1 00:00:00,762 --> 00:00:02,936 Сайн уу, TEDWomen, юу байна даа? 2 00:00:02,936 --> 00:00:04,195 (Алга ташилт) 3 00:00:04,195 --> 00:00:05,513 Хангалттай сайн биш байна. 4 00:00:05,513 --> 00:00:07,823 Сайн уу, TEDWomen, хэр байна даа? 5 00:00:07,823 --> 00:00:09,849 (Алга ташилт) 6 00:00:09,849 --> 00:00:12,108 Намайг Мэисүн Заед гэдэг. 7 00:00:12,108 --> 00:00:14,002 би согтуу биш байна, 8 00:00:14,002 --> 00:00:16,849 гэхдээ намайг эх барьсан эмч согтуу байсан. 9 00:00:16,849 --> 00:00:20,047 Эмч ээжийг маань 6 удаа, 10 00:00:20,047 --> 00:00:22,747 6 өөр чиглэлд зүссэнээр, 11 00:00:22,747 --> 00:00:25,733 хөөрхий нялх намайг гэмтээсэн. 12 00:00:25,733 --> 00:00:28,500 Үр дүнд нь би нугасны саа өвчтэй болсон, 13 00:00:28,500 --> 00:00:31,376 үүнээсээ болж би үргэлж салгалдаг. 14 00:00:31,376 --> 00:00:34,053 Хар даа. 15 00:00:34,053 --> 00:00:36,940 Үнэхээр ядармаар. Би яг Шакирааг 16 00:00:36,940 --> 00:00:39,470 Мухаммад Алитай нийлүүлчихсэн юм шиг л байдаг. 17 00:00:39,470 --> 00:00:42,036 (Инээд) 18 00:00:42,036 --> 00:00:44,231 Энэ бол удамшлын өвчин биш. 19 00:00:44,231 --> 00:00:47,385 Төрөлхийн согог, эсвэл ямар нэг олдмол эмгэг ч биш. 20 00:00:47,385 --> 00:00:50,485 Хэн ч ээжийн минь биед хараал хийгээгүй, 21 00:00:50,485 --> 00:00:53,681 аав ээж маань хоорондоо үеэлүүд болохоор ч туссан юм биш. 22 00:00:53,681 --> 00:00:55,452 Гэхдээ тэд үеэлүүд л дээ. 23 00:00:55,452 --> 00:00:59,241 (Инээд) 24 00:00:59,241 --> 00:01:01,785 Ганцхан намайг төрсөн тэр өдөр болсон золгүй явдлаас 25 00:01:01,785 --> 00:01:04,306 болж л ийм өвчин тусдаг. 26 00:01:04,306 --> 00:01:09,434 Одоо би та бүхэнд анхааруулахад, би танд урам зориг өгөх хүн биш. 27 00:01:09,434 --> 00:01:11,395 Мөн би энэ өрөөнд суугаа хэнийг ч 28 00:01:11,395 --> 00:01:13,466 миний өмнөөс харамсаасай гэж хүсэхгүй байна. 29 00:01:13,466 --> 00:01:16,655 Учир нь хөгжлийн бэрхшээлтэй байхыг 30 00:01:16,655 --> 00:01:18,848 хүсэх үе танд тохиож байсан. 31 00:01:18,848 --> 00:01:20,747 Жишээ нь: 32 00:01:20,747 --> 00:01:24,124 зул сарын өмнөх үдэш та том дэлгүүр орох гэж байна. 33 00:01:24,124 --> 00:01:27,579 Зогсоол хайн тойрон тойрсоор, 34 00:01:27,579 --> 00:01:29,293 юу олж хардаг билээ? 35 00:01:29,293 --> 00:01:33,880 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 16 хоосон зогсоол. 36 00:01:33,880 --> 00:01:36,291 Та "Бурхан минь, би жаахан ч гэсэн 37 00:01:36,291 --> 00:01:38,487 бэрхшээлтэй байж болохгүй юм уу" гээд л. 38 00:01:38,487 --> 00:01:42,901 (Инээд) 39 00:01:42,901 --> 00:01:44,729 Мөн танд гэж хэлэхэд, 40 00:01:44,729 --> 00:01:49,468 надаа тулгарсан 99 асуудлын ганц нь л тархины саажилт. 