Doing the Impossible, swallowing the sword, cutting through fear | Dan Meyer | TEDxMaastricht
-
0:08 - 0:10Баярлалаа.
-
0:16 - 0:21Энэтхэгийн Махаража хэмээх хаан байжээ. Түүний төрсөн өдрөөр бүх толгойлогчид
-
0:21 - 0:24хаанд тохирсон бэлэг авчрах ёстой хэмээх зарлигтай байсан аж.
-
0:24 - 0:28Зарим нь гоёмсог торго, зарим нь чамин сэлэм,
-
0:28 - 0:29зарим нь алт авчирчээ.
-
0:29 - 0:33Цувааны төгсгөлд байх нэгэн үрчгэр нүүрт хөгшин эр
-
0:33 - 0:37холын тосгоноос далай тэнгисийг хэдэн өдрөөр туулан байж ирсэн байв.
-
0:37 - 0:41Түүнийг дөхөн ирэхэд хааны хүү "Хаантанд ямар бэлэгтэй ирэв?" гэж асуув.
-
0:41 - 0:45Хөгшин эр алгуурхан гараа дэлгэж
-
0:45 - 0:50маш үзэсгэлэнтэй ягаан, шар, улаан, цэнхэрээр долгиотсон дунг харуулав.
-
0:50 - 0:51Хааны хүү хэлэв:
-
0:51 - 0:54"Наадах чинь хаанд таарсан бэлэг биш байна! Ямар бэлэг гэх юм наадахыг чинь!".
-
0:55 - 0:57Хөгшин эр түүн рүү алгуурхан харж хэлэв.
-
0:58 - 1:01"Урт аялал... бэлэгний нэг хэсэг"
-
1:01 - 1:03(Инээлдэв)
-
1:03 - 1:06Одоо би та бүхэнд цааш түгээх хэрэгтэй гэж итгэж явдаг
-
1:06 - 1:08тийм нэг бэлгийг өгөх болно.
-
1:08 - 1:10Гэхдээ эхлээд би та бүхэнд
-
1:10 - 1:12өөрийнхөө урт аяллыг толилуулъя.
-
1:12 - 1:14Та бүхний ихэнхийн адил миний амьдрал
-
1:14 - 1:15хүүхэд ахуйгаас эхэлсэн.
-
1:15 - 1:17Та нарын хэд нь амьдралаа хүүхэд ахуйгаасаа эхэлсэн бэ?
-
1:17 - 1:19Залуухан төрсөн үү?
-
1:19 - 1:20За хагас нь юм байна... ойлголоо...
-
1:21 - 1:22(Инээлдэв)
-
1:22 - 1:25Бусад нь яасан билээ? Том хүн шиг төрсөн үү?
-
1:25 - 1:28Ээжтэй чинь уулзах юмсан!
-
1:28 - 1:29Биелэшгүй зүйлс!
-
1:31 - 1:35Би хүүхэд байхаасаа л биелэшгүй зүйлсэд дурласаар ирсэн.
-
1:36 - 1:39Өнөөдөр бол олон жилийн турш хүсэн хүлээсээр ирсэн өдөр маань,
-
1:39 - 1:41учир нь өнөөдөр би та бүхний өмнө биелэшгүй зүйлийг
-
1:41 - 1:44хийхээр оролдох болно.
-
1:44 - 1:45Яг энэхүү TEDxMaastricht тайзан дээр.
-
1:46 - 1:48Та бүхэнд төгсгөлийг нь хэлж эхлүүлье:
-
1:49 - 1:51Өнөөдөр би та бүхэнд
-
1:51 - 1:53биелэшгүй бол биелэшгүй биш
-
1:53 - 1:55гэдгийг нотлох болно.
-
1:55 - 1:58Улмаар та бүхэнд цааш түгээхүйц дараах бэлгийг өгснөөр өндөрлөх болно:
-
1:58 - 2:01Би та нар ч мөн биелэшгүйг хийж чадна гэдгийг харуулах болно.
-
2:03 - 2:05Биелэшгүйг хийх эрлийнхээ явцад би дэлхий дээрх
-
2:05 - 2:08хүн бүхэнд байдаг хоёр зүйлсийг олж мэдсэн юм.
-
2:08 - 2:10Хүн бүрт айдас байдаг, бас
-
2:10 - 2:12хүн бүрт мөрөөдөл байдаг.
-
2:13 - 2:18Биелэшгүйг хийх эрлийнхээ явцдаа би мөн намайг биелэшгүйг хийхэд хүргэсэн
-
2:18 - 2:20миний хэдэн жилийн туршид хийж ирсэн
-
2:20 - 2:23гурван зүйлсийг олж мэдсэн:
-
2:24 - 2:27Доджболл буюу та бүхнийхээр "Трефболл",
-
2:27 - 2:28Супермен,
-
2:28 - 2:29болон Шумуул.
-
2:29 - 2:31Эдгээр бол миний түлхүүр үгс.
-
2:31 - 2:34Одоо ингээд та бүхэн яагаад намайг биелэшгүйг хийдгийг ойлголоо.
-
2:34 - 2:36Ингээд та бүхнийг өөрийнхөө айдсаас мөрөөдөл рүү,
-
2:36 - 2:39үгсээс сэлэм рүү,
-
2:39 - 2:41Дожбоуллоос Супермен болон Шумуул руу
-
2:41 - 2:43хийсэн аялал,
-
2:43 - 2:44урт алхалтаа
-
2:44 - 2:45толилуулъя.
-
2:46 - 2:47Ингэснээр та бүхэнд би
-
2:47 - 2:50хэрхэн биелэшгүйг хийж болохыг үзүүлэх гэсэн юм.
