Саажилт бол надад тулгарсан 99 асуудлын зөвхөн нэг нь
-
0:01 - 0:03Сайн уу, TEDWomen, юу байна даа?
-
0:03 - 0:04(Алга ташилт)
-
0:04 - 0:06Хангалттай сайн биш байна.
-
0:06 - 0:08Сайн уу, TEDWomen, хэр байна даа?
-
0:08 - 0:10(Алга ташилт)
-
0:10 - 0:12Намайг Мэисүн Заед гэдэг.
-
0:12 - 0:14би согтуу биш байна,
-
0:14 - 0:17гэхдээ намайг эх барьсан
эмч согтуу байсан. -
0:17 - 0:20Эмч ээжийг маань 6 удаа,
-
0:20 - 0:236 өөр чиглэлд зүссэнээр,
-
0:23 - 0:26хөөрхий нялх намайг гэмтээсэн.
-
0:26 - 0:28Үр дүнд нь би нугасны саа өвчтэй болсон,
-
0:28 - 0:31үүнээсээ болж би үргэлж салгалдаг.
-
0:31 - 0:34Хар даа.
-
0:34 - 0:37Үнэхээр ядармаар. Би яг Шакирааг
-
0:37 - 0:39Мухаммад Алитай нийлүүлчихсэн
юм шиг л байдаг. -
0:39 - 0:42(Инээд)
-
0:42 - 0:44Энэ бол удамшлын өвчин биш.
-
0:44 - 0:47Төрөлхийн согог, эсвэл ямар нэг олдмол
эмгэг ч биш. -
0:47 - 0:50Хэн ч ээжийн минь биед хараал хийгээгүй,
-
0:50 - 0:54аав ээж маань хоорондоо
үеэлүүд болохоор ч туссан юм биш. -
0:54 - 0:55Гэхдээ тэд үеэлүүд л дээ.
-
0:55 - 0:59(Инээд)
-
0:59 - 1:02Ганцхан намайг төрсөн
тэр өдөр болсон золгүй явдлаас -
1:02 - 1:04болж л ийм өвчин тусдаг.
-
1:04 - 1:09Одоо би та бүхэнд анхааруулахад,
би танд урам зориг өгөх хүн биш. -
1:09 - 1:11Мөн би энэ өрөөнд суугаа хэнийг ч
-
1:11 - 1:13миний өмнөөс харамсаасай
гэж хүсэхгүй байна. -
1:13 - 1:17Учир нь хөгжлийн бэрхшээлтэй байхыг
-
1:17 - 1:19хүсэх үе танд тохиож байсан.
-
1:19 - 1:21Жишээ нь:
-
1:21 - 1:24зул сарын өмнөх үдэш
та том дэлгүүр орох гэж байна. -
1:24 - 1:28Зогсоол хайн тойрон тойрсоор,
-
1:28 - 1:29юу олж хардаг билээ?
-
1:29 - 1:34хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
зориулсан 16 хоосон зогсоол. -
1:34 - 1:36Та "Бурхан минь, би жаахан ч гэсэн
-
1:36 - 1:38бэрхшээлтэй байж болохгүй юм уу" гээд л.
-
1:38 - 1:43(Инээд)
-
1:43 - 1:45Мөн танд гэж хэлэхэд,
-
1:45 - 1:49надаа тулгарсан 99 асуудлын
ганц нь л тархины саажилт. -
1:49 - 1:52Хавчлагад өртөгсдийн Олимп гэж байсан бол
-
1:52 - 1:54би алтан медаль хүртэх байсан.
-
1:54 - 2:00Би Палестинаас гаралтай, мусульман,
эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, -
2:00 - 2:03бас Нью Жэрсид амьдардаг.
