< Return to Video

Психопат тестийн хачирхалтай хариултууд

  • 0:01 - 0:04
    Манай найзын гэрийн тавиур дээр
  • 0:04 - 0:07
    DSM гарын авлага буюу Сэтгэцийн Эмгэгийн
  • 0:07 - 0:10
    гарын авлага байснаас
    энэ бүхэн эхэлсэн юм.
  • 0:10 - 0:14
    Энэ номонд бидний мэдэх бүх
    сэтгэцийн эмгэгийг жагсаасан байдаг.
  • 0:14 - 0:17
    Өмнө нь 50-аад онд
    маш нимгэн товхимол байж л дээ.
  • 0:17 - 0:20
    Дараа нь улам зузаан болсоор
  • 0:20 - 0:23
    одоо 886 хуудастай
  • 0:23 - 0:27
    өнөөдрийн байдлаар 374 сэтгэцийн
    эмгэгийг жагсаасан байна.
  • 0:27 - 0:28
    Би хуудсыг нь эргүүлэнгээ
  • 0:28 - 0:31
    би ямар нэг сэтгэцийн эмгэгтэй
    байх вий гэж бодож байтал
  • 0:31 - 0:34
    би 12 төрлийн эмгэгтэй болж таарлаа.
  • 0:34 - 0:35
    (Инээв)
  • 0:35 - 0:37
    Би төрөлхийн
  • 0:37 - 0:38
    нийтлэг зовнилын эмгэгтэй.
  • 0:38 - 0:40
    Би хар дарсан зүүдний эмгэгтэй.
  • 0:40 - 0:42
    Үүний гол шинж тэмдэг нь
  • 0:42 - 0:46
    намайг бүтэлгүй, азгүй гэж
    зарлаж байгаагаар
  • 0:46 - 0:49
    дахин давтан зүүдлэх бөгөөд би үргэлж л
  • 0:49 - 0:52
    хүмүүс намайг “Муу бүтэлгүй амьтан”
    гэж гудамжаар хөөж байгаагаар зүүдэлдэг.
  • 0:52 - 0:53
    (Инээв)
  • 0:53 - 0:56
    Би эцэг эх, хүүхдийн
    харилцааны асуудалтай,
  • 0:56 - 0:58
    үүнд эцэг эхийгээ буруутай гэж боддог.
  • 0:58 - 1:00
    (Инээв)
  • 1:00 - 1:03
    Тоглосон юмаа.
    Үгүй тоглоогүй байна.
  • 1:03 - 1:04
    За за тоглосон юмаа.
  • 1:04 - 1:06
    Би бас баашлах эмгэгтэй.
  • 1:06 - 1:08
    Үнэн хэрэгтээ нийтлэг зовнилын эмгэг,
  • 1:08 - 1:11
    баашлах эмгэг 2 нэг зэрэг
    тохиох нь маш ховор гэж боддог.
  • 1:11 - 1:13
    Учир нь баашлах нь намайг
    илүү зовнимтгой болгодог.
  • 1:13 - 1:15
    За тэгээд би нөгөө номоо эргүүлэх зуур
  • 1:15 - 1:18
    өөрийгөө бодож байгаагаасаа
    илүү галзуу эсэх,
  • 1:18 - 1:21
    сэтгэцийн эмгэгийг мэргэжлийн бус
    хүн оношлох нь зөв эсэх,
  • 1:21 - 1:25
    ер нь сэтгэцийн мэргэжилтэн
    энгийн зан төлөвт ч гэсэн
  • 1:25 - 1:30
    сэтгэцийн эмгэг гэсэн нэр шошго
    өгөх хачин хүсэлтэй байдаг байх
  • 1:30 - 1:33
    зэргээр бодож эргэцүүлж байлаа.
  • 1:33 - 1:35
    Би эдгээрийн үнэн эсэхийг мэдэхгүй ч
  • 1:35 - 1:37
    надад сонирхолтой санагдаад байлаа.
  • 1:37 - 1:40
    Тэгээд сэтгэл судлалыг
    шүүмжлэгчидтэй уулзаж
  • 1:40 - 1:42
    тэдний үзэл бодлыг сонсох
    хэрэгтэй гэж бодлоо.
  • 1:42 - 1:45
    Ингээд би ийм нэг хүнтэй
    өдрийн хоолонд орсон юм.
  • 1:45 - 1:48
    Тэрээр психиатрыг тэр чигт нь
    устгах зорилготой
  • 1:48 - 1:51
    бүхий мэргэжилтнүүдийг удирддаг
  • 1:51 - 1:54
    Брайн гэдэг эр байв.
  • 1:54 - 1:56
    Багийг нь CCHR гэж нэрлэдэг.
  • 1:56 - 1:59
    Би түүнээс “Та психиатрыг
    итгэж болохооргүй
  • 1:59 - 2:03
    хуурамч шинжлэх ухаан гэдгийг
    баталж чадах уу?” гэж асуулаа.
