1 00:00:08,380 --> 00:00:09,561 Баярлалаа. 2 00:00:16,270 --> 00:00:21,200 Энэтхэгийн Махаража хэмээх хаан байжээ. Түүний төрсөн өдрөөр бүх толгойлогчид 3 00:00:21,200 --> 00:00:24,200 хаанд тохирсон бэлэг авчрах ёстой хэмээх зарлигтай байсан аж. 4 00:00:24,400 --> 00:00:28,370 Зарим нь гоёмсог торго, зарим нь чамин сэлэм, 5 00:00:28,370 --> 00:00:29,490 зарим нь алт авчирчээ. 6 00:00:29,490 --> 00:00:32,659 Цувааны төгсгөлд байх нэгэн үрчгэр нүүрт хөгшин эр 7 00:00:32,659 --> 00:00:36,630 холын тосгоноос далай тэнгисийг хэдэн өдрөөр туулан байж ирсэн байв. 8 00:00:36,630 --> 00:00:41,150 Түүнийг дөхөн ирэхэд хааны хүү "Хаантанд ямар бэлэгтэй ирэв?" гэж асуув. 9 00:00:41,457 --> 00:00:44,750 Хөгшин эр алгуурхан гараа дэлгэж 10 00:00:44,750 --> 00:00:49,600 маш үзэсгэлэнтэй ягаан, шар, улаан, цэнхэрээр долгиотсон дунг харуулав. 11 00:00:50,160 --> 00:00:51,380 Хааны хүү хэлэв: 12 00:00:51,460 --> 00:00:54,400 "Наадах чинь хаанд таарсан бэлэг биш байна! Ямар бэлэг гэх юм наадахыг чинь!". 13 00:00:54,600 --> 00:00:57,400 Хөгшин эр түүн рүү алгуурхан харж хэлэв. 14 00:00:57,590 --> 00:01:00,750 "Урт аялал... бэлэгний нэг хэсэг" 15 00:01:01,060 --> 00:01:02,560 (Инээлдэв) 16 00:01:02,900 --> 00:01:05,970 Одоо би та бүхэнд цааш түгээх хэрэгтэй гэж итгэж явдаг 17 00:01:05,970 --> 00:01:08,270 тийм нэг бэлгийг өгөх болно. 18 00:01:08,290 --> 00:01:10,050 Гэхдээ эхлээд би та бүхэнд 19 00:01:10,050 --> 00:01:11,960 өөрийнхөө урт аяллыг толилуулъя. 20 00:01:12,160 --> 00:01:13,740 Та бүхний ихэнхийн адил миний амьдрал 21 00:01:13,740 --> 00:01:15,320 хүүхэд ахуйгаас эхэлсэн. 22 00:01:15,320 --> 00:01:17,460 Та нарын хэд нь амьдралаа хүүхэд ахуйгаасаа эхэлсэн бэ? 23 00:01:17,460 --> 00:01:18,510 Залуухан төрсөн үү? 24 00:01:18,740 --> 00:01:20,500 За хагас нь юм байна... ойлголоо... 25 00:01:20,570 --> 00:01:21,590 (Инээлдэв) 26 00:01:21,820 --> 00:01:24,910 Бусад нь яасан билээ? Том хүн шиг төрсөн үү? 27 00:01:25,060 --> 00:01:27,640 Ээжтэй чинь уулзах юмсан! 28 00:01:27,820 --> 00:01:29,460 Биелэшгүй зүйлс! 29 00:01:30,560 --> 00:01:34,740 Би хүүхэд байхаасаа л биелэшгүй зүйлсэд дурласаар ирсэн. 30 00:01:35,620 --> 00:01:38,880 Өнөөдөр бол олон жилийн турш хүсэн хүлээсээр ирсэн өдөр маань, 31 00:01:38,880 --> 00:01:41,000 учир нь өнөөдөр би та бүхний өмнө биелэшгүй зүйлийг 32 00:01:41,020 --> 00:01:43,620 хийхээр оролдох болно. 33 00:01:43,620 --> 00:01:45,460 Яг энэхүү TEDxMaastricht тайзан дээр. 34 00:01:45,800 --> 00:01:48,160 Та бүхэнд төгсгөлийг нь хэлж эхлүүлье: 35 00:01:48,760 --> 00:01:50,880 Өнөөдөр би та бүхэнд 36 00:01:51,220 --> 00:01:52,640 биелэшгүй бол биелэшгүй биш 37 00:01:52,640 --> 00:01:54,940 гэдгийг нотлох болно. 38 00:01:55,300 --> 00:01:58,210 Улмаар та бүхэнд цааш түгээхүйц дараах бэлгийг өгснөөр өндөрлөх болно: 39 00:01:58,210 --> 00:02:01,350 Би та нар ч мөн биелэшгүйг хийж чадна гэдгийг харуулах болно. 40 00:02:02,660 --> 00:02:05,420 Биелэшгүйг хийх эрлийнхээ явцад би дэлхий дээрх 41 00:02:05,420 --> 00:02:08,229 хүн бүхэнд байдаг хоёр зүйлсийг олж мэдсэн юм. 42 00:02:08,229 --> 00:02:09,870 Хүн бүрт айдас байдаг, бас 43 00:02:09,870 --> 00:02:11,640 хүн бүрт мөрөөдөл байдаг. 44 00:02:12,900 --> 00:02:17,560 Биелэшгүйг хийх эрлийнхээ явцдаа би мөн намайг биелэшгүйг хийхэд хүргэсэн 45 00:02:17,560 --> 00:02:20,100 миний хэдэн жилийн туршид хийж ирсэн 46 00:02:20,110 --> 00:02:23,290 гурван зүйлсийг олж мэдсэн: 47 00:02:24,200 --> 00:02:26,900 Доджболл буюу та бүхнийхээр "Трефболл", 48 00:02:27,290 --> 00:02:28,360 Супермен, 49 00:02:28,460 --> 00:02:29,460 болон Шумуул. 50 00:02:29,460 --> 00:02:30,810 Эдгээр бол миний түлхүүр үгс. 51 00:02:30,810 --> 00:02:33,500 Одоо ингээд та бүхэн яагаад намайг биелэшгүйг хийдгийг ойлголоо. 52 00:02:33,610 --> 00:02:36,220 Ингээд та бүхнийг өөрийнхөө айдсаас мөрөөдөл рүү, 53 00:02:36,320 --> 00:02:38,680 үгсээс сэлэм рүү, 54 00:02:38,740 --> 00:02:40,980 Дожбоуллоос Супермен болон Шумуул руу 55 00:02:41,160 --> 00:02:42,740 хийсэн аялал, 56 00:02:42,850 --> 00:02:44,020 урт алхалтаа 57 00:02:44,020 --> 00:02:45,340 толилуулъя. 58 00:02:45,800 --> 00:02:47,360 Ингэснээр та бүхэнд би 59 00:02:47,360 --> 00:02:49,900 хэрхэн биелэшгүйг хийж болохыг үзүүлэх гэсэн юм. 60 00:02:52,480 --> 00:02:54,934 2007 оны 10 сарын 4. 