41 00:01:49,468 --> 00:01:52,352 Хавчлагад өртөгсдийн Олимп гэж байсан бол 42 00:01:52,352 --> 00:01:54,109 би алтан медаль хүртэх байсан. 43 00:01:54,109 --> 00:02:00,139 Би Палестинаас гаралтай, мусульман, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, 44 00:02:00,139 --> 00:02:02,637 бас Нью Жэрсид амьдардаг. 45 00:02:02,637 --> 00:02:07,605 (Инээд) (Алга ташилт) 46 00:02:07,605 --> 00:02:11,370 Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун биш бол одоо болсон нь дээр шүү. 47 00:02:11,370 --> 00:02:13,976 Клиффсайд Парк, Нью Жэрси бол миний төрөлх хот. 48 00:02:13,976 --> 00:02:16,213 Төрөлх газар, өвчин 2 маань 49 00:02:16,213 --> 00:02:18,388 ижил үсгэн товчлолтой гэдэг нь 50 00:02:18,388 --> 00:02:20,606 надад үргэлж таалагддаг байсан. 51 00:02:20,606 --> 00:02:23,248 Мөн гэрээсээ Нью Йорк хүртэл алхаад хүрэх 52 00:02:23,248 --> 00:02:25,465 боломжтой гэдэг нь тун сайхан. 53 00:02:25,465 --> 00:02:28,500 Тархины саатай олон хүн алхаж чаддаггүй, 54 00:02:28,500 --> 00:02:31,462 гэвч миний эцэг эх "чадахгүй"-д итгээгүй. 55 00:02:31,462 --> 00:02:33,472 Аавын маань амны уншлага 56 00:02:33,472 --> 00:02:36,762 "Чи хийж чадна. Тиймээ чадаж чадна" байлаа. 57 00:02:36,762 --> 00:02:39,998 (Инээд) 58 00:02:39,998 --> 00:02:42,401 Гурван эгч маань шал угааж байвал 59 00:02:42,401 --> 00:02:44,132 би ч бас шал угаана. 60 00:02:44,132 --> 00:02:46,891 Гурван эгч маань улсын сургуульд явбал 61 00:02:46,891 --> 00:02:49,184 эцэг эх маань сургуулийг шүүхэд өгөөд ч хамаагүй 62 00:02:49,184 --> 00:02:51,227 намайг сургуульд явуулна. 63 00:02:51,227 --> 00:02:53,221 Бид бүгд дан "А" дүн авахгүй л бол 64 00:02:53,221 --> 00:02:55,373 бүгд ээжийнхээ углаашаар мялаалгадаг байлаа. 65 00:02:55,373 --> 00:02:57,970 (Инээд) 66 00:02:57,970 --> 00:03:00,384 Намайг 5 настай байхад аав минь намайг 67 00:03:00,384 --> 00:03:02,880 хөлөн дээрээ гишгүүлж, хамт алхсаар 68 00:03:02,880 --> 00:03:05,126 намайг алхаж сургасан. 69 00:03:05,126 --> 00:03:07,818 Мөн 1 долларын дэвсгэрт өмнө минь унжуулж, 70 00:03:07,818 --> 00:03:12,122 хойноос нь гүйлгүүлэх арга хэрэглэдэг байлаа. 71 00:03:12,122 --> 00:03:13,936 (Инээд) 72 00:03:13,936 --> 00:03:16,821 Тайчигчийн зөн совин маань их хүчтэй байсан л даа. 73 00:03:16,821 --> 00:03:18,434 (Инээд) 74 00:03:18,434 --> 00:03:21,475 Цэцэрлэгт явах эхний өдрөө би 75 00:03:21,475 --> 00:03:23,808 дэндүү олон цохиулсан 76 00:03:23,808 --> 00:03:26,750 аварга шиг алхдаг болсон байсан. 77 00:03:26,750 --> 00:03:29,691 Өссөн хотод маань 6-хан араб хүн байсан ба 78 00:03:29,691 --> 00:03:32,567 тэд бүгд манай гэрийнхэн байлаа. 