1 00:00:00,760 --> 00:00:03,926 Намайг зургаан настай байхад олон бэлэг ирсэн. 2 00:00:04,140 --> 00:00:07,776 Нэгдүгээр ангийн багшид маань нэг гайхалтай санаа төрсөн юм. 3 00:00:07,800 --> 00:00:10,980 Багш биднийг бэлэг авах ямар байдгийг, 4 00:00:10,980 --> 00:00:15,160 мөн нэгнийгээ магтахын ашиг тусыг мэдрээсэй гэж хүссэн. 5 00:00:15,640 --> 00:00:18,536 Тэгээд багш бүх хүүхдүүдийг ангийн өмнө гаргаад, 6 00:00:18,560 --> 00:00:21,530 бидэнд авсан бэлгээ ангийн буланд тавьсан байлаа. 7 00:00:21,530 --> 00:00:22,600 Багш хэллээ: 8 00:00:22,600 --> 00:00:25,866 “Бүгдээрээ энд зогсоод бие биендээ магтаалын үгс хэлбэл ямар вэ? 9 00:00:25,866 --> 00:00:27,396 Хэрвээ өөрийнхөө нэрийг сонсвол 10 00:00:27,396 --> 00:00:29,520 очиж бэлгээ аваад байрандаа суугаарай." 11 00:00:30,180 --> 00:00:32,110 Ямар гайхалтай санаа вэ, тийм ээ? 12 00:00:32,560 --> 00:00:34,426 Буруудах зүйл юу л байв гэж? 13 00:00:34,426 --> 00:00:35,640 (Инээд) 14 00:00:36,400 --> 00:00:38,456 Эхэндээ нийт 40 хүүхэд байлаа. 15 00:00:38,480 --> 00:00:40,920 Хэн нэгний нэрийг дуудах тутам 16 00:00:40,920 --> 00:00:42,900 би чангаар алгаа ташиж байлаа. 17 00:00:43,280 --> 00:00:45,776 Ингэсээр 20 хүүхэд үлдэв. 18 00:00:45,800 --> 00:00:47,576 Тэгээд 10 үлдлээ, 19 00:00:47,600 --> 00:00:48,960 5 болоод... 20 00:00:49,560 --> 00:00:50,936 3 хүүхэд үлдлээ. 21 00:00:50,960 --> 00:00:52,160 Би тэдний нэг байсан юм. 22 00:00:52,720 --> 00:00:54,430 Энэ үед магтаалууд дууссан. 23 00:00:55,560 --> 00:00:57,600 Тэр үед би уйлж байлаа. 24 00:00:58,600 --> 00:01:00,616 Багш ч бүр сандарч эхлэв. 25 00:01:00,640 --> 00:01:04,506 Тэр "Энэ хүүхдүүдийн талаар сайн зүйлс хэлэх хүн байна уу?" гэв. 26 00:01:04,506 --> 00:01:05,536 (Инээд) 27 00:01:05,560 --> 00:01:08,440 "Хэн ч байхгүй юу? Та хэд бэлгээ очиж аваад суувал ямар вэ? 28 00:01:08,440 --> 00:01:09,896 Ирэх жил илүү сайн байгаарай 29 00:01:09,960 --> 00:01:12,096 хэн нэгэн та нарыг магтаж магадгүй." 30 00:01:12,096 --> 00:01:13,670 (Инээд) 31 00:01:13,670 --> 00:01:17,230 Миний ярианаас энэ явдлыг маш сайн санаж байгааг 32 00:01:17,230 --> 00:01:18,636 та нар ойлгосон байх. 33 00:01:18,660 --> 00:01:20,160 (Инээд) 34 00:01:20,400 --> 00:01:22,896 Гэвч тэр өдөр хэн илүү гонсгор хоцорсныг мэдэхгүй. 35 00:01:22,920 --> 00:01:25,096 Би юу? Багш уу? 36 00:01:25,120 --> 00:01:27,610 Тэр багийг илүү бататгах арга хэмжээг 37 00:01:27,610 --> 00:01:31,330 гурван 6 настны элэглэл болгосноо мэдсэн байх. 38 00:01:31,610 --> 00:01:33,056 Ямар ч хошигнолгүйгээр шүү. 39 00:01:33,080 --> 00:01:35,416 Зурагтаар хүмүүсийн элэглэлийг үзэхэд 40 00:01:35,440 --> 00:01:36,656 инээд хүрдэг. 41 00:01:36,680 --> 00:01:38,978 Тэр өдрийн тухайд инээдтэй зүйл огт байгаагүй. 42 00:01:39,320 --> 00:01:42,336 Энэ бол миний нэг хувилбар. 43 00:01:42,360 --> 00:01:44,520 Олны өмнө шоовдорлогдож 44 00:01:44,520 --> 00:01:47,760 дахин тийм байдалд орсноос үхсэн минь дээр. 45 00:01:48,440 --> 00:01:49,896 Энэ бол нэг хувилбар нь. 46 00:01:49,920 --> 00:01:52,286 Найман жилийн дараа. 47 00:01:52,320 --> 00:01:54,376 Билл Гейтс миний амьдардаг газар болох 48 00:01:54,400 --> 00:01:55,616 Хятадын Бээжин хотод 49 00:01:55,640 --> 00:01:56,856 илтгэл тавихаар ирсэн юм. 50 00:01:56,880 --> 00:01:58,786 Би түүний хэлснийг уншаад, 51 00:01:58,786 --> 00:02:00,936 тэр залууд шууд дурласан. 52 00:02:00,960 --> 00:02:03,856 Би бодохдоо: "Хөөх, би юу хийхээ одоо мэдлээ." 