100 өдрийн бүтэлгүйтлээсээ сурсан зүйл
-
0:01 - 0:04Намайг зургаан настай байхад
олон бэлэг ирсэн. -
0:04 - 0:08Нэгдүгээр ангийн багшид маань
нэг гайхалтай санаа төрсөн юм. -
0:08 - 0:11Багш биднийг бэлэг авах ямар байдгийг,
-
0:11 - 0:15мөн нэгнийгээ магтахын ашиг тусыг
мэдрээсэй гэж хүссэн. -
0:16 - 0:19Тэгээд багш бүх хүүхдүүдийг
ангийн өмнө гаргаад, -
0:19 - 0:22бидэнд авсан бэлгээ
ангийн буланд тавьсан байлаа. -
0:22 - 0:23Багш хэллээ:
-
0:23 - 0:26“Бүгдээрээ энд зогсоод бие биендээ
магтаалын үгс хэлбэл ямар вэ? -
0:26 - 0:27Хэрвээ өөрийнхөө нэрийг сонсвол
-
0:27 - 0:30очиж бэлгээ аваад байрандаа суугаарай."
-
0:30 - 0:32Ямар гайхалтай санаа вэ, тийм ээ?
-
0:33 - 0:34Буруудах зүйл юу л байв гэж?
-
0:34 - 0:36(Инээд)
-
0:36 - 0:38Эхэндээ нийт 40 хүүхэд байлаа.
-
0:38 - 0:41Хэн нэгний нэрийг дуудах тутам
-
0:41 - 0:43би чангаар алгаа ташиж байлаа.
-
0:43 - 0:46Ингэсээр 20 хүүхэд үлдэв.
-
0:46 - 0:48Тэгээд 10 үлдлээ,
-
0:48 - 0:495 болоод...
-
0:50 - 0:513 хүүхэд үлдлээ.
-
0:51 - 0:52Би тэдний нэг байсан юм.
-
0:53 - 0:54Энэ үед магтаалууд дууссан.
-
0:56 - 0:58Тэр үед би уйлж байлаа.
-
0:59 - 1:01Багш ч бүр сандарч эхлэв.
-
1:01 - 1:05Тэр "Энэ хүүхдүүдийн талаар сайн зүйлс
хэлэх хүн байна уу?" гэв. -
1:05 - 1:06(Инээд)
-
1:06 - 1:08"Хэн ч байхгүй юу? Та хэд бэлгээ очиж
аваад суувал ямар вэ? -
1:08 - 1:10Ирэх жил илүү сайн байгаарай
-
1:10 - 1:12хэн нэгэн та нарыг магтаж магадгүй."
-
1:12 - 1:14(Инээд)
-
1:14 - 1:17Миний ярианаас энэ явдлыг
маш сайн санаж байгааг -
1:17 - 1:19та нар ойлгосон байх.
-
1:19 - 1:20(Инээд)
-
1:20 - 1:23Гэвч тэр өдөр хэн илүү гонсгор
хоцорсныг мэдэхгүй. -
1:23 - 1:25Би юу? Багш уу?
-
1:25 - 1:28Тэр багийг илүү бататгах арга хэмжээг
-
1:28 - 1:31гурван 6 настны элэглэл
болгосноо мэдсэн байх. -
1:32 - 1:33Ямар ч хошигнолгүйгээр шүү.
-
1:33 - 1:35Зурагтаар хүмүүсийн элэглэлийг үзэхэд
-
1:35 - 1:37инээд хүрдэг.
-
1:37 - 1:39Тэр өдрийн тухайд инээдтэй
зүйл огт байгаагүй. -
1:39 - 1:42Энэ бол миний нэг хувилбар.
-
1:42 - 1:45Олны өмнө шоовдорлогдож
-
1:45 - 1:48дахин тийм байдалд орсноос
үхсэн минь дээр. -
1:48 - 1:50Энэ бол нэг хувилбар нь.
-
1:50 - 1:52Найман жилийн дараа.
-
1:52 - 1:54Билл Гейтс миний амьдардаг газар болох
-
1:54 - 1:56Хятадын Бээжин хотод
-
1:56 - 1:57илтгэл тавихаар ирсэн юм.
-
1:57 - 1:59Би түүний хэлснийг уншаад,
-
1:59 - 2:01тэр залууд шууд дурласан.
