0:00:00.760,0:00:03.926 Намайг зургаан настай байхад[br]олон бэлэг ирсэн. 0:00:04.140,0:00:07.776 Нэгдүгээр ангийн багшид маань[br]нэг гайхалтай санаа төрсөн юм. 0:00:07.800,0:00:10.980 Багш биднийг бэлэг авах ямар байдгийг, 0:00:10.980,0:00:15.160 мөн нэгнийгээ магтахын ашиг тусыг[br]мэдрээсэй гэж хүссэн. 0:00:15.640,0:00:18.536 Тэгээд багш бүх хүүхдүүдийг[br]ангийн өмнө гаргаад, 0:00:18.560,0:00:21.530 бидэнд авсан бэлгээ[br]ангийн буланд тавьсан байлаа. 0:00:21.530,0:00:22.600 Багш хэллээ: 0:00:22.600,0:00:25.866 “Бүгдээрээ энд зогсоод бие биендээ[br]магтаалын үгс хэлбэл ямар вэ? 0:00:25.866,0:00:27.396 Хэрвээ өөрийнхөө нэрийг сонсвол 0:00:27.396,0:00:29.520 очиж бэлгээ аваад байрандаа суугаарай." 0:00:30.180,0:00:32.110 Ямар гайхалтай санаа вэ, тийм ээ? 0:00:32.560,0:00:34.426 Буруудах зүйл юу л байв гэж? 0:00:34.426,0:00:35.640 (Инээд) 0:00:36.400,0:00:38.456 Эхэндээ нийт 40 хүүхэд байлаа. 0:00:38.480,0:00:40.920 Хэн нэгний нэрийг дуудах тутам 0:00:40.920,0:00:42.900 би чангаар алгаа ташиж байлаа. 0:00:43.280,0:00:45.776 Ингэсээр 20 хүүхэд үлдэв. 0:00:45.800,0:00:47.576 Тэгээд 10 үлдлээ, 0:00:47.600,0:00:48.960 5 болоод... 0:00:49.560,0:00:50.936 3 хүүхэд үлдлээ. 0:00:50.960,0:00:52.160 Би тэдний нэг байсан юм. 0:00:52.720,0:00:54.430 Энэ үед магтаалууд дууссан. 0:00:55.560,0:00:57.600 Тэр үед би уйлж байлаа. 0:00:58.600,0:01:00.616 Багш ч бүр сандарч эхлэв. 0:01:00.640,0:01:04.506 Тэр "Энэ хүүхдүүдийн талаар сайн зүйлс [br]хэлэх хүн байна уу?" гэв. 0:01:04.506,0:01:05.536 (Инээд) 0:01:05.560,0:01:08.440 "Хэн ч байхгүй юу? Та хэд бэлгээ очиж [br]аваад суувал ямар вэ? 0:01:08.440,0:01:09.896 Ирэх жил илүү сайн байгаарай 0:01:09.960,0:01:12.096 хэн нэгэн та нарыг магтаж магадгүй." 0:01:12.096,0:01:13.670 (Инээд) 0:01:13.670,0:01:17.230 Миний ярианаас энэ явдлыг[br]маш сайн санаж байгааг 0:01:17.230,0:01:18.636 та нар ойлгосон байх. 0:01:18.660,0:01:20.160 (Инээд) 0:01:20.400,0:01:22.896 Гэвч тэр өдөр хэн илүү гонсгор [br]хоцорсныг мэдэхгүй. 0:01:22.920,0:01:25.096 Би юу? Багш уу? 0:01:25.120,0:01:27.610 Тэр багийг илүү бататгах арга хэмжээг 0:01:27.610,0:01:31.330 гурван 6 настны элэглэл[br]болгосноо мэдсэн байх. 0:01:31.610,0:01:33.056 Ямар ч хошигнолгүйгээр шүү. 0:01:33.080,0:01:35.416 Зурагтаар хүмүүсийн элэглэлийг үзэхэд 0:01:35.440,0:01:36.656 инээд хүрдэг. 0:01:36.680,0:01:38.978 Тэр өдрийн тухайд инээдтэй [br]зүйл огт байгаагүй. 0:01:39.320,0:01:42.336 Энэ бол миний нэг хувилбар. 0:01:42.360,0:01:44.520 Олны өмнө шоовдорлогдож 0:01:44.520,0:01:47.760 дахин тийм байдалд орсноос[br]үхсэн минь дээр. 0:01:48.440,0:01:49.896 Энэ бол нэг хувилбар нь. 0:01:49.920,0:01:52.286 Найман жилийн дараа. 0:01:52.320,0:01:54.376 Билл Гейтс миний амьдардаг газар болох 0:01:54.400,0:01:55.616 Хятадын Бээжин хотод 0:01:55.640,0:01:56.856 илтгэл тавихаар ирсэн юм. 0:01:56.880,0:01:58.786 Би түүний хэлснийг уншаад, 0:01:58.786,0:02:00.936 тэр залууд шууд дурласан. 0:02:00.960,0:02:03.856 Би бодохдоо: "Хөөх, би юу хийхээ[br]одоо мэдлээ." 