53 00:02:03,880 --> 00:02:06,016 Ингээд тэр орой би гэрийхэндээ захиа бичив: 54 00:02:06,040 --> 00:02:08,336 “25 нас хүрээд 55 00:02:08,360 --> 00:02:10,976 би дэлхий дээрх хамгийн том компанийг байгуулаад 56 00:02:11,000 --> 00:02:12,936 тэр компани Microsoft-ыг худалдаж авна.” 57 00:02:12,960 --> 00:02:14,856 (Инээд) 58 00:02:14,880 --> 00:02:17,896 Дэлхийг эзэгнэх энэ санаандаа би автсан байлаа. 59 00:02:19,160 --> 00:02:21,976 Би үүнийг зохиогоогүй, үнэхээр тийм захиа бичсэн. 60 00:02:22,000 --> 00:02:23,336 Энэ байна. 61 00:02:23,360 --> 00:02:25,336 (Инээд) 62 00:02:25,360 --> 00:02:27,176 Та нар бүгдийг нь унших албагүй. 63 00:02:27,200 --> 00:02:28,436 (Инээд) 64 00:02:28,620 --> 00:02:32,520 Бичгийн хэв маань их муухай байсан, гэвч би гол үгнүүдийг дугуйлсан. 65 00:02:33,600 --> 00:02:35,136 Гол санааг нь ойлгосон байх. 66 00:02:35,136 --> 00:02:36,616 (Инээд) 67 00:02:36,640 --> 00:02:37,840 Тэгэхээр 68 00:02:39,280 --> 00:02:41,296 энэ бол миний бас нэг хувилбар. 69 00:02:41,320 --> 00:02:43,000 Дэлхийг эзэгнэх нэгэн. 70 00:02:43,880 --> 00:02:45,336 Үүнээс хоёр жилийн дараа 71 00:02:45,360 --> 00:02:49,296 надад АНУ руу явах боломж гарсан. 72 00:02:49,296 --> 00:02:51,132 Би тэр даруй энэ завшааныг ашигласан. 73 00:02:51,132 --> 00:02:53,366 Яагаад гэвэл тэнд Билл Гейтс амьдардаг биз дээ? 74 00:02:53,366 --> 00:02:54,376 (Инээд) 75 00:02:54,400 --> 00:02:57,510 Энэ миний энтрепренёр болох замналын эхлэл байсан гэж хэлж болно. 76 00:02:57,680 --> 00:02:59,856 Тэгээд дахиад 14 жил өнгөрөв. 77 00:02:59,880 --> 00:03:01,296 Би 30 нас хүрлээ. 78 00:03:01,320 --> 00:03:03,696 Үгүй ээ, би тэр компанийг босгож чадаагүй. 79 00:03:03,720 --> 00:03:05,256 Би эхэлж ч чадаагүй. 80 00:03:05,280 --> 00:03:08,816 Би Fortune 500-д багтдаг нэгэн компанид маркетингийн менежер хийдэг байлаа. 81 00:03:08,900 --> 00:03:10,896 Надад гацсан мэт мэдрэмж төрсөн. 82 00:03:10,920 --> 00:03:12,580 Би зогсонги байдалд орсон байв. 83 00:03:13,080 --> 00:03:14,296 Яагаад ийм юм болов? 84 00:03:14,320 --> 00:03:16,560 Тэр захидлыг бичсэн 14 настай хүү хаачив? 85 00:03:17,260 --> 00:03:19,177 Тэр хичээгээгүйгээс ийм зүйл болоогүй. 86 00:03:19,480 --> 00:03:22,536 Учир нь надад шинэ санаа төрөх болгонд, 87 00:03:22,560 --> 00:03:24,536 шинэ зүйлийг туршиж үзэх болгонд, 88 00:03:24,560 --> 00:03:25,776 ажил дээр хүртэл 89 00:03:25,800 --> 00:03:27,536 санал дэвшүүлэхийг хүсэх болгонд, 90 00:03:27,560 --> 00:03:31,096 олон хүний өмнө гарч ярих болгонд, 91 00:03:31,120 --> 00:03:35,716 миний доторх 14 болон 6 настнууд тэмцэлдэж байгааг мэдэрдэг. 92 00:03:35,716 --> 00:03:37,240 Нэг нь дэлхийг эзэлж, 93 00:03:37,240 --> 00:03:39,136 өөрчлөлтийг хийхийг хүсч байхад, 94 00:03:39,160 --> 00:03:41,640 нөгөө нь үл тоогдохоос айдаг байсан. 95 00:03:41,960 --> 00:03:44,480 Ингэх бүрт зургаан настан дийлдэг байлаа. 96 00:03:45,760 --> 00:03:49,736 Энэ айдас намайг өөрийн компаниа эхлүүлэх хүртэл дагасан. 97 00:03:49,760 --> 00:03:52,776 Би өөрийнхөө компанийг 30 хүрээд эхлүүлсэн л дээ. 98 00:03:52,780 --> 00:03:54,310 Билл Гейтс шиг болохыг хүсвэл, 99 00:03:54,310 --> 00:03:56,460 үүнээс хамаагүй эрт эхлэх ёстой биз дээ? 100 00:03:57,080 --> 00:03:59,616 Энтрепренёр болсныхоо дараа 101 00:03:59,640 --> 00:04:02,536 надад хөрөнгө оруулагч олох боломж гарсан ч, 102 00:04:02,560 --> 00:04:04,360 би татгалзсан хариу авсан. 