  • 2:03 - 2:05
    Тэр “Тиймээ би чамд
    баталж өгч чадна” гэлээ.
  • 2:05 - 2:07
    Би “Яаж?” гэж асуутал
  • 2:07 - 2:10
    “Бид чамайг Тонитой танилцуулна” гэв.
  • 2:10 - 2:12
    Би “Тони гэж хэн бэ?” гэтэл
  • 2:12 - 2:16
    “Тони Броодмоорт байгаа” гэлээ.
  • 2:16 - 2:18
    Броодмоор гэдэг нь
    одоогийн Броодмоор эмнэлэг.
  • 2:18 - 2:23
    "Сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн
    Броодмоор асрах төв" нэртэй байсан.
  • 2:23 - 2:25
    Энд цуврал алуурчид болон
  • 2:25 - 2:28
    өөрсдийгөө хянаж чаддаггүй
    хүмүүсийг илгээдэг байв.
  • 2:28 - 2:31
    Би Брайнд хандаж “Тони ямар
    хэрэг хийсэн юм бэ?” гэж асуутал
  • 2:31 - 2:33
    “Бараг яагаа ч үгүй.
  • 2:33 - 2:37
    Тэр нэг хүнийг зодоод шоронд
    хоригдохоос мултрахын тулд
  • 2:37 - 2:42
    өөрийгөө галзуу гэж
    үнэмшүүлж жүжиглэсэн гэсэн.
  • 2:42 - 2:46
    Гэтэл хэт их жүжиглээд
    одоо Броодмоорт гацчихсан.
  • 2:46 - 2:49
    Хэн ч түүнийг эрүүл гэж итгэдэггүй.
  • 2:49 - 2:53
    Та Броодмоорт очиж Тонитой
    уулзмаар байна уу?” гэж асуув.
  • 2:53 - 2:54
    Би “Тэгье” гэж хэллээ.
  • 2:54 - 2:57
    Би Броодмоор руу галт тэргэнд суулаа.
  • 2:57 - 3:01
    Кэмптон паркийн орчимд би
    учир зүггүй эвшээлгэж эхэлсэн нь
  • 3:01 - 3:03
    нохой ямар нэг зүйлд зовних,
  • 3:03 - 3:06
    сандрахаараа хяналтгүй
    эвшээж эхэлдэг шиг байв.
  • 3:06 - 3:07
    Ингээд Броодмоорт ирлээ.
  • 3:07 - 3:12
    Намайг маш олон хаалгаар оруулсаар
  • 3:12 - 3:13
    эрүүл мэндийн төв буюу
  • 3:13 - 3:15
    өвчтөнтэй уулзах хэсэгт хүрлээ.
  • 3:15 - 3:19
    Аварга том Хэмптон зочид
    буудал шиг харагдаж байлаа.
  • 3:19 - 3:23
    Бүгд зөөлөн, ягаан ногоон,
    тайвшруулсан өнгөтэй.
  • 3:23 - 3:28
    ганц тод өнгөтэй зүйл нь
    яаралтай тусламжийн улаан даруул.
  • 3:28 - 3:31
    Өвчтөнүүд орж ирж эхэллээ.
  • 3:31 - 3:36
    Тэд илүүдэл жинтэй, биеийн тамирын өмдтэй,
  • 3:36 - 3:38
    хүлцэнгүй царайтай байв.
  • 3:38 - 3:40
    Scientologist Брайн хажуугаас “Тэд нар
  • 3:40 - 3:42
    эмийн нөлөөнд байгаа юм” гэж шивнэв.
  • 3:42 - 3:45
    Түүний хувьд энэ нь дэлхийн
    хамгийн муу буг чөтгөр мэт боловч
  • 3:45 - 3:48
    надад зөв зүйл мэт санагдаад байв.
  • 3:48 - 3:50
    (Инээв)
  • 3:50 - 3:52
    Тэгээд Брайн “Тони энд байна” гэхэд
  • 3:52 - 3:54
    нэг залуу алхан орж ирэв.
  • 3:54 - 3:58
    Тэр илүүдэл жингүй,
    бие бялдрын хөгжил сайтай бөгөөд
  • 3:58 - 4:00
    биеийн тамирын өмд өмсөөгүй,
  • 4:00 - 4:03
    харин нарийн судалтай
    хослол өмссөн байлаа.
  • 4:03 - 4:05
    Бас тэрээр гараа сунгаж байгаа нь
  • 4:05 - 4:07
    телевизийн нэвтрүүлгийн оролцогч мэт.
  • 4:07 - 4:10
    Тэр өөрийгөө эрүүл гэж
  • 4:10 - 4:14
    итгүүлэх зорилгоор хувцасласан мэт байлаа.
  • 4:14 - 4:16
    Бид сууцгаав.
