • 1:55 - 1:59
    Хамгийн эхлээд би Mutopo болон
    Jovoto.com-ын тусламжтайгаар
  • 1:59 - 2:02
    40м2 Манхаттан дахь байртай болохоос
    эхэлсэн.
  • 2:02 - 2:04
    Би бүгдийг багтаахыг хүссэн.
  • 2:04 - 2:07
    Ажлын өрөө, 10 хүн суучихаар зоогийн
    ширээ,
  • 2:07 - 2:09
    зочны өрөө,
  • 2:09 - 2:11
    усны гулгалтын төхөөрөмжөө хүртэл.
  • 2:11 - 2:14
    Дэлхийн 300 гаруй оролцогчдын
    тусламжтайгаар,
  • 2:14 - 2:17
    би бяцхан эрдэнэсийн хайрцагаа олж
    авч чадсан.
  • 2:17 - 2:19
    37-ийн оронд 40м2 талбайтайг
  • 2:19 - 2:22
    авснаар дор нь л
  • 2:22 - 2:25
    200,000$-ийг хэмнэчихэж байгаа юм.
  • 2:25 - 2:28
    Бага зай нь бага эд зүйл шаардах учир,
  • 2:28 - 2:31
    мөнгө бас хэмнэж таарна.
  • 2:31 - 2:33
    Бага хор хөнөөлтэй.
  • 2:34 - 2:35
    Миний чухал гэж ялгасан
  • 2:35 - 2:37
    дуртай зүйлст маань зориулж,
  • 2:37 - 2:39
    тусгайлан хийгдсэн болохоор
  • 2:39 - 2:41
    Би байрандаа сэтгэл хангалуун байдаг.
  • 2:41 - 2:43
    Тэгэхээр та яаж бага зайнд амьдрах вэ?
  • 2:43 - 2:45
    Гурван зам байна.
  • 2:45 - 2:48
    Эхлээд та гамгүйгээр хаях юмаа хаяж,
    ялгах хэрэгтэй.
  • 2:48 - 2:51
    Бид амьдралынхаа амин судсыг
    цэвэрлэх хэрэгтэй.
  • 2:51 - 2:54
    Өчнөөн жил өмсөөгүй цамц.
  • 2:54 - 2:56
    Хаях цаг нь болжээ.
  • 2:56 - 2:59
    Бид амьдралд хэрэггүй, илүү бүхнээсээ
    салах хэрэгтэй.
  • 2:59 - 3:02
    Нэмж юм цуглуулахаа ч багасгаж сурах
    шаардлагатай.
  • 3:02 - 3:04
    Аливааг авахынхаа өмнө бодох хэрэгтэй.
  • 3:04 - 3:06
    Өөрсдөөсөө,
  • 3:06 - 3:09
    "Энэ зүйл намайг жаргалтай болгох уу?,
    Үнэхээр үү?" гэж асуу.
  • 3:09 - 3:11
    Тэгснээр бид гайхалтай зүйлсийг
  • 3:11 - 3:14
    худалдан авч хэрэглэнэ.
  • 3:14 - 3:16
    Бид зүгээр ч нэг эд зүйлс биш,
  • 3:16 - 3:18
    олон жил хэрэглэх эд зүйлсийг
    авахыг хүсч байна.
  • 3:18 - 3:20
    Хоёрдугаарт,
  • 3:20 - 3:22
    Юм бага байх тусмаа сайхан.
  • 3:22 - 3:24
    Бид орон зайгаа зөв ашиглахыг хүсдэг.
  • 3:24 - 3:26
    Бид тохиолдлын ганц нэг үйл явдалд бус,
  • 3:26 - 3:28
    олон удаа ашиглагдахаар
  • 3:28 - 3:30
    зориулагдсан юмыг хүсдэг.
  • 3:30 - 3:32
    Яагаад бидэнд 3-ыг ч бараг хэрэглэдэггүй
  • 3:32 - 3:34
    байж, 6 хайруултай зуух хэрэгтэй гэж?
  • 3:34 - 3:36
    Тэгэхээр бидэнд эвхэж,
  • 3:36 - 3:39
    давхарлаж болдог, дижитал хэлбэрт оруулж
    болдог зүйлс хэрэгтэй.
  • 3:39 - 3:41
    Цаас,
  • 3:41 - 3:43
    ном, кино,
  • 3:43 - 3:46
    гээд бүгдийг алга болгож болно.
    Илбэ шид л гэсэн үг.
  • 3:46 - 3:50
    Сүүлд нь олон талаар ашиглаж болох
    гэр ахуйн хэрэгслүүд хэрэгтэй.
  • 3:50 - 3:52
    Угаалтууртай жорлон,
  • 3:52 - 3:54
    ижил зай эзлэх
  • 3:54 - 3:56
    ор болдог хоолны ширээ,
  • 3:56 - 3:58
    дэлгэгдээд 10 хүн сууж болдог
  • 3:58 - 4:00
    жижиг ширээ хэрэгтэй.
  • 4:00 - 4:02
    "Төвхнөсөн амьдрал" төлөвлөгөөний
    гол давуу тал нь