-
2:01 - 2:04Би бодохдоо: "Хөөх, би юу хийхээ
одоо мэдлээ." -
2:04 - 2:06Ингээд тэр орой би
гэрийхэндээ захиа бичив: -
2:06 - 2:08“25 нас хүрээд
-
2:08 - 2:11би дэлхий дээрх хамгийн
том компанийг байгуулаад -
2:11 - 2:13тэр компани Microsoft-ыг худалдаж авна.”
-
2:13 - 2:15(Инээд)
-
2:15 - 2:18Дэлхийг эзэгнэх энэ санаандаа
би автсан байлаа. -
2:19 - 2:22Би үүнийг зохиогоогүй,
үнэхээр тийм захиа бичсэн. -
2:22 - 2:23Энэ байна.
-
2:23 - 2:25(Инээд)
-
2:25 - 2:27Та нар бүгдийг нь унших албагүй.
-
2:27 - 2:28(Инээд)
-
2:29 - 2:33Бичгийн хэв маань их муухай байсан, гэвч
би гол үгнүүдийг дугуйлсан. -
2:34 - 2:35Гол санааг нь ойлгосон байх.
-
2:35 - 2:37(Инээд)
-
2:37 - 2:38Тэгэхээр
-
2:39 - 2:41энэ бол миний бас нэг хувилбар.
-
2:41 - 2:43Дэлхийг эзэгнэх нэгэн.
-
2:44 - 2:45Үүнээс хоёр жилийн дараа
-
2:45 - 2:49надад АНУ руу явах боломж гарсан.
-
2:49 - 2:51Би тэр даруй энэ завшааныг ашигласан.
-
2:51 - 2:53Яагаад гэвэл тэнд Билл Гейтс
амьдардаг биз дээ? -
2:53 - 2:54(Инээд)
-
2:54 - 2:58Энэ миний энтрепренёр болох
замналын эхлэл байсан гэж хэлж болно. -
2:58 - 3:00Тэгээд дахиад 14 жил өнгөрөв.
-
3:00 - 3:01Би 30 нас хүрлээ.
-
3:01 - 3:04Үгүй ээ, би тэр компанийг босгож чадаагүй.
-
3:04 - 3:05Би эхэлж ч чадаагүй.
-
3:05 - 3:09Би Fortune 500-д багтдаг нэгэн компанид
маркетингийн менежер хийдэг байлаа. -
3:09 - 3:11Надад гацсан мэт
мэдрэмж төрсөн. -
3:11 - 3:13Би зогсонги байдалд орсон байв.
-
3:13 - 3:14Яагаад ийм юм болов?
-
3:14 - 3:17Тэр захидлыг бичсэн 14 настай хүү хаачив?
-
3:17 - 3:19Тэр хичээгээгүйгээс ийм зүйл болоогүй.
-
3:19 - 3:23Учир нь надад шинэ санаа төрөх болгонд,
-
3:23 - 3:25шинэ зүйлийг туршиж үзэх болгонд,
-
3:25 - 3:26ажил дээр хүртэл
-
3:26 - 3:28санал дэвшүүлэхийг хүсэх болгонд,
-
3:28 - 3:31олон хүний өмнө гарч ярих болгонд,
-
3:31 - 3:36миний доторх 14 болон 6 настнууд
тэмцэлдэж байгааг мэдэрдэг. -
3:36 - 3:37Нэг нь дэлхийг эзэлж,
-
3:37 - 3:39өөрчлөлтийг хийхийг хүсч байхад,
-
3:39 - 3:42нөгөө нь үл тоогдохоос
айдаг байсан. -
3:42 - 3:44Ингэх бүрт зургаан настан дийлдэг байлаа.
-
3:46 - 3:50Энэ айдас намайг өөрийн компаниа
эхлүүлэх хүртэл дагасан. -
3:50 - 3:53Би өөрийнхөө компанийг 30 хүрээд
эхлүүлсэн л дээ. -
3:53 - 3:54Билл Гейтс шиг болохыг хүсвэл,
-
3:54 - 3:56үүнээс хамаагүй эрт
эхлэх ёстой биз дээ? -
3:57 - 4:00Энтрепренёр болсныхоо дараа
-
4:00 - 4:03надад хөрөнгө оруулагч олох
боломж гарсан ч, -
4:03 - 4:04би татгалзсан хариу авсан.