  • 4:16 - 4:19
    “Та энд ирэхийн тулд жүжиглэсэн
    гэж үнэ үү?” гэж асуухад
  • 4:19 - 4:22
    тэр “Тийм тийм. Би 17 настайдаа хүн зодоод
  • 4:22 - 4:24
    шоронд шүүх хурлаа хүлээж байсан юм.
  • 4:24 - 4:26
    Гэтэл миний өрөөнд байсан хүн надад
  • 4:26 - 4:28
    ‘Би чамд юу
    хийхийг чинь хэлэх үү
  • 4:28 - 4:29
    Галзуу гэж жүжиглэ.
  • 4:29 - 4:31
    Өөрийгөө галзуу гэж хэл.
  • 4:31 - 4:33
    Тэд чамайг зөөлөн ортой
    эмнэлэг рүү явуулан
  • 4:33 - 4:35
    Сувилагч нар нь пицца хүргэж өгнө.
  • 4:35 - 4:37
    бас өөрийн Плэйстэйшнтэй
    болно’ гэсэн юм” гэв.
  • 4:37 - 4:39
    “Чи тэгээд яаж
    хийсэн юм бэ?” гэж асуулаа.
  • 4:39 - 4:42
    “Би шоронгийн сэтгэлзүйчтэй
    уулзах хүсэлт гаргасан юм.
  • 4:42 - 4:44
    Тэр үед би машинаар хана
    мөргөж бэлгийн ханамж авдаг
  • 4:44 - 4:48
    хүмүүсийн тухай МӨРГӨЛТ нэртэй
    киног үзсэн байсан юм.
  • 4:48 - 4:49
    Тэгээд би сэтгэл зүйчид
  • 4:49 - 4:53
    зүйчид өөрийгөө машинаар хана мөргөж
    бэлгийн ханамж авдаг гээд хэлчихсэн”
  • 4:53 - 4:55
    би “Өөр юу хэлсэн бэ?” гэж асуув.
  • 4:55 - 4:57
    “Аан тийм. Би бас сэтгэл зүйчид
  • 4:57 - 5:00
    эмэгтэй хүн үхэж байхыг харах дуртай,
  • 5:00 - 5:03
    учир нь намайг энгийн хүн мэт
    мэдрэмж төрүүлдэг гэж хэлсэн” гэв.
  • 5:03 - 5:05
    “Хаанаас тийм зүйл олсон юм?” гэтэл
  • 5:05 - 5:08
    “Өө, шоронгийн номын санд байсан
  • 5:08 - 5:09
    Тед Бандигийн намтраас харсан” гэв.
  • 5:09 - 5:13
    Ямар ч гэсэн тэр галзуу гэж
    хэт сайн жүжиглэсэн гэлээ.
  • 5:13 - 5:16
    Мөн тэд түүнийг зөөлөн ортой эмнэлэгт биш
  • 5:16 - 5:18
    харин Броодмоорт илгээсэн байна.
  • 5:18 - 5:20
    Энд ирмэгц энэ газрыг хараад
  • 5:20 - 5:22
    сэтгэлзүйчтэй уулзах хүсэлт гаргаж,
  • 5:22 - 5:24
    “Энд маш том эндүүрэл гарсан бололтой.
  • 5:24 - 5:27
    Би сэтгэцийн өвчингүй” гэж хэлсэн гэнэ.
  • 5:27 - 5:29
    Би “Энд ирээд хэр удаж байна?” гэж асуутал
  • 5:29 - 5:33
    “Хэрэв би үйлдсэн гэмт хэргийнхээ
    ялыг шоронд эдэлсэн бол
  • 5:33 - 5:35
    5 жил болох байсан.
  • 5:35 - 5:39
    Энд Броодмоорт 12 жил
    болж байна” гэж хариулав.
  • 5:41 - 5:44
    Тони хэлэхдээ хүмүүст
    өөрийгөө эрүүл гэж итгүүлэх нь
  • 5:44 - 5:47
    галзуу гэж итгүүлэхээс
    илүү хэцүү гэсэн юм.
  • 5:47 - 5:49
    “Энгийн хүн мэт харагдах
    хамгийн зөв арга бол
  • 5:49 - 5:52
    хүмүүст хөлбөмбөг эсвэл зурагтаар
    гарч буй зүйлийн тухай
  • 5:52 - 5:54
    энгийн байдлаар ярих ёстой гэж бодсон.
  • 5:54 - 5:56
    Би Шинэ Эрдэмтэн захиалсан бөгөөд
  • 5:56 - 5:59
    саяхан АНУ-ын зэвсэгт хүчин
    эрээн зөгийг дэлбэрэх бодис
  • 5:59 - 6:02
    үнэрлэж олж сургаж байгаа тухай уншсан юм.
  • 6:02 - 6:03
    Тэгээд би сувилагчдаа
  • 6:03 - 6:06
    “АНУ-ын зэвсэгт хүчин
    дэлбэрэх бодис олуулахаар
  • 6:06 - 6:08
    зөгий сургаж байгааг
    та мэдсэн үү?” гэлээ.
