< Return to Video

Дэлхийн бүх газруудад 3 үгт хаяг

  • 0:01 - 0:03
    НҮБ-ын мэдээгээр өдгөө ч гэсэн
  • 0:03 - 0:06
    хэдэн тэрбум хүн хаяггүй амьдарч байна.
  • 0:07 - 0:09
    Эдийн засагч Хернандо Де Сото
  • 0:09 - 0:11
    "Хэрэв та хаяггүй бол
  • 0:11 - 0:13
    хуулиас гадуур амьдарч байгаа хэрэг.
  • 0:13 - 0:15
    Огт оршихгүй байгаатай ижил." гэжээ.
  • 0:15 - 0:17
    Манай баг үүнийг өөрчлөхөөр
    хэрхэн ажиллаж буйгаа
  • 0:17 - 0:19
    хуваалцахаар хүрэлцэн ирлээ.
  • 0:19 - 0:22
    Та цахим газрын зураг нээгээд
    Бразилын ядуусын гудамж
  • 0:22 - 0:25
    эсвэл Өмнөд Африкийн өнгөт
    арьстнуудын хорооллыг
  • 0:25 - 0:28
    харвал цөөн хэдэн гудамж,
    маш их хоосон талбай харах болно.
  • 0:29 - 0:31
    Гэхдээ хиймэл дагуулын зураглалаар харвал
  • 0:31 - 0:34
    хаягжуулаагүй орон зайд
    мянга мянган хүн, айл өрх,
  • 0:34 - 0:37
    бизнесүүд байгааг харах болно.
  • 0:38 - 0:40
    Гана улсын нийслэл Аккра хотын
  • 0:40 - 0:44
    хананд эхлүүлээд орхисон
    хаягжуулалтын
  • 0:44 - 0:47
    тоо, үсгийн нийлэмжүүд харагддаг.
  • 0:48 - 0:51
    Гэвч эдгээр хаягжуулаагүй газруудад
  • 0:51 - 0:53
    эдийн засгийн асар их боломж байдаг.
  • 0:55 - 0:58
    Хаягжуулалтын асуудал яагаад надад
    чухал болсон тухай түүх ярья.
  • 0:58 - 1:01
    Би хөгжмийн салбарт ажиллаад 10
    жил болж байлаа.
  • 1:01 - 1:03
    Хөгжмийн ертөнцөд хүмүүс
  • 1:03 - 1:06
    өдөр бүр хаягжуулалтын асуудалтай
    тулгардаг.
  • 1:06 - 1:09
    Халтуурын ажил хайсан хөгжимчдөөс
    авахуулаад
  • 1:09 - 1:12
    тоног төхөөрөмж зөөдөг том продакшнууд
  • 1:12 - 1:14
    дандаа л төөрч байдаг.
  • 1:14 - 1:16
    Бид бүр андуураад буруу газар ирчихсэн
    үедээ
  • 1:16 - 1:18
    утсаар ярьж зам асуудаг хүний орон тоог
  • 1:18 - 1:20
    ажлын хуваарьтаа оруулж өгдөг байсан.
  • 1:20 - 1:22
    Үнэхээр бүтэлгүй зүйл тохиолдох
    өдөр ч байсан.
  • 1:22 - 1:26
    Италид төхөөрөмжийг Ромоос
    урагш цагийн газар
  • 1:26 - 1:30
    хүргэх байтал хойд зүгт
    буулгачихсан тохиолдол бий.
  • 1:30 - 1:31
    Бас манай даралтат хөгжимчин
  • 1:31 - 1:32
    нэг өдөр над руу утасдаад
  • 1:32 - 1:35
    “Крис, битгий сандраарай.
    Бид өөр хосын хуриманд
  • 1:35 - 1:37
    дугаралтаа тохируулчих шиг боллоо”
    гэсэн юм.
  • 1:37 - 1:38
    (Инээд)
  • 1:38 - 1:40
    Ромд болсон золгүй явдлын дараахан
  • 1:40 - 1:42
    би нэг математикч найзтайгаа
  • 1:42 - 1:44
    чаталж байгаад хаягжуулалтын асуудал бол
  • 1:44 - 1:47
    зүгээр орхиж болохгүй хүнд асуудал гэдэг
    дээр санал нийлсэн.
  • 1:47 - 1:49
    Бид хуучин системтэй огт адилгүй,
  • 1:49 - 1:51
    шинэ систем зохиох хэрэгтэй гэж үзсэн.