103 00:04:04,940 --> 00:04:07,056 Тэр явдал надад их хүндээр тусаж 104 00:04:07,056 --> 00:04:10,400 тэр даруйдаа бүгдийг хаяад бууж өгмөөр санагдсан. 105 00:04:10,880 --> 00:04:12,496 Гэхдээ би: "Билл Гейтс ганц хөрөнгө оруулалтын 106 00:04:12,520 --> 00:04:16,360 татгалзсан хариунаас болж бууж өгөх байсан уу?" гэж бодсон. 107 00:04:16,920 --> 00:04:19,916 Ямар ч амжилттай этрепренёр тийм амархан бууж өгөх үү? 108 00:04:19,916 --> 00:04:21,100 Хэзээ ч үгүй. 109 00:04:21,100 --> 00:04:23,060 Яг энэ үед надад мэргэн санаа төрсөн. 110 00:04:23,060 --> 00:04:24,870 Би илүү сайн компани босгож чадна. 111 00:04:24,870 --> 00:04:27,256 Илүү сайн баг эсвэл бүтээгдэхүүнтэй болж чадна. 112 00:04:27,280 --> 00:04:28,680 Гэхдээ нэг зүйл бол гарцаагүй. 113 00:04:28,702 --> 00:04:30,756 Би илүү хүчтэй удирдагч болох хэрэгтэй. 114 00:04:30,800 --> 00:04:32,720 Би илүү дээр хүн болох хэрэгтэй. 115 00:04:32,720 --> 00:04:36,096 Тэр зургаан настнаар амьдралаа удирдуулаад байж болохгүй. 116 00:04:36,120 --> 00:04:38,780 Түүнийг байх ёстой байранд нь тавих хэрэгтэй байсан. 117 00:04:39,000 --> 00:04:41,210 Ингээд би интернетээс тусламж хайлаа. 118 00:04:41,210 --> 00:04:42,936 Google миний сайн найз байсан л даа. 119 00:04:42,936 --> 00:04:43,760 (Инээд) 120 00:04:43,760 --> 00:04:46,910 Би "Үл тоогдох айдсыг хэрхэн даван туулах вэ?" гэж хайв. 121 00:04:46,960 --> 00:04:49,816 Айдас болон өвдөлт хаанаас үүдэлтэй талаар 122 00:04:49,840 --> 00:04:52,696 баахан сэтгэлзүйн өгүүллүүд гарч ирсэн. 123 00:04:52,720 --> 00:04:55,430 Үүний дараагаар зоригжуулсан өгүүллүүдэд: 124 00:04:55,430 --> 00:04:58,661 "Өөр дээрээ битгий хүлээж ав, зүгээр л даван туул" гэсэн байв. 125 00:04:59,200 --> 00:05:00,856 Үүнийг мэдэхгүй хэн байна аа? 126 00:05:00,880 --> 00:05:02,456 (Инээд) 127 00:05:02,480 --> 00:05:04,616 Тэгвэл миний айдас яагаад хэвээрээ байна вэ? 128 00:05:04,640 --> 00:05:06,656 Тэгээд би азаар нэг вэбсайт олсон. 129 00:05:06,704 --> 00:05:09,080 "бүтэлгүйтлийн-эмчилгээ.com" гэсэн хаягтай. 130 00:05:09,080 --> 00:05:11,336 (Инээд) 131 00:05:11,400 --> 00:05:15,576 "Бүтэлгүйтлийн эмчилгээ" нь Канадын нэг энтрепренёрын зохиосон тоглоом. 132 00:05:15,600 --> 00:05:17,296 Түүнийг Жейсон Комли гэдэг. 133 00:05:17,320 --> 00:05:22,416 Гол санаа нь 30 өдрийн турш бүтэлгүйтэх арга замыг хайж 134 00:05:22,440 --> 00:05:24,696 өдөр бүр нэг зүйлд татгалзсан хариу авах. 135 00:05:24,720 --> 00:05:28,240 Тэгсээр эцэст нь айдсаа даван туулна. 136 00:05:29,200 --> 00:05:30,896 Надад энэ санаа маш их таалагдсан. 137 00:05:30,920 --> 00:05:32,276 (Инээд) 138 00:05:32,340 --> 00:05:34,616 Би өөртөө: "Юу гээч, үүнийг хийнээ. 139 00:05:34,640 --> 00:05:37,656 Би 100 өдрийн турш үл тоогдох болно" гэж хэлсэн. 140 00:05:37,680 --> 00:05:40,316 Өөрийн гэсэн бүтэлгүйтэх аргуудыг бодож олоод 141 00:05:40,340 --> 00:05:42,840 үүгээрээ би видео блог хөтөлсөн. 142 00:05:43,600 --> 00:05:45,536 Энэ миний хийсэн зүйл. 143 00:05:45,560 --> 00:05:48,176 Блог нэг иймэрхүү харагдаж байсан. 144 00:05:48,200 --> 00:05:49,400 Эхний өдөр... 145 00:05:50,000 --> 00:05:51,296 (Инээд) 146 00:05:51,320 --> 00:05:54,560 Танихгүй хүнээс 100 доллар зээлэх. 147 00:05:55,720 --> 00:05:58,456 Тэгээд би ажиллаж байсан газраа очлоо. 148 00:05:58,480 --> 00:06:00,036 Шатаар буугаад 149 00:06:00,100 --> 00:06:02,456 ширээний ард сууж байсан нэг том залууг харлаа. 150 00:06:02,480 --> 00:06:04,216 Тэр яг харуул шиг харагдаж байсан. 