-
4:05 - 4:07Тэр явдал надад их хүндээр тусаж
-
4:07 - 4:10тэр даруйдаа бүгдийг хаяад
бууж өгмөөр санагдсан. -
4:11 - 4:12Гэхдээ би: "Билл Гейтс
ганц хөрөнгө оруулалтын -
4:13 - 4:16татгалзсан хариунаас болж
бууж өгөх байсан уу?" гэж бодсон. -
4:17 - 4:20Ямар ч амжилттай этрепренёр
тийм амархан бууж өгөх үү? -
4:20 - 4:21Хэзээ ч үгүй.
-
4:21 - 4:23Яг энэ үед надад
мэргэн санаа төрсөн. -
4:23 - 4:25Би илүү сайн компани босгож чадна.
-
4:25 - 4:27Илүү сайн баг эсвэл
бүтээгдэхүүнтэй болж чадна. -
4:27 - 4:29Гэхдээ нэг зүйл
бол гарцаагүй. -
4:29 - 4:31Би илүү хүчтэй удирдагч
болох хэрэгтэй. -
4:31 - 4:33Би илүү дээр хүн
болох хэрэгтэй. -
4:33 - 4:36Тэр зургаан настнаар амьдралаа
удирдуулаад байж болохгүй. -
4:36 - 4:39Түүнийг байх ёстой байранд нь
тавих хэрэгтэй байсан. -
4:39 - 4:41Ингээд би интернетээс тусламж хайлаа.
-
4:41 - 4:43Google миний сайн найз байсан л даа.
-
4:43 - 4:44(Инээд)
-
4:44 - 4:47Би "Үл тоогдох айдсыг хэрхэн
даван туулах вэ?" гэж хайв. -
4:47 - 4:50Айдас болон өвдөлт хаанаас үүдэлтэй талаар
-
4:50 - 4:53баахан сэтгэлзүйн өгүүллүүд гарч ирсэн.
-
4:53 - 4:55Үүний дараагаар зоригжуулсан өгүүллүүдэд:
-
4:55 - 4:59"Өөр дээрээ битгий хүлээж ав,
зүгээр л даван туул" гэсэн байв. -
4:59 - 5:01Үүнийг мэдэхгүй хэн байна аа?
-
5:01 - 5:02(Инээд)
-
5:02 - 5:05Тэгвэл миний айдас яагаад
хэвээрээ байна вэ? -
5:05 - 5:07Тэгээд би азаар нэг вэбсайт олсон.
-
5:07 - 5:09"бүтэлгүйтлийн-эмчилгээ.com"
гэсэн хаягтай. -
5:09 - 5:11(Инээд)
-
5:11 - 5:16"Бүтэлгүйтлийн эмчилгээ" нь Канадын нэг
энтрепренёрын зохиосон тоглоом. -
5:16 - 5:17Түүнийг Жейсон Комли гэдэг.
-
5:17 - 5:22Гол санаа нь 30 өдрийн турш
бүтэлгүйтэх арга замыг хайж -
5:22 - 5:25өдөр бүр нэг зүйлд татгалзсан хариу авах.
-
5:25 - 5:28Тэгсээр эцэст нь айдсаа даван туулна.
-
5:29 - 5:31Надад энэ санаа маш их таалагдсан.
-
5:31 - 5:32(Инээд)
-
5:32 - 5:35Би өөртөө: "Юу гээч, үүнийг хийнээ.
-
5:35 - 5:38Би 100 өдрийн турш үл тоогдох болно"
гэж хэлсэн. -
5:38 - 5:40Өөрийн гэсэн бүтэлгүйтэх
аргуудыг бодож олоод -
5:40 - 5:43үүгээрээ би видео блог хөтөлсөн.
-
5:44 - 5:46Энэ миний хийсэн зүйл.
-
5:46 - 5:48Блог нэг иймэрхүү харагдаж байсан.
-
5:48 - 5:49Эхний өдөр...
-
5:50 - 5:51(Инээд)
-
5:51 - 5:55Танихгүй хүнээс 100 доллар зээлэх.
-
5:56 - 5:58Тэгээд би ажиллаж
байсан газраа очлоо. -
5:58 - 6:00Шатаар буугаад
-
6:00 - 6:02ширээний ард сууж байсан
нэг том залууг харлаа. -
6:02 - 6:04Тэр яг харуул шиг харагдаж байсан.
-
6:04 - 6:06Би түүн дээр очивоо.
-
6:06 - 6:08Би алхаад л байсан.
