0:00:00.970,0:00:04.056 Манай найзын гэрийн тавиур дээр 0:00:04.056,0:00:07.081 DSM гарын авлага буюу Сэтгэцийн Эмгэгийн 0:00:07.081,0:00:10.316 гарын авлага байснаас [br]энэ бүхэн эхэлсэн юм. 0:00:10.316,0:00:13.806 Энэ номонд бидний мэдэх бүх[br]сэтгэцийн эмгэгийг жагсаасан байдаг. 0:00:13.806,0:00:16.808 Өмнө нь 50-аад онд [br]маш нимгэн товхимол байж л дээ. 0:00:16.808,0:00:19.640 Дараа нь улам зузаан болсоор 0:00:19.640,0:00:22.722 одоо 886 хуудастай 0:00:22.722,0:00:26.807 өнөөдрийн байдлаар 374 сэтгэцийн [br]эмгэгийг жагсаасан байна. 0:00:26.807,0:00:28.346 Би хуудсыг нь эргүүлэнгээ 0:00:28.346,0:00:31.023 би ямар нэг сэтгэцийн эмгэгтэй [br]байх вий гэж бодож байтал 0:00:31.023,0:00:33.606 би 12 төрлийн эмгэгтэй болж таарлаа. 0:00:33.606,0:00:34.657 (Инээв) 0:00:34.657,0:00:36.552 Би төрөлхийн 0:00:36.552,0:00:38.323 нийтлэг зовнилын эмгэгтэй. 0:00:38.323,0:00:39.940 Би хар дарсан зүүдний эмгэгтэй. 0:00:39.940,0:00:41.756 Үүний гол шинж тэмдэг нь 0:00:41.756,0:00:45.889 намайг бүтэлгүй, азгүй гэж [br]зарлаж байгаагаар 0:00:45.889,0:00:48.691 дахин давтан зүүдлэх бөгөөд би үргэлж л 0:00:48.691,0:00:52.429 хүмүүс намайг “Муу бүтэлгүй амьтан” [br]гэж гудамжаар хөөж байгаагаар зүүдэлдэг. 0:00:52.429,0:00:53.223 (Инээв) 0:00:53.223,0:00:55.925 Би эцэг эх, хүүхдийн [br]харилцааны асуудалтай, 0:00:55.925,0:00:58.391 үүнд эцэг эхийгээ буруутай гэж боддог. 0:00:58.391,0:00:59.640 (Инээв) 0:00:59.640,0:01:02.692 Тоглосон юмаа. [br]Үгүй тоглоогүй байна. 0:01:02.692,0:01:03.974 За за тоглосон юмаа. 0:01:03.974,0:01:05.940 Би бас баашлах эмгэгтэй. 0:01:05.940,0:01:07.860 Үнэн хэрэгтээ нийтлэг зовнилын эмгэг, 0:01:07.860,0:01:10.689 баашлах эмгэг 2 нэг зэрэг [br]тохиох нь маш ховор гэж боддог. 0:01:10.689,0:01:13.263 Учир нь баашлах нь намайг [br]илүү зовнимтгой болгодог. 0:01:13.263,0:01:15.237 За тэгээд би нөгөө номоо эргүүлэх зуур 0:01:15.237,0:01:17.772 өөрийгөө бодож байгаагаасаа [br]илүү галзуу эсэх, 0:01:17.772,0:01:21.106 сэтгэцийн эмгэгийг мэргэжлийн бус [br]хүн оношлох нь зөв эсэх, 0:01:21.106,0:01:25.498 ер нь сэтгэцийн мэргэжилтэн [br]энгийн зан төлөвт ч гэсэн 0:01:25.498,0:01:29.730 сэтгэцийн эмгэг гэсэн нэр шошго [br]өгөх хачин хүсэлтэй байдаг байх 0:01:29.730,0:01:32.820 зэргээр бодож эргэцүүлж байлаа. 0:01:32.820,0:01:34.820 Би эдгээрийн үнэн эсэхийг мэдэхгүй ч 0:01:34.820,0:01:36.690 надад сонирхолтой санагдаад байлаа. 0:01:36.690,0:01:39.740 Тэгээд сэтгэл судлалыг [br]шүүмжлэгчидтэй уулзаж 0:01:39.740,0:01:41.918 тэдний үзэл бодлыг сонсох[br]хэрэгтэй гэж бодлоо. 0:01:41.918,0:01:45.360 Ингээд би ийм нэг хүнтэй [br]өдрийн хоолонд орсон юм. 0:01:45.360,0:01:48.183 Тэрээр психиатрыг тэр чигт нь [br]устгах зорилготой 0:01:48.183,0:01:51.425 бүхий мэргэжилтнүүдийг удирддаг 0:01:51.425,0:01:53.944 Брайн гэдэг эр байв. 0:01:53.944,0:01:56.066 Багийг нь CCHR гэж нэрлэдэг. 0:01:56.066,0:01:58.746 Би түүнээс “Та психиатрыг [br]итгэж болохооргүй 0:01:58.746,0:02:02.599 хуурамч шинжлэх ухаан гэдгийг [br]баталж чадах уу?” гэж асуулаа. 