  • 6:08 - 6:09
    Гэтэл эрүүл мэндийн дэвтэр дээр маань
  • 6:09 - 6:14
    “Зөгий дэлбэрэх бодис
    үнэрлэж олж чаддаг гэж итгэдэг”
  • 6:14 - 6:16
    гэж тэмдэглэсэн байсан.
  • 6:16 - 6:18
    Тэд нар миний сэтгэцийн байдлыг тогтоох
  • 6:18 - 6:20
    аман бус шинж тэмдэг
    олохыг байнга хичээж байдаг.
  • 6:20 - 6:23
    Гэвч та яаж эрүүл юм шиг суух вэ?
  • 6:23 - 6:26
    Та яаж эрүүл ухаантай хүн шиг
    хөлөө ачиж суух вэ?
  • 6:26 - 6:27
    Огт боломжгүй шүү дээ”
  • 6:27 - 6:29
    гэж Тони хэлмэгц
  • 6:29 - 6:32
    би дотроо “Би сэтгүүлч шиг сууж байна уу?
  • 6:32 - 6:36
    Би сэтгүүлч шиг хөлөө
    ачиж байна уу?” гэж бодов.
  • 6:36 - 6:41
    Тэр мөн “Юу гээч, миний
    нэг талд Стоквэллийн Тамлагч,
  • 6:41 - 6:45
    'Tiptoe Through the Tulips'-ын
    хүчирхийлэгч нөгөө талд нь байдаг.
  • 6:45 - 6:48
    Тэднээс би их айдаг учир би ихэвчлэн
    өрөөндөө байх хандлагатай байдаг.
  • 6:48 - 6:51
    Үүнийг ч бас галзуугийн
    шинж тэмдэг гэж үздэг.
  • 6:51 - 6:54
    Намайг зожиг, бас сүржин гэдгийг
    баталж байгаа юм гэнэ”.
  • 6:54 - 6:58
    Зөвхөн Броодмоорт цуврал алуурчинтай
    хамт байхыг хүсэхгүй байх нь л
  • 6:58 - 7:00
    галзуугийн шинж
    тэмдэг юм байна.
  • 7:00 - 7:03
    Юутай ч тэр надад бүрэн эрүүл мэт
    санагдлаа. Гэхдээ би юу мэдэхэв?
  • 7:03 - 7:07
    Би гэртээ хариад түүний эмч
    Антони Мэйдэнрүү имэйл бичиж
  • 7:07 - 7:08
    “Юу болсон юм бэ?” гэж асуув
  • 7:08 - 7:13
    Хариуд нь “Тийм, тэр ялнаас зугтахын тулд
    галзуу гэж жүжиглэсэн гэдгийг зөвшөөрнө
  • 7:13 - 7:18
    Учир нь түүний улиг болтол харагддаг
    хий юм харах байдал шинж тэмдэг нь
  • 7:18 - 7:20
    Броодмоорт ирсэн мөчид нь
    шууд алга болсон.
  • 7:20 - 7:22
    Гэвч бид түүнийг шалгаж үзэхэд
  • 7:22 - 7:27
    психопат болох нь тогтоогдсон” гэв.
  • 7:27 - 7:29
    Үнэн хэрэгтээ галзуу болж жүжиглэх нь
  • 7:29 - 7:33
    психопат хүний зальжин,
    арга мэхтэйн шинж тэмдэг мөн.
  • 7:33 - 7:36
    Шалгах жагсаалтан дээр
    зальжин гэж бичсэн байгаа.
  • 7:36 - 7:38
    Иймд тархиа буруу
    ажилладаг гэж жүжиглэх нь
  • 7:38 - 7:41
    тархи тань асуудалтай байгаагийн илрэл.
  • 7:41 - 7:42
    Бусад мэргэжилтнүүдтэй
    ярилцахад
  • 7:42 - 7:46
    нарийн судалтай хослол бол психопатын
    сонгодог жишээ гэлээ.
  • 7:46 - 7:48
    Жагсаалтын 1,2-рх шинж тэмдгүүд буюу
  • 7:48 - 7:53
    бэлэн цэцэн үгтэй, хуурамч ялдам зантай,
    өөрийгөө өндрөөр үнэлдэг.
  • 7:53 - 7:56
    “Тэгэхээр тэр бусадтай хамт байхыг
    хүсээгүй нь шалтгаан гэж үү?” гэхэд
  • 7:56 - 8:00
    "Психопатын сонгодог жишээ:
    овжин, өрөвдөх сэтгэлгүй байдал".
  • 8:00 - 8:04
    Тэгэхээр Тонигийн хувьд
    хамгийн энгийн зүйлс нь
  • 8:04 - 8:06
    эмчийн хэлж буйгаар
  • 8:06 - 8:09
    ямар нэг төрлийн галзуугийн
    шинж тэмдэг, нотолгоо гэнэ.