  • 1:51 - 1:54
    Хаягжуулалт хангалтгүй байгаа учраас
  • 1:54 - 1:57
    өндөр нарийвчлалтай систем хэрэгтэйг
    бид хоёул ойлгож байсан.
  • 1:57 - 1:59
    Гэвч уртраг, өргөрөг гэсэн GPS-ийн
    солбицлууд
  • 1:59 - 2:01
    хэрэглэхэд хэтэрхий төвөгтэй байдаг.
  • 2:01 - 2:05
    Иймээс бид дэлхийн бөмбөрцгийг
    3м*3м хэмжээтэй квадратуудад хуваасан.
  • 2:05 - 2:09
    Дэлхийн бөмбөрцөг ойролцоогоор 57 их наяд
    3м*3м хэмжээтэй квадратад хувааж
  • 2:09 - 2:11
    квадрат тус бүрийг
  • 2:11 - 2:13
    гуравхан үгийн нийлмэлээр,
  • 2:13 - 2:16
    дахин давтагдашгүйгээр нэрлэж
    болохуйц олон үг
  • 2:16 - 2:18
    бидний үгийн санд
    байдгийг олж мэдсэн.
  • 2:19 - 2:20
    Бид 40,000 үг ашигласан.
  • 2:20 - 2:22
    40,000-ыг куб зэрэгт дэвшүүлэхэд
  • 2:22 - 2:24
    3 үгийн 64 их наяд хослол үүснэ.
  • 2:24 - 2:27
    Үүгээр 57 их наяд кватратыг
    давхардуулалгүй нэрлэхэд
  • 2:27 - 2:29
    хангалттай хүрэлцэнэ.
  • 2:29 - 2:30
    Цаана нь бас нөөц үлдэнэ.
  • 2:31 - 2:33
    Бид яг үүнийг л хийсэн.
  • 2:33 - 2:36
    Дэлхийг 3м*3м хэмжээтэй квадратад хувааж,
  • 2:36 - 2:39
    тус бүрийг нь өвөрмөц 3 үгийн нийлбэрээр
    нэрлэн,
  • 2:39 - 2:41
    үүнийгээ 3 үгт хаяг гэж нэрлэсэн.
  • 2:41 - 2:44
    Тухайлбал би яг энд
  • 2:44 - 2:47
    mustards.coupons.pinup дээр зогсож байна.
  • 2:47 - 2:48
    (Инээд)
  • 2:48 - 2:50
    Харин энд бол
  • 2:51 - 2:54
    pinched.singularly.tutorial дээр очих
    болно.
  • 2:56 - 2:59
    Гэвч бид энэ хаягжуулалтыг дан ганц Англи
    хэлээр хийгээгүй.
  • 2:59 - 3:02
    Хүмүүс энэ системийг эх хэл дээрээ
  • 3:02 - 3:04
    ашиглах боломжтой нь чухал гэж үзсэн.
  • 3:04 - 3:06
    Өнөөдрийн байдлаар бид системээ
  • 3:06 - 3:09
    Франц, Свахили, Араб зэрэг 14 хэл дээр
    үүсгээд байгаа бөгөөд
  • 3:09 - 3:12
    одоогоор Коса, Зулу болон Хинди зэрэг
    хэлнүүд дээр ажиллаж байна.
  • 3:12 - 3:15
    Гэхдээ уг санаа хөгжимчдийг
    тоглолтондоо хоцрохгүй очихоос
  • 3:15 - 3:18
    илүү их өөрчлөлтийг
    авчрах боломжтой.
  • 3:18 - 3:22
    Дэлхийн улс орнуудын 75% нь найдвартай
    хаягжуулалтын системгүй байдаг бөгөөд
  • 3:22 - 3:24
    тэдгээр улсууд 3 үгт хаягийг ашиглаж
    эхэлсэн цагт
  • 3:24 - 3:27
    асар олон чухал өөрчлөлтийг дагуулах
    нь дамжиггүй юм.
  • 3:28 - 3:30
    Өмнөд Африкийн Дурбан хотод
  • 3:30 - 3:32
    Эрүүл Мэндийн Гарц хэмээх
    төрийн бус байгууллага
  • 3:32 - 3:35
    орон нутагтаа 11,000 ширхэг 3 үгт хаягийн
  • 3:35 - 3:37
    самбарыг тараагаад байна.
  • 3:37 - 3:39
    Ингэснээр бие давхар ээжүүд амаржих
    болохоороо
  • 3:39 - 3:41
    түргэн тусламжийн үйлчилгээнд яг хаана
    байгаагаа
  • 3:41 - 3:43