0:02:02.599,0:02:05.015 Тэр “Тиймээ би чамд [br]баталж өгч чадна” гэлээ. 0:02:05.015,0:02:06.683 Би “Яаж?” гэж асуутал 0:02:06.683,0:02:10.227 “Бид чамайг Тонитой танилцуулна” гэв. 0:02:10.227,0:02:12.368 Би “Тони гэж хэн бэ?” гэтэл 0:02:12.368,0:02:15.751 “Тони Броодмоорт байгаа” гэлээ. 0:02:15.751,0:02:18.378 Броодмоор гэдэг нь [br]одоогийн Броодмоор эмнэлэг. 0:02:18.378,0:02:23.269 "Сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн [br]Броодмоор асрах төв" нэртэй байсан. 0:02:23.269,0:02:25.048 Энд цуврал алуурчид болон 0:02:25.048,0:02:28.226 өөрсдийгөө хянаж чаддаггүй [br]хүмүүсийг илгээдэг байв. 0:02:28.226,0:02:31.086 Би Брайнд хандаж “Тони ямар [br]хэрэг хийсэн юм бэ?” гэж асуутал 0:02:31.086,0:02:33.267 “Бараг яагаа ч үгүй. 0:02:33.267,0:02:37.199 Тэр нэг хүнийг зодоод шоронд [br]хоригдохоос мултрахын тулд 0:02:37.199,0:02:41.501 өөрийгөө галзуу гэж [br]үнэмшүүлж жүжиглэсэн гэсэн. 0:02:41.501,0:02:46.103 Гэтэл хэт их жүжиглээд [br]одоо Броодмоорт гацчихсан. 0:02:46.103,0:02:48.985 Хэн ч түүнийг эрүүл гэж итгэдэггүй. 0:02:48.985,0:02:52.653 Та Броодмоорт очиж Тонитой [br]уулзмаар байна уу?” гэж асуув. 0:02:52.653,0:02:54.268 Би “Тэгье” гэж хэллээ. 0:02:54.268,0:02:56.935 Би Броодмоор руу галт тэргэнд суулаа. 0:02:56.935,0:03:00.553 Кэмптон паркийн орчимд би [br]учир зүггүй эвшээлгэж эхэлсэн нь 0:03:00.553,0:03:02.676 нохой ямар нэг зүйлд зовних, 0:03:02.676,0:03:05.502 сандрахаараа хяналтгүй [br]эвшээж эхэлдэг шиг байв. 0:03:05.502,0:03:07.177 Ингээд Броодмоорт ирлээ. 0:03:07.177,0:03:11.770 Намайг маш олон хаалгаар оруулсаар 0:03:11.770,0:03:13.336 эрүүл мэндийн төв буюу 0:03:13.336,0:03:15.003 өвчтөнтэй уулзах хэсэгт хүрлээ. 0:03:15.003,0:03:18.754 Аварга том Хэмптон зочид [br]буудал шиг харагдаж байлаа. 0:03:18.754,0:03:22.838 Бүгд зөөлөн, ягаан ногоон, [br]тайвшруулсан өнгөтэй. 0:03:22.838,0:03:28.054 ганц тод өнгөтэй зүйл нь [br]яаралтай тусламжийн улаан даруул. 0:03:28.054,0:03:30.938 Өвчтөнүүд орж ирж эхэллээ. 0:03:30.938,0:03:35.637 Тэд илүүдэл жинтэй, биеийн тамирын өмдтэй, 0:03:35.637,0:03:37.539 хүлцэнгүй царайтай байв. 0:03:37.539,0:03:39.537 Scientologist Брайн хажуугаас “Тэд нар 0:03:39.537,0:03:41.688 эмийн нөлөөнд байгаа юм” гэж шивнэв. 0:03:41.688,0:03:45.185 Түүний хувьд энэ нь дэлхийн [br]хамгийн муу буг чөтгөр мэт боловч 0:03:45.185,0:03:47.981 надад зөв зүйл мэт санагдаад байв. 0:03:47.981,0:03:49.850 (Инээв) 0:03:49.850,0:03:52.274 Тэгээд Брайн “Тони энд байна” гэхэд 0:03:52.274,0:03:54.204 нэг залуу алхан орж ирэв. 0:03:54.204,0:03:58.273 Тэр илүүдэл жингүй, [br]бие бялдрын хөгжил сайтай бөгөөд 0:03:58.273,0:04:00.023 биеийн тамирын өмд өмсөөгүй, 0:04:00.023,0:04:02.888 харин нарийн судалтай [br]хослол өмссөн байлаа. 0:04:02.888,0:04:05.054 Бас тэрээр гараа сунгаж байгаа нь 0:04:05.054,0:04:07.138 телевизийн нэвтрүүлгийн оролцогч мэт. 0:04:07.138,0:04:09.905 Тэр өөрийгөө эрүүл гэж 0:04:09.905,0:04:14.239 итгүүлэх зорилгоор хувцасласан мэт байлаа. 0:04:14.239,0:04:16.072 Бид сууцгаав. 