1 00:00:04,000 --> 00:00:05,950 Энэ хайрцганд юу байгаа вэ гэж үү? 2 00:00:05,950 --> 00:00:09,000 Юу ч байлаа гэсэн их л чухал гэж бодсон зүйлүүд маань байх. 3 00:00:09,000 --> 00:00:12,000 Учир нь би энэ хайрцагтайгаа аялж, 4 00:00:12,000 --> 00:00:15,000 нэг байрнаас нөгөө рүү олонтаа нүүсэн. 5 00:00:15,000 --> 00:00:17,000 (Инээв) 6 00:00:17,000 --> 00:00:20,000 (Алга ташив) 7 00:00:20,000 --> 00:00:23,000 Танил сонсогдож байна уу? 8 00:00:23,000 --> 00:00:25,000 Америкчууд 50 жилийн өмнөхтэй харьцуулвал 9 00:00:25,000 --> 00:00:27,000 гурав дахин их зай эзэгнэж байгаа 10 00:00:27,000 --> 00:00:29,000 гэдгийг та мэдэх үү? 11 00:00:29,000 --> 00:00:32,000 Гурав дахин. 12 00:00:32,000 --> 00:00:35,000 Тэгэхээр тэр их зайнд 13 00:00:35,000 --> 00:00:38,000 бүх зүйл багтах зай байгаа гэж та бодож байгаа байх. 14 00:00:38,000 --> 00:00:40,000 Үгүй шүү. 15 00:00:40,000 --> 00:00:42,000 Хотод шинэ бизнес бий болжээ: 16 00:00:42,000 --> 00:00:45,000 2.2 сая долларын, 200км2 зай эзлэх 17 00:00:45,000 --> 00:00:47,000 хувийн агуулах үйлчилгээ. 18 00:00:47,000 --> 00:00:49,000 Бид гурав дахин том зайтай болсон ч, 19 00:00:49,000 --> 00:00:52,000 дэлгүүр хэсэхээ ихэсгэсээр 20 00:00:52,000 --> 00:00:55,000 бидэнд өшөө их зай хэрэг болох болжээ. 21 00:00:55,000 --> 00:00:57,000 Энэ нь юунд хүргэж байна вэ? 22 00:00:57,000 --> 00:00:59,000 Зээлийн картны их өртэй болж, 23 00:00:59,000 --> 00:01:02,000 байгаль орчныг сүйтгэж, 24 00:01:02,000 --> 00:01:04,000 магадгүй бидний аз жаргалын түвшин 25 00:01:04,000 --> 00:01:07,000 ирэх 50 жилд нэмэгдэх ч үгүй байж магад. 26 00:01:07,000 --> 00:01:10,000 Тэгэхээр би илүү дээр аргыг санал болгох гэсэн юм: 27 00:01:10,000 --> 00:01:13,000 дутуу нь үнэндээ илүүтэй тэнцэж болно. 28 00:01:13,000 --> 00:01:15,000 Бидний ихэнх нь дутуу байхын жаргалыг 29 00:01:15,000 --> 00:01:18,000 хэзээ нэгэн цагт мэдэрч байсан гэдэгт итгэлтэй байна. 30 00:01:18,000 --> 00:01:21,000 Их сургуульд - дотуур байранд, 31 00:01:21,000 --> 00:01:24,000 аялахдаа - буудлын өрөөнд, 32 00:01:24,000 --> 00:01:26,000 хээр зугаалахдаа юмхнаар юм хийх, 33 00:01:26,000 --> 00:01:28,000 завь ч юм уу. 34 00:01:28,000 --> 00:01:31,000 Аль ч байсан гэсэн, бусад зүйлээс илүү 35 00:01:31,000 --> 00:01:33,000 энэ нь танд бага ч гэсэн эрх чөлөө, 36 00:01:33,000 --> 00:01:36,000 цаг хугацаа өгсөн гэдэгт би итгэлтэй байна. 37 00:01:36,000 --> 00:01:37,690 Тэгэхээр би танд 38 00:01:37,690 --> 00:01:39,720 бага эд хогшил, бага орон зай нь 39 00:01:39,720 --> 00:01:42,000 хор хөнөөл багатай гэдгийг хэлэх гэсэн юм. 40 00:01:42,000 --> 00:01:44,150 Энэ нь мөнгө хэмнэх сайн арга юм шүү. 41 00:01:44,150 --> 00:01:47,000 Амьдралыг тань ихээхэн хөнгөвчилнө. 42 00:01:47,000 --> 00:01:50,000 Би lifeedited.com гэсэн хаягтай "Төвхнөсөн амьдрал" нэртэй 43 00:01:50,000 --> 00:01:52,000 нэгэн төслийг энэхүү санаагаа дэлгэрүүлж, 44 00:01:52,000 --> 00:01:55,000 зохих шийдвэрийг олохоор эхлүүлсэн билээ. 