-
2:52 - 2:552007 оны 10 сарын 4.
-
2:56 - 2:58Миний хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл маань
-
2:58 - 2:592007 оны эрүүл мэндийн салбар дахь
-
2:59 - 3:01"Иг Нобелын шагнал" авахаар
-
3:01 - 3:03Харвардын Их Сургуулийн
-
3:03 - 3:06Сандерс Театрын тайзан дээр гарах үед
-
3:06 - 3:09зүрх түгшиж, өвдөг чичирч байлаа.
-
3:09 - 3:10"Сэлэм залгилт ба түүний нөлөө"
-
3:10 - 3:12гэсэн өгүүлэл байсан юм.
-
3:12 - 3:13(Инээлдэв)
-
3:14 - 3:18Өгүүлэл маань өмнө нь миний огт уншиж байгаагүй Британий Эрүүл Мэндийн Сэтгүүл
-
3:18 - 3:20хэмээх бяцхан сэтгүүлд хэвлэгдсэн юм.
-
3:21 - 3:25Энэ бол миний хувьд биелэшгүй мөрөөдөл маань биелсэн,
-
3:25 - 3:28санаанд ч оромгүй таатай мэдээ байсан ба
-
3:28 - 3:31энэхүү нэр төрийн хэргийг би хэзээ ч мартахгүй.
-
3:31 - 3:35Гэхдээ энэ бол миний амьдралын хамгийн дурсамжтай хэсэг биш л дээ.
-
3:36 - 3:381967 оны 10 сарын 4.
-
3:38 - 3:40Хэт айдсаас болж шаналсан аймхай, бүрэг,
-
3:41 - 3:43туранхай, хулчгар хүү.
-
3:43 - 3:46Тайзан дээр гарахаар зэхэх үед
-
3:46 - 3:47түүний зүрх нь түгшиж,
-
3:48 - 3:49өвдөг нь чичирч байлаа.
-
3:50 - 3:52Ярих гээд амаа нээсэн ч
-
3:56 - 3:58нэг ч үг гарсангүй.
-
3:58 - 4:00Айсандаа чичирч байв.
-
4:01 - 4:02Айдсаасаа, мөн сандарснаасаа болж
-
4:02 - 4:04хөдөлж ч чадахгүй болжээ.
-
4:04 - 4:06Энэхүү аймхай, бүрэг, туранхай,
-
4:06 - 4:08хулчгар хүү хэт айдсаас шаналж байв.
-
4:09 - 4:10Тэрээр харанхуйгаас,
-
4:11 - 4:12өндрөөс,
-
4:12 - 4:13мөн аалз, могойноос айдаг.
-
4:13 - 4:15Та нарын дунд аалз, могойноос айдаг хүн байна уу?
-
4:15 - 4:17Аахан, зарим нь л юм байна...
-
4:17 - 4:19Мөн тэрээр уснаас бас халимнаас айдаг.
-
4:19 - 4:22Эмч, сувилагч, шүдний эмч, зүү,
-
4:22 - 4:25өрөмдлөг, хурц зүйлс гээд олон юмнаас айдаг.
-
4:25 - 4:27Гэхдээ энэ бүхнээс илүү тэрээр хүмүүсээс
-
4:27 - 4:28айдаг байсан.
-
4:29 - 4:32Тэрхүү аймхай, ичимхий, туранхай, хулчгар
-
4:32 - 4:33хүү бол би л дээ.
-
4:33 - 4:36Гологдол, өөртөө үл итгэлтэй байдал,
-
4:37 - 4:40дорд үзэгдэлт, тэр ч бүү хэл
-
4:40 - 4:43тэр үед бараг мэддэггүй байсан social anxiety disorder-с хүртэл
-
4:43 - 4:45би айдаг байлаа.
-
4:45 - 4:49Энэ айдсуудаас болж дээрэнгүй хүүхдүүд намайг шоглодог байсан.
-
4:49 - 4:52Тэд инээлдэж, намайг янз бүрээр дуудна, бас цаа бугынхаа тоглоомонд хүртэл
-
4:52 - 4:54оруулдаггүй байсан (Орч: "Рудольф цаа буга" дуунаас)
-
4:55 - 4:58Гэхдээ тэ нар намайг Доджболл
-
4:58 - 4:59тоглоомонд оруулдаг байсан.
-
5:00 - 5:01Би Доджболл-д сайн байсан л даа.
-
5:02 - 5:04Дээрэлхүү хүүхдүүд намайг дуудахад эргэж хармагц
-
5:04 - 5:06улаан додж бөмбөгнүүд нүүр лүү
-
5:06 - 5:08хар хурдаараа ирээд л
-
5:08 - 5:10пан, пан, пан!
-
5:11 - 5:13Одоо санахад улайж хавдсан нүүртэй, улайж дүнгэнэсэн чихтэй
-
5:13 - 5:18амьтан л сургуулиас гэр лүүгээ алхдаг байж билээ.
-
5:18 - 5:21Нүд маань нулимсандаа хорсож,
-
5:21 - 5:24чих маань тэдний үгэнд хорсож байсан.
-
5:24 - 5:25Зарим хүмүүс хэлэхдээ
-
5:25 - 5:29"Хатгуур, чулуугаар ясыг минь хугалж болох ч, үгээр намайг хэзээ ч өвтгөж чадахгүй"
-
5:29 - 5:30гэдэг. Гэвч энэ шал худлаа.
-
5:30 - 5:32Үг хутга шиг зүсэж,
-
5:32 - 5:34илд шиг хатгадаг.
-
5:34 - 5:36Үг харж ч болохооргүй гүн сорви
-
5:36 - 5:38үлдээдэг юм.
