WEBVTT 00:00:04.000 --> 00:00:05.950 Энэ хайрцганд юу байгаа вэ гэж үү? 00:00:05.950 --> 00:00:09.000 Юу ч байлаа гэсэн их л чухал гэж бодсон зүйлүүд маань байх. 00:00:09.000 --> 00:00:12.000 Учир нь би энэ хайрцагтайгаа аялж, 00:00:12.000 --> 00:00:15.000 нэг байрнаас нөгөө рүү олонтаа нүүсэн. NOTE Paragraph 00:00:15.000 --> 00:00:17.000 (Инээв) NOTE Paragraph 00:00:17.000 --> 00:00:20.000 (Алга ташив) NOTE Paragraph 00:00:20.000 --> 00:00:23.000 Танил сонсогдож байна уу? 00:00:23.000 --> 00:00:25.000 Америкчууд 50 жилийн өмнөхтэй харьцуулвал 00:00:25.000 --> 00:00:27.000 гурав дахин их зай эзэгнэж байгаа 00:00:27.000 --> 00:00:29.000 гэдгийг та мэдэх үү? 00:00:29.000 --> 00:00:32.000 Гурав дахин. 00:00:32.000 --> 00:00:35.000 Тэгэхээр тэр их зайнд 00:00:35.000 --> 00:00:38.000 бүх зүйл багтах зай байгаа гэж та бодож байгаа байх. 00:00:38.000 --> 00:00:40.000 Үгүй шүү. 00:00:40.000 --> 00:00:42.000 Хотод шинэ бизнес бий болжээ: 00:00:42.000 --> 00:00:45.000 2.2 сая долларын, 200км2 зай эзлэх 00:00:45.000 --> 00:00:47.000 хувийн агуулах үйлчилгээ. 00:00:47.000 --> 00:00:49.000 Бид гурав дахин том зайтай болсон ч, 00:00:49.000 --> 00:00:52.000 дэлгүүр хэсэхээ ихэсгэсээр 00:00:52.000 --> 00:00:55.000 бидэнд өшөө их зай хэрэг болох болжээ. 00:00:55.000 --> 00:00:57.000 Энэ нь юунд хүргэж байна вэ? 00:00:57.000 --> 00:00:59.000 Зээлийн картны их өртэй болж, 00:00:59.000 --> 00:01:02.000 байгаль орчныг сүйтгэж, 00:01:02.000 --> 00:01:04.000 магадгүй бидний аз жаргалын түвшин 00:01:04.000 --> 00:01:07.000 ирэх 50 жилд нэмэгдэх ч үгүй байж магад. NOTE Paragraph 00:01:07.000 --> 00:01:10.000 Тэгэхээр би илүү дээр аргыг санал болгох гэсэн юм: 00:01:10.000 --> 00:01:13.000 дутуу нь үнэндээ илүүтэй тэнцэж болно. 00:01:13.000 --> 00:01:15.000 Бидний ихэнх нь дутуу байхын жаргалыг 00:01:15.000 --> 00:01:18.000 хэзээ нэгэн цагт мэдэрч байсан гэдэгт итгэлтэй байна. 00:01:18.000 --> 00:01:21.000 Их сургуульд - дотуур байранд, 00:01:21.000 --> 00:01:24.000 аялахдаа - буудлын өрөөнд, 00:01:24.000 --> 00:01:26.000 хээр зугаалахдаа юмхнаар юм хийх, 00:01:26.000 --> 00:01:28.000 завь ч юм уу. 00:01:28.000 --> 00:01:31.000 Аль ч байсан гэсэн, бусад зүйлээс илүү 00:01:31.000 --> 00:01:33.000 энэ нь танд бага ч гэсэн эрх чөлөө, 00:01:33.000 --> 00:01:36.000 цаг хугацаа өгсөн гэдэгт би итгэлтэй байна. 00:01:36.000 --> 00:01:37.690 Тэгэхээр би танд 00:01:37.690 --> 00:01:39.720 бага эд хогшил, бага орон зай нь 00:01:39.720 --> 00:01:42.000 хор хөнөөл багатай гэдгийг хэлэх гэсэн юм. 00:01:42.000 --> 00:01:44.150 Энэ нь мөнгө хэмнэх сайн арга юм шүү. 00:01:44.150 --> 00:01:47.000 Амьдралыг тань ихээхэн хөнгөвчилнө. NOTE Paragraph 00:01:47.000 --> 00:01:50.000 Би lifeedited.com гэсэн хаягтай "Төвхнөсөн амьдрал" нэртэй 00:01:50.000 --> 00:01:52.000 нэгэн төслийг энэхүү санаагаа дэлгэрүүлж, 00:01:52.000 --> 00:01:55.000 зохих шийдвэрийг олохоор эхлүүлсэн билээ. 