0:02:03.880,0:02:06.016 Ингээд тэр орой би[br]гэрийхэндээ захиа бичив: 0:02:06.040,0:02:08.336 “25 нас хүрээд 0:02:08.360,0:02:10.976 би дэлхий дээрх хамгийн[br]том компанийг байгуулаад 0:02:11.000,0:02:12.936 тэр компани Microsoft-ыг худалдаж авна.” 0:02:12.960,0:02:14.856 (Инээд) 0:02:14.880,0:02:17.896 Дэлхийг эзэгнэх энэ санаандаа[br]би автсан байлаа. 0:02:19.160,0:02:21.976 Би үүнийг зохиогоогүй,[br]үнэхээр тийм захиа бичсэн. 0:02:22.000,0:02:23.336 Энэ байна. 0:02:23.360,0:02:25.336 (Инээд) 0:02:25.360,0:02:27.176 Та нар бүгдийг нь унших албагүй. 0:02:27.200,0:02:28.436 (Инээд) 0:02:28.620,0:02:32.520 Бичгийн хэв маань их муухай байсан, гэвч[br]би гол үгнүүдийг дугуйлсан. 0:02:33.600,0:02:35.136 Гол санааг нь ойлгосон байх. 0:02:35.136,0:02:36.616 (Инээд) 0:02:36.640,0:02:37.840 Тэгэхээр 0:02:39.280,0:02:41.296 энэ бол миний бас нэг хувилбар. 0:02:41.320,0:02:43.000 Дэлхийг эзэгнэх нэгэн. 0:02:43.880,0:02:45.336 Үүнээс хоёр жилийн дараа 0:02:45.360,0:02:49.296 надад АНУ руу явах боломж гарсан. 0:02:49.296,0:02:51.132 Би тэр даруй энэ завшааныг ашигласан. 0:02:51.132,0:02:53.366 Яагаад гэвэл тэнд Билл Гейтс[br]амьдардаг биз дээ? 0:02:53.366,0:02:54.376 (Инээд) 0:02:54.400,0:02:57.510 Энэ миний энтрепренёр болох[br]замналын эхлэл байсан гэж хэлж болно. 0:02:57.680,0:02:59.856 Тэгээд дахиад 14 жил өнгөрөв. 0:02:59.880,0:03:01.296 Би 30 нас хүрлээ. 0:03:01.320,0:03:03.696 Үгүй ээ, би тэр компанийг босгож чадаагүй. 0:03:03.720,0:03:05.256 Би эхэлж ч чадаагүй. 0:03:05.280,0:03:08.816 Би Fortune 500-д багтдаг нэгэн компанид[br]маркетингийн менежер хийдэг байлаа. 0:03:08.900,0:03:10.896 Надад гацсан мэт[br]мэдрэмж төрсөн. 0:03:10.920,0:03:12.580 Би зогсонги байдалд орсон байв. 0:03:13.080,0:03:14.296 Яагаад ийм юм болов? 0:03:14.320,0:03:16.560 Тэр захидлыг бичсэн 14 настай хүү хаачив? 0:03:17.260,0:03:19.177 Тэр хичээгээгүйгээс ийм зүйл болоогүй. 0:03:19.480,0:03:22.536 Учир нь надад шинэ санаа төрөх болгонд, 0:03:22.560,0:03:24.536 шинэ зүйлийг туршиж үзэх болгонд, 0:03:24.560,0:03:25.776 ажил дээр хүртэл 0:03:25.800,0:03:27.536 санал дэвшүүлэхийг хүсэх болгонд, 0:03:27.560,0:03:31.096 олон хүний өмнө гарч ярих болгонд, 0:03:31.120,0:03:35.716 миний доторх 14 болон 6 настнууд [br]тэмцэлдэж байгааг мэдэрдэг. 0:03:35.716,0:03:37.240 Нэг нь дэлхийг эзэлж, 0:03:37.240,0:03:39.136 өөрчлөлтийг хийхийг хүсч байхад, 0:03:39.160,0:03:41.640 нөгөө нь үл тоогдохоос[br]айдаг байсан. 0:03:41.960,0:03:44.480 Ингэх бүрт зургаан настан дийлдэг байлаа. 0:03:45.760,0:03:49.736 Энэ айдас намайг өөрийн компаниа[br]эхлүүлэх хүртэл дагасан. 0:03:49.760,0:03:52.776 Би өөрийнхөө компанийг 30 хүрээд [br]эхлүүлсэн л дээ. 0:03:52.780,0:03:54.310 Билл Гейтс шиг болохыг хүсвэл, 0:03:54.310,0:03:56.460 үүнээс хамаагүй эрт[br]эхлэх ёстой биз дээ? 0:03:57.080,0:03:59.616 Энтрепренёр болсныхоо дараа 0:03:59.640,0:04:02.536 надад хөрөнгө оруулагч олох[br]боломж гарсан ч, 0:04:02.560,0:04:04.360 би татгалзсан хариу авсан. 