61 00:02:55,840 --> 00:02:58,120 Миний хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл маань 62 00:02:58,120 --> 00:02:59,340 2007 оны эрүүл мэндийн салбар дахь 63 00:02:59,340 --> 00:03:00,930 "Иг Нобелын шагнал" авахаар 64 00:03:01,040 --> 00:03:03,240 Харвардын Их Сургуулийн 65 00:03:03,240 --> 00:03:06,160 Сандерс Театрын тайзан дээр гарах үед 66 00:03:06,160 --> 00:03:08,660 зүрх түгшиж, өвдөг чичирч байлаа. 67 00:03:08,660 --> 00:03:10,270 "Сэлэм залгилт ба түүний нөлөө" 68 00:03:10,420 --> 00:03:11,740 гэсэн өгүүлэл байсан юм. 69 00:03:11,870 --> 00:03:13,275 (Инээлдэв) 70 00:03:13,840 --> 00:03:17,880 Өгүүлэл маань өмнө нь миний огт уншиж байгаагүй Британий Эрүүл Мэндийн Сэтгүүл 71 00:03:18,460 --> 00:03:20,419 хэмээх бяцхан сэтгүүлд хэвлэгдсэн юм. 72 00:03:21,360 --> 00:03:24,740 Энэ бол миний хувьд биелэшгүй мөрөөдөл маань биелсэн, 73 00:03:24,900 --> 00:03:28,120 санаанд ч оромгүй таатай мэдээ байсан ба 74 00:03:28,130 --> 00:03:31,459 энэхүү нэр төрийн хэргийг би хэзээ ч мартахгүй. 75 00:03:31,459 --> 00:03:34,539 Гэхдээ энэ бол миний амьдралын хамгийн дурсамжтай хэсэг биш л дээ. 76 00:03:35,540 --> 00:03:37,640 1967 оны 10 сарын 4. 77 00:03:38,020 --> 00:03:40,260 Хэт айдсаас болж шаналсан аймхай, бүрэг, 78 00:03:41,100 --> 00:03:43,120 туранхай, хулчгар хүү. 79 00:03:43,460 --> 00:03:45,579 Тайзан дээр гарахаар зэхэх үед 80 00:03:45,579 --> 00:03:47,234 түүний зүрх нь түгшиж, 81 00:03:47,500 --> 00:03:49,162 өвдөг нь чичирч байлаа. 82 00:03:49,780 --> 00:03:52,120 Ярих гээд амаа нээсэн ч 83 00:03:56,490 --> 00:03:58,130 нэг ч үг гарсангүй. 84 00:03:58,130 --> 00:04:00,040 Айсандаа чичирч байв. 85 00:04:00,630 --> 00:04:02,360 Айдсаасаа, мөн сандарснаасаа болж 86 00:04:02,360 --> 00:04:03,760 хөдөлж ч чадахгүй болжээ. 87 00:04:03,960 --> 00:04:06,130 Энэхүү аймхай, бүрэг, туранхай, 88 00:04:06,130 --> 00:04:08,142 хулчгар хүү хэт айдсаас шаналж байв. 89 00:04:08,649 --> 00:04:10,330 Тэрээр харанхуйгаас, 90 00:04:10,520 --> 00:04:11,640 өндрөөс, 91 00:04:11,640 --> 00:04:13,040 мөн аалз, могойноос айдаг. 92 00:04:13,040 --> 00:04:15,140 Та нарын дунд аалз, могойноос айдаг хүн байна уу? 93 00:04:15,280 --> 00:04:16,660 Аахан, зарим нь л юм байна... 94 00:04:16,660 --> 00:04:19,079 Мөн тэрээр уснаас бас халимнаас айдаг. 95 00:04:19,079 --> 00:04:21,939 Эмч, сувилагч, шүдний эмч, зүү, 96 00:04:21,939 --> 00:04:24,680 өрөмдлөг, хурц зүйлс гээд олон юмнаас айдаг. 97 00:04:24,680 --> 00:04:27,380 Гэхдээ энэ бүхнээс илүү тэрээр хүмүүсээс 98 00:04:27,470 --> 00:04:28,470 айдаг байсан. 99 00:04:29,380 --> 00:04:31,530 Тэрхүү аймхай, ичимхий, туранхай, хулчгар 100 00:04:31,540 --> 00:04:32,570 хүү бол би л дээ. 101 00:04:33,320 --> 00:04:35,997 Гологдол, өөртөө үл итгэлтэй байдал, 102 00:04:37,300 --> 00:04:39,520 дорд үзэгдэлт, тэр ч бүү хэл 103 00:04:39,520 --> 00:04:42,840 тэр үед бараг мэддэггүй байсан social anxiety disorder-с хүртэл 104 00:04:42,840 --> 00:04:44,660 би айдаг байлаа. 105 00:04:44,955 --> 00:04:48,610 Энэ айдсуудаас болж дээрэнгүй хүүхдүүд намайг шоглодог байсан. 106 00:04:48,610 --> 00:04:52,240 Тэд инээлдэж, намайг янз бүрээр дуудна, бас цаа бугынхаа тоглоомонд хүртэл 107 00:04:52,300 --> 00:04:54,260 оруулдаггүй байсан (Орч: "Рудольф цаа буга" дуунаас) 108 00:04:55,020 --> 00:04:58,056 Гэхдээ тэ нар намайг Доджболл 109 00:04:58,100 --> 00:04:59,427 тоглоомонд оруулдаг байсан. 110 00:04:59,500 --> 00:05:01,443 Би Доджболл-д сайн байсан л даа. 111 00:05:01,760 --> 00:05:03,500 Дээрэлхүү хүүхдүүд намайг дуудахад эргэж хармагц 112 00:05:03,500 --> 00:05:05,970 улаан додж бөмбөгнүүд нүүр лүү 113 00:05:05,970 --> 00:05:08,200 хар хурдаараа ирээд л 114 00:05:08,210 --> 00:05:09,950 пан, пан, пан! 115 00:05:10,580 --> 00:05:13,220 Одоо санахад улайж хавдсан нүүртэй, улайж дүнгэнэсэн чихтэй 116 00:05:13,300 --> 00:05:18,180 амьтан л сургуулиас гэр лүүгээ алхдаг байж билээ. 117 00:05:18,180 --> 00:05:21,140 Нүд маань нулимсандаа хорсож, 118 00:05:21,180 --> 00:05:23,515 чих маань тэдний үгэнд хорсож байсан. 119 00:05:23,740 --> 00:05:25,000 Зарим хүмүүс хэлэхдээ 120 00:05:25,020 --> 00:05:28,660 "Хатгуур, чулуугаар ясыг минь хугалж болох ч, үгээр намайг хэзээ ч өвтгөж чадахгүй" 121 00:05:28,880 --> 00:05:30,131 гэдэг. Гэвч энэ шал худлаа. 122 00:05:30,310 --> 00:05:31,980 Үг хутга шиг зүсэж, 123 00:05:31,980 --> 00:05:34,030 илд шиг хатгадаг. 