45 00:01:55,000 --> 00:01:59,000 Хамгийн эхлээд би Mutopo болон Jovoto.com-ын тусламжтайгаар 46 00:01:59,000 --> 00:02:02,000 40м2 Манхаттан дахь байртай болохоос эхэлсэн. 47 00:02:02,000 --> 00:02:04,000 Би бүгдийг багтаахыг хүссэн. 48 00:02:04,000 --> 00:02:07,000 Ажлын өрөө, 10 хүн суучихаар зоогийн ширээ, 49 00:02:07,000 --> 00:02:09,000 зочны өрөө, 50 00:02:09,000 --> 00:02:11,000 усны гулгалтын төхөөрөмжөө хүртэл. 51 00:02:11,000 --> 00:02:14,000 Дэлхийн 300 гаруй оролцогчдын тусламжтайгаар, 52 00:02:14,000 --> 00:02:17,000 би бяцхан эрдэнэсийн хайрцагаа олж авч чадсан. 53 00:02:17,000 --> 00:02:19,000 37-ийн оронд 40м2 талбайтайг 54 00:02:19,000 --> 00:02:22,000 авснаар дор нь л 55 00:02:22,000 --> 00:02:25,000 200,000$-ийг хэмнэчихэж байгаа юм. 56 00:02:25,000 --> 00:02:28,000 Бага зай нь бага эд зүйл шаардах учир, 57 00:02:28,000 --> 00:02:31,000 мөнгө бас хэмнэж таарна. 58 00:02:31,000 --> 00:02:32,833 Бага хор хөнөөлтэй. 59 00:02:33,666 --> 00:02:35,000 Миний чухал гэж ялгасан 60 00:02:35,000 --> 00:02:37,000 дуртай зүйлст маань зориулж, 61 00:02:37,000 --> 00:02:39,000 тусгайлан хийгдсэн болохоор 62 00:02:39,000 --> 00:02:41,000 Би байрандаа сэтгэл хангалуун байдаг. 63 00:02:41,000 --> 00:02:43,000 Тэгэхээр та яаж бага зайнд амьдрах вэ? 64 00:02:43,000 --> 00:02:45,000 Гурван зам байна. 65 00:02:45,000 --> 00:02:48,000 Эхлээд та гамгүйгээр хаях юмаа хаяж, ялгах хэрэгтэй. 66 00:02:48,000 --> 00:02:51,000 Бид амьдралынхаа амин судсыг цэвэрлэх хэрэгтэй. 67 00:02:51,000 --> 00:02:54,000 Өчнөөн жил өмсөөгүй цамц. 68 00:02:54,000 --> 00:02:56,000 Хаях цаг нь болжээ. 69 00:02:56,000 --> 00:02:59,000 Бид амьдралд хэрэггүй, илүү бүхнээсээ салах хэрэгтэй. 70 00:02:59,000 --> 00:03:02,000 Нэмж юм цуглуулахаа ч багасгаж сурах шаардлагатай. 71 00:03:02,000 --> 00:03:04,000 Аливааг авахынхаа өмнө бодох хэрэгтэй. 72 00:03:04,000 --> 00:03:06,000 Өөрсдөөсөө, 73 00:03:06,000 --> 00:03:09,000 "Энэ зүйл намайг жаргалтай болгох уу?, Үнэхээр үү?" гэж асуу. 74 00:03:09,000 --> 00:03:11,370 Тэгснээр бид гайхалтай зүйлсийг 75 00:03:11,370 --> 00:03:14,016 худалдан авч хэрэглэнэ. 76 00:03:14,332 --> 00:03:16,000 Бид зүгээр ч нэг эд зүйлс биш, 77 00:03:16,000 --> 00:03:18,340 олон жил хэрэглэх эд зүйлсийг авахыг хүсч байна. 78 00:03:18,340 --> 00:03:20,000 Хоёрдугаарт, 79 00:03:20,000 --> 00:03:22,000 Юм бага байх тусмаа сайхан. 80 00:03:22,000 --> 00:03:24,000 Бид орон зайгаа зөв ашиглахыг хүсдэг. 81 00:03:24,000 --> 00:03:26,000 Бид тохиолдлын ганц нэг үйл явдалд бус, 82 00:03:26,000 --> 00:03:28,000 олон удаа ашиглагдахаар 83 00:03:28,000 --> 00:03:30,000 зориулагдсан юмыг хүсдэг. 84 00:03:30,000 --> 00:03:32,000 Яагаад бидэнд 3-ыг ч бараг хэрэглэдэггүй 85 00:03:32,000 --> 00:03:34,000 байж, 6 хайруултай зуух хэрэгтэй гэж? 86 00:03:34,000 --> 00:03:36,000 Тэгэхээр бидэнд эвхэж, 87 00:03:36,000 --> 00:03:39,000 давхарлаж болдог, дижитал хэлбэрт оруулж болдог зүйлс хэрэгтэй. 