0:04:04.940,0:04:07.056 Тэр явдал надад их хүндээр тусаж 0:04:07.056,0:04:10.400 тэр даруйдаа бүгдийг хаяад[br]бууж өгмөөр санагдсан. 0:04:10.880,0:04:12.496 Гэхдээ би: "Билл Гейтс[br]ганц хөрөнгө оруулалтын 0:04:12.520,0:04:16.360 татгалзсан хариунаас болж[br]бууж өгөх байсан уу?" гэж бодсон. 0:04:16.920,0:04:19.916 Ямар ч амжилттай этрепренёр[br]тийм амархан бууж өгөх үү? 0:04:19.916,0:04:21.100 Хэзээ ч үгүй. 0:04:21.100,0:04:23.060 Яг энэ үед надад[br]мэргэн санаа төрсөн. 0:04:23.060,0:04:24.870 Би илүү сайн компани босгож чадна. 0:04:24.870,0:04:27.256 Илүү сайн баг эсвэл[br]бүтээгдэхүүнтэй болж чадна. 0:04:27.280,0:04:28.680 Гэхдээ нэг зүйл[br]бол гарцаагүй. 0:04:28.702,0:04:30.756 Би илүү хүчтэй удирдагч[br]болох хэрэгтэй. 0:04:30.800,0:04:32.720 Би илүү дээр хүн[br]болох хэрэгтэй. 0:04:32.720,0:04:36.096 Тэр зургаан настнаар амьдралаа[br]удирдуулаад байж болохгүй. 0:04:36.120,0:04:38.780 Түүнийг байх ёстой байранд нь[br]тавих хэрэгтэй байсан. 0:04:39.000,0:04:41.210 Ингээд би интернетээс тусламж хайлаа. 0:04:41.210,0:04:42.936 Google миний сайн найз байсан л даа. 0:04:42.936,0:04:43.760 (Инээд) 0:04:43.760,0:04:46.910 Би "Үл тоогдох айдсыг хэрхэн[br]даван туулах вэ?" гэж хайв. 0:04:46.960,0:04:49.816 Айдас болон өвдөлт хаанаас үүдэлтэй талаар 0:04:49.840,0:04:52.696 баахан сэтгэлзүйн өгүүллүүд гарч ирсэн. 0:04:52.720,0:04:55.430 Үүний дараагаар зоригжуулсан өгүүллүүдэд: 0:04:55.430,0:04:58.661 "Өөр дээрээ битгий хүлээж ав,[br]зүгээр л даван туул" гэсэн байв. 0:04:59.200,0:05:00.856 Үүнийг мэдэхгүй хэн байна аа? 0:05:00.880,0:05:02.456 (Инээд) 0:05:02.480,0:05:04.616 Тэгвэл миний айдас яагаад[br]хэвээрээ байна вэ? 0:05:04.640,0:05:06.656 Тэгээд би азаар нэг вэбсайт олсон. 0:05:06.704,0:05:09.080 "бүтэлгүйтлийн-эмчилгээ.com"[br]гэсэн хаягтай. 0:05:09.080,0:05:11.336 (Инээд) 0:05:11.400,0:05:15.576 "Бүтэлгүйтлийн эмчилгээ" нь Канадын нэг [br]энтрепренёрын зохиосон тоглоом. 0:05:15.600,0:05:17.296 Түүнийг Жейсон Комли гэдэг. 0:05:17.320,0:05:22.416 Гол санаа нь 30 өдрийн турш[br]бүтэлгүйтэх арга замыг хайж 0:05:22.440,0:05:24.696 өдөр бүр нэг зүйлд татгалзсан хариу авах. 0:05:24.720,0:05:28.240 Тэгсээр эцэст нь айдсаа даван туулна. 0:05:29.200,0:05:30.896 Надад энэ санаа маш их таалагдсан. 0:05:30.920,0:05:32.276 (Инээд) 0:05:32.340,0:05:34.616 Би өөртөө: "Юу гээч, үүнийг хийнээ. 0:05:34.640,0:05:37.656 Би 100 өдрийн турш үл тоогдох болно"[br]гэж хэлсэн. 0:05:37.680,0:05:40.316 Өөрийн гэсэн бүтэлгүйтэх[br]аргуудыг бодож олоод 0:05:40.340,0:05:42.840 үүгээрээ би видео блог хөтөлсөн. 0:05:43.600,0:05:45.536 Энэ миний хийсэн зүйл. 0:05:45.560,0:05:48.176 Блог нэг иймэрхүү харагдаж байсан. 0:05:48.200,0:05:49.400 Эхний өдөр... 0:05:50.000,0:05:51.296 (Инээд) 0:05:51.320,0:05:54.560 Танихгүй хүнээс 100 доллар зээлэх. 0:05:55.720,0:05:58.456 Тэгээд би ажиллаж[br]байсан газраа очлоо. 0:05:58.480,0:06:00.036 Шатаар буугаад 0:06:00.100,0:06:02.456 ширээний ард сууж байсан[br]нэг том залууг харлаа. 0:06:02.480,0:06:04.216 Тэр яг харуул шиг харагдаж байсан. 