124 00:05:34,210 --> 00:05:36,040 Үг харж ч болохооргүй гүн сорви 125 00:05:36,040 --> 00:05:37,780 үлдээдэг юм. 126 00:05:38,150 --> 00:05:41,070 Тийм ээ, би айдаг байсан. Үг миний хамгийн том дайсан байсан. 127 00:05:41,260 --> 00:05:42,491 Одоо ч гэсэн хэвээр. 128 00:05:43,355 --> 00:05:45,300 Гэхдээ надад мөрөөдөл ч бас байсан. 129 00:05:45,300 --> 00:05:47,980 Гэртээ хариад Супермен зурагт номуудаа 130 00:05:47,980 --> 00:05:49,774 амтархан уншиж, түүндээ уусч, 131 00:05:49,774 --> 00:05:53,440 Супермен шиг супер баатар болохыг мөрөөддөг байлаа. 132 00:05:53,480 --> 00:05:56,240 Би шударга үнэний төлөө тэмцэхийг, 133 00:05:56,240 --> 00:05:58,680 муу талынхан ба криптонайтын эсрэг тулалдахыг, 134 00:05:58,680 --> 00:06:02,895 Супермен шиг дэлхий тойрон нисч хүмүүсийг аврахыг хүсдэг байсан. 135 00:06:03,400 --> 00:06:05,850 Би бодит зүйлсэд ч мөн дуртай байсан. 136 00:06:05,860 --> 00:06:09,460 Гиннесийн ном, Риплигийн Итгэх үү Байх уу зэрэг номыг уншдаг байв. 137 00:06:09,460 --> 00:06:13,080 Эдгээрийн аль нэгийг уншсан хүн байна уу? 138 00:06:13,100 --> 00:06:14,390 Миний хайртай номнууд! 139 00:06:14,390 --> 00:06:16,270 Бодит хүмүүс бодит баатарлаг үйлс хийж байхыг хараад 140 00:06:16,270 --> 00:06:17,790 би ч гэсэн хийнэ ээ гэж хэлж билээ. 141 00:06:17,790 --> 00:06:19,330 Хэрвээ дээрэлхүүнүүд намайг 142 00:06:19,330 --> 00:06:21,030 тоглоомондоо оруулахгүй бол 143 00:06:21,030 --> 00:06:23,335 би жинхэнэ ид шид, баатарлаг үйлсийг хиймээр байна. 144 00:06:23,335 --> 00:06:26,659 Нөгөө дээрэлхүүнүүд хийж чадахгүй тийм онцгой зүйлийг хиймээр байна. 145 00:06:26,659 --> 00:06:28,609 Зорилго тэмүүллээ олохыг, 146 00:06:28,609 --> 00:06:30,729 амьдралынхаа утга учрыг мэдэхийг, 147 00:06:30,729 --> 00:06:33,320 энэ дэлхийг өөрчлөх гайхамшигтай зүйл хийхийг, 148 00:06:33,320 --> 00:06:36,960 биелэшгүй бол биелэшгүй биш гэдгийг батлахыг хүсч байлаа. 149 00:06:38,340 --> 00:06:40,240 Ингээд 10 жил өнгөрлөө. 150 00:06:40,240 --> 00:06:42,706 21 нас хүрэхээс долоо хоногийн өмнө юм. 151 00:06:42,819 --> 00:06:46,799 Амьдралыг минь орвонгоор нь өөрчлөх 2 зүйл тохиолдсон юм. 152 00:06:47,040 --> 00:06:49,391 Өмнөд Энэтхэгийн Тамил Наду гэх газар 153 00:06:49,540 --> 00:06:51,020 шашны номлогч хийж байсан үе. 154 00:06:51,020 --> 00:06:53,090 Миний ментор найз маань асуулаа: 155 00:06:53,090 --> 00:06:54,720 "Чамд Трөүм бий юу?" 156 00:06:54,720 --> 00:06:57,440 "Трөүм? Трөүм гэж юу юм?" гэхэд 157 00:06:57,440 --> 00:07:00,490 "Трөүм гэж амьдралын гол зорилгыг хэлж байгаа юм. 158 00:07:00,490 --> 00:07:04,630 Мөрөөдөл болон зорилгын нэгдэл гэх юм уу даа. Хэрвээ юу хүссэнээ 159 00:07:04,630 --> 00:07:07,240 хийж чаддаг, хүссэн газартаа хүрч чаддаг, хэн ч болж чаддаг 160 00:07:07,240 --> 00:07:08,479 байсан бол 161 00:07:08,479 --> 00:07:10,356 хаашаа явах вэ? Юу хийх вэ? 162 00:07:10,356 --> 00:07:11,280 Хэн болох вэ?" гэв. 163 00:07:11,280 --> 00:07:14,500 Би "Би чадахгүй байх. Би их олон зүйлсээс айдаг" гэлээ. 164 00:07:14,500 --> 00:07:17,800 Тэр шөнө би гудсаа байшингийнхаа дээвэр дээр 165 00:07:17,810 --> 00:07:19,259 оддын доор дэвсээд 166 00:07:19,259 --> 00:07:21,869 сарьсан багваахайнууд шумуул барихыг харж байлаа. 167 00:07:21,869 --> 00:07:26,200 Толгойд дотор трөүм, мөрөөдлүүд, зорилгууд, болон өнөөх дээрэлхүүнүүд л 168 00:07:26,200 --> 00:07:28,360 эргэлдэж байлаа. 169 00:07:28,760 --> 00:07:30,730 Хэдэн цагийн дараа сэрлээ. 170 00:07:31,220 --> 00:07:33,940 Зүрх түгшиж, өвдөг чичирч байв. 171 00:07:34,080 --> 00:07:36,020 Гэхдээ айснаас биш байлаа. 172 00:07:36,420 --> 00:07:38,395 Бүх л бие маань татаж байв. 173 00:07:38,500 --> 00:07:40,180 Дараагийн 5 өдрийн турш 174 00:07:40,330 --> 00:07:44,199 ухаан балартаж, үхэл амьдралын зааг дээр байсан юм. 175 00:07:44,199 --> 00:07:48,239 Хумхаагийн халуунаас болж 40 хэм хүртэл халуурч, толгой минь хагарах гэж байлаа. 