151 00:06:04,240 --> 00:06:05,776 Би түүн дээр очивоо. 152 00:06:05,800 --> 00:06:07,536 Би алхаад л байсан. 153 00:06:07,560 --> 00:06:09,896 Миний амьдралын хамгийн урт алхалт байлаа. 154 00:06:09,920 --> 00:06:11,996 Миний шилэн хүзүүний үс босоод, 155 00:06:12,000 --> 00:06:14,616 хөлс гарч, зүрх минь хүчтэй цохилж байлаа. 156 00:06:14,616 --> 00:06:15,680 Би тэнд очоод: 157 00:06:15,680 --> 00:06:18,616 "Эрхэм ээ, та надад 100 доллар зээлэх үү?" гэлээ. 158 00:06:18,616 --> 00:06:19,816 (Инээд) 159 00:06:19,840 --> 00:06:21,640 Тэр над руу хараад: "Үгүй ээ." 160 00:06:22,640 --> 00:06:23,840 “Яагаад?” 161 00:06:24,200 --> 00:06:26,496 Би зүгээр л: "Үгүй ээ? Намайг уучлаарай" гээд 162 00:06:26,520 --> 00:06:28,235 эргэж хараад шууд гүйсэн. 163 00:06:28,259 --> 00:06:29,619 (Инээд) 164 00:06:30,960 --> 00:06:32,216 Би маш их ичсэн. 165 00:06:32,240 --> 00:06:34,276 Гэхдээ би өөрийгөө бичиж авсан байсан учир 166 00:06:34,276 --> 00:06:37,336 тэр орой би бүтэлгүйтэж байгаа бичлэгээ үзээд 167 00:06:37,360 --> 00:06:39,160 өөрийгөө маш их айсан байсныг харсан. 168 00:06:39,160 --> 00:06:42,056 "Зургаа дахь мэдрэхүй" дээр гардаг хүүхэд шиг л харагдсан. 169 00:06:42,056 --> 00:06:43,376 Үхсэн хүн харсан мэт. 170 00:06:43,400 --> 00:06:45,016 (Инээд) 171 00:06:45,040 --> 00:06:46,576 Тэгээд нөгөө залууг харлаа. 172 00:06:46,600 --> 00:06:48,496 Тэр тийм аймаар байгаагүй л дээ. 173 00:06:48,520 --> 00:06:50,896 Тэр бага зэрэг махлаг, дажгүй залуу байсан. 174 00:06:50,920 --> 00:06:53,800 Надаас бүр "Яагаад?" гэж асуусан. 175 00:06:53,820 --> 00:06:56,816 Үнэн хэрэгтээ, тэр надад өөрийгөө тайлбарлах боломжийг олгосон. 176 00:06:56,840 --> 00:06:58,416 Би зөндөө юм хэлж болох байсан. 177 00:06:58,440 --> 00:07:00,736 Би тайлбар хийж, тохиролцож болох байсан. 178 00:07:00,760 --> 00:07:02,200 Би алийг нь ч хийгээгүй. 179 00:07:02,680 --> 00:07:04,560 Би зүгээр л зугтсан. 180 00:07:05,160 --> 00:07:08,320 Үүнийг амьдралын минь бичил загвар гэдгийг харсан. 181 00:07:08,920 --> 00:07:11,456 Бага зэргийн бүтэлгүйтэл тохиолдоход, 182 00:07:11,480 --> 00:07:13,616 би хар эрчээрээ зугтдаг байлаа. 183 00:07:13,640 --> 00:07:14,716 Тэгээд юу гээч? 184 00:07:14,720 --> 00:07:16,936 Дараагийн өдөр юу ч тохиолдсон бай хамаагүй, 185 00:07:16,936 --> 00:07:18,256 би дахиж зугтахгүй. 186 00:07:18,280 --> 00:07:19,480 Би тууштай байх болно. 187 00:07:19,920 --> 00:07:22,296 Хоёр дахь өдөр: "Бургер үнэгүй нэмүүлэх хүсэлт тавих". 188 00:07:22,296 --> 00:07:24,000 (Инээд) 189 00:07:24,000 --> 00:07:26,160 Би бургерийн газар очоод 190 00:07:26,160 --> 00:07:28,976 хоолоо идэж дуусгаад, касс дээр очоод хэллээ: 191 00:07:29,000 --> 00:07:31,156 "Сайн уу, би бургер үнэгүй нэмүүлж болох уу?" 192 00:07:31,280 --> 00:07:32,556 (Инээд) 193 00:07:32,560 --> 00:07:35,256 Тэр бүр гайхаж: "Бургер үнэгүй нэмүүлнэ гэж юу юм бэ?" 194 00:07:35,280 --> 00:07:36,350 (Инээд) 195 00:07:36,350 --> 00:07:39,780 Би түүнд: "Ундаа үнэгүй нэмүүлдэгтэй адилхан, гэхдээ бургер нэмүүлэх" гэв. 196 00:07:39,780 --> 00:07:42,736 Тэр: "Уучлаарай, манайд тийм зүйл байхгүй" гэв. 197 00:07:42,760 --> 00:07:44,096 (Инээд) 198 00:07:44,120 --> 00:07:48,176 Тэр мөчид бүтэлгүйтэж зугтмаар байсан ч би үлдсэн. 199 00:07:48,200 --> 00:07:50,336 Би түүнд хэллээ: "Би танай бургерт үнэхээр дуртай, 200 00:07:50,360 --> 00:07:51,876 танайхаар үйлчлүүлэх ч дуртай, 201 00:07:51,900 --> 00:07:53,896 танайх бургерээ үнэгүй нэмдэг болбол 202 00:07:53,920 --> 00:07:55,836 би танайд бүр их хайртай болох болно." 