88 00:03:39,000 --> 00:03:41,000 Цаас, 89 00:03:41,000 --> 00:03:43,000 ном, кино, 90 00:03:43,000 --> 00:03:46,000 гээд бүгдийг алга болгож болно. Илбэ шид л гэсэн үг. 91 00:03:46,000 --> 00:03:50,000 Сүүлд нь олон талаар ашиглаж болох гэр ахуйн хэрэгслүүд хэрэгтэй. 92 00:03:50,000 --> 00:03:52,000 Угаалтууртай жорлон, 93 00:03:52,000 --> 00:03:54,000 ижил зай эзлэх 94 00:03:54,000 --> 00:03:56,000 ор болдог хоолны ширээ, 95 00:03:56,000 --> 00:03:58,000 дэлгэгдээд 10 хүн сууж болдог 96 00:03:58,000 --> 00:04:00,000 жижиг ширээ хэрэгтэй. 97 00:04:00,000 --> 00:04:02,370 "Төвхнөсөн амьдрал" төлөвлөгөөний гол давуу тал нь 98 00:04:02,370 --> 00:04:05,000 бид хувирдаг тавилга, хөдөлдөг хана хоёрыг хослуулснаар, 99 00:04:05,000 --> 00:04:07,000 их зай гаргасан явдал юм. 100 00:04:07,000 --> 00:04:09,000 Кофений ширээг хар даа. 101 00:04:09,000 --> 00:04:11,530 Энэ ширээ уртаашаа болон өргөөшөө сунаж, 102 00:04:11,530 --> 00:04:13,000 10 хүнийг багтаана. 103 00:04:13,000 --> 00:04:15,000 Миний ажлын орон зай эвхэгдэж, 104 00:04:15,000 --> 00:04:17,000 амархан далд орчихно. 105 00:04:17,000 --> 00:04:20,000 Миний ор 2 хурууны тусламжтай хананаас гараад ирнэ. 106 00:04:20,000 --> 00:04:23,000 Зочдыг яах юм гэж үү? Нүүдэг ханыг хөдөлгөснөөр, 107 00:04:23,000 --> 00:04:25,000 эвхдэг зочдын ор бий болно. 108 00:04:25,000 --> 00:04:28,000 Мэдээж, миний кино театр. 109 00:04:28,000 --> 00:04:30,290 Би бүх хүн 40м2-д амьдрах ёстой гэж 110 00:04:30,290 --> 00:04:32,000 хэлэх гэсэн юм биш. 111 00:04:32,000 --> 00:04:35,000 Гэхдээ эмх цэгцтэй амьдралын давуу талуудыг та бодож үзээрэй. 112 00:04:35,000 --> 00:04:37,000 280-аас 180 руу 113 00:04:37,000 --> 00:04:39,760 140-өөс 90 м2 хүртэл багасга. 114 00:04:39,760 --> 00:04:42,820 Бидний ихэнх нь, магадгүй энд байгаа бүх хүн хэдхэн цүнхтэйгээ, 115 00:04:42,820 --> 00:04:44,810 жижигхэн өрөөнд, магадгүй буудлын өрөөнд 116 00:04:44,810 --> 00:04:46,000 хэд хоног 117 00:04:46,000 --> 00:04:48,000 жаргалтай байна байх шүү. 118 00:04:48,000 --> 00:04:51,000 Тэгэхээр та гэртээ хариад, хаалгаар орохдоо 119 00:04:51,000 --> 00:04:52,730 түр азнаад өөрөөсөө 120 00:04:52,730 --> 00:04:55,930 "Би амьдралдаа бяцхан төвхнөл хийх шаардлагатай юу?" гэж асуугаарай. 121 00:04:55,930 --> 00:04:58,430 "Энэ надад багахан ч болов эрх чөлөө бий болгох уу, 122 00:04:58,430 --> 00:05:00,540 магадгүй багахан цаг хугацааг ч гэсэн?" 123 00:05:01,000 --> 00:05:04,000 Хайрцганд юу байгаа юм гэж үү? 124 00:05:04,000 --> 00:05:07,000 Энэ тийм ч чухал биш. 125 00:05:07,000 --> 00:05:10,000 Энэ надад хэрэггүйг би мэдэж байна. 126 00:05:10,000 --> 00:05:12,000 Таны хайрцганд юу байгаа вэ? 127 00:05:12,000 --> 00:05:14,000 Магадгүй, зүгээр л магадгүй, 128 00:05:14,000 --> 00:05:16,000 дутуу гэдэг ихтэй тэнцэж болно. 129 00:05:16,960 --> 00:05:18,620 Олон сайхан зүйлст 130 00:05:18,620 --> 00:05:20,000 зай гаргацгаая. 131 00:05:21,000 --> 00:05:22,150 Баярлалаа. 132 00:05:22,150 --> 00:05:28,000 (Алга ташилт)