-
6:08 - 6:10Миний амьдралын хамгийн урт
алхалт байлаа. -
6:10 - 6:12Миний шилэн хүзүүний үс босоод,
-
6:12 - 6:15хөлс гарч, зүрх минь
хүчтэй цохилж байлаа. -
6:15 - 6:16Би тэнд очоод:
-
6:16 - 6:19"Эрхэм ээ, та надад 100 доллар
зээлэх үү?" гэлээ. -
6:19 - 6:20(Инээд)
-
6:20 - 6:22Тэр над руу хараад: "Үгүй ээ."
-
6:23 - 6:24“Яагаад?”
-
6:24 - 6:26Би зүгээр л:
"Үгүй ээ? Намайг уучлаарай" гээд -
6:27 - 6:28эргэж хараад шууд гүйсэн.
-
6:28 - 6:30(Инээд)
-
6:31 - 6:32Би маш их ичсэн.
-
6:32 - 6:34Гэхдээ би өөрийгөө бичиж авсан байсан учир
-
6:34 - 6:37тэр орой би бүтэлгүйтэж
байгаа бичлэгээ үзээд -
6:37 - 6:39өөрийгөө маш их айсан
байсныг харсан. -
6:39 - 6:42"Зургаа дахь мэдрэхүй" дээр гардаг
хүүхэд шиг л харагдсан. -
6:42 - 6:43Үхсэн хүн харсан мэт.
-
6:43 - 6:45(Инээд)
-
6:45 - 6:47Тэгээд нөгөө залууг харлаа.
-
6:47 - 6:48Тэр тийм аймаар
байгаагүй л дээ. -
6:49 - 6:51Тэр бага зэрэг махлаг,
дажгүй залуу байсан. -
6:51 - 6:54Надаас бүр "Яагаад?" гэж асуусан.
-
6:54 - 6:57Үнэн хэрэгтээ, тэр надад өөрийгөө
тайлбарлах боломжийг олгосон. -
6:57 - 6:58Би зөндөө юм хэлж болох байсан.
-
6:58 - 7:01Би тайлбар хийж,
тохиролцож болох байсан. -
7:01 - 7:02Би алийг нь ч хийгээгүй.
-
7:03 - 7:05Би зүгээр л зугтсан.
-
7:05 - 7:08Үүнийг амьдралын минь
бичил загвар гэдгийг харсан. -
7:09 - 7:11Бага зэргийн бүтэлгүйтэл тохиолдоход,
-
7:11 - 7:14би хар эрчээрээ зугтдаг байлаа.
-
7:14 - 7:15Тэгээд юу гээч?
-
7:15 - 7:17Дараагийн өдөр
юу ч тохиолдсон бай хамаагүй, -
7:17 - 7:18би дахиж зугтахгүй.
-
7:18 - 7:19Би тууштай байх болно.
-
7:20 - 7:22Хоёр дахь өдөр:
"Бургер үнэгүй нэмүүлэх хүсэлт тавих". -
7:22 - 7:24(Инээд)
-
7:24 - 7:26Би бургерийн газар очоод
-
7:26 - 7:29хоолоо идэж дуусгаад,
касс дээр очоод хэллээ: -
7:29 - 7:31"Сайн уу, би бургер үнэгүй
нэмүүлж болох уу?" -
7:31 - 7:33(Инээд)
-
7:33 - 7:35Тэр бүр гайхаж: "Бургер үнэгүй нэмүүлнэ
гэж юу юм бэ?" -
7:35 - 7:36(Инээд)
-
7:36 - 7:40Би түүнд: "Ундаа үнэгүй нэмүүлдэгтэй
адилхан, гэхдээ бургер нэмүүлэх" гэв. -
7:40 - 7:43Тэр: "Уучлаарай, манайд
тийм зүйл байхгүй" гэв. -
7:43 - 7:44(Инээд)
-
7:44 - 7:48Тэр мөчид бүтэлгүйтэж зугтмаар
байсан ч би үлдсэн. -
7:48 - 7:50Би түүнд хэллээ:
"Би танай бургерт үнэхээр дуртай, -
7:50 - 7:52танайхаар үйлчлүүлэх ч дуртай,
-
7:52 - 7:54танайх бургерээ үнэгүй нэмдэг болбол
-
7:54 - 7:56би танайд бүр их хайртай болох болно."
-
7:56 - 7:57(Инээд)
-
7:57 - 7:59Тэр: "За яахав, би менежертээ хэлье.
-
7:59 - 8:03Яваандаа бид үнэгүй нэмж магадгүй л юм,
гэхдээ өнөөдөр болохгүй нь" гэв. -
8:03 - 8:04Тэгээд би явсан.