-
5:38 - 5:41Тийм ээ, би айдаг байсан. Үг миний хамгийн том дайсан байсан.
-
5:41 - 5:42Одоо ч гэсэн хэвээр.
-
5:43 - 5:45Гэхдээ надад мөрөөдөл ч бас байсан.
-
5:45 - 5:48Гэртээ хариад Супермен зурагт номуудаа
-
5:48 - 5:50амтархан уншиж, түүндээ уусч,
-
5:50 - 5:53Супермен шиг супер баатар болохыг мөрөөддөг байлаа.
-
5:53 - 5:56Би шударга үнэний төлөө тэмцэхийг,
-
5:56 - 5:59муу талынхан ба криптонайтын эсрэг тулалдахыг,
-
5:59 - 6:03Супермен шиг дэлхий тойрон нисч хүмүүсийг аврахыг хүсдэг байсан.
-
6:03 - 6:06Би бодит зүйлсэд ч мөн дуртай байсан.
-
6:06 - 6:09Гиннесийн ном, Риплигийн Итгэх үү Байх уу зэрэг номыг уншдаг байв.
-
6:09 - 6:13Эдгээрийн аль нэгийг уншсан хүн байна уу?
-
6:13 - 6:14Миний хайртай номнууд!
-
6:14 - 6:16Бодит хүмүүс бодит баатарлаг үйлс хийж байхыг хараад
-
6:16 - 6:18би ч гэсэн хийнэ ээ гэж хэлж билээ.
-
6:18 - 6:19Хэрвээ дээрэлхүүнүүд намайг
-
6:19 - 6:21тоглоомондоо оруулахгүй бол
-
6:21 - 6:23би жинхэнэ ид шид, баатарлаг үйлсийг хиймээр байна.
-
6:23 - 6:27Нөгөө дээрэлхүүнүүд хийж чадахгүй тийм онцгой зүйлийг хиймээр байна.
-
6:27 - 6:29Зорилго тэмүүллээ олохыг,
-
6:29 - 6:31амьдралынхаа утга учрыг мэдэхийг,
-
6:31 - 6:33энэ дэлхийг өөрчлөх гайхамшигтай зүйл хийхийг,
-
6:33 - 6:37биелэшгүй бол биелэшгүй биш гэдгийг батлахыг хүсч байлаа.
-
6:38 - 6:40Ингээд 10 жил өнгөрлөө.
-
6:40 - 6:4321 нас хүрэхээс долоо хоногийн өмнө юм.
-
6:43 - 6:47Амьдралыг минь орвонгоор нь өөрчлөх 2 зүйл тохиолдсон юм.
-
6:47 - 6:49Өмнөд Энэтхэгийн Тамил Наду гэх газар
-
6:50 - 6:51шашны номлогч хийж байсан үе.
-
6:51 - 6:53Миний ментор найз маань асуулаа:
-
6:53 - 6:55"Чамд Трөүм бий юу?"
-
6:55 - 6:57"Трөүм? Трөүм гэж юу юм?" гэхэд
-
6:57 - 7:00"Трөүм гэж амьдралын гол зорилгыг хэлж байгаа юм.
-
7:00 - 7:05Мөрөөдөл болон зорилгын нэгдэл гэх юм уу даа. Хэрвээ юу хүссэнээ
-
7:05 - 7:07хийж чаддаг, хүссэн газартаа хүрч чаддаг, хэн ч болж чаддаг
-
7:07 - 7:08байсан бол
-
7:08 - 7:10хаашаа явах вэ? Юу хийх вэ?
-
7:10 - 7:11Хэн болох вэ?" гэв.
-
7:11 - 7:14Би "Би чадахгүй байх. Би их олон зүйлсээс айдаг" гэлээ.
-
7:14 - 7:18Тэр шөнө би гудсаа байшингийнхаа дээвэр дээр
-
7:18 - 7:19оддын доор дэвсээд
-
7:19 - 7:22сарьсан багваахайнууд шумуул барихыг харж байлаа.
-
7:22 - 7:26Толгойд дотор трөүм, мөрөөдлүүд, зорилгууд, болон өнөөх дээрэлхүүнүүд л
-
7:26 - 7:28эргэлдэж байлаа.
-
7:29 - 7:31Хэдэн цагийн дараа сэрлээ.
-
7:31 - 7:34Зүрх түгшиж, өвдөг чичирч байв.
-
7:34 - 7:36Гэхдээ айснаас биш байлаа.
-
7:36 - 7:38Бүх л бие маань татаж байв.
-
7:38 - 7:40Дараагийн 5 өдрийн турш
-
7:40 - 7:44ухаан балартаж, үхэл амьдралын зааг дээр байсан юм.
-
7:44 - 7:48Хумхаагийн халуунаас болж 40 хэм хүртэл халуурч, толгой минь хагарах гэж байлаа.
-
7:48 - 7:52Ухаан орох бүрт ердөө л трөүм-ийн тухай бодож байв.
-
7:52 - 7:54"Энэ амьдралдаа юу хийх вэ?" гэж бодож байв.
-
7:54 - 7:56Ингээд 21 хүрэхийн өмнөх орой
-
7:56 - 7:58тэрхэн зуур би нэгэн зүйлийг
-
7:58 - 8:00ойлгосон юм:
-
8:00 - 8:02Хэрвэээ Анофелис Стефенси гэгдэх
-
8:03 - 8:05давсны ширхэгээс ч хөнгөхөн
-
8:05 - 8:075 мкг ч хүрэхгүй
-
8:07 - 8:08энэ жижигхэн шумуул
-
8:08 - 8:1080 кг жинтэй хүний
-
8:10 - 8:13амийг авч чадах юм бол энэ л миний
-
8:13 - 8:15криптонайт (kryptonite) юм байна гэдгийг ойлгосон юм.