176 00:07:48,390 --> 00:07:51,600 Ухаан орох бүрт ердөө л трөүм-ийн тухай бодож байв. 177 00:07:51,600 --> 00:07:53,820 "Энэ амьдралдаа юу хийх вэ?" гэж бодож байв. 178 00:07:53,950 --> 00:07:56,380 Ингээд 21 хүрэхийн өмнөх орой 179 00:07:56,380 --> 00:07:58,030 тэрхэн зуур би нэгэн зүйлийг 180 00:07:58,030 --> 00:07:59,639 ойлгосон юм: 181 00:07:59,639 --> 00:08:02,100 Хэрвэээ Анофелис Стефенси гэгдэх 182 00:08:02,620 --> 00:08:05,020 давсны ширхэгээс ч хөнгөхөн 183 00:08:05,280 --> 00:08:06,610 5 мкг ч хүрэхгүй 184 00:08:06,610 --> 00:08:08,390 энэ жижигхэн шумуул 185 00:08:08,390 --> 00:08:09,810 80 кг жинтэй хүний 186 00:08:09,810 --> 00:08:12,780 амийг авч чадах юм бол энэ л миний 187 00:08:12,780 --> 00:08:14,860 криптонайт (kryptonite) юм байна гэдгийг ойлгосон юм. 188 00:08:14,860 --> 00:08:17,150 Тэгэнгүүтээ би, үгүй ээ, шумуул биш, түүний дотор байгаа 189 00:08:17,150 --> 00:08:19,480 Пласмодиум Фалсипарум гэгдэх 190 00:08:19,480 --> 00:08:23,160 жил бүр олон сая хүнийг авч одох бичил шимэгч юм байна гэдгийг ойлгосон. 191 00:08:23,509 --> 00:08:25,999 Тэгснээ дахиад, үгүй ээ, тэрнээс ч жижигхэн, 192 00:08:25,999 --> 00:08:28,550 гэхдээ миний хувьд маш том санагдсан. 193 00:08:28,550 --> 00:08:29,640 Амьдралыг минь 194 00:08:29,640 --> 00:08:31,270 хөшөөж орхисон криптонайт, 195 00:08:31,270 --> 00:08:32,140 шимэгч бол 196 00:08:32,140 --> 00:08:34,990 миний айдас байж гэдгийг би ойлгосон юм. 197 00:08:35,200 --> 00:08:38,080 Аюул ба айдас хоёр ялгаатай. 198 00:08:38,109 --> 00:08:39,698 Аюул бол бодит. 199 00:08:39,990 --> 00:08:42,010 Айдас бол сонголт. 200 00:08:42,080 --> 00:08:44,309 Надад сонголт байгааг би ойлгосон. 201 00:08:44,309 --> 00:08:48,180 Юу гэхээр, айдастай амьдрах, тэгээд тэр шөнөдөө бүтэлгүйтлээр нас барах, 202 00:08:49,070 --> 00:08:52,080 эсвэл айдсаа үлдэн хөөж, мөрөөдлүүдээ биелүүлж, 203 00:08:52,080 --> 00:08:56,060 амьдарсан шиг амьдрах сонголт байлаа. 204 00:08:56,680 --> 00:08:59,560 Үхэл амьдралын зааг дээр, үхэлтэй нүүр тулах үед 205 00:08:59,560 --> 00:09:04,080 амьдрах хүсэл буцалдаг юм билээ. 206 00:09:04,180 --> 00:09:07,140 Хүн бүр үхдэг ч хүн болгон амьдарч чаддагүйг ойлгосон. 207 00:09:08,040 --> 00:09:09,890 Үхлээс болж бид амьдардаг. 208 00:09:09,890 --> 00:09:11,580 Үхэхийг сурч байж л 209 00:09:11,580 --> 00:09:13,070 амьдрахыг сурдаг. 210 00:09:13,070 --> 00:09:15,140 Тэгээд тэр шөнө би амьдралынхаа түүхийг 211 00:09:15,140 --> 00:09:16,420 өөрчлөхөөр шийдсэн. 212 00:09:16,915 --> 00:09:18,230 Би үхэхийг хүсээгүй. 213 00:09:18,230 --> 00:09:20,010 Тэгээд бяцхан залбирал хийсэн юм. 214 00:09:20,010 --> 00:09:22,230 "Бурхан минь, хэрвээ 21 хүртлээ амьд явах юм бол 215 00:09:22,230 --> 00:09:24,544 хэзээ ч айдсаар амьдралаа удирдуулахгүй. 216 00:09:24,670 --> 00:09:26,520 Айдсуудаа бүрмөсөн хөөж, 217 00:09:26,520 --> 00:09:29,530 мөрөөдлүүдээ биелүүлж, 218 00:09:29,530 --> 00:09:31,270 хандлагаа өөрчилж, 219 00:09:31,270 --> 00:09:33,540 ямар нэг онцгой зүйл хийхийг, 220 00:09:33,540 --> 00:09:35,550 амьдралынхаа зорилго тэмүүллийг олохыг, 221 00:09:35,550 --> 00:09:38,632 биелэшгүй бол биелэшгүй биш юм гэдгийг мэдэхийг хүсч байна." 222 00:09:38,780 --> 00:09:42,820 Тэр шөнө амьд гарсан эсэхээ хэлэхгүй ээ. Та нар өөрсдөө олж мэдээрэй. 223 00:09:42,850 --> 00:09:43,978 (Инээлдэв) 224 00:09:43,978 --> 00:09:47,100 Тэр шөнө анхны 10 трөүм-ийнхээ жагсаалтыг гаргасан юм. 225 00:09:47,100 --> 00:09:50,210 Том тивүүдэд очиж 226 00:09:50,210 --> 00:09:51,820 дэлхийн 7 гайхамшгийг очиж үзэх, 227 00:09:51,820 --> 00:09:53,410 гадаад хэлүүд сурах, 228 00:09:53,410 --> 00:09:54,940 эзгүй арал дээр амьдрах, 229 00:09:54,940 --> 00:09:56,480 далай дээр завинд амьдрах, 230 00:09:56,480 --> 00:09:58,650 Амазон дахь Индиан омгийнхонтой амьдрах, 231 00:09:58,650 --> 00:10:01,210 Шведийн хамгийн өндөр ууланд авирах, 232 00:10:01,210 --> 00:10:03,180 Эверест уулнаас нар жаргахыг харах, 233 00:10:03,190 --> 00:10:05,390 Нашвилл-д хөгжмийн бизнест ажиллах, 234 00:10:05,400 --> 00:10:07,060 цирктэй хамтарч ажиллах, 235 00:10:07,080 --> 00:10:09,120 онгоцноос үсрэх зэргийг хүсч байлаа. 236 00:10:09,120 --> 00:10:12,380 Ингээд 20 жилийн турш эдгээр трөүм-ийнхээ ихэнхийг биелүүлжээ. 237 00:10:12,410 --> 00:10:14,650 Жагсаалтаасаа нэгийг дарах болгондоо 238 00:10:14,650 --> 00:10:18,190 эргээд 5 юм уу 10-ыг нэмж, жагсаалтаа томруулна. 239 00:10:18,800 --> 00:10:23,280 Дараагийн 7 жилд нь Бахамас-ын нэгэн жижиг арал дээр 240 00:10:23,320 --> 00:10:25,360 урц маягийн юманд амьдарч, 241 00:10:25,370 --> 00:10:27,274 халим болон далайн муур зэргээр хооллож, 242 00:10:29,480 --> 00:10:33,820 тэр арал дээр ганцаараа байсан болохоор 243 00:10:33,820 --> 00:10:36,249 зөвхөн бэлхүүсээ далдалсан хувцас өмсч, 244 00:10:36,680 --> 00:10:39,160 халимнуудтай сэлж сурсан. 