-
2:03 - 2:08(Инээд) (Алга ташилт)
-
2:08 - 2:11Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун
биш бол одоо болсон нь дээр шүү. -
2:11 - 2:14Клиффсайд Парк, Нью Жэрси бол миний
төрөлх хот. -
2:14 - 2:16Төрөлх газар, өвчин 2 маань
-
2:16 - 2:18ижил үсгэн товчлолтой гэдэг нь
-
2:18 - 2:21надад үргэлж таалагддаг байсан.
-
2:21 - 2:23Мөн гэрээсээ Нью Йорк хүртэл
алхаад хүрэх -
2:23 - 2:25боломжтой гэдэг нь тун сайхан.
-
2:25 - 2:28Тархины саатай олон хүн алхаж
чаддаггүй, -
2:28 - 2:31гэвч миний эцэг эх "чадахгүй"-д итгээгүй.
-
2:31 - 2:33Аавын маань амны уншлага
-
2:33 - 2:37"Чи хийж чадна. Тиймээ чадаж чадна"
байлаа. -
2:37 - 2:40(Инээд)
-
2:40 - 2:42Гурван эгч маань шал угааж байвал
-
2:42 - 2:44би ч бас шал угаана.
-
2:44 - 2:47Гурван эгч маань улсын сургуульд явбал
-
2:47 - 2:49эцэг эх маань сургуулийг
шүүхэд өгөөд ч хамаагүй -
2:49 - 2:51намайг сургуульд явуулна.
-
2:51 - 2:53Бид бүгд дан "А" дүн авахгүй л бол
-
2:53 - 2:55бүгд ээжийнхээ углаашаар
мялаалгадаг байлаа. -
2:55 - 2:58(Инээд)
-
2:58 - 3:00Намайг 5 настай байхад аав минь намайг
-
3:00 - 3:03хөлөн дээрээ гишгүүлж, хамт алхсаар
-
3:03 - 3:05намайг алхаж сургасан.
-
3:05 - 3:08Мөн 1 долларын дэвсгэрт өмнө минь унжуулж,
-
3:08 - 3:12хойноос нь гүйлгүүлэх арга
хэрэглэдэг байлаа. -
3:12 - 3:14(Инээд)
-
3:14 - 3:17Тайчигчийн зөн совин маань
их хүчтэй байсан л даа. -
3:17 - 3:18(Инээд)
-
3:18 - 3:21Цэцэрлэгт явах эхний өдрөө би
-
3:21 - 3:24дэндүү олон цохиулсан
-
3:24 - 3:27аварга шиг алхдаг болсон байсан.
-
3:27 - 3:30Өссөн хотод маань 6-хан араб хүн байсан ба
-
3:30 - 3:33тэд бүгд манай гэрийнхэн байлаа.
-
3:33 - 3:35Одоо тэнд 20 араб байдаг ч
-
3:35 - 3:38бүгд манай гэрийнхэн хэвээрээ.
(Инээд) -
3:38 - 3:42Бид нарыг Итали биш гэдгийг
анзаарсан хүн ч байгаагүй байх. -
3:42 - 3:46(Инээд) (Алга ташилт)
-
3:48 - 3:51Энэ бол 9 сарын 11-ний
явдал болон улс төрчид -
3:51 - 3:55"Би лалын шашинтнуудыг үзэн яддаг" гэж
сонгуулийн сурталчилгаандаа -
3:55 - 3:57ашиглаж эхэлснээс өмнөх үе.
-
3:57 - 4:00Эргэн тойрны хүмүүс миний шүтлэгт
дургүйцдэггүй байсан. -
4:00 - 4:03Харин тэд намайг "Рамадан" сарын үеэр
-
4:03 - 4:05өлсөж үхэх вий л гэж их санаа
зовнидог байх шиг байсан. -
4:05 - 4:07Би тэдэнд хэлэхдээ
надад 3 сар тэжээл болох -
4:07 - 4:10хангалттай өөх байгаа тул
нар мандахаас жаргах хүртэл -
4:10 - 4:14мацаг барих шиг амар зүйл
үгүй гэж тайлбарладаг байв. -
4:14 - 4:17Бас би Бродвэйн тайзан дээр шогшоо
бүжиг хийж байсан. -
4:17 - 4:21Тийм ээ, Бродвэй, үнэхээр солиотой.