0:06:04.240,0:06:05.776 Би түүн дээр очивоо. 0:06:05.800,0:06:07.536 Би алхаад л байсан. 0:06:07.560,0:06:09.896 Миний амьдралын хамгийн урт[br]алхалт байлаа. 0:06:09.920,0:06:11.996 Миний шилэн хүзүүний үс босоод, 0:06:12.000,0:06:14.616 хөлс гарч, зүрх минь[br]хүчтэй цохилж байлаа. 0:06:14.616,0:06:15.680 Би тэнд очоод: 0:06:15.680,0:06:18.616 "Эрхэм ээ, та надад 100 доллар [br]зээлэх үү?" гэлээ. 0:06:18.616,0:06:19.816 (Инээд) 0:06:19.840,0:06:21.640 Тэр над руу хараад: "Үгүй ээ." 0:06:22.640,0:06:23.840 “Яагаад?” 0:06:24.200,0:06:26.496 Би зүгээр л:[br]"Үгүй ээ? Намайг уучлаарай" гээд 0:06:26.520,0:06:28.235 эргэж хараад шууд гүйсэн. 0:06:28.259,0:06:29.619 (Инээд) 0:06:30.960,0:06:32.216 Би маш их ичсэн. 0:06:32.240,0:06:34.276 Гэхдээ би өөрийгөө бичиж авсан байсан учир 0:06:34.276,0:06:37.336 тэр орой би бүтэлгүйтэж[br]байгаа бичлэгээ үзээд 0:06:37.360,0:06:39.160 өөрийгөө маш их айсан[br]байсныг харсан. 0:06:39.160,0:06:42.056 "Зургаа дахь мэдрэхүй" дээр гардаг [br]хүүхэд шиг л харагдсан. 0:06:42.056,0:06:43.376 Үхсэн хүн харсан мэт. 0:06:43.400,0:06:45.016 (Инээд) 0:06:45.040,0:06:46.576 Тэгээд нөгөө залууг харлаа. 0:06:46.600,0:06:48.496 Тэр тийм аймаар[br]байгаагүй л дээ. 0:06:48.520,0:06:50.896 Тэр бага зэрэг махлаг,[br]дажгүй залуу байсан. 0:06:50.920,0:06:53.800 Надаас бүр "Яагаад?" гэж асуусан. 0:06:53.820,0:06:56.816 Үнэн хэрэгтээ, тэр надад өөрийгөө [br]тайлбарлах боломжийг олгосон. 0:06:56.840,0:06:58.416 Би зөндөө юм хэлж болох байсан. 0:06:58.440,0:07:00.736 Би тайлбар хийж,[br]тохиролцож болох байсан. 0:07:00.760,0:07:02.200 Би алийг нь ч хийгээгүй. 0:07:02.680,0:07:04.560 Би зүгээр л зугтсан. 0:07:05.160,0:07:08.320 Үүнийг амьдралын минь[br]бичил загвар гэдгийг харсан. 0:07:08.920,0:07:11.456 Бага зэргийн бүтэлгүйтэл тохиолдоход, 0:07:11.480,0:07:13.616 би хар эрчээрээ зугтдаг байлаа. 0:07:13.640,0:07:14.716 Тэгээд юу гээч? 0:07:14.720,0:07:16.936 Дараагийн өдөр[br]юу ч тохиолдсон бай хамаагүй, 0:07:16.936,0:07:18.256 би дахиж зугтахгүй. 0:07:18.280,0:07:19.480 Би тууштай байх болно. 0:07:19.920,0:07:22.296 Хоёр дахь өдөр:[br]"Бургер үнэгүй нэмүүлэх хүсэлт тавих". 0:07:22.296,0:07:24.000 (Инээд) 0:07:24.000,0:07:26.160 Би бургерийн газар очоод 0:07:26.160,0:07:28.976 хоолоо идэж дуусгаад,[br]касс дээр очоод хэллээ: 0:07:29.000,0:07:31.156 "Сайн уу, би бургер үнэгүй[br]нэмүүлж болох уу?" 0:07:31.280,0:07:32.556 (Инээд) 0:07:32.560,0:07:35.256 Тэр бүр гайхаж: "Бургер үнэгүй нэмүүлнэ [br]гэж юу юм бэ?" 0:07:35.280,0:07:36.350 (Инээд) 0:07:36.350,0:07:39.780 Би түүнд: "Ундаа үнэгүй нэмүүлдэгтэй [br]адилхан, гэхдээ бургер нэмүүлэх" гэв. 0:07:39.780,0:07:42.736 Тэр: "Уучлаарай, манайд [br]тийм зүйл байхгүй" гэв. 0:07:42.760,0:07:44.096 (Инээд) 0:07:44.120,0:07:48.176 Тэр мөчид бүтэлгүйтэж зугтмаар [br]байсан ч би үлдсэн. 0:07:48.200,0:07:50.336 Би түүнд хэллээ:[br]"Би танай бургерт үнэхээр дуртай, 0:07:50.360,0:07:51.876 танайхаар үйлчлүүлэх ч дуртай, 0:07:51.900,0:07:53.896 танайх бургерээ үнэгүй нэмдэг болбол 0:07:53.920,0:07:55.836 би танайд бүр их хайртай болох болно." 