0:04:16.072,0:04:19.263 “Та энд ирэхийн тулд жүжиглэсэн [br]гэж үнэ үү?” гэж асуухад 0:04:19.263,0:04:22.105 тэр “Тийм тийм. Би 17 настайдаа хүн зодоод 0:04:22.105,0:04:24.315 шоронд шүүх хурлаа хүлээж байсан юм. 0:04:24.315,0:04:26.287 Гэтэл миний өрөөнд байсан хүн надад 0:04:26.287,0:04:27.889 ‘Би чамд юу [br]хийхийг чинь хэлэх үү 0:04:27.889,0:04:29.098 Галзуу гэж жүжиглэ. 0:04:29.098,0:04:30.804 Өөрийгөө галзуу гэж хэл. 0:04:30.804,0:04:33.001 Тэд чамайг зөөлөн ортой[br]эмнэлэг рүү явуулан 0:04:33.001,0:04:34.828 Сувилагч нар нь пицца хүргэж өгнө. 0:04:34.828,0:04:37.105 бас өөрийн Плэйстэйшнтэй[br]болно’ гэсэн юм” гэв. 0:04:37.105,0:04:39.178 “Чи тэгээд яаж [br]хийсэн юм бэ?” гэж асуулаа. 0:04:39.178,0:04:41.995 “Би шоронгийн сэтгэлзүйчтэй [br]уулзах хүсэлт гаргасан юм. 0:04:41.995,0:04:44.472 Тэр үед би машинаар хана [br]мөргөж бэлгийн ханамж авдаг 0:04:44.472,0:04:47.527 хүмүүсийн тухай МӨРГӨЛТ нэртэй [br]киног үзсэн байсан юм. 0:04:47.527,0:04:49.370 Тэгээд би сэтгэл зүйчид 0:04:49.370,0:04:53.352 зүйчид өөрийгөө машинаар хана мөргөж [br]бэлгийн ханамж авдаг гээд хэлчихсэн” 0:04:53.352,0:04:55.106 би “Өөр юу хэлсэн бэ?” гэж асуув. 0:04:55.106,0:04:57.452 “Аан тийм. Би бас сэтгэл зүйчид 0:04:57.452,0:05:00.410 эмэгтэй хүн үхэж байхыг харах дуртай, 0:05:00.410,0:05:03.468 учир нь намайг энгийн хүн мэт [br]мэдрэмж төрүүлдэг гэж хэлсэн” гэв. 0:05:03.468,0:05:05.331 “Хаанаас тийм зүйл олсон юм?” гэтэл 0:05:05.331,0:05:07.531 “Өө, шоронгийн номын санд байсан 0:05:07.531,0:05:09.421 Тед Бандигийн намтраас харсан” гэв. 0:05:09.421,0:05:13.160 Ямар ч гэсэн тэр галзуу гэж [br]хэт сайн жүжиглэсэн гэлээ. 0:05:13.160,0:05:15.641 Мөн тэд түүнийг зөөлөн ортой эмнэлэгт биш 0:05:15.641,0:05:17.839 харин Броодмоорт илгээсэн байна. 0:05:17.839,0:05:19.889 Энд ирмэгц энэ газрыг хараад 0:05:19.889,0:05:22.386 сэтгэлзүйчтэй уулзах хүсэлт гаргаж, 0:05:22.386,0:05:24.372 “Энд маш том эндүүрэл гарсан бололтой. 0:05:24.372,0:05:27.005 Би сэтгэцийн өвчингүй” гэж хэлсэн гэнэ. 0:05:27.005,0:05:29.005 Би “Энд ирээд хэр удаж байна?” гэж асуутал 0:05:29.005,0:05:33.339 “Хэрэв би үйлдсэн гэмт хэргийнхээ [br]ялыг шоронд эдэлсэн бол 0:05:33.339,0:05:34.989 5 жил болох байсан. 0:05:34.989,0:05:39.349 Энд Броодмоорт 12 жил [br]болж байна” гэж хариулав. 0:05:40.529,0:05:43.763 Тони хэлэхдээ хүмүүст [br]өөрийгөө эрүүл гэж итгүүлэх нь 0:05:43.763,0:05:46.634 галзуу гэж итгүүлэхээс [br]илүү хэцүү гэсэн юм. 0:05:46.634,0:05:49.025 “Энгийн хүн мэт харагдах [br]хамгийн зөв арга бол 0:05:49.025,0:05:51.686 хүмүүст хөлбөмбөг эсвэл зурагтаар[br]гарч буй зүйлийн тухай 0:05:51.686,0:05:53.721 энгийн байдлаар ярих ёстой гэж бодсон. 0:05:53.721,0:05:55.770 Би Шинэ Эрдэмтэн захиалсан бөгөөд 0:05:55.770,0:05:58.769 саяхан АНУ-ын зэвсэгт хүчин [br]эрээн зөгийг дэлбэрэх бодис 0:05:58.769,0:06:01.842 үнэрлэж олж сургаж байгаа тухай уншсан юм. 0:06:01.842,0:06:03.287 Тэгээд би сувилагчдаа 0:06:03.287,0:06:05.538 “АНУ-ын зэвсэгт хүчин [br]дэлбэрэх бодис олуулахаар 0:06:05.538,0:06:07.550 зөгий сургаж байгааг [br]та мэдсэн үү?” гэлээ. 