203 00:07:55,860 --> 00:07:56,656 (Инээд) 204 00:07:56,660 --> 00:07:59,176 Тэр: "За яахав, би менежертээ хэлье. 205 00:07:59,200 --> 00:08:02,576 Яваандаа бид үнэгүй нэмж магадгүй л юм, гэхдээ өнөөдөр болохгүй нь" гэв. 206 00:08:02,596 --> 00:08:03,616 Тэгээд би явсан. 207 00:08:03,640 --> 00:08:05,136 Сониноос 208 00:08:05,140 --> 00:08:07,776 тэд ер нь бургер үнэгүй нэмж үзээгүй байх. 209 00:08:07,800 --> 00:08:09,016 (Инээд) 210 00:08:09,040 --> 00:08:10,600 Тэд хуучнаараа л байгаа байх. 211 00:08:10,990 --> 00:08:14,456 Гэхдээ миний анхандаа мэдэрч байсан амьдрах уу? үхэх үү? гэсэн мэдрэмж 212 00:08:14,480 --> 00:08:15,816 алга болсон байсан. 213 00:08:15,840 --> 00:08:17,576 Би тууштай байж чадсан болохоор, 214 00:08:17,600 --> 00:08:19,216 би зугтаагүй болохоор тэр шүү дээ. 215 00:08:19,240 --> 00:08:22,420 Би: "Хөөх, гайхалтай. Би аль хэдийнээ шинэ зүйл сурч байна. 216 00:08:22,520 --> 00:08:23,736 Гайхалтай." 217 00:08:23,760 --> 00:08:26,280 3 дахь өдөр: "Олимпийн цагирган хэлбэртэй боорцог авах". 218 00:08:26,760 --> 00:08:29,280 Энэ өдөр миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. 219 00:08:29,860 --> 00:08:31,300 Би Krispy Kreme рүү очсон. 220 00:08:31,320 --> 00:08:33,916 Энэ бол голдуу АНУ-ын зүүн хойд хэсгээр байрладаг 221 00:08:33,916 --> 00:08:35,596 цагирган нарийн боовны дэлгүүр. 222 00:08:35,596 --> 00:08:37,496 Энд ч гэсэн байдаг байх. 223 00:08:37,520 --> 00:08:38,775 Би дотогш ороод хэллээ: 224 00:08:38,799 --> 00:08:41,936 "Олимпийн билэг тэмдэг шиг боорцог хийж өгч болох уу? 225 00:08:41,960 --> 00:08:44,856 Ерөнхийдөө таван донатыг хооронд нь холбоод..." 226 00:08:44,880 --> 00:08:47,480 Ер нь тэд яагаад ч зөвшөөрөхгүй биз дээ? 227 00:08:47,500 --> 00:08:50,216 Тэнд ажилладаг хүн намайг маш нухацтайгаар хүлээж авсан. 228 00:08:50,236 --> 00:08:51,256 (Инээд) 229 00:08:51,280 --> 00:08:52,496 Тэр цаас гаргаж ирээд, 230 00:08:52,520 --> 00:08:54,696 цагираг болон өнгөнүүдийг зураад, 231 00:08:54,744 --> 00:08:56,760 "Үүнийг яаж хийх вэ?" гээд л. 232 00:08:56,760 --> 00:08:58,656 Үүнээс 15 минутын дараа 233 00:08:58,680 --> 00:09:02,096 тэр Олимпийн цагираг шиг боорцогтой хайрцаг авч ирсэн. 234 00:09:02,120 --> 00:09:03,776 Миний сэтгэл маш их хөдөлсөн. 235 00:09:03,800 --> 00:09:05,936 Би итгэж чадахгүй байлаа. 236 00:09:06,050 --> 00:09:09,810 Тэр бичлэгийг Youtube дээр таван сая гаруй удаа үзсэн байсан. 237 00:09:10,250 --> 00:09:12,796 Бусад хүмүүс ч гэсэн үүнд итгэж чадахгүй байлаа. 238 00:09:12,796 --> 00:09:14,080 (Инээд) 239 00:09:15,440 --> 00:09:17,870 Энэ явдлаас болж би сонин дээр гарч 240 00:09:17,870 --> 00:09:20,096 зурагтын яриа гээд олон юманд орсон. 241 00:09:20,120 --> 00:09:21,616 Би олонд танигдсан. 242 00:09:21,640 --> 00:09:23,776 Их олон хүн над руу и-мэйл бичиж: 243 00:09:23,800 --> 00:09:26,336 "Чиний хийж буй зүйл чинь гайхалтай шүү" гэж байв. 244 00:09:26,360 --> 00:09:29,896 Нэр хүнд надад нөлөөлөөгүй. 245 00:09:29,920 --> 00:09:31,736 Миний хүссэн зүйл бол суралцаж, 246 00:09:31,760 --> 00:09:33,236 өөрийгөө өөрчлөх явдал байлаа. 247 00:09:33,320 --> 00:09:35,616 Тэгэхээр би бүтэлгүйтэх 100 өдрөө 248 00:09:35,640 --> 00:09:37,536 тоглох талбар, 249 00:09:37,560 --> 00:09:39,696 судалгааны ажил болгож хувиргасан. 250 00:09:39,720 --> 00:09:41,800 Би юу суралцаж чадахаа мэдмээр байсан. 