79 00:03:32,567 --> 00:03:34,771 Одоо тэнд 20 араб байдаг ч 80 00:03:34,771 --> 00:03:37,581 бүгд манай гэрийнхэн хэвээрээ. (Инээд) 81 00:03:37,581 --> 00:03:41,509 Бид нарыг Итали биш гэдгийг анзаарсан хүн ч байгаагүй байх. 82 00:03:41,509 --> 00:03:45,604 (Инээд) (Алга ташилт) 83 00:03:48,081 --> 00:03:51,037 Энэ бол 9 сарын 11-ний явдал болон улс төрчид 84 00:03:51,037 --> 00:03:54,974 "Би лалын шашинтнуудыг үзэн яддаг" гэж сонгуулийн сурталчилгаандаа 85 00:03:54,974 --> 00:03:56,995 ашиглаж эхэлснээс өмнөх үе. 86 00:03:56,995 --> 00:04:00,125 Эргэн тойрны хүмүүс миний шүтлэгт дургүйцдэггүй байсан. 87 00:04:00,125 --> 00:04:02,531 Харин тэд намайг "Рамадан" сарын үеэр 88 00:04:02,531 --> 00:04:05,262 өлсөж үхэх вий л гэж их санаа зовнидог байх шиг байсан. 89 00:04:05,262 --> 00:04:07,397 Би тэдэнд хэлэхдээ надад 3 сар тэжээл болох 90 00:04:07,397 --> 00:04:10,289 хангалттай өөх байгаа тул нар мандахаас жаргах хүртэл 91 00:04:10,289 --> 00:04:14,349 мацаг барих шиг амар зүйл үгүй гэж тайлбарладаг байв. 92 00:04:14,349 --> 00:04:17,152 Бас би Бродвэйн тайзан дээр шогшоо бүжиг хийж байсан. 93 00:04:17,152 --> 00:04:20,607 Тийм ээ, Бродвэй, үнэхээр солиотой. (Алга ташилт) 94 00:04:20,607 --> 00:04:23,538 Аав ээж маань физик эмчилгээний зардлыг дийлэхгүй байсан тул 95 00:04:23,538 --> 00:04:25,402 намайг бүжгийн сургуульд оруулсан. 96 00:04:25,402 --> 00:04:27,172 Би өсгийтэй гуталтай бүжиглэж сурсан. 97 00:04:27,172 --> 00:04:28,775 Бас алхаж чадна гэсэн үг. 98 00:04:28,775 --> 00:04:30,175 Би Нью Жерсигийнх учраас 99 00:04:30,175 --> 00:04:32,908 бид ганган сайхан байхад ихээхэн анхаардаг. 100 00:04:32,908 --> 00:04:36,511 Найзууд маань өсгийтэй гутал өмсвөл би ч мөн адил өмсөнө. 101 00:04:36,511 --> 00:04:40,229 Найзууд маань зуны амралтаа Жерсигийн далайн эрэг дээр өнгөрөөдөг бол, 102 00:04:40,229 --> 00:04:42,341 би тэгдэггүй байсан. 103 00:04:42,341 --> 00:04:44,579 Би зуныг дайны бүсд өнгөрүүлдэг байсан. 104 00:04:44,579 --> 00:04:46,650 Учир нь гэрийнхэн маань биднийг зун болгон 105 00:04:46,650 --> 00:04:48,841 Палестинд аваачихгүй бол 106 00:04:48,841 --> 00:04:50,548 бид том болоод 107 00:04:50,548 --> 00:04:53,509 Мадонна болчихно гэж их санаа зовдог байсан. 108 00:04:53,509 --> 00:04:57,984 (Инээд) 109 00:04:57,984 --> 00:05:00,653 Зуныг аав намайг эмчлэхэд 110 00:05:00,653 --> 00:05:02,879 анхаарсаар өнгөрүүлнэ. 111 00:05:02,879 --> 00:05:04,870 Би бугын сүү ууж, 112 00:05:04,870 --> 00:05:06,912 нуруун дээрээ халуун аяга тавиулж, 113 00:05:06,912 --> 00:05:08,897 Сөнөсөн Тэнгист шумбаж, 114 00:05:08,897 --> 00:05:11,506 далайн ус нүдийг минь хорсгоход 115 00:05:11,506 --> 00:05:14,297 "Болж байна, болж байна!" гэж бодож байснаа санаж байна. 