  • 8:09 - 8:11
    Тэр бол психопат.
  • 8:11 - 8:13
    Эмч нь "Хэрэв та психопатын тухай
  • 8:13 - 8:14
    илүү ихийг мэдэхийг хүсвэл
  • 8:14 - 8:17
    психопатыг таних Роберт Хэйрийн
    сургалтанд сууж болно.
  • 8:17 - 8:21
    Тэр психопатыг шалгах
    жагсаалтыг гаргасан хүн” гэсэн юм.
  • 8:21 - 8:22
    Тэгээд сургалтанд суулаа.
  • 8:22 - 8:24
    Би психопатыг таних
  • 8:24 - 8:27
    сургалтанд суусан ба
  • 8:27 - 8:31
    одоо эрх бүхий, гойд чадвартай
  • 8:31 - 8:33
    психопат тогтоогч болсон.
  • 8:33 - 8:35
    Статистик тоо баримт дурдвал:
  • 8:35 - 8:40
    100 энгийн хүний нэг нь психопат байдаг.
  • 8:40 - 8:44
    Тэгэхээр энэ танхимд 1500 хүн байгаагийн
  • 8:44 - 8:47
    15 нь психопат.
  • 8:49 - 8:52
    Мөн бизнесийн салбарын удирдагч
    болон гүйцэтгэх захирлуудын
  • 8:52 - 8:55
    4 хүртэл хувь нь ийм оноштой гэж үздэг.
  • 8:55 - 8:58
    Тэгэхээр энэ өрөөнд
  • 8:58 - 9:03
    30- 40 психопат байх магадлалтай гэсэн үг.
  • 9:03 - 9:05
    Өнөө шөнө алаан хядаан болж ч магад.
  • 9:05 - 9:09
    (Инээв)
  • 9:09 - 9:14
    Хэйр хэлэхдээ капитализм өөрөө психопат
    зан төлвийг хөхүүлэн дэмждэг ба
  • 9:14 - 9:17
    тэдгээрт хүн чанаргүй байх,
  • 9:17 - 9:22
    овжин, зальжин, арга мэхтэй байх
  • 9:22 - 9:24
    зэрэг чанарууд багтана.
  • 9:24 - 9:27
    Үнэндээ капитализм нь
    хамгийн харгис хэрцгий,
  • 9:27 - 9:32
    психопатын бодит
    биелэл ч байж болох юм.
  • 9:32 - 9:33
    Яг л психопатын нэг хэлбэр
  • 9:33 - 9:38
    бидэнд бүгдэд нөлөөлж буй мэт.
  • 9:38 - 9:40
    Хэйр мөн “Юу гээч, Броодмоорт
    байгаа галзуу эсэх нь
  • 9:40 - 9:42
    мэдэгдэхгүй залуугийн тухай март.
  • 9:42 - 9:44
    Энэ чинь том мэдээ болохгүй.
  • 9:44 - 9:46
    Гол нь корпорациудын психопати.
  • 9:46 - 9:51
    Чи тэдний нэгтэй ярилцаад үз” гэлээ.
  • 9:51 - 9:54
    Би оролдож үзэхээр шийдэн,
    Энроний хүмүүст захидал бичив.
  • 9:54 - 9:56
    Би "Та бүхний психопат мөн эсэхийг
  • 9:56 - 9:58
    судлахаар шоронгоор зочилвол
    болох уу" гэж бичив.
  • 9:58 - 10:02
    Тэд надад хариу өгөөгүй.
  • 10:02 - 10:04
    Тиймээс би байгаа өөрчлөв.
  • 10:04 - 10:08
    1990 оны хөрөнгийн наймаа эрхлэгч
  • 10:08 - 10:11
    "Чейнсау Ал" Дунлапд цахим шуудан илгээв.
  • 10:11 - 10:16
    Тэрээр унаж буй бизнесүүдийг аваад
    ажилжчдын 30 гаруй хувийг халж
  • 10:16 - 10:19
    Америкийн хотуудыг
    сүнсний хот болгодог байв.
  • 10:19 - 10:20
    Би түүнд цахим шуудан илгээхдээ
  • 10:20 - 10:22
    "Би танд өөрийг тань өвөрмөц болгодог
  • 10:22 - 10:25
    тархины гажиг байгаа гэдэгт
    итгэлтэй байгаа бөгөөд
  • 10:25 - 10:29
    өөрийн айдсыг үйл тоон
    түүнийг тань сонирхож байна.
  • 10:29 - 10:31
    Би таны тэр өвөрмөц гажгийг судлахаар
  • 10:31 - 10:33
    ярилцлага авч болох уу?" гэв.
  • 10:33 - 10:36
    Тэрээр "Хүрээд ир" гэлээ.
  • 10:36 - 10:39
    Би Ал Дунлапын Флорида дахь асар том,
  • 10:39 - 10:44
    анч амьтдын баримлаар дүүрэн
    эдлэн газарт очсон юм.