00:01:55.000 --> 00:01:59.000 Хамгийн эхлээд би Mutopo болон Jovoto.com-ын тусламжтайгаар 00:01:59.000 --> 00:02:02.000 40м2 Манхаттан дахь байртай болохоос эхэлсэн. 00:02:02.000 --> 00:02:04.000 Би бүгдийг багтаахыг хүссэн. 00:02:04.000 --> 00:02:07.000 Ажлын өрөө, 10 хүн суучихаар зоогийн ширээ, 00:02:07.000 --> 00:02:09.000 зочны өрөө, 00:02:09.000 --> 00:02:11.000 усны гулгалтын төхөөрөмжөө хүртэл. 00:02:11.000 --> 00:02:14.000 Дэлхийн 300 гаруй оролцогчдын тусламжтайгаар, 00:02:14.000 --> 00:02:17.000 би бяцхан эрдэнэсийн хайрцагаа олж авч чадсан. 00:02:17.000 --> 00:02:19.000 37-ийн оронд 40м2 талбайтайг 00:02:19.000 --> 00:02:22.000 авснаар дор нь л 00:02:22.000 --> 00:02:25.000 200,000$-ийг хэмнэчихэж байгаа юм. 00:02:25.000 --> 00:02:28.000 Бага зай нь бага эд зүйл шаардах учир, 00:02:28.000 --> 00:02:31.000 мөнгө бас хэмнэж таарна. 00:02:31.000 --> 00:02:32.833 Бага хор хөнөөлтэй. 00:02:33.666 --> 00:02:35.000 Миний чухал гэж ялгасан 00:02:35.000 --> 00:02:37.000 дуртай зүйлст маань зориулж, 00:02:37.000 --> 00:02:39.000 тусгайлан хийгдсэн болохоор 00:02:39.000 --> 00:02:41.000 Би байрандаа сэтгэл хангалуун байдаг. NOTE Paragraph 00:02:41.000 --> 00:02:43.000 Тэгэхээр та яаж бага зайнд амьдрах вэ? 00:02:43.000 --> 00:02:45.000 Гурван зам байна. 00:02:45.000 --> 00:02:48.000 Эхлээд та гамгүйгээр хаях юмаа хаяж, ялгах хэрэгтэй. 00:02:48.000 --> 00:02:51.000 Бид амьдралынхаа амин судсыг цэвэрлэх хэрэгтэй. 00:02:51.000 --> 00:02:54.000 Өчнөөн жил өмсөөгүй цамц. 00:02:54.000 --> 00:02:56.000 Хаях цаг нь болжээ. 00:02:56.000 --> 00:02:59.000 Бид амьдралд хэрэггүй, илүү бүхнээсээ салах хэрэгтэй. 00:02:59.000 --> 00:03:02.000 Нэмж юм цуглуулахаа ч багасгаж сурах шаардлагатай. 00:03:02.000 --> 00:03:04.000 Аливааг авахынхаа өмнө бодох хэрэгтэй. 00:03:04.000 --> 00:03:06.000 Өөрсдөөсөө, 00:03:06.000 --> 00:03:09.000 "Энэ зүйл намайг жаргалтай болгох уу?, Үнэхээр үү?" гэж асуу. 00:03:09.000 --> 00:03:11.370 Тэгснээр бид гайхалтай зүйлсийг 00:03:11.370 --> 00:03:14.016 худалдан авч хэрэглэнэ. 00:03:14.332 --> 00:03:16.000 Бид зүгээр ч нэг эд зүйлс биш, 00:03:16.000 --> 00:03:18.340 олон жил хэрэглэх эд зүйлсийг авахыг хүсч байна. NOTE Paragraph 00:03:18.340 --> 00:03:20.000 Хоёрдугаарт, 00:03:20.000 --> 00:03:22.000 Юм бага байх тусмаа сайхан. 00:03:22.000 --> 00:03:24.000 Бид орон зайгаа зөв ашиглахыг хүсдэг. 00:03:24.000 --> 00:03:26.000 Бид тохиолдлын ганц нэг үйл явдалд бус, 00:03:26.000 --> 00:03:28.000 олон удаа ашиглагдахаар 00:03:28.000 --> 00:03:30.000 зориулагдсан юмыг хүсдэг. 00:03:30.000 --> 00:03:32.000 Яагаад бидэнд 3-ыг ч бараг хэрэглэдэггүй 00:03:32.000 --> 00:03:34.000 байж, 6 хайруултай зуух хэрэгтэй гэж? 00:03:34.000 --> 00:03:36.000 Тэгэхээр бидэнд эвхэж, 00:03:36.000 --> 00:03:39.000 давхарлаж болдог, дижитал хэлбэрт оруулж болдог зүйлс хэрэгтэй. 