116 00:05:14,297 --> 00:05:17,296 (Инээд) 117 00:05:17,296 --> 00:05:20,626 Гэхдээ бид нэгэн шидтэй эмчилгээ олсон нь йог байлаа. 118 00:05:20,626 --> 00:05:23,925 Та нарт гэж хэлэхэд йог маш уйтгартай. 119 00:05:23,925 --> 00:05:25,944 Гэхдээ би йогоор хичээллэж эхлэхээсээ өмнө, 120 00:05:25,944 --> 00:05:28,469 зогсож чаддаггүй "зогсоо" хошин шогч байсан юм. 121 00:05:28,469 --> 00:05:31,737 Одоо харин би толгой дээрээ зогсож чадна. 122 00:05:31,737 --> 00:05:36,502 Аав ээж маань надад чи юуг ч хийж чадна, 123 00:05:36,502 --> 00:05:39,215 биелэшгүй мөрөөдөл гэж байхгүй 124 00:05:39,215 --> 00:05:41,230 гэдэг ойлголтыг тулгадаг байлаа. 125 00:05:41,230 --> 00:05:44,879 Харин миний мөрөөдөл өдөр гардаг "Ерөнхий эмнэлэг" гэдэг 126 00:05:44,879 --> 00:05:46,919 савангийн дуурьт тоглох байсан. 127 00:05:46,919 --> 00:05:49,317 Шийдэмгий алхам хийхдээ би их сургуульд орж, 128 00:05:49,317 --> 00:05:51,529 АМИС-ийн тэтгэлэг авсан. 129 00:05:51,529 --> 00:05:53,573 Аризона Мужийн Их Сургууль. 130 00:05:53,573 --> 00:05:56,776 Учир нь надад хаана ч орон тоо олдож байсан юм. 131 00:05:56,776 --> 00:06:01,257 Яг л театрын тэнхимийн тэжээвэр лемур мич шиг. 132 00:06:01,257 --> 00:06:02,782 Хүн бүр надад хайртай. 133 00:06:02,782 --> 00:06:06,066 Би "ухаалгаас арай доогуур" оюутнуудын гэрийн даалгаврыг хийж, 134 00:06:06,066 --> 00:06:07,686 өөрийхөө бүх хичээл дээр А авч, 135 00:06:07,686 --> 00:06:10,973 бас тэд нарын бүх хичээл дээр ч А авч байлаа. 136 00:06:10,973 --> 00:06:12,913 "Шилэн Амьтны Хүрээлэн" жүжгийн 137 00:06:12,913 --> 00:06:14,271 үзэгдэлд тоглох болгонд 138 00:06:14,271 --> 00:06:16,689 багш нар маань уйлдаг байлаа. 139 00:06:16,689 --> 00:06:19,127 Гэхдээ би ерөөсөө дүр авч чадаагүй. 140 00:06:19,127 --> 00:06:20,807 Эцэст нь намайг төгсөх ангид ороход 141 00:06:20,807 --> 00:06:23,867 манай сургууль "Тэд Жэксоны Дуун Дээр Үнэхээр Удаан Бүжиглэдэг" 142 00:06:23,867 --> 00:06:24,886 гэдэг шоу хийх болов. 143 00:06:24,886 --> 00:06:27,679 Энэ бол нугасны саа өвчтэй охины тухай шоу. 144 00:06:27,679 --> 00:06:29,745 Би нугасны саатай охин шүү дээ. 145 00:06:29,745 --> 00:06:32,868 Ингээд би байшингийн дээвэр дээр гараад 146 00:06:32,868 --> 00:06:36,099 "Эцэст нь би дүр авлаа! Би нугасны саатай! 147 00:06:36,099 --> 00:06:38,209 Эцэст нь чөлөөлөгдлөө! Эцэст нь чөлөөлөгдлөө! 148 00:06:38,209 --> 00:06:39,825 Бурхан тэнгэртээ талархая! 149 00:06:39,825 --> 00:06:41,509 Би чөлөөлөгдлөө!" гэж орилж байсан. 150 00:06:41,509 --> 00:06:45,288 Би дүрээ авч чадаагүй ээ. (Инээд) 151 00:06:45,288 --> 00:06:47,936 Шерри Браун тэр дүрийг авчихсан. 