  • 10:44 - 10:47
    Тэнд арслан барсын баримал байна.
  • 10:47 - 10:49
    Тэр намайг цэцэрлэгээрээ дагуулж явахад
  • 10:49 - 10:51
    тэнд бүргэд, шонхор байв.
  • 10:51 - 10:54
    Тэр надад “Тэр хэсэгт
    махчин загас байгаа,
  • 10:54 - 11:01
    бас бар байгаа” гэж илүү зөөлнөөр хэлэв.
  • 11:01 - 11:03
    Надад яг л Нарниа шиг санагдсан.
  • 11:03 - 11:06
    (Инээв)
  • 11:06 - 11:09
    Дараа нь бид түүний гал тогоонд оров.
  • 11:09 - 11:13
    Одоо ч Ал Дунлап нурж унаж буй
    компаниудыг аврахаар уригддаг.
  • 11:13 - 11:15
    Тэр ажиллах хүчийг 30%-р бууруулж,
  • 11:15 - 11:18
    ихэвчлэн хүмүүсийг наргиа болгож халдаг.
  • 11:18 - 11:21
    Жишээ нь түүний хамгийн
    алдартай түүхүүдийн нэг нь
  • 11:21 - 11:24
    “Би өөртөө шинэ машин худалдаж
    авлаа” гэж нэг хүн хэлтэл
  • 11:24 - 11:26
    “Чи шинэ машинтай байж болно.
  • 11:26 - 11:32
    Гэхдээ чамд юу байхгүй
    болсныг хэлье. Ажил” гэж гэнэ.
  • 11:32 - 11:35
    Гал тогоондоо тэр эхнэр Жүди,
  • 11:35 - 11:38
    бие хамгаалагч Шоны хамт зогсож байв.
  • 11:38 - 11:41
    “Имэйл дээрээ таны тархинд онцгой согог
    байгаа гэснийг санаж байна уу?” гэхэд
  • 11:41 - 11:43
    тэрээр “Тиймээ, маш
    сонирхолтой онол байна.
  • 11:43 - 11:47
    Яг л Оддын Аялал кино шиг. Энэ тухай
    өмнө нь хэн ч хэлж байгаагүй” гэв.
  • 11:47 - 11:54
    Би түүнд “Зарим сэтгэлзүйчид таныг ..."
  • 11:54 - 11:57
    гэж түгдчив.
  • 11:57 - 11:59
    /Инээв/
  • 11:59 - 12:00
    “Юу гэж?” гэхэд нь
  • 12:00 - 12:02
    "Психопат гэж үздэг" гэлээ.
  • 12:02 - 12:06
    "Миний халаасанд психопатыг
    шалгах жагсаалт байна.
  • 12:06 - 12:09
    Хоёулаа үүний дагуу ярилцаад
    үзэж болох уу?” гэж би асуув.
  • 12:09 - 12:12
    Дургүй байсан ч сонирхлыг нь
    татсан харагдав.
  • 12:12 - 12:13
    Тэр “За үргэлжлүүл” гэв.
  • 12:13 - 12:16
    “За. Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх".
  • 12:16 - 12:19
    Түүний хувьд үгүйсгэхэд хэцүү байсан байх,
  • 12:19 - 12:22
    учир нь тэр өөрийнхөө маш том
    хөрөг зургийг дор зогсож байв.
  • 12:22 - 12:27
    (Инээв)
  • 12:27 - 12:30
    Тэр “Өөртөө итгэх хэрэгтэй шүү дээ” гэлээ.
  • 12:30 - 12:33
    Би “Арга зальтай” гэтэл
  • 12:33 - 12:36
    “Үүнийг манлайлал гэдэг юм” гэв.
  • 12:36 - 12:38
    Би “Сэтгэл хөдлөл бага:
  • 12:38 - 12:40
    сэтгэл хөдлөлийн төрлүүдийг
    илэрхийлэх чадваргүй” гэтэл
  • 12:40 - 12:44
    “Утгагүй сэтгэл хөдлөлөөсөө болж
    дорд үзэгдэхийг хэн хүсэх вэ дээ?” гэв.
  • 12:44 - 12:46
    Тэр психопатыг шалгах хүснэгтийн дагуу
  • 12:46 - 12:49
    “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр
    суухав” гэсэн шиг үргэлжлүүлж байв.
  • 12:49 - 12:53
    (Инээв)
  • 12:53 - 12:57
    Түүнтэй байсан эхний өдрөө л надад
    ямар нэг зүйл болоод байгааг анзаарсан юм.
  • 12:57 - 12:58
    Тэр ямар нэг зүйл хэлэх бүртээ
  • 12:58 - 13:02
    хүүхдийн гэмт хэрэгт үгүй гэж
    хэлэхдээ энгийн харагдаж байв.