00:03:39.000 --> 00:03:41.000 Цаас, 00:03:41.000 --> 00:03:43.000 ном, кино, 00:03:43.000 --> 00:03:46.000 гээд бүгдийг алга болгож болно. Илбэ шид л гэсэн үг. NOTE Paragraph 00:03:46.000 --> 00:03:50.000 Сүүлд нь олон талаар ашиглаж болох гэр ахуйн хэрэгслүүд хэрэгтэй. 00:03:50.000 --> 00:03:52.000 Угаалтууртай жорлон, 00:03:52.000 --> 00:03:54.000 ижил зай эзлэх 00:03:54.000 --> 00:03:56.000 ор болдог хоолны ширээ, 00:03:56.000 --> 00:03:58.000 дэлгэгдээд 10 хүн сууж болдог 00:03:58.000 --> 00:04:00.000 жижиг ширээ хэрэгтэй. 00:04:00.000 --> 00:04:02.370 "Төвхнөсөн амьдрал" төлөвлөгөөний гол давуу тал нь 00:04:02.370 --> 00:04:05.000 бид хувирдаг тавилга, хөдөлдөг хана хоёрыг хослуулснаар, 00:04:05.000 --> 00:04:07.000 их зай гаргасан явдал юм. 00:04:07.000 --> 00:04:09.000 Кофений ширээг хар даа. 00:04:09.000 --> 00:04:11.530 Энэ ширээ уртаашаа болон өргөөшөө сунаж, 00:04:11.530 --> 00:04:13.000 10 хүнийг багтаана. 00:04:13.000 --> 00:04:15.000 Миний ажлын орон зай эвхэгдэж, 00:04:15.000 --> 00:04:17.000 амархан далд орчихно. 00:04:17.000 --> 00:04:20.000 Миний ор 2 хурууны тусламжтай хананаас гараад ирнэ. 00:04:20.000 --> 00:04:23.000 Зочдыг яах юм гэж үү? Нүүдэг ханыг хөдөлгөснөөр, 00:04:23.000 --> 00:04:25.000 эвхдэг зочдын ор бий болно. 00:04:25.000 --> 00:04:28.000 Мэдээж, миний кино театр. NOTE Paragraph 00:04:28.000 --> 00:04:30.290 Би бүх хүн 40м2-д амьдрах ёстой гэж 00:04:30.290 --> 00:04:32.000 хэлэх гэсэн юм биш. 00:04:32.000 --> 00:04:35.000 Гэхдээ эмх цэгцтэй амьдралын давуу талуудыг та бодож үзээрэй. 00:04:35.000 --> 00:04:37.000 280-аас 180 руу 00:04:37.000 --> 00:04:39.760 140-өөс 90 м2 хүртэл багасга. 00:04:39.760 --> 00:04:42.820 Бидний ихэнх нь, магадгүй энд байгаа бүх хүн хэдхэн цүнхтэйгээ, 00:04:42.820 --> 00:04:44.810 жижигхэн өрөөнд, магадгүй буудлын өрөөнд 00:04:44.810 --> 00:04:46.000 хэд хоног 00:04:46.000 --> 00:04:48.000 жаргалтай байна байх шүү. 00:04:48.000 --> 00:04:51.000 Тэгэхээр та гэртээ хариад, хаалгаар орохдоо 00:04:51.000 --> 00:04:52.730 түр азнаад өөрөөсөө 00:04:52.730 --> 00:04:55.930 "Би амьдралдаа бяцхан төвхнөл хийх шаардлагатай юу?" гэж асуугаарай. 00:04:55.930 --> 00:04:58.430 "Энэ надад багахан ч болов эрх чөлөө бий болгох уу, 00:04:58.430 --> 00:05:00.540 магадгүй багахан цаг хугацааг ч гэсэн?" NOTE Paragraph 00:05:01.000 --> 00:05:04.000 Хайрцганд юу байгаа юм гэж үү? 00:05:04.000 --> 00:05:07.000 Энэ тийм ч чухал биш. 00:05:07.000 --> 00:05:10.000 Энэ надад хэрэггүйг би мэдэж байна. 00:05:10.000 --> 00:05:12.000 Таны хайрцганд юу байгаа вэ? 00:05:12.000 --> 00:05:14.000 Магадгүй, зүгээр л магадгүй, 00:05:14.000 --> 00:05:16.000 дутуу гэдэг ихтэй тэнцэж болно. 00:05:16.960 --> 00:05:18.620 Олон сайхан зүйлст 00:05:18.620 --> 00:05:20.000 зай гаргацгаая. NOTE Paragraph 00:05:21.000 --> 00:05:22.150 Баярлалаа. NOTE Paragraph 00:05:22.150 --> 00:05:28.000 (Алга ташилт)