    нарийн сайн зааж өгөх боломжтой болсон юм.
  • 3:43 - 3:47
    Өмнө нь түргэний тэрэг дуудлагын газраа
    олох гэж олон цаг төөрөх нь элбэг байж.
  • 3:47 - 3:50
    Монгол улсад үндэсний шуудангийн
    үйлчилгээ энэ системийг нэвтрүүлж,
  • 3:50 - 3:53
    анх удаа олон айлын гэрт
  • 3:53 - 3:54
    шуудан хүргэж эхэлсэн.
  • 3:54 - 3:58
    НҮБ 3 үгт хаяг ашиглан, гамшгийн бүсийн
    зургуудыг хаягаар нь шошголж,
  • 3:58 - 4:01
    тусламж үйлчилгээг тухайн газарт нь
    оновчтой хүргэж байна.
  • 4:01 - 4:04
    Карибын Домино Пицца хүртэл
    3 үгт хаягийг ашиглаж эхлээд байна.
  • 4:04 - 4:08
    Учир нь тэд үйлчлүүлэгчдийнхээ гэрийг
    олохгүй төөрч будлих нь их байсан бөгөөд
  • 4:08 - 4:10
    одооноос бүх пиццагаа халуунаар нь
    хүргэх боломжтой болжээ.
  • 4:10 - 4:12
    Тун удахгүй та машиндаа суугаад
  • 4:12 - 4:14
    3 үгт хаягаа хэлэхэд
  • 4:14 - 4:17
    машин тань таны явах замыг нарийн зааж
    өгч чаддаг болно.
  • 4:18 - 4:19
    Африк тив даяар
  • 4:19 - 4:23
    суурин утаснаас гар утас руу, хуучны
    банкны үйлчилгээнээс
  • 4:23 - 4:26
    мобайл төлбөрийн систем рүү шилжиж
    байна.
  • 4:27 - 4:29
    Нигери, Жибути, Кот-Дивуар гэсэн
  • 4:29 - 4:33
    Африкийн 3 улсын шуудангийн үйлчилгээ
  • 4:33 - 4:37
    3 үгт хаягийг ашиглаж эхэлсэн нь
    бидний бахархал мөн.
  • 4:37 - 4:39
    Тэдгээр улсын иргэд одоо хаана амьдардгаа
  • 4:39 - 4:42
    тун энгийнээр тайлбарлаж чаддаг болсон.
  • 4:43 - 4:47
    Би муу хаягжуулалтаас болж
    олон өдөр бачимдаж, уурласан.
  • 4:47 - 4:49
    Харин тэрбум хүний хувьд
  • 4:49 - 4:52
    муу хаягжуулалт нь бизнесийн үр
    ашиггүй байдлыг үүсгэж,
  • 4:52 - 4:55
    дэд бүтцийн хөгжилд тушаа болж,
  • 4:55 - 4:57
    бүр амь насаа алдах шалтгаан нь
    болдог байсан.
  • 4:57 - 4:59
    Бид 3 үгт хаягаар энэ нөхцөл байдлыг
    өөрчлөх
  • 4:59 - 5:01
    эрхэм зорилго тавин ажиллаж байна.
  • 5:01 - 5:02
    Баярлалаа.
  • 5:02 - 5:05
    (алга ташилт)
Title:
Дэлхийн бүх газруудад 3 үгт хаяг
Speaker:
Крис Шелдрик
Description:

Крис Шелдрик болон what3words-ын хамт олон дэлхийн нийт гадаргууг 3м*3м хэмжээт квадратуудад хуваан, тус бүрд нь цэнэг.эрдэмтэй.өнгөлөх эсвэл эрхлэлт.шуудан.зааглаж гэх мэт дахин давтагдашгүй 3 үгийн нийлбэрээр тодорхой хаяггүй амьдарч буй хэдэн тэрбум хүмүүст өндөр нарийвчлалтай хаягжилтыг бий болгосон. Энэхүү богино илтгэлдээ Шелдрик эдийн засгийн болон улс төрийн хувьд хүн бүрт өндөр нарийвчлалтай хаяг бий болгох нь гамшгийн бүсэд тусламж хүргэхээс авахуулаад пиццаг халуунаар нь хүргэхэд ямар чухал болох талаар тайлбарлана.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:18

Mongolian subtitles

Revisions