0:07:55.860,0:07:56.656 (Инээд) 0:07:56.660,0:07:59.176 Тэр: "За яахав, би менежертээ хэлье. 0:07:59.200,0:08:02.576 Яваандаа бид үнэгүй нэмж магадгүй л юм, [br]гэхдээ өнөөдөр болохгүй нь" гэв. 0:08:02.596,0:08:03.616 Тэгээд би явсан. 0:08:03.640,0:08:05.136 Сониноос 0:08:05.140,0:08:07.776 тэд ер нь бургер үнэгүй[br]нэмж үзээгүй байх. 0:08:07.800,0:08:09.016 (Инээд) 0:08:09.040,0:08:10.600 Тэд хуучнаараа л байгаа байх. 0:08:10.990,0:08:14.456 Гэхдээ миний анхандаа мэдэрч байсан [br]амьдрах уу? үхэх үү? гэсэн мэдрэмж 0:08:14.480,0:08:15.816 алга болсон байсан. 0:08:15.840,0:08:17.576 Би тууштай байж чадсан болохоор, 0:08:17.600,0:08:19.216 би зугтаагүй болохоор тэр шүү дээ. 0:08:19.240,0:08:22.420 Би: "Хөөх, гайхалтай. Би аль [br]хэдийнээ шинэ зүйл сурч байна. 0:08:22.520,0:08:23.736 Гайхалтай." 0:08:23.760,0:08:26.280 3 дахь өдөр: "Олимпийн цагирган[br]хэлбэртэй боорцог авах". 0:08:26.760,0:08:29.280 Энэ өдөр миний амьдрал[br]орвонгоороо өөрчлөгдсөн. 0:08:29.860,0:08:31.300 Би Krispy Kreme рүү очсон. 0:08:31.320,0:08:33.916 Энэ бол голдуу АНУ-ын зүүн хойд[br]хэсгээр байрладаг 0:08:33.916,0:08:35.596 цагирган нарийн боовны дэлгүүр. 0:08:35.596,0:08:37.496 Энд ч гэсэн байдаг байх. 0:08:37.520,0:08:38.775 Би дотогш ороод хэллээ: 0:08:38.799,0:08:41.936 "Олимпийн билэг тэмдэг шиг боорцог[br]хийж өгч болох уу? 0:08:41.960,0:08:44.856 Ерөнхийдөө таван донатыг [br]хооронд нь холбоод..." 0:08:44.880,0:08:47.480 Ер нь тэд яагаад ч зөвшөөрөхгүй биз дээ? 0:08:47.500,0:08:50.216 Тэнд ажилладаг хүн намайг маш [br]нухацтайгаар хүлээж авсан. 0:08:50.236,0:08:51.256 (Инээд) 0:08:51.280,0:08:52.496 Тэр цаас гаргаж ирээд, 0:08:52.520,0:08:54.696 цагираг болон өнгөнүүдийг зураад, 0:08:54.744,0:08:56.760 "Үүнийг яаж хийх вэ?" гээд л. 0:08:56.760,0:08:58.656 Үүнээс 15 минутын дараа 0:08:58.680,0:09:02.096 тэр Олимпийн цагираг шиг боорцогтой[br]хайрцаг авч ирсэн. 0:09:02.120,0:09:03.776 Миний сэтгэл маш их хөдөлсөн. 0:09:03.800,0:09:05.936 Би итгэж чадахгүй байлаа. 0:09:06.050,0:09:09.810 Тэр бичлэгийг Youtube дээр таван сая [br]гаруй удаа үзсэн байсан. 0:09:10.250,0:09:12.796 Бусад хүмүүс ч гэсэн[br]үүнд итгэж чадахгүй байлаа. 0:09:12.796,0:09:14.080 (Инээд) 0:09:15.440,0:09:17.870 Энэ явдлаас болж би сонин дээр гарч 0:09:17.870,0:09:20.096 зурагтын яриа гээд[br]олон юманд орсон. 0:09:20.120,0:09:21.616 Би олонд танигдсан. 0:09:21.640,0:09:23.776 Их олон хүн над руу и-мэйл бичиж: 0:09:23.800,0:09:26.336 "Чиний хийж буй зүйл чинь гайхалтай шүү"[br]гэж байв. 0:09:26.360,0:09:29.896 Нэр хүнд надад нөлөөлөөгүй. 0:09:29.920,0:09:31.736 Миний хүссэн зүйл бол суралцаж, 0:09:31.760,0:09:33.236 өөрийгөө өөрчлөх явдал байлаа. 0:09:33.320,0:09:35.616 Тэгэхээр би бүтэлгүйтэх 100 өдрөө 0:09:35.640,0:09:37.536 тоглох талбар, 0:09:37.560,0:09:39.696 судалгааны ажил болгож хувиргасан. 0:09:39.720,0:09:41.800 Би юу суралцаж чадахаа мэдмээр байсан. 0:09:41.940,0:09:44.016 Үүгээр дамжуулан би[br]маш олон зүйлийг сурсан. 