245 00:10:39,160 --> 00:10:40,980 Тэндээсээ Мексик рүү явж, 246 00:10:40,980 --> 00:10:45,000 дараа нь Эквадорын Амазон голын сав руу явж 247 00:10:45,241 --> 00:10:48,100 Пүжо Понго Эквадор гэх газар омгийнхонтой амьдарч, 248 00:10:48,100 --> 00:10:52,180 трөүм-үүдийн ачаар бага багаар итгэл маань дээрдэж байлаа. 249 00:10:52,180 --> 00:10:55,100 Нашвиллийн хөгжмийн бизнест хөл тавьж, дараа нь 250 00:10:55,110 --> 00:10:57,870 Шведийн Стокгольм руу нүүж, мөн хөгжмийн бизнес ажиллаж, 251 00:10:57,870 --> 00:11:01,920 Арктикийн тойргийн дээгүүрх Кебнекайсэ ууланд авирсан. 252 00:11:03,300 --> 00:11:04,750 Мөн би алиалах, 253 00:11:04,750 --> 00:11:05,860 жонглёрдох, 254 00:11:05,860 --> 00:11:07,480 тулгууртай явах, нэг дугуйт унах, 255 00:11:07,480 --> 00:11:10,440 гал болон шил идэхийг сурсан. 256 00:11:10,450 --> 00:11:13,620 1997 онд, ердөө хэдэн арван сэлэм залгигчид байдгийг сонсоод 257 00:11:13,620 --> 00:11:15,410 "Үүнийг хийнэ ээ" гэж билээ. 258 00:11:15,420 --> 00:11:18,290 Тэгээд нэг сэлэм залгигчтай уулзаад, зөвлөгөө асуулаа. 259 00:11:18,290 --> 00:11:20,190 Тэрээр "2 зөвөлгөө байна. 260 00:11:20,190 --> 00:11:21,926 Нэгт, энэ бол маш аюултай. 261 00:11:21,926 --> 00:11:23,948 Зарим хүн үхэж ч байсан. 262 00:11:23,948 --> 00:11:24,953 Хоёрт, 263 00:11:24,953 --> 00:11:26,206 Энэ бодлоо орхи." гэсэн. 264 00:11:26,206 --> 00:11:27,520 (Инээлдэв) 265 00:11:27,540 --> 00:11:29,540 Тэгэхээр нь трөүм-ийнхээ жагсаалтанд нэмчихэв. 266 00:11:30,440 --> 00:11:33,320 Ингээд 4 жилийн турш, өдөрт 10-аас 12 удаа 267 00:11:33,660 --> 00:11:35,160 сургуулилт хийв. 268 00:11:35,209 --> 00:11:36,709 Тооцож үзье л дээ... 269 00:11:36,709 --> 00:11:40,020 4 х 365 [х12] 270 00:11:40,020 --> 00:11:42,660 Ойролцоогоор 13000 удаагийн бүтэлгүй 271 00:11:42,660 --> 00:11:45,420 оролдлогын дараа 2001 онд анх удаа сэлэм залгисан. 272 00:11:46,002 --> 00:11:47,630 Тэгэх явцдаа дэлхий дээрх 273 00:11:47,630 --> 00:11:50,940 шилдэг сэлэм залгигч болно гэсэн трөүм-ийг өөртөө тавьсан юм. 274 00:11:50,970 --> 00:11:53,820 Тэгээд би бүх л ном, сэтгүүл, сонин, 275 00:11:53,820 --> 00:11:57,670 эмнэлгийн тайланг хайж, физилоги, анатоми судалж, эмч сувилагчидтай уулзаж, 276 00:11:57,676 --> 00:11:59,719 бүх сэлэм залгигчдыг нэгтгэж 277 00:11:59,719 --> 00:12:01,760 Сэлэм Залгигчдын Олон Улсын Холбоо байгуулж, 278 00:12:01,760 --> 00:12:04,250 сэлэм залгилт ба түүний нөлөө гэсэн сэдвээр 279 00:12:04,250 --> 00:12:06,450 хоёр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн нь 280 00:12:06,450 --> 00:12:08,580 Британий Эрүүл Мэндийн Сэтгүүлд 281 00:12:08,580 --> 00:12:10,980 хэвлэгдсэн билээ. 282 00:12:10,980 --> 00:12:11,840 (Инээлдэв) 283 00:12:11,840 --> 00:12:12,940 Баярлалаа. 284 00:12:12,960 --> 00:12:17,748 (Алга ташив) 285 00:12:18,200 --> 00:12:21,570 Сэлэм залгилтын талаар гайхалтай зүйлсийг олж мэдсэн. 286 00:12:21,571 --> 00:12:25,260 Та бүхний өмнө нь төсөөлж ч байгаагүй зүйлс. 287 00:12:25,260 --> 00:12:28,550 Та нар дараа хутга юм уу сэлэм 288 00:12:28,550 --> 00:12:31,759 эсвэл бестекээр штекээ (steak) зүсэх үедээ энэ талаар бодох байх. 289 00:12:34,257 --> 00:12:36,589 Сэлэм залгилт ойролцоогоор 290 00:12:36,589 --> 00:12:39,889 4000 жилийн тэртээ МЭӨ 2000 хавьцаа 291 00:12:39,889 --> 00:12:42,290 Энэтхэгт үүссэн юм байна. 292 00:12:42,290 --> 00:12:45,580 Сүүлийн 150 жил гаруйн турш сэлэм залгигчдыг ШУ болон 293 00:12:45,590 --> 00:12:47,400 эмнэлгийн салбарт ашигласаар ирсэн нь 294 00:12:47,480 --> 00:12:51,160 1868 онд Герман эмч Адольф Күсмаулд 295 00:12:51,160 --> 00:12:53,820 эндоскопийг нээхэд, мөн 296 00:12:53,880 --> 00:12:56,639 1906 онд залгилтын эмгэг, хоол боловсруулалт, бронхоскопи 297 00:12:56,639 --> 00:13:00,240 зэргийг судлах зорилгоор Уэльсэд электрокардиограмыг 298 00:13:00,240 --> 00:13:01,860 бүтээхэд тус болжээ. 299 00:13:01,860 --> 00:13:03,840 Гэвч үүний хажуугаар сүүлийн 150 гаруй 300 00:13:03,840 --> 00:13:07,860 жилд олон тооны гэмтэл, нас баралт тохиосон. 301 00:13:07,880 --> 00:13:14,560 Нөгөө Адольф Күсмаул эмчийн эндоскопи энд харагдаж байна. 302 00:13:14,740 --> 00:13:18,679 Гэвч сүүлийн 150 гаруй жилд нийт 29 нас баралт тохиосон. 303 00:13:18,679 --> 00:13:22,462 Лондонгийн нэгэн залгигч зүрхээ хатгаж нас барсан. 304 00:13:23,142 --> 00:13:25,340 Мөн жил бүр 3 - 8 хүн сэлэм залгилтаас 305 00:13:25,340 --> 00:13:27,780 болж хүнд бэртэж байна. 