-
8:04 - 8:05Сониноос
-
8:05 - 8:08тэд ер нь бургер үнэгүй
нэмж үзээгүй байх. -
8:08 - 8:09(Инээд)
-
8:09 - 8:11Тэд хуучнаараа л байгаа байх.
-
8:11 - 8:14Гэхдээ миний анхандаа мэдэрч байсан
амьдрах уу? үхэх үү? гэсэн мэдрэмж -
8:14 - 8:16алга болсон байсан.
-
8:16 - 8:18Би тууштай байж чадсан болохоор,
-
8:18 - 8:19би зугтаагүй болохоор тэр шүү дээ.
-
8:19 - 8:22Би: "Хөөх, гайхалтай. Би аль
хэдийнээ шинэ зүйл сурч байна. -
8:23 - 8:24Гайхалтай."
-
8:24 - 8:263 дахь өдөр: "Олимпийн цагирган
хэлбэртэй боорцог авах". -
8:27 - 8:29Энэ өдөр миний амьдрал
орвонгоороо өөрчлөгдсөн. -
8:30 - 8:31Би Krispy Kreme рүү очсон.
-
8:31 - 8:34Энэ бол голдуу АНУ-ын зүүн хойд
хэсгээр байрладаг -
8:34 - 8:36цагирган нарийн боовны дэлгүүр.
-
8:36 - 8:37Энд ч гэсэн байдаг байх.
-
8:38 - 8:39Би дотогш ороод хэллээ:
-
8:39 - 8:42"Олимпийн билэг тэмдэг шиг боорцог
хийж өгч болох уу? -
8:42 - 8:45Ерөнхийдөө таван донатыг
хооронд нь холбоод..." -
8:45 - 8:47Ер нь тэд яагаад ч зөвшөөрөхгүй биз дээ?
-
8:48 - 8:50Тэнд ажилладаг хүн намайг маш
нухацтайгаар хүлээж авсан. -
8:50 - 8:51(Инээд)
-
8:51 - 8:52Тэр цаас гаргаж ирээд,
-
8:53 - 8:55цагираг болон өнгөнүүдийг зураад,
-
8:55 - 8:57"Үүнийг яаж хийх вэ?" гээд л.
-
8:57 - 8:59Үүнээс 15 минутын дараа
-
8:59 - 9:02тэр Олимпийн цагираг шиг боорцогтой
хайрцаг авч ирсэн. -
9:02 - 9:04Миний сэтгэл маш их хөдөлсөн.
-
9:04 - 9:06Би итгэж чадахгүй байлаа.
-
9:06 - 9:10Тэр бичлэгийг Youtube дээр таван сая
гаруй удаа үзсэн байсан. -
9:10 - 9:13Бусад хүмүүс ч гэсэн
үүнд итгэж чадахгүй байлаа. -
9:13 - 9:14(Инээд)
-
9:15 - 9:18Энэ явдлаас болж би сонин дээр гарч
-
9:18 - 9:20зурагтын яриа гээд
олон юманд орсон. -
9:20 - 9:22Би олонд танигдсан.
-
9:22 - 9:24Их олон хүн над руу и-мэйл бичиж:
-
9:24 - 9:26"Чиний хийж буй зүйл чинь гайхалтай шүү"
гэж байв. -
9:26 - 9:30Нэр хүнд надад нөлөөлөөгүй.
-
9:30 - 9:32Миний хүссэн зүйл бол суралцаж,
-
9:32 - 9:33өөрийгөө өөрчлөх явдал байлаа.
-
9:33 - 9:36Тэгэхээр би бүтэлгүйтэх 100 өдрөө
-
9:36 - 9:38тоглох талбар,
-
9:38 - 9:40судалгааны ажил болгож хувиргасан.
-
9:40 - 9:42Би юу суралцаж чадахаа мэдмээр байсан.
-
9:42 - 9:44Үүгээр дамжуулан би
маш олон зүйлийг сурсан. -
9:44 - 9:46Би маш олон нууц илрүүлсэн.
-
9:46 - 9:49Жишээ нь, би хэрэв зугтахгүй л бол
-
9:49 - 9:50бүтэлгүйтсэн ч
-
9:50 - 9:52би "үгүй" гэдгийг "тийм"
болгож чадна. -
9:52 - 9:54Шидэт үг нь: "Яагаад?"