  • 13:02 - 13:04
    Тэр Вэст Пойнтод зөвшөөрөгдсөн ба
    гэмт хэрэг үйлдэгчдийг
  • 13:04 - 13:06
    тэнд хүлээн зөвшөөрдөггүй гэлээ.
  • 13:06 - 13:09
    Тэр богино хугацааны гэрлэлтийн
    харилцаануудад үгүй гэж хэлсэн.
  • 13:09 - 13:11
    Тэр зөвхөн 2 удаа гэрлэж байсан.
  • 13:11 - 13:13
    Түүний анхны эхнэр нь салах бичиг баримтад
  • 13:13 - 13:16
    түүн рүү хутга барин дайрч,
    хүний мах ямар байдгийг
  • 13:16 - 13:19
    амтлахыг хүсч байна гэж хэлж
    айлгаж байсныг дурдсан.
  • 13:19 - 13:23
    Гэхдээ хүмүүс маргалдсан үед бие
    биедээ солиотой зүйл хэлж л байдаг.
  • 13:23 - 13:26
    Түүний 2 дах гэрлэлт 41 жил үргэлжилсэн.
  • 13:26 - 13:29
    Түүнийг психопат биш ямар
    нэг зүйл хэлэхэд би дотроо
  • 13:29 - 13:33
    үүнийг нь номондоо оруулахгүй
    юм шүү гэж бодож байв.
  • 13:33 - 13:37
    Тэгээд би психопат танигч болсон нь
  • 13:37 - 13:40
    намайг бага зэрэг психопат
    болгож байгааг анзаарсан юм.
  • 13:40 - 13:45
    Учир нь би түүнд психопат гэсэн
    шошго наахыг маш их хүсч,
  • 13:45 - 13:50
    түүний хамгийн галзуу талыг нь
    харахыг хичээж байлаа.
  • 13:50 - 13:53
    Би гэнэт анзаарч уулга алдав.
    20 жилийн турш үүнийг хийсээр л байж.
  • 13:53 - 13:55
    Энэ бол бүх л сэтгүүлчдийн хийдэг зүйл.
  • 13:55 - 13:59
    Бид гартаа тэмдэглэлийн дэвтэр барьж
  • 13:59 - 14:00
    дэлхийгээр аялан эрдэнэс хүлээдэг.
  • 14:00 - 14:05
    Эрдэнэс нь ярилцлага авч буй хүмүүсийн
  • 14:05 - 14:07
    зан авирын хамгийн далд хэсэгт байдаг.
  • 14:07 - 14:10
    Бид тэдгээрийг дундад зууны
    лам нар шиг хооронд нь холбон оёно.
  • 14:10 - 14:14
    Тэгээд энгийн зүйлсийг газар үлдээдэг.
  • 14:14 - 14:21
    Энэ бол зарим сэтгэцийн эмгэгийг
    хэт их дэвэргэдэг орон.
  • 14:21 - 14:24
    2 туульт хүүхдийн эмгэг гэхэд
  • 14:24 - 14:26
    4 хүртэлх насны хүүхэд
    их уйлж, эрхэлдэг учраас
  • 14:26 - 14:29
    энэ эмгэгийн шалгах
    хүснэгтэнд өндөр оноо авч,
  • 14:29 - 14:33
    ийм онош тавихад хүргэдэг гэнэ.
  • 14:34 - 14:37
    Би Лондонд буцаж иртэл Тони над руу залгаж
  • 14:37 - 14:40
    “Яагаад хариу өгөхгүй
    байгаа юм бэ?” гэв.
  • 14:40 - 14:44
    “Чамайг психопат
    гэлцдэг юм байналээ” гэхэд
  • 14:44 - 14:46
    тэр “Би психопат биш.
  • 14:46 - 14:49
    Тэр жагсаалтанд өрөвдөх
    сэтгэлгүй гэж байдаг юм.
  • 14:49 - 14:52
    Өөр нэг зүйл бол зальтай,
    арга мэхтэй гэсэн байдаг.
  • 14:52 - 14:55
    Хэрэв та өөрийнхөө хийсэн
    хэрэгт гэмшиж байна гэвэл
  • 14:55 - 14:57
    тэд нар "Психопат учир
    гэмшээгүй үедээ гэмшсэн гэж
  • 14:57 - 15:00
    хэлж заль гаргах нь
    энгийн зүйл" гэх болно.
  • 15:00 - 15:03
    Яг л хараал хийдэгтэй адил
    бүгдийг л эсрэгээр нь эргүүлдэг.
  • 15:03 - 15:06
    Миний шүүх хурал удахгүй болно.
  • 15:06 - 15:08
    Та ирэх үү?” гэв.
  • 15:08 - 15:10
    Би очно гэж хэлсэн.
  • 15:10 - 15:13
    Тэгээд би түүний шүүх хуралд очсон юм.
  • 15:13 - 15:18
    Броодмоорт 14 жил байсны
    эцэст тэд түүнийг суллав.