(Алга ташилт) -
4:21 - 4:24Аав ээж маань физик эмчилгээний зардлыг
дийлэхгүй байсан тул -
4:24 - 4:25намайг бүжгийн сургуульд оруулсан.
-
4:25 - 4:27Би өсгийтэй гуталтай бүжиглэж сурсан.
-
4:27 - 4:29Бас алхаж чадна гэсэн үг.
-
4:29 - 4:30Би Нью Жерсигийнх учраас
-
4:30 - 4:33бид ганган сайхан байхад
ихээхэн анхаардаг. -
4:33 - 4:37Найзууд маань өсгийтэй гутал өмсвөл
би ч мөн адил өмсөнө. -
4:37 - 4:40Найзууд маань зуны амралтаа Жерсигийн
далайн эрэг дээр өнгөрөөдөг бол, -
4:40 - 4:42би тэгдэггүй байсан.
-
4:42 - 4:45Би зуныг дайны бүсд өнгөрүүлдэг байсан.
-
4:45 - 4:47Учир нь гэрийнхэн маань биднийг зун болгон
-
4:47 - 4:49Палестинд аваачихгүй бол
-
4:49 - 4:51бид том болоод
-
4:51 - 4:54Мадонна болчихно гэж
их санаа зовдог байсан. -
4:54 - 4:58(Инээд)
-
4:58 - 5:01Зуныг аав намайг эмчлэхэд
-
5:01 - 5:03анхаарсаар өнгөрүүлнэ.
-
5:03 - 5:05Би бугын сүү ууж,
-
5:05 - 5:07нуруун дээрээ халуун аяга тавиулж,
-
5:07 - 5:09Сөнөсөн Тэнгист шумбаж,
-
5:09 - 5:12далайн ус нүдийг минь хорсгоход
-
5:12 - 5:14"Болж байна, болж байна!" гэж бодож
байснаа санаж байна. -
5:14 - 5:17(Инээд)
-
5:17 - 5:21Гэхдээ бид нэгэн шидтэй эмчилгээ
олсон нь йог байлаа. -
5:21 - 5:24Та нарт гэж хэлэхэд йог маш уйтгартай.
-
5:24 - 5:26Гэхдээ би йогоор хичээллэж
эхлэхээсээ өмнө, -
5:26 - 5:28зогсож чаддаггүй "зогсоо"
хошин шогч байсан юм. -
5:28 - 5:32Одоо харин би толгой дээрээ
зогсож чадна. -
5:32 - 5:37Аав ээж маань надад чи юуг ч хийж чадна,
-
5:37 - 5:39биелэшгүй мөрөөдөл гэж байхгүй
-
5:39 - 5:41гэдэг ойлголтыг тулгадаг байлаа.
-
5:41 - 5:45Харин миний мөрөөдөл өдөр гардаг
"Ерөнхий эмнэлэг" гэдэг -
5:45 - 5:47савангийн дуурьт тоглох байсан.
-
5:47 - 5:49Шийдэмгий алхам хийхдээ
би их сургуульд орж, -
5:49 - 5:52АМИС-ийн тэтгэлэг авсан.
-
5:52 - 5:54Аризона Мужийн Их Сургууль.
-
5:54 - 5:57Учир нь надад хаана ч
орон тоо олдож байсан юм. -
5:57 - 6:01Яг л театрын тэнхимийн
тэжээвэр лемур мич шиг. -
6:01 - 6:03Хүн бүр надад хайртай.
-
6:03 - 6:06Би "ухаалгаас арай доогуур" оюутнуудын
гэрийн даалгаврыг хийж, -
6:06 - 6:08өөрийхөө бүх хичээл дээр А авч,
-
6:08 - 6:11бас тэд нарын бүх хичээл
дээр ч А авч байлаа. -
6:11 - 6:13"Шилэн Амьтны Хүрээлэн" жүжгийн
-
6:13 - 6:14үзэгдэлд тоглох болгонд
-
6:14 - 6:17багш нар маань уйлдаг байлаа.