-
9:54 - 9:58Тэгээд нэг өдөр би танихгүй айлд
гартаа цэцэг бариад очлоо. -
9:58 - 9:59Хаалгыг нь тогшоод асуулаа:
-
9:59 - 10:02"Сайн уу? танай арын хашаанд энэ
цэцгийг суулгаж болох уу?" -
10:02 - 10:03(Инээд)
-
10:03 - 10:05Тэр "Үгүй" гэж хэлсэн.
-
10:06 - 10:07Түүнийг явахаас өмнө би:
-
10:07 - 10:09"Яагаад гэдгийг нь мэдэж болох уу?"
гэсэн. -
10:10 - 10:12Тэр хэлэхдээ: "Манайх нэг нохойтой л доо,
-
10:12 - 10:15тэр арын хашаанд юу ч байсан ухчихдаг юм.
-
10:15 - 10:17Цэцгийг чинь хий дэмий
үрмээргүй байна. -
10:17 - 10:20Чи цэцэг таримаар байгаа бол эсрэг
гудамжны Конни дээр оч. -
10:20 - 10:21Тэр цэцгэнд дуртай."
-
10:21 - 10:22Би түүний хэлснийг хийсэн.
-
10:22 - 10:24Би явж очоод Коннигийн хаалгыг тогшлоо.
-
10:24 - 10:26Тэр намайг ирсэнд маш их баярласан.
-
10:26 - 10:28(Инээд)
-
10:28 - 10:29Хагас цагийн дараа,
-
10:29 - 10:31энэ цэцгийг Коннигийн хашаанд суулгасан.
-
10:31 - 10:33Одоо илүү гоё ургасан байх.
-
10:33 - 10:34(Инээд)
-
10:34 - 10:37Би хэрэв эхний татгалзсан хариуг
сонсоод явчихсан бол -
10:37 - 10:38дотроо ингэж бодох байсан:
-
10:38 - 10:40"Тэр залуу надаа итгээгүй,
-
10:40 - 10:41би галзуу юм шиг санагдсан,
-
10:41 - 10:44би сонин хувцастай байсан,
би онцгүй харагдсан." -
10:44 - 10:45Гэвч аль нь ч биш байсан.
-
10:45 - 10:48Шалтгаан нь миний санал болгосон
зүйл түүнд хэрэггүй байсан. -
10:48 - 10:50Худалдааны үг ашиглавал
-
10:50 - 10:52тэр өөр хүн санал болготлоо
надад итгэсэн. -
10:52 - 10:54Би санал болгосныг нь биелүүлсэн.
-
10:55 - 10:56Тэгтэл нэг өдөр
-
10:56 - 10:58би мөн зарим зүйлийг хэлснээр
-
10:58 - 11:01"За" гэсэн хариулт авах боломжоо
нэмэгдүүлдгийг мэдсэн. -
11:01 - 11:03Жишээ нь, нэг өдөр би Starbucks-т очоод
-
11:03 - 11:06менежерээс нь асуулаа:
"Би Starbucks-т угтагч хийж болох уу?" -
11:07 - 11:09"Старбаксын угтагч гэж юу юм бэ?"
-
11:09 - 11:11Би хэллээ:
"Walmart-ын угтагч нарыг мэдэх үү? -
11:11 - 11:14Hүмүүс дэлгүүрт орж ирэхэд
"Сайн байна уу?" гэж хэлээд, -
11:14 - 11:17юм хулгайлахгүй байхыг нь
хариуцдаг хүмүүс. -
11:17 - 11:20Би Starbucks-ын үйлчлүүлэгчдэд
Walmart-ын мэдрэмжийг өгмөөр байна." -
11:20 - 11:21(Инээд)
-
11:21 - 11:24Би үүнийг тийм ч хэрэгтэй гэж
бодохгүй байна л даа. -
11:26 - 11:28Үнэн хэрэгтээ муу зүйл байх.
-
11:28 - 11:30Тэр тэгснээ: "Өө".
-
11:30 - 11:32Энэ түүний зураг, нэрийг нь Эрик гэдэг.
-
11:32 - 11:34"Би итгэлтэй биш байна."
-
11:34 - 11:36Тэр тэгж л бодсон.
"Итгэлтэй биш". -
11:36 - 11:38Тэгэхээр нь би
"Энэ сонин байна уу?" гэлээ. -
11:38 - 11:40Тэр: "Тийм ээ, ёстой хачин байна."
-
11:41 - 11:44Гэхдээ тэр үүнийг хэлэнгүүт түүний
байгаа байдал өөрчлөгдсөн. -
11:44 - 11:46Түүнд төрсөн бүх эргэлзээ
алга болсон мэт болов. -
11:46 - 11:48Тэгээд тэр хэллээ:
"Чи үүнийг хийж болно, -
11:48 - 11:50гэхдээ битгий хэтрүүлээрэй."