-
8:15 - 8:17Тэгэнгүүтээ би, үгүй ээ, шумуул биш, түүний дотор байгаа
-
8:17 - 8:19Пласмодиум Фалсипарум гэгдэх
-
8:19 - 8:23жил бүр олон сая хүнийг авч одох бичил шимэгч юм байна гэдгийг ойлгосон.
-
8:24 - 8:26Тэгснээ дахиад, үгүй ээ, тэрнээс ч жижигхэн,
-
8:26 - 8:29гэхдээ миний хувьд маш том санагдсан.
-
8:29 - 8:30Амьдралыг минь
-
8:30 - 8:31хөшөөж орхисон криптонайт,
-
8:31 - 8:32шимэгч бол
-
8:32 - 8:35миний айдас байж гэдгийг би ойлгосон юм.
-
8:35 - 8:38Аюул ба айдас хоёр ялгаатай.
-
8:38 - 8:40Аюул бол бодит.
-
8:40 - 8:42Айдас бол сонголт.
-
8:42 - 8:44Надад сонголт байгааг би ойлгосон.
-
8:44 - 8:48Юу гэхээр, айдастай амьдрах, тэгээд тэр шөнөдөө бүтэлгүйтлээр нас барах,
-
8:49 - 8:52эсвэл айдсаа үлдэн хөөж, мөрөөдлүүдээ биелүүлж,
-
8:52 - 8:56амьдарсан шиг амьдрах сонголт байлаа.
-
8:57 - 9:00Үхэл амьдралын зааг дээр, үхэлтэй нүүр тулах үед
-
9:00 - 9:04амьдрах хүсэл буцалдаг юм билээ.
-
9:04 - 9:07Хүн бүр үхдэг ч хүн болгон амьдарч чаддагүйг ойлгосон.
-
9:08 - 9:10Үхлээс болж бид амьдардаг.
-
9:10 - 9:12Үхэхийг сурч байж л
-
9:12 - 9:13амьдрахыг сурдаг.
-
9:13 - 9:15Тэгээд тэр шөнө би амьдралынхаа түүхийг
-
9:15 - 9:16өөрчлөхөөр шийдсэн.
-
9:17 - 9:18Би үхэхийг хүсээгүй.
-
9:18 - 9:20Тэгээд бяцхан залбирал хийсэн юм.
-
9:20 - 9:22"Бурхан минь, хэрвээ 21 хүртлээ амьд явах юм бол
-
9:22 - 9:25хэзээ ч айдсаар амьдралаа удирдуулахгүй.
-
9:25 - 9:27Айдсуудаа бүрмөсөн хөөж,
-
9:27 - 9:30мөрөөдлүүдээ биелүүлж,
-
9:30 - 9:31хандлагаа өөрчилж,
-
9:31 - 9:34ямар нэг онцгой зүйл хийхийг,
-
9:34 - 9:36амьдралынхаа зорилго тэмүүллийг олохыг,
-
9:36 - 9:39биелэшгүй бол биелэшгүй биш юм гэдгийг мэдэхийг хүсч байна."
-
9:39 - 9:43Тэр шөнө амьд гарсан эсэхээ хэлэхгүй ээ. Та нар өөрсдөө олж мэдээрэй.
-
9:43 - 9:44(Инээлдэв)
-
9:44 - 9:47Тэр шөнө анхны 10 трөүм-ийнхээ жагсаалтыг гаргасан юм.
-
9:47 - 9:50Том тивүүдэд очиж
-
9:50 - 9:52дэлхийн 7 гайхамшгийг очиж үзэх,
-
9:52 - 9:53гадаад хэлүүд сурах,
-
9:53 - 9:55эзгүй арал дээр амьдрах,
-
9:55 - 9:56далай дээр завинд амьдрах,
-
9:56 - 9:59Амазон дахь Индиан омгийнхонтой амьдрах,
-
9:59 - 10:01Шведийн хамгийн өндөр ууланд авирах,
-
10:01 - 10:03Эверест уулнаас нар жаргахыг харах,
-
10:03 - 10:05Нашвилл-д хөгжмийн бизнест ажиллах,
-
10:05 - 10:07цирктэй хамтарч ажиллах,
-
10:07 - 10:09онгоцноос үсрэх зэргийг хүсч байлаа.
-
10:09 - 10:12Ингээд 20 жилийн турш эдгээр трөүм-ийнхээ ихэнхийг биелүүлжээ.
-
10:12 - 10:15Жагсаалтаасаа нэгийг дарах болгондоо
-
10:15 - 10:18эргээд 5 юм уу 10-ыг нэмж, жагсаалтаа томруулна.
-
10:19 - 10:23Дараагийн 7 жилд нь Бахамас-ын нэгэн жижиг арал дээр
-
10:23 - 10:25урц маягийн юманд амьдарч,
-
10:25 - 10:27халим болон далайн муур зэргээр хооллож,
-
10:29 - 10:34тэр арал дээр ганцаараа байсан болохоор
-
10:34 - 10:36зөвхөн бэлхүүсээ далдалсан хувцас өмсч,
-
10:37 - 10:39халимнуудтай сэлж сурсан.
-
10:39 - 10:41Тэндээсээ Мексик рүү явж,
-
10:41 - 10:45дараа нь Эквадорын Амазон голын сав руу явж
-
10:45 - 10:48Пүжо Понго Эквадор гэх газар омгийнхонтой амьдарч,
-
10:48 - 10:52трөүм-үүдийн ачаар бага багаар итгэл маань дээрдэж байлаа.
