WEBVTT 00:00:01.081 --> 00:00:03.087 НҮБ-ын мэдээгээр өдгөө ч гэсэн 00:00:03.111 --> 00:00:06.357 хэдэн тэрбум хүн хаяггүй амьдарч байна. 00:00:07.154 --> 00:00:09.435 Эдийн засагч Хернандо Де Сото 00:00:09.459 --> 00:00:10.817 "Хэрэв та хаяггүй бол 00:00:10.841 --> 00:00:12.587 хуулиас гадуур амьдарч байгаа хэрэг. 00:00:12.587 --> 00:00:15.025 Огт оршихгүй байгаатай ижил." гэжээ. 00:00:15.049 --> 00:00:17.456 Манай баг үүнийг өөрчлөхөөр хэрхэн ажиллаж буйгаа 00:00:17.456 --> 00:00:19.326 хуваалцахаар хүрэлцэн ирлээ. NOTE Paragraph 00:00:19.326 --> 00:00:22.046 Та цахим газрын зураг нээгээд Бразилын ядуусын гудамж 00:00:22.046 --> 00:00:25.050 эсвэл Өмнөд Африкийн өнгөт арьстнуудын хорооллыг 00:00:25.074 --> 00:00:28.423 харвал цөөн хэдэн гудамж, маш их хоосон талбай харах болно. 00:00:28.608 --> 00:00:30.775 Гэхдээ хиймэл дагуулын зураглалаар харвал 00:00:30.775 --> 00:00:34.309 хаягжуулаагүй орон зайд мянга мянган хүн, айл өрх, 00:00:34.309 --> 00:00:36.809 бизнесүүд байгааг харах болно. 00:00:37.551 --> 00:00:39.581 Гана улсын нийслэл Аккра хотын 00:00:39.581 --> 00:00:43.524 хананд эхлүүлээд орхисон хаягжуулалтын 00:00:43.548 --> 00:00:46.677 тоо, үсгийн нийлэмжүүд харагддаг. 00:00:48.163 --> 00:00:51.299 Гэвч эдгээр хаягжуулаагүй газруудад 00:00:51.323 --> 00:00:53.319 эдийн засгийн асар их боломж байдаг. NOTE Paragraph 00:00:54.561 --> 00:00:58.042 Хаягжуулалтын асуудал яагаад надад чухал болсон тухай түүх ярья. 00:00:58.193 --> 00:01:00.505 Би хөгжмийн салбарт ажиллаад 10 жил болж байлаа. 00:01:00.529 --> 00:01:02.907 Хөгжмийн ертөнцөд хүмүүс 00:01:02.931 --> 00:01:06.344 өдөр бүр хаягжуулалтын асуудалтай тулгардаг. 00:01:06.368 --> 00:01:09.197 Халтуурын ажил хайсан хөгжимчдөөс авахуулаад 00:01:09.221 --> 00:01:11.650 тоног төхөөрөмж зөөдөг том продакшнууд 00:01:11.674 --> 00:01:13.736 дандаа л төөрч байдаг. 00:01:13.760 --> 00:01:15.901 Бид бүр андуураад буруу газар ирчихсэн үедээ 00:01:15.925 --> 00:01:18.008 утсаар ярьж зам асуудаг хүний орон тоог 00:01:18.008 --> 00:01:19.866 ажлын хуваарьтаа оруулж өгдөг байсан. 00:01:19.866 --> 00:01:22.053 Үнэхээр бүтэлгүй зүйл тохиолдох өдөр ч байсан. 00:01:22.063 --> 00:01:25.968 Италид төхөөрөмжийг Ромоос урагш цагийн газар 00:01:25.968 --> 00:01:29.715 хүргэх байтал хойд зүгт буулгачихсан тохиолдол бий. 00:01:29.715 --> 00:01:31.062 Бас манай даралтат хөгжимчин 00:01:31.062 --> 00:01:32.291 нэг өдөр над руу утасдаад 00:01:32.291 --> 00:01:34.775 “Крис, битгий сандраарай. Бид өөр хосын хуриманд 00:01:34.775 --> 00:01:37.072 дугаралтаа тохируулчих шиг боллоо” гэсэн юм. NOTE Paragraph 00:01:37.072 --> 00:01:37.801 (Инээд) NOTE Paragraph 00:01:37.801 --> 00:01:40.433 Ромд болсон золгүй явдлын дараахан 00:01:40.457 --> 00:01:42.346 би нэг математикч найзтайгаа 00:01:42.350 --> 00:01:44.264 чаталж байгаад хаягжуулалтын асуудал бол 00:01:44.264 --> 00:01:47.122 зүгээр орхиж болохгүй хүнд асуудал гэдэг дээр санал нийлсэн. 