0:06:07.550,0:06:09.321 Гэтэл эрүүл мэндийн дэвтэр дээр маань 0:06:09.321,0:06:13.662 “Зөгий дэлбэрэх бодис [br]үнэрлэж олж чаддаг гэж итгэдэг” 0:06:13.662,0:06:15.676 гэж тэмдэглэсэн байсан. 0:06:15.676,0:06:17.602 Тэд нар миний сэтгэцийн байдлыг тогтоох 0:06:17.602,0:06:20.020 аман бус шинж тэмдэг [br]олохыг байнга хичээж байдаг. 0:06:20.020,0:06:23.436 Гэвч та яаж эрүүл юм шиг суух вэ? 0:06:23.436,0:06:25.852 Та яаж эрүүл ухаантай хүн шиг [br]хөлөө ачиж суух вэ? 0:06:25.852,0:06:27.403 Огт боломжгүй шүү дээ” 0:06:27.403,0:06:28.885 гэж Тони хэлмэгц 0:06:28.885,0:06:32.106 би дотроо “Би сэтгүүлч шиг сууж байна уу? 0:06:32.106,0:06:35.553 Би сэтгүүлч шиг хөлөө [br]ачиж байна уу?” гэж бодов. 0:06:35.553,0:06:40.841 Тэр мөн “Юу гээч, миний [br]нэг талд Стоквэллийн Тамлагч, 0:06:40.841,0:06:44.872 'Tiptoe Through the Tulips'-ын [br]хүчирхийлэгч нөгөө талд нь байдаг. 0:06:44.872,0:06:48.206 Тэднээс би их айдаг учир би ихэвчлэн [br]өрөөндөө байх хандлагатай байдаг. 0:06:48.206,0:06:50.588 Үүнийг ч бас галзуугийн [br]шинж тэмдэг гэж үздэг. 0:06:50.588,0:06:53.721 Намайг зожиг, бас сүржин гэдгийг [br]баталж байгаа юм гэнэ”. 0:06:53.721,0:06:57.798 Зөвхөн Броодмоорт цуврал алуурчинтай [br]хамт байхыг хүсэхгүй байх нь л 0:06:57.798,0:06:59.688 галзуугийн шинж [br]тэмдэг юм байна. 0:06:59.688,0:07:03.186 Юутай ч тэр надад бүрэн эрүүл мэт [br]санагдлаа. Гэхдээ би юу мэдэхэв? 0:07:03.186,0:07:06.525 Би гэртээ хариад түүний эмч [br]Антони Мэйдэнрүү имэйл бичиж 0:07:06.525,0:07:08.089 “Юу болсон юм бэ?” гэж асуув 0:07:08.089,0:07:13.241 Хариуд нь “Тийм, тэр ялнаас зугтахын тулд [br]галзуу гэж жүжиглэсэн гэдгийг зөвшөөрнө 0:07:13.241,0:07:17.758 Учир нь түүний улиг болтол харагддаг [br]хий юм харах байдал шинж тэмдэг нь 0:07:17.758,0:07:20.208 Броодмоорт ирсэн мөчид нь [br]шууд алга болсон. 0:07:20.208,0:07:22.392 Гэвч бид түүнийг шалгаж үзэхэд 0:07:22.392,0:07:26.775 психопат болох нь тогтоогдсон” гэв. 0:07:26.775,0:07:29.289 Үнэн хэрэгтээ галзуу болж жүжиглэх нь 0:07:29.289,0:07:33.119 психопат хүний зальжин, [br]арга мэхтэйн шинж тэмдэг мөн. 0:07:33.119,0:07:35.652 Шалгах жагсаалтан дээр [br]зальжин гэж бичсэн байгаа. 0:07:35.652,0:07:37.701 Иймд тархиа буруу[br]ажилладаг гэж жүжиглэх нь 0:07:37.701,0:07:40.820 тархи тань асуудалтай байгаагийн илрэл. 0:07:40.820,0:07:42.425 Бусад мэргэжилтнүүдтэй [br]ярилцахад 0:07:42.425,0:07:46.235 нарийн судалтай хослол бол психопатын[br]сонгодог жишээ гэлээ. 0:07:46.235,0:07:48.402 Жагсаалтын 1,2-рх шинж тэмдгүүд буюу 0:07:48.402,0:07:52.596 бэлэн цэцэн үгтэй, хуурамч ялдам зантай,[br]өөрийгөө өндрөөр үнэлдэг. 0:07:52.596,0:07:55.983 “Тэгэхээр тэр бусадтай хамт байхыг [br]хүсээгүй нь шалтгаан гэж үү?” гэхэд 0:07:55.983,0:08:00.412 "Психопатын сонгодог жишээ: [br]овжин, өрөвдөх сэтгэлгүй байдал". 0:08:00.412,0:08:04.145 Тэгэхээр Тонигийн хувьд [br]хамгийн энгийн зүйлс нь 0:08:04.145,0:08:06.474 эмчийн хэлж буйгаар 0:08:06.474,0:08:09.098 ямар нэг төрлийн галзуугийн [br]шинж тэмдэг, нотолгоо гэнэ. 0:08:09.098,0:08:10.932 Тэр бол психопат. 