-
10:52 - 10:55Нашвиллийн хөгжмийн бизнест хөл тавьж, дараа нь
-
10:55 - 10:58Шведийн Стокгольм руу нүүж, мөн хөгжмийн бизнес ажиллаж,
-
10:58 - 11:02Арктикийн тойргийн дээгүүрх Кебнекайсэ ууланд авирсан.
-
11:03 - 11:05Мөн би алиалах,
-
11:05 - 11:06жонглёрдох,
-
11:06 - 11:07тулгууртай явах, нэг дугуйт унах,
-
11:07 - 11:10гал болон шил идэхийг сурсан.
-
11:10 - 11:141997 онд, ердөө хэдэн арван сэлэм залгигчид байдгийг сонсоод
-
11:14 - 11:15"Үүнийг хийнэ ээ" гэж билээ.
-
11:15 - 11:18Тэгээд нэг сэлэм залгигчтай уулзаад, зөвлөгөө асуулаа.
-
11:18 - 11:20Тэрээр "2 зөвөлгөө байна.
-
11:20 - 11:22Нэгт, энэ бол маш аюултай.
-
11:22 - 11:24Зарим хүн үхэж ч байсан.
-
11:24 - 11:25Хоёрт,
-
11:25 - 11:26Энэ бодлоо орхи." гэсэн.
-
11:26 - 11:28(Инээлдэв)
-
11:28 - 11:30Тэгэхээр нь трөүм-ийнхээ жагсаалтанд нэмчихэв.
-
11:30 - 11:33Ингээд 4 жилийн турш, өдөрт 10-аас 12 удаа
-
11:34 - 11:35сургуулилт хийв.
-
11:35 - 11:37Тооцож үзье л дээ...
-
11:37 - 11:404 х 365 [х12]
-
11:40 - 11:43Ойролцоогоор 13000 удаагийн бүтэлгүй
-
11:43 - 11:45оролдлогын дараа 2001 онд анх удаа сэлэм залгисан.
-
11:46 - 11:48Тэгэх явцдаа дэлхий дээрх
-
11:48 - 11:51шилдэг сэлэм залгигч болно гэсэн трөүм-ийг өөртөө тавьсан юм.
-
11:51 - 11:54Тэгээд би бүх л ном, сэтгүүл, сонин,
-
11:54 - 11:58эмнэлгийн тайланг хайж, физилоги, анатоми судалж, эмч сувилагчидтай уулзаж,
-
11:58 - 12:00бүх сэлэм залгигчдыг нэгтгэж
-
12:00 - 12:02Сэлэм Залгигчдын Олон Улсын Холбоо байгуулж,
-
12:02 - 12:04сэлэм залгилт ба түүний нөлөө гэсэн сэдвээр
-
12:04 - 12:06хоёр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн нь
-
12:06 - 12:09Британий Эрүүл Мэндийн Сэтгүүлд
-
12:09 - 12:11хэвлэгдсэн билээ.
-
12:11 - 12:12(Инээлдэв)
-
12:12 - 12:13Баярлалаа.
-
12:13 - 12:18(Алга ташив)
-
12:18 - 12:22Сэлэм залгилтын талаар гайхалтай зүйлсийг олж мэдсэн.
-
12:22 - 12:25Та бүхний өмнө нь төсөөлж ч байгаагүй зүйлс.
-
12:25 - 12:29Та нар дараа хутга юм уу сэлэм
-
12:29 - 12:32эсвэл бестекээр штекээ (steak) зүсэх үедээ энэ талаар бодох байх.
-
12:34 - 12:37Сэлэм залгилт ойролцоогоор
-
12:37 - 12:404000 жилийн тэртээ МЭӨ 2000 хавьцаа
-
12:40 - 12:42Энэтхэгт үүссэн юм байна.
-
12:42 - 12:46Сүүлийн 150 жил гаруйн турш сэлэм залгигчдыг ШУ болон
-
12:46 - 12:47эмнэлгийн салбарт ашигласаар ирсэн нь
-
12:47 - 12:511868 онд Герман эмч Адольф Күсмаулд
-
12:51 - 12:54эндоскопийг нээхэд, мөн
-
12:54 - 12:571906 онд залгилтын эмгэг, хоол боловсруулалт, бронхоскопи
-
12:57 - 13:00зэргийг судлах зорилгоор Уэльсэд электрокардиограмыг
-
13:00 - 13:02бүтээхэд тус болжээ.
-
13:02 - 13:04Гэвч үүний хажуугаар сүүлийн 150 гаруй
-
13:04 - 13:08жилд олон тооны гэмтэл, нас баралт тохиосон.
-
13:08 - 13:15Нөгөө Адольф Күсмаул эмчийн эндоскопи энд харагдаж байна.
-
13:15 - 13:19Гэвч сүүлийн 150 гаруй жилд нийт 29 нас баралт тохиосон.
-
13:19 - 13:22Лондонгийн нэгэн залгигч зүрхээ хатгаж нас барсан.
-
13:23 - 13:25Мөн жил бүр 3 - 8 хүн сэлэм залгилтаас
-
13:25 - 13:28болж хүнд бэртэж байна.
-
13:28 - 13:30Над руу утасддаг болохоор би мэдэж байгаа юм л даа.
-
13:30 - 13:31Сүүлийн хэдэн 7 хоногт над руу Швед болон
-
13:31 - 13:34Орландогоос 2 сэлэм залгигчид залгаж
-
13:34 - 13:37бэртлийн улмаас эмнэлэгт байгаагаа хэлсэн.
-
13:37 - 13:39Тийм ээ, энэ үнэхээр аюултай.
-
13:39 - 13:42Өөр нэг зүйл бол ихэнх хүмүүсийн хувьд
-
13:42 - 13:44сэлэм залгиж сурахад ойроолцоогоор 2 - 10 жил
-
13:44 - 13:46шаардагддаг.