00:01:47.122 --> 00:01:48.949 Бид хуучин системтэй огт адилгүй, 00:01:48.973 --> 00:01:51.045 шинэ систем зохиох хэрэгтэй гэж үзсэн. 00:01:51.368 --> 00:01:53.673 Хаягжуулалт хангалтгүй байгаа учраас 00:01:53.673 --> 00:01:57.120 өндөр нарийвчлалтай систем хэрэгтэйг бид хоёул ойлгож байсан. 00:01:57.120 --> 00:01:59.273 Гэвч уртраг, өргөрөг гэсэн GPS-ийн солбицлууд 00:01:59.273 --> 00:02:01.016 хэрэглэхэд хэтэрхий төвөгтэй байдаг. NOTE Paragraph 00:02:01.256 --> 00:02:04.589 Иймээс бид дэлхийн бөмбөрцгийг 3м*3м хэмжээтэй квадратуудад хуваасан. 00:02:04.589 --> 00:02:08.676 Дэлхийн бөмбөрцөг ойролцоогоор 57 их наяд 3м*3м хэмжээтэй квадратад хувааж 00:02:08.700 --> 00:02:10.891 квадрат тус бүрийг 00:02:10.915 --> 00:02:12.725 гуравхан үгийн нийлмэлээр, 00:02:12.749 --> 00:02:16.341 дахин давтагдашгүйгээр нэрлэж болохуйц олон үг 00:02:16.365 --> 00:02:18.341 бидний үгийн санд байдгийг олж мэдсэн. 00:02:18.546 --> 00:02:20.117 Бид 40,000 үг ашигласан. 00:02:20.141 --> 00:02:21.734 40,000-ыг куб зэрэгт дэвшүүлэхэд 00:02:21.758 --> 00:02:24.185 3 үгийн 64 их наяд хослол үүснэ. 00:02:24.185 --> 00:02:26.775 Үүгээр 57 их наяд кватратыг давхардуулалгүй нэрлэхэд 00:02:26.775 --> 00:02:28.653 хангалттай хүрэлцэнэ. 00:02:28.653 --> 00:02:30.320 Цаана нь бас нөөц үлдэнэ. 00:02:31.044 --> 00:02:32.993 Бид яг үүнийг л хийсэн. 00:02:33.017 --> 00:02:36.091 Дэлхийг 3м*3м хэмжээтэй квадратад хувааж, 00:02:36.115 --> 00:02:38.956 тус бүрийг нь өвөрмөц 3 үгийн нийлбэрээр нэрлэн, 00:02:38.980 --> 00:02:40.712 үүнийгээ 3 үгт хаяг гэж нэрлэсэн. 00:02:41.385 --> 00:02:44.457 Тухайлбал би яг энд 00:02:44.481 --> 00:02:46.676 mustards.coupons.pinup дээр зогсож байна. NOTE Paragraph 00:02:46.858 --> 00:02:48.008 (Инээд) NOTE Paragraph 00:02:48.032 --> 00:02:49.883 Харин энд бол 00:02:50.753 --> 00:02:53.701 pinched.singularly.tutorial дээр очих болно. NOTE Paragraph 00:02:56.153 --> 00:02:59.104 Гэвч бид энэ хаягжуулалтыг дан ганц Англи хэлээр хийгээгүй. 00:02:59.128 --> 00:03:01.697 Хүмүүс энэ системийг эх хэл дээрээ 00:03:01.721 --> 00:03:03.843 ашиглах боломжтой нь чухал гэж үзсэн. 00:03:03.843 --> 00:03:06.076 Өнөөдрийн байдлаар бид системээ 00:03:06.098 --> 00:03:09.031 Франц, Свахили, Араб зэрэг 14 хэл дээр үүсгээд байгаа бөгөөд 00:03:09.031 --> 00:03:12.127 одоогоор Коса, Зулу болон Хинди зэрэг хэлнүүд дээр ажиллаж байна. NOTE Paragraph 00:03:12.127 --> 00:03:15.044 Гэхдээ уг санаа хөгжимчдийг тоглолтондоо хоцрохгүй очихоос 00:03:15.044 --> 00:03:17.728 илүү их өөрчлөлтийг авчрах боломжтой. 