0:08:10.932,0:08:12.557 Эмч нь "Хэрэв та психопатын тухай 0:08:12.557,0:08:14.164 илүү ихийг мэдэхийг хүсвэл 0:08:14.164,0:08:17.231 психопатыг таних Роберт Хэйрийн[br]сургалтанд сууж болно. 0:08:17.231,0:08:20.546 Тэр психопатыг шалгах [br]жагсаалтыг гаргасан хүн” гэсэн юм. 0:08:20.546,0:08:21.870 Тэгээд сургалтанд суулаа. 0:08:21.870,0:08:23.797 Би психопатыг таних 0:08:23.797,0:08:27.043 сургалтанд суусан ба 0:08:27.043,0:08:30.709 одоо эрх бүхий, гойд чадвартай 0:08:30.709,0:08:32.513 психопат тогтоогч болсон. 0:08:32.513,0:08:35.481 Статистик тоо баримт дурдвал: 0:08:35.481,0:08:40.339 100 энгийн хүний нэг нь психопат байдаг. 0:08:40.339,0:08:43.823 Тэгэхээр энэ танхимд 1500 хүн байгаагийн 0:08:43.823,0:08:47.021 15 нь психопат. 0:08:49.311,0:08:52.244 Мөн бизнесийн салбарын удирдагч [br]болон гүйцэтгэх захирлуудын 0:08:52.244,0:08:54.864 4 хүртэл хувь нь ийм оноштой гэж үздэг. 0:08:54.864,0:08:57.596 Тэгэхээр энэ өрөөнд 0:08:57.596,0:09:02.597 30- 40 психопат байх магадлалтай гэсэн үг. 0:09:02.597,0:09:05.180 Өнөө шөнө алаан хядаан болж ч магад. 0:09:05.192,0:09:08.897 (Инээв) 0:09:08.897,0:09:14.442 Хэйр хэлэхдээ капитализм өөрөө психопат [br]зан төлвийг хөхүүлэн дэмждэг ба 0:09:14.442,0:09:17.260 тэдгээрт хүн чанаргүй байх, 0:09:17.260,0:09:21.831 овжин, зальжин, арга мэхтэй байх 0:09:21.831,0:09:24.461 зэрэг чанарууд багтана. 0:09:24.461,0:09:27.178 Үнэндээ капитализм нь [br]хамгийн харгис хэрцгий, 0:09:27.178,0:09:31.578 психопатын бодит [br]биелэл ч байж болох юм. 0:09:31.578,0:09:33.495 Яг л психопатын нэг хэлбэр 0:09:33.495,0:09:37.762 бидэнд бүгдэд нөлөөлж буй мэт. 0:09:37.762,0:09:40.190 Хэйр мөн “Юу гээч, Броодмоорт [br]байгаа галзуу эсэх нь 0:09:40.190,0:09:42.061 мэдэгдэхгүй залуугийн тухай март. 0:09:42.061,0:09:43.559 Энэ чинь том мэдээ болохгүй. 0:09:43.559,0:09:46.210 Гол нь корпорациудын психопати. 0:09:46.210,0:09:50.623 Чи тэдний нэгтэй ярилцаад үз” гэлээ. 0:09:50.623,0:09:53.836 Би оролдож үзэхээр шийдэн, [br]Энроний хүмүүст захидал бичив. 0:09:53.843,0:09:55.692 Би "Та бүхний психопат мөн эсэхийг 0:09:55.692,0:09:58.046 судлахаар шоронгоор зочилвол [br]болох уу" гэж бичив. 0:09:58.046,0:10:01.994 Тэд надад хариу өгөөгүй. 0:10:01.994,0:10:04.376 Тиймээс би байгаа өөрчлөв. 0:10:04.376,0:10:07.676 1990 оны хөрөнгийн наймаа эрхлэгч 0:10:07.676,0:10:10.795 "Чейнсау Ал" Дунлапд цахим шуудан илгээв. 0:10:10.795,0:10:15.529 Тэрээр унаж буй бизнесүүдийг аваад [br]ажилжчдын 30 гаруй хувийг халж 0:10:15.529,0:10:18.697 Америкийн хотуудыг [br]сүнсний хот болгодог байв. 0:10:18.697,0:10:20.327 Би түүнд цахим шуудан илгээхдээ 0:10:20.327,0:10:22.395 "Би танд өөрийг тань өвөрмөц болгодог 0:10:22.395,0:10:24.794 тархины гажиг байгаа гэдэгт [br]итгэлтэй байгаа бөгөөд 0:10:24.794,0:10:29.293 өөрийн айдсыг үйл тоон [br]түүнийг тань сонирхож байна. 0:10:29.293,0:10:31.061 Би таны тэр өвөрмөц гажгийг судлахаар 0:10:31.061,0:10:32.728 ярилцлага авч болох уу?" гэв. 0:10:32.728,0:10:36.211 Тэрээр "Хүрээд ир" гэлээ. 