-
6:17 - 6:19Гэхдээ би ерөөсөө дүр
авч чадаагүй. -
6:19 - 6:21Эцэст нь намайг төгсөх ангид ороход
-
6:21 - 6:24манай сургууль "Тэд Жэксоны Дуун Дээр
Үнэхээр Удаан Бүжиглэдэг" -
6:24 - 6:25гэдэг шоу хийх болов.
-
6:25 - 6:28Энэ бол нугасны саа өвчтэй
охины тухай шоу. -
6:28 - 6:30Би нугасны саатай охин шүү дээ.
-
6:30 - 6:33Ингээд би байшингийн дээвэр дээр гараад
-
6:33 - 6:36"Эцэст нь би дүр авлаа!
Би нугасны саатай! -
6:36 - 6:38Эцэст нь чөлөөлөгдлөө!
Эцэст нь чөлөөлөгдлөө! -
6:38 - 6:40Бурхан тэнгэртээ талархая!
-
6:40 - 6:42Би чөлөөлөгдлөө!" гэж орилж байсан.
-
6:42 - 6:45Би дүрээ авч чадаагүй ээ. (Инээд)
-
6:45 - 6:48Шерри Браун тэр дүрийг авчихсан.
-
6:48 - 6:51Театрын тэнхим рүү хэн нэгэн
миний муурыг буудчихсан юм шиг л -
6:51 - 6:53уйлсаар гүйж очоод,
-
6:53 - 6:54эрхлэгчээс яагаад гэдгийг асуухад
-
6:54 - 6:57тэд намайг жүжиглэж чадахгүй гэж
-
6:57 - 6:59бодсон гэсэн.
-
6:59 - 7:01Тэгэхэд би "Уучлаарай, хэрвээ би
жүжиглэж чадахгүй бол, -
7:01 - 7:03тэр дүрийн хүн ч чадахгүй" гэв.
-
7:03 - 7:08(Инээд) (Алга ташилт)
-
7:11 - 7:16Энэ чинь миний тоглох гэж
төрсөн дүр шүү дээ. -
7:16 - 7:21Гэтэл тэд нар саагүй жүжигчин сонгочихсон.
-
7:21 - 7:23Коллеж бас л адилхан байсан.
-
7:23 - 7:25Холливуудын өөдгүй түүхэнд
-
7:25 - 7:27эрүүл биетэй жүжигчдийг
-
7:27 - 7:30хөгжлийн бэрхшээлтэй хүний дүрд
тоглуулсаар ирсэн. -
7:30 - 7:33Сургуулиа төгсөөд гэр лүүгээ
нүүж очсоны дараа -
7:33 - 7:35миний анх авсан жүжигчний ажил
-
7:35 - 7:37өдөр гардаг савангийн дуурийн
туслах дүр байлаа. -
7:37 - 7:39Миний мөрөөдөл биелж байлаа.
-
7:39 - 7:43Би юу юугүй рестораны
үйлчлүүлэгчийн дүрээс -
7:43 - 7:46зугаатай сайн найз болон
дэвшинэ гэдгээ мэдэж байв. -
7:46 - 7:49Гэсэн ч би зөвхөн араас нь хараад таньдаг
-
7:49 - 7:51тавилга мэт хэвээр байв.
-
7:51 - 7:53Ингээд би найруулагч нарыг
-
7:53 - 7:57бандгар, өөр угсааны, хөгжлийн
бэрхшээлтэй жүжигчдийг -
7:57 - 7:59шалгаруулж авдаггүйг ойлгосон.