306 00:13:27,780 --> 00:13:29,880 Над руу утасддаг болохоор би мэдэж байгаа юм л даа. 307 00:13:29,880 --> 00:13:31,150 Сүүлийн хэдэн 7 хоногт над руу Швед болон 308 00:13:31,150 --> 00:13:34,320 Орландогоос 2 сэлэм залгигчид залгаж 309 00:13:34,320 --> 00:13:37,019 бэртлийн улмаас эмнэлэгт байгаагаа хэлсэн. 310 00:13:37,019 --> 00:13:38,769 Тийм ээ, энэ үнэхээр аюултай. 311 00:13:38,769 --> 00:13:41,629 Өөр нэг зүйл бол ихэнх хүмүүсийн хувьд 312 00:13:41,629 --> 00:13:44,320 сэлэм залгиж сурахад ойроолцоогоор 2 - 10 жил 313 00:13:44,320 --> 00:13:45,610 шаардагддаг. 314 00:13:45,610 --> 00:13:48,020 Гэхдээ миний сурсан хамгийн гайхалтай зүйл бол 315 00:13:48,020 --> 00:13:51,360 сэлэм залгигчид хэрхэн биелэшгүйг хийж сурдаг талаар юм. 316 00:13:51,460 --> 00:13:53,460 Та бүхэнд бяцхан нууц хэлье: 317 00:13:53,520 --> 00:13:57,580 Биелэшгүй 99.9% дээр битгий төвлөр. 318 00:13:57,580 --> 00:14:02,030 Харин биелэх 0.1% дээр, мөн яаж түүнийг хийх вэ гэдэг дээр төвлөр. 319 00:14:02,817 --> 00:14:06,140 Ингээд та бүхнийг сэлэм залгигчдын оюун ухааны ертөнцөөр аялуулъя. 320 00:14:06,140 --> 00:14:09,479 Сэлэм залгиж сурна гэдэг нь оюун санааны бясалгал, 321 00:14:09,479 --> 00:14:12,270 маш нарийн төвлөрөл болон өндөр нарийвчлалын 322 00:14:12,270 --> 00:14:15,670 тусламжтайгаар тархи болон булчингуудаа дадлагажуулах замаар 323 00:14:15,710 --> 00:14:20,370 дотоод эд эрхтнүүдээ рефлексээс нь тусгаарлах 324 00:14:20,450 --> 00:14:23,720 хэдэн 10 мянган давтлага сургуулилтыг шаарддаг. 325 00:14:24,020 --> 00:14:28,090 Одоо та бүхэнд сэлэм залгигчийн биеийг танилцуулъя. 326 00:14:28,310 --> 00:14:30,130 Сэлэм залгихын тулд 327 00:14:30,130 --> 00:14:32,250 хэлэн дээгүүрээ хурц ир гулгуулж, 328 00:14:32,250 --> 00:14:34,780 хоолойныхоо хахах рефлексийг дарангуйлж, 329 00:14:34,780 --> 00:14:37,740 төвөнхийн 90 градусын өнцгөөр оруулж, 330 00:14:38,240 --> 00:14:41,040 улаан хоолой дундуур явуулж, 331 00:14:41,060 --> 00:14:42,600 перисталсис рефлексээ саармагжуулж, 332 00:14:42,600 --> 00:14:44,380 уушигнуудынхаа дундуур, цээжний хөндий рүү 333 00:14:44,380 --> 00:14:45,960 сэлмээ оруулна. 334 00:14:46,080 --> 00:14:48,349 Үүний дараа 335 00:14:48,399 --> 00:14:50,389 зүрхээ хажуу тийш түлхэх хэрэгтэй болно. 336 00:14:50,389 --> 00:14:51,720 Хэрэв сайн харвал 337 00:14:51,720 --> 00:14:53,860 миний зүрхний цохилтыг сэлэмнээс харж болно. 338 00:14:53,860 --> 00:14:55,859 Учир нь энэ үед сэлэм зүрх хоёр ердөө 339 00:14:55,859 --> 00:14:58,809 3 мм орчим эдээр тусгаарлагдсан байгаа. 340 00:14:58,809 --> 00:15:00,580 Худлаа биш шүү. 341 00:15:00,580 --> 00:15:02,710 Улмаар цээжний яс болон 342 00:15:02,710 --> 00:15:05,540 ходоодныхоо огих рефлексийг дарангуйлан 343 00:15:05,540 --> 00:15:09,020 ходоод дундуураа гулсуулж, хос гэдэс рүүгээ оруулна. 344 00:15:09,020 --> 00:15:09,750 Ядах юмгүй. 345 00:15:09,750 --> 00:15:10,930 (Инээлдэв) 346 00:15:10,930 --> 00:15:12,880 Хэрвээ тэрнээс цааш явуулбал, 347 00:15:12,880 --> 00:15:17,720 Фаллопиевын гуурс руу орно. Фаллопиевын гуурс! 348 00:15:17,720 --> 00:15:20,980 Залуус нь дараа нь эхнэрээсээ асуугаарай... 349 00:15:22,160 --> 00:15:23,900 "Зүрхээ түлхэн байж 350 00:15:23,900 --> 00:15:26,740 амиараа ингэж дэнчин тавихад их зориг хэрэгтэй 351 00:15:26,740 --> 00:15:28,800 байх даа" гэж хүмүүс асуудаг л даа. 352 00:15:28,800 --> 00:15:30,500 Үгүй ээ. Аймхай, ичимхий, туранхай, 353 00:15:30,500 --> 00:15:33,020 хазгар хүүгийн хувьд айдас, гологдлоор дэнчин тавьж 354 00:15:33,080 --> 00:15:35,620 зүрхээ илчилж, 355 00:15:35,620 --> 00:15:37,040 эгэл байж, 356 00:15:37,040 --> 00:15:38,240 энд ингээд танихгүй хүмүүсийн 357 00:15:38,240 --> 00:15:41,060 урд зогсоод зориг гарган байж өөрийнхөө 358 00:15:41,060 --> 00:15:43,670 айдас, мөрөөдлийн талаар 359 00:15:43,680 --> 00:15:47,580 ярьж байгаа нь л харин маш их зориг шаарддаг юм байна. 360 00:15:48,280 --> 00:15:49,450 Тэгэхээр... - Баярлалаа. 361 00:15:49,450 --> 00:15:53,720 (Алга ташив) 362 00:15:53,850 --> 00:15:56,250 ... хамгийн гайхалтай нь өдийг хүртэл гайхамшигтай 363 00:15:56,250 --> 00:15:58,650 зүйл хийхийг хүсдэг байсан нь 364 00:15:58,650 --> 00:15:59,780 өнөөдөр биеллээ оллоо. 