00:03:17.752 --> 00:03:21.579 Дэлхийн улс орнуудын 75% нь найдвартай хаягжуулалтын системгүй байдаг бөгөөд 00:03:21.579 --> 00:03:23.917 тэдгээр улсууд 3 үгт хаягийг ашиглаж эхэлсэн цагт 00:03:23.917 --> 00:03:26.513 асар олон чухал өөрчлөлтийг дагуулах нь дамжиггүй юм. 00:03:28.033 --> 00:03:29.947 Өмнөд Африкийн Дурбан хотод 00:03:29.947 --> 00:03:32.244 Эрүүл Мэндийн Гарц хэмээх төрийн бус байгууллага 00:03:32.244 --> 00:03:35.118 орон нутагтаа 11,000 ширхэг 3 үгт хаягийн 00:03:35.142 --> 00:03:36.531 самбарыг тараагаад байна. 00:03:36.555 --> 00:03:38.778 Ингэснээр бие давхар ээжүүд амаржих болохоороо 00:03:38.778 --> 00:03:41.066 түргэн тусламжийн үйлчилгээнд яг хаана байгаагаа 00:03:41.066 --> 00:03:43.141 нарийн сайн зааж өгөх боломжтой болсон юм. 00:03:43.145 --> 00:03:47.058 Өмнө нь түргэний тэрэг дуудлагын газраа олох гэж олон цаг төөрөх нь элбэг байж. 00:03:47.058 --> 00:03:50.241 Монгол улсад үндэсний шуудангийн үйлчилгээ энэ системийг нэвтрүүлж, 00:03:50.265 --> 00:03:52.703 анх удаа олон айлын гэрт 00:03:52.727 --> 00:03:54.128 шуудан хүргэж эхэлсэн. 00:03:54.152 --> 00:03:57.719 НҮБ 3 үгт хаяг ашиглан, гамшгийн бүсийн зургуудыг хаягаар нь шошголж, 00:03:57.719 --> 00:04:00.531 тусламж үйлчилгээг тухайн газарт нь оновчтой хүргэж байна. 00:04:00.555 --> 00:04:03.755 Карибын Домино Пицца хүртэл 3 үгт хаягийг ашиглаж эхлээд байна. 00:04:03.755 --> 00:04:07.550 Учир нь тэд үйлчлүүлэгчдийнхээ гэрийг олохгүй төөрч будлих нь их байсан бөгөөд 00:04:07.550 --> 00:04:10.499 одооноос бүх пиццагаа халуунаар нь хүргэх боломжтой болжээ. NOTE Paragraph 00:04:10.499 --> 00:04:12.250 Тун удахгүй та машиндаа суугаад 00:04:12.274 --> 00:04:14.010 3 үгт хаягаа хэлэхэд 00:04:14.034 --> 00:04:16.991 машин тань таны явах замыг нарийн зааж өгч чаддаг болно. 00:04:17.888 --> 00:04:18.833 Африк тив даяар 00:04:19.387 --> 00:04:22.830 суурин утаснаас гар утас руу, хуучны банкны үйлчилгээнээс 00:04:22.854 --> 00:04:26.333 мобайл төлбөрийн систем рүү шилжиж байна. 00:04:27.298 --> 00:04:29.376 Нигери, Жибути, Кот-Дивуар гэсэн 00:04:29.376 --> 00:04:32.676 Африкийн 3 улсын шуудангийн үйлчилгээ 00:04:32.676 --> 00:04:36.548 3 үгт хаягийг ашиглаж эхэлсэн нь бидний бахархал мөн. 00:04:36.572 --> 00:04:38.965 Тэдгээр улсын иргэд одоо хаана амьдардгаа 00:04:38.965 --> 00:04:41.841 тун энгийнээр тайлбарлаж чаддаг болсон. NOTE Paragraph 00:04:42.937 --> 00:04:46.846 Би муу хаягжуулалтаас болж олон өдөр бачимдаж, уурласан. 00:04:46.846 --> 00:04:48.558 Харин тэрбум хүний хувьд 00:04:48.558 --> 00:04:51.881 муу хаягжуулалт нь бизнесийн үр ашиггүй байдлыг үүсгэж, 00:04:51.881 --> 00:04:54.516 дэд бүтцийн хөгжилд тушаа болж, 00:04:54.540 --> 00:04:56.844 бүр амь насаа алдах шалтгаан нь болдог байсан. 00:04:56.844 --> 00:04:59.005 Бид 3 үгт хаягаар энэ нөхцөл байдлыг өөрчлөх 00:04:59.025 --> 00:05:00.872 эрхэм зорилго тавин ажиллаж байна. NOTE Paragraph 00:05:00.872 --> 00:05:01.627 Баярлалаа. NOTE Paragraph 00:05:01.627 --> 00:05:05.418 (алга ташилт)