0:10:36.211,0:10:39.110 Би Ал Дунлапын Флорида дахь асар том, 0:10:39.110,0:10:43.844 анч амьтдын баримлаар дүүрэн [br]эдлэн газарт очсон юм. 0:10:43.844,0:10:46.709 Тэнд арслан барсын баримал байна. 0:10:46.709,0:10:48.570 Тэр намайг цэцэрлэгээрээ дагуулж явахад 0:10:48.570,0:10:51.219 тэнд бүргэд, шонхор байв. 0:10:51.219,0:10:54.244 Тэр надад “Тэр хэсэгт [br]махчин загас байгаа, 0:10:54.244,0:11:00.835 бас бар байгаа” гэж илүү зөөлнөөр хэлэв. 0:11:00.835,0:11:02.830 Надад яг л Нарниа шиг санагдсан. 0:11:02.830,0:11:06.120 (Инээв) 0:11:06.120,0:11:08.772 Дараа нь бид түүний гал тогоонд оров. 0:11:08.772,0:11:12.948 Одоо ч Ал Дунлап нурж унаж буй [br]компаниудыг аврахаар уригддаг. 0:11:12.948,0:11:15.129 Тэр ажиллах хүчийг 30%-р бууруулж, 0:11:15.129,0:11:18.400 ихэвчлэн хүмүүсийг наргиа болгож халдаг. 0:11:18.400,0:11:21.205 Жишээ нь түүний хамгийн [br]алдартай түүхүүдийн нэг нь 0:11:21.205,0:11:24.120 “Би өөртөө шинэ машин худалдаж [br]авлаа” гэж нэг хүн хэлтэл 0:11:24.120,0:11:26.113 “Чи шинэ машинтай байж болно. 0:11:26.113,0:11:31.836 Гэхдээ чамд юу байхгүй [br]болсныг хэлье. Ажил” гэж гэнэ. 0:11:31.836,0:11:34.656 Гал тогоондоо тэр эхнэр Жүди, 0:11:34.656,0:11:37.529 бие хамгаалагч Шоны хамт зогсож байв. 0:11:37.529,0:11:41.213 “Имэйл дээрээ таны тархинд онцгой согог [br]байгаа гэснийг санаж байна уу?” гэхэд 0:11:41.213,0:11:43.223 тэрээр “Тиймээ, маш[br]сонирхолтой онол байна. 0:11:43.223,0:11:46.636 Яг л Оддын Аялал кино шиг. Энэ тухай [br]өмнө нь хэн ч хэлж байгаагүй” гэв. 0:11:46.636,0:11:54.287 Би түүнд “Зарим сэтгэлзүйчид таныг ..." 0:11:54.287,0:11:56.976 гэж түгдчив. 0:11:56.976,0:11:58.627 /Инээв/ 0:11:58.627,0:12:00.394 “Юу гэж?” гэхэд нь 0:12:00.394,0:12:02.427 "Психопат гэж үздэг" гэлээ. 0:12:02.427,0:12:06.189 "Миний халаасанд психопатыг [br]шалгах жагсаалт байна. 0:12:06.189,0:12:08.953 Хоёулаа үүний дагуу ярилцаад [br]үзэж болох уу?” гэж би асуув. 0:12:08.953,0:12:11.510 Дургүй байсан ч сонирхлыг нь [br]татсан харагдав. 0:12:11.510,0:12:12.909 Тэр “За үргэлжлүүл” гэв. 0:12:12.909,0:12:16.343 “За. Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх". 0:12:16.343,0:12:18.842 Түүний хувьд үгүйсгэхэд хэцүү байсан байх, 0:12:18.842,0:12:22.043 учир нь тэр өөрийнхөө маш том [br]хөрөг зургийг дор зогсож байв. 0:12:22.043,0:12:26.520 (Инээв) 0:12:26.520,0:12:30.073 Тэр “Өөртөө итгэх хэрэгтэй шүү дээ” гэлээ. 0:12:30.073,0:12:32.668 Би “Арга зальтай” гэтэл 0:12:32.668,0:12:35.719 “Үүнийг манлайлал гэдэг юм” гэв. 0:12:35.719,0:12:37.585 Би “Сэтгэл хөдлөл бага: 0:12:37.585,0:12:40.259 сэтгэл хөдлөлийн төрлүүдийг [br]илэрхийлэх чадваргүй” гэтэл 0:12:40.259,0:12:43.696 “Утгагүй сэтгэл хөдлөлөөсөө болж [br]дорд үзэгдэхийг хэн хүсэх вэ дээ?” гэв. 0:12:43.696,0:12:45.953 Тэр психопатыг шалгах хүснэгтийн дагуу 0:12:45.953,0:12:49.406 “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр [br]суухав” гэсэн шиг үргэлжлүүлж байв. 0:12:49.406,0:12:52.971 (Инээв) 0:12:52.971,0:12:56.651 Түүнтэй байсан эхний өдрөө л надад [br]ямар нэг зүйл болоод байгааг анзаарсан юм. 0:12:56.651,0:12:58.469 Тэр ямар нэг зүйл хэлэх бүртээ 0:12:58.469,0:13:01.635 хүүхдийн гэмт хэрэгт үгүй гэж [br]хэлэхдээ энгийн харагдаж байв. 0:13:01.635,0:13:04.381 Тэр Вэст Пойнтод зөвшөөрөгдсөн ба [br]гэмт хэрэг үйлдэгчдийг 0:13:04.381,0:13:06.269 тэнд хүлээн зөвшөөрдөггүй гэлээ. 