0:09:44.040,0:09:45.716 Би маш олон нууц илрүүлсэн. 0:09:45.800,0:09:48.536 Жишээ нь, би хэрэв зугтахгүй л бол 0:09:48.560,0:09:49.756 бүтэлгүйтсэн ч 0:09:49.760,0:09:52.256 би "үгүй" гэдгийг "тийм" [br]болгож чадна. 0:09:52.280,0:09:53.560 Шидэт үг нь: "Яагаад?" 0:09:53.560,0:09:57.656 Тэгээд нэг өдөр би танихгүй айлд[br]гартаа цэцэг бариад очлоо. 0:09:57.680,0:09:59.096 Хаалгыг нь тогшоод асуулаа: 0:09:59.120,0:10:01.996 "Сайн уу? танай арын хашаанд энэ[br]цэцгийг суулгаж болох уу?" 0:10:01.996,0:10:02.936 (Инээд) 0:10:02.960,0:10:04.680 Тэр "Үгүй" гэж хэлсэн. 0:10:05.640,0:10:07.376 Түүнийг явахаас өмнө би: 0:10:07.400,0:10:09.496 "Яагаад гэдгийг нь мэдэж болох уу?" [br]гэсэн. 0:10:09.540,0:10:12.416 Тэр хэлэхдээ: "Манайх нэг нохойтой л доо, 0:10:12.440,0:10:14.776 тэр арын хашаанд юу ч байсан ухчихдаг юм. 0:10:14.800,0:10:16.696 Цэцгийг чинь хий дэмий[br]үрмээргүй байна. 0:10:16.696,0:10:19.706 Чи цэцэг таримаар байгаа бол эсрэг [br]гудамжны Конни дээр оч. 0:10:19.706,0:10:20.920 Тэр цэцгэнд дуртай." 0:10:20.920,0:10:22.236 Би түүний хэлснийг хийсэн. 0:10:22.236,0:10:24.216 Би явж очоод Коннигийн хаалгыг тогшлоо. 0:10:24.240,0:10:26.096 Тэр намайг ирсэнд маш их баярласан. 0:10:26.120,0:10:27.816 (Инээд) 0:10:27.840,0:10:29.216 Хагас цагийн дараа, 0:10:29.240,0:10:31.296 энэ цэцгийг Коннигийн хашаанд суулгасан. 0:10:31.320,0:10:32.736 Одоо илүү гоё ургасан байх. 0:10:32.760,0:10:34.056 (Инээд) 0:10:34.080,0:10:37.016 Би хэрэв эхний татгалзсан хариуг[br]сонсоод явчихсан бол 0:10:37.040,0:10:38.256 дотроо ингэж бодох байсан: 0:10:38.280,0:10:40.100 "Тэр залуу надаа итгээгүй, 0:10:40.100,0:10:41.480 би галзуу юм шиг санагдсан, 0:10:41.480,0:10:43.870 би сонин хувцастай байсан,[br]би онцгүй харагдсан." 0:10:43.870,0:10:45.256 Гэвч аль нь ч биш байсан. 0:10:45.280,0:10:48.106 Шалтгаан нь миний санал болгосон[br]зүйл түүнд хэрэггүй байсан. 0:10:48.106,0:10:49.900 Худалдааны үг ашиглавал 0:10:49.900,0:10:51.936 тэр өөр хүн санал болготлоо[br]надад итгэсэн. 0:10:51.960,0:10:53.740 Би санал болгосныг нь биелүүлсэн. 0:10:54.560,0:10:55.776 Тэгтэл нэг өдөр 0:10:55.800,0:10:57.860 би мөн зарим зүйлийг хэлснээр 0:10:57.860,0:11:00.756 "За" гэсэн хариулт авах боломжоо [br]нэмэгдүүлдгийг мэдсэн. 0:11:00.756,0:11:02.896 Жишээ нь, нэг өдөр би Starbucks-т очоод 0:11:02.920,0:11:06.496 менежерээс нь асуулаа:[br]"Би Starbucks-т угтагч хийж болох уу?" 0:11:06.520,0:11:08.896 "Старбаксын угтагч гэж юу юм бэ?" 0:11:08.920,0:11:11.016 Би хэллээ:[br]"Walmart-ын угтагч нарыг мэдэх үү? 0:11:11.040,0:11:14.456 Hүмүүс дэлгүүрт орж ирэхэд[br]"Сайн байна уу?" гэж хэлээд, 0:11:14.480,0:11:16.696 юм хулгайлахгүй байхыг нь[br]хариуцдаг хүмүүс. 0:11:16.720,0:11:19.856 Би Starbucks-ын үйлчлүүлэгчдэд[br]Walmart-ын мэдрэмжийг өгмөөр байна." 0:11:19.880,0:11:21.336 (Инээд) 0:11:21.360,0:11:24.360 Би үүнийг тийм ч хэрэгтэй гэж[br]бодохгүй байна л даа. 0:11:25.600,0:11:28.096 Үнэн хэрэгтээ муу зүйл байх. 0:11:28.120,0:11:30.176 Тэр тэгснээ: "Өө". 