  • 4:02 - 4:05
    бид хувирдаг тавилга, хөдөлдөг хана
    хоёрыг хослуулснаар,
  • 4:05 - 4:07
    их зай гаргасан явдал юм.
  • 4:07 - 4:09
    Кофений ширээг хар даа.
  • 4:09 - 4:12
    Энэ ширээ уртаашаа болон өргөөшөө сунаж,
  • 4:12 - 4:13
    10 хүнийг багтаана.
  • 4:13 - 4:15
    Миний ажлын орон зай эвхэгдэж,
  • 4:15 - 4:17
    амархан далд орчихно.
  • 4:17 - 4:20
    Миний ор 2 хурууны тусламжтай хананаас
    гараад ирнэ.
  • 4:20 - 4:23
    Зочдыг яах юм гэж үү? Нүүдэг ханыг
    хөдөлгөснөөр,
  • 4:23 - 4:25
    эвхдэг зочдын ор бий болно.
  • 4:25 - 4:28
    Мэдээж, миний кино театр.
  • 4:28 - 4:30
    Би бүх хүн 40м2-д амьдрах ёстой гэж
  • 4:30 - 4:32
    хэлэх гэсэн юм биш.
  • 4:32 - 4:35
    Гэхдээ эмх цэгцтэй амьдралын давуу
    талуудыг та бодож үзээрэй.
  • 4:35 - 4:37
    280-аас 180 руу
  • 4:37 - 4:40
    140-өөс 90 м2 хүртэл багасга.
  • 4:40 - 4:43
    Бидний ихэнх нь, магадгүй энд байгаа
    бүх хүн хэдхэн цүнхтэйгээ,
  • 4:43 - 4:45
    жижигхэн өрөөнд, магадгүй буудлын өрөөнд
  • 4:45 - 4:46
    хэд хоног
  • 4:46 - 4:48
    жаргалтай байна байх шүү.
  • 4:48 - 4:51
    Тэгэхээр та гэртээ хариад, хаалгаар
    орохдоо
  • 4:51 - 4:53
    түр азнаад өөрөөсөө
  • 4:53 - 4:56
    "Би амьдралдаа бяцхан төвхнөл хийх
    шаардлагатай юу?" гэж асуугаарай.
  • 4:56 - 4:58
    "Энэ надад багахан ч болов эрх чөлөө
    бий болгох уу,
  • 4:58 - 5:01
    магадгүй багахан цаг хугацааг ч гэсэн?"
  • 5:01 - 5:04
    Хайрцганд юу байгаа юм гэж үү?
  • 5:04 - 5:07
    Энэ тийм ч чухал биш.
  • 5:07 - 5:10
    Энэ надад хэрэггүйг би мэдэж байна.
  • 5:10 - 5:12
    Таны хайрцганд юу байгаа вэ?
  • 5:12 - 5:14
    Магадгүй, зүгээр л магадгүй,
  • 5:14 - 5:16
    дутуу гэдэг ихтэй тэнцэж болно.
  • 5:17 - 5:19
    Олон сайхан зүйлст
  • 5:19 - 5:20
    зай гаргацгаая.
  • 5:21 - 5:22
    Баярлалаа.
  • 5:22 - 5:28
    (Алга ташилт)
Title:
Эд хогшил бага байх тусам энэ бие жаргалтай
Speaker:
Грахам Хилл
Description:

Зохиолч, дизайнер Грахам Хилл дараахь асуултыг тавьж байна:"Бага эд зүйлс, орон зай нь илүү их аз жаргал хүмүүст авчирдаг уу?". Тэрээр бага орон зайд хэрхэн төвхнөх талаар жишээ гаргаж, 3 чухал зарчмыг баримтлахыг санал болголоо.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:29
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for Less stuff, more happiness
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for Less stuff, more happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Less stuff, more happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Less stuff, more happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Less stuff, more happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Less stuff, more happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Less stuff, more happiness
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Less stuff, more happiness
Show all

Mongolian subtitles

Revisions