  • 15:18 - 15:21
    Тэд түүнийг шалгах
    жагсаалтанд өндөр оноо авахад
  • 15:21 - 15:24
    тодорхойгүй хугацаагаар
    хорих нь буруу гэж үзсэн юм.
  • 15:24 - 15:29
    Энэ нь тэр дахин гэмт хэрэг
    үйлдэх магадлал их гэсэн үг.
  • 15:29 - 15:31
    Ингээд түүнийг суллав.
  • 15:31 - 15:33
    Гадаа хонгилд таараад тэр надад
  • 15:33 - 15:34
    “Жон, та мэдэх үү?
  • 15:34 - 15:37
    хүн бүр л бага зэрэг сэтгэцийн өвчтэй.
  • 15:37 - 15:41
    Чи ч, би ч бас.
    Би бол тодорхой” гэлээ.
  • 15:41 - 15:43
    Би түүнээс одоо юу хийхийг нь асуутал
  • 15:43 - 15:46
    тэр “Би Белги явж
  • 15:46 - 15:48
    таалагддаг нэг бүсгүйтэйгээ уулзана.
  • 15:48 - 15:52
    Гэхдээ тэр гэр бүлтэй л дээ. Нөхрөөс нь
    салгах хэрэгтэй болох байх” гэв.
  • 15:52 - 15:56
    (Инээв)
  • 15:56 - 15:59
    Ямар ч гэсэн энэ бүхэн
    2 жилийн өмнө болсон юм.
  • 15:59 - 16:01
    Энд хүрээд миний ном өндөрлөдөг.
  • 16:01 - 16:05
    Сүүлийн 20 сарын турш
    бүх зүйл сайхан байлаа.
  • 16:05 - 16:07
    Ямар ч муу зүйл болоогүй.
  • 16:07 - 16:10
    Тэр Лондонд ойролцоо, нэг
    бүсгүйтэй амьдарч байгаа,
  • 16:10 - 16:11
    Брайны хэлж буйгаар бол
  • 16:11 - 16:14
    алдсан цаг хугацаагаа нөхөж байгаа гэнэ.
  • 16:14 - 16:17
    Надад муу ёртой сонсогдсон ч
    заавал муу ёрлох албагүй л дээ.
  • 16:17 - 16:19
    Харамсалтай нь 20 сарын дараа тэр
  • 16:19 - 16:21
    шоронд нэг сар хоригдсон юм.
  • 16:21 - 16:26
    Тэр бааранд өөрийнх нь хэлснээр
    маргаан гаргасны улмаас
  • 16:26 - 16:28
    шоронд нэг сар хоригдсон бөгөөд
  • 16:28 - 16:30
    тааруухан зүйл болсныг
    би мэдэж байгаа ч
  • 16:30 - 16:32
    1 сар хоригдсоныг бодвол
    юунаас ч болсон бай,
  • 16:32 - 16:35
    маргаан нь шальтай зүйл биш
    байсан бололтой.
  • 16:35 - 16:38
    Брайн над руу залгаад,
  • 16:38 - 16:42
    Тони гарсан нь зөв болсон юм.
  • 16:42 - 16:46
    Учир нь хүнийг галзуу
    солиогоор нь тодорхойлж болохгүй.
  • 16:46 - 16:50
    Тони бол хагас психопат.
  • 16:50 - 16:55
    Тэр бол мэдэхгүй, судлагдаагүй хэсэг ба
    хорвоо мэдэхгүй зүйлдээ дургүй байдаг.
  • 16:55 - 17:00
    Гэвч энэ үл мэдэгдэх хэсэгт
    илүү төвөгтэй зүйлийг олж,
  • 17:00 - 17:03
    тэнд л хүн чанар,
  • 17:03 - 17:06
    үнэн мөнийг олж болно гэсэн юм.
  • 17:06 - 17:08
    Харин Тони надад
  • 17:08 - 17:12
    “Жон, би чамд уух юм авч өгч болох уу?
  • 17:12 - 17:15
    Миний төлөө хийсэн бүхэнд чинь
    талархсанаа илэрхийлэх гэсэн юм” гэв.
  • 17:15 - 17:21
    Би очоогүй. Та яах байсан бэ?
  • 17:21 - 17:22
    Баярлалаа
  • 17:22 - 17:39
    (Алга ташилт)
Title:
Психопат тестийн хачирхалтай хариултууд
Speaker:
Жон Ронсон
Description:

Эрүүлээс галзууг ялгахад тодорхой зааг бий юу? Психопат Тест номын зохиолч Жон Ронсон дотор сирдхиймээр яриагаараа эдгээр хоёрын дундах саармаг хэсгийг тайлбарлаж байна (Julian Treasure-ын дуу авианы амьд микс болон Evan Grant-ын анимейшны хамтаар.)

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:01

Mongolian subtitles

Revisions