-
7:59 - 8:02Тэд зөвхөн төгс хүмүүсийг л шалгаруулж
авдаг. -
8:02 - 8:04Гэвч энэ дүрэм үйлчилдэггүй
үе байсан. -
8:04 - 8:06Би хүүхэд байхаасаа Вүүпи Голдберг,
-
8:06 - 8:08Розэнн Барр, Эллен нарыг үзэж өссөн ба
-
8:08 - 8:10эдгээр бүсгүйчүүд нэг талаараа адил байв.
-
8:10 - 8:12Тэд инээдмийн жүжигчид байсан.
-
8:12 - 8:14Ингээд би инээдмийн жүжигчин болсон.
-
8:14 - 8:19(Инээд) (Алга ташилт)
-
8:20 - 8:23Миний анхны ажил алдартай
инээдмийн жүжигчдийг -
8:23 - 8:26Нью Йорк хотоос Нью Жерси рүү
шоунд нь хүргэж өгдөг байлаа. -
8:26 - 8:28Хамгийн эхний инээдмийн жүжигчнийг
-
8:28 - 8:32нугасны саатай жолооч хүүхэн
Нью Жерсигийн хурдны замаар -
8:32 - 8:34давхин хүргэж байгааг мэдээд
-
8:34 - 8:37тэр ямар царайтай болсныг
би хэзээ ч мартахгүй. -
8:37 - 8:39Би Америк даяар клубүүдэд тоглож,
-
8:39 - 8:43Ойрхи Дорнодын Арабт
-
8:43 - 8:46цензургүй, гивлүүргүй тоглолт хийсэн.
-
8:46 - 8:48Зарим хүмүүс намайг Арабт очсон
-
8:48 - 8:50хамгийн анхны инээдмийн
жүжигчин гэдэг. -
8:50 - 8:52Би өөрийгөө анхных гэж хэлэх дургүй ч,
-
8:52 - 8:55эмэгтэйчүүд хөгжилтэй биш гэдэг
-
8:55 - 8:59өөдгүй онигоог тэд
сонсож байгаагүйг мэднэ. -
8:59 - 9:03Тэд биднийг элэг хөшөөм гэдэг.
-
9:03 - 9:072003 онд миний хуурай ах
-
9:07 - 9:09Дин Обидаллах бид хоёр
-
9:09 - 9:12Нью Йорк дахь Араб-Америкийн хошин
урлагийн фестивалийг зохион байгуулсан. -
9:12 - 9:14Өдгөө 10 жил болж байна.
-
9:14 - 9:16Бидний зорилго бол
-
9:16 - 9:20Америкт амьдардаг арабуудын
сөрөг дүр төрхийг өөрчлөх, -
9:20 - 9:23мөн найруулагчдад Өмнөд Ази, Араб хоёр
-
9:23 - 9:25адилхан биш гэдгийг сануулах байв.
-
9:25 - 9:28(Инээд)
-
9:28 - 9:32Арабуудын тухай ойлголтыг өөрчлөх нь
-
9:32 - 9:36хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх
явцуу ойлголтыг -
9:36 - 9:39өөрчлөхөөс харьцангуй амархан байдаг.
-
9:39 - 9:41Би хамгийн том амжилтандаа 2010
онд хүрсэн. -
9:41 - 9:44Би "Кит Олбермэннтэй хамт"
-
9:44 - 9:46гэдэг мэдээний хөтөлбөрт уригдав.
-
9:46 - 9:49Би хонхны баярт явах гэж байгаа
юм шиг гангалаад орж иртэл -
9:49 - 9:52намайг студи руу яаруулан оруулж,
-
9:52 - 9:57эргэдэг, гүйдэг сандал дээр суулгачихав.
-
9:57 - 10:00Тайзны зохион байгуулагч руу хараад
-
10:00 - 10:02"Уучлаарай, би өөр сандал авч болох уу?"
-
10:02 - 10:05гэтэл зохион байгуулагч над руу хараад
-
10:05 - 10:07"5, 4, 3, 2 ..." гээд эхлэв.