365 00:15:59,780 --> 00:16:02,880 Гэхдээ 21 сэлмийг нэг дор залгисан, 366 00:16:02,880 --> 00:16:05,170 Риплигийн Итгэх үү Байх уу (орч: нэвтрүүлэг) -д зориулж халим болон 367 00:16:07,640 --> 00:16:10,500 далайн мууртай савтай усанд 6 м гүнд сэлсэн, 368 00:16:10,500 --> 00:16:12,307 Стэн Ли-гийн Супер хүмүүс нэвтрүүлэгт орохдоо 369 00:16:13,840 --> 00:16:17,600 800 гаран градусын халуун сэлэм залгисан зэрэг нь 370 00:16:17,610 --> 00:16:19,470 тийм ч гайхалтай зүйл биш юм байна. 371 00:16:19,520 --> 00:16:21,574 Гэхдээ халуун байсан шүү! 372 00:16:22,460 --> 00:16:24,920 Мөн Риплигийн болон Гиннест зориулж 373 00:16:24,930 --> 00:16:26,290 сэлмээр машин чирсэн, 374 00:16:26,290 --> 00:16:28,760 Авъяаслаг Америкчууд-ын сүүлийн шатан шалгарсан, 375 00:16:28,820 --> 00:16:31,540 2007 оны "Иг Нобелын шагнал" хүртсэн нь ч гайхалтай биш. 376 00:16:31,550 --> 00:16:33,900 Эдгээр нь үнэндээ тийм ч гайхалтай зүйлс биш юм. 377 00:16:33,900 --> 00:16:36,350 Хүмүүс бол тэгж боддог л доо, гэхдээ тийм биш. 378 00:16:36,350 --> 00:16:37,800 Харин бурхан өндрөөс, 379 00:16:37,800 --> 00:16:40,660 ус болон халимнаас, эмч сувилагчдаас, хурц зүйлсээс, 380 00:16:40,660 --> 00:16:42,200 олны өмнө ярихаас айдаг байсан аймхай, 381 00:16:42,200 --> 00:16:43,890 ичимхий, хулчгар хүүг 382 00:16:43,890 --> 00:16:46,370 одоо ингээд 10000м өндөрт дэлхий тойрон нисч, 383 00:16:46,370 --> 00:16:47,640 халимтай усан сан дотор 384 00:16:47,640 --> 00:16:49,800 хурц зүйл залгиж, эмч сувилагчидтай 385 00:16:49,800 --> 00:16:51,320 ярилцаж, дэлхий тойрон явж 386 00:16:51,320 --> 00:16:53,900 олны өмнө яриулж чаддаг 387 00:16:53,900 --> 00:16:57,430 болгосон нь л гайхалтай зүйл билээ. 388 00:16:57,430 --> 00:16:59,580 Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. 389 00:16:59,580 --> 00:17:01,450 Би үргэлж бүтэшгүйг хийхийг -- 390 00:17:01,450 --> 00:17:02,380 Баярлалаа. 391 00:17:02,380 --> 00:17:03,760 (Алга ташив) 392 00:17:03,760 --> 00:17:05,220 Баярлалаа. 393 00:17:05,660 --> 00:17:09,040 (Алга ташив) 394 00:17:09,700 --> 00:17:12,569 Үргэлж биелэшгүйг мөрөөдөж байсан маань биеллээ олсон. 395 00:17:12,569 --> 00:17:15,858 Ямар нэг гайхалтай зүйл хиймээр байсан минь ч 396 00:17:15,858 --> 00:17:16,898 биеллээ олсон. 397 00:17:16,898 --> 00:17:19,819 Үргэлж л дэлхий тойрон явж супер хүний зүйлс хиймээр 398 00:17:19,819 --> 00:17:21,378 байсан минь ч мөн биеллээ олсон. 399 00:17:21,378 --> 00:17:22,720 Одоо яах вэ? 400 00:17:22,720 --> 00:17:25,569 Тэр бяцхан хүүгийн том хүсэл мөрөөдлийн 401 00:17:25,569 --> 00:17:27,290 нэг хэсэг биелээгүй байсаар л байна. 402 00:17:30,320 --> 00:17:36,197 (Инээлдэв) (Алга ташив) 403 00:17:37,000 --> 00:17:40,240 Би цаг үргэлж зорилгоо тэмүүллээ олохыг хүсч байсан, 404 00:17:40,270 --> 00:17:41,530 одоо олсон. 405 00:17:41,540 --> 00:17:42,920 Гэхдээ юу гээч? 406 00:17:42,920 --> 00:17:46,230 Сэлэм болон миний хүч чадал чухал биш. 407 00:17:46,230 --> 00:17:48,510 Харин миний сул талууд, миний үгс чухал. 408 00:17:48,510 --> 00:17:51,090 Дэлхийг өөрчлөх гэж айдсаа даван байж, 409 00:17:51,090 --> 00:17:52,390 сэлэм тутамд, үгс бүрт, 410 00:17:52,390 --> 00:17:54,910 мэс тутамд, амьдрал тутамдаа хүмүүсийг супер хүн 411 00:17:55,070 --> 00:17:57,450 болгох гэж, биелэшгүйг хийлгэх гэж 412 00:17:57,540 --> 00:17:59,700 урам зориг өгөх нь л 413 00:17:59,700 --> 00:18:01,860 миний зорилго тэмүүлэл юм. 414 00:18:02,060 --> 00:18:04,680 Миний зорилго бол бусдад зорилгоо олоход нь туслах. 415 00:18:04,680 --> 00:18:05,680 Харин таных? 416 00:18:05,680 --> 00:18:06,960 Таны зорилго юу вэ? 417 00:18:06,960 --> 00:18:08,960 Та яагаад энд ирсан юм бэ? 418 00:18:09,260 --> 00:18:11,590 Бид бүгд супер баатар байх гэж ирсэн гэж би итгэдэг. 419 00:18:12,160 --> 00:18:14,260 Таны супер хүч юу вэ? 420 00:18:14,560 --> 00:18:17,990 Дэлхийн 7 тэрбум гаруй хүний дотор 421 00:18:17,990 --> 00:18:20,250 ердөө л хэдэн арван сэлэм залгигчид 422 00:18:20,250 --> 00:18:21,661 байгаа л даа, гэхдээ 423 00:18:21,661 --> 00:18:22,940 та бол цорын ганц. 424 00:18:22,940 --> 00:18:24,070 Та бол өвөрмөц. 425 00:18:24,070 --> 00:18:25,540 Таны түүх юу вэ? 426 00:18:25,540 --> 00:18:27,760 Юу таныг өөр болгодог вэ? 427 00:18:27,760 --> 00:18:29,180 Хэдий таны дуу хоолой сул, чичирч 428 00:18:29,180 --> 00:18:31,721 байсан ч өөрийнхөө түүхийг хуваалц. 