152 00:06:47,936 --> 00:06:50,955 Театрын тэнхим рүү хэн нэгэн миний муурыг буудчихсан юм шиг л 153 00:06:50,955 --> 00:06:52,578 уйлсаар гүйж очоод, 154 00:06:52,578 --> 00:06:54,169 эрхлэгчээс яагаад гэдгийг асуухад 155 00:06:54,169 --> 00:06:56,984 тэд намайг жүжиглэж чадахгүй гэж 156 00:06:56,984 --> 00:06:58,524 бодсон гэсэн. 157 00:06:58,524 --> 00:07:01,483 Тэгэхэд би "Уучлаарай, хэрвээ би жүжиглэж чадахгүй бол, 158 00:07:01,483 --> 00:07:03,232 тэр дүрийн хүн ч чадахгүй" гэв. 159 00:07:03,232 --> 00:07:08,180 (Инээд) (Алга ташилт) 160 00:07:10,976 --> 00:07:16,004 Энэ чинь миний тоглох гэж төрсөн дүр шүү дээ. 161 00:07:16,004 --> 00:07:20,831 Гэтэл тэд нар саагүй жүжигчин сонгочихсон. 162 00:07:20,831 --> 00:07:23,252 Коллеж бас л адилхан байсан. 163 00:07:23,252 --> 00:07:25,402 Холливуудын өөдгүй түүхэнд 164 00:07:25,402 --> 00:07:27,425 эрүүл биетэй жүжигчдийг 165 00:07:27,425 --> 00:07:30,007 хөгжлийн бэрхшээлтэй хүний дүрд тоглуулсаар ирсэн. 166 00:07:30,007 --> 00:07:32,558 Сургуулиа төгсөөд гэр лүүгээ нүүж очсоны дараа 167 00:07:32,558 --> 00:07:34,679 миний анх авсан жүжигчний ажил 168 00:07:34,679 --> 00:07:37,320 өдөр гардаг савангийн дуурийн туслах дүр байлаа. 169 00:07:37,320 --> 00:07:39,140 Миний мөрөөдөл биелж байлаа. 170 00:07:39,140 --> 00:07:42,732 Би юу юугүй рестораны үйлчлүүлэгчийн дүрээс 171 00:07:42,732 --> 00:07:46,018 зугаатай сайн найз болон дэвшинэ гэдгээ мэдэж байв. 172 00:07:46,018 --> 00:07:48,764 Гэсэн ч би зөвхөн араас нь хараад таньдаг 173 00:07:48,764 --> 00:07:51,474 тавилга мэт хэвээр байв. 174 00:07:51,474 --> 00:07:53,358 Ингээд би найруулагч нарыг 175 00:07:53,358 --> 00:07:56,517 бандгар, өөр угсааны, хөгжлийн бэрхшээлтэй жүжигчдийг 176 00:07:56,517 --> 00:07:59,089 шалгаруулж авдаггүйг ойлгосон. 177 00:07:59,089 --> 00:08:01,713 Тэд зөвхөн төгс хүмүүсийг л шалгаруулж авдаг. 178 00:08:01,713 --> 00:08:03,810 Гэвч энэ дүрэм үйлчилдэггүй үе байсан. 179 00:08:03,810 --> 00:08:05,763 Би хүүхэд байхаасаа Вүүпи Голдберг, 180 00:08:05,763 --> 00:08:08,279 Розэнн Барр, Эллен нарыг үзэж өссөн ба 181 00:08:08,279 --> 00:08:10,454 эдгээр бүсгүйчүүд нэг талаараа адил байв. 182 00:08:10,454 --> 00:08:11,906 Тэд инээдмийн жүжигчид байсан. 183 00:08:11,906 --> 00:08:14,210 Ингээд би инээдмийн жүжигчин болсон. 184 00:08:14,210 --> 00:08:18,747 (Инээд) (Алга ташилт) 185 00:08:19,858 --> 00:08:22,745 Миний анхны ажил алдартай инээдмийн жүжигчдийг 186 00:08:22,745 --> 00:08:26,114 Нью Йорк хотоос Нью Жерси рүү шоунд нь хүргэж өгдөг байлаа. 187 00:08:26,114 --> 00:08:28,487 Хамгийн эхний инээдмийн жүжигчнийг 188 00:08:28,487 --> 00:08:31,946 нугасны саатай жолооч хүүхэн Нью Жерсигийн хурдны замаар 189 00:08:31,946 --> 00:08:33,713 давхин хүргэж байгааг мэдээд 190 00:08:33,713 --> 00:08:36,649 тэр ямар царайтай болсныг би хэзээ ч мартахгүй. 