-
10:07 - 10:09Шууд дамжуулсан шүү дээ.
-
10:09 - 10:11Надад хөтлөгчийн ширээнээс зуурч,
-
10:11 - 10:15дэлгэцнээс өнхөрч алга болохгүйг
хичээхээс өөр арга үлдсэнгүй. -
10:15 - 10:18Ярилцлага дуусахад би маш их уурласан.
-
10:18 - 10:20Надад боломж олдсон боловч
би түүнийг алдсан, -
10:20 - 10:23бас дахиж хэзээ ч уригдахгүй гэдгээ
ойлгож байлаа. -
10:23 - 10:26Гэвч Олбэрмэнн намайг
дахин уриад зогсохгүй, -
10:26 - 10:28байнгын зочин болгож,
-
10:28 - 10:31сандлыг маань шалан дээр нааж өгөв.
-
10:31 - 10:35(Инээд) (Алга ташилт)
-
10:37 - 10:39Кит Олбэрмэнтэй нэвтрүүлэг хийгээд
-
10:39 - 10:41мэдэж авсан зугаатай зүйл гэвэл
-
10:41 - 10:45интернэт дэх хүмүүс бол өөдгүй амьтад.
-
10:45 - 10:47Хүүхдүүдийг харгис гэдэг ч,
-
10:47 - 10:50намайг хүүхэд байхад ч тэр, насанд хүрсэн
хойно ч тэр шоолж байгаагүй. -
10:50 - 10:54Гэтэл миний хөгжлийн бэрхшээл цахим
сүлжээнд сайхан тоглоом болж хувирлаа. -
10:54 - 10:56Тэнд тавигдсан бичлэгүүдийн доор
-
10:56 - 10:58хүмүүс иймэрхүү сэтгэгдэл бичнэ:
-
10:58 - 11:00"Энэ яагаад цовхчоод байгаа юм?"
-
11:00 - 11:02"Энэ хүн гажиг юм байх даа?"
-
11:02 - 11:05Надад хамгийн таалагдсан нь:
"Хөөрхий, хэлтгий амтай террорист -
11:05 - 11:08юунаас болж ингэж зовж байгаа юм бол?
-
11:08 - 11:11Бид түүний төлөө залбирах хэрэгтэй."
-
11:11 - 11:13Нэг хүн бүр надад хөгжлийн
бэрхшээлтэй гэдгээ -
11:13 - 11:16нэртэйгээ хамт дурдаж байгаач
гэж зөвлөсөн. -
11:16 - 11:21Жүжгийн зохиолч, хошин шогч,
саа өвчтөн. -
11:21 - 11:24Хөгжлийн бэрхшээл гэдэг
уралдаан шиг л ил байдаг. -
11:24 - 11:27Хэрвээ тэргэнцэртэй хүн Бейонсегийн
дүрд тоглож чадахгүй бол -
11:27 - 11:30Бейонсе түүний дүрийг гаргаж чадахгүй.
-
11:30 - 11:32Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол...
-
11:32 - 11:35Тийм ээ, алгаа таш л даа.
-
11:35 - 11:37(Алга ташилт)
-
11:39 - 11:42Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дэлхийн
-
11:42 - 11:44хамгийн том цөөнх ба урлагийн ертөнцөд
-
11:44 - 11:47хамгийн бага төлөөлөлтэй.
-
11:47 - 11:49Эмч нар намайг алхаж чадахгүй гэсэн.
-
11:49 - 11:52Гэтэл би та нарын урд байж байна.
-
11:52 - 11:55Харин намайг хүүхэд байхад нийгмийн сүлжээ
байсан бол -
11:55 - 11:56би энд байхгүй.
-
11:56 - 11:58Бид хамтдаа хэвлэл мэдээлэл,
-
11:58 - 12:00өдөр тутмын амьдралд хөгжлийн
бэрхшээлийн талаар -
12:00 - 12:04илүү эерэг хандлага үүсгэж чадна
гэж итгэж байна. -
12:04 - 12:06Нийгэмд илүү эерэг төрхтэй болсноор
-
12:06 - 12:10магадгүй интернэтэд арай бага үзэн ядалт
төрүүлэх байх. -
12:10 - 12:11Үгүй ч байж магад.