0:11:30.200,0:11:32.456 Энэ түүний зураг, нэрийг нь Эрик гэдэг. 0:11:32.480,0:11:34.316 "Би итгэлтэй биш байна." 0:11:34.316,0:11:36.136 Тэр тэгж л бодсон.[br]"Итгэлтэй биш". 0:11:36.160,0:11:38.216 Тэгэхээр нь би[br]"Энэ сонин байна уу?" гэлээ. 0:11:38.216,0:11:40.180 Тэр: "Тийм ээ, ёстой хачин байна." 0:11:40.600,0:11:43.656 Гэхдээ тэр үүнийг хэлэнгүүт түүний [br]байгаа байдал өөрчлөгдсөн. 0:11:43.680,0:11:46.500 Түүнд төрсөн бүх эргэлзээ[br]алга болсон мэт болов. 0:11:46.500,0:11:48.476 Тэгээд тэр хэллээ:[br]"Чи үүнийг хийж болно, 0:11:48.486,0:11:49.926 гэхдээ битгий хэтрүүлээрэй." 0:11:49.960,0:11:51.020 (Инээд) 0:11:51.020,0:11:53.496 Дараагийн нэг цагийн турш[br]би Starbucks-ын угтагч боллоо. 0:11:53.520,0:11:56.236 Орж ирсэн үйлчлүүлэгч[br]болгонтой мэндлэн 0:11:56.236,0:11:57.900 баярын мэнд хүргэж байв. 0:11:57.900,0:12:00.390 Сониноос, таныг ямар ажил[br]хийдгийг мэдэхгүй ч, 0:12:00.390,0:12:02.096 угтагч л битгий болоорой. 0:12:02.096,0:12:03.216 (Инээд) 0:12:03.240,0:12:04.440 Үнэхээр уйтгартай байсан. 0:12:05.040,0:12:10.136 "Энэ сонин байна уу?" гэж хэлснээс [br]болж тэр зөвшөөрснийг би олж мэдсэн. 0:12:10.160,0:12:12.296 Түүнд байсан эргэлзээг нь[br]би хэлсэн. 0:12:12.320,0:12:15.856 "Энэ сонин байна уу?" гэж хэлснээр[br]би өөрөө хачирхалтай байгаагүй. 0:12:15.880,0:12:18.416 Би түүнтэй яг адилхан юмыг бодсон учир 0:12:18.440,0:12:20.816 уг явдлын хачныг олж харсан. 0:12:20.840,0:12:22.096 Дахин бас дахин 0:12:22.120,0:12:25.256 хэрэв би хүмүүст төрсөн эргэлзээг 0:12:25.280,0:12:27.096 асуулт асуухаасаа өмнө олж хэлснээр 0:12:27.120,0:12:28.796 хүмүүсийн итгэлийг олсон. 0:12:28.796,0:12:30.760 Хүмүүс тийм гэх[br]магадлал өндөр болсон. 0:12:30.800,0:12:33.736 Ингээд би насан туршдаа хүссэн зүйлээ 0:12:33.760,0:12:35.576 асууснаар гүйцэлдүүлж болохыг мэдэв. 0:12:35.600,0:12:38.696 Би дөрвөн үеийн багш нарын гэрт өссөн. 0:12:38.720,0:12:41.536 Эмээ маань надад үргэлж: 0:12:41.560,0:12:43.660 "Жиа, чи юу ч хийж чадна. 0:12:43.660,0:12:46.016 Гэвч багш болбол үнэхээр сайхан"[br]гэдэг байсан. 0:12:46.016,0:12:46.840 (Инээд) 0:12:46.840,0:12:49.656 Гэвч би энтрепренёр болмоор байсан[br]тул багш болоогүй. 0:12:49.680,0:12:53.056 Гэхдээ би ямар нэг зүйл заахыг үргэлж[br]мөрөөддөг байсан. 0:12:53.080,0:12:54.650 Тэгээд би өөртөө хэллээ: 0:12:54.650,0:12:57.300 "Би их сургуульд[br]хичээл заавал ямар вэ?" 0:12:57.300,0:12:59.016 Тэр үед би Оустинд амьдардаг байсан. 0:12:59.040,0:13:01.096 Тэгээд Техасын их сургууль дээр очоод 0:13:01.120,0:13:04.416 багш нарын хаалгыг тогшин асуулаа:[br]"Таны хичээлийг зааж болох уу?" 0:13:04.416,0:13:06.856 Эхний хэдэн удаа[br]ямар ч үр дүнд хүрсэнгүй. 0:13:06.880,0:13:09.376 Би зугталгүй эцсийг хүртэл явсан учир 0:13:09.400,0:13:12.736 гурав дахь оролдлого дээр маань[br]нэг профессор намайг үнэхээр биширсэн. 0:13:12.760,0:13:14.816 Тэр: "Өмнө нь хэн ч ингэж байгаагүй" гэлээ. 0:13:14.840,0:13:18.736 Би заах материалаа бэлдээд[br]ирсэн байсан. 