191 00:08:36,649 --> 00:08:39,354 Би Америк даяар клубүүдэд тоглож, 192 00:08:39,354 --> 00:08:43,291 Ойрхи Дорнодын Арабт 193 00:08:43,291 --> 00:08:46,358 цензургүй, гивлүүргүй тоглолт хийсэн. 194 00:08:46,358 --> 00:08:48,329 Зарим хүмүүс намайг Арабт очсон 195 00:08:48,329 --> 00:08:50,290 хамгийн анхны инээдмийн жүжигчин гэдэг. 196 00:08:50,290 --> 00:08:52,471 Би өөрийгөө анхных гэж хэлэх дургүй ч, 197 00:08:52,471 --> 00:08:55,287 эмэгтэйчүүд хөгжилтэй биш гэдэг 198 00:08:55,287 --> 00:08:58,539 өөдгүй онигоог тэд сонсож байгаагүйг мэднэ. 199 00:08:58,539 --> 00:09:03,335 Тэд биднийг элэг хөшөөм гэдэг. 200 00:09:03,335 --> 00:09:06,984 2003 онд миний хуурай ах 201 00:09:06,984 --> 00:09:08,662 Дин Обидаллах бид хоёр 202 00:09:08,662 --> 00:09:12,180 Нью Йорк дахь Араб-Америкийн хошин урлагийн фестивалийг зохион байгуулсан. 203 00:09:12,180 --> 00:09:13,841 Өдгөө 10 жил болж байна. 204 00:09:13,841 --> 00:09:15,969 Бидний зорилго бол 205 00:09:15,969 --> 00:09:19,563 Америкт амьдардаг арабуудын сөрөг дүр төрхийг өөрчлөх, 206 00:09:19,563 --> 00:09:22,892 мөн найруулагчдад Өмнөд Ази, Араб хоёр 207 00:09:22,892 --> 00:09:25,130 адилхан биш гэдгийг сануулах байв. 208 00:09:25,130 --> 00:09:28,093 (Инээд) 209 00:09:28,093 --> 00:09:32,323 Арабуудын тухай ойлголтыг өөрчлөх нь 210 00:09:32,323 --> 00:09:35,870 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх явцуу ойлголтыг 211 00:09:35,870 --> 00:09:38,747 өөрчлөхөөс харьцангуй амархан байдаг. 212 00:09:38,747 --> 00:09:41,047 Би хамгийн том амжилтандаа 2010 онд хүрсэн. 213 00:09:41,047 --> 00:09:43,885 Би "Кит Олбермэннтэй хамт" 214 00:09:43,885 --> 00:09:46,290 гэдэг мэдээний хөтөлбөрт уригдав. 215 00:09:46,290 --> 00:09:49,444 Би хонхны баярт явах гэж байгаа юм шиг гангалаад орж иртэл 216 00:09:49,444 --> 00:09:51,578 намайг студи руу яаруулан оруулж, 217 00:09:51,578 --> 00:09:56,998 эргэдэг, гүйдэг сандал дээр суулгачихав. 218 00:09:56,998 --> 00:09:59,617 Тайзны зохион байгуулагч руу хараад 219 00:09:59,617 --> 00:10:02,336 "Уучлаарай, би өөр сандал авч болох уу?" 220 00:10:02,336 --> 00:10:04,568 гэтэл зохион байгуулагч над руу хараад 221 00:10:04,568 --> 00:10:06,807 "5, 4, 3, 2 ..." гээд эхлэв. 222 00:10:06,807 --> 00:10:08,601 Шууд дамжуулсан шүү дээ. 223 00:10:08,601 --> 00:10:10,969 Надад хөтлөгчийн ширээнээс зуурч, 224 00:10:10,969 --> 00:10:14,758 дэлгэцнээс өнхөрч алга болохгүйг хичээхээс өөр арга үлдсэнгүй. 225 00:10:14,758 --> 00:10:17,617 Ярилцлага дуусахад би маш их уурласан. 226 00:10:17,617 --> 00:10:20,079 Надад боломж олдсон боловч би түүнийг алдсан, 227 00:10:20,079 --> 00:10:22,822 бас дахиж хэзээ ч уригдахгүй гэдгээ ойлгож байлаа. 