-
13:46 - 13:48Гэхдээ миний сурсан хамгийн гайхалтай зүйл бол
-
13:48 - 13:51сэлэм залгигчид хэрхэн биелэшгүйг хийж сурдаг талаар юм.
-
13:51 - 13:53Та бүхэнд бяцхан нууц хэлье:
-
13:54 - 13:58Биелэшгүй 99.9% дээр битгий төвлөр.
-
13:58 - 14:02Харин биелэх 0.1% дээр, мөн яаж түүнийг хийх вэ гэдэг дээр төвлөр.
-
14:03 - 14:06Ингээд та бүхнийг сэлэм залгигчдын оюун ухааны ертөнцөөр аялуулъя.
-
14:06 - 14:09Сэлэм залгиж сурна гэдэг нь оюун санааны бясалгал,
-
14:09 - 14:12маш нарийн төвлөрөл болон өндөр нарийвчлалын
-
14:12 - 14:16тусламжтайгаар тархи болон булчингуудаа дадлагажуулах замаар
-
14:16 - 14:20дотоод эд эрхтнүүдээ рефлексээс нь тусгаарлах
-
14:20 - 14:24хэдэн 10 мянган давтлага сургуулилтыг шаарддаг.
-
14:24 - 14:28Одоо та бүхэнд сэлэм залгигчийн биеийг танилцуулъя.
-
14:28 - 14:30Сэлэм залгихын тулд
-
14:30 - 14:32хэлэн дээгүүрээ хурц ир гулгуулж,
-
14:32 - 14:35хоолойныхоо хахах рефлексийг дарангуйлж,
-
14:35 - 14:38төвөнхийн 90 градусын өнцгөөр оруулж,
-
14:38 - 14:41улаан хоолой дундуур явуулж,
-
14:41 - 14:43перисталсис рефлексээ саармагжуулж,
-
14:43 - 14:44уушигнуудынхаа дундуур, цээжний хөндий рүү
-
14:44 - 14:46сэлмээ оруулна.
-
14:46 - 14:48Үүний дараа
-
14:48 - 14:50зүрхээ хажуу тийш түлхэх хэрэгтэй болно.
-
14:50 - 14:52Хэрэв сайн харвал
-
14:52 - 14:54миний зүрхний цохилтыг сэлэмнээс харж болно.
-
14:54 - 14:56Учир нь энэ үед сэлэм зүрх хоёр ердөө
-
14:56 - 14:593 мм орчим эдээр тусгаарлагдсан байгаа.
-
14:59 - 15:01Худлаа биш шүү.
-
15:01 - 15:03Улмаар цээжний яс болон
-
15:03 - 15:06ходоодныхоо огих рефлексийг дарангуйлан
-
15:06 - 15:09ходоод дундуураа гулсуулж, хос гэдэс рүүгээ оруулна.
-
15:09 - 15:10Ядах юмгүй.
-
15:10 - 15:11(Инээлдэв)
-
15:11 - 15:13Хэрвээ тэрнээс цааш явуулбал,
-
15:13 - 15:18Фаллопиевын гуурс руу орно. Фаллопиевын гуурс!
-
15:18 - 15:21Залуус нь дараа нь эхнэрээсээ асуугаарай...
-
15:22 - 15:24"Зүрхээ түлхэн байж
-
15:24 - 15:27амиараа ингэж дэнчин тавихад их зориг хэрэгтэй
-
15:27 - 15:29байх даа" гэж хүмүүс асуудаг л даа.
-
15:29 - 15:30Үгүй ээ. Аймхай, ичимхий, туранхай,
-
15:30 - 15:33хазгар хүүгийн хувьд айдас, гологдлоор дэнчин тавьж
-
15:33 - 15:36зүрхээ илчилж,
-
15:36 - 15:37эгэл байж,
-
15:37 - 15:38энд ингээд танихгүй хүмүүсийн
-
15:38 - 15:41урд зогсоод зориг гарган байж өөрийнхөө
-
15:41 - 15:44айдас, мөрөөдлийн талаар
-
15:44 - 15:48ярьж байгаа нь л харин маш их зориг шаарддаг юм байна.
-
15:48 - 15:49Тэгэхээр... - Баярлалаа.
-
15:49 - 15:54(Алга ташив)
-
15:54 - 15:56... хамгийн гайхалтай нь өдийг хүртэл гайхамшигтай
-
15:56 - 15:59зүйл хийхийг хүсдэг байсан нь
-
15:59 - 16:00өнөөдөр биеллээ оллоо.
-
16:00 - 16:03Гэхдээ 21 сэлмийг нэг дор залгисан,
-
16:03 - 16:05Риплигийн Итгэх үү Байх уу (орч: нэвтрүүлэг) -д зориулж халим болон
-
16:08 - 16:10далайн мууртай савтай усанд 6 м гүнд сэлсэн,
-
16:10 - 16:12Стэн Ли-гийн Супер хүмүүс нэвтрүүлэгт орохдоо
-
16:14 - 16:18800 гаран градусын халуун сэлэм залгисан зэрэг нь
-
16:18 - 16:19тийм ч гайхалтай зүйл биш юм байна.
-
16:20 - 16:22Гэхдээ халуун байсан шүү!
-
16:22 - 16:25Мөн Риплигийн болон Гиннест зориулж
-
16:25 - 16:26сэлмээр машин чирсэн,
-
16:26 - 16:29Авъяаслаг Америкчууд-ын сүүлийн шатан шалгарсан,
-
16:29 - 16:322007 оны "Иг Нобелын шагнал" хүртсэн нь ч гайхалтай биш.