0:13:06.269,0:13:09.308 Тэр богино хугацааны гэрлэлтийн [br]харилцаануудад үгүй гэж хэлсэн. 0:13:09.308,0:13:11.113 Тэр зөвхөн 2 удаа гэрлэж байсан. 0:13:11.113,0:13:13.497 Түүний анхны эхнэр нь салах бичиг баримтад 0:13:13.497,0:13:15.994 түүн рүү хутга барин дайрч, [br]хүний мах ямар байдгийг 0:13:15.994,0:13:18.770 амтлахыг хүсч байна гэж хэлж [br]айлгаж байсныг дурдсан. 0:13:18.770,0:13:22.537 Гэхдээ хүмүүс маргалдсан үед бие [br]биедээ солиотой зүйл хэлж л байдаг. 0:13:22.537,0:13:25.636 Түүний 2 дах гэрлэлт 41 жил үргэлжилсэн. 0:13:25.636,0:13:29.255 Түүнийг психопат биш ямар [br]нэг зүйл хэлэхэд би дотроо 0:13:29.255,0:13:32.769 үүнийг нь номондоо оруулахгүй [br]юм шүү гэж бодож байв. 0:13:32.769,0:13:36.736 Тэгээд би психопат танигч болсон нь 0:13:36.736,0:13:40.436 намайг бага зэрэг психопат [br]болгож байгааг анзаарсан юм. 0:13:40.436,0:13:45.404 Учир нь би түүнд психопат гэсэн [br]шошго наахыг маш их хүсч, 0:13:45.404,0:13:50.070 түүний хамгийн галзуу талыг нь [br]харахыг хичээж байлаа. 0:13:50.070,0:13:53.337 Би гэнэт анзаарч уулга алдав. [br]20 жилийн турш үүнийг хийсээр л байж. 0:13:53.337,0:13:55.227 Энэ бол бүх л сэтгүүлчдийн хийдэг зүйл. 0:13:55.227,0:13:58.521 Бид гартаа тэмдэглэлийн дэвтэр барьж 0:13:58.521,0:14:00.420 дэлхийгээр аялан эрдэнэс хүлээдэг. 0:14:00.420,0:14:04.948 Эрдэнэс нь ярилцлага авч буй хүмүүсийн 0:14:04.948,0:14:06.987 зан авирын хамгийн далд хэсэгт байдаг. 0:14:06.987,0:14:10.239 Бид тэдгээрийг дундад зууны [br]лам нар шиг хооронд нь холбон оёно. 0:14:10.239,0:14:14.104 Тэгээд энгийн зүйлсийг газар үлдээдэг. 0:14:14.104,0:14:21.271 Энэ бол зарим сэтгэцийн эмгэгийг [br]хэт их дэвэргэдэг орон. 0:14:21.271,0:14:23.587 2 туульт хүүхдийн эмгэг гэхэд 0:14:23.587,0:14:26.497 4 хүртэлх насны хүүхэд [br]их уйлж, эрхэлдэг учраас 0:14:26.497,0:14:29.392 энэ эмгэгийн шалгах [br]хүснэгтэнд өндөр оноо авч, 0:14:29.392,0:14:32.565 ийм онош тавихад хүргэдэг гэнэ. 0:14:33.553,0:14:36.697 Би Лондонд буцаж иртэл Тони над руу залгаж 0:14:37.377,0:14:40.287 “Яагаад хариу өгөхгүй [br]байгаа юм бэ?” гэв. 0:14:40.287,0:14:43.679 “Чамайг психопат [br]гэлцдэг юм байналээ” гэхэд 0:14:43.679,0:14:45.973 тэр “Би психопат биш. 0:14:45.973,0:14:48.869 Тэр жагсаалтанд өрөвдөх [br]сэтгэлгүй гэж байдаг юм. 0:14:48.869,0:14:52.154 Өөр нэг зүйл бол зальтай, [br]арга мэхтэй гэсэн байдаг. 0:14:52.154,0:14:54.739 Хэрэв та өөрийнхөө хийсэн [br]хэрэгт гэмшиж байна гэвэл 0:14:54.739,0:14:57.153 тэд нар "Психопат учир [br]гэмшээгүй үедээ гэмшсэн гэж 0:14:57.153,0:14:59.888 хэлж заль гаргах нь [br]энгийн зүйл" гэх болно. 0:14:59.888,0:15:03.387 Яг л хараал хийдэгтэй адил[br]бүгдийг л эсрэгээр нь эргүүлдэг. 