228 00:10:22,822 --> 00:10:25,656 Гэвч Олбэрмэнн намайг дахин уриад зогсохгүй, 229 00:10:25,656 --> 00:10:28,081 байнгын зочин болгож, 230 00:10:28,081 --> 00:10:30,872 сандлыг маань шалан дээр нааж өгөв. 231 00:10:30,872 --> 00:10:35,131 (Инээд) (Алга ташилт) 232 00:10:37,003 --> 00:10:39,059 Кит Олбэрмэнтэй нэвтрүүлэг хийгээд 233 00:10:39,059 --> 00:10:40,720 мэдэж авсан зугаатай зүйл гэвэл 234 00:10:40,720 --> 00:10:44,734 интернэт дэх хүмүүс бол өөдгүй амьтад. 235 00:10:44,734 --> 00:10:46,922 Хүүхдүүдийг харгис гэдэг ч, 236 00:10:46,922 --> 00:10:50,290 намайг хүүхэд байхад ч тэр, насанд хүрсэн хойно ч тэр шоолж байгаагүй. 237 00:10:50,290 --> 00:10:53,985 Гэтэл миний хөгжлийн бэрхшээл цахим сүлжээнд сайхан тоглоом болж хувирлаа. 238 00:10:53,985 --> 00:10:55,996 Тэнд тавигдсан бичлэгүүдийн доор 239 00:10:55,996 --> 00:10:57,606 хүмүүс иймэрхүү сэтгэгдэл бичнэ: 240 00:10:57,606 --> 00:11:00,197 "Энэ яагаад цовхчоод байгаа юм?" 241 00:11:00,197 --> 00:11:02,413 "Энэ хүн гажиг юм байх даа?" 242 00:11:02,413 --> 00:11:05,382 Надад хамгийн таалагдсан нь: "Хөөрхий, хэлтгий амтай террорист 243 00:11:05,382 --> 00:11:07,926 юунаас болж ингэж зовж байгаа юм бол? 244 00:11:07,926 --> 00:11:11,070 Бид түүний төлөө залбирах хэрэгтэй." 245 00:11:11,070 --> 00:11:13,179 Нэг хүн бүр надад хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ 246 00:11:13,179 --> 00:11:15,684 нэртэйгээ хамт дурдаж байгаач гэж зөвлөсөн. 247 00:11:15,684 --> 00:11:20,590 Жүжгийн зохиолч, хошин шогч, саа өвчтөн. 248 00:11:20,590 --> 00:11:23,917 Хөгжлийн бэрхшээл гэдэг уралдаан шиг л ил байдаг. 249 00:11:23,917 --> 00:11:27,334 Хэрвээ тэргэнцэртэй хүн Бейонсегийн дүрд тоглож чадахгүй бол 250 00:11:27,334 --> 00:11:29,543 Бейонсе түүний дүрийг гаргаж чадахгүй. 251 00:11:29,543 --> 00:11:31,581 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол... 252 00:11:31,581 --> 00:11:34,592 Тийм ээ, алгаа таш л даа. 253 00:11:34,592 --> 00:11:37,441 (Алга ташилт) 254 00:11:39,360 --> 00:11:41,833 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дэлхийн 255 00:11:41,833 --> 00:11:44,317 хамгийн том цөөнх ба урлагийн ертөнцөд 256 00:11:44,317 --> 00:11:46,933 хамгийн бага төлөөлөлтэй. 257 00:11:46,933 --> 00:11:49,152 Эмч нар намайг алхаж чадахгүй гэсэн. 258 00:11:49,152 --> 00:11:51,941 Гэтэл би та нарын урд байж байна. 259 00:11:51,941 --> 00:11:54,598 Харин намайг хүүхэд байхад нийгмийн сүлжээ байсан бол 260 00:11:54,598 --> 00:11:56,099 би энд байхгүй. 261 00:11:56,099 --> 00:11:57,578 Бид хамтдаа хэвлэл мэдээлэл, 262 00:11:57,578 --> 00:12:00,153 өдөр тутмын амьдралд хөгжлийн бэрхшээлийн талаар 263 00:12:00,153 --> 00:12:03,698 илүү эерэг хандлага үүсгэж чадна гэж итгэж байна. 