-
12:11 - 12:14Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэхийн тулд
-
12:14 - 12:16бүхэл бүтэн нийгмийн тус
хэрэгтэй байж магад. -
12:16 - 12:18Миний ер бусын аялал намайг
-
12:18 - 12:20хачирхалтай олон газруудад аваачсан.
-
12:20 - 12:23Би телевизийн од Сузан Лучитай
-
12:23 - 12:26улаан хивсэн дээр алхсан.
-
12:26 - 12:28Мөн Лорраин Арбустай ч бас.
-
12:28 - 12:31Би Адам Сандлертэй кинонд тоглож,
-
12:31 - 12:33өөрийн шүтээн Дэйв Маттьюстэй
-
12:33 - 12:35хамт ажилласан.
-
12:35 - 12:37Би "Гайхалтай Арабууд" аялан тоглолтын
-
12:37 - 12:39гол дүр болж дэлхийгээр аялсан.
-
12:39 - 12:42Би Нью Жерси мужийн төлөөлөгч болж
-
12:42 - 12:462008 оны Ардчиллын Үндэсний Чуулганд
оролцсон. -
12:46 - 12:49Мөн би Мэисүний Хүүхдүүд гэдэг
-
12:49 - 12:51Палестины дүрвэгч хүүхдүүдэд
орон гэр олгох -
12:51 - 12:53хандивын байгууллагыг үүсгэн байгуулсан.
-
12:53 - 12:56Аав ээжийн минь олгосон боломжийн
дэргэд өчүүхэн ч гэсэн. -
12:56 - 12:59Гэхдээ сэтгэлд хамгийн тод
үлдсэн мөч бол -
12:59 - 13:01энэ мөчөөс өмнө шүү дээ,
-
13:01 - 13:06(Инээд) (Алга ташилт)
-
13:09 - 13:12Миний хамгийн тод дурсамж бол
-
13:12 - 13:14эрвээхий шиг бүжиж,
-
13:14 - 13:16зөгий шиг хатгадаг,
-
13:16 - 13:19Паркинсоны өвчтэй,
над шиг салгалдаг нэгэн залууд -
13:19 - 13:21зориулан тоглосон мөч байлаа.
-
13:21 - 13:23Тэр бол Мухаммад Али.
-
13:23 - 13:28(Алга ташилт)
-
13:31 - 13:34Аав минь намайг амьдаар
үзүүлбэр үзүүлж байхыг үзсэн -
13:34 - 13:36цорын ганц тохиолдол ба
-
13:36 - 13:39би энэ илтгэлийг түүний дурсгалд
зориулмаар байна. -
13:39 - 13:41(Араб хэл)
-
13:41 - 13:44Намайг Мэисүн Заед гэдэг.
-
13:44 - 13:47Хэрвээ би чадаж байгаа бол,
та ч бас чадна. -
13:47 - 13:51(Алга ташилт)
- Title:
- Саажилт бол надад тулгарсан 99 асуудлын зөвхөн нэг нь
- Speaker:
- Мэйсүүн Заид
- Description:
-
"Би нугасны саажилттай. Бие минь үргэлж чичирдэг" хэмээн Мэйсүүн Заид хөгжилтэй, зугаатай илтгэлийнхээ эхэнд өгүүлэв. (Нээрээ шүү, маш инээдтэй илтгэл.) Ухаалаг, үзэсгэлэнтэй Америк дахь араб гаралтай инээдмийн жүжигчин маань хошин урлагийн жүжигчин, сайн үйлсийн идэвхитэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон замналаа бидэнтэй хуваалцах болно.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 14:13
Indra Ganzorig approved Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for I got 99 problems ... palsy is just one |