-
16:32 - 16:34Эдгээр нь үнэндээ тийм ч гайхалтай зүйлс биш юм.
-
16:34 - 16:36Хүмүүс бол тэгж боддог л доо, гэхдээ тийм биш.
-
16:36 - 16:38Харин бурхан өндрөөс,
-
16:38 - 16:41ус болон халимнаас, эмч сувилагчдаас, хурц зүйлсээс,
-
16:41 - 16:42олны өмнө ярихаас айдаг байсан аймхай,
-
16:42 - 16:44ичимхий, хулчгар хүүг
-
16:44 - 16:46одоо ингээд 10000м өндөрт дэлхий тойрон нисч,
-
16:46 - 16:48халимтай усан сан дотор
-
16:48 - 16:50хурц зүйл залгиж, эмч сувилагчидтай
-
16:50 - 16:51ярилцаж, дэлхий тойрон явж
-
16:51 - 16:54олны өмнө яриулж чаддаг
-
16:54 - 16:57болгосон нь л гайхалтай зүйл билээ.
-
16:57 - 17:00Энэ бол үнэхээр гайхалтай зүйл.
-
17:00 - 17:01Би үргэлж бүтэшгүйг хийхийг --
-
17:01 - 17:02Баярлалаа.
-
17:02 - 17:04(Алга ташив)
-
17:04 - 17:05Баярлалаа.
-
17:06 - 17:09(Алга ташив)
-
17:10 - 17:13Үргэлж биелэшгүйг мөрөөдөж байсан маань биеллээ олсон.
-
17:13 - 17:16Ямар нэг гайхалтай зүйл хиймээр байсан минь ч
-
17:16 - 17:17биеллээ олсон.
-
17:17 - 17:20Үргэлж л дэлхий тойрон явж супер хүний зүйлс хиймээр
-
17:20 - 17:21байсан минь ч мөн биеллээ олсон.
-
17:21 - 17:23Одоо яах вэ?
-
17:23 - 17:26Тэр бяцхан хүүгийн том хүсэл мөрөөдлийн
-
17:26 - 17:27нэг хэсэг биелээгүй байсаар л байна.
-
17:30 - 17:36(Инээлдэв) (Алга ташив)
-
17:37 - 17:40Би цаг үргэлж зорилгоо тэмүүллээ олохыг хүсч байсан,
-
17:40 - 17:42одоо олсон.
-
17:42 - 17:43Гэхдээ юу гээч?
-
17:43 - 17:46Сэлэм болон миний хүч чадал чухал биш.
-
17:46 - 17:49Харин миний сул талууд, миний үгс чухал.
-
17:49 - 17:51Дэлхийг өөрчлөх гэж айдсаа даван байж,
-
17:51 - 17:52сэлэм тутамд, үгс бүрт,
-
17:52 - 17:55мэс тутамд, амьдрал тутамдаа хүмүүсийг супер хүн
-
17:55 - 17:57болгох гэж, биелэшгүйг хийлгэх гэж
-
17:58 - 18:00урам зориг өгөх нь л
-
18:00 - 18:02миний зорилго тэмүүлэл юм.
-
18:02 - 18:05Миний зорилго бол бусдад зорилгоо олоход нь туслах.
-
18:05 - 18:06Харин таных?
-
18:06 - 18:07Таны зорилго юу вэ?
-
18:07 - 18:09Та яагаад энд ирсан юм бэ?
-
18:09 - 18:12Бид бүгд супер баатар байх гэж ирсэн гэж би итгэдэг.
-
18:12 - 18:14Таны супер хүч юу вэ?
-
18:15 - 18:18Дэлхийн 7 тэрбум гаруй хүний дотор
-
18:18 - 18:20ердөө л хэдэн арван сэлэм залгигчид
-
18:20 - 18:22байгаа л даа, гэхдээ
-
18:22 - 18:23та бол цорын ганц.
-
18:23 - 18:24Та бол өвөрмөц.
-
18:24 - 18:26Таны түүх юу вэ?
-
18:26 - 18:28Юу таныг өөр болгодог вэ?
-
18:28 - 18:29Хэдий таны дуу хоолой сул, чичирч
-
18:29 - 18:32байсан ч өөрийнхөө түүхийг хуваалц.
-
18:32 - 18:33Таны трөүм юу вэ?
-
18:33 - 18:36Хэрвэ та юуг ч хийх, хэн ч байх, хаашаа ч явах
-
18:36 - 18:37чадалтай байсан бол
-
18:37 - 18:38та юу хийх вэ?
-
18:38 - 18:40Амьдралдаа юу хийж бүтээмээр байна?
-
18:40 - 18:42Таны том мөрөөдлүүд юу вэ?
-
18:42 - 18:44Хүүхэд насны том мөрөөдлүүд чинь юу вэ?
-
18:44 - 18:46Энэ биш байх, тийм үү?
-
18:46 - 18:48Сонин эсвэл хачин гэж
-
18:48 - 18:50хэлж болохуйц таны галзуу мөрөөдлүүд юу байв?
-
18:50 - 18:54Энийг харсны дараа тийм ч хачин санагдахгүй байгаа биз дээ?
-
18:55 - 18:57Таны сэлэм юу вэ?
-
18:57 - 18:59Хүн бүр айдас болон мөрөөдөл
-
18:59 - 19:01гэсэн хоёр иртэй сэлэмтэй.
-
19:01 - 19:04Юу ч байсан хамаагүй, сэлмээ залги.
-
19:04 - 19:06Ноёд хатагтай нар аа, мөрөөдлөө дага.
-
19:06 - 19:09Мөрөөдлөө дагахад хэзээ ч оройтдоггүй.