264 00:12:03,698 --> 00:12:06,075 Нийгэмд илүү эерэг төрхтэй болсноор 265 00:12:06,075 --> 00:12:09,691 магадгүй интернэтэд арай бага үзэн ядалт төрүүлэх байх. 266 00:12:09,691 --> 00:12:11,285 Үгүй ч байж магад. 267 00:12:11,285 --> 00:12:13,698 Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэхийн тулд 268 00:12:13,698 --> 00:12:16,460 бүхэл бүтэн нийгмийн тус хэрэгтэй байж магад. 269 00:12:16,460 --> 00:12:18,423 Миний ер бусын аялал намайг 270 00:12:18,423 --> 00:12:20,493 хачирхалтай олон газруудад аваачсан. 271 00:12:20,493 --> 00:12:23,467 Би телевизийн од Сузан Лучитай 272 00:12:23,467 --> 00:12:26,034 улаан хивсэн дээр алхсан. 273 00:12:26,034 --> 00:12:28,311 Мөн Лорраин Арбустай ч бас. 274 00:12:28,311 --> 00:12:30,972 Би Адам Сандлертэй кинонд тоглож, 275 00:12:30,972 --> 00:12:33,173 өөрийн шүтээн Дэйв Маттьюстэй 276 00:12:33,173 --> 00:12:34,983 хамт ажилласан. 277 00:12:34,983 --> 00:12:37,341 Би "Гайхалтай Арабууд" аялан тоглолтын 278 00:12:37,341 --> 00:12:38,873 гол дүр болж дэлхийгээр аялсан. 279 00:12:38,873 --> 00:12:42,336 Би Нью Жерси мужийн төлөөлөгч болж 280 00:12:42,336 --> 00:12:46,202 2008 оны Ардчиллын Үндэсний Чуулганд оролцсон. 281 00:12:46,202 --> 00:12:48,559 Мөн би Мэисүний Хүүхдүүд гэдэг 282 00:12:48,559 --> 00:12:50,687 Палестины дүрвэгч хүүхдүүдэд орон гэр олгох 283 00:12:50,687 --> 00:12:52,903 хандивын байгууллагыг үүсгэн байгуулсан. 284 00:12:52,903 --> 00:12:55,972 Аав ээжийн минь олгосон боломжийн дэргэд өчүүхэн ч гэсэн. 285 00:12:55,972 --> 00:12:58,951 Гэхдээ сэтгэлд хамгийн тод үлдсэн мөч бол 286 00:12:58,951 --> 00:13:00,956 энэ мөчөөс өмнө шүү дээ, 287 00:13:00,956 --> 00:13:05,734 (Инээд) (Алга ташилт) 288 00:13:08,504 --> 00:13:11,866 Миний хамгийн тод дурсамж бол 289 00:13:11,882 --> 00:13:13,915 эрвээхий шиг бүжиж, 290 00:13:13,915 --> 00:13:16,234 зөгий шиг хатгадаг, 291 00:13:16,234 --> 00:13:19,023 Паркинсоны өвчтэй, над шиг салгалдаг нэгэн залууд 292 00:13:19,023 --> 00:13:21,099 зориулан тоглосон мөч байлаа. 293 00:13:21,099 --> 00:13:23,356 Тэр бол Мухаммад Али. 294 00:13:23,356 --> 00:13:28,062 (Алга ташилт) 295 00:13:31,467 --> 00:13:34,099 Аав минь намайг амьдаар үзүүлбэр үзүүлж байхыг үзсэн 296 00:13:34,099 --> 00:13:35,948 цорын ганц тохиолдол ба 297 00:13:35,948 --> 00:13:39,212 би энэ илтгэлийг түүний дурсгалд зориулмаар байна. 298 00:13:39,212 --> 00:13:41,375 (Араб хэл) 299 00:13:41,375 --> 00:13:44,226 Намайг Мэисүн Заед гэдэг. 300 00:13:44,226 --> 00:13:47,243 Хэрвээ би чадаж байгаа бол, та ч бас чадна. 301 00:13:47,243 --> 00:13:51,243 (Алга ташилт)