0:15:03.387,0:15:05.869 Миний шүүх хурал удахгүй болно. 0:15:05.869,0:15:08.240 Та ирэх үү?” гэв. 0:15:08.240,0:15:10.155 Би очно гэж хэлсэн. 0:15:10.155,0:15:13.047 Тэгээд би түүний шүүх хуралд очсон юм. 0:15:13.047,0:15:17.504 Броодмоорт 14 жил байсны [br]эцэст тэд түүнийг суллав. 0:15:17.504,0:15:20.752 Тэд түүнийг шалгах [br]жагсаалтанд өндөр оноо авахад 0:15:20.752,0:15:23.888 тодорхойгүй хугацаагаар [br]хорих нь буруу гэж үзсэн юм. 0:15:23.888,0:15:29.271 Энэ нь тэр дахин гэмт хэрэг [br]үйлдэх магадлал их гэсэн үг. 0:15:29.271,0:15:31.154 Ингээд түүнийг суллав. 0:15:31.154,0:15:32.863 Гадаа хонгилд таараад тэр надад 0:15:32.863,0:15:34.406 “Жон, та мэдэх үү? 0:15:34.406,0:15:36.829 хүн бүр л бага зэрэг сэтгэцийн өвчтэй. 0:15:36.829,0:15:40.911 Чи ч, би ч бас. [br]Би бол тодорхой” гэлээ. 0:15:40.911,0:15:43.411 Би түүнээс одоо юу хийхийг нь асуутал 0:15:43.411,0:15:46.129 тэр “Би Белги явж 0:15:46.129,0:15:47.929 таалагддаг нэг бүсгүйтэйгээ уулзана. 0:15:47.929,0:15:52.198 Гэхдээ тэр гэр бүлтэй л дээ. Нөхрөөс нь [br]салгах хэрэгтэй болох байх” гэв. 0:15:52.198,0:15:55.721 (Инээв) 0:15:55.721,0:15:58.777 Ямар ч гэсэн энэ бүхэн [br]2 жилийн өмнө болсон юм. 0:15:58.777,0:16:00.784 Энд хүрээд миний ном өндөрлөдөг. 0:16:00.784,0:16:05.251 Сүүлийн 20 сарын турш[br]бүх зүйл сайхан байлаа. 0:16:05.251,0:16:07.385 Ямар ч муу зүйл болоогүй. 0:16:07.385,0:16:09.796 Тэр Лондонд ойролцоо, нэг[br]бүсгүйтэй амьдарч байгаа, 0:16:09.796,0:16:11.234 Брайны хэлж буйгаар бол 0:16:11.234,0:16:14.400 алдсан цаг хугацаагаа нөхөж байгаа гэнэ. 0:16:14.400,0:16:17.290 Надад муу ёртой сонсогдсон ч [br]заавал муу ёрлох албагүй л дээ. 0:16:17.290,0:16:18.883 Харамсалтай нь 20 сарын дараа тэр 0:16:18.883,0:16:21.267 шоронд нэг сар хоригдсон юм. 0:16:21.267,0:16:25.633 Тэр бааранд өөрийнх нь хэлснээр[br]маргаан гаргасны улмаас 0:16:25.633,0:16:27.701 шоронд нэг сар хоригдсон бөгөөд 0:16:27.701,0:16:29.681 тааруухан зүйл болсныг [br]би мэдэж байгаа ч 0:16:29.681,0:16:31.984 1 сар хоригдсоныг бодвол [br]юунаас ч болсон бай, 0:16:31.984,0:16:34.517 маргаан нь шальтай зүйл биш [br]байсан бололтой. 0:16:34.517,0:16:37.805 Брайн над руу залгаад, 0:16:37.805,0:16:42.354 Тони гарсан нь зөв болсон юм. 0:16:42.354,0:16:46.255 Учир нь хүнийг галзуу [br]солиогоор нь тодорхойлж болохгүй. 0:16:46.255,0:16:49.737 Тони бол хагас психопат. 0:16:49.737,0:16:55.437 Тэр бол мэдэхгүй, судлагдаагүй хэсэг ба [br]хорвоо мэдэхгүй зүйлдээ дургүй байдаг. 0:16:55.437,0:16:59.855 Гэвч энэ үл мэдэгдэх хэсэгт [br]илүү төвөгтэй зүйлийг олж, 0:16:59.855,0:17:03.237 тэнд л хүн чанар, 0:17:03.237,0:17:06.139 үнэн мөнийг олж болно гэсэн юм. 0:17:06.139,0:17:08.253 Харин Тони надад 0:17:08.253,0:17:12.138 “Жон, би чамд уух юм авч өгч болох уу? 0:17:12.138,0:17:15.445 Миний төлөө хийсэн бүхэнд чинь [br]талархсанаа илэрхийлэх гэсэн юм” гэв. 0:17:15.445,0:17:20.501 Би очоогүй. Та яах байсан бэ? 0:17:20.501,0:17:21.811 Баярлалаа 0:17:21.811,0:17:38.572 (Алга ташилт)