429 00:18:31,900 --> 00:18:33,340 Таны трөүм юу вэ? 430 00:18:33,340 --> 00:18:35,850 Хэрвэ та юуг ч хийх, хэн ч байх, хаашаа ч явах 431 00:18:35,850 --> 00:18:37,430 чадалтай байсан бол 432 00:18:37,430 --> 00:18:38,480 та юу хийх вэ? 433 00:18:38,480 --> 00:18:40,340 Амьдралдаа юу хийж бүтээмээр байна? 434 00:18:40,340 --> 00:18:41,760 Таны том мөрөөдлүүд юу вэ? 435 00:18:41,760 --> 00:18:44,450 Хүүхэд насны том мөрөөдлүүд чинь юу вэ? 436 00:18:44,450 --> 00:18:46,240 Энэ биш байх, тийм үү? 437 00:18:46,483 --> 00:18:47,880 Сонин эсвэл хачин гэж 438 00:18:47,880 --> 00:18:50,450 хэлж болохуйц таны галзуу мөрөөдлүүд юу байв? 439 00:18:50,450 --> 00:18:54,040 Энийг харсны дараа тийм ч хачин санагдахгүй байгаа биз дээ? 440 00:18:55,370 --> 00:18:57,050 Таны сэлэм юу вэ? 441 00:18:57,050 --> 00:18:58,650 Хүн бүр айдас болон мөрөөдөл 442 00:18:58,650 --> 00:19:00,600 гэсэн хоёр иртэй сэлэмтэй. 443 00:19:00,600 --> 00:19:03,520 Юу ч байсан хамаагүй, сэлмээ залги. 444 00:19:03,890 --> 00:19:05,870 Ноёд хатагтай нар аа, мөрөөдлөө дага. 445 00:19:05,870 --> 00:19:08,900 Мөрөөдлөө дагахад хэзээ ч оройтдоггүй. 446 00:19:09,720 --> 00:19:12,920 Намайг биелэшгүйг хийж чадахгүй гэж бодож байсан 447 00:19:12,920 --> 00:19:14,916 өнөөх доджболлтой хүүхдүүдэд хандаж 448 00:19:15,060 --> 00:19:17,645 нэг зүйлийг л хэлмээр байна: 449 00:19:17,645 --> 00:19:18,841 Баярлалаа. 450 00:19:18,940 --> 00:19:22,220 Муу талынхан байгаагүй бол хэзээ ч супер баатар төрөхгүй байсан. 451 00:19:23,020 --> 00:19:27,237 Биелэшгүй бол биелэшгүй биш гэдгийг батлах гэж би энд ирсэн. 452 00:19:28,300 --> 00:19:32,310 Энэ маш аюултай, намайг алж ч мэднэ. 453 00:19:32,340 --> 00:19:33,720 Та бүхэнд таалагдана гэж найдъя. 454 00:19:33,720 --> 00:19:35,260 (Инээлдэв) 455 00:19:36,350 --> 00:19:38,700 Та нарын тус хэрэгтэй. 456 00:19:46,731 --> 00:19:48,405 Үзэгчид: Хоёр, гурав... 457 00:19:48,405 --> 00:19:52,100 Дан Мэеэр: Биш ээ, та нар тоолоход туслахгүй юу, бүгдээрээ. 458 00:19:52,100 --> 00:19:53,210 (Инээлдэв) 459 00:19:53,210 --> 00:19:55,840 За надтай хамт тоолоорой, бэлэн үү? 460 00:19:55,870 --> 00:19:56,964 Нэг. 461 00:19:56,964 --> 00:19:58,150 Хоёр. 462 00:19:58,170 --> 00:19:58,980 Гурав. 463 00:19:58,980 --> 00:20:00,920 Үгүй ээ, хоёр ш дээ, гэхдээ одоо ойлгосон байх. 464 00:20:06,760 --> 00:20:07,780 Үзэгчид: Нэг. 465 00:20:07,840 --> 00:20:08,750 Хоёр. 466 00:20:08,800 --> 00:20:10,010 Гурав. 467 00:20:11,260 --> 00:20:13,280 (Аахилж байна) 468 00:20:14,360 --> 00:20:15,940 (Алга ташив) 469 00:20:16,251 --> 00:20:17,450 ДМ: Тийм ээ! 470 00:20:17,450 --> 00:20:23,100 (Алга ташив) (Уухайлав) 471 00:20:23,100 --> 00:20:24,820 Маш их баярлалаа. 472 00:20:25,450 --> 00:20:28,800 Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Зүрхнийхээ угаас баярлалаа. 473 00:20:28,800 --> 00:20:31,290 Биш ээ, гэдэснийхээ угаас баярлалаа. 474 00:20:31,880 --> 00:20:35,020 Биелэшгүйг хийхээр ирсэн гэж хэлээд биелэшгүйг хийлээ. 475 00:20:35,030 --> 00:20:37,730 Гэхдээ энэ бол биелэшгүй биш. Өдөр бүр л хийдэг зүйл. 476 00:20:37,800 --> 00:20:42,800 Харин аймхай, бүрэг, туранхай, хулчгар хүү ингээд TEDx тайзан 477 00:20:42,840 --> 00:20:44,600 дээр зогсож, үг үгээр, сэлэм сэлмээр, 478 00:20:44,600 --> 00:20:47,100 амьдрал амьдралаар дэлхийг өөрчилж 479 00:20:47,100 --> 00:20:49,080 байгаа нь л биелэшгүй зүйл байсан юм. 480 00:20:49,080 --> 00:20:52,060 Хэрвээ би танд ямар нэг шинэ санаа өгсөн бол, 481 00:20:52,060 --> 00:20:54,460 таныг биелэшгүй бол биелэшгүй биш гэдэгт итгүүлсэн бол, 482 00:20:54,460 --> 00:20:57,960 та ч мөн биелэшгүйг хийж чадна гэж итгүүлсэн бол 483 00:20:58,120 --> 00:21:01,020 би хийх зүйлээ хийж. Харин таных дөнгөж л эхэлж байна. 484 00:21:01,020 --> 00:21:04,100 Үргэлж мөрөөд. Үргэлж мөрөөд. 485 00:21:04,820 --> 00:21:06,350 Надад итгэсэнд, мөн миний 486 00:21:06,350 --> 00:21:08,250 мөрөөдлийн нэг хэсэг болсонд баярлалаа. 487 00:21:08,250 --> 00:21:09,550 Ингээд миний та бүхэнд 488 00:21:09,550 --> 00:21:11,486 өгөх бэлэг: Биелэшгүй бол... 489 00:21:11,486 --> 00:21:12,920 Үзэгчид: Биелэшгүй биш. 490 00:21:12,920 --> 00:21:14,920 Урт аялал, бэлэгний хэсэг. 491 00:21:15,100 --> 00:21:19,560 (Алга ташив) 492 00:21:19,560 --> 00:21:21,020 Баярлалаа. 493 00:21:21,060 --> 00:21:25,360 (Алга ташив) 494 00:21:25,580 --> 00:21:27,560 (Уухайлав) 495 00:21:27,780 --> 00:21:30,240 Хөтлөгч: Баярлалаа, Дэн Маеэр, гайхалтай юм аа.