-
11:50 - 11:51(Инээд)
-
11:51 - 11:53Дараагийн нэг цагийн турш
би Starbucks-ын угтагч боллоо. -
11:54 - 11:56Орж ирсэн үйлчлүүлэгч
болгонтой мэндлэн -
11:56 - 11:58баярын мэнд хүргэж байв.
-
11:58 - 12:00Сониноос, таныг ямар ажил
хийдгийг мэдэхгүй ч, -
12:00 - 12:02угтагч л битгий болоорой.
-
12:02 - 12:03(Инээд)
-
12:03 - 12:04Үнэхээр уйтгартай байсан.
-
12:05 - 12:10"Энэ сонин байна уу?" гэж хэлснээс
болж тэр зөвшөөрснийг би олж мэдсэн. -
12:10 - 12:12Түүнд байсан эргэлзээг нь
би хэлсэн. -
12:12 - 12:16"Энэ сонин байна уу?" гэж хэлснээр
би өөрөө хачирхалтай байгаагүй. -
12:16 - 12:18Би түүнтэй яг адилхан юмыг бодсон учир
-
12:18 - 12:21уг явдлын хачныг олж харсан.
-
12:21 - 12:22Дахин бас дахин
-
12:22 - 12:25хэрэв би хүмүүст төрсөн эргэлзээг
-
12:25 - 12:27асуулт асуухаасаа өмнө олж хэлснээр
-
12:27 - 12:29хүмүүсийн итгэлийг олсон.
-
12:29 - 12:31Хүмүүс тийм гэх
магадлал өндөр болсон. -
12:31 - 12:34Ингээд би насан туршдаа хүссэн зүйлээ
-
12:34 - 12:36асууснаар гүйцэлдүүлж болохыг мэдэв.
-
12:36 - 12:39Би дөрвөн үеийн багш нарын гэрт өссөн.
-
12:39 - 12:42Эмээ маань надад үргэлж:
-
12:42 - 12:44"Жиа, чи юу ч хийж чадна.
-
12:44 - 12:46Гэвч багш болбол үнэхээр сайхан"
гэдэг байсан. -
12:46 - 12:47(Инээд)
-
12:47 - 12:50Гэвч би энтрепренёр болмоор байсан
тул багш болоогүй. -
12:50 - 12:53Гэхдээ би ямар нэг зүйл заахыг үргэлж
мөрөөддөг байсан. -
12:53 - 12:55Тэгээд би өөртөө хэллээ:
-
12:55 - 12:57"Би их сургуульд
хичээл заавал ямар вэ?" -
12:57 - 12:59Тэр үед би Оустинд амьдардаг байсан.
-
12:59 - 13:01Тэгээд Техасын их сургууль дээр очоод
-
13:01 - 13:04багш нарын хаалгыг тогшин асуулаа:
"Таны хичээлийг зааж болох уу?" -
13:04 - 13:07Эхний хэдэн удаа
ямар ч үр дүнд хүрсэнгүй. -
13:07 - 13:09Би зугталгүй эцсийг хүртэл явсан учир
-
13:09 - 13:13гурав дахь оролдлого дээр маань
нэг профессор намайг үнэхээр биширсэн. -
13:13 - 13:15Тэр: "Өмнө нь хэн ч ингэж байгаагүй" гэлээ.
-
13:15 - 13:19Би заах материалаа бэлдээд
ирсэн байсан. -
13:19 - 13:21"Үүнийг ашиглаж болох юм байна.
-
13:21 - 13:24Чи хоёр сарын дараа хүрээд ир, хичээлийн
хувиартаа оруулсан байя" гэв. -
13:24 - 13:27Тэгээд хоёр сарын дараа
би хичээл зааж эхэлсэн. -
13:27 - 13:30Энэ би. Их бүдэг гарсан болохоор
та хэдэд сайн харагдахгүй байж магадгүй. -
13:30 - 13:32Заримдаа гэрлэнд хүртэл үл тоогдох юм даа.