251 00:09:41,940 --> 00:09:44,016 Үүгээр дамжуулан би маш олон зүйлийг сурсан. 252 00:09:44,040 --> 00:09:45,716 Би маш олон нууц илрүүлсэн. 253 00:09:45,800 --> 00:09:48,536 Жишээ нь, би хэрэв зугтахгүй л бол 254 00:09:48,560 --> 00:09:49,756 бүтэлгүйтсэн ч 255 00:09:49,760 --> 00:09:52,256 би "үгүй" гэдгийг "тийм" болгож чадна. 256 00:09:52,280 --> 00:09:53,560 Шидэт үг нь: "Яагаад?" 257 00:09:53,560 --> 00:09:57,656 Тэгээд нэг өдөр би танихгүй айлд гартаа цэцэг бариад очлоо. 258 00:09:57,680 --> 00:09:59,096 Хаалгыг нь тогшоод асуулаа: 259 00:09:59,120 --> 00:10:01,996 "Сайн уу? танай арын хашаанд энэ цэцгийг суулгаж болох уу?" 260 00:10:01,996 --> 00:10:02,936 (Инээд) 261 00:10:02,960 --> 00:10:04,680 Тэр "Үгүй" гэж хэлсэн. 262 00:10:05,640 --> 00:10:07,376 Түүнийг явахаас өмнө би: 263 00:10:07,400 --> 00:10:09,496 "Яагаад гэдгийг нь мэдэж болох уу?" гэсэн. 264 00:10:09,540 --> 00:10:12,416 Тэр хэлэхдээ: "Манайх нэг нохойтой л доо, 265 00:10:12,440 --> 00:10:14,776 тэр арын хашаанд юу ч байсан ухчихдаг юм. 266 00:10:14,800 --> 00:10:16,696 Цэцгийг чинь хий дэмий үрмээргүй байна. 267 00:10:16,696 --> 00:10:19,706 Чи цэцэг таримаар байгаа бол эсрэг гудамжны Конни дээр оч. 268 00:10:19,706 --> 00:10:20,920 Тэр цэцгэнд дуртай." 269 00:10:20,920 --> 00:10:22,236 Би түүний хэлснийг хийсэн. 270 00:10:22,236 --> 00:10:24,216 Би явж очоод Коннигийн хаалгыг тогшлоо. 271 00:10:24,240 --> 00:10:26,096 Тэр намайг ирсэнд маш их баярласан. 272 00:10:26,120 --> 00:10:27,816 (Инээд) 273 00:10:27,840 --> 00:10:29,216 Хагас цагийн дараа, 274 00:10:29,240 --> 00:10:31,296 энэ цэцгийг Коннигийн хашаанд суулгасан. 275 00:10:31,320 --> 00:10:32,736 Одоо илүү гоё ургасан байх. 276 00:10:32,760 --> 00:10:34,056 (Инээд) 277 00:10:34,080 --> 00:10:37,016 Би хэрэв эхний татгалзсан хариуг сонсоод явчихсан бол 278 00:10:37,040 --> 00:10:38,256 дотроо ингэж бодох байсан: 279 00:10:38,280 --> 00:10:40,100 "Тэр залуу надаа итгээгүй, 280 00:10:40,100 --> 00:10:41,480 би галзуу юм шиг санагдсан, 281 00:10:41,480 --> 00:10:43,870 би сонин хувцастай байсан, би онцгүй харагдсан." 282 00:10:43,870 --> 00:10:45,256 Гэвч аль нь ч биш байсан. 283 00:10:45,280 --> 00:10:48,106 Шалтгаан нь миний санал болгосон зүйл түүнд хэрэггүй байсан. 284 00:10:48,106 --> 00:10:49,900 Худалдааны үг ашиглавал 285 00:10:49,900 --> 00:10:51,936 тэр өөр хүн санал болготлоо надад итгэсэн. 286 00:10:51,960 --> 00:10:53,740 Би санал болгосныг нь биелүүлсэн. 287 00:10:54,560 --> 00:10:55,776 Тэгтэл нэг өдөр 288 00:10:55,800 --> 00:10:57,860 би мөн зарим зүйлийг хэлснээр 289 00:10:57,860 --> 00:11:00,756 "За" гэсэн хариулт авах боломжоо нэмэгдүүлдгийг мэдсэн. 290 00:11:00,756 --> 00:11:02,896 Жишээ нь, нэг өдөр би Starbucks-т очоод 291 00:11:02,920 --> 00:11:06,496 менежерээс нь асуулаа: "Би Starbucks-т угтагч хийж болох уу?" 292 00:11:06,520 --> 00:11:08,896 "Старбаксын угтагч гэж юу юм бэ?" 293 00:11:08,920 --> 00:11:11,016 Би хэллээ: "Walmart-ын угтагч нарыг мэдэх үү? 294 00:11:11,040 --> 00:11:14,456 Hүмүүс дэлгүүрт орж ирэхэд "Сайн байна уу?" гэж хэлээд, 295 00:11:14,480 --> 00:11:16,696 юм хулгайлахгүй байхыг нь хариуцдаг хүмүүс. 296 00:11:16,720 --> 00:11:19,856 Би Starbucks-ын үйлчлүүлэгчдэд Walmart-ын мэдрэмжийг өгмөөр байна." 297 00:11:19,880 --> 00:11:21,336 (Инээд) 298 00:11:21,360 --> 00:11:24,360 Би үүнийг тийм ч хэрэгтэй гэж бодохгүй байна л даа. 299 00:11:25,600 --> 00:11:28,096 Үнэн хэрэгтээ муу зүйл байх. 300 00:11:28,120 --> 00:11:30,176 Тэр тэгснээ: "Өө". 