-
19:10 - 19:13Намайг биелэшгүйг хийж чадахгүй гэж бодож байсан
-
19:13 - 19:15өнөөх доджболлтой хүүхдүүдэд хандаж
-
19:15 - 19:18нэг зүйлийг л хэлмээр байна:
-
19:18 - 19:19Баярлалаа.
-
19:19 - 19:22Муу талынхан байгаагүй бол хэзээ ч супер баатар төрөхгүй байсан.
-
19:23 - 19:27Биелэшгүй бол биелэшгүй биш гэдгийг батлах гэж би энд ирсэн.
-
19:28 - 19:32Энэ маш аюултай, намайг алж ч мэднэ.
-
19:32 - 19:34Та бүхэнд таалагдана гэж найдъя.
-
19:34 - 19:35(Инээлдэв)
-
19:36 - 19:39Та нарын тус хэрэгтэй.
-
19:47 - 19:48Үзэгчид: Хоёр, гурав...
-
19:48 - 19:52Дан Мэеэр: Биш ээ, та нар тоолоход туслахгүй юу, бүгдээрээ.
-
19:52 - 19:53(Инээлдэв)
-
19:53 - 19:56За надтай хамт тоолоорой, бэлэн үү?
-
19:56 - 19:57Нэг.
-
19:57 - 19:58Хоёр.
-
19:58 - 19:59Гурав.
-
19:59 - 20:01Үгүй ээ, хоёр ш дээ, гэхдээ одоо ойлгосон байх.
-
20:07 - 20:08Үзэгчид: Нэг.
-
20:08 - 20:09Хоёр.
-
20:09 - 20:10Гурав.
-
20:11 - 20:13(Аахилж байна)
-
20:14 - 20:16(Алга ташив)
-
20:16 - 20:17ДМ: Тийм ээ!
-
20:17 - 20:23(Алга ташив) (Уухайлав)
-
20:23 - 20:25Маш их баярлалаа.
-
20:25 - 20:29Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Зүрхнийхээ угаас баярлалаа.
-
20:29 - 20:31Биш ээ, гэдэснийхээ угаас баярлалаа.
-
20:32 - 20:35Биелэшгүйг хийхээр ирсэн гэж хэлээд биелэшгүйг хийлээ.
-
20:35 - 20:38Гэхдээ энэ бол биелэшгүй биш. Өдөр бүр л хийдэг зүйл.
-
20:38 - 20:43Харин аймхай, бүрэг, туранхай, хулчгар хүү ингээд TEDx тайзан
-
20:43 - 20:45дээр зогсож, үг үгээр, сэлэм сэлмээр,
-
20:45 - 20:47амьдрал амьдралаар дэлхийг өөрчилж
-
20:47 - 20:49байгаа нь л биелэшгүй зүйл байсан юм.
-
20:49 - 20:52Хэрвээ би танд ямар нэг шинэ санаа өгсөн бол,
-
20:52 - 20:54таныг биелэшгүй бол биелэшгүй биш гэдэгт итгүүлсэн бол,
-
20:54 - 20:58та ч мөн биелэшгүйг хийж чадна гэж итгүүлсэн бол
-
20:58 - 21:01би хийх зүйлээ хийж. Харин таных дөнгөж л эхэлж байна.
-
21:01 - 21:04Үргэлж мөрөөд. Үргэлж мөрөөд.
-
21:05 - 21:06Надад итгэсэнд, мөн миний
-
21:06 - 21:08мөрөөдлийн нэг хэсэг болсонд баярлалаа.
-
21:08 - 21:10Ингээд миний та бүхэнд
-
21:10 - 21:11өгөх бэлэг: Биелэшгүй бол...
-
21:11 - 21:13Үзэгчид: Биелэшгүй биш.
-
21:13 - 21:15Урт аялал, бэлэгний хэсэг.
-
21:15 - 21:20(Алга ташив)
-
21:20 - 21:21Баярлалаа.
-
21:21 - 21:25(Алга ташив)
-
21:26 - 21:28(Уухайлав)
-
21:28 - 21:30Хөтлөгч: Баярлалаа, Дэн Маеэр, гайхалтай юм аа.
- Title:
- Doing the Impossible, swallowing the sword, cutting through fear | Dan Meyer | TEDxMaastricht
- Description:
-
Did you ever want to become a superhero, do the impossible and change the world?
As humans, we’re hard-wired for fear – to flee, fight or freeze in the face of danger. But can we learn to face our fears and overcome failure to do the impossible? Dan Meyer believes no matter how extreme our fears or how wild our dreams, we each have the potential to overcome our fears to become superheroes, do the impossible and change the world.
Director of a humanitarian aid agency in Kazakhstan, Meyer shares how he overcame a childhood of extreme fears, social anxiety disorder and bullying to do superhuman feats, become a finalist on America's Got Talent, win the 2007 Ig Nobel Prize in Medicine at Harvard, and become a 40x world record holder and world’s leading expert in one of the world's oldest and most dangerous arts - sword swallowing - and passionate about inspiring people to do the impossible in THEIR lives.
In this surprising and revealing TED talk, Meyer takes the audience on his journey from extreme fears to feats, wimp to world record holder, loser to Ig Nobel Prize winner and quitter to finalist on America's Got Talent. He reveals secrets behind the ancient art and science of sword swallowing, and describes his quest to cut through fear to overcome failure and the limitations of the human body to perform superhuman feats, do the impossible and change the world. He reveals tips on how YOU can do the impossible in YOUR life, and in a surprising ending, he attempts to do the impossible right before your eyes.
Dan Meyer @Halfdan
http://cuttingedgeinnertainment.comTEDxMaastricht:
http://tedxmaastricht.nlThis talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at http://ted.com/tedx
- Video Language:
- English
- Duration:
- 21:39