-
13:33 - 13:34(Инээд)
-
13:35 - 13:36Гэхдээ
-
13:36 - 13:39эхний хичээлээ заагаад
гарч ирэхдээ би уйлсан. -
13:39 - 13:41Яагаад гэвэл
би зүгээр л асуусны үр дүнд -
13:41 - 13:44мөрөөдөлдөө хүрч чадна
гэдгийг ойлгосон. -
13:44 - 13:46Өмнө нь би энэ бүгдийг олж авахын тулд,
-
13:46 - 13:50багшлахын тулд мундаг энтрепренёр эсвэл
докторын зэрэгтэй болох ёстой гэж бодсон. -
13:50 - 13:52Гэвч тийм биш,
зүгээр л асуух хэрэгтэй юм байна. -
13:52 - 13:53Ингээд би багшилж чадсан.
-
13:53 - 13:56Тэгээд тэр сайн харагдахгүй
байгаа зурган дээр -
13:56 - 13:59би Мартин Лютер Кинг Жуниороос иш татсан.
-
13:59 - 14:04Яагаад гэвэл миний хийсэн судалгаанаас
дэлхийг үнэхээр өөрчилсөн хүмүүс, -
14:04 - 14:07бидний амьдарч буй хэв маяг болон
бодож байгааг өөрчилсөн хүмүүс -
14:07 - 14:11хамгийн ихээр үл тоогдсон
хүмүүс байсан. -
14:11 - 14:13Мартин Лютер Кинг Жуниор,
-
14:13 - 14:15Махатма Ганди, Нэлсон Мандела шиг хүмүүс,
-
14:15 - 14:16бүр Есүс Христ ч байж магадгүй.
-
14:16 - 14:20Эдгээр хүмүүс бүтэлгүйтлээр
өөрсдийгөө тодорхойлуулаагүй. -
14:20 - 14:24Тэд даван туулснаар
өөрсдийгөө илэрхийлж чадсан. -
14:25 - 14:27Тэд бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөн.
-
14:27 - 14:31Бид бүтэлгүйтлийг тэдэн шиг болж
байж ойлгох албагүй. -
14:31 - 14:32Миний хувьд,
-
14:32 - 14:34үл тоогдох байдал миний хараал,
-
14:34 - 14:35миний хар дарсан зүүд байсан.
-
14:35 - 14:39Үүнээс зугтаад байсан нь
миний амьдралд саад болсоор ирсэн. -
14:39 - 14:41Хүлээн зөвшөөрч эхлэх үед
-
14:42 - 14:45үүнийг өөрийн амьдралын
хамгийн том завшаан болгож чадсан. -
14:45 - 14:50Би хүмүүст бүтэлгүйтлийг хэрхэн боломж
болгон ашиглахыг зааж эхэлсэн. -
14:50 - 14:52Би өөрийн блог болон илтгэлүүд,
-
14:52 - 14:54гаргаад уаагүй байгаа номыг ашиглаж,
-
14:54 - 14:58бүр технологи бүтээн хүмүүсийг айдсаа
даван туулахад тусалж байна. -
15:00 - 15:02Та амьдралдаа татгалзсан хариу авахдаа
-
15:02 - 15:04дараагийн саад эсвэл
-
15:04 - 15:06бүтэлгүйтэлтэй нүүр тулахад,
-
15:06 - 15:08боломжуудаа санаарай.
-
15:08 - 15:09Зугтаах хэрэггүй.
-
15:09 - 15:11Хэрэв хүлээн зөвшөөрч чадвал
-
15:11 - 15:13энэ таны ч гэсэн онцгой чадвар
болох болно. -
15:13 - 15:14Баярлалаа.
-
15:14 - 15:19(Алга ташилт)
- Title:
- 100 өдрийн бүтэлгүйтлээсээ сурсан зүйл
- Speaker:
- Жиа Жианг
- Description:
-
Жиа Жианг бид бүгдийн айдаг зүйл болох бүтэлгүйтэлтэй зоригтойгоор нүүр тулж байна. 100 өдрийн турш бүтэлгүйтлийг хайж танихгүй хүнээс 100 доллар гуйхаас эхлээд, ресторанд "бургер үнэгүй нэмүүлэх" зэргээр Жианг татгалзсан хариу сонссоноос болж ичиж зовох мэдрэмжийг үгүй хийж, юу хүсэж байгаагаа зүгээр л асууснаар өмнө нь бүтэшгүй гэж бодсон зүйлдээ хүрч болдгийг ойлгожээ.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 15:31
Tuya Bat edited Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection | ||
Nomindari Bayaraa accepted Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection | ||
Enkhjin Buyanjargal edited Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection | ||
Enkhjin Buyanjargal edited Mongolian subtitles for What I learned from 100 days of rejection |