301 00:11:30,200 --> 00:11:32,456 Энэ түүний зураг, нэрийг нь Эрик гэдэг. 302 00:11:32,480 --> 00:11:34,316 "Би итгэлтэй биш байна." 303 00:11:34,316 --> 00:11:36,136 Тэр тэгж л бодсон. "Итгэлтэй биш". 304 00:11:36,160 --> 00:11:38,216 Тэгэхээр нь би "Энэ сонин байна уу?" гэлээ. 305 00:11:38,216 --> 00:11:40,180 Тэр: "Тийм ээ, ёстой хачин байна." 306 00:11:40,600 --> 00:11:43,656 Гэхдээ тэр үүнийг хэлэнгүүт түүний байгаа байдал өөрчлөгдсөн. 307 00:11:43,680 --> 00:11:46,500 Түүнд төрсөн бүх эргэлзээ алга болсон мэт болов. 308 00:11:46,500 --> 00:11:48,476 Тэгээд тэр хэллээ: "Чи үүнийг хийж болно, 309 00:11:48,486 --> 00:11:49,926 гэхдээ битгий хэтрүүлээрэй." 310 00:11:49,960 --> 00:11:51,020 (Инээд) 311 00:11:51,020 --> 00:11:53,496 Дараагийн нэг цагийн турш би Starbucks-ын угтагч боллоо. 312 00:11:53,520 --> 00:11:56,236 Орж ирсэн үйлчлүүлэгч болгонтой мэндлэн 313 00:11:56,236 --> 00:11:57,900 баярын мэнд хүргэж байв. 314 00:11:57,900 --> 00:12:00,390 Сониноос, таныг ямар ажил хийдгийг мэдэхгүй ч, 315 00:12:00,390 --> 00:12:02,096 угтагч л битгий болоорой. 316 00:12:02,096 --> 00:12:03,216 (Инээд) 317 00:12:03,240 --> 00:12:04,440 Үнэхээр уйтгартай байсан. 318 00:12:05,040 --> 00:12:10,136 "Энэ сонин байна уу?" гэж хэлснээс болж тэр зөвшөөрснийг би олж мэдсэн. 319 00:12:10,160 --> 00:12:12,296 Түүнд байсан эргэлзээг нь би хэлсэн. 320 00:12:12,320 --> 00:12:15,856 "Энэ сонин байна уу?" гэж хэлснээр би өөрөө хачирхалтай байгаагүй. 321 00:12:15,880 --> 00:12:18,416 Би түүнтэй яг адилхан юмыг бодсон учир 322 00:12:18,440 --> 00:12:20,816 уг явдлын хачныг олж харсан. 323 00:12:20,840 --> 00:12:22,096 Дахин бас дахин 324 00:12:22,120 --> 00:12:25,256 хэрэв би хүмүүст төрсөн эргэлзээг 325 00:12:25,280 --> 00:12:27,096 асуулт асуухаасаа өмнө олж хэлснээр 326 00:12:27,120 --> 00:12:28,796 хүмүүсийн итгэлийг олсон. 327 00:12:28,796 --> 00:12:30,760 Хүмүүс тийм гэх магадлал өндөр болсон. 328 00:12:30,800 --> 00:12:33,736 Ингээд би насан туршдаа хүссэн зүйлээ 329 00:12:33,760 --> 00:12:35,576 асууснаар гүйцэлдүүлж болохыг мэдэв. 330 00:12:35,600 --> 00:12:38,696 Би дөрвөн үеийн багш нарын гэрт өссөн. 331 00:12:38,720 --> 00:12:41,536 Эмээ маань надад үргэлж: 332 00:12:41,560 --> 00:12:43,660 "Жиа, чи юу ч хийж чадна. 333 00:12:43,660 --> 00:12:46,016 Гэвч багш болбол үнэхээр сайхан" гэдэг байсан. 334 00:12:46,016 --> 00:12:46,840 (Инээд) 335 00:12:46,840 --> 00:12:49,656 Гэвч би энтрепренёр болмоор байсан тул багш болоогүй. 336 00:12:49,680 --> 00:12:53,056 Гэхдээ би ямар нэг зүйл заахыг үргэлж мөрөөддөг байсан. 337 00:12:53,080 --> 00:12:54,650 Тэгээд би өөртөө хэллээ: 338 00:12:54,650 --> 00:12:57,300 "Би их сургуульд хичээл заавал ямар вэ?" 339 00:12:57,300 --> 00:12:59,016 Тэр үед би Оустинд амьдардаг байсан. 340 00:12:59,040 --> 00:13:01,096 Тэгээд Техасын их сургууль дээр очоод 341 00:13:01,120 --> 00:13:04,416 багш нарын хаалгыг тогшин асуулаа: "Таны хичээлийг зааж болох уу?" 342 00:13:04,416 --> 00:13:06,856 Эхний хэдэн удаа ямар ч үр дүнд хүрсэнгүй. 343 00:13:06,880 --> 00:13:09,376 Би зугталгүй эцсийг хүртэл явсан учир 344 00:13:09,400 --> 00:13:12,736 гурав дахь оролдлого дээр маань нэг профессор намайг үнэхээр биширсэн. 345 00:13:12,760 --> 00:13:14,816 Тэр: "Өмнө нь хэн ч ингэж байгаагүй" гэлээ. 346 00:13:14,840 --> 00:13:18,736 Би заах материалаа бэлдээд ирсэн байсан. 