0:13:18.800,0:13:21.036 "Үүнийг ашиглаж болох юм байна. 0:13:21.036,0:13:24.396 Чи хоёр сарын дараа хүрээд ир, хичээлийн[br]хувиартаа оруулсан байя" гэв. 0:13:24.396,0:13:26.776 Тэгээд хоёр сарын дараа[br]би хичээл зааж эхэлсэн. 0:13:26.776,0:13:30.236 Энэ би. Их бүдэг гарсан болохоор[br]та хэдэд сайн харагдахгүй байж магадгүй. 0:13:30.236,0:13:32.496 Заримдаа гэрлэнд хүртэл үл тоогдох юм даа. 0:13:32.520,0:13:33.720 (Инээд) 0:13:34.680,0:13:35.896 Гэхдээ 0:13:35.920,0:13:38.656 эхний хичээлээ заагаад[br]гарч ирэхдээ би уйлсан. 0:13:38.680,0:13:41.256 Яагаад гэвэл[br]би зүгээр л асуусны үр дүнд 0:13:41.256,0:13:43.776 мөрөөдөлдөө хүрч чадна[br]гэдгийг ойлгосон. 0:13:43.800,0:13:45.680 Өмнө нь би энэ бүгдийг олж авахын тулд, 0:13:45.680,0:13:49.530 багшлахын тулд мундаг энтрепренёр эсвэл[br]докторын зэрэгтэй болох ёстой гэж бодсон. 0:13:49.530,0:13:51.816 Гэвч тийм биш,[br]зүгээр л асуух хэрэгтэй юм байна. 0:13:51.816,0:13:53.050 Ингээд би багшилж чадсан. 0:13:53.140,0:13:55.776 Тэгээд тэр сайн харагдахгүй[br]байгаа зурган дээр 0:13:55.800,0:13:59.096 би Мартин Лютер Кинг Жуниороос иш татсан. 0:13:59.120,0:14:03.520 Яагаад гэвэл миний хийсэн судалгаанаас [br]дэлхийг үнэхээр өөрчилсөн хүмүүс, 0:14:03.520,0:14:06.786 бидний амьдарч буй хэв маяг болон [br]бодож байгааг өөрчилсөн хүмүүс 0:14:06.786,0:14:10.736 хамгийн ихээр үл тоогдсон[br]хүмүүс байсан. 0:14:10.760,0:14:12.816 Мартин Лютер Кинг Жуниор, 0:14:12.840,0:14:14.896 Махатма Ганди, Нэлсон Мандела шиг хүмүүс, 0:14:14.920,0:14:16.456 бүр Есүс Христ ч байж магадгүй. 0:14:16.480,0:14:19.856 Эдгээр хүмүүс бүтэлгүйтлээр[br]өөрсдийгөө тодорхойлуулаагүй. 0:14:19.880,0:14:24.040 Тэд даван туулснаар[br]өөрсдийгөө илэрхийлж чадсан. 0:14:24.700,0:14:26.730 Тэд бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөн. 0:14:27.360,0:14:30.576 Бид бүтэлгүйтлийг тэдэн шиг болж[br]байж ойлгох албагүй. 0:14:30.600,0:14:31.856 Миний хувьд, 0:14:31.880,0:14:33.896 үл тоогдох байдал миний хараал, 0:14:33.920,0:14:35.336 миний хар дарсан зүүд байсан. 0:14:35.336,0:14:39.376 Үүнээс зугтаад байсан нь[br]миний амьдралд саад болсоор ирсэн. 0:14:39.400,0:14:41.120 Хүлээн зөвшөөрч эхлэх үед 0:14:41.630,0:14:44.520 үүнийг өөрийн амьдралын[br]хамгийн том завшаан болгож чадсан. 0:14:45.320,0:14:49.776 Би хүмүүст бүтэлгүйтлийг хэрхэн боломж [br]болгон ашиглахыг зааж эхэлсэн. 0:14:49.800,0:14:51.816 Би өөрийн блог болон илтгэлүүд, 0:14:51.840,0:14:53.736 гаргаад уаагүй байгаа номыг ашиглаж, 0:14:53.760,0:14:58.320 бүр технологи бүтээн хүмүүсийг айдсаа[br]даван туулахад тусалж байна. 0:15:00.200,0:15:02.106 Та амьдралдаа татгалзсан хариу авахдаа 0:15:02.106,0:15:04.176 дараагийн саад эсвэл 0:15:04.200,0:15:06.406 бүтэлгүйтэлтэй нүүр тулахад, 0:15:06.406,0:15:08.056 боломжуудаа санаарай. 0:15:08.080,0:15:09.296 Зугтаах хэрэггүй. 0:15:09.320,0:15:10.856 Хэрэв хүлээн зөвшөөрч чадвал 0:15:10.856,0:15:12.990 энэ таны ч гэсэн онцгой чадвар[br]болох болно. 0:15:13.160,0:15:14.376 Баярлалаа. 0:15:14.400,0:15:18.744 (Алга ташилт)