347 00:13:18,800 --> 00:13:21,036 "Үүнийг ашиглаж болох юм байна. 348 00:13:21,036 --> 00:13:24,396 Чи хоёр сарын дараа хүрээд ир, хичээлийн хувиартаа оруулсан байя" гэв. 349 00:13:24,396 --> 00:13:26,776 Тэгээд хоёр сарын дараа би хичээл зааж эхэлсэн. 350 00:13:26,776 --> 00:13:30,236 Энэ би. Их бүдэг гарсан болохоор та хэдэд сайн харагдахгүй байж магадгүй. 351 00:13:30,236 --> 00:13:32,496 Заримдаа гэрлэнд хүртэл үл тоогдох юм даа. 352 00:13:32,520 --> 00:13:33,720 (Инээд) 353 00:13:34,680 --> 00:13:35,896 Гэхдээ 354 00:13:35,920 --> 00:13:38,656 эхний хичээлээ заагаад гарч ирэхдээ би уйлсан. 355 00:13:38,680 --> 00:13:41,256 Яагаад гэвэл би зүгээр л асуусны үр дүнд 356 00:13:41,256 --> 00:13:43,776 мөрөөдөлдөө хүрч чадна гэдгийг ойлгосон. 357 00:13:43,800 --> 00:13:45,680 Өмнө нь би энэ бүгдийг олж авахын тулд, 358 00:13:45,680 --> 00:13:49,530 багшлахын тулд мундаг энтрепренёр эсвэл докторын зэрэгтэй болох ёстой гэж бодсон. 359 00:13:49,530 --> 00:13:51,816 Гэвч тийм биш, зүгээр л асуух хэрэгтэй юм байна. 360 00:13:51,816 --> 00:13:53,050 Ингээд би багшилж чадсан. 361 00:13:53,140 --> 00:13:55,776 Тэгээд тэр сайн харагдахгүй байгаа зурган дээр 362 00:13:55,800 --> 00:13:59,096 би Мартин Лютер Кинг Жуниороос иш татсан. 363 00:13:59,120 --> 00:14:03,520 Яагаад гэвэл миний хийсэн судалгаанаас дэлхийг үнэхээр өөрчилсөн хүмүүс, 364 00:14:03,520 --> 00:14:06,786 бидний амьдарч буй хэв маяг болон бодож байгааг өөрчилсөн хүмүүс 365 00:14:06,786 --> 00:14:10,736 хамгийн ихээр үл тоогдсон хүмүүс байсан. 366 00:14:10,760 --> 00:14:12,816 Мартин Лютер Кинг Жуниор, 367 00:14:12,840 --> 00:14:14,896 Махатма Ганди, Нэлсон Мандела шиг хүмүүс, 368 00:14:14,920 --> 00:14:16,456 бүр Есүс Христ ч байж магадгүй. 369 00:14:16,480 --> 00:14:19,856 Эдгээр хүмүүс бүтэлгүйтлээр өөрсдийгөө тодорхойлуулаагүй. 370 00:14:19,880 --> 00:14:24,040 Тэд даван туулснаар өөрсдийгөө илэрхийлж чадсан. 371 00:14:24,700 --> 00:14:26,730 Тэд бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөн. 372 00:14:27,360 --> 00:14:30,576 Бид бүтэлгүйтлийг тэдэн шиг болж байж ойлгох албагүй. 373 00:14:30,600 --> 00:14:31,856 Миний хувьд, 374 00:14:31,880 --> 00:14:33,896 үл тоогдох байдал миний хараал, 375 00:14:33,920 --> 00:14:35,336 миний хар дарсан зүүд байсан. 376 00:14:35,336 --> 00:14:39,376 Үүнээс зугтаад байсан нь миний амьдралд саад болсоор ирсэн. 377 00:14:39,400 --> 00:14:41,120 Хүлээн зөвшөөрч эхлэх үед 378 00:14:41,630 --> 00:14:44,520 үүнийг өөрийн амьдралын хамгийн том завшаан болгож чадсан. 379 00:14:45,320 --> 00:14:49,776 Би хүмүүст бүтэлгүйтлийг хэрхэн боломж болгон ашиглахыг зааж эхэлсэн. 380 00:14:49,800 --> 00:14:51,816 Би өөрийн блог болон илтгэлүүд, 381 00:14:51,840 --> 00:14:53,736 гаргаад уаагүй байгаа номыг ашиглаж, 382 00:14:53,760 --> 00:14:58,320 бүр технологи бүтээн хүмүүсийг айдсаа даван туулахад тусалж байна. 383 00:15:00,200 --> 00:15:02,106 Та амьдралдаа татгалзсан хариу авахдаа 384 00:15:02,106 --> 00:15:04,176 дараагийн саад эсвэл 385 00:15:04,200 --> 00:15:06,406 бүтэлгүйтэлтэй нүүр тулахад, 386 00:15:06,406 --> 00:15:08,056 боломжуудаа санаарай. 387 00:15:08,080 --> 00:15:09,296 Зугтаах хэрэггүй. 388 00:15:09,320 --> 00:15:10,856 Хэрэв хүлээн зөвшөөрч чадвал 389 00:15:10,856 --> 00:15:12,990 энэ таны ч гэсэн онцгой чадвар болох болно. 390 00:15:13,160 --> 00:15:14,376 Баярлалаа. 391 00:15:14,400 --> 00:15:18,744 (Алга ташилт)